#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.19 12:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.20.09 7:29 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
За ийм нэг сэдэв нээв. Цагдаа ч бас хүн. Тэднийг хүндэтгээд яаж харьцвал ажлынхаа стресс бухимдлаас ангижирч бидэнтэй хүн ёсоор харьцах бол гэдэг талаас нь хэдүүлээ ярилцацгаая.
Та машиндаа суугаад сайхан явж байтал цагдаагийн дохиур доёгонолоо гэж бодоё. Нэг их сайхан мэдрэмж төрөхгүй л байх.
-Дүрэм зөрчөөгүй бол яахав: Ямарч байсан машинаасаа бууж гүйж очиж хэзээ ч болохгүй. Заасан газар нь зогсоод /тодорхой зааж өгөөгүй бол хамгийн боломжтой зам чөлөөлсөн газар зогсох/ тайван хүлээ. Таны бүх юм зүгээр бол таныг саатуулаад байх үндэсгүй тул явуулж л таараа. Дашрамд дурдахад бичиг баримт бүрэн, цаг тухайдаа бичилтүүдийг хийлгэсэн /мотор, өнгө хаягын өөрчлөлт гэх мэт/, татвар, оношлогооны баримтууд бэлэн байх ёстой шүү.

Зарим нэгэн зүйлс: Зарим үед цагдаа нар хүнд ойлгогдохооргүйгээр үйлдэл хийх нь бий. Бараг хажуугаар нь өнгөрсөн үед араас шүгэлдэж дохино. Хөдөлгөөн ихтэй үед 3-р эгнээнд явж байхад зогс гэж дохиж ч байх шиг. Түүн рүү хараагүй үед ийм мэт зүйлс гаргавал би толиндоо харсан ч бай зогсдогчгүй. Дараа нь ямар нэгэн байдлаар зогсоодгиймаа гэхэд хэлэх үгтэй л дээ: "Та ойлгогдохоор дохьсон гэж үү?" " Шүгэл дуугарч л байсан Та харагдаагүй шүү дээ", "Толиндоо хартал Та арын машиныг шүгэлдээд л байх шиг байсан шүү дээ", "Толиндоо хартал дохиураараа яв яв гээд ч байх шиг байсан шүү" гэх мэт. За тэгээд ер нь эелдэг зөөлөн Та гэж харьцах хэрэгтэй.


Last edited by mtt on Nov.18.09 5:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.20.09 7:29 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.13.09 11:13 am
Posts: 4096
Location: Эмэгтэй хүн бол цэцэг, харин үндэс нь эрэгтэй хүн. Үндэснээс шалтгаалан цэцэг дэлгэрч эсвэл гунддаг™
амрийг эрэе

_________________
shut up and Enjoy the life..


Top
   
PostPosted: Oct.20.09 7:50 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
-Таны бодлоор Таныг үндэслэлгүйгээр торгох гээд байвал яахав:
-Маргаж хэрэлдэж болохгүй ээ. Ялангуяа дуугаа өндөрсгөж бүр болохгүй. Тэр дуугаа өндөрсгөөд томроод байвал нэг арга бий. " Уучлаарай миний сонсгол зүгээрээ. Таныг сонсож л байна. Та яагаад над руу дуугаа өндөрсгөөд байна?" гэж хэлэх хэрэгтэй. Ядаж 10 р анги төгссөн боловсролтой хүн бол царай нь жаахан улайдаг л юм даа. За дүүрсэн дурак тааралдвал тэнэгтэж өгнө л дөө.

Таны тайлбарыг сонсохгүй арга хэмжээ авах гээд мугуйдлаад байвал дараах зүйлийг хийх хэрэгтэй:
-Цаас харандаа гаргаж ирэн /ер нь бэлэн байх хэрэгтэй/ "Таны нэр, албан тушаал"?
-Тэр мэдээж хэлж л таараа. Тэгэхэд нь Та бичиг баримтаа үзүүлнэ үү? Надад ингэж шаардах эрх байгаа байхаа. Тэр гаргаж ирэлгүй хаачихав. Харин үзүүлмэр аядаад хармайлж л таараа. Тэгэхэд нь
-"Та жаахан наашаа ойртуулахгүй юу, Сайн харагдахгүй байна. Би бичээд авая" гэх мэтээр маш тайван зөөлөн харьцаж золигийг жаахан доош нь хийх хэрэгтэй.
-Бичиг баримт хурааж аваад өгөхгүй бол "Та хурааж авсан гэсэн баримт өгнө үү" гэж шаардах хэрэгтэй. Хэрэв ийм зүйл өгөхгүй бол газар дээр нь дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
-"За тэгвэл танай дүүргийн ЗЦ ийн тасгийн даргатай чинь ярья даа. Та утсыг нь хэлээд өгөөч" гэх хэрэгтэй. Тэр даргын нэр, утсыг нь өөрөө мэддэг бол бүр ч сайн. За тэгээд бүр адаг гарт нь "124 руу утасдая". /ЗЦГ ын жижүүр/ гээд утасдаж гомдлоо хэлэх хэрэгтэй.

За иймэрхүү дарааллаар харьцаж буй хүнтэй цагдаа нар нэг их орооцолдохгүй ээ. Амандаа хараагаад л бичиг баримтыг чинь буцаагаад өгчихнө.


Top
   
PostPosted: Oct.20.09 8:00 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
-Замын осолд орвол яахав
Таны буруу маягтай юм болоод протокол үйлдэх болоод ирвэл хэзээ ч гарын үсгээ зурж болохгүй. Манай гавьяат алдартай хуульчдын хүчээр таны зөв байсан юм буруу болж л төгсөх магадлалтай тул тун болгоомжтой няхуур хандах хэрэгтэй. Мөргөлдсөн байлаа гээд нөгөө хүнтэйгээ хэрэлдээд бүр нэмэргүй. Түүний оронд хойно урд байсан машинуудын дугаарыг цээжилж байвал дээр. Юмыг яаж мэдэхэв, гэрч болох ч юм бил үү. Ер нь сандарч болохгүй.

За тэгээд энэ талаар туршлагатай хүмүүс саналаа бичнэ бизээ. Миний хувьд хэдийн олон жил машин барьсан ч мөргөлдөж цагдаа дуудаж явсангүй.


Top
   
PostPosted: Oct.26.09 11:37 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.30.08 11:42 am
Posts: 2067
Location: нисээд буух газраа мэднэ за...
Дохилоо, шүгэлдлээ, зогслоо... 8)
Чи болон чиний машин ямар ч асуудалгүй бол цагдаатай дарга шиг нь харьц... :wd:
Асуудалтай бол цагдаатай цагдаагүй чиний л хохь... :?
Ер нь цагдаатай заавал тусгай харьцах хэрэг байна уу???

_________________
гаран гаран крэйзий мэээн....


Top
   
PostPosted: Oct.26.09 11:07 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Улаан цайм дүрэм зөрчөөд гардуулсан бол хариуцлага хүлээх нь гарцаагүй. Яаж багаар арга хэмжээ авхуулах вэ л гэдгээ /торгуулах ч юм уу/ бодох болох байх даа.
Энэ дашрамд дурдахад манайхны нэг муу зан байнаа. Цагдаа байхгүй бол эр эм, жийп микр ялгаагүй дүрэм зөрчих гээд байдаг сонирхол. Өглөө машин бага бол 100 хүргээд давхина, машин бага байна гээд улаан гэрлээр дайрна, жаахан бөглөрөөдөхөд солгой баруунгүй зүтгэнэ. Ер нь хууль журмыг биелүүлнэ гэж байхгүй. "Гардуулаагүй л бол хулгайч биш гэдэг" шиг үл бүтэх санаатай. Гадаадын жуулчдын сэтгэгдлийг харахад манайхны энэ машин барьж байгаа арга барилыг гайхан бичсэн нь маш их. Бодож үзмээр л асуудал шүү.


Top
   
PostPosted: Nov.06.09 1:52 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Oct.13.08 2:53 pm
Posts: 289
Дүрэм зөрчсөн зөрчөөгүй цагдаатай тулхаасай айдаг юм. :mrgreen:

_________________
maf.mn


Top
   
PostPosted: Nov.18.09 4:31 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.01.04 11:02 pm
Posts: 1135
Location: 2002
neg nziinhaa unemleheer yavj bgaag ch helehuu tsagdaa harhaar daralt ihseed bdag bolson.
3 sard l unemlehee avhaar neg peedger hajuugaar n davhieyaaa.harin ter hurtel tesehnuu gui yu

_________________
2002


Top
   
PostPosted: Nov.18.09 4:44 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Quote:
neg nziinhaa unemleheer yavj bgaag ch helehuu tsagdaa harhaar daralt ihseed bdag bolson.
3 sard l unemlehee avhaar neg peedger hajuugaar n davhieyaaa.harin ter hurtel tesehnuu gui yu
Тийм бол айсан дүр эсгэж хэзээ ч болохгүй. Цагдааг холоос хараад хурдаа саагаад , хүний араар орох гээд байгаа машиныг цагдаа нар андахгүй шүү. Хурдаа нэмээд цагдаа руу том гэгчийн хараад ойрхон хажуугаар нь гар. Чамайг зогсоохгүй.


Top
   
PostPosted: Nov.18.09 4:49 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.01.04 11:02 pm
Posts: 1135
Location: 2002
ee naad chin bas evgui .er n ertnees l egnee bairaar bodoj ezelj yavj bhaas.
oshoo zovlogoo bval ogoorei.gemt hun gelbelzene gdeg shig daramttai yum.

_________________
2002


Top
   
PostPosted: Nov.18.09 4:54 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Quote:
Quote:
neg nziinhaa unemleheer yavj bgaag ch helehuu tsagdaa harhaar daralt ihseed bdag bolson.
3 sard l unemlehee avhaar neg peedger hajuugaar n davhieyaaa.harin ter hurtel tesehnuu gui yu
Тийм бол айсан дүр эсгэж хэзээ ч болохгүй. Цагдааг холоос хараад хурдаа саагаад , хүний араар орох гээд байгаа машиныг цагдаа нар андахгүй шүү. Хурдаа нэмээд цагдаа руу том гэгчийн хараад ойрхон хажуугаар нь гар. Чамайг зогсоохгүй.
Шартай цагдаа "Энэ ямар пээдгэр гар вэ?" гээд зогсоочвол дууслаа шд. Зүгээр л хэвийн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь дээр байх. Бас цагдаа руу харахгүй, нээх анзаарсан шинжгүй явж байсан нь зүгээр. Болохоо боливол зогсохгүй явчихна л биз. Сүүлд нь хараагүй гээд л гүрийчихнэ.

_________________
MAF.mn


Top
   
PostPosted: Nov.18.09 5:08 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
За тэр ч тийм байж болноо. Гэхдээ л цагдаа харчихаад эгнээгээ өөрчилж хүний араар орох гэж болохгүй шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө цагдаа руу нүд рүү нь аятайхан хараад явахад буруудахгүй ээ. Гөлөн гөлөн гээд байвал дор нь сэжиглэнэ. Оросуудын сайтуудаар ороход замын цагдаатай яаж харьцахав гэсэн ном, хичээл хүртэл байх юм. Зөвлөгөө ч маш их. Эрхээ яаж зөрчүүлэхгүй байхав, тэдний зүгээс эрхээ хэтрүүлж байгааг яаж зогсоохов гэсэн талаар байх юм. За дүрэм зөрчлөө ч хангалттай баталгаа байхгүй тохиолдолд яаж мултарах талаар төрөл бүрийн зөвлөгөө байна.


Top
   
PostPosted: Nov.19.09 10:40 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.20.08 5:50 pm
Posts: 3789
Location: Монгол улс Улаанбаатар хот
Quote:
За тэр ч тийм байж болноо. Гэхдээ л цагдаа харчихаад эгнээгээ өөрчилж хүний араар орох гэж болохгүй шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө цагдаа руу нүд рүү нь аятайхан хараад явахад буруудахгүй ээ. Гөлөн гөлөн гээд байвал дор нь сэжиглэнэ. Оросуудын сайтуудаар ороход замын цагдаатай яаж харьцахав гэсэн ном, хичээл хүртэл байх юм. Зөвлөгөө ч маш их. Эрхээ яаж зөрчүүлэхгүй байхав, тэдний зүгээс эрхээ хэтрүүлж байгааг яаж зогсоохов гэсэн талаар байх юм. За дүрэм зөрчлөө ч хангалттай баталгаа байхгүй тохиолдолд яаж мултарах талаар төрөл бүрийн зөвлөгөө байна.
иймэрхүү арга чаргыг нь гишүүд нэг бичээч.их хэрэгтэй арга шдээ.зөвөлгөө их тустай шүү.

_________________
Visualize First,Build Later


Top
   
PostPosted: Nov.19.09 11:46 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Sep.11.09 4:50 pm
Posts: 38
уусан, үнэртүүлсэн үед зайлшгүй тохиолдолд машин барих шаардлага гараад явж байтал уулзвар дээр цагдаа зогсож байвал азаа үзэх огтхон ч хэрэггүй. Зүгээр юу ч болоогүй юм шиг машинаа шууд зогсоогоод л буугаад явчих. тэгээд алсханаас ажиж байгаад цагдааг өөр машин шалгаж байх үед ч юм уу, эсвэл бүр яваад өгөхөөр нь очоод машинаа асаагаад хөдөлгөөнөө үргэлжлүүл. Цагдаа нар уулзвар дээр сайндаа л 20-30 мин тутамд ийш тийшээ машинд суугаад яваал өгдөг.
Харин уулзвар дөхөөд ирэхээр аль болох холоос цагдааг олж харах хэрэгтэй шүү.
Гэхдээ энэ нь арга ядсан үед л юу юм гэхээс, уусан үедээ машин барь гэсэн үг биш шүү.


Top
   
PostPosted: Dec.06.09 10:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 6:16 pm
Posts: 8394
Location: With enough courage, you can do without a reputation.
Надад нэг удаа тохиолдоод эвтэйхэн гарсан нэг арга. Гэхдээ энэ харьцаатай ЖААХАН л холбоотой юм байна.

1 жилийн өмнө санагдана.

Ганаа ахын хуучин ажил дээр ЭНЭРЖИ Ресоурс дээр бичиг өгөх гээд яг цаг нь тулчаад яараад Санхүү дээр хичээлтэй байж байгаад тэр чигтээ хувцас цүнхээ хаяад түлхүүрээ хармаалаад гүйциймдаг. Бичиг баримт, гэрчилгээ 2 машинд үлдээхээр цонхыг чинь хагалаад авна гээд ээж л хэлсээр байгаад байнга авч буудаг зуршил болж.

Санхүүгийн урдаас хөдлөөд Багшийн дээдээр Спортын төв ордон руу эргэж явах төлөвлөгөөтэй байлаа. Тэнд нэг цагдаагийн Бутки байдгийг жолооч бүр мэдэх байлгүй. Их гэрэл улаан, Сектор асцан байсан. Зам сул байсан болхоор гишгээд л орсон, Цагдаа ахаа сайн байна уу гээд зогсох хэрэг гарав.

Би багшын дээдийн туслахруу эргэж зогсоод бууж очтол харин куртканы карма санаанд ороод байдаггүй шүү.

- Амрыг эрье, бичиг баримтаа шалгуулна уу.
- Куртканы кармандаа мартчижээ. Би машинаа цоожилчоод сургуульруугаа яваад аваад ирье.

НЭГ ингээд цоожлоод явсан. Яг үнэндээ ганган хүн хавар намар гэгчээр машинтай явж байгаа гээд Хавар намрын куртка өмсөөд гарцан байсым байна лэ. Гэтэл нөгөө алдарт 2 хэрэгцээтэй зүйл нь өвлийн пельник-н халаасанд. Тэгэж нэг баларч билээ.

Ямартай ч 12 сард автобусанд Пудволкатай сууж байсан түүх энэ л байна.

Цагдаатай муудсанаас бараг тэгээд өөрөө болгомоор юм байвал хамаагүй дээр байдаг юм байна лээ. Тэхгүй бол Цагдаа Ах л болсон хойно удах тусмаа баавар зан гаргаад байдаг мэт санагдсан.

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
   
PostPosted: Dec.06.09 10:18 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Dec.03.09 11:26 pm
Posts: 511
Location: My heaven
Замын Цагдаатай харьцах-shaardlaga garj bgaaguiee hzeech durem zurchidgui zurchil gargadgui :-D

_________________
Хамгаас илүү үнэтэй нь чи ♥


Top
   
PostPosted: Dec.06.09 10:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 6:16 pm
Posts: 8394
Location: With enough courage, you can do without a reputation.
Quote:
ee naad chin bas evgui .er n ertnees l egnee bairaar bodoj ezelj yavj bhaas.
oshoo zovlogoo bval ogoorei.gemt hun gelbelzene gdeg shig daramttai yum.


Миний мэдэх ганц арга. Төв замаар үнэмлэхгүй явж байвал эргэх л болоогүй бол аль болох 1р эгнээрүү битгий ор. Анзаараад байхад замын хашлаган дээр цагдаа зогсож байгаад 1р эгнээг их дохьдог. 2р эгнээнд явж байгаад маш цөөхөн дохиулж байсан.

2 дахь арга. Цагдаа харагдвал хажуудаа нэг машинаар туулай хийгээд өнгөрөх байдлаар хурдаа тохируулан өнгөрөх.

3 дахь арга. Цагдаа таньруу хараад байвал шаал өөр зүйл хий. Тэр талын цонхыг онгойлгох, хэрвээ бөглөөнд байвал хээв нэг туршлагатай хүн шиг салхины шилээ дотроос нь зүлгэх... гэх мэт. Аль л хуучны нөхөр шиг харагдах хэрэгтэй.

Заримдаа үнэмлэхгүй үед Хэт чанга дуу тавьсан машин эд нарыг зогсоодоггүй мэт. Би цагдаа холоос хараад хөгжмөө маш чангалаад, толгойгоо хаялзуулаад өнгөрч байсан. Хараад л өнгөрнө.

Тэр дээр нэг гишүүн маань бичсэн байна. Гөлөн гөлөн хийх л хамгийн болохгүй мэт.

За тэгээд бүүр зогсоогоод үнэмлэх байхгүй бол найзынхаа үнэмлэхийг битгий үзүүлээрэй. БИ үнэмлэхээ мартжээ, одоохон ажил дээрээ очоод ирье гээд Найзруугаа гялс залгаад өөрийнхөө гадна хувцасыг өмсүүлээд үнэмлэхтэй нь очоод авахуулах нэг арга.

Богино хугацаанд тэр цагдаа таныг тийм ч сайн нүдэлж чадахгүй. Гэхдээ бүгд нүдэлж чаддаггүй донгио гарууд бол мэдээж биш шүү.

Миний мэдлэг ВСЁ

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
   
PostPosted: Dec.07.09 4:27 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Nov.03.09 5:29 pm
Posts: 109
Location: Дошин дээрээ
Boli boli eserguutsej baina! Mongol ulsaa hugjuulmeer baina shd AIN. Doodoh bid n guidlee olohgui bolohoor deedeh tur zasag maani ch suudlaa olohgui baina shuu dee ( 20 jiliin etsest bid yund hurew uch tuchnuun yaduus. Namaig ihenhi n yaduu gehgui ch EZ-iin %-d gadniihnii hajuud guigachinaas doloon dor amidarch baina shuu dee. Emzeg sedew hundsunduu I'm sorry ).

Zugeer l shudarga baitsgaaj, huuli durmee heregjuuleed soyoltoi zuw yawtsgaaya. Zuw yawbal zuulun zuulun zambuulin OKEY.

Bid buruutai bol haaya ch gesen setgeleeree tsagdaatai unen uchraa olj bai. Ter torguuli chin l bidniig durem juram ali boloh baga zurchuulj baigaa yum shuu dee. Zugeer saihan durem zurchuud l zurchuud l... Dawarsaar dawarsaar Dagwa-iin oron deer gedeg neg ug bii.

Yer n neg iimerhuu baidal yawan yawsaar l bid unuudur iim saihan hudulguunii soyoltoi orond amidarch baina. Ene n tegeed burhnii awral uu?

Nogoon gerel asaad urd taliihaa mashiniig dagaad uulzwar ruu orohod tuu ungursun hoino n hajuunaas ulaan gerel-eeree orj ireed tugjree uusgej baigaa ( bi bur murguulj baisan ) geed olon olon durem zurchsun uildluud chin humsalsaar humsalsaar baigaad hulgaich bolsontoi adil yum.

Bid hedii chinee hudulguunii soyol gargana tudii chinee l ay tuhtai amar taiwan tiim zamaar zorchino. Uneheer achaallaa daahgui tugjrehees uur baidlaar tugjrel uusehgui l gesen ug.

Tsagdaa zogsoojil baig gemgui hun gelbelzehgui shuu dee. Ter unemleh n garch amjaagui bolon unemlehee martsan orhison geed bugd l mashin bariad dairaad baiwal yer n ih yum duulgana shuu, ternees seremjilj l biyedee martalgui awch yaw geed baigaa yum.

Etsest n helehed manai tsagdaa nar hugiin zantai unen. Tiimees durmee sain unsh, haaya ch bolson unshij bai, bas durmiin nomoo mashindaa bainga awch yawsan l deer dee. Gants tsagdaatai ch bish jijig sajig shurgeltssen uyed hurtel "nuguu Mongol"-d durem unshij uguh hereg garna. Tegehgui bol mashinaa zolguulchihaad uuduus "chamaig shurgedeg n minii zuw" geed soliorood zogschihdog orchin uyiin "Mongol zan zanshil" bii. Tsagdaa ireed ali boloh tugjrel uusgechihguin tuld zohitsuulaad yawuulchih sanaatai tanii buruu geed baihad hurtel ugui "minii zuw" geed l tegeed buun hemjilt tugjrel saatal.

Ene buhen etssiin etsest huuli durem jurmaa ulandaa gishgesen bidnii, bid bugdiin buruu gej bodoj baina. Gehdee nadtai sanal niileh hun ch garahgui baih duu.

Daraagiin UIH-iin songuulid ursuldunu gej bodood iimerhuu yariatai bolchihood baigaa :razz: :razz: :razz: :razz: :razz: .

_________________
Bi uhaantai
В. И. ChononMuuG


Top
   
PostPosted: Dec.07.09 10:02 am 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Дээрх гишүүнтэй ер нь бол санал нэг байнаа. Гэхдээ энэ сэдвийг нээхдээ хууль зөрчиж, тэрнийгээ яаж аргалахав гэхээсээ илүү эрх чинь төрийн хүчний албан хаагчдын хууль бус үйлдлийн улмаас хохирох гээд байвал яаж хамгаалахав, тэдэнтэй яаж харьцахав гэсэн санааг агуулсан билээ.
Миний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд явахыг эрс эсэргүүцдэг нэгэн бөгөөд монгол улс хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг хууль биелүүлж заншаагүйд гэж боддог.
Doodoh bid n guidlee olohgui bolohoor deedeh tur zasag maani ch suudlaa olohgui baina shuu dee .. За энэ үгийг чинь зөвшөөрмөөргүй л байна даа. Манайд жирийн иргэний хэрэг бол хуулийн дагуу шийдэгдэж байгаа. Харин мөнгө эрх мэдэлтэй хүмүүсийн хууль гажуудуулсан хэрэг шийдэгддэггүй. Хууль хүчний байгууллага нь 1-рт хуулиа тавилгүй эрх мэдэл, өнгө мөнгийг өмнөө бариад байхаар энэ улсад хууль хэрэгжих үү? Жолооч нарын ярихыг зөндөө л сонсоо байлгүй дээ. Үнэмлэхээ хураалгавал таньдаг ахаараа авхуулчихна. Согтуу явж байгаад баригдаад бэлнээр төлөөд аргалчихлаа. 00-05 гэх мэт дугаартай жийпний жолооч бүсээ зүүдэгч гүй. Яагаад гэхээр цагдаа зогсоохгүй. Танил талтай болоод л ийм дугаар авсан тул жирийн гудамжинд зогсох цагдаа даргатайгаа зөрөлдөөд яахав дээ.
Манай цагдаа нар жирийн иргэн жолооч нартай харьцахдаа ном ёсныхоо дагуу аятайхан харьцдаггүйд л хамаг учир байна гэж ойлгодог. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр бидний төлөө ажиллаж байна гэдгээ ойлгодоггүй. Ийм байдал давамгайлаад байгаа тул тэдэнтэй яаж харьцах талаар ойлголттой байх нь дээр байхаа. Хүний эрх хамгийн нэгдүгээрт байх ёстойг мартаж болохгүй.
Дээрэнгүй харьцаж үнэн тэнэгтэж байсан цагдаатай нэг бус удаа таарч байсан тул энэ сэдвийг нээсэн билээ.


Top
   
PostPosted: Dec.15.09 5:55 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Машинтайгаа явж байхдаа замын цагдаа нарын талаар ярилцах дэмий шүү муу ёр... Би 2 ч удаа ярьж явж байгаад чөтгөрийг ярихаар гараад ирдэг гэдэг шиг л юм болсон доо...


Top
   
PostPosted: Dec.15.09 5:56 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
yaasan baahan mashin ursgal suruud yavj bsan chin gantshan chamaig zogsootson uu... kk joke...

durmeeree yavj bsan bol tgd yaaval gej zogsloo, hureed irheer ni tsonhoo ongoilgoloo. yuma uzuullee bolooshd.

_________________
www.maf.mn


Top
   
PostPosted: Dec.15.09 6:01 pm 
Offline
MadeMoiselle

Joined: Oct.31.04 3:02 pm
Posts: 8783
Location: Чиний зүрхэнд....
bi yavj bgaad gerlen dohio nogonyag untrahaar gyls amjichhiiy gesne chin ulaan aschdiin teged yag yavgan humuusin gartsan deer zogson chin tsagdaa ireed teged bi ehleed ineej bgaad uuchlaarai gej bgaad l gaigui yavchihsan daraa n t*n*g t*n*g ongiroo t*n*g tsagdaatai hereldeed ingee dl ngoroh n dee geel uilsan hcin zugeer yvuulchihsan sh kk


Top
   
PostPosted: Dec.15.09 6:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 8:34 am
Posts: 5925
Location: Anfield
Намайг ч нэг их зогсоогоод байдаггүй л дээ, Хааяа л нэг зогсооды харин дугаар сольсноос хойш бүр зогсоохоо болилоо. Нэг удаа бүр улаан цайм дүрэм зөрчөөд зоссон чинь сануулаад явуулъя гэсэн шүү. Энэ дугааранд бас учир байна уу?

_________________
David Moyes is a football genius


Top
   
PostPosted: Dec.15.09 6:04 pm 
Offline
MadeMoiselle

Joined: Oct.31.04 3:02 pm
Posts: 8783
Location: Чиний зүрхэнд....
Quote:
Намайг ч нэг их зогсоогоод байдаггүй л дээ, Хааяа л нэг зогсооды харин дугаар сольсноос хойш бүр зогсоохоо болилоо. Нэг удаа бүр улаан цайм дүрэм зөрчөөд зоссон чинь сануулаад явуулъя гэсэн шүү. Энэ дугааранд бас учир байна уу?

dugaarand bas bdag yum shigee hciniih hediin?


Top
   
PostPosted: Dec.15.09 10:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 6:16 pm
Posts: 8394
Location: With enough courage, you can do without a reputation.
5551

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
   
PostPosted: Dec.17.09 3:47 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.16.03 5:33 pm
Posts: 1900
Location: West Side!
Neg oroi zaal avah geel yaral tuv zamaas soyliin tuv urguu luu zuun ergeel orson chin neg jandaar dohij bnaa.
bi ch nileen zaitai zogsloo, nuguu jandaar araas alhaad irj bgaag n tolindoo harchaal tsonhoo ongoilgool huleej bailaa
nuguuh chin ireel amriig irey, yagaad busee zuuhgui yvj bnaa gehgui yu
bi ch zuutsen bsan shdee, gesen chin za uuchlaarai haranhuid anzaarsangui gej bilee.
yas yuman deeree bol zuugeegui bsan l daa, hol zogsood nuguuthiig chin ireh hoorond zuusiim
haranhuid ch bsan, har politoitoi, deer n 4 tsonh tentei bhoor teriigee dalimduulsan daa.

_________________
Toyota--->Lexus


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited