#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.19 9:05 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.03.07 4:46 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
[align=center]Хятадад байхдаа юунаас болгоомжлох вэ? :cry: :| :| :| :crysad: :crysad: :? :? 8) 8) :hi: :hi: :col: :col: [/align]











[left]Sedviin neriig zasav. GlamoRouZ[/left]

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
PostPosted: Apr.03.07 6:28 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Mar.21.06 11:16 pm
Posts: 1391
Location: China
Quote:
Chinad yunaas bolgoomjloh be ? :cry: :| :| :| :crysad: :crysad: :? :? 8) 8) :hi: :hi: :col: :col:
huja naraas l bolgomloh bh da


Top
   
PostPosted: Apr.03.07 6:29 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Eр нь хаа газар хунд итгэхээс л болгоомжлох хэрэгтэй дээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.03.07 6:35 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
bi ch bas olon udaa mehlegdej unetei yum abch bsan shu..
bas nileen olon udaa hulhi yum abch dor n ebdelj bsan .
helnii beltgel bhdaa 250 yaunaar mp3 abch neg tsenegleed l budaa.. tegsen chin sayhan manai naiz mp4 abaad l odoo teged nuguu hudaldagch n oldohgui hogiin yum bolj bn ..
helehed er n chanartai mp3 4 ee uildberiinhiig absan n deer shuu

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.03.07 6:42 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Mar.21.06 11:16 pm
Posts: 1391
Location: China
bike avj hulihduulaal huja nart


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.03.07 6:57 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Хамгийн хогийн эд чинь муу Beijing хавдаа. жижэгхэн жижэгхэн гэж болдоггvи муу хог байна лээ шуу.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.03.07 11:26 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.18.05 3:47 pm
Posts: 1356
Location: DaiNii TaLBaR DeeR
Zodoon tsohionoos hol yavsan ni deerdee.Huja nar chine Tegeed daraa ni oluulaa irj guvshidug zolignuud bgan

Pi jiu nii shil barial dairchihna daa tegeed

_________________
FeeL it


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 12:15 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25497
Location: Бодол
Лол бага шоуд бага уу л гэж хэлэх байхдаа :mrgreen: Өөр юу байдээн.. Шөнө орой болгоомжтой явцгаагаарай

_________________
Нууцлаг


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 1:33 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Nov.03.06 11:28 pm
Posts: 340
Location: guang zhou
barag bvh yumnaas ni yum do


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 6:48 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2291
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Сэдэв нээсэн юм бол зөв бичээд сурах айн? Бүр хувь заяатайгаа эвлэрсэн хүн шиг.

Өөрөөсөө! Өөрөө буруу юм хийхээс болгоомжлохгүй юу. Өөр юу байдаг юм.

_________________
I'm Happy


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 9:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 12:19 am
Posts: 574
Location: Чатгvй газар чанартай бичилт... Чаттай газарт чангаас чанга чатла...
Quote:
Zodoon tsohionoos hol yavsan ni deerdee.Huja nar chine Tegeed daraa ni oluulaa irj guvshidug zolignuud bgan

Pi jiu nii shil barial dairchihna daa tegeed
ter neg tiimerhuu tal bgaa shuu huja naraas ..
gehdee ohidiig ih zoddog geltsdeg shd hujanar...
manai MONGOL ohiduud ih zantai ym bolhooroo eldev yanzaar n
helj bgaad l daraa n zoduuldag tal bii .......

_________________
-MOngol Oron mandan badrag-


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 2:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25497
Location: Бодол
Нээрээ зүгээр Бээжингээр аялж зугаалж яваа хүмүүс өвөрмонголчуудаас болгоомжтой айн? Цаадуул чинь одоо бүүр даварч байгаа гэнэ шүү :| Орчуулагчаар авахгүй бол ална мална гэж сүрдүүлж байна гэнэ үү? Манайхан Хүний нутагт цогтоо зоригтой бай айн :wink: Тэхкү доожоогүй царайлаад байвал хэн ч дээрэлхэн шдээ 8)

Мэдэхгүй ч мэддэг царайлах хэрэгтэй гэж хэлий доо гэж :mrgreen: Анх ирээд муусайн өвөрмонголчуудад зөндөө л хулхидуулж явлаа гэж :lol: :razz:

_________________
Нууцлаг


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 4:43 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Суулийн уэд Эрхтэний наймаа хаа ч газар авч байгаа энэ уeд шeнe орой ганц нэгээрээ явахаас л болгоомжлох зeв болов уу гэж бодож байна


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 6:24 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Quote:
Суулийн уэд Эрхтэний наймаа хаа ч газар авч байгаа энэ уeд шeнe орой ганц нэгээрээ явахаас л болгоомжлох зeв болов уу гэж бодож байна
2 jiliin umnu Takugaas showyydaj ybsan 2 ohiniig tegeed abch alaad erhteniig n mes zasliin argaar abaad hundii tsogtsos uldeesen bn gesen surag sonsdog bsan shde..
ereend ene ybdal bas hed hed garsiiin gene le e
terend 8 nastaio mongol ohin urtsen gsn shu
ayultai shu humuusee
ulsiinh n taxid suuhgui bol har taxi nar hereggui de :col:

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 8:38 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Эр нь ганц Эрээн Beijing 2 ч биш юм шиг байгаа юм орос эvрєпийн зарим орон ихээр гарч байга сурагтай байсан. Болгоомжтойхон шиг мэс орохгvи болч хэцvv болсон цаг байна аа


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.06.07 10:15 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Хятадад худалдагдсан гэх монгол бvсгvйчvvд хятад иргэдтэй гэрлэсэн байжээ


БНХАУ-ын Жининь хотод бусдад худалдагдсан гэх таван бvсгvй зугтаж Эрээн дэх Монгол Улсын консулын газарт ирээд байгаа аж.






Бvсгvйчvvд єєрсдийгєє бусдад хууртаж худалдагдсан гэж мэдvvлжээ. Харин тэдний араас эрэл сурал болж ирсэн хятад эрчvvд “Бид албан ёсоор хурим хийж, гэрлэлтээ бvртгvvлсэн эхнэр, нєхрvvд” гэсэн байна. Одоогоор албаны хvмvvс тэдний хэн нь vнэн ярьж байгааг тогтоогоогvй аж. Дээрх таван бvсгvйн дєрєв нь Жининь хотоос, нэг нь Бээжингээс оргож ирсэн гэнэ.

Тэд 2000-2004 онд урд хєрш рvv гарсан бєгєєд гурван бvсгvй нь 3-6 насны хvvхэдтэй юм байна. Манай Гадаад хэргийн яамнаас дээрх монгол бvсгvйчvvдийг эх оронд нь ирvvлэхэд тусламж дэмжлэг vзvvлэхийг албан ёсоор хvссэн аж. Таван бvсгvйг Эрээн дэх консулын ажилтнууд тусад нь байрлуулж хамгаалалтад авсан ч нєхєр нь хэмээн зvтгэж буй хятад эрчvvд “эхнэрvvдийн” байрлаж буй газрын vvдийг хонон єнжин сахисаар байгаа гэнэ.
(Монголын мэдээ 067/2099)
Б.Майцэцэг

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.06.07 10:16 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
neg hujaa ohin 16 nastaigaasaa hulgailagdaad 23 nastaidaa huuhed ene teree zugtaalgaj gertee irsen bsan ter zugeer hicheelee tarj ybaad l hulgailagdsan bsn ,, tegeheer hunii oron baiitugai uuriinhuu huniig hulgailj ehneree bolgodog ylsuudad yu heleh bilee ter erliiz zulbadas gej huurhii naylh uriig ... Manai ulsiin erunhiilegch ochirbat ch gesen hujaagiin erliiz bsan shude.. jaahan mongol hunii setgelgeeegeer uujuu handmaar yum ,, ter huuhnuudiig yaj ch bsan mongolchuud urubch uls abarch l taaraa gej bodoj bn... Iim muuhai tsagt mongolchuud l bie bienee hairlahgui bol uur ta nariig hen ch hairlahgui shude......

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.06.07 11:57 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.18.05 3:47 pm
Posts: 1356
Location: DaiNii TaLBaR DeeR
DOX DOX DOX naadahnaasaa Bolgoomjil!!!!!!!!!!!!

_________________
FeeL it


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 1:04 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Тийм шуу наад ДОХ оосоо л болгоомжлох хэрэгтэй дээ жодоо цагт хэнд ч итгэхэд хэцvv болсон шуу дээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 4:26 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Quote:
hool undnaas ni bas bolgoomjlooroi mash bhoir baidgiig nadaar heluulehgui medej baigaa baih hordlogo bolov hehe
aan tiin ene chin asuudal shuu.. hool hunsnees n herbee sejiglebel neg pivo abaad uuchih heregtei shu.
bAs taliin har gedeg arhi bdag gsn.. teriig jild neg hundaga tataad bbal zugeer gej

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.09.07 9:06 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Нутгаа зорин зугтаж ирсэн бүсгүйчүүд хил нэвтэрч чадахгүй байна

2007.04.9 Sonin.mn Print This Post/Page

Хятад нөхрүүдээсээ зугтсан дөрвөн эмэгтэй, гурван хүүхэдтэйгээ Эрээн хот дахь Монголын Консулын газарт толгой хоргодож байна. Тэдний нэгнийх нь нөхөр араас нь хөөж ирсэн гэнэ.
Энэ мэдээллийн дагуу сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Замын-Үүдийг зорьсон юм. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийнхэн зугтаж ирсэн бүсгүйчүүдийг авахаар хөөцөлдөж байлаа. Гэсэн ч бичиг баримтгүй хүмүүсийг хил давуулах нь тийм ч хялбар ажил биш аж. Тэд Хятадын нутагт “харлаад” 3-7 жил болчихож.

Бүсгүйчүүдтэй уулзахын тулд Эрээн рүү гарахаас өөр аргагүй болов. Цахилгаан тасарсан, Эрээний шалган нэвтрүүлэх боомтын компьютерийн сүлжээ гацсан зэргээс болоод Монголын Консулын газарт хил хаахын өмнөхөн очлоо. Хэд хоногийн өмнө зугтаж ирсэн дөрвөн эмэгтэй дээр Бээжингээс бас нэг охин нэмэгджээ. Тэдний байгаа өрөөнд ороход өрөвдмөөр бас эмгэнэлтэй дүр зураг угтав. Хоёр ортой жижиг өрөөнд найман хүн багтаж ядна. Хятадаар шулганалдах гурван дүрсгүй хүүхэд, гялгар ууттай бэлэн гоймон. Долоон хүний өмч гэх ганц цүнх хувцас. Зугтаж чадсандаа олзуурхах ч, Монголын хилийг давж чадах болов уу, эндээс буцаачих юм биш байгаа гэсэн түгшүүр дунд өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа тэд өгүүлэв.

“Чи чаддаг юм бол яв, Монгол руугаа“
Энэ эмэгтэйг Тц /Тэдний хүсэлтээр нэрийнх нь эхний үсгийг бичлээ/ гэдэг. 30 настай. 1997 онд Улаанбаатарт Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа хийн засварчин Сун Зу Хуй гэдэг хятад эртэй танилцан, хамт амьдарч байгаад, хоёр жилийн дараа хүүхэдтэй болсон аж. Түүнийг хүүхдээ төрүүлэх үед нөхөр нь нутаг буцсан байжээ. Хүүхэдтэй болсноо дуулаад “Та хоёрыгоо нутагтаа авчирна. Энд гурвуулаа хамт амьдрахаар том байшин худалдаж авсан. Та хоёрыгоо сайхан амьдруулна” гэж ярьжээ.

Дараа жил нь тэрбээр урд хөршийг зорьж, Жинин хотоос урд зүгт орших Шан Ду хэмээх хөдөөгийн жижигхэн тосгонд очжээ. Сайхан амлаад байсан нөхөр нь эд хогшил гэх юмгүй жижигхэн шавар тагзанд толгой хоргодож байж. 2001 оны долдугаар сард Хөх хотод очин гэрлэлтээ бүртгүүлсний дараагаас нөхрийнх нь ааш хувирч, Тц-д үе үе гар хүрэх болжээ. Удалгүй тэр нь хэрээс хэтэрч, байнга зодож нүдэх болсон гэнэ. Сун Зу Хуй жижиг трактороор уулнаас чулуу зөөдөг ажилтай. Тэр чулуугаа худалддаг, эсвэл хөлсний ажил хийдгийн алин болохыг Тц сайн мэдэхгүй. Эхнэрээ гэрээсээ гаргахгүй. Гаднаас нь цоожилчихоод өөрөө архи ууж, мөрийтэй тоглоод алга болно. Хүүхдээ ч нүднийхээ харцаар хөдөлгөнө.

Тц-г тэнд байх хугацаанд гадаад паспортынх нь хугацаа дуусчээ. Сунгуулмаар байна гэхээр нөхөр нь “Чи Хятадын харьяат болсон. Одоо чамд Монголын паспорт хэрэггүй. Танай Монгол юу юм бэ” гэх зэргээр загнан, доромжилдог гэнэ. Тц тэднийд гадны хүн шиг л байдаг байж. Тэр тухайгаа “Надтай юу ч дуугардаггүй. Юм ярих гэхээр муухай хараад уурлаж, надаар зогсохгүй Монгол Улсыг маань доромжилдог. Монголд байхдаа надтай монголоор ярьдаг байснаа нутагтаа очоод монголоор ганц ч үг хэлээгүй. Анх танилцахад дуу цөөтэй, дөлгөөн залуу байсан. Гэтэл нутагтаа очоод араатан болсон доо. Нэг удаа охиноо айхтар зодсон. Би хүүхдээ салгаж авах гэж байгаад цонх санамсаргүй хагалчихсан. Тэгсэн чинь намайг багалзуурдаад цонхны хагархай шилээр миний гарыг зүссэн. Ер нь зодохоороо дандаа багалзуурддаг. Тэгсэн хэрнээ хүний нүдэн дээр зоддоггүй. Найз нөхдөө ирэхээр их сайхан зантай, хөл алдан нахилзаад байдаг. Гараад явмагц л нөгөө сайхан ааш нь хаачив гэмээр болдог” гэж ярив.

Тэрбээр харьд байхдаа ах дүүстэйгээ нэг ч удаа утсаар ярьж, захиа бичиж чадаагүй аж. Нөхөр нь сохор зоос ч өгдөггүй байж. Утсаар яримаар байна, захиа явуулъя гэхээр загнаж, зодно. 2005 онд албаар орилж чарлаж, тосгоноор нэг шуугиан дэгдээж байж нөхөртэйгээ Хөх хот явжээ. Тэндхийн Консулд очиход нөхөр нь “Хамаагүй юм битгий яриарай. Би дараа хөөцөлдөж байгаад бичиг баримтыг чинь зөрчилгүй болгож өгье. Одоо миний мөнгө дууслаа. Мөнгөө хурааж байгаад намраас болъё. Тосгондоо очоод чамайг Монгол руу утсаар яриулна” хэмээн өвдөг сөгдөх шахам, уйлж дуулахын наагуур аргаджээ. Түүнд нь итгээд Консулд үнэн учраа хэлэлгүй өнгөрч.

Гэтэл зальтай нөхөр нь хэлсэндээ хүрсэнгүй. Нутагтаа буцаж очоод “Мөнгө дэмий үрлээ. Би чамайг тэжээж байгаа шүү. Чаддаг юм бол Монгол руугаа яв. Чамд нэг ч мо хялайлгахгүй. Хүүхдийг минь орхиод яваарай” хэмээн агсарч, зоджээ. Түүнээс хойш юм л бол хөөж туудаг болсон гэнэ. Тэгэхээр нь “Би явъя. Чи замын зардал өг” гэхээр юу ч өгдөггүй аж.

“Харийн хүн дагаж явахаар ээжийнхээ толгойг түшихгүй яав даа“
Түүнийг хаана юу хийж явааг ах дүү нар нь мэдэхгүй. Өндөр настай ээж, ганц эрэгтэй дүү нь Өвөрхангайд байх учиртай юм гэсэн. Тэрбээр Эрээний захад жимс зардаг байж. Тэгж яваад жимсний наймаачин Зо Ши хэмээх хүнтэй танилцжээ. Нөхөр нь 47 настай. Харин Ц 37-той. Тэр Зо Шитэй гэрлэхдээ хоёр настай охинтой байжээ. Тэд дөрвөн сарын дараа Хөх хотод очиж гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэхдээ тэдний гэрлэлт хуурамч бололтой.

Хятад улс гэр бүл бологсдоос төрөл бүрийн нарийн шинжилгээ авдаг. Гэтэл тэднээс ямар ч шинжилгээ аваагүй. Гэрлэлтийн баталгаан дээр хурууны хээ ч даруулаагүй аж. Нөхөр нь хүнд багагүй мөнгө өгч, гэр бүлээ батлуулсныг тэрбээр сүүлд мэджээ.
Зо Ши түүнийг төрсөн нутагтаа аваачив. Ц тэнд очоод нөхрөө бас л нэг шавар тагзанд амьдардаг, мэргэжил боловсролгүй, хар ажилчин гэдгийг мэдэж. Харин нөхрийнх нь ах дүү нар хотод ажилладаг, тэр тосгонд ногооны газартай аж. Зо Ши тэднийхээ ногооны газар дээр ажиллаад өвөл өөр ажил хийдэг байж.

Ц-г гэртээ аваачсан жилийнхээ өвөл Бээжингээс цааш тэнгисийн эрэг дээрх нэгэн тосгонд гагнуурчнаар ажиллахдаа дагуулж явжээ. Тэнд очоод Ц-г нэг шавар амбаарт хорьж орхиод, өдөрт ганц удаа хооллоно. Тэр нь хүн идэх аргагүй байсан тул Ц дургүйцэж. Нөхөр нь түүнд өдөрт таван мо өгөх болжээ. Түүгээр Ц өдөрт 2-3 бууз авч идээд /нэг бууз нэг мо/, үлдсэн мөнгөө цуглуулна. Тэгсээр 100 мо-той болжээ. Нэг өдөр гадуур гарах боломж олдохоор нь шил шаазан эдлэлийн дэлгүүрт орж, аяга авсан гэнэ. Тэр тухайгаа Ц “Нөхрийнхөө зовж олсон мөнгийг үрээд яахав.

Гэртээ ганц ч болов юм авъя гэж бодсон. Дараа нь мөнгөө бас л бага багаар хурааж, дахиад л аяга шаазан авсан. Гэтэл Бээжингээс буцах болтол нөхөр тэр аяга тавгийг хая гэсэн. Тэнд байхдаа би жирэмсэн болсон. Нэг удаа угаасан хувцсаа өлгөх гэтэл хэцэнд гар хүрэхгүй үсэрч байгаад зулбачихсан. Тэгэхэд их мөнгө зарцуулна гээд намайг эмнэлэгт үзүүлээгүй. Нөхрөө дуудуулахад ажлаасаа чөлөө авбал зоос алдана гээд ирээгүй. Түүнээс хойш миний бие байнга өвддөг болсон. Нөхөр маань надтай ерөөсөө юм ярьдаггүй. Гэрээс ч гаргадаггүй болохоор тэнд гурван жил болохдоо би хятадаар олигтой ярьж сураагүй. Зовлонгоо дотроо хадгалсаар ирсэн дээ” гэсэн юм.

Тэднийг Бээжингээс Маниба тосгондоо буцаж очиход охин нь ээжийгээ таниагүй гэнэ. Эзгүй хойгуур хадам ээж нь хүүгийнхээ дагавар охиныг ад үзэж, шоовдорлодог байсан бололтой. Охиныг нь зодоод пийшин рүү түлхсэнээс болж түлэгдсэн байж. Түлэгдсэн газарт нь бор сорви үлдсэн байв.
Сая гэрээсээ зугтахын өмнөх өдөр хойд эцэг нь дагавар охин Б рүүгээ буцалсан ус цацаад гарыг нь түлжээ. Оргож явах замд түлэгдсэн гар нь үрэвсэн, охин уйлж, халууран их л зовж байж хол замыг туулж Эрээнд ирсэн гэнэ. Одоо ч сайн эдгээгүй, тос түрхэн боосон байлаа.

Ээж нь “Муу охиныг минь хүн бүр илүү үздэг байсан. Нөхөр надад хааяа ганц ширхэг гадил жимс авчирч өгөхөөр түүнийг нь охиндоо өгнө. Тэгэхээр “Чиний охинд авчраагүй. Өөрөө ид” гэж загнадаг. Би нөхөртэйгээ ногооны талбайд ажилладаг байсан. Миний цалинг эзнээс авчихаад надад мөнгө хялайлгахгүй. Гуйж, царайчилж байж арайхийж хэдхэн зоос авдаг” гэж ярив. Тэрбээр “Би ийм амьдралаасаа зугтсан. Охиноо өөр шигээ болгомооргүй байна. Ээждээ хятад хүнтэй суулаа гэж хэлээгүй. Одоо 90 настай байх ёстой. Уулзаагүй гурван жил боллоо. Түүнээс хойш хэл ам авалцаж чадаагүй болохоор амьд байгаа гэх найдлага бага л байна. Өөд болсон биз дээ. Ганц эрэгтэй дүү бий. Тэр минь л ээжийг асарч үлдсэн” гээд хоолой нь зангирав.

“Харийн хүн даган сайхан амьдрал хайж явахаар ээжийнхээ толгойг түших минь яав. Зовж, өлсөж байж цуглуулсан зоосоороо аяга шаазан авахын оронд ээжтэйгээ утсаар ярих минь яав даа” хэмээн халаглан, өөрийгөө зэмлэж суусан.

Охиныг нь хүнд худалдчихжээ
Харийн нутагт дарлуулаад зогсохгүй, ханилсан хань нь охиныг нь хүнд худалдахыг харж, ер нь л юм юм үзэж яваа энэ эмэгтэйг О гэдэг. Одоо 38 настай. Тэрбээр “Монгол керамик” хэмээх тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа 1998 онд Хо Зай Күтэй танилцжээ. Хоёр жилийн дараа охин А-гаа төрүүлээд удалгүй Хятадад иржээ. Тэр уг нь гурван охинтой. Хоёр том нь монгол хүний хүүхэд. Гэхдээ өөр өөр эцгийнх. Бага нь эрлийз. Хятад руу ууганыгаа бага охинтойгоо дагуулж очсон аж. Хоёр дахь охиныг аав нь аваад Монголд хоцорчоо. Хоёр ч монгол залуутай гэрлэж, үр хүүхдийг нь төрүүлсэн ч амьдрал нь болж бүтээгүй болохоор харийн хүн арай өөр байх гэж найдаад Хо Зай Күтэй ханилсан гэнэ. Гэсэн ч тэр нь бас л бүтэлгүйтэв. О тэр тухай ярихдаа “Бүсгүй хүний зовлон дуусахгүй юм даа” гээд шүүрс алдлаа.

Тэрбээр хятад хүнтэй гэрлээд Ятифо гэдэг тосгонд амьдрах болжээ. Жилийн дараа ганц зоосноос болж нөхөр нь түүнд гар хүрчээ. О-г зээл явахад хөрш эмэгтэй түүнд мөнгө өгч, цамц захисан гэнэ. Ирээд хариулт мөнгийг нь өгөх гэж байтал нөхөр нь олж хараад “Миний мөнгийг хулгайлсан байна” хэмээн уурсчээ.

Дагавар охин Н-ыг нэгдүгээр ангид байхад хойд эцэг нь сургуулиас гаргачихаж. Харин төрсөн охин А-гаа сургуульд оруулсан байна. Н охин үеийнхэнтэйгээ тоглож наадсаар хятад хэл сурчээ. Гэхдээ бичиж чадахгүй. Харин мессеж бичиж сурчээ. Хо Зай Кү дагавар охин Н-ийгээ айлгаж дарамталсаар нүднийхээ харцаар хөдөлгөх болсон гэнэ. Юм л бол түүнийг дарамтална. Охиноо өмөөрөх гэвэл хамтад нь зодно. Охин ээжийгээ зодуулахгүй гэсэндээ хойд эцэг нь түүнийг яаж ч байсан ээжээсээ нуугаад хэлдэггүй байсныг О ярилаа. “Зодохдоо заавал толгой руу нь цохидог.

Нүдийг чинь сохолно, хөлийг чинь хугална гээд дайраад байдаг юм. Ийм дарамтаас болоод охин надтай хамаагүй юм ярьдаггүй. Аавтайгаа л ярина. Нөхөр тэгж бай гэж охинд хэлсэн байх. Том охиныг минь юу гэж загнасан, зодсоныг бага охиноосоо л сонсдог. Жилийн өмнө миний төрсөн эгч ирээд буцсан. Тэр үед би нууж байж цуглуулсан 500 юаниа түүнд өгсөн. Тэрийг мэдчихээд намайг хэвтэрт ортол зодсон” хэмээв.

Том охин Н нь одоо 17 настай. Тосгоныхоо нэг хятад залуутай үерхдэг байсан ч хойд эцэг нь түүнийг холын хамаатандаа 200 мянга гаруй юаниар худалдчихжээ. Энэ оны хоёрдугаар сарын 8-нд хуримыг нь хийлгэсэн байна. Нөхөр нь эхнэртээ охиныг нь ямар хүнтэй гэрлүүлж байгаа, хэзээ хурим хийх, оронд нь хэдэн юань авч байгаагаа огт хэлээгүй. Бүр хуримын өдөр хүртэл шүү. Охин нь л хойд эцгийнхээ нүдийг хариулан байж ээждээ юу болоод байгааг там тум хэлдэг байж. “Ядаж хуримын өдөр нь хэлэх байлгүй гээд хүлээсэн ч хэлээгүй. Нөхрөөсөө энэ тухай асуух гэтэл охин хориод байсан.

Өрөө дарахын тулд охиныг минь худалдсан юм билээ. Тэр тухай сүүлд нь тосгоны хүмүүсээс дуулсан. Хуримын өмнөхөн хэсэг монгол хүнтэй уулзаад ирье гэтэл явуулаагүй. Тэгэхээр нь би охиноо дагуулаад явчихсан юм. Нэг хоноод очтол үгийн зөрүүгүй охиныг минь нөхрийнх нь нүдэн дээр шууд зодсон. Тэгээд нөхөрт нь өгөөд хөөгөөд явуулсан. Түүнээс хойш охинтойгоо холбоо барьж чадаагүй. Би уг нь охиноо тэр хүнтэй суулгах дургүй байсан л даа. Тэглээ гээд яаж ч чадаагүй. Охин минь хойд эцэг хэцүү юм. Би эндээс явмаар байна. Эндээс явж л байвал хамаагүй. Та тэвчээрэй гээд байдаг байсан” хэмээн ярихдаа их л цөхөрсөн байдалтай харагдлаа.

Одоо охиноо хятадуудаас салгаж авахыг хүсч байгаа аж. Монголд очвол дунд охиныхоо эцгийг гуйж охиныхоо араас явуулбал яах бол хэмээн янз бүрийн л юм бодож, төлөвлөж суугаа гэнэ. Гэхдээ тэр өөрөө ч Монголдоо буцаж ирж чадах эсэх нь эргэлзээтэй.
Тэрбээр “Би яах гэж охиноо дагуулж Хятад руу явав. Охин үрээ юунд хойд эцгийн гар харуулав. Ер нь би яах гэж хятад хүнтэй гэрлэв ээ” хэмээн өөрийгөө зүхэж байв. Би түүнийг уйлчих вий дээ хэмээн битүүхэндээ эмээсэн ч нулимсаа дотогш нь залгив бололтой. Амьдрал түүнийг дэндүү нухалжээ.

Үргэлжлэл бий.

Х.БОЛОРМАА (Өнөөдөр сонин)

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.10.07 1:47 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжинд хар тамхины хэргээр хоёр монгол баригдлаа

Сvvлийн vед манайхны дунд хар тамхи гэгч vг бараг л амны уншлага болоод байна. Хар тамхины гэх

хэрэгт хоёр жилийн ємнє тєрийн томчууд, УИХ-ын хэд хэдэн гишvvдийн хvvхдvvд нэр холбогдож, хар тамхи тээвэрлэж яваад баригдан дуулиан тарьж байсан ч уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь мэдэгдэлгvй нам гvм болж байсан. Харин єнгєрсєн намраас урлаг соёлын одод уг хэрэгт холбогдож тvрvvчээсээ ганц нэг нь аавын хаалга татаад байгаа билээ. Монголчуудын хар тамхины гэх хэрэг дотооддоо тєдийгvй хилийн чанадад ч газар авах болжээ. Ядуу Монголчуудын хувьд ихээхэн унац ихтэй гэгддэг энэ хэрэгт том багагvй холбогдож эхэлсэн тєдийгvй сvvлийн vед хятадад гарч хил дамнан, хар тамхи зєєвєрлєж мєнгє олох болжээ. Тухайлбал дєрвєн сарын ємнє Бээжинд эгч дvv хоёр монгол эмэгтэй Євєрмонголчуудын хар тамхийг тээвэрлэж яваад баригдан, дуулиан тарьж байсан бол уржигдар эрэгтэй, эмэгтэй хоёр монгол иргэн Бээжинд мєн л их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ. Тэднийг Э, М гэх бєгєєд хятадын цагдаагийн газар тэднийг хорьж саатуулан хэргийг шалгаж эхлээд байгаа гэнэ.

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.10.07 5:45 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.26.06 9:01 pm
Posts: 706
Location: behind you
:hi:

_________________
:hi:


Last edited by enguuhen on Jul.07.10 5:07 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.10.07 5:58 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Хятад нөхрүүдээсээ зугатсан дөрвөн эмэгтэй, гурван хүүхэдтэйгээ Эрээн хот дахь Монголын Консулын газарт толгой хоргодож байгаа мэдээлэл олныг цочирдуулав. Бүр төрсөн хүүхдүүдийг нь зарсан гэх ч мэдээлэл бий. Энэ талаар манай улсаас Эрээнд суугаа консул С.Мягмараас тодрууллаа.

-Эдгээр хүмүүс танайд хэзээ хандаж ирэв?

-Арав гаруй хонож байна.

-Хаанаас ирсэн бэ?

-Хөх хотоос цааш Өвөрмонголын өөртөө засах орны Улаан цав аймгийн хөдөөний тосгодоор амьдарч байсан улс гэсэн. Өөр хоорондоо холбоо тогтоож хамтдаа Хөх хотыг зорьсон байгаа юм.

-Зугатан оргон байж эх нутгаадаа зүтгэсний учир юу юм бэ. Одоогийн байдлаар тэд юу ярьж байх юм?

-Гоё үгэнд хууртаад иртэл Монголд байдгаасаа хэцүү амьдралд орж. Тэгээд буцах мөнгө ч байхгүй. Гэртээ цоожлоод гаргадаггүй хорьдог гэсэн мэдээлэл бий. Хүний эрхшээлд орж зовсон бүсгүйчүүд үгсээд эхлээд Хөх хотод ирсэн гэсэн. Дөрвөн бүсгүй хятад бичиг мэдэхгүй учраас аль газраас ирснээ ч сайн тайлбарлаж чадахгүй байгаа. Харин нэг хүүхэд нь сургуульд явж бичиг үсэг мэддэг тул амьдарч байсан тосгоныхоо нэрийг хэллээ.

-Тэдэнд бичиг баримт байна уу?

-Биед нь ямар ч бичиг баримт байхгүй. Юутай ч Улаанбаатар руу Иргэний бүртгэл мэдээллийн төвийн архиваас шүүлгээд Монгол хүмүүс гэдгийг баталлаа. Одоогоор консулын ажилтнууд гэр орноосоо мах шөл зөөж хооллож ундалж байна. Монголын Элчин сайдын яамнаас БНХАУ-ын Элчин сайдын яам руу албан нот бичиг явуулсан. Манай иргэдийн Монгол руугаа буцах гэсэн хүсэлт, өргөдлийг болон тэдний үр хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай албан ёсоор хандаад байна.

Монголд ажилладаг Хятадын консулын ажилтнууд энд хүрэлцэн ирж бас ажиллаж байна.

-Монголдоо амьдарч болохгүй байсан юм байх даа. Энд байхдаа юу хийж байсан юм бол?

-Монголд таньдаг мэддэг хүн ч бараг байхгүй болсон гэлцэж байна лээ. Эдний зарим нь Хятадын бөглүү хөдөөд долоон жил амьдарсан гэсэн. Их ядуу амьдралтай бололтой юм билээ. Эр нөхөр дагаж сайхан амьдралд хүрнэ гэсэн нь бодит байдалд өөрөөр эргэсэн. Наашаа утсаар ч ярих мөнгөгүй байсан гэх мэт зовлонгоо ярьдаг. Тэр дөрвөн эмэгтэйн нөхрүүд одоо энд хүрээд ирсэн “Эхнэрээ авъя” гээд л. Тэднийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Нөхрүүд нь манай эхнэрийг өг гээд л ярвигтай асуудал үүсээд байна даа. Нэг эмэгтэй нь архаг мухар олгойтой. Бие нь өвдөөд их л тааруу байх шиг. Хятадад эмчлэхэд төлбөр өндөртэй. Мөнгө төгрөггүй байгаа хүмүүс яахаа мэдэхгүй байгаа бололтой. Бид эх нутгаадаа зориод ирсэн хүмүүсийг Монгол руу явуулах ажлыг хөөцөлдөж байна. Тэдний амьдарч байсан газрын цагдаагийн байгууллагаас хэрэг түвэгт холбогдолтой эсэхийг нь тодруулж байгаа. Хэрэв хэрэгт холбогдолгүй гэвэл эх орон руугаа харьж чадах байх. Гэхдээ хоёр улсын иргэншлийн хуулиуд ялгаатай. Ялгаанаас болж маргаантай асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, эдгээр эмэгтэйн хүүхдүүд Хятад улсын иргэнд тооцогдоно. Гэр бүлийн асуудалд яг юу байна. Батлуулсан гэрлэсэн барьсан бичиг баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтууд нөхрүүдэд нь байна уу, үгүй юу. Цаагуур тэр эрчүүд нэлээд шаргуу хөөцөлдөж яваа сурагтай байна. Ийм нэг хорионд орчихсон хэдэн улстай сууж байна даа.

-Цаашид анхаарвал зохих юу байна?

-Залуу бүсгүйчүүд нэгнээ хил давуулан дагуулж очоод худалдах, бусдын эрхшээлд оруулах явдал их байна. Эрэгтэйгээс илүүтэй эмэгтэйдээ итгэдэг бололтой. Өндөр цалинтай ажил амлаад нэгнээ худалдчихдаг явдал их байгааг анхаарай. Саяхан бусдын дарамтад орсон 18 настай бүсгүй амиа хорлоно хэмээн шөрмөсөө тасалсан явдал гарсан. Бид түүнийг эх орон руу нь буцаасан.

Банзрагчийн Долзодмаа


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.10.07 6:22 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Монгол руугаа тэмvvлсэн бvсгvйчvvдийн хувь заяа хэрхэх бол?

Ємнєд нутгийн эрчvvдийг дагаж амьдрал хайсан бvс­гvйчvvд эх нутгаа бараадаж ирээд Монголын хаалгыг тогшиж байна. Тэд тухайн цагтаа харийн хvнийг тvшиж амьдрахаар шийдээд эх нут­гаасаа явсан. Харин хvний нутгийн хатууг мэдэрч, ха­рийн эрийн халамжгvйг ойл­гоод буцаж иржээ.

“Хvн ядра­хаар ургаа, тураг ядрахаар уулаа” гэдэг vг бий. Ирэхдээ гараасаа хvvхдvvдээ хєтлєєд ирж. Монгол бас хятад цустай тэдгээр жаалуудын хувьд эхийгээ дагаад ахуй амьд­ра­лыг нь огт мэдэхгvй нэгэн га­зар нэвтрэхээр хvлээж суу­на. Хvн тvм бумаараа язганаж байдаг дотор газар тэд хятад эцэгтэйгээ vлдэл­гvй, монгол эхээ дагаад иржээ.

Монгол бvсгvйчvvд гадаа­дын эрчvvдтэй амьдралаа холбох болсон талаар сvv­лийн арав гаруй жилийн турш л ярьж байна. Сvvлдээ улиг домог болсон мэт энэ ярианы vнэ цэнэ ч гэж байхгvй бол­сон. Тэгвэл тэр vед энэ бvх­нийг улиглал хэмээн тооцоод нутгаа орхин явсан бvсгvй­чvvд хэцvv бэрхийг нь биеэ­рээ туулаад буруутсанаа мэдээд ирж байгаа нь энэ ажээ. Эрээн боомтод эх орон руугаа нэвтрэх эсэхээ мэ­дэх­гvй сэтгэл тvгшин суугаа тэдгээр эмэгтэйчvvд насны хувьд залуу ч хvмvvс биш. Тракторчин, ногоочин, барил­гачин хятадууд тэдний сон­голт байжээ. Монголоос л єєр газар бол хаашаа ч хамаагvй явах сонирхол олон эмэгтэйд бий. Тэр л хvслээр тэд хар ажил хийдэг хятадуудыг дагаж явжээ. Тэдний мэдэх ядуу амьдралаас дор амьдрал урд нь байх талаар тєсєєлєє ч vгvй байснаа ярьцгаажээ. Хєдєєгийн жижиг тосгон, тол­гой тулам шавар тагз бас манайхны мєнгєєр єдєрт 60-70 тєгрєгєєр голоо зогоож амьдарна гэдэг санаанд ч багтамгvй. Манай траншей­ны­хан ч тэгж амьдрахгvй. Хамгийн гол нь сэтгэлийн зовлон, дарамттай амьдралд удаан амьдрахад хэцvv. Энэ эмэгтэйчvvдийг хэн нэгэн хvчээр авч яваагvй ээ. Мэ­дээж, сэтгэл санаа нийлж, харийн хvнтэй дэр нэгтгэхээр шийд­сэн бол олныг нуршилт­гvй. Гэхдээ амар хялбар амьд­­рал хайж зоосны нvхээр хань нєхрєє сонгосон нь дийлэнх байдаг. Ядахдаа ийм сонголт хийсэн бvсгvйчvvд аль оронд хэнийг дагаж амьд­рах гэж байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Азийн орнуу­дад нєхєрт гараад явсан хvvхнvvдэд иймэрхvv гунигт явдал цєєнгvй тохиолдох болсон нь баримтаас тодор­хой. Солонгос эрчvvдтэй гэрэл зургаа харалцан гэр бvл болсон бvсгvйчvvд эхнээсээ тєрхємдєє буцан ирэх бол­лоо. Нєхєр нь зодож цохих болж, “Чи сайндаа зуучлалаар гэр бvл болсон уу. Янхан байсан учраас ингэж нєхєр хайсан” гэсэн зэмийг єдєр бvр хvртэх болсноор нєхрєє­сєє салж, хvvгээ дагуулаад Солонгосоос ирлээ хэмээн танил бvсгvй маань ярьж байсан. Энэ бол харийнхныг шvтэж vй олноороо явсан бvсгvйчvvдийн ураг саднаа гээд буцаж ирж буй цувааны vргэлжлэл. Дундад улсын иргэдийн ам бvлийг нэмэг­дvvлж, албан ёсны бvртгэлгvй хvvхдvvдээ дагуулаад Эрээнд ирсэн бvсгvйчvvдийн єнгєр­сєн амьдралаа хvvр­нэсэн тvvхээс харахад єєрс­дєд нь багагvй учир начир байсан нь анзаарагдана. Кон­сулын газар очихоороо бодит амьдралаа дэлгэхгvй, гэр бvлээс нь очсон нэгэндээ сайн сайхан яваа мэт хараг­дахыг хичээж нєхрєєсєє нууж хааж мєнгє цаас єгєєд єєрийн­хєє зовлонг нэмэг­дvvл­сэн гээд. Монгол бvсгvй­чvvд омголон бардам зан­гаараа дорнын бvсгvйчvvдээс ялгаатай. Тийм хvмvvсийн хувьд хэн нэгний эд хогшлыг єєрийн биеэрээ нэмж, цоож­той хаалганы цаана єнгє­рєєнє гэдэг тэвчих аргагvй дарамт. Болно, бvтнэ гээд явчихаад болохгvй хэцvv байгааг нь дуудаад нутгаа зорьсон тэр эмэгтэйчvvд, хvvхдvvдийнх нь хувь заяа хэрхэх нь тодорхойгvй байна. Нєхрvvд нь тэднийг авахаар хойд хил дээрээ ирчихээд байгаа гэсэн. Хилийн дээсээ алхах эсэхээ ч мэдээгvй байгаа энэ хvvхнvvдийн амьд­рал Монголоос явах єдрийнхєє тийзийг догдлон атгаж байгаа олон охид бvс­гvйчvvдэд нэгийг хэлэх биз ээ. Хvний нутгийн даавуунаас єєрийн нутгийн чулуу зєєлєн гэдэг дээ.

Э.Энэрэл

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.07 6:11 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23711
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
eh ornoos min saihan gazar end alga

Эл үгийг харь нутагт боолчлогдож байсан эмэгтэйчүүд хэлсэн юм. Хүн ядрахаар нутгаа, тураг ядрахаар уулаа зорьдог гэдэг. Тэд энэ үгийг дэндүү хожуу ойлгожээ.



-Та нар адилхан хувь заяатай юм. Хятад хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд бүгд л ийм байдалтай байгаа болов уу. Сайхан амьдарч байгаа хүний тухай сонссон уу?
Тц: Энд, тэнд монгол хүн бий гэж сонсож байсан. Бүгд л адилхан амьдралтай юм билээ.
О: Хятад хүнтэй гэрлээд сайхан амьдарч байгаа монгол эмэгтэй ховор байх.
Т: Өөрсдийнхөө байдлаас дүгнээд байхгүй гээд хэлчихэд болох байх.

-Бусад хүмүүст сургамж болгож хэлэх зүйл байна уу?
Т: Монгол охид минь хятад хүнтэй бүү гэрлээрэй. Тэд мөнгөнөөс өөрийг мэдэхгүй. Олсон мөнгөө ч хэрэглэж чадахгүй. Өөрөөсөө хүртэл харамладаг. Мөнгөний төлөө эхнэрээ ч худалддаг улс.
Ц: Жаргалтай газарт хүн тогтдоггүй гэдэг үг байдаг ч нэг их тоодоггүй байж. Хүн гэдэг их тэнэг юм. Нүдээрээ үзэж, биеэрээ туулж байж л ойлголоо. Монголчууддаа захихад битгий харийн хүнтэй гэрлээрэй. Эх орноос минь сайхан нутаг байхгүй юм байна шүү. Над шиг битгий алдаарай. Гадаадын хүн сайн, баян гэж бидэн шиг хууртав. Мөнгөгүй ядуу хятадууд л Монголоос эхнэр авдаг юм байна. Хятад хүүхэнтэй гэрлэхэд хадмууддаа инж гэж дор хаяж 90 мянган юань өгдөг юм билээ. Түүнийг нь өгч чадахгүй болохоор хямдхан эхнэр хайж Монголд очиж, охидын толгой эргүүлдэг.

Тц: Тэд их сайхан амладаг. Түүнд нь итгэх хэрэггүй. Өөрийгөө хаан, хан хүү гэж ч магад. Үнэндээ бол юу ч үгүй хар ажилчин, тариачид л байдаг. Зан заншил нь хүртэл өөр болохоор их хэцүү.
О: Занг нь мэдэхгүй бурхнаас занг нь мэддэг чөтгөр дээр гэдэг үнэн юм. Би хоёр ч удаа хүнтэй гэрлэж байсан. Одоо бодоход тэд хятад хүнээс хамаагүй илүү байж. Там гэж юу байдгийг үзлээ. Монголчууддаа там руу бүү зүтгэ, ядуу ч гэсэн эх орондоо амьдрах шиг жаргал байхгүй шүү гэж захья.

-Хятад нөхөр чинь ирээд одоо зовоохгүй, сайхан амьдаръя гэвэл яах вэ?
Тц: Үнэн сэтгэлээсээ гуйгаад ирвэл Монголд хамт амьдаръя гэж хэлнэ. Хүүхдийг нь төрүүлсэн болохоор ингэж хэлж байна.
О: Надад одоо ямар ч нөхөр хэрэггүй.
Т: Тэр хөгшинтэй дахиж нөхцөхгүй.
Ц: Ёстой үгүй.

О-ын найман настай охин сургуульд сурч байсан болохоор бага сага уншдаг аж. Тэрбээр Консулын газарт байхдаа хичээлээ давтан, цээжээр шүлэг уншиж байв. А монголоор ойлгодог ч ярьж чадахгүй. Түүнээс “Аав чинь чамайг авахаар гадаа ирчихсэн байна, явах уу” гэхэд толгой сэгсэрлээ.

Заримынх нь нөхөр араас нь тэдний мөрөөр мөшгиж ирээд “Тэд бидний гэр бүлийн бүртгэлд орсон тул хятад хүн гэж үзнэ” гээд буцааж өгөхийг шаарджээ. Харин манай талаас тэдгээр эмэгтэйчүүд Монгол Улсын иргэний харьяаллаас хасуулаагүй. Хүүхдүүд нь Монголд төрж, эхээрээ овоглон эндээс төрсний гэрчилгээ авсан.

Монгол, Хятадын аль нь ч давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул тэд Монгол Улсын иргэн тул нутагтаа буцах эрхтэй гэж үзэж байна. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн архивыг шүүснээр тэдийг монгол хүн гэдгийг батлах баталгаа олжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Консулын газраас БНХАУ-ын холбогдох байгууллагуудэд албан ёсоор хандаад байгаа. Харин бүсгүйчүүд бичиг баримтгүй тул асуудлыг шийдвэрлэхэд нэлээд бэрхшээл учруулж байгаа аж.

Энэ сарын 5-нд О-гийн, маргааш нь Т-гийн төрсөн өдөр болсон. Ширээ тойрч суугаад бялуу хувааж чадаагүй ч гэсэн эрх чөлөөтэй болсноо хамгийн том баяр гэж тэмдэглэсэн. Намайг Эрээнээс явахад “Биднийг эх орондоо буцах болтугай гэж залбираарай” хэмээн аминчлан захисан юм.

Өндөр цалинтай ажилд оруулна гээд худалдчихжээ
Мөөгий өнгөрсөн жил Бүрнээ гэдэг өвөр монгол хүнтэй танилцжээ. Бүрнээ түүнийг Бээжинд сард 1000 юанийн цалинтай ажилд оруулж өгье хэмээн ятгахад нь тэрбээр итгэчихэж. Энэ тухай ээж, аавдаа хэлэхэд ээж нь “Итгэлтэй хүн юм бол явж болно” гэжээ. Харин аав нь дургүйцэв. Гэсэн ч ахиухан цалинтай ажил хийж, амьдралдаа нэмэр болох, далимд нь газар үзэх хүсэлдээ хөтлөгджээ.

Бүрнээ түүнийг наймдугаар сарын 28-нд Бээжинд авчран Му Ши Ан гэдэг газарт оёдлын үйлдвэрт эсгүүрчнээр оруулаад сураггүй болов. Тэр нь костюм оёдог, 10 гаруй хүнтэй жижиг¬хэн үйлдвэр байжээ. Сарын дараа түүнд цалин гэж 50 юань өгсөн байна. Гэтэл хамт ажилладаг хятадууд нь 1500 юань авчээ. Учрыг асуух гээд хэл нэвтрэлцэж чадалгүй тэгсхийгээд өнгөрөв. Дараа сард нь бас л бага цалин өгчээ. Бас үйлдвэрийнх нь хятадууд оролдон амар байлгасангүй.

Ингээд тэндээс явахаар шийдэж, цалингаа хурааж эхэлжээ. Өдрийн хоолны үеэр ойр орчмоо судлан, хаа¬гуур, хэрхэн зугтахаа тооцоолдог болов. Ийм байдлаар долоон сар ажиллаад гуравдугаар сарын 29-нд тэндээс зугтан автобусаар Эрээнд иржээ. Ирээд цайны газарт Халиун гэдэг монгол охинтой танилцан, түүнд үүр¬гэвчтэй юмаа түр орхиод ариун цэв¬рийн өрөө оржээ. 99934763, 13191661494 гэсэн монгол, хятад утас¬ны дугаар өгөөд их л итгэлтэй са¬нагдсан тул түүнд юмаа үлдээсэн гэсэн.

Гэтэл буцаад очтол нөгөө охин байсангүй. Юмаа алдчихаад бичиг баримтгүй болохоор зочид буудалд орж чадахгүй, яахаа мэдэхгүй зогсож байтал нэг өвөр монгол хүн дайралдан буудалд оруулж өгчээ. Тэр нь өөр хүн дагуулж ирээд “Маргааш гаалиар гаргаж өгнө” хэмээн оролдсон гэнэ. Тэгэхээр нь тэднийг түр гарсан хойгуур тэндээс бас л зугтчихаж. Дараа нь аз дайрч, Алтаа гэдэг монгол эмэгтэй таарч, түүнийг буудалд оруулан гэ¬рийн¬хэнтэйгээ холбоо бариарай гээд гар утас, хоолны мөнгө өгөөд явжээ. Түүний зөвлөсний дагуу Мөөгий Эрээн дэх Монголын Консулын газарт ирсэн байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Бүрнээ чамайг Монголоос хуурч авчраад үйлдвэрийн эзэнд хямдхан ажиллах хүч болгоод зарчихсан юм биш үү?
-Тэгсэн л бололтой. Уг нь тэр үйлдвэрт монголчууд ажилладаг гэж надад хэлсэн ч худлаа байсан.

-Чамаас өөр эмэгтэй тэнд байсан уу. Чи хаана байрладаг байсан юм бэ?
-Үйлдвэрийн эзний эхнэр, хамаатан гурван хятад эмэгтэй байсан. Ажилчид нь бүгд үйлдвэртээ байрладаг. Би эмэгтэйчүүдтэй нэг өрөөнд байсан.

-Эрчүүд нь чамайг оролддог гэсэн байх аа?
-Дэргэдүүр зүгээр өнгөрдөггүй. Нэгийгээ үүний хөхийг баривал мөнгө өгнө гэх мэтээр өддөг. Нэг нь миний хөхийг барихаар нь би ус цацчихсан чинь намайг элбээд зодсон. Хөл дээр сорви бий. Тэнд удсан бол хүчирхийлэлд өртөх байсан.

-Гадаад паспортоо яасан юм бэ?
-Хувцастай цүнхэндээ нуусан байсан чинь алга болчихсон. Эзэнд хэлэхэд мэдэхгүй гээд өнгөрсөн. Энд ирээд гадаад паспортгүй учраас хил нэвтрүүлэхгүй, паспорт авахад 1000 юань хэрэгтэй гэсэн. Ээжид хэлсэн чинь 100 мянган төгрөг л явуулж чадна гэнэ.

-Чи мэргэжилтэй юү. Өмнө нь юу хийж байсан юм бэ?
-Манайх сайхан амьдралтай айл биш ээ. Өдөр хоногоо л аргацаадаг. Ээж үе мөчний өвчтэй, даралт ихтэй болохоор ажил хийдэггүй. Сая холбоо бариад юу тохиолдсоноо хэлсэн чинь даралт нь ихсээд сүйд болжээ. Аав гараашийн манаач. 50 орчим насны хүмүүс.

Би айлын бага охин. Ам бүл дөрвүүл. Би дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д элссэн ч суралцаж чадаагүй. Дээд сургууль төгсөөгүй л бол Монголд олигтой ажил хийх боломжгүй. Бас царайлаг, өндөр, англи хэлтэй байх шаардлага тавьдаг. Тийм болохоор олигтой ажил хийж чаддаггүй. Бааранд ажиллахаар хүмүүс уруу татах гэж зовоодог болохоор тэсэлгүй гардаг. Цайны газарт бэлтгэгч, сав угаагч хийдэг байсан. 50-60 мянган төгрөгийн цалин хоол, унаандаа таардаг. Монголд гайгүй цалинтай ажил олддог бол ингэж явахгүй байсан гэв.

Энэ бүсгүй дөнгөж 23 насандаа хүний наймааны золиос болжээ. Өндөр цалинтай ажилд зуучлах нэрийдлээр биеийг нь үнэлүүлдэг, дамжуулан худалддаг явдал газар авсан. Тэгвэл үүний цаана бас хямдхан ажиллах хүч болгон худалдах хэрэг газар авч эхэлжээ. Ээж нь түүнд хүнээр 1000 юань явуулсан. Түүнийгээ авахад нь би хамт явсан юм. Мөнгө дайсан хүн нь өвөр монгол болохоор тэрбээр болгоомжилсон хэрэг.

Сурвалжлагаа дуусгаад буцахаар Консулын газраас гарахад такси үүдэнд зогсож байлаа. Жолооч урд хаалгаа онгойлгож өгсөн ч ард талд нь суув. “Зээл орно” гэхэд жолооч “Болно оо” гэлээ. Жаахан явж байтал автомашины журмын хашаа бололтой газраас нэгэн залуу гүйж ирэхэд жолооч зогсчихлоо. Би “Такси байж яагаад дахин хүн авч байгаа юм бэ” гэсэн боловч ойлгосонгүй бололтой. Нөгөө залуу урд талын суудалд суучихав. Гэтэл намайг зорьсон газарт маань буулгасангүй. Замын уулзвараар баруун гар тийш эргэхэд нь “Зогс” хэмээн хашгирч, ууж явсан савтай усаараа цацаж байж арайхийн зогсоолоо. Ганц бие эмэгтэйчүүд урд хөршийг зорихдоо болгоомжтой байхад илүүдэхгүй нь.
Webstats4U - Free web site statistics

Нийтлэгдсэн хэвлэл: Sonin.mn

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited