#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.19 10:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 103 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.13.10 8:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Зиа тэгэхээр энэ хүний тухай ярилцвал яаж байна?



Буруу газар нээсэн бол сорри.

_________________
Нэг л өдрийн наран...


Last edited by suwon on Aug.19.12 4:32 pm, edited 2 times in total.
Сэдвийг нэгтгэж нэрийг өөрчлөв.


Top
   
 Post subject: Re: С.Зориг
PostPosted: Oct.13.10 8:59 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.14.09 4:42 am
Posts: 2592
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
ardchilliin altan haraatsai

90n heden ond ch bile de jaica gaas shalgaruulsan aziin shildeg zaluu 10n uls turchiin toond orj japanii ezen haanas urgumjlul avj bsn.. mundaga hun de


Top
   
 Post subject: Re: С.Зориг
PostPosted: Nov.01.10 1:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
Хэдийгээр манай цагдаагийнхан аливаа хvнд, хєнгєн хэргийг илрvvлэх талаар сайн ажилладаг ч Монголд илрээгvй хэрэг цєєнгvй бий.
Тvvний нэг нь тухайн vед УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн сайд байсан С.Зоригийн амийг бvрэлгэсэн явдал юм. Тэрээр гэртээ алуурчдын гарт хэрцийгээр амь vрэгдсэнээс хойш 11 жил єнгєрч байгаа ч энэ хэргийн сэжvvр єнєєдрийг хvртэл хєндєгдєлгvй ирсэн. Цагдаа, мєрдєн байцаах, бусад хууль хяналтынхныг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж Олон улсын парламентын холбоо, бусад улс оронд хандан турламж эрсээр ирсэн боловч одоо болтол энэ хэргийн илрvvлэлтэд ахиц гарсангvй. Тухайн vед олон хvнийг сэжигтэн болон гэрчээр татан мєрдєж, тэд бvгд цагдаагийн хяналтад байсан. Зарим нь ч учир битvvлгээр болон жамаараа нас нєгчицгєєсєн. Энэ хэрэгт анх алуурчин гэгдэн Бат, Оюун гэдэг хоёр хvнийг сэжиглэн мєрдєж байлаа. Сvvлд Бо гэдэг залууг мєн татаж байлаа. Харамсалтай нь тэрээр тєдєлгvй амь vрэгдсэн билээ. Тvvнийг гадны ямар нэг нєлєєтэйгєєр vгvй болсон ч гэдэг.
С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ?

Хэргийн газарт анх шалгахаар очсон цагдаагийн группийн ахлагчийг ч мєн ийм байдлаар талийгаач болсон гэдэг. Тэр ч байтугай єнєєдєр Ганц худагт хоригдож байгаа АН-ын нийслэлийн хорооны дарга С.Эрдэний талийгаач эхнэрийг энэ хэрэгт сэжиглэж байсан юм. Єнєєгийн УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл талийгаачийнд малгайгаа мартаж орхисноор тvvнийг сэжигтнээр тооцож байсан билээ. Олон гэрч, сэжигтний нэг нь талийгаач С.Зориг агсны авааль эхнэр Булган юм. Энэ хэрэгт сэжиглэж байгаа болон энэ хэргийн улмаас хуулийнхны хяналтад тунаж vлдсэн хvн нь тэр яах аргагvй мєн. Учир нь нєхрєє амь vрэгдэхэд хажууд нь байсан цорын ганц амьд гэрч учраас тэр. Булганыг гадаадад цагаачилсан гэх мэдээлэл чєлєєт сонинуудад цацагдсаар ирсэн. Тэр бvрт vvнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд vгvйсгэсээр байв.

Булган єєрєє ч нэг биш удаа "Намайг хаачуулах гээд байгаа юм бэ" хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ удаа ч тvvнийг гадаадад гарсан гэх мэдээлэл дахиад л цацагдав. Энэ талаар бид хууль, цагдаагийнхнаас тодруулбал мєн л vгvйсгэж байна. Vvний цаана
Булган сэжигтэн хэвээр, vгvй ядах нь ээ хяналтад байгаа гэсэн vндэслэл оршдог. Бид Булган гадаад цагаачилсан гэх мэдээллийн дагуу тvvнийг мэдэх болон хамт ажиллаж байсан ойр дотны хvмvvсээс тодруулбал Булганыг гэртээ байгаа гэсэн хариуг єгч байв. Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагvй учир тэрээр гадаадад чєлєєтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ.

БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?
Тvvнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхvv урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль гарч тєвийн, тєрийн хэвлэлvvд чєлєєлєгдєєгvй байхад тэр vеийн Засгийн газрын тєв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх vйлдвэрийн дарга, сvvлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгvvлчид сайн мэднэ. Энэ vед С.Зоригтой гэр бvл болсон юм. Тэр хоёрыг ойр дотных нь нєхдvvд суулгасан ч гэдэг vнэний ортой. Нєхєрт гарсны дараахан гэртээ тvр суух болсон. Яг энэ vед 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нєхрєє алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан єдрєєр нєхрийнхєє хєшєєнд хvндэтгэл vзvvлэх vеэр л олны ємнє харагддаг байв. Єдєр хоног урссаар. Хvн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг дуучин Д.Оюунтvлхvvрийн vvсгэн байгуулсан "Оюунтvлхvvр" сангийн Удирдах зєвлєлд нэр нь гарч, сvvлд тэрээр "Инфо" хэмээх долоо хоног тутмын авсаархан сонинд зєвлєхєєр ажиллаж байв. Энэ сониньг "Оюунтvлхvvр" сангаас олон нийтийн мэдээллийг хєгжvvлэх шугамаар Герман улсын тєслєєр гаргаж байв.

Сонинд зєвлєх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зєвлєгєє єгєн энэ талын нvvр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины єдєр тутмын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Гадаадын тєсєл єндєрлєснєєр "Инфо" сонины vйл ажиллагаа хумигдсан. Тvvнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хvн алга. Уг нь бол Булган єєрєє нээлттэй, хэнтэй ч харилцаж чаддаг, илэн далангvй зантай хvн. Гэвч тvvний орчин, найз нєхдийн хvрээлэл хязгаардлагдмал байсаар ирэв. Тэрээр "Оюунтvлхvvр" сангийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Даваадолгортой дотно найз. Тэдний нєхєрлєл зєвхєн найз нєхдийн хvрээнд ч бус ажил хэргийн харилцаатай байсан нь Булганыг нийгэмд "ил" гарахад их нєлєєлсєн гэдэг. Тvvнээс гадна Булган УИХ-ын гишvvн асан, "Симба" гэгдэх С.Батаагийн эхнэр Сэлэнгэтэй ойр дотно найзуудын нэг гэдгийг таньдаг хvмvvс нь баталдаг.

Б.Болд

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
 Post subject: Re: С.Зориг
PostPosted: Nov.01.10 1:34 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
С.Зориг, Ц.Наранцацралт, Л.Энэбиш, Ө.Дашбалбар нарын учир битүүлэг үхэл ба С.Баярын “өвчилсөн элэг”

Сүүлийн 10 гаруй жилийн дотор монголын улс төрийн хүрээнд учир битүүлэг үхлүүд олонтаа гарах болсон нь эрхгүй сэжиг төрүүлэх болов. С.Зориг, Л.Энэбиш, М.Зэнээ, Б.Зуунай, Д.Наранцацралт, Ө.Дашбалбар, Б.Отгонбилэг, хамгийн сүүлд О.Энхсайхан. Тэдний хэн нь ч газар шорооныхоо төлөө, шударга ёсны төлөө, монголын төр, эдийн засгийн шилэн дээр хувалз шиг шигдсэн мафийн бүлэглэлүүдийн нөлөөллийг буруулахын төлөө зүтгэж явсан хүмүүс билээ.
10 жилийн өмнө С.Зориг учир битүүлгээр алуулсан. Ул мөр нь маш тодорхой энэ хэрэг илрэхгүй 10 жил болов. Үүнийг улс төрийн шалтгаантай болгодог хэд хэдэн нөхцөл бий. Юуны өмнө С.Зориг тухайн үед Дэд бүтцийн сайд байсан. Тэр үед Эгийн голын усан цахилгаан станц зэрэг хэдэн зуун сая доллараар тооцогдох төслүүдийн хувь заяа шийдэгдэх үү, яах вэ гэдэг дээр байлаа. Зарим маш тодорхой эдийн засаг-улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолын өмнө С.Зориг хөндөлдөж байв.



Тэрээр Ерөнхий сайд болох нь тодорхой болчихсон байсан тэр үдшээ алуулсан. Өмнө АН-ынхан өнөөгийн УБ хотын орлогч дарга Да.Ганболдыг /халзан/ Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлэн зүтгүүлсэн боловч тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди бат цайз мэт зогсож байлаа. До.Ганболдод итгэж болохгүй хэд хэдэн шалтгаан байсан. Юуны өмнө тэрээр 1990-ээд оны эхээр Шадар сайд байх үедээ Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх бодлого явуулсан нь өнөөг хүртэл энэ бодлогын хар сүүдэр нь арилаагүй. Ганболд өмч хувьчлалыг жинхэнэ нохойн замаар оруулах ажлыг гардан зохион байгуулж, үр дүнд нь нийт хүн амын 7 хүрэхгүй хувь нь монголын ард түмний 70 жил хураасан өмчийн 87 хувийг хүртсэн билээ. Үүний цаана өмч-эрх мэдлийн ашиг сонирхол дээр суурилсан мафийн, эрүүгийн шинжтэй хэд хэдэн бүлэглэл ажиллах болсон бөгөөд тэдгээр бүлэглэлүүдийн ашиг сонирхолыг УИХ болон Төрийн дээд түвшинд Ц.Элбэгдорж, До.Ганболд мэтийн хүмүүс төлөөлж байв.
С.Зоригийн аллагаар МАХН-ын Д.Мөрөн улс төр хийсээр УИХ-д сонгогдож билээ. Хачирхалтай нь УИХ-д нэр дэвшихийнхээ өмнөхөн тэрээр МАХН-ын гишүүн болсон байдаг. АН-ынхан Засгийн эрхэнд байгаа цагт Зоригийн хэрэг илрэхгүй хэмээн тов тодорхой хэлж байсан Д.Мөрөнгийн үг мартагдаагүй. Гэвч тэр эрх баригч болсон МАХН-тайгаа нийлээд энэ хэрэгт өчүүхэн ч ахиц гаргаагүй юм. Уг нь тэр анхны мөрдөн шалгах ажлыг гардаж байсан хүн шүү дээ. Д.Мөрөн яагаад таг болчихов гэдэг нь өөрөө олон нууцын учгыг хөндөж өгөх учиртай.
Зарим хүмүүс маш тодорхой логик дүгнэлт хийж байсан. Тухайлбал Дожоо Дорж хэмээх зохиолч С.Зоригийн аллагын эзэд нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Бат-Үүл нарыг хэмээн шууд нэрлэсэн ном хүртэл бичиж байв даа.
Гэвч юутай ч С.Зориг агсны хэрэг илэрсэнгүй. Тэрээр АН дотроо хамгийн шударга нь, хувийн эрх ашгаа хамгийн бага илэрхийлдэг нь, зарчимд үнэнч байсан нь мөн. Хэрвээ С.Зориг өнөөдөр амьд байсансан бол Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч болно гэж юу байсан юм. Ард түмэн С.Зоригоо л сонгох байсан. С.Зоригийг алуулсны маргааш өглөө АН-ын байрны үүдэн дээр болсон цуглааны бичлэгийг хэрвээ одоо устгачихаагүй бол тэндээс Ц.Элбэгдоржийн баяр хөөрөө багтааж ядан зогсоог харах болно. С.Зоригийг алуулж байх тэр цаг үетэй АН-ынхны “хоёрдугаар ээлж” хоолондоо орж байсан цаг давхцаж таардаг. Тэр үеийн АН-аас УИХ гишүүн болоод дээгүүр албан тушаалд байсан хүмүүсийн нүд чухам мөнгөөр мэлтийж байсансан. Ямар увайгүй, ичиж айхгүйгээр идэлцэж, сэгээ хуваалцах цөөвөр чоно шиг олзоо булаалдан зодолдож, буудалцаж, заримыгаа бүр хүнд бэртээж, амь насыг нь хүртэл хохироож байв даа. Нэгхэн жишээ гэхэд л ардчиллын дууч агсан “Хонхны” С.Цогтсайхан байв. Түүнийг ТТГ-ын дарга байсан, АН-ын нэр нөлөө бүхий зүтгэлтэн “боевик” Билэгт зодсоноос үүдсэн тархины гэмтэл нь нөгөө ертөнцөд авч одсон гэдэг. С.Зоригийн хэрэг илэрвэл маш олон зүйлийн учиг тодорхой болж, өнөөгийн төрийн өндөрлөгт байгаа олон хүний сүнс хийсэх байх. Гэсэн ч С.Зоригийн хэрэг илрээгүй хэвээр. Өнөөгийн төр засгийн эрхэнд ээлжлэн сууж буй АН болоод МАХН-ын хуучин хашируудын байгаа цагт энэ хэрэг илрэхгүй нь тодорхой болов. Магадгүй, ерөөс хэзээ ч илрэхгүйгээр мөр улыг нь баллаж чадсан биз ээ.
Үүний дараагийн бас нэгэн сонирхолтой үхэл нь Л.Энэбиш агсны үхэл яах аргагүй мөн. Урьд орой нь зүв зүгээр дайллагад оролцоод инээж наадаад явж байсан хүн шүү дээ. Элгээр явсан. Л.Энэбиш агсны үхэл хэнд ашигтай болсон нь өнөөдрийн өндөрлөгөөс харвал маш тодорхой. Тэр үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга хүртэл өндөр албан тушаал хашиж явсан тэрээр хэрвээ амьд байсан бол өнөөдрийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн аль нэг нь байх байсан. Чухам Н.Энхбаярын цаанаа хамгийн ихээр үзэн ядаж, замаасаа зайлуулахыг хүсэж, зүүдэлж байсан хүн нь Л.Энэбиш байсан билээ. МАХН дотор Н.Энхбаярын хууль бус “дээрмийн” бүлэглэл хүчээ авч буйг сэрэмжлэн харж, түүний эсрэг тууштай зогсож байсан хүн бол Л.Энэбиш мөн. Н.Энхбаярын бүлэглэлийг нам дарах хүч ч Л.Энэбишийн бүлэглэлд байсан. Хуучин хотын мэр байхаасаа цуглуулж эхэлсэн түүний бүлэглэлд санхүүгийн маш хүчтэй, санаа нь чоно болчихсон Бадамжунай мэтийн олон хүн байлаа.
Ц.Наранцацралт агсны үхэл ч мөн л сэжигтэй. Хэдийгээр шинжээчдийн дүгнэлт санамсаргүй осол хэмээн нотолдог ч эрх мэдэл байгаа цагт ямар ч дүгнэлт гаргаж болно шүү дээ. Ц.Наранцацралтын золгүй үхэл хэнд хэрэгтэй байсан нь ч бас ойлгомжтой. Юуны өмнө түүнийг Ерөнхий сайд байхад нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэн нэгэн захидлын хэргээр бөгсийг нь ухсаар байгаад унагаж авсан. Түүнд хавсарга болсон хүн бол Н.Энхбаяр байлаа. Чухам тэгэж парламент дахь хоёр нам хүч хавсарч байгаад Ерөнхий сайд аа унагаж байсан нь үнэхээр гаж явдал байв. Аргаа барахдаа Ц.Наранцацралт АН-аас салан тусгаарлаж байхав дээ. С.Зоригийн дараа үлдсэн АН доторх хамгийн голч, шударга, жинхэнэ төрийн хар хүн бол Ц.Наранцацралт байлаа. Тэр эрх мэдэлтэй байх нь паразиталж сурсан маш олон хүний шуналыг тодорхой хэмжээгээр хязгаарлах байв. Асуудал ойлгомжтой.
УИХ-ын гишүүн “Эрдэнэт”-ийн гэгдэх Г.Отгонбилэгийн үхэл ч бас санамсаргүй гэхэд хачин. Түүнийг амь үрэгдэх тэр үед нь бие хамгаалагчаар Монголын Жеткундогийн холбоог үндэслэгч, тухайн үедээ л монголын толгой зодоончдын нэг П.Батзориг ажиллаж байв. П.Батзориг тэр нисдэг тэргэнд хамгаалагчаар явах боломжтой байсан ч яг нисэхийн өмнө түүнийг суулгаагүй гэдэг. Хэрвээ хэн нэгэн мэргэжлийн хамгаалагч явсан бол хаалгыг онгойлгох бүрэн боломж байсан гэдгийг тэрээр нэгэнтээ дурдаж байсан. Өнөөдөр Отгонбилэг агсан амьд байсансан бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын хошгирдог гэж юу байхав. Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч элбэгхэн хийх чадвар түүнд байсан хийгээд түүнээс ч илүүгээр тэдний бүлэглэлүүдийг тодорхой хэмжээнд хазаарлаж, өрсөлдөж чадах хүч чадал, нөлөө түүнд байсан.
М.Зэнээ, Ө.Дашбалбар, О.Энхсайхан нар бүгд элгээр өнгөрсөн нь сэжигтэй байдаг. Энэ гурвын аль нь ч шударга талдаа түмүүс байсан. Хэдийгээр М.Зэнээ агсан заримдаа хэт бүдүүлэг аашилдаг ч, Ө.Дашбалбар хэтэрхий туйлширдаг байсан ч аль аль нь хэрвээ амьд байсансан бол өнөөдрийн төрийн толгойд байгаа энэ идээчин, уугаачингуудад тодорхой хэмжээний хязгаарлалт болж, олон түмнийхээ шударга үнэний дуу хоолой болж чадах хүмүүс билээ.
Гэтэл өнөөдөр С.Баяр бас элгээр өвчлөв. Ер нь элэг бол хүний хамгийн эмзэг чухал эрхтэн. Хоронд элэг хамгийн түрүүнд гэмтдэг. Хараал мөн л элгэнд хамгийн түрүүнд тусдаг.

С.Баяр – ганцаардсан чонын гар дахь хөзөр

С.Баярт уг нь дайсан олон. Гэвч тэр хүчний харьцааг тооцож үзээд, хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь нэгэнт Монголын төр хийгээд эдийн засгийн гол судлууд дээр суусан олон паразит бүлэглэлүүдийн дайныг намжаасан төдийгүй, тэдний хүчийг Засгийн газартаа зөвөөр ашиглах боломжтой гэж тооцсон. Хамгийн гол нь тэдэнтэй хэрвээ хамтарч, тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй л ажиллахгүй аваас тэр мафийн бүлэглэлүүд мань хүнээр юу ч хийлгэхгүй гэдэг нь 2+2=4 гэдэг шиг маш ойлгомжтой байв. Юун Атрын аян, юун Оюу толгойн гэрээ, юун хөгжлийн хөтөлбөр, юун авилгалын эсрэг тэмцэх, юун иргэдээ бүртгэлжүүлэх, юун орон сууцны хөтөлбөр... Өнөөдрийн тухайд АН болоод МАХН-ын эрх ашгийн бүлэглэлүүд маш хүчтэй хийгээд тэдний хоорондын тохиролцоо, сөргөлдөөнөөр л монголын эдийн засаг, улс төр төдийгүй монголын ард түмний хувь заяа тодорхойлогдож байгаа нь үнэн билээ. Ийм нөхцөлд тэдэнтэй шууд дайн зарлаад ямар ч амжилт гарахгүй, харин ч маш хялбархан няц даруулах болно. Ялангуяа С.Баяр шиг өөрийн гэсэн бүлэглэл, баг байхгүй хүнд. Түүнд зөвхөн шударга үнэнийг, далайцтай ажил, цараатай сэтгэлгээг хүссэн ард түмний, сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэгээс өөр юу ч байгаагүй. Ийм тохиолдолд С.Баяр улс төрийн тактик, хөзрийн тоглолтын хамгийн зөв хувилбарыг сонгож чадсан юм. Бүр өөрт нь илэрхий дайсагнаж байсан бүгдийг өөртөө татсаныг нь яана. Жижиг гэлтгүй татсан. Түүний энэ тоглолтыг улс төрийн хувьд захын бага гарын муушигнаас хэтэрч сэтгэдэггүй МАХН-ын хуучинсагууд, бас хийрхүү нар, бялуу горьдсон хоосон цээжнүүд огтхон ч ойлгоогүй билээ. Яаж ч ойлгохов дээ. С.Баярыг хамтарсан Засгийн газар байгуулахад тэд бараг өмдөндөө шээчих шахсан. Тэдэнд алсын эрх ашгийн тухай бодол биш харин тухайн үед олдсон боломж нь чухал байсан учраас тэр.

С.Баяр ба М.Энхболд

Юуны өмнө С.Баяр шадар сайдаар М.Энхболдыг тавьсан нь гайхалтай, улс төрийн нүүдлийн хувьд өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн зөв оновчтой хувилбар байлаа. Уг нь М.Энхболд бол С.Баярын хувьд хамгийн түрүүнд шахаж, зайлуулах ёстой хүн, С.Баярын зам дээр удаанаар, хорлонтойгоор ШАВАР болсон хүн мөнөөс мөн.
2005 оны эхээр болсон МАХН-ын Их хуралд Н.Энхбаярын хатгаасаар, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хүчин зүтгэлээр илэрхий луйвраар С.Баярыг хэдхэн саналын зөрүүгээр унагаж, М.Энхболд МАХН-ын дарга болж, улмаар Ерөнхий сайд болсон. Та нар бод л доо. С.Баяр Ерөнхий нарийн бичиг буюу намдаа бол хоёрдугаар хүн байхад М.Энхболд намын нэгдүгээр хүн, Ерөнхий сайд болж байв шүү дээ. Хэрвээ тэр үед л С.Баяр МАХН-ын дарга болж, улмаар Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэнсэн бол өнөөдрийн энэ олон нааштай эхлэл ядахдаа гурван жилийн өмнө эхэлж, олон зүйлийн эв зүй учир жанцан олдох байсан юм. Гэвч Н.Энхбаяр, М.Энхболд нарын хязгааргүй шунал түүнд тийм боломж олгоогүй, Монголын ард түмэнд тийм хувь заяаг хайрлаагүй юм. Энэ утгаараа М.Энхболд монголын хөгжилд хотын газрыг худалдаж идсэн луйвраасаа илүүгээр гай болсон хүн. Ийм хүнийг уг нь хамгийн түрүүнд нам болоод төрийн өндөрлөгөөс шахах учиртай. Гэвч С.Баяр М.Энхболдыг шахах хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэж байсан шигээ бас тийм боломж байхгүй гэдгийг ч маш сайн ойлгож байв. Учир нь М.Энхболдын бүлэг бол өнөөдрийн нөхцөлд МАХН-ын дотор байгаа хамгийн хүчирхэг бүлэглэл. Элдэв жорын юмсын цуглуулга болсон түүний бүлэглэл ганцхан зүйл дээр нэгдэж чаддаг нь эрх мэдлээр дамжиж асар их үнэт капитал олж болно гэдгийг голдоо хүртэл ойлгосон хүмүүс юм. Өнөөдрийн МАХН-ын Бага хурлын гишүүдийн 60 орчим хувь нь М.Энхболдын бүлэглэлд ямар нэгэн хэмжээгээр хамаатай, түүний нөлөөлөл, бялуунаас хувь хүртсэн хүмүүс, ядахдаа л хувь хүртэх горьдлоготой хүмүүс юм. Тэдэнтэй шууд сөргөлдөнө гэдэг бол улс төрийн тавцанд шууд хүүр болохтой агаар нэгэн. Учир нь тэд юу ч хийхээс буцахгүй, улайрсан ашиг сонирхлынхоо төлөө бат зохион байгуулалтанд орж чаддаг, зарчим, шударга ёсны тухай мэдрэмж нь аль хэдийнэ арилчихсан, дээр нь МАХН-ын бусад бүлэглэлүүд дотроо хамгийн боловсрол нимгэнтэйчүүд нь юм. Тэднээс юу ч гарч мэднэ, Түмэнгэрэлийг л санахад хангалттай.
С.Баярт эднээс айх шалтгаан байгаагүй ч бас болгоомжлох, зөвшилцөх шалтгаан байлаа. Яагаад гэвэл тэд бүх шатанд ажлыг навс унагаахаас сийхгүй хүмүүс байв. Тэд зөвхөн хоол өгсөн эзэндээ л үнэнч зүтгэдэг уяаны нохой шиг болсон хүмүүс. Ингээд С.Баяр М.Энхболдыг шадар сайдад тавьснаар тэдний сэтгэлийг бүрэн хангаагүй ч, юутай ч өөрсөдтэй нь ил шулуухан дайтахгүй нь гэж ойлгоцгоосон. Харин одоо идэж уусан ч жаахан учир жанцантай байх хэрэгтэй юм байна гэдгийг хагас хугас ойлгосон юм. Харин С.Баярын хувьд тэдний боолт хаалтыг хялбархан давах боломжтой болсон төдийгүй тэдний сүлжээг зарим талаар ашигтай зүйлд ашиглах ч боломж нээгдэж эхэлсэн. Аажмаар, алхам алхамаар өөрийн гэсэн бүлэглэлд тэдний хүмүүсээс ч урвуулж эхэлсэн нь чухам шилдэг покерчний сэтгэлзүйн хамгийн нарийн гаргалгаа байсан бөгөөд түүнийг бусад нь тэр бүр анзаараагүй, анзаарах ч чадал угаасаа байгаагүй юм.
С.Баяр ба АН-ын бүлэглэлүүд
Хамтарсан Засгийн газрын бас нэгэн фенемон бол Х.Баттулга байв. Шулуухан хэлэхэд монголын томоохон мафийн эзэн болсон энэ хүнтэй хамтарч ажилласнаар АН-ын хамгийн фанатик радикал хэсэг болон хамгийн их мөнгөний амтанд орсон хүчирхэг хэсгийнхэнтэй зөвшилцөх боломжийг нээж буй хэрэг юм. Чухам Ц.Элбэгдоржийн хэтэвч Х.Баттулгаас хамаарч байсан. Эд бол М.Энхболдынхоноос тоогоор цөөн ч хүч, нөлөөгөөрөө огтхон ч дутахааргүй, дээр нь тэднээс ч илүүгээр эрүүжсэн хэлбэрийн хүмүүс юм. Х.Баттулгын олон нийтэд ил болсон нэгэн хэргийг дурдахад өнөөх алдарт 17 чингэлэг спиртийн хэрэг билээ. 17 чингэлэг спирт бол мөсөн уулын зөвхөн орой төдий зүйл бөгөөд түүний ул мөрийг ямар гайхалтай устгасан нь тухайн үеийн сонин хэвлэлүүдийн хуудсанд үлдсэн. Энэ хэргийг замхруулахад өнөөгийн ерөнхийлөгч, тэр үеийн Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр Х.Баттулгын Женко компани өмнөд Солонгосын талд их өртэй тухай мэдээлэл сонсогддог.
Гэсэн ч С.Баяр Х.Баттулгыг багтаа элсүүлснээр бас нэгэн том алхам хийж, тэдний эрч хүч, сонирхолыг арай өөр, бүтээлч зүйлд хагас хугас ч болов ашиглаж эхэлсэн. Ялангуяа Х.Баттулгын бизнесийн лут сэтгэлгээ, мафийнханд байдаг чанд шаргуу занг төрийн бодлогод ашигласан нь нэгэн төрлийн амжилт байв. Х.Баттулгатай дайтсанаар зөвхөн гарз хохирол л гарна, харин ийнхүү хамтарсан нь тэдний хагаст нь ч, ядахдаа Х.Баттулгад жаахан ч болсон сайн юм хийгээд, өмнө хийсэн нүглээ нимгэлж, ард түмэндээ сайнаар дурсагдах боломж нээсэн нь бас том ололт, том бодлого, том тоглолт байлаа.

Бусад нь ...

Яг үүнчлэнгээр С.Баяр хамтарсан Засгийн газартаа АН болоод МАХН-ын хамгийн хүчирхэг, нөлөөтэй бүлэглэлүүдийг татаж оролцуулсан юм. Энэ нь олон хүнд ойлгохуйяа бэрх байв.
МАХН-ын Г.Бадамжунай байна. АН-аас бол хэдийгээр М.Энхболд шиг сүлжээтэй болж амжаагүй ч электрон жаал шиг маш идэвхтэй ажилладаг С.Баярцогтыг ч оруулав. Энэ бүхэнд С.Баяртай нэг бол сайн ойлголцож, хамтарсан, эсвэл өөрийн эрхгүй тоглоомын дүрмэнд татагдаж орон, бүхий л талаар хамтарч ажилласан хүн бол өнөөгийн АН-ын дарга Н.Алтанхуяг юм. Чухам тиймдаа л Ц.Элбэгээ нарын хөгцтэй шүдэнд зуугдаж, орох газаргүйдэж, нүд нь бүлтэлзэж яваа хүн. Уг нь АН дотроо хамгийн нуруутай хийгээд бодитой сэтгэдэг хүн бол яах аргагүй Н.Алтанхуяг. С.Баярт нэгэнт монголыг бүхэлд нь хэрчихсэн аалзны торнуудыг дотроос нь задлахаас өөр гарц, нүх харагдахгүй байсанд гайхах юмгүй.

С.Баяр ба Н.Энхбаяр

С.Баярын замд хамгийн удаанаар, хамгийн хорлонтойгоор жинхэнэ ТОМ ШАВАР болсон хүн бол Н.Энхбаяр мөнөөсөө мөн.
Аль 1996 оны зун МАХН-ын хуучинсаг бүлэглэл сонгуульд навсайтлаа ялагдаж, гүн шоконд ороод байхдаа итгэл найдвар тавьж болох гурван залууг сонгосон нь С.Баяр, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар байв. Эдэн дотроосоо С.Баяр намын удирдлагыг авах хамгийн өндөр магадлалтай, тэр Б.Даш-Ёндон болон Н.Багабанди нарын дэмжлэгийг шууд хүлээж байсан юм. Гэвч С.Баяр нь шийдвэр гарахын өмнөх үдэш Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нартай саунд уулзахдаа тэдний нүдэнд буй дарагдашгүй хүслийг харж, өөрөө сайн дураараа тэдэнд зайгаа тавьж өгчихөөд явчихсан. Ийнхүү Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар МАХН-ын нэг болон хоёрдугаар хүмүүс болов.
Төд удалгүй 1997 оны 2 дугаар сард МАХН-ын Онц их хурал болж, Намын даргын орон тоог шинээр бий болгон, энэхүү нэгдүгээр хүнээрээ УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Н.Багабандийг их хурлын төлөөлөгч олон санал нэгтэй сонгов. Ийнхүү 1996 оны сонгуулийн дүнгээр МАХН-ын нэгдүгээр хүн болчихоод байсан Н.Энхбаяр хоёрдугаар байр луу гулсаж, хоёрдугаар хүн буюу нарийн бичгийн дарга байсан Ө.Энхтүвшин 4 болон 5 дугаар байранд шууд унадаг байгаа.
МАХН-ын дүрэм ёсоор Намын дарга болсон хүн намынхаа хоёрдугаар хүн болох Ерөнхий нарийн бичгийн даргыг Намын бага хурлаар санал оруулан хэлэлцүүлж, сонгуулах ёстой байлаа.
1997 оны 3 дугаар сарын эхээр болсон МАХН-ын ээлжит Бага хурал дээр намын шинэхэн дарга Н.Багабанди Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярын нэрийг оруулж ирэв. Танхим ч ер нь яаж ч мэдэхээр байсан хийгээд тэр үед Н.Энхбаяр өнөөгийнх шигээ хоол өгсөн эзнийхээ төлөө бурхныг ч очоож хүүлчихэж чадах гишүүд бүхий бүлэглэлтэй болж хараахан амжаагүй байсан үе. Гэвч Н.Энхбаярын тарыг таниагүй МАХН-ын хуучинсагууд, бас У.Хүрэлсүхийн дагуулж дүрмийн бусаар бага хуралд суулгасан, эрх мэдлийн тухай хүслээр өөр юу ч үгүй, юуны ч учрыг олохгүй баахан шалдан бацаанууд илт Н.Энхбаярыг дэмжих хандлагатай байсан юм. Нөхцөл байдлыг тооцож үзээд С.Баяр нэрээ татаж, Н.Энхбаяр намын хоёрдугаар хүн буюу Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэвээр үлдсэн төдийгүй тун удалгүй гуравхан сарын дараа Н.Багабандийг Ерөнхийлөгч болонгуут Намын дарга болж авсан билээ. Ингэж л Монголын төр Н.Энхбаярын хязгааргүй шуналын золиос болох зам нээгдсэн юм. С.Баярыг нэрээ татаж байхад баярласандаа болоод Ө.Энхтүвшин асгартал уйлж байсан гэдэг.
Чухам ингэж л Н.Энхбаяр нь С.Баярын замд шавар болон анх тодорсон юм даа. Дараа нь С.Баярын ОХУ-аас /элчин сайд/ буцаж ирэхэд нь намын хамт олон хүссэн хүсээгүй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон бөгөөд энэ нь Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын хооронд аль хэдийнэ харайж үл болох ангал гарчихсан эгзэгтэй үе таарсан байв. Гэвч тэр үед хэмжээгүй эрх мэдлийн оргилд умбаж байсан Н.Энхбаярт С.Баярыг цааш алхуулах сонирхол огтхон ч байгаагүй. Тиймээс ч 2005 оны МАХН-ын Их хуралд хор найруулсаар, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын гараар могой бариулсаар С.Баярыг унагаж, М.Энхболдоор өөрийгөө залгамжлуулсан. Гэхдээ тэр нэг л юмыг тооцоолоогүй, намын хамт олон нь ч, нийгмийн масс ч огт өөр сэтгэлгээг, эрч хүчийг хүсэмжилж байлаа. Ийнхүү олон хаалт, шавар байсан ч эцсийн эцэст жам ёсоор С.Баяр МАХН-ын нэгдүгээр хүн болон гарч ирсэн.
Тэдний зөрчлийн хамгийн тод илрэл нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль байв. МАХН-ын бага хурлаар Н.Энхбаяр 100 хувийн саналаар гарч ирсэн нь С.Баярын санаачилга байсан. С.Баярт Н.Энхбаярыг дэвшүүлэхээс өөр гарц байсангүй.

Н.Энхбаяр ялсан тохиолдолд С.Баярт ямар ашигтай байв??

Юутай ч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн инстутэд нь хэвээр байлгаж байх нь түүнийг Төрийн ажилд төдийгүй намын ажилд хутгалдуулахгүй, тодорхой хэмжээнд зай барьж байх боломжийг С.Баярт дахиад 4 жил олгох ёстой байлаа. 4 жил гэдэг их хугацаа, С.Баярт цаг хожих нь чухал байсан. Хэрвээ Н.Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй гэвэл тэр МАХН-ын удирдлагад төдийгүй Засгийн газарт ч хялбархан орж ирэхээс гадна, С.Баярыг юу ч хийлгэхгүй, бүхнийг нь ацаглаад хэвтчих байв.
Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд унавал асуудал С.Баярт өмнөх хувилбараасаа хүнд тусах байсан ч, юутай ч Н.Энхбаярыг огтхон ч дэвшүүлэхгүй байхаас илүү ашигтай байсан юм. Үр дүнг нь надаар хэлүүлэлтгүй та бүхэн өөрсдөө харсан. Чингэлтэйн нөхөн сонгуульд Н.Энхбаяр гарах гэж хичнээн мачийв даа. Дүүргүүдээр явж, намын анхан шатныхантай хуйвалдаж, гэвч энэ дээр С.Баяр яах ч аргагүй тас хөндлөн хэвтэхээс өөр арга байсангүй. Хэрвээ Н.Энхбаяр нөхөн сонгуульд гараад ирвэл тэр Засгийн газрыг хялбархан унагах, намын эрх мэдлийг буцаагаад хялбархан авахад ганцхан алхам үлдэнэ гэсэн үг.
Ингээд Б.Зоригтыг зүтгүүллээ. Хариуд нь Н.Энхбаяр АН-аас нэр дэвшсэн Бурмааг улаан цагаан дэмжиж, мөнгө төгрөг тараалгаж, Оюу толгойн гэрээг өөрийн мэдлийн ТВ-9 болон “Зууны мэдээ” сониноороо ёстой нэг будаа болгож өглөө дөө.
Саяхан МАХН-ын тэргүүн байж, энэ намыг 20 орчим сонгуульд удирдаж, энэ намаас төрийн бүх өндөрлөгт дэвшин суусан хүн гэнэтхэн намынхаа нэр дэвшигчийн эсрэг ийм аймшигтай тэчьяадан тэмцэж байгааг харахад нэг бодлын өрөвдмөөр... Энэ үзэгдэл бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг төрүүлсэн Монголын улс төрийн гажиг тогтолцооны жинхэнэ мөн чанар нь юм.
Н.Энхбаярыг мөн чанараар нь хөөж үзвэл тийм амархан бууж өгөх хүн биш. Уг нь түүнд бусадтай адилгүй их нэр хүнд, их хөрөнгө, өөр юу л байна бүгд бий. Ядахдаа л Санфранцискод хаузандаа тансагласан шиг, орчуулгаа, дурсамжаа бичээд, өөрийн болоод өрөөлийн хүүхдүүдээ хамаж цуглуулсан шиг, хааяа залуухан охид дaгyyлан Нью Айланд, Хавайгаар зугаалсан шиг, эхнэртээ дуртай вискиг нь хундагалсан шиг сууж байхад ер болохгүй юмгүй. Гэвч нэгэнт ийм балиар баастай хутгалдсан, түүнээ төгөлдөржүүлэн боловсруулсан хүнд энэ тоглоомноосоо сайн дураараа татгалзаж чадах эр зориг хэзээ ч төрдөггүй бөлгөө. Яагаад гэвэл тэр тайван амьдарч чадахгүй юм. Яагаад гэвэл тэр өөрөөр ч амьдарч чадахгүй, чадвар ч үгүй юм. Яагаад гэхээр дотор сэтгэл нь үүрд хоосорч, хүйтэн жавар салхи цаг үргэлжид хүнгэнэж, сэнгэнэж байдаг учраас тэр.
Н.Энхбаярын тухай зарим нэгэн хачирхалтай мэдээлэл байдаг. Тэрээр шашны янзан бүрийн дом, арга чарга мэддэг зарим хүмүүстэй тун ойр ажилладаг гэдэг. Тэр ч бүү хэл өстөн дайснуудтайгаа далд ухамсар, мета түвшинд тэмцэл хийдэг ч гэх. Үүнийг батлах хэцүү ч бас үгүйсгэх боломжгүй. Яагаад гэвэл Н.Энхбаярын мөн чанар нь үүнд их дөхүү юм.

С.Баяр ба архи, хүүхэн

С.Баярыг сүүлийн үед архи их уудаг болсон, хүүхэн ч чамгүй эргүүлж байгаа гэдэг бор шувуу гадуур сайн тарсан байна. Магад ч үгүй. Ер нь мань хүн сайн уудаг. Харин төрийн өндөрлөгт, түмнийхээ итгэлийг үүрээд сууж байх үедээ ийнхүү архинд толгойгоо мэдүүлж байсан нь хачирхалтай. Уг нь С.Баярт үүрэг хариуцлагаа маш сайтар ухамсарлах чадвар хангалттай бий юмсан. С.Баярт сул тал бий нь хүүхэн, архи хоёр. Энэ сул талийг түүний эргэн тойронд байгаа мафийн хашрууд яаж зүгээр өнгөрөөхөв. Элдэв өгөөш хаядаг, түүнд нь С.Баяр орчихдог тухай ч яриа мэр сэр бий. Үгүйсгэхэд хэцүү.
Сэтгэл зүйн хувьд С.Баяр бол яах аргагүй ганцаардсан чоно. Тэр өнөөдрийн Монголын улс төр, бизнесийн толгойд байгаа олон цөөврүүд дотор байгаа ганц чоно, олон галзуучууд, согтуучууд дотор байгаа ганц эрүүл хүн. Энэ нь түүнийг байж ядтал ганцаардуулдаг байж магад.
Таны эргэн тойронд чухам хүн биш цөөврүүд л холхилдсоор, нүдний чинь өмнүүр ямагт бөртөлзсөөр байгаа нөхцөлд та яах вэ? Өөрөөсөө асуу даа. Та тэднээс айхгүй ч танд тэднээс холдоод зугтаачих, эсвэл тэднийг хөөгөөд явуулчих боломж байхгүй бол, нэг л алдаа гаргавал, хүч чинь суларч, өвдөг чинь ялимгүй сөхөрвөл тал талаас чинь дайрч ороод тасчиж зулгаагаад хаячихаас буцахгүй өлөн хурц нүднүүдийг байнга харж байна гэдэг амар биш ээ. Гэхдээ энэ бол хүчирхэг бие хүний хувьд архинд гүн орж, улмаар эрүүл мэндээ хүртэл хохироох, цаашлаад түмэн олон, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэх шалтгаан биш юм, уг нь.
Хүн гэдэг байнгын энергийн солилцоонд оршиж байдаг. Хэрвээ та таагүй, зохимжгүй орчинд хэт удаан байвал эерэг энерги чинь шавхагдаж, түүнээ ямар нэгэн юмаар нөхөх шаардлагатай болдог. Олон хүнд энэ нөхөх зүйл нь архи байдаг. Манайхан 100 татахыг стресс тайлах хамгийн шилдэг арга гэдэг дээ. Гэвч үнэн чанартаа тийм биш юм. Архи нь алдагдсан энергийг түр зуур авчирч буй мэт боловч, харин ч эргээд түүнээ алдах, улам бүр ихээр алдах үүд хаалгыг нь улам бүр дэлгэж, нээж өгч байдаг юм.
Хүн төрөлхтний түүхэнд тодорсон маш олон хаад, удирдагчид эерэг энергийн хуримтлалыг өөртөө хурааж байж амжилтанд хүрсэн байдаг. Манай Чингис хаан л гэхэд түүний итгэлт өрлөгүүд нь чухам түүний хувьд эерэг энергийн байнгын эх сурвалж нь болж байжээ. Чингис хаан өөрөө “би дөрвөн хүлгээ хажуугаа суулгаад, дөрвөн нохойгоо тулаанд мордуулаад суухад сэтгэл амардаг” хэмээн хэлдэг дээ. Өнөөдөр С.Баяр хэнийгээ дөрвөн үнэнч нохой, дөрвөн шадар өрлөгөө гэх вэ, хэн нь ч итгэл даах хүмүүс биш, тэдэнтэй зөвхөн ашиг сонирхолыг нь хүлээн зөвшөөрч байж л хамтарч ажиллах болно. Хамтарч ажиллахгүй байх арга байхгүй. Ёстой хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэсэн үг.
Өнөөдөр С.Баярын эргэн тойронд байгаа хүмүүс бол түүний хувьд энергийг нь ховх сорох вампирууд болсон хүмүүс юм.
Нөгөө талаар бөө болон шар, улааны шашин, тэр бүү хэл католикуудын жатга, хараал нь хүний эерэг энергийг шууд устгах чадалтай төдийгүй, архинд донтуулах шидтэй байдаг. Энэ хүчин зүйлийг ч бас анхаарахгүй, анзаарахгүй байх аргагүй. Наполеон, Гитлерээс эхлээд л манай П.Очирбат, Ц.Элбэгдоржийг хүртэл дэргэдээ жатгач, үзмэрчдийг цуглуулаагүй удирдагч ховор. Өнөөдөр улс төр болоод бизнесийн салбарт өндөр гарсан бараг хүн тоотой болгон нь эзотерикийн хүч нөлөөг далдуур болоод илээр ашиглаж ирсэн байдаг. Тэгэхээр С.Баярын элэг гэмтдэг нь архиных, гэхдээ ямар нэгэн далд ухаантай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэвэл тэр маш олон шуналтнуудад жинхэнэ шавар болж байсан билээ. С.Баяр дахиад хоёр жил Ерөнхий ажиллавал юу болохыг төсөөлөх нь зарим мафиудын, бүлэглэлийнхний хувьд, зарим нэр бүхий эрх мэдэлтнүүдийн хувьд аймшигттай байсан л даа. Ялангуяа Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт.
Хэрвээ С.Баяр МАХН-ын удирдлагаас зайлуулагдвал МАХН дотроо хагарч ч магадгүй. Хэрвээ МАХН хагарвал маш олон хүн баярлана. Гэхдээ та бүхэн сайн хараарай, тийн баярлаж буй хүмүүс бол санамсаргүй өөрийгөө гэнэхнээр илчилж буй хөөрхий цөөвөр чононууд юм шүү. Түүний учир шалтгааныг дараа өгүүлье.
Үргэлжлэл бий
Д.Ганбат
2009 оны 12 сарын 25

Жич: Энэ нийтлэл өнгөрсөн оны сүүлээр бидэнд ирсэн юм. Тухайн үед нийтлэх онц шаардлагагүй гэж үзээд нийтлээгүй билээ. Харин уг нийтлэлд дурдсан МАХН хагарч магадгүй гэсэн таамаглал нь өнөөдөр бодитой байж болох хэмжээнд үйл явдал өрнөж байгаа учраас нийтлэлийг олон түмэнд хүргэж байна.
http://www.dayarmongol.com/index.php?op ... mid=300058

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
 Post subject: Re: С.Зориг
PostPosted: Nov.01.10 1:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
Image

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд

ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.

Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.

Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.

ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.

ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.

Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр

ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ

Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.

Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа

Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.

Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/

Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон

Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.

Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/

Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.

Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.

УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.

Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.

Сэтгүүлч Г.Отгонжаргал

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
 Post subject: Re: С.Зориг
PostPosted: Nov.01.10 1:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
Image Image Image Image

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Nov.06.10 12:38 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228

Хэрэг хуучирна гэж байхгүй.Хэзээ нэгэн цагт С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчид, улс төрийн хүчин бүлэглэлүүд илэрч тамд морилох нь дамжиггүй юм. Ум мани бадми хун.

1-ХУнам
2-АНнам
3-Намын харьяалалгүй хувь хүн.

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Nov.07.10 8:08 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 6:36 pm
Posts: 1951
yag amiin honooson aluurchin n bol odoo amid bish bhoo zorigiig alsnii daraan alcan bh. Harin zahialsan nohoduud odoo bjil bgaa bh, nogoo zon bilegch Mehdi cagaan ustei oir dotno bdg bsn hun zahialsan bn gj helsen bnlee shd bodvol Bat-Uiliig helj bgaa bh.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
   
PostPosted: Nov.07.10 8:40 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.14.09 4:42 am
Posts: 2592
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
hudlaa yariad bgarai hze hna hend tsagaan ustei oiriih n hun gej helsin??


Top
   
PostPosted: Nov.07.10 8:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Яг гардаж алсан хүн нь амьд байхгүй байгаа гэдэг нь бараг л үнэн байгаа.
Улс төрийн аллага одоо л Монголыг нөмөрч эхэлж байна. Хэдэн ч аймшигт хэрэгүүд гарчихав

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Nov.07.10 8:51 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.14.09 4:42 am
Posts: 2592
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
Odoogoor ymr ymr herguud garaad bga bilee zorigoos uur?
sonirhii :D


Top
   
PostPosted: Nov.07.10 8:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Улстөрийн аллага гэвэл.
АТГ-н Дангаасүрэн, Энэбиш, нөгөө Францаас баригдаж ирсэн хэн билээ, тэр саяхан мөн түүний дүүг зодон амруу нь шингэн цутгасан гэнэ лээ, энэ мэтчилэн улс төрийн гэмт хэргийн золиосууд олон л байгаа, ганц худагт ч сууж байгаа

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Nov.07.10 9:01 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.14.09 4:42 am
Posts: 2592
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
мхм.. удку дахиад олон сонирхолтой хэргүүд гарах төлөвтэй байгаа :D


Top
   
PostPosted: Nov.08.10 12:21 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Ene asuudal delhii dayar tarj baina:

http://www.washingtonpost.com/wp-dyn/co ... 03062.html

http://abcnews.go.com/International/wir ... d=12066179

http://www.independent.co.uk/news/uk/cr ... 25678.html

http://news.yahoo.com/s/ap/20101105/ap_ ... pymaster_2 - humuusiin haruiltuud ih sonirholtoi!

http://www.cbsnews.com/stories/2010/11/ ... 5944.shtml

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Nov.08.10 4:26 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 6:36 pm
Posts: 1951
Quote:
hudlaa yariad bgarai hze hna hend tsagaan ustei oiriih n hun gej helsin??
Hudlaa yrariagui shdee tgsn l genelee shd sonssonoo l helj bhd chin.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
   
PostPosted: Nov.08.10 4:50 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Nov.05.10 12:25 pm
Posts: 296
Location: Амлалтаа зөрчихгүйн тулд Авсанд ортлоо ганцаараа...

Сонссон бүхэн үнэн байдаггүй юм, сонссон бүхнээ цацаад ч байх хэрэггүй.

АН л гэж боддог. Олон жил бодож байга...

_________________
4eva mine, 4eva yours


Top
   
PostPosted: Nov.09.10 12:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
http://news.gogo.mn/r/78753 уншаарай

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Nov.09.10 12:58 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2579
Location: Coming Back to Life
Энэ ер нь хэзээ нэг цагт илрэх байх


Top
   
PostPosted: Nov.10.10 2:20 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228
Quote:
Энэ ер нь хэзээ нэг цагт илрэх байх
Илэрдгээ ч аль хэдийн илэрсэн байхаа.
Хоёр намын хоорондын явалдалт нэг юм хэлээд байж болзошгүй.
Хоёр намыг хонь чоно болгосон цагт л ил гаргаж зарлах байлгүй.Тийм учир хооронд яс сайн хаяж өгч байх л энэ хэргийн илрэлтийг хурдлуулна.

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Nov.10.10 11:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
МАХН алсан байлгүй дээ
Үнэхээр заваан...
Тэр Булган авгай ч гэсэн но-той л байлгүй. Эр, эм 2 алуурчин л гэж мэдүүлсэн гэсэн. Үнэн хэрэгтээ 2 эрэгтэй хүн алсан ч юм билүү хэн мэдлээ?
Quote:
Odoogoor ymr ymr herguud garaad bga bilee zorigoos uur?
sonirhii :D
http://www.dayarmongol.com/index.php?op ... mid=300058

Энийг уншаарай
Бараг бүх аллага, учир битүүлэг үхлүүдийн тухай байна лээ

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: May.09.13 12:09 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10971
Location: Архан талд чинь:

С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг
2011 оны 10 сарын 3
С.Зоригийг хөнөөсөн алуур­чин олдоогүй 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг өөрийн гэртээ онц хэрц­гийгээгээр алагдсан хэрэг гар­сан. Одоо ч энэ хэргийн сэ­жүүрийг тайлаагүй байна. Ту­хайн үед С.Зориг алагдсан хэр­гийн талаархи үнэн бодитой мэ­дээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хө­шөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэ­мээн залбирсаар буй.

Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.

1. Хэргийн газар анх очиж Бул­ганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түү­ний үхэл сэжигтэй байгаа гэд­гийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиг­лэг­­дэж шоронд сар гаруй суу­гаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цон­хоороо унаж нас барсан. Цаг­даагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ­гийг нь таньсан төдийгүй “Бол­доо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр су­раг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сур­валжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэ­гэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн бай­сан.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэх­дээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэд­гийг О.Дашбалбар нараар жи­шээ аван хэлж байсан.

8. Хэрэг гарахын өмнө Мон­голд орж ирээд хэрэг гарсны мар­гааш нь хилээр гарсан Мө­рөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түү­нийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.

9. Хоёр алуурчныг харсан так­сины жолооч мөн сураг ал­дар­сан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж ма­гадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.

10. Хэргийг хянаж байсан про­курор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Тухайн үед “Нөгөөдөр” гэ­дэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам бол­сон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!

Д.Дорж

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.09.13 12:13 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Yu ve hden hun altsiin be haha
Arai denduu alchijee

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.09.13 12:14 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10971
Location: Архан талд чинь:
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэвлэлээр С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрч, ойрмогхон аймаг руу ажлын хэсгийнхэн гэмт хэрэгтэнг баривчлахаар явсан тухай мэдээлэл гарсан. Гэвч энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрынхан яаран үгүйсгэж “Илрээгүй. Сэтгүүлчид андуурсан” гэх залруулга гаргах нь тэр. Улс төрийн нөхцөл байдал ээдрээнд орж, улс төрчид өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хэн нэгнээ буруутан болгохыг эрмэлзэх эгзэгтэй агшин бүрт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг сөхөж тавих нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон. Нэг ёсны энэхүү үйлдэл нь улс төрийн ашиг хонжоо хайсан улстөрчдийн өгөөш болж ирснээс бус гэмт хэрэгтэн нь тодордоггүй орхигдсон хэргийн нэг болсон гэхэд худлаа болохгүй биз ээ.

Гэсэн ч агсан гэдэг тодотголын дор арван жил “насалж” буй Санжаасүрэнгийн Зоригийн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх хэллэг нь улам бүр үнэд орж, ардчиллын төлөө хийсэн бүхэн нь өнгөрсөн цагийн үнэ цэнэтэй үүх түүх болон үлдэж байна. Иймээс ч та бид ардчиллын түүчээгийн нас нэмсний баярыг бус “Ардчиллын аллага”ыг хэн үйлдэв гэдэгт хариулт хайж, хий дэмий л таалал төгссөн тэр бараан өдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, “Алуурчин нь хэн бэ” гэсэн хариултгүй асуултыг чангахан шиг тавих төдийхнөөр арван жилийг үдсэн.

ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.

Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.

Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.

ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.

ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.

Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр

ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ

Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.

Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа

Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.

Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/

Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон

Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.

Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/

Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.

Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.

УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.

Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.

Сэтгүүлч Г.Отгонжаргал

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.09.13 12:16 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10971
Location: Архан талд чинь:
Л.Эрдэнэтуул: С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхол алга
2013-04-22 09:20:02

Д.БОЛОР

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиов. С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар сэжиг таамаг гаргадаг хүний нэг бол улс төр судлаач Л.Эрдэнэтуул. Түүнтэй ярилцлаа.



-Хуулийн байгуул­лагын­хан С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг 15 жилийн туршид хайлаа. Ямар ч үр дүн алга. Энэ хэргийн талаар янз бүрийн таамаг хэлдэг хүний хувьд та өнөөдөр юу хэлэх вэ?

-Энэ олон жилийн да­раа хэргийн талаар би шууд хэлж чадна. Түүний хөнөөгдсөн 1998 онд ч гэсэн хэлж байсан. Одоо ч гэсэн давтаад хэлэхэд бэ­лэн байна. С.Зоригийн аллага бол дотроосоо.



-Дотроосоо гэхээр хэн байж болох вэ?

-АН-ын лидерүүд. Тод­руулж хэлэхэд, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын сэ­жиг бүхий цөөнгүй нөхөр бий. Энэ бол маш тодорхой асуудал байхгүй юу.

-Ц.Оюунгэрэл сайд ямар шижмээр холбогддог билээ?

-Тэр үед Ц.Элбэгдор­жийн туслах байсан юм. Өнөөдөр энэ хэргийн талаар мэдэх гэрчүүд нь дуугүй суугаад байгаад сэтгэл маш их гонсгор явдаг гэх үү дээ. Үнэнийг хэлэхэд хэргийг нуун дарагдуулахын тулд бүх зүйлийг хийчихсэн байна. С.Зоригийн найз, түүний хамтран зүтгэгч байсны хувьд хэргийг 15 жилийн туршид судлаад үзэхэд ул мөрийг балласан байдаг юм. Магадгүй хэргийн дараахан би сэтгэл хөд­лөлөөр асуудалд хандсан байж болно. Гэхдээ алдсан байлаа гэхэд олон жилийн дараа болсон үйл явцыг эргээд судлаад үзэхэд миний таамаглал үнэн байдаг юм.

-Дотроосоо байсан гэвэл өдгөө АН-ынхан төрийн өндөрлөгт байна. Хэрэг хэзээ ч илрэхгүй юм биш үү?

-Мэдээж шүү дээ. Одоо яаж мушгин гуй­вуулж чадаж байгаагийн тод жишээ хэлье. АТГ-ын дэд дарга Б.Хурц нь Д.Энхбат гэгч нөхрийг улс дамнуулан хулгайлж авчирч байлаа шүү дээ. Эцэст нь, Б.Хурц өөрөө хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр балрах шахсан. Д.Энхба­тыг яагаад сэжиглэсэн гэхээр тэр хүн Э.Бат-Үүлийн фракцийнх. Тэ­гээд ч хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төгрөг өгнө гэх сургаар тэр үед Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан М.Батсайхан болоод ажлын хэсгийнхэн мунадаг болох гээд Д.Энхбатыг авчруулсан байдаг. Гэвч тэр хүн нь хамаагүй болж төгссөн биз дээ. Д.Энхбат гэлтгүй “Ард” Батсүхээс эхлээд дөчин мянгатын олон хүн энэ хэрэгт холбогдсон. Тэрээр “Ганц худаг”-т хоригдож байхдаа нэг л мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Тэрийг нь би хэл­чихье. Магадгүй намайг улсын нууц задрууллаа гэж чихдэж магадгүй юм. Гэхдээ үнэн юм чинь яалтай билээ. Д.Энхбат “Намайг авчруулсны цаад хүн нь Э.Бат-Үүл өөрөө байгаа” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Б.Билэгт нар ямар нэгэн байдлаар хамаатай гэсэн үг. Түүнч­лэн үүнд бас сонирхолын зөрчилтэй нэг асуудал гараад байгаа юм. Учир нь энэ хэргийг хамгийн түрүүнд улстөржүүлсэн, олон нийтэд “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэр­гийн ард М.Энхсайхан, До.Ганболд нар байгаа” гэж талбай дээр зарласан Б.Билэгт гэдэг нөхөр өнөөдөр ЦЕГ-ын дарга болчихсон генерал цол аваад явж байна. Өөрөө анхнаасаа хүн нэрлэчих­сэн хүн, энэ гол хэргийн илрүүлэх газрынх нь хам­гийн том дарга болчихсон байна гэдэг сонирхлын зөрчилтэй асуудал юм. Юун дээр үндэслэж нөхөр Б.Билэгтийг ЦЕГ-ын дар­гаар томилсон нь их со­нирхолтой байна. Тэгэ­хээр Б.Билэгт бол Ц.Эл­бэг­доржийн найз, хүссэн ч хүсээгүй ч хар­далт төрж байна. Б.Билэгт аллага гарснаас хойш 3-4 хоно­гийн дараа тэрхүү “алдарт” үгийг олон ний­тэд хандан хэлж байсныг би хэлсэн ч хэлээгүй ч ард түмэн то­дорхой санаж байгаа.

-Та энэ хэргийн талаар ярьж хэлснийхээ төлөө шүүхэд дуудагдсан то­хиол­­дол бий билүү?

-Тэр эрт үед болсон явдал. “Э.Бат-Үүл ямар нэгэн байдлаар оролцоо­той” гэсэн чинь намайг шүүхэд өгчихсөн. Одоо тэд бүр чангарсан учраас на­майг дахиад чихдэж болох юм. Гэхдээ би айх­гүй бай­на. Надад нотолгоо баримт бий.

-Нэрлэж болох уу?

-Хамгийн сонир­хол­той нь, өнгөрсөн жил Н.Энх­­баяр дарга баривч­лагдахаасаа өмнө намайг өрөөндөө дуу­дахаар нь яваад очлоо. “Туул аа, чи С.Зоригийн найз байсан хүн. Энэ хэрэг яагаад илрэхгүй байна гэсэн нэвт­рүүлэг хийгээч” гэлээ. Би ч дур­тайяа зөвшөөрч нэвтрүүл­гээ хийхээр тухайн үед ажлын хэсгийн ахлагч байсан Т.Эрдэнэ­билэгтэй нотолгоо ба­римтынхаа жаг­­саалтыг гаргаад нэвт­рүүлгээ хийх гэтэл Н.Энх­баяр даргыг баривчилсан юм. Үүний цаана өөр нэг санаа байж болохыг үгүйсгэхгүй.

-Танд ямар нэгэн да­рамт шахалт ирээгүй гэж үү?

-Намайг яаж ч чадах­гүй байх. Гэхдээ би өөрийн­хөө биш үр хүүх­дийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байна.

-Хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл алга гэж дүү С.Оюун нь хэлдэг. Үнэхээр алга гэж үү?

-Тэр мэдээж шүү дээ. Хэн ч энэ хэргийг ил­рүүлье гэж ярихгүй байна. Түүний дүү С.Оюун хүртэл дорвитойхон шиг ярьж хэлэхгүй юм. УИХ-ын гишүүн асан Х.Хулан бид хоёр анх С.Оюуныг улс төрд оруулсан гэхэд болно. Эхлээд түүний ах С.Баярт “Дүүгийнхээ орыг залгаж улс төрд ор” гэхэд шууд дургүйцээд “С.Оюун зо­химж­той байх” гэсэн юм. Тэгэхээр нь Х.Хулан бид хоёр нийлж байгаад Иргэний Зориг намыг бай­гуулж даргаар нь С.Оюуныг албан хүчээр шахуу юм болгож байсан. Ингэсэн нь ахынхаа хэр­гийн араас тууштай тэмцэх байх гэж итгэж тэр. Гэвч С.Оюун өөрөө нэг их чар­майхгүй байна. Ямарч л байсан энэ хэрэг илрэхгүй байгаа гэдэг нь бол цаанаа нарийн учир шалтгаантай, зохион байгуулалтай хэрэг юм гэдэг сэдэл хардалтийг илүү лавшруулж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн аллага гэдгээрээ шүү дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хоёр тусдаа хэрэг бий болчихоод бай­на. Нэг нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг. Нөгөөдөх нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүү­лэх­гүй, ул мөрийг нь бал­ласан тухай асуудал. Анхнаасаа тэр халуун ул мөрийг бал­лахын тулд бүх юм хийгд­сэн шүү дээ. Хэр­гийн газар өчнөөн тү­мэн амьтан ороод, хавтаст хэрэгт авагдсан олон материал үрэгдэж, алга болсон тохиолдол зөндөө л гарсан. Санаа­тайгаар энэ хэргийг ил­рүү­лэхгүй, холбогдох мате­риалуудыг устгах ийм үйл ажиллагаа анхнаасаа зо­хион байгуулагдсан юм болов уу гэсэн бодол надад төрж байна.

-Та С.Зориг агсны эхнэр Д.Булгантай хол­боотой байдаг гэсэн үү?

-Бид найз нөхдийн хувиар холбоотой.

-Тэрээр ээдрээ тайлах хүний нэг шүү дээ. Гэвч бас л нам жим байна. Учир шалтгаан нь юу юм бол?

-Ний нуугүй хэлэх үү.

-Тэгээч?

-Д.Булган бол айлгуулаад дарамтлуулсан хүн. Өөрөө шууд оролцсон юм байхгүй. Чухамдаа яагаад худал мэдүүлэг өгдөг вэ гэдгийг нь би мэдэж байна. Гэхдээ энэ бол ил тод ярих асуудал биш юм.

-Танд тэр хэлсэн юм уу. Эсвэл гадарлаж байна уу?

-Гадарлаж байна. Тэр эмэгтэйг маш их айл­га­чихсан байхгүй юу. Өнөө­дөр цагдаа нар хэргийн халуун мөрөөр яагаад ажиллагаагүй юм бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Дээрээс нь “Гадаад явж магад. Хилээ хаа” гэсэн мэдээллийг хэн өгөв гэдэг нь бас ноцтой асуудал.

-Хэргийн талаар ярих шууд болоод шууд бус гэрчүүд учир битүүлгээр амиа алдсан тухай яригд­даг. Энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Улс төр, нийгмийн нэрт томоохон зүтгэлтнийн амь нас хөнөөгдсөн хэрэг дээр ар гэрээс нь нэг ч хүн байхгүй байсан ч энэ хэр­гийг илрүүлэх л хэрэгтэй, үүрэгтэй. Өөрөө нийгмийн ач холбогдол нь өндөр байхгүй юу. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь, хохирогч нь нийт монголын ард түмэн юм. Тэгэхлээр нэг ч гэсэн санаа тавьж байгаа хүн байхад чинь, тэр ойр дотных нь байна уу, ах дүү нь байна уу, огт танидаггүй жирийн дугаар хорооны иргэн нь байна уу, ямарч л байсан энэ хэргийг илрүүлэх ёстой. Хэрэв илрүүлэхгүй юм бол Монголын өөрийнх нь улс төрийн, монгол төрийн түүхэнд асар том хар ул мөр үлдэнэ дээ. Гэрчүү­дийн тухайд ээдрээтэй олон асуудал бий. Ту­хайлбал, гэрийнх нь гадаа байсан улаан машины асуудал байна. Тэр ма­шины халуун мөрөөр нь хэн ч мөрдөөгүй. Энэ хэргийн халуун мөрөөр орохгүй байх тусам улам ихээр бүдгэрч байна. Хэр­гийг хэн анх улстөржүүлэв гэдэг нь ч гэсэн бодох л асуудлын нэг.

-Ахуйн хүрээний аллага гэж ярих хүн бий. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хэзээ ч нийлэхгүй. Хоббитой гэх нь хаашаа юм. Энэ хэрэгт санаа зовж явдаг хүний хувиар хэлэхэд улс төрийн аллага гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энд улс төрийн сэдэл нь өөрөө үйл явдалтайгаа зөрчилдөөд байгаа юм. Тухайлбал, АН гэхэд Засгийн эрхэнд га­рахад дотроосоо фракцууд нь манай дотроос байвал яана гэсэн айдас байдаг л байхгүй юу. Үнэхээр энэ аллагыг зохион байгуул­сан этгээдүүд АН дотроос гараад ирвэл тэр улс төрийн хүчин шууд сүйрлээ гэсэн үг. Тийм учраас АН тэр айдастай хүлэгдээд байдаг байх. Харин хуучнаар МАХН энэ хэрэг дээр арай илүү хүчин чармайлт гаргаж байсан шүү. Тэр бол үнэн.

-Хэргийн ул мөр үлдсэн хивсийг шатаасан тухай асуудал бий. Энэ талаар сонссон уу?

-Хэргийн дараахан Д.Булган над руу залгаад “Цагдаа нар хивсийг шатаа гээд байна. Яах вэ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Устгуулж болохгүй шүү. Хэчнээн жил өн­гөрсөн ч биологийн ул мөр байна” гэж захисан ч шатаачихсан байдаг.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jun.08.13 3:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Дотроосоо л байх даа. Тэр үеийн МАХН аас шалтаг бодоод бодоод олдоггүй дээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Apr.11.15 11:19 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10971
Location: Архан талд чинь:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 103 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited