#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 12:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 40 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Oct.07.10 12:57 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Apr.29.10 7:48 pm
Posts: 45
Quote:
Xashaar xoorog iixed xedeer xiix uu. Chuluugaa ogood xiilguul . Chunchigen norovoor xoorog xiivel bas xed ve.
Nadad unen goy CHUNCHIGNOROV huurug bna. Uuruu CHUNCHIGNOROV sonirhoj bga bol zurgiig n uzej bno shuu. Gaigui yariad panzlana shuu. UTAS: 96601113


Top
   
PostPosted: Feb.07.11 1:20 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.30.07 7:11 pm
Posts: 58
Location: Улаанбаатар орчим
Монголчууд хэзээнээс хөөрөг зөрүүлж тамхилдаг болсон талаархи асуудлыг нэг мөр цэгцэлмээр болсон шигээ.
Саяхан нэг ийм мэдээ харлаа: ...Гартаам хөөргийг Чингисийн үед хэрэглэдэг байжээ

Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээрээ том, дунд, жижиг гарын гэж байдаг. Том гарын гартаам хөөрөг нь атганд дөнгөж багтахуйц, мөрөндөө 8, 6, 3 гэсэн үелсэн чанарын тэмдэгтэй ч байх нь бий.
Эзэн Чингисийн үед гарсан гэх бөгөөд одоо хүртэл энэ тэмдэг нь уг хөөрөгний чанарын баталгаа болдог
.... http://news.gogo.mn/r/82893

Миний ойлгосноор америкийг нээж индианчуудаас тамхийг оруулж ирснээр бусад тивээр тархсан гэж ойлгодог. Гэтэл зарим хүмүүс нөгөө инээдмийн кинонд гардаг шиг "хүннүгийн үеийн хөөрөг" гэх ухааны юм их бичих болж. 13 р зуун бүр тэрнээс өмнө монголчууд хамрын тамхи хэрэглэж хөөрөг зөрүүлсэн баримт нотолгоог хаанаас олж уншаад байгааг гайхаад байнаа. Бүр сүүлд манжийн үед нэвтэрсэн гэж үздэг хүмүүс бүгд худлаа яриад байгаа болж таарах уу?
За тэр Мандухай цэцэн хатан кино байна. Хэд хоногийн өмнө цагаан сарын үеэр гарлаа. Дүрс нь ч муу гарах юм. Андуураагүй бол Мандуул хааны их хатан хөөрөг гаргаад бариад байх шиг. Мандуул хаан 1463-1467 онд төр барьж байсан гэж үзвэл Колумб 1492 онд америкт очихоос өмнө хамрын тамхи хэрэглэж байсан болж таарч байна.
Мөн бас нэг баатар гаанс тамхи зуучихсан харагдаад байсан даа. Бодоход мундаг мундаг түүхч хүн тус кинонд зөвлөхөөр нь ажилсан байж таармаар.
Энэ талаар та бүхний бодол юу вэ?
6 жилийн өмнө тамхи, хөөрөгний талаар олж мэдсэнийг маань дор хуудаснаас үзнэ үү: http://www.mongolchess.com/gems/olloo.htm


Top
   
PostPosted: Feb.07.11 4:08 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 2:06 am
Posts: 572
Хөөрөг ч уг нь эр хүнд байж байх нэгэн зүйл юм гэж боддог би. 8) 8) Хэрэв хэрэгтэй гэж үзвэл та нар 99632188 гэсэн энэ утас луу залгаад хөөрөг хийдэг хүнтэй :wd: :wd: :wd: холбогдвол уг нь хэн хэндээ хэрэгтэй л байх даа. :col: :col: :col:


Top
   
 Post subject: Хөөрөг
PostPosted: Feb.09.11 2:00 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.30.07 7:11 pm
Posts: 58
Location: Улаанбаатар орчим
Хөөрөгний гарал үүслийн талаах Пүрэвбат ламтаны хувилбар:
...
-Хөөргийг шашны холбогдолтой зүйл гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед cap шинээр толгойтой бүхэн л хөөрөг бариад явдаг болчихож. Бүр бэл бэнчингээ ч хөөргөөр илтгэдэг болоод байгаа. Ер нь хөөрөг хэзээ үүссэн, ямар учир, утгатай зүйл вэ?
-Анх бий болсныг нь ярьвал их юм ярина л даа. Товчхондоо чүнжигноров, жүгсрэнжав гэсэн хоёр төрлийн эрдэнийн чулуугаар хөөргийг хийдэг байсан байгаа юм. Энэ чулууг биедээ хадгалж явбал хилэнц арилдаг. Тиймээс эртний хаадууд ариун газар ургадаг лянхуа цэцгийг хөөргөндөө хийгээд хоорондоо зөрүүлж үнэрлэдэг байсан байгаа юм. Тухайн үедээ энэ нь одооны энх тайвны гэрээнд гарын үсэг зурахтай адил батламж болдог байж. Гэтэл ариун газарт нь муу гарлын эмэгтэй хүн бие засч бузарласнаар энэ ёс халагдсан гэдэг. Ингээд хөөрөг эглийн буюу доошоо шилжиж сүүлд хөөргөнд тамхи хийдэг болж л дээ. Хэдийгээр ийм юм болсон ч амар мэндээ мэддэг, эвлэрч найрамддаг тэр сайхан утга чанар нь хэвээр хадгалагдсаар ирсэн. Таарамж муутай хоёр хүн байлаа гэхэд гурван удаа хөөрөг зөрүүлж тамхилаад ярихгүйгээр хоорондоо ойлголцдог гэдэг. Тэгэхээр хөөрөгний гарал нь өс тайлдаг, амар мэндийг мэдүүлдэг, аяг аашийг таниулдаг ийм зүйл юм. Толгойг нь шүрээр хийдэг нь адыг хавьтуулдаггүй эрдэмтэй. Гэх мэтчилэн хөөрөг, түүнийг хийдэг чулуу нарийн утга учиртай. Бидний өвөг дээдэс тэр бүхний таньж өөртөө хэрэгцээтэйгээр л хэрэглэдэг байсан. Тэрнээс биш хаа хамаагүй пластик, янз бүрийн төмөр хэрэглэдэг ёс байхгүй. Ёс гэдэг маань хүнд тус болох талаасаа л үүссэн бий болсноос биш хэлбэр төдий зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
http://www.news.mn/content/53084.shtml


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Dec.11.11 5:17 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.11.11 5:11 pm
Posts: 2
Urd zugees Momo shuriig avhad yugan anzaarah ve, ulaan shur avhad anhaarch, ajih shinjuudiin medeh hun bna uu?


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Dec.29.11 6:35 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.11.11 5:11 pm
Posts: 2
Sain bna uu? chi nileed chuluu sain meddeg um shig, dajgui sain huurugnii darhan medhegui biz, meddeg bol holbogduulj tus bolooch?


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Aug.09.12 11:24 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Feb.05.12 1:14 am
Posts: 35
Сайн байцгаана уу? Надад улаан хүрэн өнгийн чулуун хөөрөг таалагддаг. Гэхдээ чулуу сайн мэдэхгүй болохоор нэр усыг нь мэдэхгүй юм. Атгасан гарын чинээ улаан өнгийн хөөрөг хийлгэх бол хэдээр хийдэг бол мэдэх зүйлээсээ хэлээрэй. Бас ямар чулуунууд байдаг талаар сая гадны сайтаас харахад нилээд олон төрлийн чулуу байна гэхдээ яг ямар чулуугаар хийдэг олдоц нь ямар байдаг талаар мэдэх юм огт алга.


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Aug.22.12 5:33 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.14.05 8:34 pm
Posts: 167
Location: zugtsaar l ........
end hun baina uu

_________________
urgelj zugtaasaar...


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Feb.19.13 4:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
баахан хөөрөгний чулуутай болсон.
гэвч яаж зарах эсвэл хөөрөг хийх тухай мэдэх юм алга даа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Feb.19.13 4:05 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
saihan tochildohoos l eheldeg bhda

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Feb.19.13 5:02 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
ганбаад ямар чулуу байна, холбогдооч хө.

хөөрөгний тухайд бол монголд 16-17 зууны үед нэвтэрч эхэлсэн 18-19 үед нэг ёсны монгол хөөрөгний хөгжлийн оргил гэж үздэг байж, ер нь хөөрөг гэсэн утгаараа бол ер нь хэлбэр хийцийн онцлогоороо хятад, монгол, түвд хийц гээд үзэхэд болох байх гэж ойлгоод байгаа. соц нийгмийн үед бараг хэрэглэгдэхгүй, хүүхдийн тоглоом шахуу болсоноос гадна /би ч багадаа хөдөө ахуйд манан хөөрөгний хагархай, элдэв зүйл цахиур зэрэг чулуун тоглоомуудтай байлаа/ энэ үед хөөрөг хийх технологи ч гэсэн үгүй болсон гэж байгаа. хуучны хөөрөгүүдийн доторыг халбагаар нь тэмтэрч үзвэл гадна тал шигээ өөгүй гөлгөр, ухалт сайтай хана нь нимгэн байна, мана хаш зэргийг бол гэрэлд барихад андашгүй. одоо харин хөөрөг хэрэглэх ёс дахин сэргэхдээ жаахан замбараагүй болоод байхшиг.

хөөрөгний чулууны тухайд бол монголчууд шүр, хаш, чүнчигноров, гартаам, манан хөөргүүдийг голлон хэрэглэдэг. пийсүү хөөрөг уул нь үнэтэй сайн чулуу боловчиг монголчууд нэг их ойшоодоггүй байх. хөөрөгний толгой нь ихэвчлэн шүр байдаг, сүүлийн үед л их биетэй адил чулуугаар толгой хийх явдал дэлгэрээд байгаа. ер нь шүрийг орлуулаад даваа чулуу буюу даваа толгой гээчийг их ашигладаг болсон. энэ ямар чулуу вэ гэсэн чинь монголд ганц Даваа гэдэг хүн хийдэг, нэг ёсны патентлуулчихсан эд гэж байна билээ. сар шинийн өмнөхөн нэг дэлгүүрт даваа толгойтой хөөргийг худалдагч нь ичих ч үгүй жинхэнэ шүрэн толгой гээд авч өгч байна билээ.

чүнчигноров - энийг ер нь монголд л байдаг гээд улс хэлцхийн билээ. “гардийн бөөлжсөн эрдэнэ” гэдэг Сүмбэр уулнаас гарди шувуу авчирч бөөлжин гаргасан гэдэг домогтой. Тэр нь элдэв хорын өвчнийг дардаг увдистай. халтар манан хөөрөг саа өвчнийг дарах увидастайг усан мана нүдэнд сайн зэргээр манан хөөрөг элдэв өвчинд тустай гэдэг. ер нь тэгээд чулуунуудын тухай http://www.mongolchess.com/gems/agate.htm, http://gazarzui.miniih.com/index.php/home/post/9 зэрэг ойр зуурын мэдээлэл авч болно.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Feb.19.13 5:32 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.18.10 2:28 pm
Posts: 175
Location: ulaanbaatar
Anar chuluugaar hoorog hiideg uu hiideg bol atgasan gar shig hemjeetei n ymar uned hureh bol


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Mar.16.13 6:57 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.16.13 6:45 pm
Posts: 4
bi tsagaan saraar chunchig norov shg huurug olsiin tgd teriig unet edleliin delgvvrt zarah getel 10000r avay gdg yum bna hulhi huuramch gj bhuu huuramch ni yamar bhuu?


Top
   
 Post subject: Re: Хөөрөг
PostPosted: Apr.10.13 1:32 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 123
анараар хөөрөг хийж бараг болохгүй э. ихэнхдээ байгаль дээр жижгээр байдаг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 40 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited