#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.19 4:27 pm

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 2839 posts ]  Go to page Previous 1106 107 108 109 110
Author Message
PostPosted: Oct.19.19 11:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16726
Merry Dancer хатагтайн хинууг үзнээ ккк


https://www.facebook.com/events/1210143132515575/

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.19.19 8:30 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 340
The Last Czars

recommended


Top
   
PostPosted: Nov.03.19 2:16 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1238
Location: In the end
Quote:
tseko chi vzsen deer bhaa!
muuhai bishee dotroo bas goy goy yumtai, joker iig yag undiij bosch irhed uyed bruce wayne iin aaw eej aluuldag erunhiiduu batman joker 2 barag zereg biylelee oldog
tgd manai 2 barag etseg negtei ah duus boloh gj bsan shuu... spoiler alert!
chi vz vz tgd bichdee, 2uulaa munhiin esreg tesreg vzeltei bhoor goy bdiin! Chamaig vzvvlj bj salna shuu :))))
My current mental state needs to be stable and protected from the dark side of the cinematic world... LOL. Тэгж байгааз үзэмц, тэгээд уртаас урт review бичнээ.

Амралтын өдрөөр Alien franchise үзэж өнгөрүүллээ, 2012 онд Prometheus үзсэнээсээ хойш эхнээс нь үзье дээ гэж бодоод яваад байсныгаа одоо л биеллүүлээ шд...нтр. Хүүхэд байхаасаа хойш үзээгүй явсан болохоор зарим нэг деталиудыг таг мартсан байж.

Alien 1979 онд хийгдсэн гэхэд үнэхээр хэлэх үг алга, гайхалтай. Одоогоос 40 жилийн өмнө харийн амьтан, сансрын аялал, биологийн халдвар, cyborg-н талаар ийм vivid төсөөлөлтэй байсан гэж бодохоор Ridley Scott-г агуу найруулагч гэж хэлэхээс өөр аргагүй юм байна. Ер нь л орчин үеийн харь гаригийн амьтны сэдэвтэй бусад кино, франчайзууд Alien-с санаа авсан бололтой юм аа. Гэхдээ хамгийн анхны Alien миний төсөөлснөөр арай ондоо, илүү horror шинжтэй байсан юм байна шд. Дууны найруулга, зураг авалт ч тэр нэг тийм харийн, нууцлаг, бидний хянах боломжгүй далдын хүчин байдаг мэтээр хийгдэж. Харин 2 дахиасаа эхлээд илүү action тал руугаа, яг миний хүүхэд байхдаа үзэж байсан шиг боевик болчихсон юм байна, хэхэ. Хэдхэн жилийн дотор кино зураг авалт, техник, дүрслэл их хурдан сайжирсан байна гэж дүгнэлээ, харин анхны зохиолоо бол ганц Prometheus л гүйцсэн юм байна. Яг үнэндээ Prometheus бараг Alien-с илүү санагдаад байсан анхны сэтгэгдэл одоо хүртэл хэвээрээ л байна...нтр.
Би хувьдаа хуучны Hollywood кинонууд үзэх нээх дуртай биш, гэхдээ Alien-г үзсэн чинь тухайн үеийн хүмүүсийн үг яриа, хувцаслалт, стиль, тэр байтугай safety хандлага нь хүртэл сонирхолтой санагдав. Жишээ нь орчин үед ямар ч дебил хамгаалах хэрэгсэлгүй үл мэдэгдэх биологийн эдийг улаан гараараа барьж үзэхгүй, тэр үед бас л ширүүн байжээ хахах.
Хоёр дахь ангиасаа эхлээд яг Рэмбо, Ван Дамм, Шварцнеггер ах нарын үнэр үнэртээд явчихсан нь James Cameron найруулсан хэрэг байж. Киноны insight, философилог чанар бол огцом муудсан санагдсаан. 3 дахиасаа бүр ч дордоод байдаг л нэг хямдхан боевик болсон явснаа харин Alien: Resurrection сүрхий таалагдав. Зохиол нь ч, зураг авалт нь ч, ерөнхий үйл явдал нь ч тун дажгүй. Яахав аргагүй 90-ээд оны кино юм болохоор зарим нэг cheesy үзэгдлүүд байна, гэхдээ өмнөх 2-той харьцуулах ч юм биш. Төгсгөлд нь Ripley "I'm an alien here" гэж хэлсэн нь зэвүүн closure/хаалт болж. Ингэхэд Sigourney Weaver ямар гоё жүжигчин юм бэ, нас ахих тусмаа улам гоё болоод байдаг цөөхөн эмэгтэй жүжигчдийн нэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Winona Ryder хажууд нь бараг одой хүн шиг харагдаж байна шд, кк. Нээрээ Alien 3 дээр Charles Dance тоглосон юм байна гэж мэдэж авав. Залуудаа явцгүй жүжигчин байгаад нас ахиад жинхэнэ утгаараа харизматай болсон хүн гэж санагдлаа.
Ерөнхийдөө Alien franchise бас л заавал үзэх ёстой цувралуудын нэг юм байна, үзээгүйнүүд нь цаг гаргаад заавал үзнэ биз. Гэхдээ би хувьдаа Prometheus-с эхэлж үзээрэй гэж зөвлөнө өө.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.10.19 10:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 945
Location: closer than your breath
Good boys
gosh 3n batsaan aar shuud R rated kino hiilegtsen bnsht :)))
trailer n neeh onts bish bhoor n public vzeed uuriin erhkui ineegeed bolkui bhoor dundaas n daraa gantsaaraa vzleesht lol
zvgeer l sawaadag, oird saihan ineesengui :))) ahij vznee tegjaad :)))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Nov.12.19 2:21 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2126
Location: Middle-earth.
Joker bur Requiem for a dream nomer hoer yumu haashen setgel zurh semleed haysan
neg ineelgehiin neg uiluulhiin neg ailgahiin jinhen setgel zuin kino bolsn gj dugneheer bnshd
ern tgd buh yum ussun orchin humuujlees ehleltei tgd nuguuh n yvaad niigem/humuus ch uuruu monsteriig bii bolgodog gj, uruvdultei yum
humuus yaj ene kinog uzeed uidsan untsan ged bdiin bi lav yu boloh bol geed nudee tsavchihgui l uzsen.
Joaquin phoenix ch ugaasaa amr jujigledgiig helhuu setgeld bur denduu boditoi baisan.

Ad astra harin jinhen uitgartai baisaan, tehdee goe uitgartai gehiimuu
Brad Pittiin oiriin ued haraagui gunigtai nudnii hartstai dur bailaa
Ymr ch bsn neg uzehed aldahgui, uzsen hoinoo bol amarhan martagdhaar kino bolsn um shg sanagdsan.

It chapter 2 bur zailaa, yuu uzeed bgan suuldee huuheldein kino boltsn
Hairan saihan jujigchid

_________________
.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2839 posts ]  Go to page Previous 1106 107 108 109 110

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited