#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 11:26 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 82 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Feb.23.07 1:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
Tsagtaa "asian tsagaan dagina" bsn gesen, bi ter ued n amd bsn ch bish. Yadag ch bsn minii bie 12toidoo hotin utaanas bolj asthmatai bolsin. Jil bolgon tuuneesee bolj em tan geed naad zah n 120.000T zartsuulj ehelsen. Herwee bi ene mungiig jil bolgon huraagaad bsn bol unuudur m*ng*r huchtei gerel burtgegch awchihgui yu....
Er n hotiin utaanaas l bolj bainga UAO-ruu yawdag bolson, tegjaagaal neg udur odonornoos ergej garaltgui orson doo. Za tegeed tendees awsan UB hotiin 2jiliin umnuh setgel emzegluulem zurgiig tawj bna:

Image
Image
Image


mun deerees n olon ulsiin utaagui tengeriin holboo gej bdg. Tend bi manai clubee burtguuleh talaar huutsulduj bga. Tselmeg shunu gedeg bol bidnii erhiin asuudal shude.

ene zurgan deer bga durangiin tsaaguur n huren utaa suunaglasan bgag anzaarna uu:
Image

za tegeed ta buhen ene asuudal deer yu gej bodoj yawdag, yamar tuluwluguu bna tuuniigee bichij postlono bizde!

Vega


Last edited by zulaa.ss on Oct.25.14 6:20 pm, edited 2 times in total.
сэдэвт " -ын утаа" нэмэв.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 2:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 2:33 am
Posts: 3577
Location: so it's not hard to fall when u float like a cannonball
ОТО ах нэг гоё фельетон маягийн юм бичжээ.


Аргалын утаа боргилсон” Утаанбаатар хот мину
Ж.Отгонцагаан (2007.02.12)
Улаанбаатар гамшгийн байдалд байна

Улсын маань чандмань эрдэнэ Улаанбаатар нийслэл! Эрт дээр үеэс “Эсгийбаатар” гэх өвөрмөц нэрээр хөгшин Европт нүүр хагарч, социализмын өрнүүн бүтээн байгуулалтын үед “Азийн цагаан дагина” хэмээн суу алдар нь суга өсч байсан цаг саяхан. Тэгвэл одоо хөөрхий төрөлх хот маань “Азийн цагаан архины дагина” чимэгтэй “Утаанбаатар” хот болон “нүүр царайгаа” хувиргасан нь гашуун боловч үнэн.

Энэхүү түгшүүрт байдалд сэтгэл эмзэглэсэн УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ням гаригийн өглөө нэгэн үзүүрт сэтгэлээр хуран цугларч, “Утаанбаатар” хотынхоо төлөө өргөтгөсөн хуралдаан хийсэн нь аргагүй л ард түмний элч төлөөлөгчдийн ариун сэтгэл гэлтэй.

Ц.Нямдорж (УИХ-ын дарга): -Эрхэм гишүүд ээ! Өнөөдөр бодит байдал дээр Утаанбаатар хот болон хувирсан Улаанбаатараа хэрхэн аврах талаар шуурхай хэлэлцэж, энэхүү утаа манант байдлаас гарах арга замыг эрэлхийлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх онцгой шаардлага тулгарсан тул та бүхний тав тухыг алдагдуулж, ням гаригт үтэр түргэн хуран цуглуулсан юм. Манай нутгийн НЯМ гариг болгонд ажилладаг нямбай Дорж гэдэг хүнийг бэлгэдэн, надад НЯМДОРЖ гэдэг нэр хайрласныг та бүхэнд энэ дашрамд дуулгах нь зүйтэй болов уу.

Э.Бат-Үүл: -Хамгийн түрүүнд нийслэлийнхээ “ортодокс-консерватив” нэрийг солих хэрэгтэй. Улаанбаатар гэдэг энэ урт нэрийг ардын хувьсгалын дараа Коминтерний нэгэн орос цэргийн сургагч хайрласан “ориг” коммунист нэр тул ардчилсан хүчний бэлгэ тэмдэг болсон хөх өнгөтэй зүйрлэж, ХӨХБААТАР хэмээн зоригтой өөрчлөх нь зүйтэй.

У.Хүрэлсүх: -Энэ бол бүтэхгүй зүйл. ӨвөрМонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотынхонд бид эвгүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Манай олон арван иргэд Хөх хотод очиж, эмнэлгийн шинжилгээ, үйлчилгээ хийлгүүлж буйг огт огоорч болохгүй шүү.

Засгийн газрын гишүүн И.Эрдэнэбаатар: -Байгаль орчноо дээдэлдэг монголчууд бид энхрий нийслэлдээ “НОГООНБААТАР” нэр олгохыг санал болгож байна. Ингэснээр бид байгаль орчныг хамгаалахад…

Н.Батбаяр: -Юуны чинь Ногоонбаатар! Улаанбаатар хотын хэдэн хувь нь зүлэг ногоотой билээ! Ийм талхлагдсан хотод “Шороонбаатар” нэр л тохирох байх….

Д.Идэвхтэн: -”Ногоонбаатар” хот гээд нэрлэчихвэл Нью-Йоркт болох гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөний өмнө улс төрийн том алдаанд орно. Тэд монголчууд чинь америк ногоон доллараар хахаж цацаад, валютын нөөцөөр дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрсний бэлгэ тэмдэг болгон “НОГООНБААТАР” хэмээн нийслэл хотоо өргөмжилсөн гэж өрөөсгөл ойлголтод хүрвэл хэн хариуцлагыг хүлээх вэ.

Д.Лүндээжанцан (УИХ-ын дэд дарга): -Бид шарын шашныг олон жил сүсэглэн шүтсээр ирсэн ард түмэн. Буддын шашинт орны хувьд Шарбаатар хэмээн нийслэлээ нэрлэвэл хамгийн зохилтой бус уу.

Р.Гончигдорж: -Ардчиллын гол зарчим нь аливаа шашин шүтлэг чөлөөтэй байх явдал шүү дээ. Өдгөө манай хотод христос, католик, мормон, бахава, лалын шашны олон урсгалын төлөөлөгчид тун идэвх санаачилгатай ажиллаж байгаа тул асуудалд ингэж туйлширч болохгүй. “Есүсбаатар”, “Аллахбаатар” гэсэн нэрийн хувилбар гарч ирвэл яах юм бэ…

Сү.Батболд: -Асуудлын гол нь нэрэндээ биш, логик үйл ажиллагаанд оршиж буйг анализ дедукцийн аргаар дүгнэх хэрэгтэй. Миний хувьд манан будант Альбион улсад хэдэн жил номын дуу сонссон тул бид Лондон хотын туршлагаас сайтар судлах хэрэгтэй. Тэгэхээр хотын Засаг дарга Ц.Батбаярт үүрэг өгч, тусгай төлөөлөгчдийг будант Лондон хот руу үтэр түргэн илгээж, шефийн харилцаа тогтоон, ах дүү утаат хот болох гэрээнд гарын үсэг зурах нь чухал.

Ц.Цэнгэл: -Энэ саналыг дэмжиж байна. Утаагаа арилгах биш, утаагаа хөгжүүлэх маркетинг менежмент бидэнд хэрэгтэй. Италийн Венец “усан хот” Мексикийн Мехико “уулан хот” хэмээн дэлхийд алдаршиж, түг түмэн аялагчдын сонирхлыг соронзон мэт татах жуулчдын тэмүүлдэг газар болсон тул Улаанбаатараа дэлхийн “утаат хот” болгох патентийг яаралтай батлуулах хэрэгтэй. Цаашдаа дэлхийд ганцхан Утаанбаатар хоттой болчихвол бидний үндэсний бахархал, валютын баттай эх үүсвэр болох ирээдүйтэй төсөл бус уу. Ингэвэл гадаадын хөрөнгө оруулалт хошуураад ирнэ.
Д.Арвин: -Аргалын удаа боргилсон малчны гэрт төрсөн монголчууд бид утаанаасаа жийрхэх огт шаардлагагүй. Утаанбаатар хотдоо нүүдэлчний соёл иргэншлээ хадгалан үлдэх зорилгоор “Утаа май тавих сарын ажил”, “Айл бүрт хоёр яндан” хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн ард иргэдээ утаанд алхаж сургах дасгалыг өглөө болгон радио, телевизээр нэвтрүүлж, шөлтэй хоолыг эрс багасган хорхог, боодог, шорлог, хуурга зэрэг утаат хоолыг дэмжвэл утаа маань бүх ард түмний жинхэнэ хүртээл болно.
Л.Одончимэд: -Хотын дотор утаанд төөрөх тохиолдол нэг бус удаа тохиолдож буй тул дүүрэг бүрийн гэр хорооллын утааг өнгөөр ялгах нь зүйтэй. Жишээлбэл, Сонгинохайран дүүргийнхнийг зөвхөн Шарын голын нүүрсээр хангаж өтгөн хар утаа, Чингэлтэй дүүрэг Багануурыг шефлэн авч гүн хүрэн утаа, Баянзүрх дүүргийнхэн зөвхөн Налайхын нүүрсийг түлж, зэвхий хар утаа олгойдуулсан тохиолдолд бид хотын аль хэсэгт яваагаа түвэггүй тодорхойлж болно.

Ө.Энхтүвшин: -Хөх хот БНХАУ-ын сүүний нийслэл гэж алдаршсан бол Улаанбаатар хот маань “Азийн утааны нийслэл” болж, ЮНЕСКО-гийн “Утаат аялал” төслийг авах нь зохимжтой.
М.Сономпил: -Утаа бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Элсэн шаргал говь маань харийн түрэмгийлэгчдийг үл нэвтрүүлэх дархан боомт болж чадсан нь түүхэн үнэн. “Цогт тайж” кинонд утаа май тавьж, довтолгооны дохио өгч байсан уламжлалыг санацгаа! Тэгвэл Улаанбаатар хотыг “утаанбаатар” маягтай байлгавал манай стратегийн гол, гол газруудыг нууцалж, агаар сансраас тагнуулын зураг авах ямар ч боломжгүй болгож буйг ойлгохгүй байна гэж үү. Хөөрхий муу Иракийн Ерөнхийлөгчийг сансраас дурандаад л илрүүлсэн гэнэ билээ…

С.Баярцогт: -Саяхан миний америк найз надад ил захидал ирүүлсэн. Гэтэл “UTAANBAATAR-210623, PARLIAMENT HOUSE” гэж хаягласан байгаа юм даа. Тэгэхээр манай Утаанбаатар гэдэг нэрийг дэлхий дахинаа хэдүйнэ хүлээн зөвшөөрсний нотолгоо биш гэж үү.

Н.Баяртсайхан: -Улаанбаатар нэрээр нь үлдээвэл яасан юм бэ. Нэр солихоор мянга мянган хаяг, бланк, нэрийн хуудас солигдоод бөөн зардал болно шүү дээ.

К.Сайраан: -УИХ шийдвэрлэсэн асуудлыг яах гэж дахин хэлэлцүүлэх гээд байгаа юм бэ. Таны цаана Улаан сайд өөрийнхөө нэрийг мөнхжүүлэх зорилгоор лоббидоод байгаа юм биш биз.

Т.Ганди: -Тэгж ярих юм бол 1992 онд “Соцдек”-ийн гэгдэх П.Улаанхүү нийслэлийн Улаанбаатар гэсэн нэрийг сольё хэмээн анхны Үндсэн хууль хэлэлцэх үеэр санал болгоход нь эхлээд өөрийнхөө нэрийг солих шаардлага түүнд тавьсныг мартсан гэж үү.

С.Отгонбаяр: Асуудлыг арай өөр өнцгөөс харъя! Бид яагаад утаагаа хайрлан хамгаалаад байгаа нь цаанаа нарийн монгол ухаан. Энэхүү утааны ачаар бид ялаа, шумуул, хэдгэнэ мэтийн бактери тээгч шимэгч шавьжийг хөөн зайлуулж, онцгой аюулаас сэрэмжлэхэд ашиглаж буй хар хайрцагны бодлого юм. Хүнийг нэг хазаад үхэлд хүргэдэг Африкийн “цеце” ялаа, Индонезийн “куруку” шумуулын аюул хаалга тогшиж буйг та бүхэн эрхбиш мэдэж буй байлгүй.

Л.Гүндалай: -Тэгвэл би утааны угшлын онолоор хэнд хариуцлага тооцох вэ асуудлаар ярилцъя. Гэр хорооллын оршин суугчдын 83,76 хувь нь Ху намын гишүүд тул энэ асуудлын хариуцлагыг эрх баригч нам хүлээх ёстой. Харин манай ардчиллынхны 83,76 хувь байранд аж төрдөг тул утаажуулах үйл ажиллагаанд огт хамаагүй болохыг мэдэгдье.

Д.Дэмбэрэл: -Бид Цагаан сарын өмнө нийслэлийнхээ хувь заяаны асуудлыг хэлэлцэж буй тул Цагаанбаатар гэж нэрлэвэл бэлгэ ДЭМБЭРЭЛ-тэй юм.

Б.Бат-Эрдэнэ: Манай жүдогийн олимпийн хүрэл медальт, жүдоч Х.Цагаанбаатар уу? Огт хэрэггүй шүү, нөхөд минь! Бээжин-2008 олимпийн өмнө цагаан хэл ам хүрчихвэл яах юм бэ?

Б.Жаргалсайхан (БНН): Бид аливаа түүхэн үйл явдлыг өргөн дэлгэр тэмдэглэж, ард түмнээ баярлуулж сурья! Английн алдарт утаан хамтлаг “SMOKIE”-г урьж, том шоу зохион байгуулахад хүчин зүтгэхэд бэлэн.

Г.Батхүү: -Одоогийн байдлаар Катар, Кувейт, Эмират зэрэг орны иргэний нисэхийн албанд Монголоос 500 нисгэгч “импортоор” авах албан хүсэлт ирээд байна. Ийм утаа май бүхий хүндрэлтэй онгоцны буудалд хөөрөх, буурах үйл ажиллагааг торолгүй гүйцэтгэх уран чадвартай монгол нисэгчдийн авьяасыг өндөр үнэлэн, сарын 10000$-ын цалин амалж байна. Энэ бол нийслэл хотоо дандаа утаа манантай байлгасны шууд ач тус мөн биз дээ. “Бермудийн гурвалжин”-д ч манай нисэгчид бууж, хөөрч чадна шүү!

Ц.Нямдорж: -Бид өнөөдөр утааны асуудлаа шийдвэрлэлээ. Маш их хөрөнгө мөнгө зарцуулах нүсэр төслийг монгол ухаан сэтгэлгээгээр утааг утаагаар ялан дийлэх сод шийдвэрт хүрлээ. Эрхэм гишүүдийг ням гаригт дуудсандаа хүлцэл өчөөд, Утаанбаатар хот хэмээх түүхэн шийдвэр гаргасан баярт үйл явдлаа сайхан тэмдэглэхийг ерөөе! Та бүхэнд хотын утаанаас гарч цэвэр агаарт сайхан амрахыг хүсээд, хаврын чуулгандаа цагтаа цугларахыг сануулья! (Алх тас!)

_________________
Гашилцан толгойт Паразит


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 2:32 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Humuus oyun uhaanaa uralduulj yaj ur duntei brain washing taktikuud hereglej UB-iinhniig utaanaasaa salah zamd oruulah talaar arga uhaan siilj yariltsval zugeer baihaa.

Bi log. havhaa mehanizmiig n oorchilood turshihaas... :?

Utaag bagasgaj boloh zuils yu baina?

1. UB-d mod tarialaltiig erchimjuuleh;

2. Utaag saarmagjuuldag baigaliin uzegdel zuils haih?! jishee n ger horoolluudiin dund yamar negen shuultuur baiguulamjuudiig turshih bodoh geh met.

3. Ter aimshigt utaanii tal n mashinii utaa gej bi sejiglej baina tiimees mashin burt nemelt shuultuuruud tavuilhad ooholson tarhitai hotiin zahirgaaniihniig hodolgoh arga uhaan oloh?!...

geh meteer arga sanaachilguud gargaj uzvel...

_________________
sudalgaa


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 2:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
chosen one ttlc nartaa mahs ih baerlalaa!!! :hi: :-D

bi ene sedewt humuus uursdiin sanaa onoog zugeer neg chuluudaltsah bish, uursdiin sanaag demjsen jishee, batalgaag bololtsoog, bolj ugwul mun tootsoog mun bichwel zugeer bna. uchir n unuudur enehuu emzeg sedwin talaar hangalttai l yarj bga, hun buhen l dotroo yum bodoj bga, uuniig dagaad olon yariltslaga, forum zohion baiguulj asuudliig shiideh erel hiisen bolowch yamar ch ur dungui hudlaa hooson tsetserhel bolj duussaniig n bi sain medeh bna. tiimees, yadaj l ene sedwiig jaahan ur duntei bailgah uudnees:

-sanaa
-undeslel
-jishee notolgoo tootsoo

iimerhuu arai bodit formataar bailgahiig husie!

hotiin utaa bagasch minii asthma idgeesei,
Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:02 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Би яг тоо баримтаар санахгүй байна... гэхдэээ хотын ногоон байгууламжинд жилд хэдэн зуун сая төгрөг цацдаг гэсэн...
Та нар харлдаа хаа сайгүй замын голын дунд хэдэн хатсан мөчир зоолттой байгаа биздээ.. Би ерөөсөө ургаж байгаа модыг нь харагүй..
Хотын ногоон байгууламжад хийх хөрөнгө оруулалт нэртэй мөнгө завшсан үйлдлийг таслан зогсоомоор санагддын...
Тэр хэдэн мөчир том мод болтлоо хаач юм. Нарийхан хожгор мөчир агаар цэвэрлээд байх нь юу ч юм..
Тэгээд нэгэнт мод ургуулж чадахгүйгээс хойш үр дүнгээ хурдан үзүүлдэг, арай бодитой төсөлд оруулмаар...
Амьд явах эрхээ хамгаалуулмаар байна...Ингэсээр байгаад бага багаар генетикийн өөрчлөлтөнд орж удахгүй хужаа боллоо.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 2:33 am
Posts: 3577
Location: so it's not hard to fall when u float like a cannonball
одоо ингээд л зун болно. Манай сайхан дарга нар мартаад найр наадам хэсээд явна. Өвөл болно. Яанаа ийнээ болно.

Өнгөрсөн жилийн төсвөөр 20 тэрбум төгрөг тусгасан болов их хурлаар батлаагүй юм гэсэн. Одоо энэ гэр хорооллыг барилгажуулахад дор хаяж 15-20 жил хэрэгтэй юм гэнэлээ. Тэр болтол энийг нэг сайхан шийдээд, мод зүлгээ тариад өгвөл болох л асуудал.

_________________
Гашилцан толгойт Паразит


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:14 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Pollution chokes Ulan Bator skies
By Victoria Whall
BBC News, Ulan Bator


Image


бүрэн эхээрээ
http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/6376203.stm

Mongolia is known fondly as the Land of Blue Sky by those who live here, but in the winter months the capital Ulan Bator is often shrouded in dense smoke.


Ulan Bator's famous blue skies are turning to grey

The city lies in a valley surrounded by mountains, so grey clouds of smoke can get trapped between them and shroud the city for hours on end.

Entire buildings disappear from view in some areas because of the smoke, and airlines often blame poor visibility when they cancel or delay international flights in and out.

The smoke can make it hard to breathe and it's affecting the health of Ulan Bator's burgeoning population.

The director of the environmental health research centre in Ulan Bator, Dr N Saijaa, said: "The mortality rate is increasing, people's health is getting worse and the incidence of respiratory diseases such as bronchitis, pneumonia and lung cancer has increased."

Rural exodus

Mongolia is one the most sparsely populated countries in the world, with about 2.6 million people. But it is becoming increasingly urbanised - according to the UN Population Fund, 60% of the population live in urban areas, approximately one third of them in Ulan Bator.


Districts of traditional tents or gers have sprung up
Sarantuya Myagmarjav, an official at the ministry of nature and environment, says that migration to the capital increased in 1991 due to economic and social problems in rural parts. At that time the country was in transition to a market economy.

Since then, the trend has continued with people moving to Ulan Bator in order to find work, get an education and in the hope of a better life.

The latest figures from the statistical department of the city governor's office show that more than 220,000 people moved to Ulan Bator between 2000-2006.

As apartments are relatively expensive and limited in number, many of those moving to the city set up their traditional felt tents - or gers - in informal settlements called ger districts.

In the ger districts there is no access to the city's main water supply so people continue the tradition of burning coal, wood and whatever else they can find to heat their homes.

The ger districts contribute in large part to the air pollution. But the city's three coal-fired power stations and an ever increasing number of cars also contribute to the winter smog.

Question of survival

Tuvshinjargal, her husband and five children moved to one of Ulan Bator's ger districts in 2001. The family used to live in a small village 95 km (59 miles) away, where they used to help look after her sister's livestock.


Tuvshinjargal thought her children would get a better education
When most of the herd perished due to adverse weather conditions, her sister could not support the family any more.

"If you don't have any livestock there's no way to live in the countryside. Plus there are no jobs so you can't afford your living expenses," Tuvshinjargal said.

"We wanted to improve our lives and had more hope of finding work in Ulan Bator."

Another factor, says Tuvshinjargal, was their children's education.

"We thought it would be better to get our children into school in Ulan Bator as it can be hard to get in to schools in the countryside."

New impetus

The family burns coal to keep their ger warm. They have access to electricity but like many families in the ger districts, cannot afford to use it to heat their homes.

"For us it's a big problem because our finances are not that good, so we just use coal not an electric heater," Tuvshinjargal explained.

The Air Quality Management Department of the Institute of Meteorology and Hydrology and Environmental monitoring measures the levels of nitrogen dioxide and sulphur dioxide in the air at four points around the city.


The mountains surrounding Ulan Bator are barely visible
In the month of January, the levels of both gases were above the Mongolian standard almost every single day. But the measurements do not tell the whole story as levels of other pollutants such as particulates are not being monitored due to a lack of technology.

Although the pollution is not a new phenomenon, this year there seems to be more of an impetus to do something about it.

In December, the editors of several daily papers wrote a joint letter asking the international donor community for help in reducing air pollution. Since then they and the country's broadcast media have kept the issue in the minds of the public with a barrage of news reports on pollution.

In response, the speaker of parliament has set up a working group to look at ways to reduce the problem. The group - made up of specialists and members of parliament - is putting together an action plan.

Sarantuya Myagmarja, who has played a major role in drafting the plan, says it will include:


amendments to the law

various projects designed to encourage the use of alternative fuel

a review of ways of tackling migration to the city

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 2:33 am
Posts: 3577
Location: so it's not hard to fall when u float like a cannonball
Амьдрах уу гэдгээ зөв бичвэл уг нь зүгээрсэн :mrgreen:

_________________
Гашилцан толгойт Паразит


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
electrica baerlalaa,

bi chamtai sanal neg bna. manaid tarsan modnuud neg l tohirdoggui ch yum shig sanagddag.

zarim humuus bogd uuliig sendiichleed, salhinii ursgal dairuuliya gedeg, gewch ene n hedii hemjeenii une shaardadgiig medehgui yum? uuniig medeh hun bna uu? bodwol nileen bhda...

mash olon sanaa onoo bdg ch ter buriin ali n bololtsootoi, ali bolomjguig heleh hetsu. Yadag ch bsan yamar negen tusul garch irle gehed sanhuujilt n

-tur
-irged
-handiwlagchid

geh met undsen eh uusweruudees burdne.

manai zasgiin gazriin huwd uund hangalttai ih hemjeeni mungu gargaj chadahgui uchir, bi irgedees huraah mungund iluu naiddag. UB hotiin hun amiin 80% n ger horoollol gesen(unen bh gej naidiya), teheer oiroltsoogoor 800.000hun bna gesen ug. Miniii huuliin surguuld sursan erh zuit yosnii uudnees bol utaa tarj bga hun buhen end oroltsoh yostoi buguud jishe n hun bur sard erduu 100T tulhud sardaa ug sand 80.000.000T bii boln. ene bol baga mungu bish.

yadag ch bsan UB-inhan hichewel boloh l asuudal sanagdaj bna.

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:20 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Quote:
Амьдрах уу гэдгээ зөв бичвэл уг нь зүгээрсэн :mrgreen:
Алдаа засаж өгсөнд баярлалаа... Чи хэлээгүй бол би Од болох байлаа.. :razz:
Уул нь шууд дуудлагаар нь бичсиймаа..Би жаахан хар яриа сул үг хэрэглэдэг талдаалда__Засхаас энэ мэтчилэн захаасаа эхлэн хүмүүс буруу ойлголт авах юм байна...

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
та 2 одоо болиошдэ... :razz:

наана чинь хотын утаанд амьсгалж болохгүй байхад ...

gesnees bas neg medeh yum bna.

bolowsruulsan tulshin talaar tusul sain yawj bga bile uug n, gewch saehnii negen turin bus baiguullagiin sudalgaanaas n uzwel:

-bolowsruulsan tulshinii surgar zarim huurnuud hyatadaas huuramch utaa ih tardag ilch muutai "tulsh" buunduj oruulj iren borluulsan n ger horoollinhniig bolowsruulsan tulshind itgeh itgeliig ballaj hayasan bbh yum
-mun deerees n zarim buur nuurs awah chadamjgui ailuud yanzan buriin mashinii masl, hog n ter shataaj balladag gene.

ternees bish uug n, nuursiig, jishee n nalaihiin nuursiig dotooddoo +400C halaaj bolowsruulah buren bolomjtoi gene.

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:34 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 2:33 am
Posts: 3577
Location: so it's not hard to fall when u float like a cannonball
Би тийм цаад нарийн учрыг нь мэдэхгүй юм. Харин тэгээд боловсруулалт хийнэ гэхээрээ яаж хйих үү? Миний бодлоор хар ухаанаар бодоход найрлага нь яг хэвээрээ байх тул утааны найрлага өөрчлөгдөхгүй л байх. Гэхдээ дутуу шаталтыг багасгана гэсэн үгүү...

_________________
Гашилцан толгойт Паразит


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:34 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
76 тоорой юу хийж чадаал гэж...
Бид өөрсдөө болж өгвөл хийчвэл...Яахав ЗГ-г бага зэрэг дэмжлэг авахад ашиглаж болох юм...
Өөрсдөө сайн төслөө боловсруулаад, төсвөө шийдээд болох л асуудал...Төсвөө олъё гэвэл олчих амархан гэж би дотроо мунхаглаж бна..

УБ-н утааны асуудлыг хор уршигтай талаас нь хүмүүст СҮР БОЛГОХ хэрэгтэй байна...ТВ, интернэт, фм радио юу л байдаг тэр бүгдээр
мэдээлэл цацах хэрэгтэй...УБ-чуудын дүлий чихийг онгойлгохгүй бол хэнэггүй царайлаад байгаад л байна... Хавар болжийно бүүр тайвширчихна..

УБ-н машинд хяналт тавих, хүмүүсийг тамхинаас гаргах :mrgreen: , гэр хорооллын айлуудын зуухыг боловсронгуй болгох гээд олон хувилбар байнал да

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
яааг үнэндээ бол бишдэ тэ,

би хотын утааг нээх эрүүл мэндийн төлөө багасгах гээд байгаа юм биш юм байна шд....хотоос од дурандхын арга алга, маш их сонирхож байгаа тооцоонуудыг хийхийг үнхээр их хүсэж байна. Ганц шөнө л ёстой навсайтал цэлмэчихийн бол өөрийн хийсэн дурангуудын нарийн хэмжилтүүдийг хийчихэд астмнаас болоод багтраад үхсэн ч санаа амар нойрсоно :lol:

ганц өдөр л далбийтал цэлмчээсэй... :dss: санаа амар үххиймсан...

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:40 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Quote:
яааг үнэндээ бол бишдэ тэ,

би хотын утааг нээх эрүүл мэндийн төлөө багасгах гээд байгаа юм биш юм байна шд....хотоос од дурандхын арга алга, маш их сонирхож байгаа тооцоонуудыг хийхийг үнхээр их хүсэж байна. Ганц шөнө л ёстой навсайтал цэлмэчихийн бол өөрийн хийсэн дурангуудын нарийн хэмжилтүүдийг хийчихэд астмнаас болоод багтраад үхсэн ч санаа амар нойрсоно :lol:

ганц өдөр л далбийтал цэлмчээсэй... :dss: санаа амар үххиймсан...

Vega
Хөдөө очиж мал дээр гарч амьдраач... :razz: :razz:

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Яг үнэндээ чи мань хэдийгээ ашиглажаагаа золиг байнашдэ тэ.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
тэр боловсруулна гэдэг нь дутуу шаталтыг багасгах тухай л юм шиг байна лээ.

дээрээс нь электрика, тэр тамхины утаанаа гэр хорооллол 2-ын утааг зэрэгцүүлэн бичих юмс биш шүү!

нээрээ би уржигдар hermes төв орж баахан дурангийнхаа сэлбэгүүдийг автал тэнд нэг гэр байж байх юм, гаднаа баахан юм наасан. миний сониуч зан хөлдөөд орсон чинь зуухгүйгээр гэр халаах төслийн сурталчилгаа юм байна л даа. Тэгсэн уг гэрт үнхээр зуух байхгүй атлаа маш дулаахан байв, учир явдлыг асуутал туяагаар халаадаг гэнэ. Яг ямар спектрийн туя вэ гэтэл уг хүн нь мэддэдгүй байв.

ерөнхий санаа нь их таалагдсан, гэхдээ арай жаахан зарим юмнууд дээр нь өөрчлөлт хийх хэрэгтэй санагдсан. Мөн тэрүүхэн үед мунхаг толгойдоо тооцоо хийж үзхэд үнэ нь жаахан иргэдэд таалагдку санагдсан.

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:47 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Үнэ хэд гэж??

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject: -------------
PostPosted: Feb.23.07 4:49 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Oct.14.04 3:02 pm
Posts: 389
mglchuud dandaa l biye biyenee ashiglazgaadag biz dee, uur heniigee ch ashiglah ve dee :lol:
ochson chin tamhi tatuulahaa bolichihson baival alavaaa haha :lol:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
une n shud 800.000T gej bsan.

getl nuguu talaas, neg ail dundjaar neg jild nuursendee 150.000T zardag gesen. 800.000T gedeg bol buten 5jiliin heregleenii nuursnii hemjee.

za uun deer nemegdeed tognii mungu, tsagt 1kw iddeg mangas yum gesen. tegher ug aild jaahan hund l tusah n oilgomjtoi.

mun ug tuhuurumjiig awlaa gehed 5jil yag ewdrelgui ajillaj chadah eseh n hetsu shude te....

bas neg yum n ug tuhuurumj n geriin toonoos duujilsen 2 tom tumruur damjij dulaan taraadag. uuruur helbel ug ed deer hool undaa hiij halaaj bolohgui gesen ug. tegheer ail bas plitka awna, ter n tog idne...buun mungu. tegeed ch 800.000T shud ugchih hun ch gesen barag bhgui bh...uuniig yadaj bankuudtaii hamtarch ger horoolliinhond zoriulsan tusgai lesingeer olgoh heregtei.

er n uurchluh yum ih bnalee.

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 4:57 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
ашигласан бишээ хөөрхий..
Бид нэгэн зорилгын дор нийлж байгаа...

Вега од харж чадахгүй бас астмтай байхад, миний хоолой хорсож өглөө гүйж чадхаа байсан..үүнээс болж би таргалж жин нэмээд
Хүн бүрт утаа янз бүрээр шавар хааж байгаа...

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 5:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
өө бүр ашиглуулсан болчдым байна л дөө... :razz:

бид нар бие биендээ л түшиг болохгүй бол хэн түшиг болно гэж??? бид л хийхгүй юм бол засгийн газар хийх үү? гадаадын тусламжийн байгууллага хийх үү? бид л хийнэ шүү дээ. Угаас бие биенээ ашиглаж хамтран хийнэ.

Агаарын бохирдол зөвхөн эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгээд байгаа биш шүү дээ, зөндөө л юм байгаа. Битүү утаанаас болж би од харж чадахгүй байна, хортой утаанаас болж амьтад хохирч байна, монголын хацар гоо охидын маань нүүрэн дээр бачка их гарж байна....
зөндөө л юм байгаа, минийх нэгээхэн хэсэг нь шүү дээ.

Vega


Top
   
 Post subject: -----------
PostPosted: Feb.23.07 5:36 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Oct.14.04 3:02 pm
Posts: 389
Quote:
өө бүр ашиглуулсан болчдым байна л дөө... :razz:

бид нар бие биендээ л түшиг болохгүй бол хэн түшиг болно гэж??? бид л хийхгүй юм бол засгийн газар хийх үү? гадаадын тусламжийн байгууллага хийх үү? бид л хийнэ шүү дээ. Угаас бие биенээ ашиглаж хамтран хийнэ.

Агаарын бохирдол зөвхөн эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгээд байгаа биш шүү дээ, зөндөө л юм байгаа. Битүү утаанаас болж би од харж чадахгүй байна, хортой утаанаас болж амьтад хохирч байна, монголын хацар гоо охидын маань нүүрэн дээр бачка их гарж байна....
зөндөө л юм байгаа, минийх нэгээхэн хэсэг нь шүү дээ.

Vega
harin tiimee hen heniige ashiglaya geed bn shde, iim saihan biye biye ashiglah shaltag baihad harin negddeggui l baihgui yu keke, za huvidaa ta nar dorvitoihon yum hiij chadval utaanbaatart hohirch baigaa geriinhen, ah duuseeree damjuulj demjine shuu


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 7:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
Hey iim medee sonsloo:

ger horoolloliin ailuudiig unegui bolowsrongui zuuhjuulah tusul heregjeed 10aild dunguj suujgaad bjahad tsana n huduunuus 100ail shineer nemegdej buudag gene. Tiimees ontsgoi baidliin yamnaas gamshgiin ayul zarlaj hotruu shiljin iregsdiig 3jiliin hugatsaand zogsoohoor tuluwluj bga gene ee!

Za mun, odoo heregleed bga nuursiig yadag ch bsan tuuhii nuurs gedim bna, bolowsruulsan nuurs n yamar ch dutuu shataltgui gej awhim (sonin yum :??: ). Japanaas uildwer baiguulah tusul orj ireed bga gene ee.

Hotin ene ih utaag burduuleh 3undsen eh uuswer bdg gene:

-tsahilgaan stants----------------------------------18%
-ger horoollol----------------------------------------76%
-mashinii utaa----------------------------------------6%

Vega


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 11:21 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Bi suuliin 3 jil bituu oi mod maygiin gazar baina. Ih modtoi gazar amidrah mash chuhal bolhiig l ta nart turshiltiin yavtsaas batalj heley dee.

UB -g mash ih oijuulj uliangar ba ovol nogoonooroo baidag gatsuuriin torliin moddoor holimog oijuulbal heden jiliin daraa bid uneheer ur dung n amsana l gej heleh baina.

Ter mashinii utaa 6% arai denduu buudsan baihaa!!! Yasan ch baisan mashinii utaa yalanguya hotiin toviin utaanii 50% orchimiig ezlene baih. Uchir n UB-d salhi baruun hoinoosoo irdeg teheer zuvhun hoid ba baruun hoid taliin ger horoolliin utaa hot orj ireh yostoi deerees n suuliin 10 jild hed dahin nemegdsen mashinii utaa buh gaig tarij baigaa l gej uzej baina.

_________________
sudalgaa


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.07 11:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: uuchlaarai~
ttlc,

chi durguitsehgui bol zarim medeelleliig holbogdoh tailbariin hamt helj uguuch:

-modtoi bhin hamgin chuhal ach holbogdluud(todorhoi)
-gatsuur metiin munh nogoon bdg moddiin turul, manaid urgah bololtsoo
-manaihiig "nogoojuulah" bodit bololtsoog erunhiid n


*mini medhin nogoon ungu huniig taiwshruuldag
*mod n hotiin chimeeg mash sain darna
*eruul agaar....


chi zuger neg heleed orhih bish tuuniihee heregjih bololtsoog jishe tootsoonii hamt tailbarlawal ih baerlahsan. tehku bol zuger neg hii tsetserhsen yaria haa saagui l bna.


Vega


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 82 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited