#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.16.19 9:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8
Author Message
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Dec.23.11 5:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Энийг үргэлжлүүлж ярилцвал цэвэр геополитик болох юм байна даа.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Dec.04.12 11:15 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: May.15.03 8:20 pm
Posts: 407
Location: Баянбуурал амралтын 36, 39, 116, 209 тоотуутад
Бүх бичлэгийг уншлаа, бүтэн өдөр хагас орж байна. Карротыг хүндэлж байна шүү. Оргил, Ганбат нарт ч талархаж байна аа.
Эргээд дайны тухай зарим зүйлс асуувал тааруулаад хариулаад өгч болох уу, учир нь би тухайн үед нь асуултад ордгүй байж. Бодож явдаг цөөн хэдэн зүйлстээ хариулт авчихмаар байдаг. Энгийн санагдаж магад та хэдэд.

1. Герман яагаад ялагдсан тухай зөндөө л шалтгаан олж харлаа. Бас бодож явдагаа нэмэрлье гэж бодлоо. Арий үндэстэн гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс ямар эд зүйлс, байлдааны техникийг хэрэглэх ёстой билээ. Хамгийн шилдэгийг, төгс бүтээлүүдийг л хэрэглэж ёстой. Тэдэнд тийм зан чанар нэвт шингэсэн байсан. Зэвсгийн шинэ бүтээлүүд дайныг үргэлжлэх явцад ч төрөн гарч байсан болвуу. Хүчирхэг Барс танк нь л гэхэд дайны дундуур гарч ирсэн. Орос буюу өөр улс байсан бол дайнд хурдан хэрэглэхийн тулд заавал шилдэг бүтээл гаргахгүй байсан болвуу, харин зохион бүтээгчид нь Гитлерээс эмээж хэтэрхий төгс бүтээл гаргах гэж цаг аваад дайны ялагч тодорхой болж бараг эхлэж байхад фронт руу оруулж ирсэн. За энэ бичсэнээ харахад асуулт гэхэд хаа юм дээ.

2. Швейцарийг яагаад эзлээгүйг би жаахан гайхаад байдын. Миний бодлоор бол тухайн үед Европ дахин үймээнд орж хөрөнгөтнүүд нь банкинд хөрөнгөө хадгалуулж байсан болвуу. Мэдээж хэдэн чемодан эрдэнэс зөөгөөд явснаас алгын чинээ цаастай явах нь дээр байсан биз. Тэгээд Герман чухам тэр улсуудыг эзлэж хөрөнгө бүртгэж байснаас албаар нэг дор ингэж төвлөрөхийг нь хүлээж байсан болвуу. Үүнээс Швейцарийг эзлээд авахад эсэргүүцэлтэй бага тулна. Эндээс энэ улсын дэлхийн банкны төв улс болох нь эхлэсэн. Дайнд хохирсон олон мянган Еврейчүүд хадгалуулсан эд хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй, амьд эргэж ирээгүйгээс.

3. Орос Германтай байлдахын тулд алс зүүн хязгаараас баруун фронт дээр цэргүүдээ авч ирсэн. Угтаа бол Япон үүнийг мэдэж л байсан. Тэд зүгээр л хилээс зайдуу л албаар цэрэг хурааж байхад л Оросын цэрэг баруун фронт руу татагдаж чадахгүй, ингэснээр Герман нь тархай Оросыг бут цохих боломжтой байсан. Япон зүгээр л Оросыг Германтай бүх хүчээр нь байлдуулахаар шийдсэн, боломжыг олгосон. Аль аль талыг сульдаг гэж бодсон болвуу. Герман хэрэв тархай Оросыг цохьсон бол цаашаа Японд халдахыг үгүйсгэхгүй. Япон Оросуудаас жийрхдэг бол Герман тэднийг цохьсноор Оросоос ч илүү аюултай байж мэдэх хэрэг. Холбоотнуудын хүчийг Германчууд тооцоолсон л байгаа. Тиймээс азид бас хяналт тогтоож бэхжиж аваад Орос дахь үйлдвэрүүдээр шороон түмэн ази цэргүүдийг зэвсэглээд урдаа тавиад өөрсдөө араас нь явж байлдахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд бол яарах шаардлагагүй. Ази тив гэж бэлэн хүн хүч. Хэрэв үнэхээр л дэлхийг эзлье гэж бодож байвал Герман цэргийн тоо дэндүү цөөднө. Сүүлд л чухам дэлхийг эзлэх гэж байсан гэж Гитлерийг хэлэх нь түүнийг хэт том харагдуулж Чингисийн дайтай харагдуулж Герман үндэстнийг мандуулах учраас доош нь дарж зөвхөн Европ гэсэн байх. Тэгээд дайсны цэргүүд зөвхөн Герман цэргийн суманд ойчих албагүй, дайнд харин Герман ялах нь чухал. Япон үүнээс эмээсэн болвуу. Өөрөөр хэлвэл холбоотондоо итгээгүй хэрэг. Тиймээс ч Оросуудаа та нар зүүн хязгаараасаа баруун фронтруу гаа яв, бид довтлохгүй харин ажаад байж байя гэх мэт. Дайнд аль аль тал их хохирол хүлээх ёстой байсан. Арийчууд нэгэнт л дэлхийн хамгийн шилдэг үндэстэн гэж өөрсдийгөө тооцож байвал дэлхий дээр өөр бусад үндэстнүүд улс байгуулж удирдах ёсгүй. Тэд зөвхөн боолын ажил хийх ёстой. Энэ үзэл нь л тэднийг дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй байсныг харуулж буй хэрэг. Япон ч цаагуураа жийрхсэн. Дайнд ялсан Орос Америкийн зөвхөн мөрөөдөл л болох Дэлхийг эзлэн авах тухайг нь өөр улс гүйцэтгэх гээд явж байна гэвэл нэрэнд муу. Тиймээс энэ тухай мэдээллийг хав дарсан. Германчууд л дайнд ялагдчихаад илүү олон улсын дургүйг хүргэхгүйн тулд энэ талаар ам нээгээгүй биз.

за бодогдсон зүйлсээ хэллээ, ихэнх нь төсөөлж бодсон бодол болохоор нарийн баримт эд нарын тухай огт дурдсангүй.



аа бас Каррот нэг юм оруулахаа мартсан байна лээ шүү. Дайн армийн тухай бичиж буй бол ийм юм заавал байх хэрэгтэй болвуу.
Арми, отряд дивиз салаа..... ер нь цэргийн тооны нэгжүүдэд хичнээн тооны цэргүүд тус бүр хамрагддаг юм бэ?

_________________
100%


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Feb.24.13 9:20 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.09.11 11:14 pm
Posts: 646
+


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.14.13 9:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Баяраллаа ийшээ орхоос залхаад удаж дээ. Хариулнаа.

1. Хэдийгээр Арий үндэстний сургааль нөлөө ихтэй байсан ч яг тулсан дайнд цэмцэгнэж далжиганах нь бараг байдаггүй. Тэгтлээ тэнэгэрсэн түүх ер нь ховор. Улаан армийн оргил үед 34 сая хүн алба хааж, яг нэгэн зэрэг дээд цэгтээ 29 сая орчим толгой эргэж унамаар томорсон. Түүхэн дахь хамгийн том, нүсэр арми. Гэсэн мөртлөө энэ нь сая сая партизан, мөн бусад цэргийн хүчнүүд (жишээлбэл Польш Арми) зэргийг оролцуулахгүйгээр цэвэр тоогоор. Энэ том хүний зөрүүг Германы тал чадвар, техникийн зөрүүгээр дарна гэж тооцоолсон нь үнэн. Гитлер өөрөө шинэ технологийг тэгтлээ дэмждэггүй хүн байсан. Жижиг хавчиг хүрээлэл нь илүү уламжлалт буутай цэрэг олон танк, их буугаар хурдан эзлэхийг чухалчилдаг байж. Энэ нь эргээд тухайн цагийн үеээсээ өнгөрсөн технологиудыг ашиглаж амжхааргүй болгосон.

2. Швейцарийг банкны шалтгаанаар эзлээгүй гэдэг ташаа ойлголт. Европыг цөөхүүлээ эзлэхийн тулд жижиг жижиг зүйлд цаг, хүчээ тарамдах биш босох чадалтайг нь түрүүлж цохих хамгийн зөв алхам. Үндсэн хуульдаа дундыг баримтлагч улс (дайнд аль ч талд оролцохгүй) гай болохгүй нь баталгаатай тул тэгж хүчээ тарамдах нь тэнэг алхам болно. Бусад жижиг улсуудыг эзэлсэн шалтгаан нь газарзүйн ашигтай байрлал, бараа товарын байрлал, буфер талбай зэргээс шалтгаалж эзэлж байгаам. Жишээлбэл Норвегийг алдвал Шведээс ирэх төмрийн зам боогдох байлаа. Шведийг эзэлж төмрийг нь авсан ч тэрийгээ ашигтай тээвэрлэх ганц гарц нь Норвеги байсан.

Банкны систем бол угаасаа neutral улс маш тогтвортой, дээрээс нь тухайн улсдаа хөгжүүлсэн онцлог чанар зэргээс (нууцлалтай байх зэрэг) үсрэнгүй хөгжсөн байлгүй дээ.

Тэгээд ч Швейцари чинь үейин үед шаггүй армитай, өөрт халдсан хэнтэй ч уралцчих чадвартай байсаар ирсэн. Мөн үүнээс гадна Швейцари уулархаг газар нутагтай хэдхэн чухал нарийн ашигтай замтай үүнийгээ хамгаалж сурсан улс. Швейцарийг эзлэхийг хүсвэл ийм боогдмол газруудыг эзэлж сурах хэрэгтэй гэж эртний үг ч байдаг гэсэн.

3. Энэ тал дээр угаасаа Герман ятгаад бараагүй гэдэг. Рихард Зорге гээд манайд дээхэн үед шүтүүлдэг байсан тагнуул хэд хэдэн шалтгаан бүрдээгүй тохиолдолд Япон оролцохгүйг олж мэдэж асар олон цэрэг зэвсэг татах боломж олгосон. Гэсэн хэдий ч Алс дорнодоос бүх цэргээ татсан гэж ойлгож болохгүй. Улаан армийн удирдлагын уран тоцооллоор хоосон орхивол мэдээж үнэгүй юмыг хэн ч цохиж л орхино, хэт их бол ашиггүй зардал болно, үүнийг нарийн уяалдуулсанаар ихээхэн ашиг гаргасан. Япон Оросын цусыг хольсон түүх саяханых шүүдээ тухайн үед бол.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.14.13 9:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Гүүглээс олчих юмыг бичих энэ сэдэвт сонирхолгүй байх гээд заримыг нь орхилоо.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.18.13 3:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
migga-н үгэнд урамшаад нэг юм бичнээ.

Геополик энэ тэр гэж томорж чадах биш гэхдээ шимтэн сонирхдог хүний хувьд сүүлд өрнөөд өнгөрсөн Сири, бас эрээвэр хураавар талаар бичнээ. Шүүж ярилцаарай гээд гуйчий.

Нуулгүй хэлхэд хүмүүс 20 минутын youtube бичлэг, өөр байлдаар бичигдсэн нийтлэл уншаад гэнэтхэн улстөрч, зэр зэвсгийн шинжээч, түүхч болж хувирдагт үнэндээ дургүй. Мэдээд өнгөрч болдоггүй л юм байхдаа. Тэгээд л муусайн Америкчууд, Арабууд гээл нэг ишлэл барьчихсан гон гон гон гээд гонгинолдож гарна. Бүр хаа байсан АНУ-н шар хэвлэлд цуурсан нийтлэлийг асуултад авчираад АНУ онгоц Сирид буудуулж унасан гэх шиг. Тухайн үейин хүчтэй хурцдамал дарамттай байдалд шууд л дайн шүү дээ уг нь бол.

Ерөнхийдөө хэн нэгнийг өмөөрхөөсөө өмнө дэлхийн тавцанд хэнийг дэмжих вэ талаар ойлголттой байх хэрэгтэй. Эх дэлхийн бүх ард түмэн гар гараасаа барилцан далайн эрэг дээр цагаан хувцастай гүйлдэн цэцгийн талбайд унтацгаана гэдэг угаасаа биелэшгүй мөрөөдөл. Орчин цагт ийм үзэл дэлгэрч олны танил олон хүн уриалдаг боловч ачир дээрээ хадруу өндөг шидсэн мэт замхардаг. Ийм байхад бөөрөндөө байгаа түрэмгийлэгчдийг дэмжихүү тив алгасан орших харьцангуй ардчилсан мөн хоёр хөршийн даруулгыг дэмжих үү? Аль нь гоё кино хийдэг, аль нь сайн хүмүүс вэ үнэндээ падлийгүй. Аль нэгийг нь дэмжлээ гээд үнэндээ ганц цент аваачаад өгөх биш нөлөө байхгүй боловч тусгаар улсын иргэдийн хувьд санаа сэтгэлдээ улсаа бодож явдаг бол учиртай санагдах юм. Тийм л их түүх чанар ярих гээд байгаа бол Орос Хятадтай саймшираад сайхан болсон улсыг би лав мэдэхгүй.

Үүний дараагаар АНУ-д том өөрчлөлт гархад доошоо дэлхий даяараа доргих аюултай. Зарим улс эндээс ашигтай гарж чадах ч хохироод үлдэх нь илүү болвуу. АНУ өнглөн дээжиг гэж би хэлэх гээгүй унавал ядаж аажуухан унаасай, Хятад байсан бол хурдан унаад өгөөчээ гээд чарлахсан. Дараа нь газрын тос, мэдээжийн хэрэг стратегийн чухал ашигт малтмалтай газар хяналтаа тогтоохгүй байхыг хүсэхгүй улс хаана байна вэ? Чаддаг бол Монголчууд хүртэл салганаад очино шүү дээ. Ашиггүй газар хөөх ашиг сонирхолгүй татвар төлөгчдийн мөнгийг тэгж цөлд цацаад хүний амь аврах гэсэн юм гээд явна гэж юу байхав. Дэлхийн дайн Ази, Европд дэгдчихээд байхад тэр бидэнд хамаагүй гээд сууж чадаж байсан улс шүү дээ.

За тэр АНУ-н тэнэгүүдийг дагаж энд хэнхэглдэг хүмүүс байна. Нийгмийн идэвхитэй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагчид гэж өөрсдийгөө нэрлдэг хүмүүс. АНУ-н дайныг эсэргүүцэж social network-р элдэв зураг тавьж гудамжинд дагсдаг орчин цагийн хиппи нар үнэндээ тэнд очиж байлдсан цэргүүдийн цусаар олдсон хямд бензинээр явж, сайхан амьдарч байгаагаа ойлгодоггүй. Өөрсдийнх нь эрх ашиг сонирхолыг хамгаалах гээд тив алгасаад явж байгааг ерөөсөө ойлгодггүй насанд хүрээгүй хүмүүсийг дагаж савсаганахаа больёо. Цэргийн дүрэмт хувцастай нүүрээ нуугаад бичиг барьчихсан би тэнд очиж байлдаж үхмээргүй байна гээд зураг нэг хэсэг явсан орчуулбал ерөөсөө би эх орныхоо эрх ашгийг хамгаалах сонирхол алгаа, би айгаад байна, цэрэгт зөвхөн күүл харагдах гэж явсаншдээ, бас дээрээс нь би ийм нийгмийн ухамсартай бас фэйсбүүк дээр минь лайк дар гэсэн л үг.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.18.13 4:49 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 932
Location: canon 60d
Quote:
За тэр АНУ-н тэнэгүүдийг дагаж энд хэнхэглдэг хүмүүс байна. Нийгмийн идэвхитэй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагчид гэж өөрсдийгөө нэрлдэг хүмүүс. АНУ-н дайныг эсэргүүцэж social network-р элдэв зураг тавьж гудамжинд дагсдаг орчин цагийн хиппи нар үнэндээ тэнд очиж байлдсан цэргүүдийн цусаар олдсон хямд бензинээр явж, сайхан амьдарч байгаагаа ойлгодоггүй. Өөрсдийнх нь эрх ашиг сонирхолыг хамгаалах гээд тив алгасаад явж байгааг ерөөсөө ойлгодггүй насанд хүрээгүй хүмүүсийг дагаж савсаганахаа больёо
Энэ өгүүлбэр яг л оноод хэлж өнөдөр дайн өдөөсөн удирдагчийн нэр хамгийн адгийн муу муухайгаар үлддэг. Цагийн аясаар тэр үйлдлийн үнэн учрыг олоод харахад өөрийн улс өрнө хорлосон сүйрүүлсэн гэхээсээ илүү түүний цаад зорилго нь тухайн цаг үе ирээдүйнхээ төлөө байсан гэдэг нь харагддаг.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Dec.11.13 1:58 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: May.19.11 4:28 pm
Posts: 20
Quote:
Түүхэн тулаанууд
Брест цайзын төлөөх тулаан
Дайны эхний үед гарсан домогт тулаан, Зөвлөлт Холбоод Улсын цорын ганц Баатар Цайз (Дээд цол) түүний төлөөх тулааны талаар асар олон явган яриа үнэн худал нь үл мэдэгдэх баримтууд байдаг. Дайны ороо бусгаа цаг дээрээс нь ЗХУ-н суртал ухуулга болон бүдүүлэг эрх баригчидын нөлөөгөөр энэ түүх бүдгэрч чухам юу болсон талаар бид мэдхэд хүнд болжээ. Би ер нь түүхийг гуйвуулхыг хойч үейин эсрэг үйлдэж буй хамгийн хүнд гэмт хэрэг гэж боддог, зарим хаад, эрх баригчид тусгай номын сантай байсан гэгддэг бөгөөд тэнд нь жинхэнэ гуйвшгүй түүхийг тугай түүхчидээр бичүүлэн хадгалж төрийн бодлого болгон уламжилдаг байсан гэнэлээ. Оросууд түүх гуйвуулахдаа их гарамгүй нөхдүүд байгаан. За энэ ч яахав 1947 оны 6 сарын 22-нд эхэлж хэзээ дууссаныг одоо лав мэдэх нөхцөлгүй юм байлээ. Энэ талаар нэг Орос орчуулгын ном байдаг (социализмын үед л гарсан) нэг удаа надад унших боломж тохиосон ч тэр үед нүд нээгдэж эхэлж байлаа бага залуу ч байж омогтой ч байж Орос коммунизм ханхалсан ганц ч үнэн үггүй биз гээд шидчихсэн.
За гол юмаа бичий. Энэ тулаанд нээх олон мянган хүн үхэж үрэгдээл онгоц, танк техник оролцоод байгаагүйм шүү эртхэн хэлчий. Дайны явцад ч нөлөө үзүүлээгүй. Харин жинхэнэ эр зоригийн дууль гэж хэлж болхоор тулаан. Ямар ч бэлтгэлгүй байсан хилийн ойролцоох Беларусын жижиг цайз нийт байлдаж болхоор хүн хүч 4000 орчимтой (зэвсэг барьж чадах ард иргэдийг оролцуулаад) энэ газарлуу хийсэн Вермахтын дайралт санаанд оромгүй эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг.
Image
Яг жинхэнэ хориглолт эхлэхээс өмнөх тулаан болон бөмбөгдөлтөөс ихэнхи хүн хүчээ алдсан Оросын тал Цайзруу ухран хориглолт хийж эхэлжээ. Вермахтын офицерууд энд гайхшаа барсан гэдэг бүр арга тасран хэрхэн эзлэхээ бараг мэдхээ байх шахжээ. Бараг 7 хоног хориглосон юм шиг байгаан, хорт хий, галаар шүршигч, шатаах бөмбөг бүхнийг хэрэглээд бараагүй, бөгөөд сүүлдээ танк их бууны тусламжтай хүний хүчээр шахаж орж эзэлжээ. Фронтын шугам Брест цайзыг өнгөрөөд өчнөөн километр явчихаад байхад хориглолт үргэлжилснээр барахгүй бүрэн эзлэгдсэний дараа подваль, хонгилууд агуулхуудад хүмүүс үлдэж хориглосоор өлсөж үхсэн гэнэлээ. Цэгүүд болон зэвсэг барих чадалтай хүмүүс тулалдаж, бусад нь хүнс, зэвсэг зөөж чадхаа хүртэл тэмцсэн энэ цэргүүд нойргүй тулалдсанаас эрүүл ухаанаа алдчихсан тулалдсаар байжээ. Энэ тэдний өлсөж үхсэн хонгил дахь бичээс гэнэлээ.
Image
Оросууд энэ талаар хэт өргөмжлөн ярьж бүтэн сараар тогтоосон, асар олон Германчуудыг хядсан, Германчууд Орос цэргүүдийн чадлыг хараад өмдөндөө шээс алдаж байсан мэтээр тарааж түүхэндээ ч тэгж бичээд одоог хүртэл гүрийсээр. Даан ч энэ ямар ч боломжгүй зүгээр өөр эх сурвалжыг харалгүй эрүүл ухаанаар бодоод үзхэд хэдэн арван мянган сайтар зэвсэглсэн Вермахтын цэрэг техник, энэ жижигхэн цайзыг сар эзэлж чадахгүй хядуулсаар байна гэдэг боломжгүй. Өч төчнөөн баримтууд гарж ирсээр байгаа ч Орсууд гүрийсээр л. Вики дээрээс хальт харсан чинь энд Ефим Фомин гэгч удирдаж байсан офицеруудийн нэг тулааны дараа олзлоод Комиссар болон Еврей байсны улмаас газар дээрээ хороогдсон гэж байна. Комиссар гэж нөгөө улс төрийн зөвлөх ч гэдэг билүү нөгөө олны өмнө гарч хэнхэгтэй лекц уншаад дургүй хүргэсэн хүнээ матаж алуулдаг гаруудыг хэлээд байгаан. Энийг харсан 2 тал олзлогдсон цэргийг алдаггүй Женевийн конвенци шиг тэхдээ өмнө нь байсан цэрэг дайны асуудлыг тусгасан хаанахын конвенци билээ тэрийг шууд зөрчих тушаал байдаг тэр нь Оросууд SS-н цэргүүдийг олзлохгүй газар дээр нь хороодог бол, Германууд Комиссаруудыг хороодог байсан санагдчилаа. Ер нь энэ конвенциуд даан ч мөрдөгддөггүйм л даа хаана ч хэзээ ч. Олзлогдсон цэргийг алах ёсгүй байдын учир нь тулгах ялгүй учираас. Эх орныхоо төлөө байлдсан тэдэнд ямар ял тулгах вэ дээ. Заза хадууржийна ингээд завсарлы.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited