#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.19 8:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1976 posts ]  Go to page Previous 13 4 5 6 776 Next
Author Message
PostPosted: Oct.19.10 8:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Сайн байцгаануу элдэв хэрүүл маргаанаа болиод өрөөл бусдын яриаг сонирхосон нь дээр бус уу...ДУлсыг хураавал далай дуулсаныг хураавал юу юу ч билээ... :frog:

Millennial Generation = Generation Next = Net Generation гэх мэт маш олон нэр дагуулаад байгаа 1981 ээс 2001 оны хооронд төрсөн залуучуудын нэгэн үеийн тухай өгүүлж байна.

Энэ үеийнхнийг мөн Generation Y буюу игрэг үеийхэн гэж нэрлэнэ. 1981­- 2001 оноос эхлэн Холбоо мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь нийгмийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлсэн төдийгүй хэт мэдээлэлжсэн, оюунжсан, технологид суурилсан орчин нь улмаар хүний сэтгэхүй хийгээд сонголт, бүр авьяас чадварт хүртэл нөлөөлсөөр байна.

Энэ үеийнхэн бүх зүйлд өөрийн үзлээр хандана. Тэдэнд тохируулсан сонгодог загварын онол байхгүй. Мөн аливаа зүйлийг сурах, хийх чадвар дадалыг богино хугацаанд эзэмшиж чадна.
Тиймээс ч тэднийг зөвхөн цалин, урамшуулалаар ажил хийлгэнэ гэж бараг байхгүй. Ажлын байрны гол шалгуур нь сонирхолтой, уйтгартай нэгэн хэвийн бус, шинийг эрэлхийлэх сурч боловсрох орчныг нь бүрдүүлсэн байгаад зогсохгүй ажлын уян хатан зохицуулалтыг шаардаж байна.

Дэлхийн томоохон компани, корпорациуд шинэ боловсон хүчнүүдийнхээ тал дээр баримтлах бодлогодоо өөрчлөлт оруулж байна. "Google" компани гэхэд л ажилчидынхаа чөлөөт цагт зориулан ажлын байраа бараг дисней ленд болгох шахжээ. Сүүлийн үед компаниуд Задгай оффис, дасгалын өрөө, хөнгөн зууш, ажлын байран дээрх хими цэвэрлэгээ хүүхэд харах үйлчилгээг санал болгож байна. Түүнээс гадна бассейн саун душ, бясалгал хийх өрөө түүгээр ч зогсохгүй ажлын цагаар барих асуудалдаа хүртэл уян хатан хандаж эхлээд байна.

Игрэг үеийнхэнтэй мөр зэрэгцэн алхаж буй компаниудын уриа нь "Та бидэнд чухал, таны сайн сайхан явах, тав тухтай, урам зоригтой байх нь бидний амжилтын гол үндсүүдийн нэг" гэж хэлэх явдал ажээ.

МЭдээллийн эх сурвалж:http://biznetwork.mn/topic/show/9157/1

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.19.10 8:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
HAPS - High Altitude Platform Station буюу Монголоор бол наран станц гэж ойлгохоор зүйлийн тухай ярилцья. Монголд байдаг наран станц нь орбитын станц юм.

Энэ станц нь газар дээр байрлахгүй тэнгэрт дүүлэн нисдэг юм.. Тэгэхлээр орбитын станцаас өөр болох нь тодорхой бизээ. Станц гэхээр ойрхон санагдахгүй байж болох юм. Уул нь бидний амьдралд өдөр тутам харагдаж байдаг төв холбооны дээр хүртэл байдаг цаашлуул өндөрхөн байшин бүр дээр байдаг Мобикомын антенныг санаж байна уу.
Түүнийг бид станц гээд байгаа юм. Хотод өндөрхөн газар бүр тийм антеннууд 2-4 км радиус бүхий газрыг хамран байрласан байдаг. Дээрээс нь харуул хот олон жижиг тойргуудад хуваагдсан байх ба. Түүнийг зурж схемчлэхэд хялбар болгохын тулд зөв 6 талтаар дүрслэнэ. Тэр үүсгэх дүрс нь зөгийний үүрийг санагдуулам харагдах бөгөөд нэг бүрийг нь үүр гэж нэрлэдэг.

тиймээс бид бүх гар утасны үйлчилгээ үзүүлдэг компаниудыг үүрэн холбооны операторууд гэнэ.

За оршил яриагаа орхиод үндсэн сэдэвтээ орьё.
Үүрэн холбооны операторуудад станц буюу тэр антеннууд маш чухал үүрэгтэй. Гар утсаараа залгах бүр бидний утаснаас гарах өндөр давтамжийн долгион хамгын ойр байрлах станцад хандан түүгээр дамжуулан төв станцтай холбогддог. Тиймээс бааз станцууд байшинд халахлагдахгүй газар байрлах ёстой болдог. Өөрөөр хэлбэл өндөрт.

Дээрх асуудлыг япончууд шийдэж эхлээд байна. Тэр нь HAPS юм. Бидний сайн мэдэх агаарын бөмбөлөг, дрижабль, айршип зэрэгт станцыг байрлуулан тэнгэрт нисгэх юм байна.
Тухайн айршип нь нэг цэгийг тойрон эргэхээр програмчлагдсан байх ба хотын төв цэгийг тойрон энргэх ганц HAPS байхад тэр хотод хангалттай.



Уг станц үүрэн телефоны операторуудад үйлчлээд зогсохгүй интэрнет болон ЖПС, хиймэл дагуултай холбогдон ёстой л мэдээллийн урсгалын ганц гүүр болох аж. Мөн телевиз ч цацаж болно. Хамрах хүрээ нь янз бүр бөгөөд зарим нь бүр 400 км диаметр газрыг хамрана. Монгол улсыг тэр чигт нь хамруулахад хүчин чадлаасаа хамаараад 13 аас 17 байхад болно.

Жаапен болон Америкууд агаарт дүүлэн нисэх Наран станцаа жирийн нэг дрижабль байлгахыг хүссэнгүй. Хэлбэр дизайныг нь хүртэл ямар байлгахаа тооцоолсон байна. Тэднийхээр бол тэнгэр хотын дээр том халим нич байх юм байх. Тэр халим нь их мэдээлэлжсэн төдийгүй бүх л үйлчилгээг үзүүлнэ. Ажилсаг халим мандтугай гэж.

МЭдээллийн эх сурвалж:http://biznetwork.mn/topic/show/8919/1

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.19.10 8:12 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Энэ ДЭжа ВУ ойрдоо их сонирхол татаад байгаа юм (магадгүй их тохиолдоод байгаа болохоор )

Дэжа Ву -гийн талаар



Урьд өмнө болж байсан зүйл яг дэс дарааллаараа давтагдаж буй мэт сэтгэгдэл төрөх үзэгдлийг дэжа ву гэж нэрлэдэг. Дэжа ву гэдэг нь аль хэдийн гэсэн утгатай франц гаралтай үг юм байна.

Миний хувьд зөндөө л удаа дэжа ву тохиолдож байлаа ,, тэр цаг мөчид тэр дуу эгшиглэнэ тэр хүн тийм зүйл ярина гээд л яг л програмчилсан мэт. Бид бүхэн матриц кинон дээр гардаг шиг програмчлагдсан ч юм билүү.

Үзмэрчид үүнийг тайлбарлахдаа амьдралын замналыг зөв замнаж байгаа гэж үздэг хэрвээ дэжа ву тохиолдож л байвал таны хувь тавьлан нормоороо явж байна гэж үздэг.

Харин эрдэмтдийн үзэж байгаагаар ердөө л хүний тархины доголдол гэж байх юм. хүний нүд секундэнд 24 кадр дарж түүнийг тархи боловсруулан тасралтгүй хөдөлгөөн болгон хардаг гэдэг. Тиймээс тэрхүү системийн гажуудал гэж үзэж байх юм.

Мөн үүнийг зүүдтэй, урьд настай холбож ярих нь ч бий. Гэвч энэхүү хачирхалтай үзэгдлийн нууцыг хэн ч тайлж чадаагүй л байна. Эдүгээ дэлхийн хамгийн тайлбарлагдашгүй үзэгдлүүдийн нэгд зүй ёсоор бичигдэж байгаа хүр бүрт тохиолддог түрхэн зуурын энэхүү явдал юу болох? ямар учраас үзэгддэг болох? Сайн уу? Муу юу? гэдэг асуултууд цаашдаа ч тавигдсаар байх болно.

мэдээллийн эх сурвалж: http://biznetwork.mn/topic/show/7442/1

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.19.10 8:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Бид зарим үед хамгийн сайн мэддэг гэмээр зүйлээ мэддэггүй бололтой ...Мэдээллийн технологи гэж хүн бүрийн чихнээ сонсогдоод бараг улиг болох гээд байгаа энэ сэдвийг сонгож авсан шалтгаан нь манай бизнетворк-н бараг 30-40 хувь нь мэдээллийн технологийн салбарт ажилдаг гэж анкет бөглөсөн байх юм... энэ бол сайн мэдээ .. гэвч зарим үед мэргэжлийнхээ зааг ялгааг сайн гадарлаагүй мэт санагдлаа.. 1-р төөрөгдөл. Нэг залуу байна.. Тэр гэртээ суудаг .. программ хангамжаар төгссөн .. одоо программ бичиж байна .. Энэ хүн мэдээллийн технологийн салбарийн хүн мөн үү? 2-р төөрөгдөл Би бичиг хэрэг ажиллуулдаг ...асар завгүй компьютер дээр байнга суудаг... энэ мэдээллийн технологийн салбарийн хүн мөн үү? Дээрх 2 тохиолдол 2-лаа биш юм .. Учир нь мэдээллийн технологи бол мэдээлэл дамжуулах технологи ,, энэ салбарт Цахилгаан холбоо... Сансрын холбоо.. Радио холбоо.. Телевиз ордог ... хэрвээ сүлжээнд холбогдон мэдээлэл боловсруулалтанд оролцож байгаа бол Компьютерийг оруулж болноо.. Гэхдээ компьютерын салбар бол биеээ даасан шинлэх ухаан.. Түүгээр олон сургуулиуд бий .. Жишээ нь КТМС ... хэрвээ мэдээллийн технологи компьютерын салбар байсан бол КТМС-д мэдээллийн технологийн анги гэж байх байсан .. Гэтэл ХоМТС буюу холбооны сургууль дээр л мэдээллийн технологийн анги гэж байдаг .. Сүүлийн үед хүмүүсийн сонголтыг дагаад хувийн сургуулиуд хүртэл мэдээллийн технологийн анги нээх болжээ.. Тэнд ядаж АТС, 2талын дамжуулалтай сансрын антен . симуляци лаборатори байгаа билүү .. за болпё багшлах боловсон хүчин байна уу.. Утастай, утасгүй холбоогоор мэдээлэл дамждаг билээ .. түүний технологийг мэдээллийн технологи гэж ойлгоно. эндээс бид юуг ойлгох ёстой вэ.. бид төөрчөөд мэдээллийн технологийг програмчлал гэж бодоод байгаа юм биш үү ..

МЭдээллийн технологи энэ мэргэжлийн тухай...(би сонгох гэж байсан юм...нэг л сонирходог бүх юм нэг дор юм шиг санагдаад)

мэдээллийн эх сурвалж: http://biznetwork.mn/topic/show/7064/1

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.20.10 7:19 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Хн тийм юм уншаад хэн сэтгэлийн таашаал эдэлдэг юм бэ?
Дараачийн удаа утас шөрмөстэй болоорой. Утасдаад дуудах гэсэн чинь таг. Рокет ах маань ч гэсэн сайн бат бөх пуужин хийгээрэй. Амжилт :wd:


Top
   
PostPosted: Oct.20.10 7:26 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Dec.05.08 12:05 pm
Posts: 302
Тэгнээ... Ажил болон санхүүгийн асуудлаа зохицуулж байгаад хамтдаа хийнээ...

_________________
Space is the final frontier


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.20.10 7:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
orchlon bii bolhod burhanii shaardlaga baigaagui/ Stephen Hawking - No god necessary for the creation

http://www.welt.de/wissenschaft/article ... pfung.html


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.20.10 8:15 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
Quote:
orchlon bii bolhod burhanii shaardlaga baigaagui/ Stephen Hawking - No god necessary for the creation

http://www.welt.de/wissenschaft/article ... pfung.html


Top
   
PostPosted: Oct.21.10 11:55 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Quote:
Suwon, ET, TG 3-aa edgeer jaahan duu naraasaa ulger jishee avch GROW UP!!!!
A person’s maturity consists in having found again the seriousness one had as a child, at play.

– Friedrich Nietzsche

:hihi:

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Oct.21.10 1:45 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Quote:
Quote:
Suwon, ET, TG 3-aa edgeer jaahan duu naraasaa ulger jishee avch GROW UP!!!!
A person’s maturity consists in having found again the seriousness one had as a child, at play.

– Friedrich Nietzsche

:hihi:
People with opinions just go around bothering each other.

- Buddha

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Oct.21.10 9:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
http://www.mongolnews.mn/i/11276

Канадын эрдэмтэд хүний биеийн жин болон харааны чадавхийн харилцан уялдааг тогтоожээ. Харааны эрхтний чадвар муудах нь тухайн хүний цусны даралтын хэмжээ болон биеийн жингээс хамааралтай аж. Илүүдэл жин, таргалалт нэмэгдэх тусам нүдний эмчид очих өвчтөний тоо олширдгийг эрдэмтэд онцолсон байна.

Энэ нь биед хуримтлагдсан илүүдэл өөх цусны эргэлтийг сааруулж, нүдэнд очих тэжээл, хангамжийг бууруулдгаас үүдэлтэй гэнэ. Түүнч лэн ихэнх тарган хүн чөлөөт цагаараа салхинд гарч, идэвхтэй хөдөлгөөн хийхийн оронд гэртээ тухлан, зурагтын дэлгэц ширтэх сонирхолтой байдаг нь үүнд нэрмээс болдог гэнэ.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.21.10 10:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Их Британийн Манчестрийн их сургуулийн математикч, түүхч Жэй Кэннеди эртний Грекийн гүн ухаантан Платоны бүтээлийн нууц кодыг тайлсан тухайгаа мэдээллээ. Платон өөрийн бүтээлийг Пифагорын хуулийн дагуу бичдэг байсныг тогтоосон байна.

Түүнчлэн Платоны шүлэглэсэн хэлбэрийн, харилцан ярианаас бүрдсэн зохиолууд нь үл сонсогдох хөгжимлөг чанартай байсан гэж судлаачид ярьжээ. Тухайлбал, 12 хэсгээс бүрддэг “Төр улс” зохиол нь цуваа ноот мэт байгааг ажиглажээ. Тэрбээр тэрхүү хөгжимлөг бүтцийг хоёр ангилж, эхний хэсэгт аз жаргал, баяр баясал илэрхийлсэн бол хоёрдугаар хэсэгт дайн, үхэл, эргэлзээтэй асуудлын талаарх харилцан яриа өрнөдөг хэмээн тайлбарласан байна.

Тэдгээр нь хэдий түгээмэл сэдэв боловч Платон математикийн томъёо ашигласнаар хөгжимлөг бүтэцтэй, гүн гүнзгий утгатай бүтээл туурвидаг байж. Платоны бүтээлийг уншигч ном уншихаас гадна ямар нэг хөгжим тоглох мэт, гайхалтай аялгуунд автах шиг болдог хэмээн Жэй Кэннеди тодорхойлжээ.

“Дэлхий ертөнц нэгэн хүчинд захирагдан оршдог. Гэхдээ тэр нь бурхан биш. Математикийн хуулиуд, хөгжмийн нарийн зохицол хүний амьдралыг тодорхойлдог. Энэ бол Платоны бүтээлдээ шингээн, хүмүүст өгч буй нууц мессеж” хэмээн тэрбээр онцолжээ.

http://www.mongolnews.mn/i/9542 энэ бол их хачин л юм :??:

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.22.10 6:28 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Oiriin 15-20 jild saran deer baingiin suurin baaz baiguulhaar Yopon, enetheg, hyatad, anu ulsuud beldej baigaa. Sayhnii sudalgaagaar sarnii 1tn shoroo tutamd 35litr us aguulagdaj baigaag sudalj togtoojee!! Us mash huurai moson helbereer shoroond n aguulagddag genee.


_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Oct.22.10 11:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
харин саран дээр ус маш их байгаа гээд байхын тэгэхээр уул нь
сар амьдарч болох орчинд байгаа тиймээс сарыг агаар мандалтай
болгож чадвал амьдраад байж болох л юм шиг байна эргэлтийнх
нь хугацаа нь ч гэсэн яг таарна шүү дээ


Top
   
PostPosted: Oct.22.10 1:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13614
Location: God did not create man, man created god.
Сарыг яаж агаар мандалтай болгохов дээ, хэхэ, харин бааз байгуулдаг нь л зөв байх, гэхдээ бас л хүчилтөрөгчийн нөөц нтр гээд хэцүү л юм...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Oct.22.10 2:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
энэ дээр инээгээд байгаа нөхөр арай агаар мандалтай
болгоно гэж бодсон юм биш биздээ


Top
   
PostPosted: Oct.22.10 2:41 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Баазаа байгуулчад кинон дээр гардаг шиг ногоон цэцэрлэг хийж амьдрах орчин бүрдүүлэхгүй бол сарыг агаар мандалтай болгоно гэдэг байж болшгүй зүйл байх


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.23.10 11:13 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
utasnii onoliin math. gargalgaagaar orchlon 11 hemjeest yum gene lee. yag medegdej baigaa ni
1.urt,
2.ender,
3.ergen
4.+ tsag hugatsaa
geed 4 hemjeestiig humuus mundag medjaagaa.

teguul 5-11 hurteleh uldsen hemjeestiig harjaagaa/ bodjoogoo/ setgejaagaa/ medregdej baigaa eeriin chini oilgolt yu ve?


Top
   
PostPosted: Oct.23.10 11:25 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
гэнэт юу бичиж вээ нтр...

5 хэмжээстэй болхоороо лав Тессерактын icon шиг дотор гадар нь ялгаагүй болчидог юм шиг байна лээшд Цаг хугацаа яг албан ёсоор 4 ДЭХ хэмжээс мөн үү гэдэг бас учир дутагдалтай гэдийн байна лээ (5 хэмжээсд бол бөмбөгийгхагалахгүй цоолохгүйгээр доторыг нь гадагшина харуулж болно гэсэн ) тэгээ л 6 7 гэсээр байгаад 32 хэмжээсд нь Бурхан оршодгийн гээ издэ?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.23.10 12:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
Quote:
гэнэт юу бичиж вээ нтр...

5 хэмжээстэй болхоороо лав Тессерактын icon шиг дотор гадар нь ялгаагүй болчидог юм шиг байна лээшд Цаг хугацаа яг албан ёсоор 4 ДЭХ хэмжээс мөн үү гэдэг бас учир дутагдалтай гэдийн байна лээ (5 хэмжээсд бол бөмбөгийгхагалахгүй цоолохгүйгээр доторыг нь гадагшина харуулж болно гэсэн ) тэгээ л 6 7 гэсээр байгаад 32 хэмжээсд нь Бурхан оршодгийн гээ издэ?
32 hurtel ni tailbaraldaa


Top
   
PostPosted: Oct.23.10 1:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Байвал 5 хэмжээсээс дээших нь хаана байх вэ? 4 нь лав огторгуй биз дээ?


Top
   
PostPosted: Oct.23.10 1:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
4н хэмжээстэйс өөр хэмжээс сонсож байгаагүй юм байна


Top
   
PostPosted: Oct.23.10 5:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
би цааш нь мэдэхгүйшд зүгээр нет хэсэж яваад уншиж байсан юм яг бүүр тэгж нэгд нэгэнгүй тайлбарлаагүй байсан утасны онолын тухайл жижиг нийтлэл байсан юм

огторгуй яг ч 4 хэмжээстэй биш 3+t биш юм уу??? Цаг хугацаа ер нь бусдангаасаа хамаагүй өвөрмөц хэмжээс юм аа хэхэ

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.23.10 5:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
хичээл дээр чинь цаг хугацааг оруулаад 4н хэмжээст
этр гэж заахгүй байна уу


Top
   
PostPosted: Oct.23.10 5:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
одоохондоо ч харьцангуйн ерөнхийй онол нтр үзээгүй байгаа тусгай онол л үзсэн хэрвээ цаг хугацааг оруулаад 4 хэмжээстэй болчихвол бид өнгөрсөн ирээдүйдүүд цаг хугацаанд зоргоороо аялаж болохгүй гэж үү

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.24.10 9:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
Quote:
utasnii onoliin math. gargalgaagaar orchlon 11 hemjeest yum gene lee. yag medegdej baigaa ni
1.urt,
2.ender,
3.ergen
4.+ tsag hugatsaa
geed 4 hemjeestiig humuus mundag medjaagaa.

teguul 5-11 hurteleh uldsen hemjeestiig harjaagaa/ bodjoogoo/ setgejaagaa/ medregdej baigaa eeriin chini oilgolt yu ve?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1976 posts ]  Go to page Previous 13 4 5 6 776 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited