#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.19 9:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.25.07 2:52 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Далайн гахайнууд бие биеэ нэрээр нь дууддаг
Урт хошуут далайн гахайнууд исгэрч бие биенээ нэрлэж чаддаг нь хvнээс өөр уг мэдээллийг ялгадаг цорын ганц амьтан болж байна гэж АНУ-ын шинжлэх ухааны vндэсний хvрээлэнгийн судлаачдын бvтээлд тэмдэглэжээ.

Далайн гахайнууд шvгэлдэхдээ тэдний нэр байж болох давтагдсан мэдээлэл дамжуулдаг гэдгийг эрдэмтэд эрт тогтоосон ч шинэ судалгаагаар шvгэлдэх дууны онцлог шинж арилсан ч тэд нэгнийнхээ нэрээр нь дуудаж байгааг сайн ойлгодог гэдгийг мэдсэн аж.

Тухайлбал, энэ амьтан ээжийнхээ танил исгэрэлтээр л дуудлагыг мэдэрдэг байж болох юм гэж урьд нь таамаглаж байсан бол шинэ судалгаагаар исгэрэх дууны ямар нэг танил шинж болон дууны өндөр намыг харгалзахгvйгээр өөрийг нь нэрлэсэн онцлог шvглийн дууг ялгадаг гэдгийг тогтоожээ.

Судлаачид далайн гахайнуудын бие биенээ дуудах шvглийн дууг хурааж аваад онцлог гэх шинжvvдийг нь арилгаад тvvнийгээ усан дотор тавьж сонсгосон байна. Тэгэхэд шvглийн дуу сонссон далайн гахайнууд өөрт хамаатай эсэхийг нарийн мэдэрсэн хариу vйлдэл vзvvлж байсан гэнэ.


Муур хvний амь аварчээ
Германы Келн хотын нэгэн айлын байшингийн vvдэнд хаягдсан нялх хvvхдийн амийг муур аварчээ. “Шөнө дундын vед муур�� чимээ гарган дуугарч гэрийн эзний анхаарлыг татсанаар довжоон дээр байсан нялх хvvхдийг олж, хатгаа тусахаас аварсан” гэж тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

“Энэ муур бол баатар” хэмээн Келн хотын цагдаагийн газрын ажилтан мэдэгдсэн байна. Нялх хvvхдийг яаралтай эмнэлэгт хvргэсэн бөгөөд азтай хvv бага зэргийн ханиад хvрснээс өөр зовиургvй байжээ. Цагдаа нар одоогоор� хvvхдийн эцэг эхийг тогтоогvй байна.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.07 2:53 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Ээж эрээн тахь "хvн муутай"

Зебра буюу эрээн тахийг монголчууд нэг төрлийн адуу гэж мэднэ. Өвөрмөц авиа гаргадаг энэ адгуусын “амьдралыг сөхлөө”. Африкаас өөр тивд зэрлэг байгальд амьдардаггvй энэ адгуусын тухай сонирхолтой баримтыг өгvvлье.

Араатны хаан өглөө босож, хоол идэхийн�тулд эрээн тахиас� ч илvv�хурдан давхих хэрэг гардаг. Харин эрээн ���тахь амьд vлдэж, хоол идэхийн тулд� арслангаас ч илvv хурдлах хэрэгтэй болдог. Энэ бол эрээн тахийн эх нутаг болох Зимбабе, Суданы эртний зvйр vг.�

Эрээн тахь жирийн адууг бодвол “vс ноос” багатай. Энэ нь халуун оронд аж төрөхөд� нь зохицуулсан бурхны хишиг гэлтэй. Эрээн тахь сvрэглэж амьдардаг бөгөөд нэг сvрэг 15-16 гишvvнтэй. Гишvvд нь бvгд эм бөгөөд нэг азарга тэднийг “захирна”. Эрээн тахийн азарга сvрэгтээ нэг ч эр хvйстэн байлгадаггvй хажиг амьтан. Эр унагануудаа дөрвөн нас хvрэнгvvт “дарга, цэрэггvй” сvргээсээ хөөж эхэлнэ.

Эх нь хvртэл бусадтайгаа нийлж “хvvгээ” ад vздэг нь сонин. Хөөгдсөн хөөрхий гологдол “залуу хархvv” толгой хандсан зvг рvvгээ явдаг байна. Тэгээд жинхэнэ бор зvрхээрээ явж байж сvргээ бvрдvvлдэг. Ингэхдээ бусад сvргээс ирээдvйн “эхнэрvvдээ” урвуулж хулгайлдаг гэнэ. Гэхдээ сvргээ бvрдvvлэх хугацаандаа залуу азарга� махчин амьтдын хоол болох тохиолдол олон байдаг аж. Учир нь ганц нэгээрээ явж байгаа эрээн тахь ирвэс арслан зэрэг “томчуудын” “зоог” болох нь тун элбэг.�

Эрээн тахь таваас зургаан настайгаасаа vржилд ордог. Ээж тахь унагаа 300-310 хоног тээдэг гэнэ шvv. Эхийгээ олон хоног зовоож байж мэндэлсэн унага төрөхдөө 30 орчим кг жинтэй байдаг. Ээж нь хvvгээ хоёр ой хvртэл биесээ огт салгалгvй хажуудаа байнга авч явдаг байна. Учир нь сvргийн бусад “ээжvvд” өрөөлийн хvvхдийг байнга ад vзэж шоглодог аж. Зарим нь бvр амь насанд нь халддаг. Тийм болохоор ээж нь унагаа бусдаас зугтаж биеэ авч явтал нь хажуугаасаа салгахгvй. Эрээн тахийн унага жирийн адууныхыг бодвол удаж байж өөрийгөө авч явах чадвартай болдог аж.

Тэдний гол хvнс нь Африкийн шvvслэг ногоон ургамлууд. Нас бие гvйцсэн нэг тахь өдөрт 20-23 кг өвс “цааш нь харуулдаг”. Мөн ийм хэмжээний� литр ус ууна. Идэхээс өөр ажилгvй гэдэг vг эдэнд зориулагдсан� юм уу гэлтэй.

Африкийн зэрлэг байгаль дээр нэг сая орчим эрээн тахь байдаг гэсэн тоо бий. Тэдний гол дайсан нь арслан. Азарга нь сvргээ хамгаална гэсэн ойлголт байдаггvй. Хэрвээ ямар нэгэн муу зvйл тохиолдох сvргийн ахлагч амьд гарах боломжтой хэдийгээ урдаа оруулж аль болох хол зугтдаг.

Эрээн тахийн сvрэг ихэвчлэн нvvдэллэж амьдардаг. Өдөрт 10-12 км газар туулдаг. Тахийн ороо хоёрдугаар сарын сvvлч гуравдугаар сарын эхээр орно. Энэ vед сvргийн ахлагчийн хараа хяналт, сэрэмж мууддаг тул ямар нэгэн араатны зууш болох нь элбэг.� Эрээн тахь судлах ажлыг 1979 онд Кингтон Жонатон гэдэг америк эрдэмтэн эхэлжээ. Тvvнээс хойш Мк Доналд Давид, Мосс Кэнти гээд олон эрдэмтэн энэ адгуусыг судалжээ.

Гэхдээ эрдэмтэд тоо толгойн хувьд харьцангуй олуул байдаг гэсэн vvднээс судлах ажиллагаагаа тэгэсхийгээд зогсоодог байна. Дэлхийн олонх амьтны хvрээлэнд байдаг энэ амьтан 20-30 насалдаг. Гэхдээ амьтны хvрээлэнд аж төрөх нь тэдний насыг богиносгодог бололтой. Дээд тал нь 20 орчим насалдаг байна. Эрээн тахийг бурхан онгон зэлvvд талд эрх дураар нь амьдруулахаар бvтээсний нэг илрэл болов уу.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.07 2:56 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
О.Доржраа: Мазаалайн хойд хөлний мөр хvний тавхайн мөртэй их төстэй

Дэлхийд зөвхөн Монголын� говьд амьдардаг, баавгайн нэгэн өвөрмөц төрөл бий. Тvvнийг мазаалай хэмээнэ. �Улаан ном�-д орсон� нэн ховор энэхvv баавгайн тоо толгой сvvлийн vед эрс цөөрч, мөхлийн ирмэгт хvрээд буй билээ.

Тиймээс өмнө нь сайн судлаагvй байсан мазаалайн амьдралыг нарийн судлах, өсгөн vржvvлэх, хамгаалах ажил хийж байна. НҮБ-ын �Говийн экосиситем ба тvvний шvхэр зvйлийг хамгаалах� төслийн хvрээнд судлаачид говьд ажиллаад иржээ. Уг судалгааны багийн ахлагч, Монголын ховор амьтдыг хамгаалах vндэсний комиссын нарийн бичгийн дарга, эрдэмтэн О.Доржраатай мазаалайн амьдралын талаар ярилцсан юм.

-Мазаалайн тоо толгой сvvлийн жилvvдэд эрс цөөрч байгаа нь юутай холбоотой вэ?
-Говьд ган их болж, мазаалайн гол тэжээл болсон ургамал ховордсон. Тиймээс мазаалай хоол тэжээл хайж, говиор хэсvvчлэн тарга хvч авч чадахгvйд хvрч, өлбөрч vхэх нь ихэссэн. Одоогоос 30-аад жилийн өмнө мазаалай өргөн уудам нутагт тархаж амьдардаг, тоо толгой нь ч олон байсан. Харин энэ жил бидний хийсэн судалгаагаар говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам.дөрвөлжин км нутгийн гурван бvсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон.

Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хvмvvс нутаглах болсон нь энэ амьтанд� тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө vзvvлж, нутгийн зах руу дайжсан. Их говийн нутгийг 1975 онд дархан цаазтай газар болгосон шvv дээ. Үvнээс өмнө хvмvvс мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ байдаг. Эдгээрээс vvдэн мазаалайн тоо толгой цөөрч, мөхөхдөө тулаад байна.

-Говийн баавгайн гол идэш тэжээл нь юу байдаг вэ?
-Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмvvл. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж иддэг. Биднийг говьд ажиллах хугацаанд бороо хургvй, маш гандуу байсан. Мазаалайн гол тэжээл болох дээрх ургамал огт ургаагvй байлаа. 1985 оноос хойш мазаалайг ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох арваннэгдvгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж өгөх болсон.

Мазаалайн vр төлийг аламцаг гэдэг

-Мазаалайн амьдралын хэв маягийг орчин vеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн судлах боломжтой болсон гэсэн. Энэ баавгай ямархуу зан ааштай, хэр зэрэг төлсөг амьтан юм бэ?
-Тиймээ, бид энэ жил хоёр мазаалай барьж, сансрын дохиололтой хvзvvвч зvvсэн, мөн гол байршил болох Баянбvрд, устай газруудад хөдөлгөөнт камер суурилуулж, амьдралын хэв маяг,хvйсийн харьцаа, зан араншин, тархац нутаг зэргийг нь 24 цагийн турш нарийн судлах боломжтой болоод байна. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг.

Нэг удаа 1-2 бамбарууш буюу аламцаг гаргана. Гарал vvслийн хувьд бусад баавгайтай харьцуулахад хамгийн эртний төрөл. Гэхдээ биеийн ерөнхий хэлбэр,� хэмжээ, өнгө зvсээр ойн хvрэн баавгайтай төстэй. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Амьдралын хувьд их онцлогтой. Мазаалай аламцагаа хоёр нас хvртэл нь бойжуулж, амьдрал таниулсны дараа тусад нь гаргадаг.

Тэр хугацаанд vржилд ордоггvй. Тэд vржлийнхээ vед л хамт явдаг, бусад vед нь бамбарууштайгаа явдаг юм. Зан аашийн хувьд ч өвөрмөц. Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсоод бараа хардаг. Бамбарууштайгаа тоглоод л. Ер нь төл багатай амьтан. Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас vржлийн vед нэгийгээ хайж олохгvй байх тохиолдол ч байна. Тиймээс vржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хvний тавхайн мөртэй хэлбэр, дvрсээрээ ойролцоо байдаг. Өргөн нь дунджаар 12 см, урт нь 21 см, урд хөл нь жижиг, дөрвөлжин. Дунджаар 12х11см харьцаатай байдаг.�

-Одоо манай улсад хэчнээн мазаалай амьдарч байна вэ. Эр, эмийг нь хэрхэн ялгадаг бол?
-Бидний хийсэн судлагаагаар нийт 30-аад мазаалай vлдсэн байна гэж тооцоолсон. Гадаад төрх, шинж тэмдгээр нь хvйсийг ялгаж болдог. Нас гvйцсэн эр мазаалайг эвш, эмийг шармаахай гэдэг.

Мазаалайн цэвэр генийг хадгалж vлдэхийг зорьж байна

-Мазаалайг бие даасан төрөл зvйл болохыг анх хэзээ тогтоосон юм бэ?
-Анх 1990 онд орос, монголын хэсэг эрдэмтэд мазаалайг бие даасан төрөл зvйл болохыг нь тогтоосон. Гэвч vvнийг олон улсын тvвшинд хvлээн зөвшөөрvvлж, өсгөж, хамгаалахын тулд бид генетикийн судалгааны сорьц авч АНУ-ын Айдехогийн их сургууль, Сан-Диего-гийн амьтны хvрээлэнгийн лабораторид шинжлvvлж байна.

-Мазаалайг гаршуулан vржvvлж болно биз дээ. Эсвэл мөхөхөөс сэргийлж баавгайн өөр төрөлтэй эвцэлдvvлж болох уу?
-Энэ онд бид мазаалайг гаршуулан vржvvлэх боломжтой газар нутгийг судалж тогтоолоо. Ингэхийн тулд эхлээд гэмтээлгvйгээр барих хэрэгтэй. Тиймээс бид өөрсдөө мазаалай барих тоөхөөрөмж хийснээ туршиж vзсэн. Уг ажлын бэлтгэлийг хангах, хашаа барих зардлыг Сангийн яамнаас шийдэж өгсөн. Уг зардлаар гадаадаас махчин амьтны хашаа барихад зориулагдсан материал авчирсан байгаа. Тэгэхээр гаршуулах боломжтой гэсэн vг. Ирэх онд мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сарын vед гаршуулах ажил эхэлнэ. Мазаалайн цэвэр генийг хадгалж vлдэх зорилгоор бид генетикийн судалгаа хийж байна.

-Өмнө нь манай говьд хэчнээн мазаалай байсан юм бэ. Говийг дархан цаазат газар болгосноос хойш мазаалайн талаар ямар судалгаа хийв?
-Өмнө нь техник, санхvvгийн асуудал зэргээс vvдэн мазаалайн талаар нарийн судалгаа хийж байгаагvй. Мөн говьд удаан хугацаагаар ажиллаж, судалгаа хийх бололцоогvй байлаа. Гэхдээ тухайн vед 30-аад толгой байсан гэж vздэг. Мазаалайг хамгаалах талаар сvvлийн 5-6 жилд БОЯ-наас илvv анхаарч эхэлсэн нь сайшаалтай.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.07 2:57 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Амьтдад зориулсан радио нэвтрvvлэг

АНУ-ын Лос-Анжелес хотын тэжээвэр амьтад хvзvvндээ радио зvvж “гангарах” болжээ. “Dog Cat Radio.com”-оос хоногт 17 цагийн турш нэвтрvvлэх хөтөлбөр нохой, муур, тоть зэрэг амьтдад зориулагджээ. Тус хотын нэгэн дуу бичлэгийн радио студийн эзэн Адриана Мартиснесийн санаачилсан станц амьтдыг эзнийхээ эзгvйд ганцаардахаас аврах боломжтой.

Нэвтрvvлж буй дуу хөгжмийн дотор олонд тvгсэн ая орсноос Элвис Преслийн “Hound Dog” хэмээх дуу амьтдын сонирхлыг ихээр татаж байгаа аж. Нэр хvндтэй малын эмч нарын сайшаан дэмжиж буй уг нэвтрvvлгийг алс холын Австрийн сонсогчид хvртэл мэддэг болсон бөгөөд� моринд зориулсан нэвтрvvлэг хийхийг эфирийнхэнд хандаж гуйсан байна. Тvvнчлэн хөтөлбөртөө амьтадад зориулсан реклам оруулахаар төлөвлөж буй гэнэ.

Үvний сонссон эрхэм та гайхах хэрэггvй. Яагаад гэвэл хайртай амьтдынхаа төлөө бvхнийг зориулахаас буцахгvй америкчууд 2005 онд тэдний� хэрэглээнд 39.5 тэрбум ам.доллар зарцуулсныг радиогийнхан тооцоолсон нь лавтай.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.07 2:59 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 6:06 pm
Posts: 1170
Location: * * *To The VicToRy!!!* * *
Жуулчин шувуу

Өвөрхангай аймгийн Бvрд сумын нутагт орших “Баянговь” жуулчны баазыг хvмvvс андахгvй байх. Харин эндхийн нэгэн нууцыг тэр болгон мэдэхгvй л болов уу. Тус баазын зоогийн газрын зориулалттай арван ханатай гэр дотор нэгэн төрлийн шувуу vvрлээд гурван жил болж буй гэнэ.

Талын хураацай нэртэй энэхvv бяцхан шувуу хавартай уралдан жуулчны баазад ирдэг ба тэнд хооллох жуулчдаас ч бэргэхгvйгээр гурван жилийн өмнө анх барьсан бяцхан оромжиндоо жил бvр дуу шуутай нь аргагvй орж суурьшдаг аж.

Жилдээ хоёр удаа тус бvр 4-6 ангаахай төрvvлдэг энэ шувууны эцэг, эх нь тэдэндээ хоол олж ирэхээр өдрийн турш ээлжлэн гэрийн тооноор нисэн гарч, төдөлгvй амандаа зуулттай орж ирэхэд ангаахайнууд нь амаа ангайлдан илт дуу шуу орон угтах юм.

“Баянговь”-ийн зөөгч Долгионы хэлсэн бас нэг сонин зvйл нь эцэг, эх нь бяцхан vр төлөө vvрнээсээ уначих вий гэсэндээ хээрээс хялгасхан олж ирээд ангаахайнуудынхаа хөлийг хооронд нь бат бөх тушчихдаг гэнэ. Ангаахайнууд нь дэгдээхэй болж vvрээ орхих болмогц эцэг эх нь тушааг� тасалж эрх чөлөө олгодог юм байна.

_________________
***SAy GoOD-bYE***


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 6:21 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Uneheer saihan sedev neesen bna :wd: Iim sedev neey gej bodood eruusuu tsag zav bolohgui bsiin tegeed ELECTRICA neesned tun bayarai bna aa udahgui end chadval amitnii tuhai mash saihan sonirholtoi medeelel hurgehiig hicheeh bolnoo humuuusee an amitnaa hairlayaa hamgaalyaa


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.07 7:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.04.06 8:15 pm
Posts: 845
Location: Henii ch vl medeh ter Gazaraas....(!_!)
wow :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 3:30 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Амьтан ба ургамлын нас
1737 онд Энэтхэгийн далайн Эгмонт арал дээрээс нэг яст мэлхий барьж , эрдэмтэд шинжлэн үзэхэд 100 орчим настай байжээ. Түүнийг Англид аваачиж, амьтан асрагчхүнд аваачиж өгөхөд нэлээд удаан хугацаагаар байлгасан ба дараа нь Лондоны амьтны үзэсгэнд ( Зоопаркт) –т шилүүлсэн нь манай зууны хориод оныг хүртэл амьд байсан ба одооч амьд байж магадгүй гэнэ.Хэрэв тэр үед энэ яст мэлхийн насыг зөв тодорхойлсон бол одоо 300 гаруй настай болсон байх
юм.Үүнийг бидний мэдэх амьтад дотроос хамгийн их насалсан амьтан үзэж болно.
Энэ нь үнэндээ байж болох явдал бөгөөд учир нь 200 нас түүнээс дээш
насалсан яст мэлхий яст байсан тухай мэдээ олон байдаг.Матар үүнээс дутуугүй насалдаг бөгөөд зарим нь 300 насалсан удаа ч байдаг аж.Африкт хүмүүсийн хэд хэдэн үеийг өнгөрүүлсэн матар бий гэнэ.Матрын өсөлт хэдийгээр удаан боловч, хөгшрөх хүртлээ өсч л байдаг нь сонирхолтой юм. Үүний улмаас өндөр наст матруудын урт нь арван метр хүрдэг байна . Урьд нь заан, халим загас 400 буюу түүнээс дээш насалдаг гэж үздэг байсан нь буруубөгөөд бөгөөд халим загасны дундаж нас 50, харин зааных 70 гэж тодорхойлсон байна. Зарим загас их урт насалдаг. Жишээ нь 1794 онд Царицыны цөөрмүүдийг цэвэрлэх үед 200 орчим нас хүрсэн асар том цурхай олджээ. 1497 онд Германы Мельбурны ойролцоо нэг цурхай загас барьсан нь 267 жил амьдарсан байжээ.Түүний урт нь таван илүү байсан гэж тодорхойлсон байжээ. Мөрөг загас бол 150 буюу түүнээс ч дээш насалдаг. Шувуудын дотроос нэлээд урт насалдаг нь хэрээ юм. Тэр 140 хүрдэг Анчны гарт ороогүй бүргэд 80 буюу түүнээс дээш насалдаг байна.1892 оноос хойщхи хугацаанд Москвагийн амьтны хүрээлэнд (Зоо паркт) хамгийн өндөр настай амьтан нь америкийн кондор гэдэг шувуу байв. Бас нэг амьтны хүрээлэнд шөнийн махчин шувуу 68 жил амьдарсан байжээ.Харцага махчин биш шувуудаас тоть зэрэг шувуу 100 хүртэл насалдаг байна.Гэрийн тэжээвэр шувуудаас галуу 80 нас хүрдэг. Тахиа 20 хүртэл жил амьдардаг байна.Сээр нуруугүй амьтдаас хамгийн урт насалдаг нь Энэтхэгийн далайд байдаг 300 кг жинтэй эмгэн хумс гэдэг амьтан бөгөөд 80- 100 жил амьтан амьдардаг байна.
Зарим, мод амьтдаас олон жил амьдардаг амьтдыг баримтаар танилцуулъя.Лийр ба интоорын модод 300, арц 560, гацуур, нарс, 1000, далдуу мод 1200, нарс мод 2000 жил хүртэл насалдаг байна.Мөн калифорны мамонтов гэдэг мод 3500 жил насалдаг байна.Мексикийн агар зандан мод 10000 жил хүртэл насалдаг ба макроцеми гэдэг модны насны өндрийн рекордыг 12000-15000 жилээр тодорхойлжээ.Хамгийн богино настай амьтан ньхавар, зуны өдрүүдэд нуур, цөөрөм дээгүүр нисч байдаг хорхой, шавьжууд юм. Эдгээр хорхой шавьж үнэндээ хэдхэн өдөр буюу зарим нь хэдхэн цагаар амьдардаг.Энэ богинохон хугацаанд тэд үрээ хаяад үхдэг байна. Тэхдээ тэпгээрийн зөвхөн амьд байх хугацаа нь богино болохоос биш , түүний өтний бойжих нь хэдэн жилээр үргэлжилдэг байна.Ингэж эдгээр өдрийн шавьж хорхойны амьдралын бүх хугацаа нь өдрөөр биш , харин энджилээр тологдох бөгөөд энд зөвхөн амьдралын нэг үеийг авч байгаа юм. Үүнтэй адилхан тэмээлзгэнэ 1-2 сар амьдрах ба харин өт усан дотор жил орчим амьдардаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 3:32 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Бар
Дэлхийд байгаа муурын төрлийн хамгийн том нь бар юм.Ялангуяа зөвлөлтийн алс дорнодын амарын бар 270,бүр 320 кг (арслан 125-227) жин татаж мэднэ .Бар маш их хүчтэй. Үхсэн гаур бухыг ганц бар 12 метр газар чирсэн байв.Гэтэл 13 хүн энэ бухыг байрнаас хөдөлгөж чадаагүй байна .Өөр нэг бар барьсан адууг 500метр чирчээ.Бар сүргээсээ тасарсан залуу заантай хатуу ширүүн тулалдаан хийж хааяа нэг дийлдэг ч тал бий.Германы амьтан судлагч доктор И.Вайгель хоёр бар нас гүйцсэн заан руу хэрхэн дайран барьсныг ажигласнаа тэмдэглэсэн байдаг.Тэдний ангийн гол олз нь гахай,буга,гөрөөс юм. Туулай,үнэг,дорго,цөөвөр чоно мэтийн амьтадтай учирвал бас өршөөхгүй.Өлссөн үедээ мэрэгчид,мэлхий жимсээр хооллодог ажээ. Бар өлсөхгүйн байхын тулд хэдий хэрийн мах хэрэглэх шаардлагатай вэ? Элжитжийн амьдралыг судлагч Ж.Шаллер энэ зууны жараад онд энэтхэгийн барын амьдралыг судлаад дунджаар өдөрт 7-9кг мах иддэг болохыг тогтоожээ. Тэгэхээр жилд 2.5-3.5 т орчим мах хэрэгтэй (арслангийнхаас бараг 2 дахин их!).Хэрэв барын идэлгүй орхисон яс,арьс зэрэг зүйлсийг тооцвол түүний жилд барьсан олзны нийт хэмжээ 4.5 т хүрнэ. Өдөр бүр идэх ёстой 7-9 кг махаа тэр бүр олж идэж чадахгүй нь мэдээж ажээ .Аз муутай авлалтаасаа болоод өлсөж явдаг.Азтай үед бол хагартлаа цаддаг. Амар мөрний бар өдөрт (амрах,ус уух үед бага зэрэг завсарлагатайгаар ) 30-50 кг мах иднэ .Нэрт бар авлагч,зохиолч Жим Корбетт энэтхэгийн замбар буга гөрөөсийг 2 өдөр,одос үхрийг 3,4 өдөрт иддэг гэж өгүүлжээ.Бар цадаж аваад,олзынхоо үлдэгдлийг инэ,цөөвөр чоно,ирвэс зэрэг махчин амьтдын нүднээс нуун далдалж навч,мөчир,өвсөөр хучаад өөрөө хаа нэгтээ холгүй хэвтэж амардаг.Гэлээ ч гэсэн инэ,цөөвөр чоно зэрэг нь түүний нуусан олзонд нь хүрч үдийн хоолний дараах амралтыг нь үймүүлэх нь цөөнгүй учир босож тэднийг хөөх хэрэгтэй болдог. Барын идэж байгаа газрын ойролцоо ус байвал түүн рүү байн байн очиж их. ус уудаг.Хүйтэн усны боргионд амаа хийн угаах мэт байдаг.Бүх том муурын (шар ирвэсээс бусад нь) дотроос усанд хамгийн дуртай нь бар бөгөөд үргээж сандраахгүй газар бол аагим халуун өдөр усны хажууд юмуу усанд хэвтэнэ.Аагим халуунаас зугтан сэрүүцдэг.Бар сайн сэлдэг сэлэх ч дуртай.Том голыг Ганга мөрнйиг хүртэл төвөггүйхэн сэлэн туулж ирдэг байна.Өлөгчин жил бүр төрдөггүй.Голдуу нэг төрлөөрөө 2-4 бамбар төрүүлдэг.Ганц бамбар төрүүлэх нь ховор, долоог гаргах нь бүр ч ховор ажээ.Үржих өсөх нь тийм ч муу биш бололтой. Гэвч залуу бар 2-3 жил, заримдаа 5 жил эхтэйгээ амьдардаг.Гэтэл 10-20 үр төлөөс нь тэн хагас нь голдуу залуудаа үхэж үрэгддэг. Бамбар эхнйи хоёр сардаа ганцхан сүүгээр хооллоно. Дараа нь бага багаар маханд дасч эхэлдэг. Гэлээ ч гэсэн удаан хугацаагаар (зарим ажиглалтаар 13-14сар) өлөгчин бар бамбараа сүүгээр тэжээдэг ажээ.Эх нь зургаан сартай бамбараа хэдэн хоногоор орхин явдаг. Энэ насан дээрээ (зарим нь эрт юмуу орой) бамбар эхтэйгээ анх анд гардаг. Ж.Шаллер бамбартайгаа яваа (4 сар орчимтой) өлөгчин барыг ажиглажээ.Бамбарууд өлөгчин барынхаа барьсан гаур бухнаас 5 өдөр холдсонгүй. Шөнөд нь унтаад хонодог байв. Өглөөд тоглож шуугин орчин тойрноо судалж эхэлнэ. Бамбарууд нь өвсөн дотор шор хийх чимээ асонсмогц тэр зүг харайн ямар нэг шавьж “олзоо” барьцгаадаг гэж Ж.Шаллер тэмдэглэжээ. Нар дээр хөөрч халуун шатаж эхлэхэд эх нь бамбараа сүүдэр газар руу дагуулан явдаг.Өлөгчин бар бамбараа дагуулан анх анд гарахдаа том амьтныг хэрхэн отож мяраах, түүнийэ яаж барих аргад сургадаг. Жишээ нь нэг эм бар одос үхрийг мөрдөж түүнийг шархдуулд өөрөө өөр тийш холдон явахад бамбарууд амьд одос бух руу дайрцгааж байв. Одос тэднээс зугтаах гэж оролдох боловч өлөгчин бар түүнийг газарт дахин унагаж,бамбарууд нь энэ удаа өөрсдийнхөө зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэж сургах арга бий. “Бамбараа анх анд дагуулж яваа эх бар тэдний хийх ажилд тохиолдох аюулыг хэрхэн давахыг заах оролдлого хийх нь маш сонин…Тэд зөвхөн эхийнхээ мөрөөр явж, нэг ч удаа нэг нэгнээсээ түрүүлэх оролдлого хийлгүй.эхийнхээ тойрч гарсан саад бүрийг тойрон гарна…Эхийгээ зогсох бүрд бамбарууд хөдөлгөөнгүй зогсоно…Өлөгчин бар олзныхоо өмнө 30 ярдын зайд хэвтлээ. Энэ нь бамбарууддаа өгч буй дохио бололтой,тэгээд ч эхийнхээ харцаараа заасан чиг рүү явцгаав” (Ж.Корбетт)
Эх нь бамбаруудыгаа жижигхэн байх үед эцэг барыг тэдэн лүү ер ойртуулдаггүй. Гэвч эр бар аажимдаа бүлдээ нийлж ирдэг бололтой. Олон амьтан судлаачид иймэрхүү зүйл огт байхгүй гэж үздэг. Гэвч Ж.Шеллер нэг удаа нас бие гүйцсэн эр бар, 2 өлөгчин бар 4 бамбартайгаа маш найрсаг,хэрүүл маргаангүйгээр нэг бухыг идэж байхыг харжээ. Бас нэг удаа эм бар 4 бамбартайгаа эр барыг ирэхээр нь”үдийнхээ хоолыг иджээ”. Харваас эр бар өлөн олзыг хомхой харж байсан боловч бамбаруудаа цадтал идэхийг хажууханд нь тайван хүлээж байгаад цадсаны нь дараа өөрөө идэж эхэлжээ.Бар бол “Улаан номд” орсон араатан. Тэр онгон газарт улам улам түрэн орж ирэх хүмүүст түрэндэн аль нэг газар руу дайжин алга болж байна. 1930 онд дэлхийд ойролцоогоор 100 мянга орчим бар амьдарч байсан бололтой. Түүнээс 40 мянга нь Энэтхэгт байв. Эдүгээ амьтан судлаачид дэлхийд ердөө л 5 мянга орчим бар үлдсэн гэсэн маш харамсалтай тоог гаргажээ. Нарийн тоо гаргахад хэцүү учир судлагч бүрийн тоо харилцан адилгүй байдаг хэдий ч ерөнхий баримжаа ойролцоо байна. Урьд нь нутаглаж байсан Дундад Ази,Өвөр Кавказаас,Индонез,Иранаас алс Дорнод хүртэлх өргөн уудам нутгийг бодвол Энэтхэг,Энэтхэг Хятадад нэлээд тооны бар амьдарч байж мэдэх юм.Мөн Энэтхэгт тийм хэмжээнйи бар байж магадгүй. Зарим өөдрөг үзэлтнүүд Энэтхэгийн хойгт үүнээс илүү олон бар үлдсэн гэж үздэг.Сумарт хэдэн зуун (тун саяхан ингэж үзэж байв),Зөвлөлтийн Алс Дорнодод 150 орчим,Умард Иран,Афганистанд ердөө л 50 бар байгаа ажээ. Манжуур,Солонгост 50,Явад бүр 6-14 бар бий гэсэн харамсмаар тоо гарчээ. Харин тэнд бүр үгүй болсон байж ч мэдэх юм. Хамгийн жижиг барын арал (Яваас зүүн тийш) судалт муурын тухай дурдатгал үлджээ. Олон улсын байгаль хамгаалах холбоо Энэтхэгийн барыг хамгаалахад бүх хүчээ тавьж байна. Энэ оронд барын арьсыг гадаадад гаргах,худалдах,худалдан авахыг хориглосон хууль гаргажээ. Нэлээд хэдэн тооны бар үлдсэн нутагт дархан цаазтай есөн газрыг байгуулсан нь Энэтхэгийн барыг аврах юу магад гэсэн байдлаар найдвар тавьж байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 3:34 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Цасны барс буюу ирвэс
Эрт дээр үед ЗХУ-д ч чирвэсийг бар гэж нэрлэдэг байжээ. Тэгэхдээ цасны ирвэс нь түүнтэй төстэй ч гэсэн чирвэс биш юм. Дугариг хар толботой боловч суунагласан саарал арьстай. Үс нь урт,саглагар (ялангуяа хэвлийнхээ хавиар) 12 см хүртэл урт байдаг. Ирвэс ууланд амьдардаг (Алтай,Памир,Тяньшань,Төвд,Гималай,Монголын өндөр ууланд).Зун 4,тэр ч байтугай 6 м-ийн өндөрт тааралдаж болно.Өвөл туурайтан амьтны хойноос даган 1800 м,зарим газарт 600 м бууж ирдэг. Ирвэс их газар эзэмшдэг, бусад өрсөлдөгч барсыг тэндээ оруулдаггүй. Хэрэв ирвэс бөөнөөрөө сүрэглэн хамт ан хийж явбал эр,эм юмуу эсвэл эм нь өсөж том болсон зулзагануудтайгаа явж байна гэсэн үг юм. Ирвэсийн ердийн амьдардаг газар нь балуу модны бут сөөг, альпийн нугад, мөнх цасны хязгаарын нүцгэн хавцлууд юм. Ирвэс ямар нэгэн хавцал юмуу эсвэл хавцал доор нуугдан хэдэн цагаар зэрлэг аргаль,янгирыг харуулдана. Ер нь хулганаас аваад л сарлаг хүртэлх амьтдын алиныг ч барьж иддэг. Олз руугаа мөлхөн дөхөж очсоноо асар хурдан үсрэн харайна. Ирвэс нэг харайлтаараа 6 м буюу түүнээс дээш харайна.Ирвэс бүрэнхий харанхуйд ан хийх бөгөөд хааяа өдрийн цагаар ангуучилна.Агуй,хадны хавцал,заримдаа өндөр биш модонд буй тасны хуучин үүрэнд ч амарна.4-6-р сард 2,3 хааяа 5 хүртэл зулзага төрүүлнэ. Зулзаганууд нь эхний өдрүүдэд эх нь хэвлийгээсээ зулгаан авч үүрэндээ дэвссэн зөөлхөн үсэн дээр бие бие рүүгээ шахан хэвтэнэ (муурын төрлийн амьтны хувьд маш ховор зан авир юм).6-9 дэх өдөр зулзаганууд нүдээ нээх бөгөөд 10 дахь өдрөөс эхлэн итгэл муутай боловч үүрэн дотроо мөлхөж эхэлдэг. Гэхдээ үүрээ орхидоггүй. Ирвэс ямар ч махчин амьтанд байхгүй урт,үслэг сүүлтэй.Араатан амьтанд тийм илүүдэл зүйл ямар хэрэгтэй юм бол гэж гайхах биз? Гэтэл байгаль түүний сүүлийг бүтээхдээ алдаа хийгээгүй байна. Эх ирвэс зулзагануудтайгаа унтах үедээ биедээ наалдуулан шахаж ноолууран хөнжлөөр хучих мэт дээрээс нь сүүлээрээ хучдаг ажээ. Ирвэсийн амьдардаг газар ялангуяа шөнөдөө их хүйтэн байдаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 3:40 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Image
Image
Image
Image
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 4:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
SMK Daiko, saihan zuragnuud bn, Gehdee yag ijil zuraguudiig hoyor sedevt davhar oruuldag ni yamar uchirtai yum be?

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.13.07 4:30 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Quote:
SMK Daiko, saihan zuragnuud bn, Gehdee yag ijil zuraguudiig hoyor sedevt davhar oruuldag ni yamar uchirtai yum be?
Nadad uur goy zuragnuud bsan yum aa gehdee tavihaas zalhuuraad 2 sedevt 1 zurag :-D tavichihlaaa


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.22.07 3:49 pm 
Quote:
Бар
Дэлхийд байгаа муурын төрлийн хамгийн том нь бар юм.Ялангуяа зөвлөлтийн алс дорнодын амарын бар 270,бүр 320 кг (арслан 125-227) жин татаж мэднэ .Бар маш их хүчтэй. Үхсэн гаур бухыг ганц бар 12 метр газар чирсэн байв.Гэтэл 13 хүн энэ бухыг байрнаас хөдөлгөж чадаагүй байна .Өөр нэг бар барьсан адууг 500метр чирчээ.Бар сүргээсээ тасарсан залуу заантай хатуу ширүүн тулалдаан хийж хааяа нэг дийлдэг ч тал бий.Германы амьтан судлагч доктор И.Вайгель хоёр бар нас гүйцсэн заан руу хэрхэн дайран барьсныг ажигласнаа тэмдэглэсэн байдаг.Тэдний ангийн гол олз нь гахай,буга,гөрөөс юм. Туулай,үнэг,дорго,цөөвөр чоно мэтийн амьтадтай учирвал бас өршөөхгүй.Өлссөн үедээ мэрэгчид,мэлхий жимсээр хооллодог ажээ. Бар өлсөхгүйн байхын тулд хэдий хэрийн мах хэрэглэх шаардлагатай вэ? Элжитжийн амьдралыг судлагч Ж.Шаллер энэ зууны жараад онд энэтхэгийн барын амьдралыг судлаад дунджаар өдөрт 7-9кг мах иддэг болохыг тогтоожээ. Тэгэхээр жилд 2.5-3.5 т орчим мах хэрэгтэй (арслангийнхаас бараг 2 дахин их!).Хэрэв барын идэлгүй орхисон яс,арьс зэрэг зүйлсийг тооцвол түүний жилд барьсан олзны нийт хэмжээ 4.5 т хүрнэ. Өдөр бүр идэх ёстой 7-9 кг махаа тэр бүр олж идэж чадахгүй нь мэдээж ажээ .Аз муутай авлалтаасаа болоод өлсөж явдаг.Азтай үед бол хагартлаа цаддаг. Амар мөрний бар өдөрт (амрах,ус уух үед бага зэрэг завсарлагатайгаар ) 30-50 кг мах иднэ .Нэрт бар авлагч,зохиолч Жим Корбетт энэтхэгийн замбар буга гөрөөсийг 2 өдөр,одос үхрийг 3,4 өдөрт иддэг гэж өгүүлжээ.Бар цадаж аваад,олзынхоо үлдэгдлийг инэ,цөөвөр чоно,ирвэс зэрэг махчин амьтдын нүднээс нуун далдалж навч,мөчир,өвсөөр хучаад өөрөө хаа нэгтээ холгүй хэвтэж амардаг.Гэлээ ч гэсэн инэ,цөөвөр чоно зэрэг нь түүний нуусан олзонд нь хүрч үдийн хоолний дараах амралтыг нь үймүүлэх нь цөөнгүй учир босож тэднийг хөөх хэрэгтэй болдог. Барын идэж байгаа газрын ойролцоо ус байвал түүн рүү байн байн очиж их. ус уудаг.Хүйтэн усны боргионд амаа хийн угаах мэт байдаг.Бүх том муурын (шар ирвэсээс бусад нь) дотроос усанд хамгийн дуртай нь бар бөгөөд үргээж сандраахгүй газар бол аагим халуун өдөр усны хажууд юмуу усанд хэвтэнэ.Аагим халуунаас зугтан сэрүүцдэг.Бар сайн сэлдэг сэлэх ч дуртай.Том голыг Ганга мөрнйиг хүртэл төвөггүйхэн сэлэн туулж ирдэг байна.Өлөгчин жил бүр төрдөггүй.Голдуу нэг төрлөөрөө 2-4 бамбар төрүүлдэг.Ганц бамбар төрүүлэх нь ховор, долоог гаргах нь бүр ч ховор ажээ.Үржих өсөх нь тийм ч муу биш бололтой. Гэвч залуу бар 2-3 жил, заримдаа 5 жил эхтэйгээ амьдардаг.Гэтэл 10-20 үр төлөөс нь тэн хагас нь голдуу залуудаа үхэж үрэгддэг. Бамбар эхнйи хоёр сардаа ганцхан сүүгээр хооллоно. Дараа нь бага багаар маханд дасч эхэлдэг. Гэлээ ч гэсэн удаан хугацаагаар (зарим ажиглалтаар 13-14сар) өлөгчин бар бамбараа сүүгээр тэжээдэг ажээ.Эх нь зургаан сартай бамбараа хэдэн хоногоор орхин явдаг. Энэ насан дээрээ (зарим нь эрт юмуу орой) бамбар эхтэйгээ анх анд гардаг. Ж.Шаллер бамбартайгаа яваа (4 сар орчимтой) өлөгчин барыг ажиглажээ.Бамбарууд өлөгчин барынхаа барьсан гаур бухнаас 5 өдөр холдсонгүй. Шөнөд нь унтаад хонодог байв. Өглөөд тоглож шуугин орчин тойрноо судалж эхэлнэ. Бамбарууд нь өвсөн дотор шор хийх чимээ асонсмогц тэр зүг харайн ямар нэг шавьж “олзоо” барьцгаадаг гэж Ж.Шаллер тэмдэглэжээ. Нар дээр хөөрч халуун шатаж эхлэхэд эх нь бамбараа сүүдэр газар руу дагуулан явдаг.Өлөгчин бар бамбараа дагуулан анх анд гарахдаа том амьтныг хэрхэн отож мяраах, түүнийэ яаж барих аргад сургадаг. Жишээ нь нэг эм бар одос үхрийг мөрдөж түүнийг шархдуулд өөрөө өөр тийш холдон явахад бамбарууд амьд одос бух руу дайрцгааж байв. Одос тэднээс зугтаах гэж оролдох боловч өлөгчин бар түүнийг газарт дахин унагаж,бамбарууд нь энэ удаа өөрсдийнхөө зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэж сургах арга бий. “Бамбараа анх анд дагуулж яваа эх бар тэдний хийх ажилд тохиолдох аюулыг хэрхэн давахыг заах оролдлого хийх нь маш сонин…Тэд зөвхөн эхийнхээ мөрөөр явж, нэг ч удаа нэг нэгнээсээ түрүүлэх оролдлого хийлгүй.эхийнхээ тойрч гарсан саад бүрийг тойрон гарна…Эхийгээ зогсох бүрд бамбарууд хөдөлгөөнгүй зогсоно…Өлөгчин бар олзныхоо өмнө 30 ярдын зайд хэвтлээ. Энэ нь бамбарууддаа өгч буй дохио бололтой,тэгээд ч эхийнхээ харцаараа заасан чиг рүү явцгаав” (Ж.Корбетт)
Эх нь бамбаруудыгаа жижигхэн байх үед эцэг барыг тэдэн лүү ер ойртуулдаггүй. Гэвч эр бар аажимдаа бүлдээ нийлж ирдэг бололтой. Олон амьтан судлаачид иймэрхүү зүйл огт байхгүй гэж үздэг. Гэвч Ж.Шеллер нэг удаа нас бие гүйцсэн эр бар, 2 өлөгчин бар 4 бамбартайгаа маш найрсаг,хэрүүл маргаангүйгээр нэг бухыг идэж байхыг харжээ. Бас нэг удаа эм бар 4 бамбартайгаа эр барыг ирэхээр нь”үдийнхээ хоолыг иджээ”. Харваас эр бар өлөн олзыг хомхой харж байсан боловч бамбаруудаа цадтал идэхийг хажууханд нь тайван хүлээж байгаад цадсаны нь дараа өөрөө идэж эхэлжээ.Бар бол “Улаан номд” орсон араатан. Тэр онгон газарт улам улам түрэн орж ирэх хүмүүст түрэндэн аль нэг газар руу дайжин алга болж байна. 1930 онд дэлхийд ойролцоогоор 100 мянга орчим бар амьдарч байсан бололтой. Түүнээс 40 мянга нь Энэтхэгт байв. Эдүгээ амьтан судлаачид дэлхийд ердөө л 5 мянга орчим бар үлдсэн гэсэн маш харамсалтай тоог гаргажээ. Нарийн тоо гаргахад хэцүү учир судлагч бүрийн тоо харилцан адилгүй байдаг хэдий ч ерөнхий баримжаа ойролцоо байна. Урьд нь нутаглаж байсан Дундад Ази,Өвөр Кавказаас,Индонез,Иранаас алс Дорнод хүртэлх өргөн уудам нутгийг бодвол Энэтхэг,Энэтхэг Хятадад нэлээд тооны бар амьдарч байж мэдэх юм.Мөн Энэтхэгт тийм хэмжээнйи бар байж магадгүй. Зарим өөдрөг үзэлтнүүд Энэтхэгийн хойгт үүнээс илүү олон бар үлдсэн гэж үздэг.Сумарт хэдэн зуун (тун саяхан ингэж үзэж байв),Зөвлөлтийн Алс Дорнодод 150 орчим,Умард Иран,Афганистанд ердөө л 50 бар байгаа ажээ. Манжуур,Солонгост 50,Явад бүр 6-14 бар бий гэсэн харамсмаар тоо гарчээ. Харин тэнд бүр үгүй болсон байж ч мэдэх юм. Хамгийн жижиг барын арал (Яваас зүүн тийш) судалт муурын тухай дурдатгал үлджээ. Олон улсын байгаль хамгаалах холбоо Энэтхэгийн барыг хамгаалахад бүх хүчээ тавьж байна. Энэ оронд барын арьсыг гадаадад гаргах,худалдах,худалдан авахыг хориглосон хууль гаргажээ. Нэлээд хэдэн тооны бар үлдсэн нутагт дархан цаазтай есөн газрыг байгуулсан нь Энэтхэгийн барыг аврах юу магад гэсэн байдлаар найдвар тавьж байна.

Ene bar Mongold baisan. Dornod aimgiin ihenh heseg Hentii aimgiin baruun hesegeer bar baisan gej uzdeg barimt ch bii. Sayhan 2000 ?onii ued Hentii aimgiin zuun heseg taiga buhii nutagt Amuriin bar orj irsen Baisaniig Buriad anchid ustgasan bna. Khalh gol, Numrug,Ereenii nuruu Orchim Bar Orj irdeg bololtoi. Amuriin bariig hamgaalj ZOV TIGRA nertei darhan TSaatstai gazariig baiguuljee Oros uls-d.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.05.07 4:38 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Aug.06.07 6:44 pm
Posts: 97
Hi all,, goyo sedev neesen bnaa.. Choniin tuhai medeelel haanaas olj avah heregtei ve? gadaad site deer denduu ih yum bicheed.. orchulah unshih en tert ih hitsuu yumaa.. tuslaach...


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.05.07 5:23 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1200
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Акимушкины номны хэсэг байна. Байгалийн сонин хачин бил үү дээ... Бас зэрэлг амьтдын эмгэнэлт явдал гээд ном нь байгалт хамгаалах, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхэд тустай ном шүү... Сайхан сэтгэл гаргаж оруулжээ. гайхалтай. :wd: Гоё орчуулгатай сайхан ном байдаг шүү... Даан ч одоо тэдгээр номнууд надад алга. :?

дайко гишүүн өөрөө бичиж оруулсан уу? ХЭрвээ цахим хэлбэртэй байгаа бол өөр гоё гоё бүлгүүдийг нь оруулбал сайн байна.

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.16.08 3:52 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Oct.11.04 6:26 pm
Posts: 683
Location: Atgiin chinee alt olchood hajuud ni ...
Yag odoo MGL-iin nutag devsgert hamgiin hovordoj bgaa amitan yu bna be? Ymar negen arga hemjee abch bgaa bolob uu?

_________________
Professional geologist


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.16.08 10:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Tarvaga aimaar hovordoj bgaaa shd :lol: buh niiteer agnahiig horigloson.

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.16.08 3:06 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Oct.11.04 6:26 pm
Posts: 683
Location: Atgiin chinee alt olchood hajuud ni ...
Tarvaga gesnees manai uvuu gertee suuj bgaal tarvagaa agnachihdag bsan gej helj bsiim bna. Hedhen jiliin umnu shuu dee. Odoo tegtel shal uur orchin uuschihej dee

_________________
Professional geologist


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.26.08 3:02 am 
Quote:
Tarvaga gesnees manai uvuu gertee suuj bgaal tarvagaa agnachihdag bsan gej helj bsiim bna. Hedhen jiliin umnu shuu dee. Odoo tegtel shal uur orchin uuschihej dee
Harin tiimee lalariin garuudaas bolj neeree :m0:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.31.08 9:28 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1269
Location: Монгол Улс
Монголын зарим амьтад аль хэдийн устах аюулд оржээ жишээ нь буга хэдэн жилийн өмнө хаяагүй зайсан голийн хавийн туул голын бургас д хүртэл орж ирдэг бсан буга одоо зөвхөн аглаг тайга хүнээс зайдуу эзгүй нутагт амьдрах болсон нь түүнийг ихээр хөнөөж буйтай холбоотой мөн баавгай бна Хэнтийн анчидаас сонсоход одоо хэнтийд баавгай байхгүй зөвхөн Оросын хилийг давж байж баайвгай агнах болсон тухай ярьж бсан.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.10.08 1:20 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1269
Location: Монгол Улс
Дэлхийд мянгаадхан бар бий
"Арын модонд алаглаад байдаг алаг эрээн бар" хэмээн монголчуудын дуу хуурандаа оруулдаг муурын овгийн хамгийн том бєгєєд хvчирхэг амьтан бар энэ удаагийн "Амьтны ертєнц" буланд зочилж байна.
Нэг зvйл сонирхуулахад Монголд бар амьдарч байсан гэвэл vнэмшмээргvй мэт. Гэтэл дээр vед манай орны Хянганы уулсад бар амьдарч байжээ. Бодвол Манжуур, Амар мєрний барын холын хамаатан байсан бололтой. Одоо барын ерєнхий "рамыг" зураглая.

Бараг гурван метр урт энэ амьтны сvvл нь гэхэд нэг метр бараг хvрнэ. Нэг удаагийн хоолондоо 50 гаруй кг мах зооглоно. Багцаагаар монголчилбол бараг хагас мянган хуушуур гэсэн vг. Гепард хэмээх бар цагт 160 км хурдалдаг гэхээр дєрвєн хєлтний дотор бараг тvмний эх гэсэн vг юм. Эмэгчин нь гурван нас хvрээд, эр нь тvvнээс нэг жилийн хойно нас бие гvйцнэ.

Ингээд эр эмийн ажилд бэлэн болж буй нь тэр гэнэ. Хээлээ гурван cap хагас тээж, 2-3 бамбар гаргана. Бамбараа єсгєхєд эр нь оролццоггvй аж. Барыг газар зvйн байршлаар нь Сибирийн, Умард Хятадын, Энэтхэг-Хятадын хойгийн, Бенгалийн, Суматрын гэж ангилна.

Сибирийн барыг бид уссурын хэмээн нэрлэж заншсан. Амар мєрний бар нь цастай, хvйтэн газар идээшлэгтэй, тайга, уулын шилмvvст ойд амьдарна. Бар хурдтай, хvчирхэг учир буга, зэрлэг бодон, гєрєєсєєр хооллоно. Заримдаа загас ч зооглоно, Нэг мєсєн сайн цадаж аваад хэдэн єдрєєр хоол идэхгvй. Шилийн сайн эр л гэсэн vг. Тооцоолсноор 430 орчим ба онгон байгальд амьдарч байгааг бодоход нэн ховордсон амьтан ажээ.

Тэгээд ч Улаан номонд данстай болсон хэрэг. 1992 онд Сибирийн барыг дархалсан. Энэ амьтны арьс, яс, эд эрхтнийг ашиглах зорилгоор хулгайн анчид ганц нэгээр нь тоншдог гэх. Араатны энэ сvрлэг эрээн хаан хэдий болтол гvн хєвч, уудам дайдад чєлєєтэй амьдрахыг хэлэхэд бэрх. Харин 500 орчим бар амьтны хvрээлэнд заларч, олны нvд хужирлан, бэлэн зоог барьдаг тооцоо бий. Барын гэтэх нь муурнаас ялгаагvй, зєєлєн памбагар тавхай, уян уран бие нь тийнхvv зохицсон байдаг биз.

Ангаа араас нь сэмхэн гэтэж байгаад боломж гармагц дээрээс нь vсрэн бууж, хvзvvнээс нь зуугаад багалзуурдаж ална. Олзоо зууж чирсээр модны ард аваачдаг нь бусдаас нууцалж буй явдал. Арвихан гэгч гvнцэг барьдаг тул ихэнх цагийг ан гєрєє хийж маш уудам нутгийг гаталдаг. Барын зулзагыг багад нь гэж монголчууд хэлэлцдэг нь энэ амьтны эр бяр, овсгоо самбааг ёгтлон хэлсэн уран хэллэг юм.


Top
   
PostPosted: Jun.07.09 9:00 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1269
Location: Монгол Улс
Монголын хөхтөн амьтан
Шавьж идэштэний баг Insectivora (Insect-Eaters)
Зарааны овог Erinaceidae (Hedgehogs, Moonrats)

* Дагуурын зараа Hemiechinus dauricus (Daurian Hedgehogs)
* Дэлдэн зараа Hemiechinus auritus (Long-eared or desert Hedgehogs)

Чацуулины овог Talpidate (Moles and desmans)

* Алтайн чацуулин Talpa altaica (Siberian mole)

Атаахайн овог Soricidae (Shrews)

* Бэсрэг атаахай Sorex daphaenodon (Long toothed shrew)
* Тавшгай атаахай Sorex vir (Flat-skulled shrew)
* Дааган атаахай Sorex caecutiens (Laxman's shrew)
* Өөдсөн атаахай Sorex minutissimus (Least or Siberian shrew)
* Цармын атаахай Sorex tundrensis (Borel shrew)
* Хэвлүүн атаахай Sorex araneus (English or Eurasian common shrew)
* Тэгш атаахай Sorex isodon (East-Siberian shrew)
* Хонин атаахай Sorex minutus (Lesser shrew)
* Усчин гэрэлзгэнэ Neomys fodiens (water shrew)
* Малтаахай жөвүү Crocidura suaveolens (Scilly shrew)

Сарьсан далавчтаны баг Chiroptera (Bats)
Багваахайн овог Vespertilionidae (Vesper bats)

* Усны багваахай Myotis daubentoni (Daubenton's bat)
* Сахалт багваахай Myotis mystacinus (Whiskered bat)
* Ойн багваахай Myotis brandtii (Brandt's bat)
* Жижиг соотон багваахай Plecotus auritus (Common bat)
* Том соотон багваахай Plecotus austriacus (Grey long-eared bat)
* Бүрэнхийн соотон багваахай Nyctalus noctula (Great bat)
* Дорнын сармаахай Vespertilio superans (Eastern bat)
* Буурал сармаахай Vespertilio murinus (Red bat)
* Бор турсаахай Pipistrellus savii (Savi's pipistrelle)
* Умрын сарсаахай Eptesicus nilssoni (Northern bat)
* Говийн сарсаахай Eptesicus gobiensis (Gobi-desert bat)
* Хожуу сарсаахай Eptesicus serotinus (Rattlemouse)

Туулай хэлбэртний баг Lagomorpha (Rabbits)
Үхэр оготны овог Ochotonidae (Rock conies, whistling hares)

* Асганы огдой Ochotona hyperborea (Northern pica)
* Дагуурын огдой Ochotona daurica (Daurian pica)
* Үхэр огдой Ochotona pallasi (Pallas' pica)
* Тагийн огдой Ochotona alpina (Altai pica)

Туулайн овог Leporidae (Hares and rabbits)

* Бор туулай Lepus tolai (Tolai hare)
* Чандага туулай Lepus timidus (Mountain hare)

Мэрэгчдийн баг Rodentia (Rodents)
Хэрмийн овог Sciuridae (Squirrels)

* Бараан хэрэм Sciurus vulgaris (Brown squirrel)
* Замба жирх Tamias sibiricus (Sibirian chipmunk)
* Алтайн тарвага Marmota baibacina (Altai marmot)
* Монгол тарвага Marmota sibirica (Sibirian marmot)
* Урт сүүлт зурам Citellus undulatus (Long-tailed suslik)
* Дагуур зурам Citellus dauricus (Daurian suslik)
* Бозлог зурам Citellus pallidicauda (Gobi suslik)
* Халтар зурам Citellus erythrogenus (red-cheeked suslik)
* Гозоорой зурам Citellus alaschanicus (Alashan suslik)

Олбийн овог Pteromyidae (Flying squirrels)

* Хөхвөр олби Pteromys volans (Flying squirrel)

Минжийн овог Castoridae (Beavers)

* Азийн минж Castor fiber (Eurasian beaver)

Оготны овог Cricetidae (Hamsters)

* Орог зусга Phodopus campbell (dwarf hamster)
* Элсний зусга Phodopus robolrovskii (Roborowsky's dwarf hamster)
* Хөх шишүүхэй Cricetulus barabensis (Striped hamster)
* Байгал шишүүхэй Cricetulus pseudogriseus (Transbaikal hamster)
* Бүрдийн шишүүхэй Cricetulus sokolovi (Sokolov's hamster)
* Говийн шишүүхэй Cricetulus obscurus (Gobi hamster)
* Урт сүүлт шишүүхэй Cricetulus longicaudatus (Long-tailed hamster)
* Бор шишүүхэй Cricetulus migratorius (Grey hamster)
* Цомч шишүү Allocricetulus curtatus (Mongolian hamster)
* Сохор номин Myospalax aspalax (Daurian zokor)
* Манж номин Myospalax psilurus (Manchurian zokor)
* Дорнын сохдой Ellobius orientalis (Oriental mole-vole)
* Зээрд сохдой Ellobius tancrei (Mole lemming)
* Заарт ондоотор Ondatra zibethicus (Muskrat)
* Хадны барагчин Alticola argentatus (Royle's mountain vole)
* Соён барагчин Alticola macrotis (Large-eared vole)
* Говь-Алтайн барагчин Alticola barakshin (Gobi-altai mountain vole)
* Тавшгар барагчин Alticola strelzovi (Flat-headed vole)
* Ойн хүрэн оготоно Clethrionomys rufocanus (Grey sided vole)
* Ойн улаан оготоно Clethrionomus rutilus (Northern red-backed mouse)
* Овын хөх оготоно Lagurus lagurus (Steppe lemming)
* Овын шар оготоно Eolagurus luteus (Yellow steppe lemming)
* Тангад овол Eolagurus przewalskii (Przewalski's lemming)
* Тайгын хөхвөлжин Myopus schisticolor (Wood lemming)
* Усч оготоно Arvicola terrestris (Ground vole)
* Хэргэлзий оготоно Microtus gregalis (Narrow-sculled vole)
* Өргөөнч оготоно Microtus fortis (Reed vole)
* Ширгийн оготоно Microtus maximowiczii (Maximovich's vole)
* Зүлгийн оготоно Microtus limmophilus (Meadow vole)
* Мэхээрч оготоно Microtus oeconomus (Root vole)
* Монголын оготоно Microtus mongolicus (Mongolian vole)
* Сархитгана оготоно Microtus arvalis (Common vole)
* Баргар оготоно Microtus agrestis (Short-tailed vole)
* Цайвар үлийч Lasiopodomys brandtii (Brandt's vole)
* Үлийн бор оготоно Lasiopodomys mandarinus (Mandarin vole)
* Сухайн чичүүл Meriones tamariscinus (Tamarisk gerbil)
* Хул чичүүл Meriones unguiculatus (Mongolian gerbil)
* Шаргал чичүүл Meriones meridianus (Midday gerbil)
* Морин чичүүл Rhombomys opimus (Great gerbil)

Хулганын овог Mulidae (Mice)

* Чигчий хулгана Micromys minutus (Harvest mouse)
* Хээрийн хулгана Apodemus agrarius (Striped field mouse)
* Азийн хулгана Apodemus peninsulae (Korean field mouse)
* Бор саарал харх Rattus norvegicus (Norway rat)
* Гэрийн хулгана Mus musculus (House mouse)

Унтаахайн овог Gliridae (Dormice)

* Ойн унтаахай Dryomys nitedula (Forest dormouse)

Хулганцарын овог Sminthidae (Birch mice)

* Талын хулганцар Sicista subtilis (Souther birch mouse)

Алагдаагын овог Dipodidae (Jerboas)

* Шивэр алагдаага Allactaga sibirica (Siberian jerboa)
* Говийн алагдаага Allactaga bullata (Gobi jerboa)
* Давжаа алагдаага Allactaga elater (Little jerboa)
* Өмнөговийн алагдаага Allactaga balicunica (South Gobi jerboa)
* Зэгэл алагдааганцар Pygerethmus pumilio (Little earth hare)
* Монгол даахай Stylodipus andrewsi (Mongolian jerboa)
* Зүүнгар даахай Stylodipus sungorus (Zungarian jerboa)
* Элсч савгадай Dipus sagitta (Hairy-footed jerboa)
* Шилийн савгадай Dipus halli (Three-toed Jerboa)
* Тавруу атигдаахай Cardiocranius paradoxus (Satunin's jerboa)
* Элсний тажигдаахай Salpingotus kozlovi (Kozlov's pygmy jerboa)
* Өөхөн сүүлт атигдаахай Salpingotus crassicauda (Thick-tailed pygmy jerboa)
* Соотон алагдай Euchoreutes naso (Long-eared jerboa)

Мах идэштэний баг Carnivora (Carnivores)
Нохдын овог Canidae (Canids, dogs)

* Саарал чоно Canis lupus (Grey wolf)
* Шар үнэг Vulpes vulpes (Common fox)
* Хярс Vulpes corsac (Corsac fox)
* Төвд үнэг Vulpes ferrilata (Tibetan fox)
* Цөөвөр чоно Cuon alpinus (red dog)
* Загал элбинх Nyctereutes procyonoides (Raccoon dog)

Баавгайн овог Upsidae (Bears)

* Хүрэн баавгай Upsus arctos (Brown bear)
* Мазаалай Upsus gobiensis (Gobi bear)

Суусрын баг Mustelidae (Mustelids)


* Ойн булга Martes zibellina (Sable)
* Хадны суусар Martes foina (Beech marten)
* Нохой зээх Gulo gulo (Wolverine)
* Модны үен Mustela sibirica (Siberian weasel)
* Солонго үен Mustela altaica (Alpine weasel)
* Цагаан үен Mustela erminea (Common weasel)
* Хотны үен Mustela nivalis (Least weasel)
* Өмхий хүрэн Mustela eversmanni (Eversmann's polecat)
* Усны булга Mustela vison (Mink)
* Эрээн хүрэн Vormela peregusna (Marbled polecat)
* Дорго Meles meles (Badger)
* Халиу Lutra lutra (Common otter)

Муурын овог Felidae (Cats)

* Цоохор ирвэс Uncia uncia (Snow leopard)
* Шилүүс Felis lynx (Lynx)
* Мануул Felis manul (Manul cat)
* Цоохондой Felis lybica (wild cat)

Битүү туурайтаны баг Perissodactyla (Odd-toed mammals)
Адууны овог Equidae (Horses)

* Тахь Equus przewalskii (Przewalskii wild horse)
* Хулан Equus hemionus (Asiatic wild *ss)

Тэмээний овог Camelidae (Camels)

* Хавтгай Camelus bactrianus ferus (Bactrian wild camel)

Салаа туурайтаны баг Artiodactyla (Artiodactyles)
Гахайн овог Suidae (pigs)

* Зэрлэг гахай Sus scrofa (Wild boar)

Бугын овог Cervidae (Deers)

* Хүдэр Moschus moschiferus (Musk-deer)
* Халиун буга Cervus elaphus (Red deer)
* Бор гөрөөс Capreolus pygargus (Roe deer)
* Хандгай Alces alces (Mooses)
* Цаа Rangifer tarandus (Reindeer)

Тугалмайтны овог Bovidae (Hollow-horned ruminants)

* Хар сүүлт Gazella subgutturosa (Goitred gazella)
* Цагаан зээр Procapra gutturosa (Mongolian gazella)
* Бөхөн Saiga tatarica (Antilope)
* Янгир Capra sibirica (Siberian ibex)
* Аргал Ovis ammon (Wild sheep)


Top
   
PostPosted: Jul.10.09 12:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12180
Location: universe
tsagaan baavgainuud hetsuu bdald orood bgaa suragtai bsan

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jul.10.09 12:49 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4279
Location: Home where my furry babies at
zugiinuud bas... :crysad: damn, ene delxii udaxgui sunuxnee... :aa:

_________________
I am THE khaleesi...


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Aug.29.09 8:24 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3716
Location: Insulin shock therapy
hussen huseegui mongolchuud hamgaaldag lusiin, savdagiin ezeneer todorson tsagaan engiin amitad baidag. tarvaga, chono, gerees geed. iim amitanii zurgiig avsan hun baival end taviach uzhiinsan.

ene negee henii zohiol deer bilee gardag, halimnii anchdiin zaviig jivuuleed baidag MOBY DICK tsagaan halim.
http://www.migaloowhale.org/

Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited