#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.19 2:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.26.09 10:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Утасны вирус яаж устгадаг юмбэ? рс ны антивирусээр устгахгүй биздээ?
утасны кас, нод32 энэ тэр бдаг шдээ, тэд нар устгаж чаддаг юмуу? апдэйт яаж хийдэг вэ?


Top
   
PostPosted: Jul.28.09 6:15 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3526
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Cabire гэж нэг сайхан вирус байгаа. Чиний утас bluetooth нээлттэй байхыг ёстой андахгүй. Шууд л халдаж орхино, гацаана, санах ой дүүргэнэ. Би энэ вирусээс салах гэж олон арга хэрэглэсэн. Хамгийн найдвартай арга нь Kaspersky Mobile-г суулгах нь л юм байналээ. Суулгангуутаа утаснаасаа GPRS-ээр холбогдоод, serial кодыг нь оруулаад activation хийнэ.
Тэгээд л scan хийхэд найдвартай цэвэрлэж байналээ дээ. Өөр про-нуудыг хэрэглэж үзсэн боловч амжилтанд хүрээгүй болно.

_________________
3770k|16GB|Z77|GTX670|600W|6TB


Top
   
PostPosted: Jul.28.09 6:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Ter KASPERSKY.ga taviad ogooch. Net.r unen hudal n medegdehgui baahan l ym bhin.


Top
   
PostPosted: Aug.04.09 6:52 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
http://amaraa.net/news.php?readmore=860 end baigaa

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 6:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Quote:
jar өргөтгөлтэй про бхгүй юу? миний утсанд таарахгүй юм бна.


Top
   
PostPosted: Aug.04.09 7:01 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
utas chini yamar utasiin

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 7:06 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
http://rapidshare.com/files/8040125/F-S ... _Virus.rar naadah chini yaj bna

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 7:08 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
нокиа 3110с.
Энэ про Н70 мэтийн симбайн утсанд таарах юм байшт.


Top
   
PostPosted: Aug.04.09 7:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
za tur hylegeerei ho

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 7:11 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
F-Secure Mobile Anti-Virus taarah yum bna shde ho 2 dahi yavuuldag link ni boloh yum bna

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 7:14 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
http://amaraa.net/forum/viewthread.php?thread_id=26 naanaasa orood hardaa ho. ali ni heregtei ve? shuud tatah linkiig ni taviad ogii

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 7:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Файл нь бхгүй зөвхөн зураг бгаа болохоор мэдэх юм алга.
Чи харж бгаад jar, jad өргөтгөлтэйнүүдийг нь тавьчих.


Top
   
PostPosted: Aug.04.09 9:15 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
http://rapidshare.com/files/17020184/Ai ... tphone.rar

ene taarah yum bnaa.

http://www.sunhome.ru/search?query=%D1% ... m=download

endees harlaa

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.04.09 11:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Болж бна гялайлаа.


Top
   
PostPosted: Aug.05.09 7:42 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
Oor gar utasnii anti virus sonirhoj baigaa hyn iishee handaarai. olood ogiishyy. :hi: :wd:

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.09.09 9:58 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
үнэндээ бол гар утасны вирус гэх ойлголт 2000 онд бий болсон гэж үзэж болох юм. Тэр үед Испанийн цахилгаан холбооны компанийн системд нь єєрчлєлт орж, хүмүүст муухай үгтэй мессэж илгээгджээ. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ вирус биш юм.
Харин гар утасны анхны вирус одооноос тийм ч хол биш, 2004 онд бий болжээ. “Кабир.А” нэртэй анхны энэ вирус нь Bluetooth буюу утасгүй холболтоор холбогдох боломжтой цєєн тооны утсанд халдварласан байна. Тэр үед 24 настай байсан Испанийн компьютерийн програмист ValleZ хэмээх залуу энэ вирусийг зохиожээ. Гэхдээ энэ вирус тийм ч хор нєлєєтэй байгаагүй, зүгээр л гар утасны вирус гэж байж болох юм шүү гэдгийг сануулсан гэлтэй. үүний үр дүнд вирусийн эсрэг судлаачид бий болж, энэхүү том асуудлын шийдлийг олох хєгжүүлэлтийн процесс эхэлсэн гэж болох юм. Харин анхны вирус илэрснээс хойш сар бүр шинэ шинэ вирусүүд илрэх болжээ. McAfee Avert лаборатори 450 гаруй тєрлийн гар утасны вирусийг тогтоогоод байна. Гэхдээ энд спам захиануудыг оруулаагүй юм. Бид ємнєх дугаартаа интернэт луйвар болон спам захианы талаар нийтэлсэн. Тэгвэл имэйлээр дамжин тархдаг спам захианууд гар утсаар ч гэсэн “аялдаг” болжээ. Одоохондоо спам-мессэж нь гэм хор багатай, сурталчилгаа хэлбэрийн мессэжүүд байна. /Танд ч гэсэн янз бүрийн зар, мэдээлэл, сурталчилгааны мессэжүүд ирдэг биз ээ/

Гар утасны вирус одоогоор компьютерийн вирус шиг тийм ихээр түгэн тархаж, тийм их хохирлыг учруулахгүй байгаа ч гэсэн ирээдүйд яг л компьютерийн вирус шиг хор хєнєєлтэй болох нь дамжиггүй. Манайд гар утас хүн бүхний хэрэглээ болж, харилцаа холбооны маш чухал хэрэгсэл болоод байгаа учраас тэр хирээрээ єргєн хурдацтайгаар дэлгэрэх болно. Дээр нь хэлэхэд гар утас бүхэн компьютер интернэтэд холбогддог болж, єєр хоорондоо утасгүй холбоо буюу Bluetooth-ээр тєвєггүйхэн холбогдох болсон болохоор компьютерийн вирусээс ч илүү “боловсронгуй” хурдан тархах магадлалтай юм. “Кабир” нэртэй дээрх вирус аажмаар тархсаар єнгєрсєн онд л гэхэд 10 гаруй оронд тархаж амжжээ.

ГАР УТАСНЫ ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Гар утасны вирус бол үндсэндээ компьютерийн вирустэй ижил, тєхєєрємжєєр халдварладаг, єєрєє єєрийгєє хуулдаг файл юм. Гэхдээ компьютерийн вирус буюу єт нь имэйл, аттач файл /интернэтээр файл илгээх/, интернэтээс файл татахад уг файлд нууцаар “шингэж”, дамжин тархдаг бол, гар утасны вирус буюу єт нь интернэт рүү орж дуу, зураг, файл татах, MMS буюу зураг, видео гэх мэт явуулах мессэжээр тархдаг. Харин компьютерийн вирусээс ч илүү аюул байгаа нь утасгүй холболт болох Blue­tooth–ээр дамжин тархдаг явдал юм. Хэрвээ Bluetooth холболтоо унтраах буюу салгахаа мартсан л бол хажууханд байгаа хүний Bluetooth-тэй гар утаснаас вирус шууд дамжин тархана.

Эхний хэдэн вирусүүд Symbian хэмээх үйлдлийн системтэй, єєрєєр хэлбэл Nokia S60 маркийн утаснуудад халдварлажээ. Гар утасны ертєнцєд үйлдлийн систем нь олон янз байгаа учраас вирус хурдацтай, єргєн хүрээтэй тархахад бас нэгэн саад болж чадаж байгаа юм. Єєрєєр хэлбэл гар утас олон янзын үйлдлийн системтэй, олон тєрєл маркийнх байгаа нь вирус зохиож дэлгэрүүлэхэд саад учруулж байгаа гэхэд болно. Хэрвээ бїх гар утас Windows шиг дэлхий даяар тархсан ганцхан үйлдлийн системтэй байсан бол ч. Вирус буюу халдвар тээгч файл нь голдуу тоглоом, нэмэлт функц програм, тэгээд мэдээж хэрэг порнограф зэргээр зүсээ хувилгасан дүр тєрхтэй байна. Харин халдвар тээгч текстэн мессэж нь заримдаа таны найзаасаа хүлээж авч байгаа мессэжний гарчигт сэмхэн орч, тэр мессэжийг нээнгүүт гар утас руу чинь дамжаад орчихдог.

ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ?
Гар утас зєвхєн дуудлага хүлээж авдаг бол ямар ч эрсдэлд орохгүй ээ. Гэтэл одоо утсыг зєвхєн ярихад ашиглана гэдэг хоцрогдсон ойлголт. Орчин үед гарч байгаа хамгийн энгийн гар утаснууд гэхэд л ярих, мессэж илгээх, хүлээн авахаас гадна, интернэтэд холбогдож, єєр хоорондоо утасгүй холболтоор чєлєєтэй холбогдон дуу, видео, зураг илгээдэг болсон. Blue­tooth буюу утасгүй холболтоор холбогдоход гар утсанд вирус маш амархан дамжин орно. Ер нь гар утасны вирусүүд үндсэн 3 янзаар тархдаг.
Интернэтээс файл татах
Гар утсаар интернэтэд холбогдож файл татахын тулд утсаараа шууд интернэт рүү орж болно. Нєгєє талаар утсаа компьютертай холбож, файл татаж болно. Аль ч тохиолдол байсан вирус гар утас руу амархан нэвтэрч орж чадна. Яг л бидний мэддэг компьютерийн “уламжлалт” вирус шиг.
Bluetooth буюу утасгүй холболт
Гар утас хоорондоо Blue­tooth холболтоор холбогдоход вирус шууд дамжин халдварлах боломжтой. Тэгэхээр гар утасны вирус ч бас агаарын замаар халдварлаж байгаа биз.
MMS буюу мультимедиа мессэж
Яг л имэйлээр дамждаг компьютерийн вирус шиг мессэжэнд ч гэсэн “нуугдсан” байдаг бєгєєд мессэжээр ирсэн зураг, дуу зэрэг файлыг нээн утсандаа суулгахад дамжин утсанд нэвтэрдэг. Улмаар утасны жагсаалтад нэвтэрч, тэнд хадгалагдсан бүх утасны дугаар руу єєрийгєє хуулан хувилж илгээдэг.
Вирус зохиогчид гар утасны вирусийг зохиохдоо компьютерийн вирустэй ижил гол 2 аргаар дамжин халдварладгаар зохиож байгаа. Энэ нь инсталл хийхэд буюу суулгахад, эсвэл файлыг нээхэд вирус дамждаг юм.

ГАР УТАСНЫ ВИРУС ЯМАР ХОР ХЄНЄЄЛТЭЙ ВЭ?
Анхны вирус болох Кабир нь гэм хоргүй байсан гэж дээр хэлсэн. Утсанд суумагцаа єєрєє єєрийгєє хуулан тархахыг оролдож байв. Харин түүнээс хойш гарсан бусад гар утасны вирусүүд их бага хэмжээгээр хор хєнєєл учруулж байна.
Вирус нэвтэрсэн бол контентууд устаж болно. Түүнчлэн календарь, тєлєвлєгєє болон холбогдох мэдээллийг бүхэлд нь устгах магадлалтай. Устгадаггүй юмаа гэхэд системд нэвтрэн орсон л бол гацах, ажиллагаанд нь саад учруулж, хэвийн биш болгодог.
Тэгвэл вирустэй болсон гар утсыг яаж мэдэх вэ. Ємнєх үеэсээ удаан ажиллагаатай болно, зай нь амархан дуусна, гар утасны тєлбєр тооцоо алдаатай, магадгүй илүү их гарч болно. Одоогоор гар утасны вирусийн зарим нь компьютерийн вирус шиг хүчтэй хор нєлєєтэй биш, гэм хоргүй, тоглоом, шоглоом маягтай байдаг бол зарим нь системд нєлєєлж чаддаг.
Түүнчлэн утасны жагсаалтад байгаа бүх утасны дугаар руу MMS мессэж илгээнэ. Мэдээж энэ мессэжэндээ єєрєє єєрийгєє хувилсан байгаа болохоор, мессэжээр дамжин таны гэр бүл, найз нєхєд, бизнесийн түншүүд гээд бүх таньдаг мэддэг хүмүүст тархана гэсэн үг юм. Ингэж явуулсан мессэжийн тєлбєр бодитоор гарч, таны нэгжийг дуусгах магадлалтай. Хэрэглэгчийн дансан дахь нэгжийг устган хоослох чадалтай вирус ч олон байдаг, нєгєє талаараа иймэрхүү мессэжүүд илгээн хамаг нэгж дуусгаж байгаа вирус ч байгаа юм. Гар утасны хатуу дискэнд нь нєлєєлдєггүй учир системийг нь сэргээхэд болно. Хэрвээ таны гар утас:

* Гацаж, ажиллахгүй болох
* Ойр ойрхон унтарч, асах
* Гар утасны зарим үйлчилгээ хаагдах, мессэж ч илгээж болохгүй болох
* Эсвэл гадагшаа тасралтгүй мессэж илгээгдэх
* Гэв гэнэт зай амархан дуусах буюу зай суух
* Текстэн мессэж єєрчлєгдєн очих /вирустсэн утаснаас явуулсан мессэж танигдахгүй болж хувирах магадлалтай/
* Дансанд дахь нэгж тодорхой бусаар дуусах зэрэг шинжүүд илэрч байгаа бол вирустсэн байж болзошгүй юм.


ГАР УТАСНЫ АНХДАГЧ ВИРУСУУД
Cabir.A
Анх илэрсэн: 2004, 6 сард
Дайралт: Symbian 60 серийн утас
Юугаар дамждаг: Bluetooth
Хор хєнєєл: none
Дэлгэрэнгїй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/cabir.shtml
Skulls.A
Анх илэрсэн: 2004, 11-р сар
Дайралт: Symbian серийн утаснууд
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хєнєєл: Дуудлага илгээх, хүлээн авах болон бүх функцүүдийг ажиллагаагүй болгоно.
Дэлгэрэнгїй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/skulls.shtml
Commwarrior.A
Анх илэрсэн: 2005, 1-р сар
Дайралт: Symbian 60 серийн утас
Юугаар дамждаг: Bluetooth ба MMS
Хор хєнєєл: Утасны жагсаалтанд байгаа бүх утасны дугаар руу MMS илгээнэ
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/commwarrior.shtml
Locknut.B
Анх илэрсэн: 2005, 3-р сар
Дайралт: Symbian 60 загварын утас
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хєнєєл: Бүх утасны функцэд нэвтэрч, системд хор учруулна
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/lock­nut_b.shtml
Fontal.A
Анх илэрсэн: 2005, 4-р сар
Дайралт: Symbian 60 загварын утас
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хєнєєл: Утасны эхлэх горимыг эвдэж, бүхэлд нь ажиллагаагүй болгоно
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/fon­tal_a.shtml

ВИРУСЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Одоо мэдээж бүх утас мессэж болон єєр мэдээлэл, єгєгдєл, дуу, зураг зэргийг єєр хоорондоо солилцдог болсон. Энэ нь давуу талтай ч, нєгєє талаараа вирус илүү амар хялбараар тархах нєхцєлийг бүрдүүлж байгаа юм.
Гар утсаа вирусээс хамгаалах хамгийн шилдэг арга бол компьютерийн вирусээс хэрхэн хамгаалдагтай яг ижил. Єєрєєр хэлбэл, таньж мэдэхгүй, үл ойлгогдом мессэжийг бол хэзээ ч нээж үзэхгүй байх хэрэгтэй. Энэ мэтчилэн наад захын олон арга бий. Доор дурдсан хэдэн алхмуудыг мєрдвєл ямар ч байсан вируст єртєх магадлал багасна.

* Гар утсаа сард нэг удаа reset хийх хэрэгтэй. Энэ бол зүгээр л унтрааж асаах биш юм. Ихэнх гар утсанд reset буюу дахин эхлүүлэх гэсэАшиглаагүй үедээ Bluetooth-ээ заавал унтраа. Мэдээж унтраалттай бол хаанаас ч, ямар ч вирус болоод янз бүрийн файлууд “нисэж” ирэхгүй шүү дээ. /Олон хүнтэй газар, ялангуяа Теди тєв дотор Bluetooth-ээ унтраахгүй бол хэн нэгний утаснаас таны утас руу гэв гэнэт л дуу, ая, зураг татагдаад ороод ирэх вий. Вирус ч бас адил.../
* Утсан дээрээ хамгаалалтын програм хангамж суулгах. Одоо олон компаниуд гар утсанд зориулсан хамгаалалтын програм хангамж зохиож байгаа ч манайд бараг нэвтрээгүй байгаа гэхэд болно. Зарим нь үнэгүй, зарим нь үнэтэй, зарим нь гар утасны оператор компаниудад зориулсан байгаа.
* Манай оператор компаниуд єєрсдєє гар утасны вирусээс хамгаалах програм хангамж суулгах үйлчилгээг үзүүлж, нэг нэгнээсээ илүү гарч болох юм. Єрсєлдєєний үр дүнд хэрэглэгчид л хожно.
* үл мэдэгдэх мессэжийг битгий нээ. Тодорхой биш мессэжийг нээж үзэхгүй байвал дээр. Болж єгвєл нээж үзэлгүй шууд устгах хэрэгн утгатай функц байдаг бєгєєд ингэснээрээ таны суулгасан бүх мэдээлэл, зураг, дуу устаж, гар утас тань жинхэнэ “оргиналь”-аараа үлддэг. Таалагддаг зураг, дуу, програм, контентууд устах нь жаахан харамсалтай л даа.

Гар утасны вирус манайд анх гарч байхад буюу ойролцоогоор жил гаруйн ємнє хүмүүсийн утас олноороо вирустэж Теди тєвийн 4 давхарт байрлах Гар утасны баталгаат засварын тєвд очдог байжээ. Одоо бол харьцангуй гайгүй болсон байна.
Компьютерийн вирустэй тэмцэж байгаа “арвин” туршлага байгаа болохоор гар утасны вирусийн эсрэг програм хангамж зохиоход тийм ч хэцүү биш байна гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа. Ер нь дээрх аргуудаас хамгийн үр дүнтэй, найдвартай арга нь утсан дээрээ хамгаалалтын програм суулгах юм. Хэрвээ Bluetooth-ээр вирус дамжин ирсэн бол дахин програмчлуулах, вирусийн эсрэг програмаар устгуулах хэрэгтэй. Nokia-ийн баталгаат засварын тєв Теди дээр байгаа болохоор зєвхєн ийм маркийн гар утас вирустсэн бол тэнд хандан вирусээ устгуулж болох юм.

Хэрвээ гар утас тань мемори карттай бол картанд нь вирусийн эсрэг програм суулгаж єгдєг, эсвэл blue­tooth-тэй бол түүгээр нь дамжуулан програм суулгадаг юм. Гэхдээ одоогоор суулгасан програм нь Commwarrior.A болон Cabir.A вирусийг таньж илрүүлдэг гэсэн. Єєр бусад засварын тєвүүд байгаа ч тэд ихэнхдээ вирусийг илрүүлж устгадаггүй, утасны системийг сэргээх, програмыг нь дахин суулгах гэх мэтээр засдаг байна.

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Last edited by Жарг_л on Aug.10.09 1:01 pm, edited 1 time in total.
харахад их хэцүү байсан тул өнгийг нь солив


Top
   
PostPosted: Aug.10.09 9:58 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3526
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Ёо наад муу кариб чинь ёстой зэвүүн вирус штээ. Би нэг 7610, 7650 гэсэн 2 утас вирустуулж хаячаад арилгах гэж зовсоон. Санах ой нь дүүрсэн байна л гэнэ. Phonebook-д байгаа хэрэглэгчидрүү мессэж дураараа илгээнэ, дискний сул зай зүүргэх учир сүүлдээ утас асахаа ч байдаг юм байналээ. Бүүр аргаа бараад 7650-г нь *#7370# даад, нөгөөд нь Kaspersky mobile суулгаж байж арилгасан.

_________________
3770k|16GB|Z77|GTX670|600W|6TB


Top
   
PostPosted: Aug.10.09 10:41 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
haha tiimuu. yamar negen utasnii anti virus erj surj baiga garuud heregtei utasniihaa anti virusiig zahival olj ogno shyy.yamarch hamaagyi ee

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.10.09 10:42 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
bi ugaasa chadal muu utas baridii shde haha. 3310 geh met :hihi: virustene gehgyi bas suljee sain barina

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.10.09 11:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Quote:
*#7370# даад,
энэ яадаг код вэ?
гэснээс та 2 нэг хүн үү? гарын үсэг дээрх URL чинь адилхан байхын.


Top
   
PostPosted: Aug.10.09 11:24 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
Quote:
Quote:
*#7370# даад,
энэ яадаг код вэ?
гэснээс та 2 нэг хүн үү? гарын үсэг дээрх URL чинь адилхан байхын.
neg sitad hamt ordog baihgyi yu

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.10.09 11:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
Quote:
Quote:
*#7370# даад,
энэ яадаг код вэ?
гэснээс та 2 нэг хүн үү? гарын үсэг дээрх URL чинь адилхан байхын.
Image gesen yg baihgyi yu?

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
PostPosted: Aug.11.09 6:28 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3526
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Quote:
Quote:
*#7370# даад,
энэ яадаг код вэ?
гэснээс та 2 нэг хүн үү? гарын үсэг дээрх URL чинь адилхан байхын.
Утас бүтэн формат хийдэг код. Симбиан системийн утаснуудад хамаарна.

Чи арай намайгаа танихгүй нэг хүн энэ тэр болгоод байх бололтой дог оо. Надаа лав энэнээс өөр ID байхгүй шүү дээ хөө.

_________________
3770k|16GB|Z77|GTX670|600W|6TB


Top
   
PostPosted: Aug.11.09 6:59 pm 
Offline
¤ Photographer

Joined: Nov.06.07 11:33 pm
Posts: 15444
формат гэсэн комманд байдаггүй юмуу? :xi:

_________________
9


Top
   
PostPosted: Aug.11.09 11:03 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3526
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Мэдээж Factory Reset гэсэн зүйл бий л дээ. Гол нь *#7370# ашигласнаар C: дискийг нь бүтэн формат хийгээд, RAM дисэнээсээ (E: диск) файлаасаа системийн файлуудыг хуулдаг. Ингэснээр мэдээж дискэнд ямар ч файл үлдэхгүй учир вирус халдах боломжгүй байдаг. Энд нэг анхаарах зүйл нь Мемори карт гэж нэг шавар байна. Мемори картыг формат хийж байх үедээ салгаж авсан байх нь зүйтэй ба ПС-нд холбоод, дээр нь байгаа өөрт хэрэгтэй гэсэн файлуудаа хуулж аваад, ПС-нээсээ форматлаад, гар утас өөрийгөө дформатлаж дууссаны дараа түүндээ хийгээд, тэндээсээ дахин форматлана. Ингээд эргүүлж ПС-ндээ холбоод хэрэгэтй файлуудаа эргүүлж хуулна.
Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд ПС-ний Kaspersky Anti Virus нь гар утасны фирусыг илрүүлж устгах чаддватрай байдаг учир Kaspersky байгаа тохиолдолд зовлон үгүйгээр шууд Scan хийгээд, вирусээ устгаад л болно. Өөрөөр хэлбэл форматлах шаардлагагүй болно гэсэн үг.

_________________
3770k|16GB|Z77|GTX670|600W|6TB


Top
   
PostPosted: Aug.13.09 12:14 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.25.08 3:11 pm
Posts: 457
Location: korea
Quote:
Quote:
*#7370# даад,
энэ яадаг код вэ?
гэснээс та 2 нэг хүн үү? гарын үсэг дээрх URL чинь адилхан байхын.
haha 192 iig nadtai adilhan geneee hahahahaha

_________________
Амьдрал бол тамхитай л адилхан


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited