#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.19 6:34 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 38 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.28.09 11:34 pm 
Offline
Drifter *
User avatar

Joined: Oct.26.08 6:40 pm
Posts: 4999
Location: www.JZX100.com
Хаана дугуйгаа янзлуулдаг вэ???
Хаана хямд байна вэ???
Хаана шинэ технологи байна вэ???
Хаана хэдэн инчийн дугуйг сайн янзалж байна вэ???

Миний хувьд Од кино театрын дээх нь байдаг нэг засвар дээр засуулаад 10-ийн петровис дээр азотлуулчдымаа...
Дугуй засвар нь 500, Азот нь 2500 тэгээл болоо...

_________________
http://www.MAF.mn/forum

Top
   
PostPosted: Sep.29.09 10:15 am 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Дугуй засдаг нямбай тийм хүнийг олох ч хэцүү шүү. Тийм нэг хүнтэй болчихвол түүн дээрээ л очно. Ойрд тогтсон хүнгүй л байна. Манай дугуй засварын газруудад азотоор хийлүүлэхээсээ илүү дугуйны тэнцүүлэгчүүдийг номоор нь хийлгэж баймаар. Урд дугуйндаа. Манайд ингэдэг газар байгаа л байх даа. Хурдлаад байдаг нөхдүүдэд бол хэрэгтэй л эд дээ. 60 дотроо явдаг хүмүүс бол нэг их ач холбогдол багатай. Дугуйны чинь обуд дээр тогтоочихсон тэнцүүлэгчүүдийг анзаараа л биз дээ. Зарим нь цохиод оруулдаг. Зарим нь наадаг. Тусгай төхөөрөмж байдаг юм билээ.

Дугуй гэснээс манайхны нэг яриа байнаа: олгойтой нь дээр гэж. Миний л хувьд бол хөдөө явах ч бай, хотод ч бай олгойгүй нь л дээр. Тэгээд ч манайд зарж буй олгойны чанар маш муу. Зарим хятад олгой хийж байхад ч урагдаах нь бий. Зарим Солонгос нь хүртэл зүүний нүх шиг цоороод байдаг юм. Олгойтой дугуй хагарвал тэр дороо л хий нь гарна. Олгойгүй бол нилээн удна, заримдаа 1,0 болчихоод хий гарах нь зогсчихдог. Тийм л учраас хэдий халзандуу ч байлаа олгойгүй л байлгаж байгаад солих болсон. Хөдөө бол сүвлээр аваад явчихна. Жижиг хадаасны мэт цоорхойг сүвлээд сурчихсан. Хийлээд л болоо.

Top
   
PostPosted: Sep.29.09 11:12 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Олгойгүй дугуй хөдөө хагарвал задалж нөхөөд, эргээд хийлэх гэж ёстой нусаа хацартаа наадаг юм билээ. Прадотой хөдөө явж байхад нэг тийм асуудал тулгарч билээ. Запас, явж байсан дугуй хоёр ойр ойрхон хагарчихсан юм. Зуны дэлгэр сайхан цаг байсан тулдаа л болсон байх. Өвлийн хүйтэнд бол барахаар ажил биш байна лээ. Жийпний дугуй задарнаа гонж, за нэг юм задлаад нөхөөд эргээд хийхэд завсраараа хийгээ алдаад хийлэгдэнэ гэж байхгүй ёстой овоохон юм байна лээ. Гишүүдэд гэж хэлэхэд хоёр запастай явахад ер нь л илүүдэхгүй шүү.

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Sep.29.09 12:29 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Хөдөө явахад дугуйгаа задлаж янзлахад хэрэглэгдэх зүйлс: Угольникийн тасархай, 2 ш дугуй задлагч /лопатк/, сайн насос /гар юм уу, цахилгаан/, том алх /2 кг с доошгүй жинтэй/
Олгойгүй дугуйтай бол дугуйгаа хийлээд хагарсан нүхийг нь олно. Жижиж нүх бол гаднаас нь сүвлээрээр нөхнө. Хийлнэ. Сүвлээрээр нөхөгдөхөөргүй том нүх, хагархай байвал запас олгой хаймараа хийгээд хийлнэ.
Дугуйгаа өөрөө задалж үзээгүй хүн бол нилээн хөлс гарагаж байж л хийнэ дээ. Тусламж ойрхон байхгүй үед хийж тардгийм даа. Хүчээр сурахаас өөр аргагүй.

Top
   
PostPosted: Sep.29.09 4:18 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Quote:

69-ын дугуйг ч бараг 7, 8-р ангид байхдаа задлаад нөхөх гэх мэтийг нь сурсан л даа. Жийп дугуй чинь задарна гэж байхгүй, хаймар нь обуднаасаа мултрахгүй мах зулгаадаг юм байна лээ. Өөр нэг машин дээгүүр нь гаргаж байж обудных нь хоногноос мулталсан :razz:

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Sep.29.09 7:38 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Oct.31.03 11:36 pm
Posts: 1790
Location: http://www.maf.mn
4X4 дээр обуд шалгагч байгаа. Түүн дээр шалгаад тэнцүүлэгч наах, боохоор бол хийгээд өгдөг.

_________________
http://www.maf.mn

Top
   
PostPosted: Sep.29.09 9:15 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Quote:
Quote:
Хөдөө явахад дугуйгаа задлаж янзлахад хэрэглэгдэх зүйлс: Угольникийн тасархай, 2 ш дугуй задлагч /лопатк/, сайн насос /гар юм уу, цахилгаан/, том алх /2 кг с доошгүй жинтэй/
Олгойгүй дугуйтай бол дугуйгаа хийлээд хагарсан нүхийг нь олно. Жижиж нүх бол гаднаас нь сүвлээрээр нөхнө. Хийлнэ. Сүвлээрээр нөхөгдөхөөргүй том нүх, хагархай байвал запас олгой хаймараа хийгээд хийлнэ.
Дугуйгаа өөрөө задалж үзээгүй хүн бол нилээн хөлс гарагаж байж л хийнэ дээ. Тусламж ойрхон байхгүй үед хийж тардгийм даа. Хүчээр сурахаас өөр аргагүй.
69-ын дугуйг ч бараг 7, 8-р ангид байхдаа задлаад нөхөх гэх мэтийг нь сурсан л даа. Жийп дугуй чинь задарна гэж байхгүй, хаймар нь обуднаасаа мултрахгүй мах зулгаадаг юм байна лээ. Өөр нэг машин дээгүүр нь гаргаж байж обудных нь хоногноос мулталсан :razz:
Харин тиймээ зарим дугуй зовоодог юм. Дээр үед хөдөө явж байгаад дугуйгаа яагаад ч задалж чаддаггүй ээ. Гэтэл ойрхон худаг байж байлаа. Тэр нь мал усалдаг урт нарийн бетонон хоолой маягын юмтай. Тэрэн дотор нь дугуйгаа хийж байгаад хажуу тийш нь данхраадсан гэж байгаа. Ядарч байхад нэг ч машин тэр замаар нь явдаггүй л юм билээ. Таминь хөдөө явах бол бэлтгэлтэй явж байсан нь дээр шүү. Дугуйгаар суух шиг муухай юм байхгүй.

Top
   
PostPosted: Oct.02.09 9:19 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Quote:
Quote:
Дугуй гэснээс манайхны нэг яриа байнаа: олгойтой нь дээр гэж. Миний л хувьд бол хөдөө явах ч бай, хотод ч бай олгойгүй нь л дээр. Тэгээд ч манайд зарж буй олгойны чанар маш муу. Зарим хятад олгой хийж байхад ч урагдаах нь бий. Зарим Солонгос нь хүртэл зүүний нүх шиг цоороод байдаг юм. Олгойтой дугуй хагарвал тэр дороо л хий нь гарна. Олгойгүй бол нилээн удна, заримдаа 1,0 болчихоод хий гарах нь зогсчихдог. Тийм л учраас хэдий халзандуу ч байлаа олгойгүй л байлгаж байгаад солих болсон. Хөдөө бол сүвлээр аваад явчихна. Жижиг хадаасны мэт цоорхойг сүвлээд сурчихсан. Хийлээд л болоо.
Олгойгүй халзан дугуйтай хурдтай явж байгаад хадаасан дээгүүр гарч дугуйгаа хагалаад юу болохыг нь үзээрэй..,

Манайд зарагдаж байгаа дотуур хаймарнаас зөвхөн оросынх нь л сайн. Бусад нь шал хэрэгггүй..,
Хориод жил машин барихдаа тийм юмтай тааралдаагүй л юм байна. Олгойгүй дугуй хэзээ аюултайв гэхээр бага хийтэй явж байгаад огцом эргэлт энэ тэр дээр гэнэт покрышк нь обуднаасаа мултарвал жинхэнэ аюул тэр болох байх. Гэхдээ 80 дотор хурдлах ёстой манайд ийм юм хир тохиолддогыг мэдэхгүй юмаа.

Орос олгойны хувьд үнэ нь хадчихаад байнаа. Орос бичигтэй хужаа нь ч байгаа.

Top
   
PostPosted: Oct.02.09 10:57 pm 

Орос олгой сайн сайн. Сайн гэдэгтэй нь санал нийлнэ. Хөдөө гадаа явж байхад ч юм уу ер нь орос олгой хийчихсэн нь дээр гэж бодож байна.

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Oct.02.09 11:11 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.16.04 10:44 pm
Posts: 659
Location: Nestle Swatch Victorinox ...
Olgoigui yavj bgaad humursun 2 ch tohioldol medeh yum bna. Neg n narnii zam deer barag shineree Galloper, nuguu n huduu zasmal deer TLC 100. Shaltgaaniig n dugui "buudsan" gej todorhoilson

Top
   
PostPosted: Oct.06.09 6:27 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
manai ajiliin pickup huduu olgoigui duguitai dugui ni buudsan budaa humruud ergeldeed mashin bol selbeg bolson dotor ni yavsan humuus ahrin gaigui ungursunshu...

_________________
www.maf.mn

Top
   
PostPosted: Oct.08.09 6:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Харумафүжи*н аав бас дугуй буудсанаас болж өнгөрсөн шт ээ. Олгойтой нь дээрээ. Би анх 4 СО олгой хийсэн. Муудсаар муудсаар одоо 3 нь орос 1 нь СО байгаа. 2 жил болж бйана уу даа. тэр со нь нэг ч нөхөөсгүй байгаа. 2 жилд миний 1 талын дугуй л огт хагараагүй. Их сонин. Хужаа бол дэмий. 2 нөхүүлээд л тэгээл гүйчдийн байна лээ. Эсвэл обуд жаахан халахаар нөхөөс нь тавьчихна. Миний нэг халзан дугуйндаа хийж байсан орос олгой одоо бараг 10 нөхөөстэй байх.

_________________
Mongolian Gambler

Top
   
PostPosted: Oct.09.09 10:15 am 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Миний хувьд бол ямар ч байсан олгойгүй нь л дээр. Дэлхий даяараа олгойгүй яваад байхад манайд л болохоо байчив гэж. Учир юундаав гэхэр хүний хаясан дугуйг машиндаа тавьдаг болоод л тэр биз.

Олгойгүй дугуй хагарах нь бүү хэл хий нэмэхгүй хичнээн удах нь бий.

Top
   
PostPosted: Oct.09.09 11:10 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Quote:
Миний хувьд бол ямар ч байсан олгойгүй нь л дээр. Дэлхий даяараа олгойгүй яваад байхад манайд л болохоо байчив гэж. Учир юундаав гэхэр хүний хаясан дугуйг машиндаа тавьдаг болоод л тэр биз.

Олгойгүй дугуй хагарах нь бүү хэл хий нэмэхгүй хичнээн удах нь бий.
Хүний хаясан дугуй тавидаг юм чинь юмыг яаж мэдхэв гээд олгойтой явсан нь дээр. Хаягдал юм чинь яаж ч магадгүй шд. Ер нь жийпнүүд хөдөө явж байгаад яагаад унаад байдаг гээч. Хөдөөгийн чулуу ихтэй замаар их хурдтай давхиж байгаад дугуйгаа буудуулдаг. Хаягдал дугуйндаа биш ер нь жийпний өргөн, зөөлөн дугуй хад чулуунд маш муу. Тийм болохоор л буудаад байна гэж бодоод байгаа юм. Уг нь тэд нараас шинэ дугуйтай явж байсан нь олон бий шүү.

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Oct.09.09 2:56 pm 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Apr.04.07 8:01 am
Posts: 634
Жийпний хувьд ч тийм байх шүү.
Би өөрөө жийп унаад хөдөө нэг их яваагүй болохоор мэдэхгүй юм. Тэгдгиймаа гэхэд яагаад ч өргөн дугуйтай хөдөө явахгүйдэг. Том том жийпнүүд хөдөө муу замаар 100 гаргаад л давхиад байдаг юм билээ, онхолдохгүй өшөө хаачдагын. Зөөлөн дугуй хаданд хагарч буудахдаа хүрвэл олгойтой байсан ч буудах л байлгүй дээ. Олгойгүйдээ онхолдоод байгаа биш байхаа. Замандаа тааруулж дугуйгаа сонгох хэрэгтэй. Ланд хэд нь ч билээ урдаа нумтай тэд чинь нарийн дугуйтай байдаг биш бил үү.

За ямар ч байсан жижиг тэрэгт олгойгүй нь л дээр гэж үзсэн. Портер, микрт ч гэсэн олгойгүй нь дээр гэж олон жил машин унахдаа миний гаргасан дүгнэлт.
За тэгээд хаймар луугаа олгойгоо хийнэ үү, лаагаа хийнэ үү гэдэг л болох байх даа.

Last edited by mtt on Oct.09.09 10:26 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.09.09 3:05 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ер нь жийпний өргөн дугуй хөдөө муу гэдэгтэй санал нийлнэ шүү. Дээр нь халтиргаа, цас, шаварт ёстой тохирохгүй. Хөндөлсөөд шарваад л тууж өгнө шүү дээ. Уг нь зөөлхөн сайхан эд. Нарийн дугуй бол харин сайн гэсэн. Лаагаа хийнэ үү олгойгоо хийнэ үү гэж болох ч гэсэн өөрийн мэддэг зүйл дээр зөвлөгөө өгч л байвал бидэнд илүүдэхгүй байх аа. Жижиг тэргэнд олгой хийхээр яадгийн бол? Би дандаа л олгойгүй яваад байгаа шд. За жийпэнд бол хамгийн чанартай сайн олгойг хийж явах ёстой гэсэн бодолтой явдаг хүн дээ.

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Oct.11.09 1:50 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: May.23.02 8:39 pm
Posts: 630
Location: german
Бүгдээрээ олгойгүй явцгааж байя.

_________________
mongolnet

Top
   
PostPosted: Oct.11.09 6:56 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Quote:
Бүгдээрээ олгойгүй явцгааж байя.
Дугуй буудвал яана!!!

_________________
MAF.mn

Top
   
PostPosted: Oct.15.09 6:24 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.20.08 5:50 pm
Posts: 3789
Location: Монгол улс Улаанбаатар хот
Quote:
Quote:
Бүгдээрээ олгойгүй явцгааж байя.
Дугуй буудвал яана!!!
хэв маягаа эвдэцгээе

_________________
Visualize First,Build Later

Top
   
PostPosted: Oct.15.09 7:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
engiineer hiilhed minii neg duguinii hii margash ni garaad duustsan bsan, harin odoo azotoor zugeer l hii nemuultsen barag 50% tgd odoo hiine garaagui. davuu tal shu.

_________________
www.maf.mn

Top
   
PostPosted: Nov.06.09 8:45 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Oct.13.08 2:53 pm
Posts: 289
Дугуйгааа засуулахдаа обудыхаа дотор ирмэгийн нагарыг төмөр юм уу автеркаар арилгачиж байвал зүгээр юм байна лээ. Тэгэхгүй бол бас тэрэнгээр хий алдаад байдаг тал байдаг юм байна лээ.
Image

_________________
maf.mn

Top
   
PostPosted: Apr.15.10 10:51 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
uchigdur 2 dugui soliulaad negigi ni budaa bolguulj barag uuru yanzlaj bj ami oruulj avlaa. dugui zasvariin gazaruud hatuu dugui geltgui duguinii dotoo irmegiig ni budaa bolgoj hanzlah ayultai uchir odoonoos ehlej duguigaa uuruu zadlaj solij bhar shiidlee. aavaa-s 2 laptag guinaa...
/joohon tsag oroh l bh, gehdee tservehen uuruu hiihleer setegld amar bdiin,/

_________________
www.maf.mn

Top
   
PostPosted: Apr.15.10 12:46 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Mar.29.04 5:20 pm
Posts: 1707
Location: Hand on a metal Foot on a pedal
Quote:
uchigdur 2 dugui soliulaad negigi ni budaa bolguulj barag uuru yanzlaj bj ami oruulj avlaa. dugui zasvariin gazaruud hatuu dugui geltgui duguinii dotoo irmegiig ni budaa bolgoj hanzlah ayultai uchir odoonoos ehlej duguigaa uuruu zadlaj solij bhar shiidlee. aavaa-s 2 laptag guinaa...
/joohon tsag oroh l bh, gehdee tservehen uuruu hiihleer setegld amar bdiin,/

:haha: үгээ хэлэхээр шийдэж л дээ. дугуй засварын хүнээ загнана гэж бас байна шдээ. цэвэрхэн хийнэ шүү гээд айн

_________________
BURN YOUR TIRE NOT YOUR SOUL

Top
   
PostPosted: Apr.22.10 10:24 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Jan.27.05 8:26 pm
Posts: 46
hey every1. um asuuh gesiinmaa. bi corolla(1999LE)-ndoo 15tai obud avaad 195/60/15-tai 4 dugui avchlaa, sanaa onoogoo heleerei. bodohdoo arai tomduulchvuu geel aigaad bna. 185tai ni oldsongui. udahgui mongol yavah daa avch yavhiin. holbogdoh forumiig ni haigaad olsonguie tegeed end uldeechvel urd ni uzsen hun bval hariulah bh gej bodloo thanks advance.

Top
   
PostPosted: May.07.10 6:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 8:34 am
Posts: 5925
Location: Anfield
Баянбүрдийн аюулгүйн тойргоос хойшоо явахаар ногоон чингэлэгтэй азот гэсэн газар байнга солиулж байгаа. 17" дугуйг амсар энэ тэрийг нь урахгүй сольдог, их сайн засварчин ах байгаа. 1 дугуй 1500 аах сольж байсан. азот бас 1500 байсан байхаа.

_________________
David Moyes is a football genius

Top
   
PostPosted: May.10.10 11:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Oct.17.06 6:16 pm
Posts: 853
Location: АВТО ФОРУМ
Quote:
Баянбүрдийн аюулгүйн тойргоос хойшоо явахаар ногоон чингэлэгтэй азот гэсэн газар байнга солиулж байгаа. 17" дугуйг амсар энэ тэрийг нь урахгүй сольдог, их сайн засварчин ах байгаа. 1 дугуй 1500 аах сольж байсан. азот бас 1500 байсан байхаа.
Солиулаагүй хүн байвал хамт явая :wd:

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 38 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited