#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 11:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: May.10.10 8:36 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
Энд форумын сэдвүүдтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийх зорилгоор ойрын хугацаанд болох, болж байгаа арга хэмжээнүүдийн дагуу мэдээлэл оруулах болно.

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: May.10.10 8:37 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал
"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал

ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал (ЗТС) ба Газарзүй мэдээллийн систем (ГМС)-ийн лаборатори, Монголын дэлхий судлал, зайнаас зайнаас тандан судлах нийгэмлэг (МДСЗТСН), "Гео-мэдээлэл" блог* хамтран ээлжит "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурлыг 2010 оны 6-р сарын 22, 23-нд Монгол-Японы төв дээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Хурал нь үндсэн, аман илтгэл, ханын илтгэл болон тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг гэсэн хэсгүүдээс бүрдэхээс гадна дараах сэдвүүдийг хамрах болно:

* Биологийн олон янз байдал, экосистемийн хамгаалал
* Хүний үйл ажиллагаа болон нийгмийн дүн шинжилгээнүүд
* ГМС-ийн бодлого, эрх зүйн асуудлууд
* Байгалийн нөөц баялагийн менежмент
* Шинэ технологи, арга зүйн хэрэглээ, туршлага

Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг http://www.geospatialmongolia.org/ эсвэл geospatialmongolia@gmail.com э-шуудангаар холбогдоно уу.

Мэдээллийн эх сурвалж: http://mongeoinfo.blogspot.com/

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: May.27.10 6:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
- FIG(Олон улсын хэмжилт зураглаачдын холбоо)-н ерөнхийлөгч Paul Harcombe Мянганы сорилын сангийн төслийн хүрээнд монгол улсад айлчилж байна.Тэрээр уг сангийн төслийн ажлын хүрээнд 7 хоногийн хугацаатай томилогдон ажиллаж монгол улсын өнөөгийн газрын харилцааны салбарын хөгжил, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой ирсэн байна.
Дашрамд дурьдахад уг холбоо нь дэлхийн 160 гаруй орны 400мянга гаруй мэргэжилтнүүд элссэн GIS, тандан судалгааны чиглэлийн хамгийн том байгууллага юм.

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: May.28.10 1:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Namar lav Geology, Gazriin tosnii surguuliin 50 jiliin oin bayar boloh suragtai.

PS: Mongoliin geologiin ergen toirond geed sedvee uurchluud negtgej bas boloh yum tei?

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
PostPosted: Aug.16.10 10:42 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
ГХБГЗЗЗ-н газар дээр Talon view программын сургалт болон Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрын хамтарсан сургалт семинар 7 хоногийн хугацаатай явагдаж байна.

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: Sep.11.10 1:17 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
MУ-д геодезийн салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС дээр 10.01нд болно.

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: May.13.11 11:40 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
Image

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: May.20.12 12:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Image
Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь хоёр тивийн орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улс болон Европын Комисс, АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар гишүүнээр нь ажиллаж байна.

АСЕМ-ын үйл ажиллагааны цөм нь улс төр, нийгэм, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээ бөгөөд үйл ажиллагааны хэлбэр нь гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр хэрэгжүүлдэг хөтөлбөр, санаачилгууд юм. Одоогийн байдлаар Ази-Европын залуу удирдагчдын форум, Терроризмтэй тэмцэх асуудлаарх семинар, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга, Мэдээллийн технологи, холбоо харилцааны хөтөлбөр, Эрчим хүчний асуудлаарх семинар, Их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам зэрэг улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм, соёлын салбарт 41 санаачилга хэрэгжиж байна.

АСЕМ нь байнгын ажиллагаатай зохион байгуулалтын бүтэцгүй бөгөөд үйл ажиллагаа нь хоёр жил тутам зохиогддог Дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, тогтмол хугацаанд зохиогдох санхүү, эдийн засаг, байгаль орчин, соёл, хөдөлмөрийн сайд нарын уулзалт, ахлах албан тушаалтнууд болон зохицуулагч нарын уулзалтаар зохицуулагдаж байдаг.

Тус хамтын ажиллагааны механизмын гишүүн болсноор манай улс бүс нутгийн интеграци, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтоо хэрэгжүүлэх, улмаар олон улс, бүс нутгийн тавцан дахь байр сууриа бэхжүүлэх, мөн манай улс хамрагдахыг зорин ажиллаж буй Зүүн Азийн дээд түвшний уулзалт (АСЕАН+8), АПЕК зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал механизмуудад элсэхэд нааштай нөлөө үзүүлэх юм.

Иймд, Монгол Улс 2006 онд 9 дүгээр сарын 10-11-нд Финландын Хельсинки хотноо болсон АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтаар албан ёсны гишүүн болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийн улсын эрх ашигт нийцсэн салбарт идэвх санаачилгатай оролцох байр суурийг баримталж ирсэн. Тухайлбал, манай улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт, Сангийн сайд нарын уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази-Европын залуу парламентчдийн уулзалт, Шилжилт хөдөлгөөн, суурьшилтийн асуудлаарх АСЕМ-ын орнуудын цагаачлалын албадын удирдлагын хурлууд зэрэг арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн. АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагын ээлжит хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Бельгийн Вант Улсын Брюссель хотноо 2010 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний 8 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид ороцож, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засаг, санхүүгийн засаглал", "Тогтвортой хөгжил, "Глобал асуудлууд", "Бүс нутгийн асуудлууд", "Иргэд хоорондын харилцаа, АСЕМ-ын үүрэг роль, түүний ирээдүй" зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон чухал алхам болсон.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ус ба ойн асуудлаарх АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын түвшний ээлжит уулзалтыг өөрийн улсад зохион байгуулах санаачлага дэвшүүлсэн билээ.

АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтуудыг өмнө нь Хятад 2002 онд, Итали 2003 онд, Дани 2007 онд тус тус зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, сөрөг үр нөлөөг бууруулах болоод байгаль орчны тогтвортой байдлын асуудлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Суурь конвенци, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зэрэг олон улсын түвшинд идэвхтэй яриа хэлэлцээ өрнөж ирсэн.

Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч байгаа сорилтуудыг даван туулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чиглэсэн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох үүднээс идэвх санаачлага гарган ажиллаж ирсэн. Тухайлбал, манай улс 2007 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн хойд Азийн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлага дэвшүүлж, улмаар 2009 онд бүс нутгийн орнуудын байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга нарын болон сайд нарын түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан.

АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг өөрийн улсад зохион байгуулах нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох Ус ба ойн тогтвортой менежментын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, байр суурийг сурталчлан таниулах, Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлагаа урагшлуулах, эл чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой билээ.

Эх сурвалж: http://www.president.mn


Top
   
PostPosted: Jun.04.12 6:01 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
The National workshop:
The Mongolian height system and its modernization

organized by: Ministry of roads, transportation, construction and urban development (MRTCUD), Mongolia

June 5-6, 2012, Ulaanbaatar, Blue Sky hotel

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited