#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.19 6:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.18.10 1:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Precision shooting, snipers and sniper rifles

Оновчтой буудалт болон мэргэн буучид маань орчин цагт дайн тулааны салшгүй нэг хэсэг болон тусгай doctrine боловсруулсан зэвсэгт хүчнийг зэвсэгт хүчин болгодог зүйл болсон. Мэргэн буучдын гол үүргүүд нь дайсны шугам болон түүний ард тагнах, ажиглах, маш оновчтой шууд мэдээллээр хангах, офицер дээгүүр тушаалтан холбоочин тусгай мэргэжилтэн зэргийг устгасанаар дайсны байлдах чадварыг маш үр дүнтэйгээр бууруулах, дайсны явган цэргийн хөдөлгөөнийг газарт шахаж хязгаарлах, сэтгэл зүйн дайнд оролцох, дайны болон гай учруулж болзошгүй техникүүдийг устгах болон оновчтой төвлөрсөн довтолгоо буудалт хийх зэрэг юм.

Мэргэн бууч гэж монголд ганц л нэрээр нэрлэгддэг байх гэж бодож байна гэхдээ мэргэжлийн хүмүүс russik гишүүд тодруулна биз дээ.
Гэтэл том армитай айлуудад бол prescision shooting гэх чадварын доор sniper, marksman (зарим үед sharpshooter), designated marksman, scout sniper гэх хэд хэдэн үүрэгтэй алба хаагчид нэгддэг.

Эдгээрийг товч тайлбарлавал снайпер нь хамгийн чадварлаг энгийн байтугай сонгогдсон хүмүүсээс ч давсан чадвартай тусгай бэлтгэлийг дүүргэсэн голчлон хоёр хүнтэй багаар үүрэг гүйцэтгэдэг хамгийн сайн буу техникийг хэргэлдэг. Дээр бичсэн бүх үүргүүдийг гүйцэтгэх чадвартай. Anti-materiel rifle-г ашиглан техник төхөөрөмжүүдийг жагсаалаас гаргаж чаддаг. Энд нэг юм тодруулхад anti-materiel гэдгийг anti-material гэж ойлгож бичдэг хүмүүс байдаг. Хана нэвтлэх зориулалттай ч гэдэг. Энэ буруу ойлголт юмаа. materiel гэдэг нь нэг цэргийн техник гэсэн франц гаралтай үг гэж би нэг газраас уншиж байсан өөрөөр хэлбэл эдгээр буунууд нь том хүчтэй сумтай хуяг нэвтлэгч шатаах сум зэргээр цэнэглэгддэг цэргийн төрөл бүрийн техникийн эсрэг буунууд юмаа.

Marksman нь болхоор ихэнхи явган цэргийн бүлгүүдэд хувьаарлагдсан энгийн хүнээс илүү мэргэн бууддаг байхад л болдог. Тэдэнд sniper-уудад шаардагддаг field crafting (дайны талбар болон бусад бүх нөхцөлд амьд байж хэрхэн унтах, нуугдах, байгалиас хэрэгцээтэй тэжээл олох хамгийн гол нь нуугдаж илрэхгүй байх чадвар), тагнуул хийх болон ажиглах аргачлал, дайсны шугам хамгаалалтыг нэвтрэх, илрэхгүйгээр галлах чадвар зэрэг хүнд шаардлагуудыг тавьдаггүй. Бусад явган цэргүүдтэй л хамтдаа алхаж явах нь байна. Түүнийг хэрэглэж болох нөхцөлүүдийг өөрсдөө бодоод олцгооно биз дээ. Бага болон дундын зайны мэргэн буучын буугаар хангагдсан мөн бусад буугаар оновчтой буудаж чаддаг.

Designated marksman гэхээрээ жинхэнэ sniper болон marksman хоёрын дундын ойлголт гэж ойлгож болно. Тэднийг хоёрдугаар дайнд ЗХУ анх бий болгож ашиглаж хөгжүүлж ирсэн гэдэг. Гэхдээ бусад улсуудад ч тэд бий. Хоёр том гүрэн нэг зөрхөөрөө нэг юмны хоёр туйлыг барьдаг туршлага харагдах юмдаа. ЗХУ-н мэргэн буучдын doctrine designated sniper байхад Нацист-Германых орчин үейин жинхэнэ снайперийн эхлэл байх юм. Тэгвэл сансарын уралдаанд АНУ олон дахин ашиглагддаг өөрөө хөөрөөд өөрөө бууж ирдэг пуужин хөлөг бүтээсэн бол ЗХУ хөөрөх тоолондоо нэг зөөгч пуужин устгах боловч сансарт удаан хугацаанд байх хөлөг бүтээсэн байх юм.

Scout sniper гэхээр нэрнээсээ л тодорхой байгаа биз дээ. Тагнуул ажиглалт толгойн сэргийлэх дээр нэмээд мэргэн буудах чадвар. Жинхэнэ снайперууд шиг хол томилогдохгүй. Маш хөнгөн тусгай загварын буу хэргэлнээ.

Эдгээр дээр нэмээд цагдаа, тусгайгийнхан гээд хэд хэдэн мэргэн буудагчид байна аа тэд голчлон urban warfare буюу хот доторхи дайн ажиллгаануудад бэлтгэгдсэн байдаг. http://www.youtube.com/watch?v=jDSwdZNbaGY ийшээ ороод тэдний гайхалтай нэг бичлэгийг үзээрэй.

Гэнэт залхуу хүрчихлээ дараа үргэлжлүүлнээ дөнгөж оршил маягийн юм болоод дуусчихлаа.[quote][/quote]


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.18.10 4:43 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
Шаттл хөлгийг бас л зөөгч пуужингаар тойрог замд гаргадгийншдээ :razz:
Яахав Зоригийг алсан, бас ургамал болохоороо үүнийг мэдэхгүй байх чинь аргагүй ээ :razz:


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 12:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Quote:
Шаттл хөлгийг бас л зөөгч пуужингаар тойрог замд гаргадгийншдээ :razz:
Яахав Зоригийг алсан, бас ургамал болохоороо үүнийг мэдэхгүй байх чинь аргагүй ээ :razz:
Уншиж чаддаггүй бололтоймаа?
Quote:
...Тэгвэл сансарын уралдаанд АНУ олон дахин ашиглагддаг өөрөө хөөрөөд өөрөө бууж ирдэг пуужин хөлөг бүтээсэн бол...
Тэр rocket booster-г нь хүртэл олон дахин ашгилдаг юмаа мэдлэгт чинь нэмэр болгочмоор санагдлаа. Тойрог замд дан ганц зөөгч пуужингаар гаргадаггүй юм сансарын шаттл хөлгийг. Нэмээд гүүглдээд уншаарай.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 1:03 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
өөрөө хөөрөөд өөрөө бууж ирдэг гэж өөрөө бичсэнээ өөрөө харж байна уу өөрөө хө :hihi:
хоёр шатлалт зөөгч пуужинд сансрын хөлөг нь бэхлэгдсэн байгаа биз дээ? тэр зөөгч пуужингууд нь сансрын хөлгөө тойрог замд гаргачихаад салаад унана харин хөлөг нь өөрөө маневр хийж шаардлагатай траекторио олж авна бас өөрөө агаар мандал руу шунгана, газардана... салж унасан пуужингуудыг капитал засьарт оруулаад дахиад ашиглана. тэгэхээр явач өөрөө хөөрөөд өөрөө бууж ирдэг хөлөг гэж хэлэхгүй л дээ :razz:
тэгэхээр чиний бичсэн чинь нэг бол монгол хэл муу мэддэг, эсвэл энэ талаар ойлголтгүй гэсэн хоёр аль нэг болж байх шив :xi:


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 1:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Мэдэхгүй чадахгүй байж орж ирж сэдэв сэглэхээ болиосой. Намайг амьхандаа хийж өшөө хорслоо тайлах гэж орж ирээд улaм шившигээ тариад хаячих бололтоймаа. Space Shuttle гэдэг чинь дан ганц тэр orbiter-г хэлдэггүй юм. Түлшний сав, пуужинт хурдасгуур, орбитер гурваас тогтдог юм. Тэгхээр өөрөө хөөрөөд өөрөө бууж ирж байгаа биз дээ. Ингэж тайлбарлуулмаар байгаамуу хаашайн. Энэ гурван бүтцээс ганц түлшний сав л хаягдаад бусдыг нь дахин ашгилдаг юм ойлгоо? Энд тэндээс тэр пуужинт хурдасгуур салж унаж байгааг нь хараад унаад эвдэрчдэг гэж бодсон байх л даа. Тэр чинь ч шүхрээр бууж ирээд дахин ашиглагддаг. Пуужинт хурдасгуур дангаараа ч биш орбитерийн өөрийнх нь гол хөдөлгүүр голлох үүрэгтэй байдаг юмаа ойлгоо? Ер нь бол шаттл-д яг жинхэнэ зөөгч пуужин ч байхгүй яахав тэр хурдасгуурыг тэгж нэрлэх гээд байх шиг байна чи.

Харин оросууд бол цэвэр зөөгч пуужин хэргэлдэг орбитер байхгүй шууд spacecraft-аа гаргадаг юм. Прогресс пуужин гэж сонссон биз дээ?


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 1:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Чи тав тэглүүллээ одоо ярих юм байхгүй биз дээ? Сэдвээс гарж үз нууцаар уншиж болно л доо тэхдээ. Чамд таарсан дэд форум байдаггиү юмуу? Хүүхдийн ч юмуу эсвэл худалчуудын ч юмуу.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:16 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
ха ха ха том том ярьж пан пан хийнэ ээ :hihi: чам шиг мангар бацаанаас өшөө аваад ч яаав дээ зүгээр л чиний гаргасан нэр томъёоны болон хэллэгийн алдааг засч өгч байна яаж хүлээж авах нь чиний гэр бүлийн хүмүүжлээс шалтгаална :no:
өөрөө хөөрж өөрөө бууна гэдэг үгийг хөөрөлт болон буулт нь жолоодлоготойгоор (автомат болон гар) хийгдэнэ гэсэн үг гэж мэргэжилтнүүд ойлгодог буй заа гэж...
аа тийм, чамд таарсан нэг хүний форум гэж харин байдаг бил үү?


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:19 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
ер нь ч тэгээд монгол хэл сайн сур, викигээс уншсан хэдэн юмаа олигтойхон хөрвүүлээд тавьчихаж бай миний дүү (нөхөр ёсны зөвлөгөө) :D


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Би хаана ч алдаагүй зөв байна арчаагаа алдаад мухардаад ирхээрээ автомат мавтомат үхсэн хатсаны мэргэжилтэнүүдээ хуцаад унавдаа. Гэр бүлийн хүмүүжилийн талаар яриулах шаардлагатай хүн гэвэл чи л байна. Мангар айлын тэнэг хүүхэд гэж чи яг мөн. Хүмүүжлээс гадна ген нь доголдолтой болоод ингэж тэнэгтэж чаддаг байх.

Чиний үг үсэг алдаа засах гэсэн гэж хаана байна шаттлд байхгүй зөөгч пуужин ярьж нэг хэсэг мэдрэлтэх шив дээ.

Мэргэжилтэнүүд бла бла буй заа чихшиг ядчихсан тэнэг вэ. Захын ажиглагч чиний далаараа тавиулсаныг мэдхээр байна.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Би вики-с юм хөрвүүлж тавихыг нэг их хүсдэггүй чам муу банди нар л тэгж ярваатдаг байх энэ сэдэвт байгаа миний бичлэгүүдийг уншсан бол вики-н талаар саналаа бичсэн байгаа. Олигтой хөрвүүлэх тал дээр бурхнаас ч чөтгөрөөс ч заавар авахгүй хөрвүүлсэн үзүүлэх нүүрлүү чинь шидэх юмтай. Тэгээд ч миний бичлэгүүд дотор цэвэр орчуулгаас зайлсхийж байх талаар зүйлс байгаа.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:29 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
Quote:
Би хаана ч алдаагүй зөв байна арчаагаа алдаад мухардаад ирхээрээ автомат мавтомат үхсэн хатсаны мэргэжилтэнүүдээ хуцаад унавдаа. Гэр бүлийн хүмүүжилийн талаар яриулах шаардлагатай хүн гэвэл чи л байна. Мангар айлын тэнэг хүүхэд гэж чи яг мөн. Хүмүүжлээс гадна ген нь доголдолтой болоод ингэж тэнэгтэж чаддаг байх.

Чиний үг үсэг алдаа засах гэсэн гэж хаана байна шаттлд байхгүй зөөгч пуужин ярьж нэг хэсэг мэдрэлтэх шив дээ.

Мэргэжилтэнүүд бла бла буй заа чихшиг ядчихсан тэнэг вэ. Захын ажиглагч чиний далаараа тавиулсаныг мэдхээр байна.
яг одоо энэ бичлэгийг үзвээс хэн нь адгуусны хэлээр ярьж буйг танин мэдэхэд туйлын амар бөлгөө :hihi:
зөөгч пуужин гэдэг нэр томъёог аялгуу сайхан монгол хэлний баялаг үгийн сангийн төлөөлөгч гэж ухамсарлатугай тэгээд түрүүний хэлснээ давтъя эх хэлээ сур, уншсанаа боловсруул :imhappy: хүмүүжлийн тухай үгийг чинь буцаагаад өөрт чинь үлдээлээ. баян үгүйг чинь мэдэхгүй юм, ямартай ч ямар нэг айлын эрхийн тэнэг хүүхэд гэдэг чинь илт байна. :razz:


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.19.10 3:31 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 901
ядаж байхад бас бүдүүлэг хэ хэ хэ


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.20.10 6:24 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 5:56 am
Posts: 5
Carrot chinii oruulsan medeelelvvd taalagdalaa unshaad bsan chi bid 2 adilhan vzel bodoltoi hvmvvs yum shig bn chamd setgegdel bicheh gej asuul forum-d elslee shde vrgeljlvvleed bgaarai hugshuun.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.20.10 10:53 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Алтсон гэж ямар бузар хэрүүлч нөхөр вэ?
шууд хэрүүл өдөөд шаачхымаа

very disappointed


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.21.10 12:48 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
.


Last edited by migga on Jun.20.11 6:48 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.22.10 11:54 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
harin tehh an hiij surhii amitan bolj giiguuldeggui yumaa gehed zugeer 100-500m-t shagaisan baigaa buudah dadaltai boloh yumsan. nad shig tseregt yavah zavshaan tohiogoogui hun eh orond hereg boloh ch yum bil uu hen medlee.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.22.10 3:50 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
.


Last edited by migga on Jun.20.11 6:47 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jun.22.10 5:28 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
.


Last edited by migga on Jun.20.11 6:45 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jul.06.10 7:12 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
Image
Image
Image
za neg iim heden jijig yum nemj hiilee

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jul.27.10 12:04 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
.


Last edited by migga on Jun.20.11 6:40 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.23.10 11:01 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3043
Location: Haugesund
as50 sniper rifle болон barrett 50 cal 2н ялгааг хэлээд өгөх хүн байна уу ?


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.03.11 5:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Зиаа сүүлийн үед зав ихтэй ажилгүй шахам суугаад энд юм бичмээр санагдаад ороод ирлээ. Сэдвүүд муу бичлэгээр их дүүрчээ. Ер нь завсарт нь юм оруулаад хэлхэд цэрэг зэвсэг, дайн тулаан сонирхох нь эр хүнд их зүгээр хүмүүжил олгодог санагддаг. Америк кинон дээр гардаг зэвсэгийн nerd болтолоо сонирхох нь хаашаа юм гэхдээ л иймэрхүү мэдлэг сонирхол эр хүнд амьдралд хэрэгтэйгээс гадна ямарваа нэг юманд зөв хатуу, логиктой хандахад дөхөмтэй гэж бодогдоод байгаам. Энд бичдэг бичлэгүүдээс хүртэл харагддаг ийм зүйлсээс хол хөндий хүмүүсийн бичлэг оюун санааны хувьд насанд хүрээгүй чанаргүй байна. Тархиа угаалгахад амархан эмзэг болж төлөвшөөд байна шүү дээ. Ийм тийм калибрийн сум дадада, тэдэн оны тийм буу гэж солиортлоо сонирхох нь хаашаа юм би ч тийм сайн мэддэггүй. Үндэс зүй тогтол ухааныг нь мэддэг байхад хаваасаг.

Заза сэдэвтээ орноо. Мэргэн буудлагын талаар сүүлд бичээд хаясан байна. Мэргэжил түүх гарал үүсэл цаад философи нь хүмүүст сонирхолгүй байх шиг байна тэгээд ч хувь хүн өөрөө дүгнэлтийг гаргаж сурах нь сайхан шүү дээ. Хэд хэдэн сонин бичлэг харагдсан. Биологийн зэвсэг тэр дундаа вирус бусад бичил биетүүдийг дайнд ашиглах тухай байсан санагдана. Ямар нэгэн гарал үүсэл яс үндсээр таньж өвчлүүлдэг вирус нь эргээд анх онилоогүй үндэстэнг хохироох магадлал өндөртэй гэсэн байсан. Миний өөрийн мэргэжил маань энэ талынх л даа. Вирус маань их энгийн биет учир мутацид их өртөмтгий байдаг. За сайхан хадуурч байна аа ер нь хадуураад хажуугаар нь юм хавчуулаад явнаа гэхдээ гол сэдвээ бичнээ тэвчээртэй уншаарай хүсвэл. Тэхээр хүний ухааныг басаж болдоггүй гэдэг. Вирус маань өөрөө тийм хамаа замбраагүй нэг газар цацаад орхиход шууд хаа сайгүй тархдаг эд биш л дээ. Аюултай вирус бүтээлээ гэхэд түүнийгээ үр дүнтэй хэрэглэх нь бүтээхээсээ хүнд зүйл юм шүү дээ!!! Мутацид эрсдэлтэй зүйлийг би зүгээр л бодоод олж чадаж байна. Заавал нэг төрлийн уургийн секвенциэр токсин үүсгэж байхаар хэд хэдэн уургийн нэгдэл мөн түүнчлээд нэгийнхээ үүсгэсэн орчинд нөгөө нь идэвхиждэг хоёрдогч вирус бүтээх замаар асуудлыг шийдэж болж байна. Тэгхээр монгол залуус энэ тэгдэг юм гэхээр тэрийг хатуугаар тийм байна одоо өнгөрөө гэхээсээ илүү тэрийгээ ойлгож бодож тунгааж сэтгэж байвал монгол гэж томроод яахав өөрт нь хэрэгтэй байлгүй дээ.

Заа тэхээр эргээд гол сэдэвтээ орноо. Буугаар мэргэн буудах гэдэг маань маш нийлмэл ухагдхуун л даа. Дан ганц мэргэн бууддаг буу, эсвэл сум гэж тусдаа байдаггүй юм аа. Мэргэн буудхад одоо бидний амьдралд ойр одоо цагт авч үзүүштэй хэд хэдэн зүйлс байна. Үүнийг өөрийнхөөрөө хуваая. Хэрэв хэн нэгэнд илүү өөр санаа байвал нэмээрэй.
Нэгдүгээрт мэдээж буу түүний эд ангийн хийц зориулалт орж ирнээ, тэгээд жагсаагаад бичвэл сум (яг агаарт нисэж байнд тусдаг), дарь, онилгоо хараа, буудаж буй хүн өөрөө. Үүн дээр нэмээд гадаад хүчин зүйлс болох салхи, цаг агаар, агаарын даралт, орчины анхаарал сарниулах хүчин зүйлс гээд хадуурвал зөндөө юм нэмэгдэх байх эдгээрийг та нар өөрсдөө хар ухаанаар ойлгох байлгүй дээ.

Тэхээр мэргэн буудах нь ямар зориулалтаар гэдгээс шалтгаалан хэд хэдэн арга технологи хэрэглэнэ. Хүний эсрэг үү эсвэл ангийн уу за тэгээд ойрийн зайнд уу холын зайнд уу гээд л. Ер нь бол бүх нөхцөлд таарсан супер буу гэж дэлхийд байхгүй харин олон нөхцөлд нилээн дажгүй үзүүлэлт үзүүлчихдэг чадварлаг буунууд бол байна аа.

Мэргэн буудхад бууны загвар дизайн их нөлөөлнөө. Хүнд хөнгөн таарсан барьхад эвтэйхэн байвал буудхад сайхан байх нь тодорхой. Гэхдээ энэ бүхнийг зэрэг хангах гэхээр овор хэмжээ, барьж явхад хөнгөн ойрын зайнд хэрэглэхэд боломжтой байх стратегийн бус материал ашиглах (мод, пластик г.м), зориулалт зэрэг зүйлээс шалтгаалаад бас янз янз. За товчлохгүй бол бүүр том том хамаа намаагүй юм яриад эхлэх нь.

Бууны загвар эргономик сайтай байхаас гадна гол төмөр замаг зэрэг зүйлс их нөлөөлдөг. Гол төмөр гэхэд л бянт тухайн буунд зориулсан сумыг яг оптимум хэмжээнд эргэлдүүлхэд зориулж гаргасан байдаг. Хэт чанга бянт (олон тойрогтой) сумаа зуураад хүчээр хэт эргүүлэх гээд алдаад тэнүүлчихнэ. Хэт сул бол сайн эргэлдэж чадахгүй. Тийм болхоор тайрч тасдах уртасгах энэ тэр бол дэмий. Гол төмөр онгоц модноос салангид агаарт чөлөөтэй байхаар тохируулсан буунууд харагддаг (free float). Энэ нь буудах үед үүсэх чичиргээнээс хамгаалдаг гэжаан. Их нарийн материал бүр янз янзийн давтамжаар чичирхийлнэ. Мод юмуу тэр гол төмөртэй хүрж байгаа материал гол төмрөөс өөрөөр чичирээд 2 долгион мөргөлдөөд жижиг эмх замбраагүй хөдөлгөөн үүсгэдэг юм байна. Бас нэг шалтгаан нь мод төмөр эдэр чинь эдэлгээний явцад бидэнд мэдэгдэхгүй сэнсрээд гажхаараа гол төмрөө бас далийлгаад байдаг бүүр их бол барьхад голчоо барьж чадхаа байдаг байна. Бидний хувьд бол хадгалалт эдэлгээндээ анхааралтай хандахад л болно гэсэн үг.

За тэгээд гол төмөр хэт нимгэн бол буудах явцад долгилон хөдөлдөг гэж байгаам. Тийм болхоор мэргэн буучдын буунууд дандаа маш зузаан чанартай төмрөөр хийгдсэн байдаг.

Гол төмөр уртсах тусам сум цэвэрхэн явдаг гэдэг. Энэ үнэн хамгийн нэгдүгээрт сум урт замд тэгш явсан учир тэнцвэржиж бас олон эргэлдэж хүндийн төвөө сайн тогтворжуулна. Мөн түүнчлэн дарь энд орж ирнэ. Удаан шатдаг хурдан шатдаг гээд сонссон байх. Зарим хүмүүс дарь хасаж нэмэх эсвэл өөр элдэв бодис нэмээд байдаг сурагтай байсан яг харж байгаагүй. Ер нь АНУ-д gunsmith гэж мэргэжил байдаг хувиараа эрхэлж болдог юм шиг байнлээ. Буу шинээр ганц хувь хийх, тоноглох, сайжруулах, гоёомсог болгох гээд л юм хийдэг энэ нь эргээд буу зэвсэгийг ойлгох зөв эзэмших, өөрийн болгож сайжруулхад тустай юм байгаан. Монголд бол бүх юм таг хориотой шүү дээ. Эд нар чинь л энэ дарь эдэрээр их тоглдог юм шиг байгаан. Том буунууд бол дан удаан шатдаг дарьтай. Жижиг ялангуяа гар буунууд бол хурдан шатдаг дарьтай гээд байгаам. Хурдан шатдаг дарь бол ер нь их муу. Учир нь огцом тас гээд тэсрээд дуусчихдаг учираас сум огцом хурд авснаа хальт удаашрах тэгснээ долгионы ойлтод дахиад хурдсаад удаашраад үр дүнд нь тэнэсэн сум бий болдог. Харин удаан шатдаг дарь тогтмол удаан шатах болхоор сумыг тогтвортой хурдтай болгож өгдөг. Гол төмөр урт байх тусам л сумны хурд тогтворжино гэсэн үг. Хэт урт бас байж болохгүйээ сумаа зуураад эхлэнэ шүү дээ. За тэгээд хүссэн хүнд бол сумны дарь энэ тэрийг тооцоолсон томьёо байдаг юм байнлээ. Үүнийгээ харж байгаад гол төмрөө сонгож болно. Барууны ангийн буунууд гол төмрийн өргөн сонголттой байдаг юм билээ.

За дараа нь сум орж ирнэ. Зайнаас шалтгаалаад янз бүр. Манайхны байлдааны сум гэдэг шувтан сум холын зайд хүчээ алдалгүй хүрэх зориулалттай. Харин hollow point гэдэг маань хурдан хугацаанд үхүүлэх чадалтай бас хүндийн төв энэ тэрээс (би нарийн шалтгааныг мэдэхгүй) шалтгаалаад илүү мэргэн байдаг гэсэн. Даан ч холд арай чадахгүй. Тэгээд энд тэндхийн компаниудын гаргасан аймар үнэтэй үнэтэй айхтар айхтар тайлбартай сумнууд их байнаа хэрэглэж үзсэн биш гэхдээ л буудаад үзхээр илт нөлөөлдөг гэнэлээ. Зөөлөн толгойтой сумны талаар Мийгаа гишүүн сайхан юм бичсэн харагдсан уншаарай. Ер нь тэгжаад дараа нь чадвал зөвхөн сумны талаар бичсэндээ ч яахав. Тэгээд ийм үнэтэй хадгалалт даадаггүй арчилгаа шаарддаг сум маань амьдралд байлдааны талбарт хэрэглэгдэх нь практикаас хол хөндий байдаг л даа. Том сум = цөөхөнийг авч явна, жижиг сум = олныг авч явна гэсэн логик бас саад болно. Богино гол төмөртэй буунуудын сум хурдан шатдаг дарьтай. Харин удаан шатдаг дарьтай богино гол төмөртэй буу бол бүтэхгүй шүү дээ. Сум хурд авч амжихгүй, дарь дутуу шатна гээл. Зэс хошуутай сумны шалтгаан нь (зэс бүрхүүл) орчин цагийн өндөр температур үүсгэдэг дарь тугалгыг хайлхаас сэргийлж бас элдэв эдэлгээнд хонхойж шалчийгаад хүндийн төвөө алдхаас сэргийлсэн эд юм шүү.

За тэр дуран хараа баллистик тодорхойлдог төхөөрөмж мөхөөрөмжний талаар бол мэдлэг нимгэн шүүдээ. Айхтар л эдүүд юм шиг байгаан алдарт асар холын буудлагуудыг хийхэд заавал хэрэглэгддэг гэсэн. За бичих юм дуусаад өөр юм бодогдоод эхэлсэн шүү дуусгы даа. Нэмээд зөндөө зүйл бий хүмүүс нөхөөд бичээрэй. Тайван хүн бол мэргэн бууддаг гэж байгаан сандрахгүй, зүрх нь удаан цохилдог гээд л. Спортд дэлхийд анх сэргээш маягийн зүйл хэргэлсэн нь хаанахын гэлээ буудлагын спортын нөхөр зуу татчихаад амьсгаагаа жаахан түгжиж тайвширдаг байсан гэж сонсож байсан шүү. Дараа нөхөж бичнээ.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.03.11 5:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Өө тийм нээрэн жаахан юм нэмчихнээ. Сум хурдтай байх тусам хол, оновчтой тусдаг. Бас том байх тусам тогтвортой нисэж гадны хүчин зүйлсээс (салхи г.м) шалтгаалах нь багасдаг. Гэхдээ энэ нь эргээд дутагталтай тал ихтэй гэхдээ би энд зөвхөн мэргэн буудлагын талаар ярьж байгаа болхоор орхиод мэргэн буудхад саад болдог зүйлсыг бичъе. Том сум маань их дарь хүчтэй тэсрэлттэй болхоор хойшоо тийрэх нь хүчтэй болдог. Мэдээж энэ мэргэн буудхад муу. Газын хоолтойтой автомат хагас автомат буунуудад энэ тал дээр давуу тал ч байна дутагдалтай тал ч байна. Давуу тал нь зарим хүчийг замгийг хойшлуулхад зарцуулдаг учир арай бага тийрэлт авдаг. Дутагталтай тал нь зарим хүчийг өөр зүйлд зарцуулснаар сумны хурдыг багасгаж өгдөг. Мөн том сум muzzle flash буюу халуун дөл, халсан хий их цацдаг. Энэ нь сум гол төмрийг орхих үед савлуулаад байдаг юм. Тийм учраас muzzle brake зарим монголчууд мүвт (зөв бичсэн үү?) гээд байдаг юм хэрэглэж энийг багасгаж давхар хийн тийрэлтийг ашиглан хойш тийрэх тийрэлтийг багасгаж өгдөг.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.04.11 8:42 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
tiim. Muzzle brake ch bas yag yamar buund yamar zoriulaltaar ashigalj bgaagaas hamaarch ovoo heden torol bdag yum bna lee.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.21.11 5:18 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
.


Last edited by migga on Jun.20.11 6:15 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.21.11 7:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
За наад талаар чинь шал эсэргээр л бодож явдаг даа. Нэгдүгээрт нийгмийн шалтгаан байна. Хүүхнүүд ер нь эвсэл муутай машин барьж байгаа байдал юмтай харьцаж байгаа энэ тэр бүр мауз бариад суухдаа хүртэл нэг л эв хавгүй эрчүүд өмнөөс нь хийсээр байгаад. Хоёрдугаарт биологи анатомийн хувьд хүүхнүүдийн нүд тархи ажиллахдаа юмыг бүхэлд нь том талбай хамруулж харахдаа сайн байдаг бол эрчүүд нэг жижиг цэг дээр төвлөрч харахдаа сайн тархи нь хүртэл ажиллахдаа нэг юмыг нухаж төвлөрдөг бол хүүхнүүд ерөнхий үсчсэн амархан шилждэг юмандаа сайн байдаг гэдэг юм билээ. Бас орон зайн мэдрэмж эрчүүдэд хол илүү байдаг учираас график дизайн, барилга, инженер, орон зайн мэдрэмж шаардсан ажилдаа түлхүү байдаг гэнэлээ. Мэдээж олон хүүхнүүд дотор ганц хоёр эрчүүдээс илүү бууддаг байдаг л байлгүй. Ерөнхийдөө бол дутуу л гэдэг юм билээ буудлагын хувьд шүү дээ. Манайхны буудлагын нөхдүүд дунд эрчүүд байдаггүй юм байлгүй байгаа хэд нь хичээлээ хийдэггүй байхөө.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Majestic-12 [Bot], space and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited