#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.19 7:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 224 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Nov.04.11 8:20 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
За энд нэг блог нээе гэж эрт дээр үеэс хойш бодоод амжихгүй л яваад байлаа.
Хүмүүсийг харж ээ байхад блогоо их сайхан хөтлөж идвэхитэй авч явцгаадаг бололтой.
Ямар ч гэсэн энд хавьд өөрийн гэсэн орон зайгаа үүсгээд явья гэж бодлоо.

Туршлага бүхий нөхдүүд туршлагаасаа хуваалцаарай, дэмжээрэй гэж.

_________________
MarSon \_ :-D_/


Last edited by bet20 on Sep.20.12 1:00 pm, edited 5 times in total.

Top
   
 Post subject: 1
PostPosted: Nov.04.11 8:31 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Анхны бичлэгээ сонирхол болон цолондоо тохируулаад сүмотой холбоотой ямар нэгэн зүйлээс эхлэе гэж бодож байна.
АС-т намайг анх хөтлөж оруулсан, сонирхолтой гэдгийг мэдрүүлсэн зүйл бол Фантази сүмо.

Одоог хүртэл 7н жил тасралтгүй фантази сүмо-д хорхойсч, хөтлөгдөж явна даа.
2004 оны 11-р сарын фантази сүмо-д яаж ч яваад бүртгүүлчихсэн юм, яаж ч яваад сонголт хийчихсэн юм сайн санахгүй байна.
Ямар ч гэсэн chukcha гэдэг нөхөр л 24 оноонд 4 бөх сонгоно гэхээр нь даварцан би Асашёорюү 12+Кайо9+ 3 оноонд 1 бөх =24 гээд сонгоод л ПМ бичсэнээ одоо бодохоор ичмээр санагддаг юм.
Энэ банзуке-гаас л сонгосон юмдаг.
Image

4 бөх гэсэн чинь 3-ыг сонгочоод тэгснээ бас Yokozuna, Ozeki цолтой 2 бөх сонгоцон байгаамаа. Тэгсэн тэр дор нь хариу ПМ нь заавал 4 бөх сонгох ёстой шүү гэсэн мсж ирсэн юмдаг.
Тэгж л анх фс тоглож эхлээд одоог хүртэл дунд нь 1 башё өнжсөнийг эс тооцвол тасралтгүй оролцож явна даа.
2 ч удаа үзүүрлэсэн байх. 1 ч удаа дунд зиндаа руу унаагүй. Тэгсэн мөртлөө 1 ч удаа түрүүлээгүй, озеки цол хүртээгүй алтан дундаж л явна даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.06.11 4:46 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Эхнэр хүү 2оо УБ явуулчаал өөрөө баахан пиавддаг наасан...
Ойрд тааралдаж, уулзалдаагүй найзуудтайгаа тухтай гээч нь уулзаж сууцгаалаа.
Уржигдар муухай юм болсныг эс тооцвол.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.06.11 8:27 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
NBA эхэлтэл гээд иймэрхүү юм үзэж сууна дөө.



Хэрэв улирал эхэлбэл 2011-2012 улирлын сенсааци юу байх болоо.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.07.11 6:40 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
2010-2011 улирлын Кобе Брайнтын шилдэг 10н SLAM DUNK

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.08.11 2:18 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.30.09 4:04 pm
Posts: 201
Location: Бод бод бод...
Хар тамхи хүний оюун ухааныг дээд цэгт нь хүртэл ажиллуулдаг ч...
  • Хүн түүнийхээ хариу буюу төлөөсийг эрүүл мэндээрээ төлдөг.

_________________
Хүлцэнгүй секс


Top
   
PostPosted: Nov.08.11 2:21 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.11 12:35 am
Posts: 230
Location: Дэлхийн төвд...
Сайн хөгжүүлээр ээ ахаа :wink:
Гоё мэдээ нэмээрээ аль болох шинэ гарсан техник технологуудын талаар амжилт :user:

_________________
Хэний ч мэдэхгүй тэр л нэгэн....


Top
   
PostPosted: Nov.08.11 9:54 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Баярлалаа. Хичээнэ ээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.08.11 11:03 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Алдарт Micheal Jordan-ы BUZZER BEATERS

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.09.11 10:29 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
За од болоод байгаа тоглоомыг татаж аваад тоглож эхэллээ.
Image
Өмнө нь энэ цувралыг нэг их тоглож байгаагүй болохоор одоохондоо учрыг нь сайн олохгүй байна. Яваандаа болох л байх даа. :xi:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.14.11 11:02 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Энэ оны сүүлчийн башёгийн сүмо эхэлчихлээ.
Ер нь жоохон онц сонирхол татахаа болих гээд байх шиг байхын.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.14.11 11:11 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хааяадаа бас ганц нэг ч гэсэн уншсан хүмүүст хэрэг болохуйц ишлэл, алдартнуудын хэлсэн үгнээс таалагдсанаа оруулж байя гэж бодоод байгаа.
_________________________________________________________

Өнгөрснийхөө хойноос санаа бүү зов. Харин алдааг нь засаж яв.

________________________________________________________

Учир зүггүй мессенжерээр, мэйл-ээр, мессеж-ээр Hi гээд мэндлээд ороод ирдэг хүмүүс мааш их байдаг. Та бүхэнтэй ч гэсэн өдөр болгон таардаг байх.

Эрдэм сурахад хэл бүхэн сайхан ч
Эх хэлийг минь гүйцэх нь үгүй.


Монголооороо мэндлэх, мэндчилэх зөндөө л олон сайхан үг байдаг. Сайн уу, сайн байна уу? Сайхан өвөлжиж /хаваржиж, зусаж, намаржиж/ байна уу, өглөө, өдөр, оройны мэнд, ажил, сурлага сайн уу гээд л. Бид чинь ерөөлч ард түмэн шүү дээ.

_________________________________________________________

Тэвчих аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ ээ

МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди 25-р суваг ТВ-ээр Титэм үг гээд нэвтрүүлэг хийдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэрийг үзэх хэрэгтэй гэж бодогдсон.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.15.11 11:14 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
░░░░░░░░░░░░▄▄░░░░░░░░░░░░░░
░░░░░░░░░░░█░░█░░░░░░░░░░░░░
░░░░░░░░░░░█░░█░░░░░░░░░░░░░
░░░░░░░░░░█░░░█░░░░░░░░░░░░░
░░░░░░░░░█░░░░█░░░░░░░░░░░░░
██████▄▄█░░░░░██████▄░░░░░░░
▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░
▓▓▓▓▓▓█ ░░░░░░░░░░░░░░█░░░░░░
▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░
▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░
▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░
▓▓▓▓▓▓█████░░░░░░░░░██░░░░░░
█████▀░░░░▀▀████████░░░░░░░░
░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.15.11 2:09 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.30.09 4:04 pm
Posts: 201
Location: Бод бод бод...
Амьдралд юу ч тохиолдож болно гагц хүү бүү дурсаарай...

_________________
Хүлцэнгүй секс


Top
   
PostPosted: Nov.23.11 11:21 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 3:54 pm
Posts: 99
Location: Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улс
Би маш бага юм мэднэ. Гэхдээ түүнийгээ төгс хэмжээнд мэднэ.

_________________
Криллээрээ бичиж байхыг хичээе.


Top
   
PostPosted: Dec.14.11 12:40 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Он дуусах гээд ажлын үр дүн дүгнэх, төлөвлөгөө норм, биелэлт гээд л бөөн бөөн ажлууд.
Гадуур гарах ажил их байхад, сууж хийх ажил бас их байх юм.
Өдөр нь гадуур гүйгээд л орой нь өрөөндөө ажиллаад л барахгүй байна даа.

Өөрийгөө ахиад нэг хувь хувилчихмаар санагдана.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Dec.27.11 9:32 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Ашгүй нэг ингэж NBA эхэлдэг байж ээ

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.23.12 8:08 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
АС-ын Fantasy Sports :: Online games форум-д Бүдүүнүүд дэвжээ гээд байдгийм. Сүмогийн тааварт оролцдог өөрсдийн гэсэн дүрэмтэй сайхан Фантази тоглоом байгаа. Маш сайхан шударга.

Тэр дэвжээг би 2005 оноос хойш удирдан ахлаж яваа.
Бид 2008 он хүртэл тасархай амжилттай байж байгаад хэсэг мартагдаад доогуур л тууж байдаг болсон байсан юм.

Байсан юм гэдгийн учир дэвжээгээрээ 3 дарааллан түрүүлснийгээ хэлж бахархаж байгаа минь энэ. 2011 оны 9-р сараас 2012 оны 1-р сар хүртэл 3 башё дарааллан шүү.
Онлайн-д хамгийн том кайф маань л энэ юм даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.26.12 3:38 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Bodybuilding-ээр хичээллэнэ гэдэг чинь бусад төрлийн спортоос тэс өөр юм аа. 7 хоног таслахад л шинээр явж буй мэт.
Над мэтийн завгүй суудаг ажлын "тавилга"-нуудад завтай болсон үедээ хийх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Сүүлийн 14 хоногт 2 удаа л явдаг гэнэ ээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.27.12 12:42 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Ум ма ни бад мэ хум.
Ах минь та өнөөдөр 31 нас хүрэх байжээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.15.12 11:01 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Гот хүрээ бараадах санаатай өргөдөл ном болсон чинь хөдөлдөг дарга ч гэж алга, хөдөлгөх, атгуулдаг юмыг нь атгуулаагүй болохоор л тэр биз. Бор зүрхээрээ зүтгээд үзнэ дээ

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.19.12 3:59 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Он дуусахад ганцхан улирал үлдчихлээ гэнэ үү. 4-ний 3 нь ингээд л дуусчиж баймуу.

Өр шир бодохоор өр ширэнд баригдаад байдаг гэнэ лээ.
Гоё авлагаа бодно оо. Тэр хүний ажил төрөл нь бүтээд надаас авсан бүхнээ тоо ёсоор өгнө өө гэж найдаад л байна.
Цайлган байна гэдэг тэнэгийн илрэл гэнэ лээ.

Хүүхэд харах гэдэг маш том асуудал байдаг гээд л байдгийг нь тоодоггүй байж. Асуудал ч ургаж байна шүү.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.19.12 4:01 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
NBA2K13-ын сураг гараад эхэлчиж.
Ажлынхаа зав зайгаар тоглосоор 2к12-ийг одоо л дуусгах гэж байна. Финалд үлдцэн байгаа. Буллз вс Наггетс :razz:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.20.12 10:43 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Гадуур шалгалтаар явж хүмүүсийн хараалыг идэхээс дээ.

Одоо ч тэгээд хараал идээд сурч байна дөө. Аль насандаа хийсэн үйлийн үр гэхээр ингэж хүн торгож, хүний хараал иддэг ажил хийдэг байна аа.
Сайхан жаргалтай ажил гэж байна уу гээд л бодоод байлаа.

Намайг оюутан байхад манайд Бизнесийн эрх зүй гэдэг хичээл ордог байсан багш ингэж ярьж байсан юм.
-Над шиг хуульч гэж байдаг юм уу бүү мэд. Би дүүргийн шүүхэд хэдэн жил ажиллахдаа инээд баясал гэдэг юмыг ажил дээрээсээ мэдрээгүй, дандаа л уурласан бухимдсан, хэрэлдсэн хүмүүстэй харьцдаг байсан гээд. Би арай өөр ажил хийхсэн гэж бодсоор оюутнуудад хичээл заахаар болсон. Энэ бол надад яг тохирсон сайхан ажил юм гээд л ярьж билээ.
Тэр үед би хувьдаа над шиг эдийн засгийн чиглэлийн хүнд ямар хамаа байхав дээ гэж бодож суусан байх даа.
Одоо ч утгаараа хүмүүсийн хараалыг барж, элс, ус, рашаан цацуулаал явжыдаг.

Үйлийн үр гэснээс би лав үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг.
Хятадын олон ангитай Чингис хааны тухай кинон дээр бас гардаг даа.
Зүчи, Цагаадай 2 хоорондоо муудалцахад Чингис хаан дотроо боддог шд. Миний үйлийн үр дуусах болоогүй юу гээд. Эцэг нэгтэй дүүгээ харваж алсан үйлийн үр минь гээд.

Ер нь бол үйлийн үр байдаг байх аа.
Ямар үйл хийнэ тэр үйл өөрт эсвэл үр хүүхдэд эргэж ирдэг гэж.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.20.12 11:10 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24876
Hi Hi =) BL0GTEi BSNMU :hi:


Top
   
PostPosted: Sep.20.12 11:15 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Жил болоход 1 ч хуудас эргүүлээгүйг бодоход блогтой гэхэд хэцүү юм.
Гэхдээ байгаа юм уу даа хэхэ.

Одоо жоохон эрчтэй явна аа гээд бодцон байгаа. Орж гарч, цай хоол идэж уугаад мэнд устай яваарай.
Image
Идээ эзнээ танихгүй ээ гэж. Өөрийнх нь хийсэн хоол цайгаар дайлчихъя. :wd:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 224 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited