#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.14.19 5:24 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Feb.21.19 8:51 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12203
Location: universe
Quote:
тачмаа күүкэд нэр хаяггүй хуялдахаа боль лдоо, энд байгаа ямар ч "орк" нь шизотой бай чамаас төө илүү гэдгийг баттай хэлэх байна :hihi: . амьдралдаа кириллээр хүн уншиж болохуйц ганц өгүүлбэр бичиж үзээгүй байж дандаа мэдэмхийрээд байхаар чинь бүр аллерги хөдөлчихлөө байна :lol:.

Монголд ардчилал, барууны либерализмыг пяалах явц амжилттай хэрэгжиж, одоо дараагийн шатанд гарч байна. Ийм нийгмийн байгуулалтай бол хөгжихгүй юм байна гэж захын амьтан ярьдаг болж. Асуудал ардчилалдаа ч биш, монголын геополитикийн байрлалд байгаа юм. орос, хятад шиг 2 авторитар, тоталитар дэглэмээр хавчигдсан улсын хувьд нийгмийн байгуулал төдийлөн ач холбогдолгүй, ямар ч байлаа гээд тэдний нөлөөний хүрээнээс гарна гэж гоонж. Нэгэнт ийм байхад засаглалын одоохондоо хамгийн шилдэг нь гээд байгаа ардчилалын замаар замнахаас өөр арга байхгүй. Өөрийгөө мов монгол судлаач гэсэн жинхэнэ ориг шизо ганаагаас авахуулаад нэр бүхий амьтад ардчилалыг аль болох харлуулах гэж үздэг болж. Үүний эсрэг дуугардаг нь нөгөө муу нэрт баабар, элдвээр хэлүүлдэг баярхүү хоер л болж. Баярхүү бол цагтаа мэдээлэл хомс үед боломжийн юм бичиж монголчуудын нүдийг нээж л явсан хүн. Заримдаа санаа нийлдэггүй боловч ихэнхдээ ханатай л бичдэг хүн. баабар бол бүр илүү, бичих юмаа бичиж хэлэх юмаа хэлж дуусгасан хүн. Түүний бичвэрт нь мэдээж туйлшрал бий.
Хэрвээ ШХАБд элсвэл улс төр, ЭЗийн асар их асуудал үүсэхээс гадна хэдийгээр янз бүрээр хэлүүлдэг боловч монгол хүн бүрт тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өгч л байгаа монголын ардчилал хамгийн эхлээд аюулд учирна.

Ардчилал хамгийн сайн систем гэдэг бол зүгээр л барууны пропаганда

_________________
i am no1

Top
   
PostPosted: Feb.21.19 9:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2108
Монгол ШХАБд элсэх л юм бол нэг их удалгүй орос, хятад, стануудтай адилдуу дарангуйлалын замаар орно гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Сая нэг судлаачархуу амьтан ШХАБаас өмнө түүний урьдач байгууллагууд болох ЕвЭЗХд орох ухааны юм ярьж эхэллээ. Естой л сүх далайтал үхэр амар гээч болов шив дээ. Ийм маягаар жонхуунууд массын реакцийг тандаж байгаа бололтой.

Top
   
PostPosted: Feb.21.19 9:35 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12203
Location: universe
Quote:
Монгол ШХАБд элсэх л юм бол нэг их удалгүй орос, хятад, стануудтай адилдуу дарангуйлалын замаар орно гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Сая нэг судлаачархуу амьтан ШХАБаас өмнө түүний урьдач байгууллагууд болох ЕвЭЗХд орох ухааны юм ярьж эхэллээ. Естой л сүх далайтал үхэр амар гээч болов шив дээ. Ийм маягаар жонхуунууд массын реакцийг тандаж байгаа бололтой.
Монгол ардчилал 29 жил болоод олигтой нь хаа байгаан ? Хятадын техник технологи маш хурдацтай хөгжиж байна . Өгөр ардчилалаар юугаа хийдэг юм .

_________________
i am no1

Top
   
PostPosted: Feb.21.19 10:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2108
Хэ хэ, чи нэг ийм юм ярих гээд байсиймаа. Наад орос, станууд, хятад дотроос хятад л амжилтанд хүрсэн. Гэхдээ улс төрийн байгуулал нь соц нэртэй боловч ЭЗ нь барууны загвар, капитализмаар л явсан тулдаа. Харин орос, станууд чиний хэлдэгээр өгөр ардчилалаар яваагүй боловч хөгжиж шальсан зүйлгүй байгаа. Чи үүнд ямар тайлбар хийх вэ?

Top
   
PostPosted: Feb.21.19 10:50 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.30.10 7:32 pm
Posts: 2679
Location: goldilock zone
Quote:
Quote:
Монгол ШХАБд элсэх л юм бол нэг их удалгүй орос, хятад, стануудтай адилдуу дарангуйлалын замаар орно гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Сая нэг судлаачархуу амьтан ШХАБаас өмнө түүний урьдач байгууллагууд болох ЕвЭЗХд орох ухааны юм ярьж эхэллээ. Естой л сүх далайтал үхэр амар гээч болов шив дээ. Ийм маягаар жонхуунууд массын реакцийг тандаж байгаа бололтой.
Монгол ардчилал 29 жил болоод олигтой нь хаа байгаан ? Хятадын техник технологи маш хурдацтай хөгжиж байна . Өгөр ардчилалаар юугаа хийдэг юм .
хэдийгээр хоцорч яваа ч гэсэн ардчилалаасаа ухарч болохгүй шдээ.
хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов

Top
   
PostPosted: Feb.26.19 12:12 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Д.Бямбасүрэн: Сюй Шү Жанд дагаар орсны 100 жилийн ойг тэмдэглэх гээгүй бол ШХАБ-д элсэх шаардлагагүй

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-Сүүлийн үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол Улс элсэх хэрэгтэй гэсэн сурталчилгааг манай улстөрчдийн зүгээс ихээхэн хийх боллоо. Та ямар байр суурьтай байна?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ 1996 онд байгуулагдсан. Хил хязгаарын төвөгтэй нөхцөлд байгаа зургаан орон, БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекистан Тажикстан, Киргиз улс эхэлж байгуулсан юм шүү дээ. Эдний одоогийн төвшинд тавьж байгаа гол асуудал нь алан хядах, салан тусгаарлах, хорлон сүйтгэх гэсэн гурван үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэж ярьдаг.

Сүүлд Энэтхэг, Пакистан улс нэмж орсон байна лээ. Монгол Улс энд ороод юу хийж чадах вэ. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл дээрх гурван асуудлын аль нь ч Монгол Улсыг олон улсын эвсэлд нэгдэхүйц шахалт, шаардлага болоогүй. Ер нь бол хоёр хөршийнхөө нэгдэн орсон цэрэг, улс төрийн чанартай хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс яаж хандах вэ гэдгийг бодох хоёр үндэслэл бидэнд бий.

Нэгдүгээрт, Монголын улс төр тогтворгүй байна. Өнөөдөр дэлхийн аль ч улс орныг аваад үзэхэд Монголын парламент, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын хооронд ингэтлээ тэмцэл өрнөсөн улсыг олоход хэцүү. Улс төрийн тогтворгүй нөхцөлд байгаа улс орон гадагшаа эвсэл холбоонд орно гэдэг нь тэндээс тусламж дэмжлэг авах тухай асуудал юм шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улс эдийн засгийн хувьд маш сул дорой, өр зээлд баригдсан, ДНБ-ээсээ хоёр дахин давсан өр зээлд орчихоод байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан ийм байдалтай улс орон гаднын эвсэл холбоо руу гүйнэ гэдэг эргэлзээтэй. Энэ бол Монголын талаас тавих ёстой асуултын нэг.

-Эргэлзээ, хардлага төрүүлж байгаа өөр зүйл байна уу?

-Бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Одоогоос 100 жилийн өмнө Монголын ноёд дээдсүүд Сюй Шү Жанд захидал бичиж, урьж авчраад монгол төрийнхөө тугийг буулгаж, зэвсгээ хураалгаж байлаа. Түүнээс хойш 100 жил өнгөрчээ. Тэгэхээр 100 жилийн ойг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэж тэмдэглэх гээ юм уу гэсэн хардлага надад байдаг. Бид 1921 онд Ардын хувьсгал гарч гамингийн ноёрхлоос салж байлаа. Одоо бидэнд дахин тэгж хөдлөх боломж ирэх 2021 онд байх чуу, үгүй чүү, сайндаа л Ерөнхийлөгчийн сонгууль болох биз дээ гэж бодогдоно. Түүхийг олон дахин сөргүүлж турших хэрэггүй юм.

-Ер нь ШХАБ ямар зорилго, чиглэлээр ажилладаг юм бол?

-ШХАБ анхнаасаа цэрэг, улс төрийн чиглэлтэй байгууллага байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Хэдийгээр эдийн засгийн талын асуудалд голлон анхаарна гэж ярьж байгаа ч одоогоор ШХАБ-аас хэрэгжүүлсэн эдийн засгийн нэг ч төсөл байхгүй.

-Манай улс энэ байгууллагад ороод юу хийж чадах бол?

-Монгол Улс тийшээ орлоо гэхэд юу ч хийж чадахгүй. Тэгэхээр орох хэрэг байна уу. Ер нь бол аль нэг эвсэл, холбоонд элсэх асуудлыг дор хаяж 10-20 жилийн цаадахыг харж хөдөлбөл яасан юм бэ. Одоо Хятад орон дэлхийн нэгдүгээр гүрэн болж явна. Удахгүй эдийн засгаараа тэргүүлэгч орон болох төдийгүй цэрэг, зэвсгийн талаар, армийнхаа хүний тоогоор энэ өргөн уудам нутагтай улс орон дэлхийн нэгдүгээр гүрэн болно шүү дээ. Энэ нөхцөлд Ази тивийн тавцан дээр ямаршуу геополитикийн орчин үүсэх вэ. Улс гүрнүүдийн харилцаа яаж өөрчлөгдөх вэ, үүнийг харах хэрэгтэй. Үнэлж дүгнэх ч хэрэгтэй байх.

Бид хоёр хөрш оронтойгоо ямар ч тохиолдолд, аливаа эвсэл холбооны гишүүдийн харилцаанаас илүү ойр дотно, ажил хэрэгч, хариуцлагатай хамтын ажиллагаатай байх ёстой. Бид хойд талдаа ч, урд талдаа ч ялгаагүй янз бүрийн худал амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бултсаар байгаад нэр нүүрээ барсан шүү дээ. Холбоонд орно гэж гүйгээд тэнд байгаа холбооны гишүүдийн өмнө бас нэг баахан худал ярьж, амлалт өгч суухын оронд хоёр хөрштэйгөө тогтоосон хамтын ажиллагаа, төслүүдээ хэрэгжүүлэхэд илүү анхаарвал яасан юм бэ. Энэ нь ч Монголд ашигтай гэж бодогддог.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа “Манай хөгжлийн галт тэргэнд та бүхэн суугаарай, хамтдаа хөгжье” гэж урьж, уриалж байсан. Манайхан ч тухайн үед хамтдаа хөгжих нь гэцгээж байлаа. Хамтын хөгжил гэдгийг та ямар утгаар ойлгож байна?

-Тэр үгийг манайхан зөв ойлгох хэрэгтэй. Хөгжил гэдэг бол тухайн улс орны өөрийн дотоодын нөхцөлөөс төрж гарна. Аливаа улс орны хүч, зориг тэмүүлэл, амьдрах арга зам нь нэг чигт төвлөрсөн цагт л хөгжинө. Хятад орон түргэн хөгжиж, эдийн засаг нь өсөж байхад мэдээж тэдний хэрэгцээ өснө, тэнд нийлүүлэх бараа, материалын хэмжээ өснө. Гэхдээ Монголд ямар нөлөөтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Түүхий эд нийлүүлсээр байгаад сүүлд нь өндөр хөгжилтэй том эдийн засгийн түүхий эдийн хавсарга болчихож болно шүү дээ. Үүнийгээ бодолцож явах хэрэгтэй юм. Нөгөө талаас хөгжил гэдэг хөдөлгүүр нь улсын өөрийн дотоодод байх ёстой бол хүний галт тэргэнд суусан хүн галт тэрэг хаашаа явна тийшээ л явна. Тэрийгээ бас бодох хэрэгтэй байх.

-Манай улс урд хөрштэйгөө харилцаж, хоёр орны хоорондын бараа эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэтэл хойд хөрштэйгөө улам л холдоод байна уу даа. ОХУ ч гэсэн манайхыг тойруулан БНХАУ-тай зузаан нөхөрлөж байгаа нь хийн хоолой, төмөр зам гээд юм юман дээр харагдаад байна?

-Хятад улс Монголын гадаад эдийн засгийн харилцаанд хэдийнээ 85 хувийг даваад явж байна. Энэ нь эдийн засгаар нэг улсын хараат боллоо гэсэн үг, нээх бахархах юм биш. Нөгөө талаас, манай хойд талд байгаа том хөршийн ард түмний хэрэглээ, цаг уурын нөхцөл нь хүйтэн сэрүүн бүст багтдаг гэдэг утгаараа мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний зүйл нийлүүлэхэд боломж ихтэй. Гэвч зах зээл нь хаалттай байдлаар өнөөдрийг хүрлээ. Хамтын ажиллагааг аваад үзэхэд, ОХУ “Монгол-Орос цветмет”-ээс гарсны дараа зөвхөн эрчим хүч, зам харилцааны салбарт л хамтарч байна.

Нөгөөтэйгүүр, манайхан шатахууныхаа ихэнх хувийг ОХУ-аас авдаг. Харамсалтай нь, Орос манайхаас юу ч авахгүй байгаа. Өнгөрсөн оны гүйцэтгэлээс харахад 60-70 сая ам.долларт хүрэв үү, үгүй юү. Тэр дайны бараа, бүтээгдэхүүн хойшоо гарлаа. Энэ байдал юуг харуулж байна вэ гэвэл Монгол-Оросын харилцаа тэнцвэрээ алдаж, зайлшгүй Монголын талаас гүнзгий анхаарч, том алхам хийх шаардлагатай болсныг харуулж байна. Манайхан сүүлийн үед гадаад орнуудтай түншлэх тухай ихээхэн ярьдаг болсон.

Хятад улсын дарга манайд айлчлахынхаа өмнө Монголыг найдвартай түнш байя, найрсаг түнш байя, итгэлтэй түнш байя гэсэн захидал ирүүлсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Түншлэлгүй яах вэ. Түнш гэдэг бизнесийн хүрээнд их ойр харилцааны төрөл. Гэхдээ бид хоёр хөрштэйгөө түншээс арай илүү өргөн хүрээнд андын төвшинд хамтарч ажилламаар санагддаг.

Үүнийгээ зөв харж, ойлгох юм бол аль ч талаасаа санаачилга гаргах зүйл байдаг л байх. Түнш гэдэг бол тухайн асуудлыг ярьж, хамтарч ажиллаж байгааг л хэлнэ. Нэгэнт гурван орон хил залгаа, бидний аюулгүй байдал, тусгаар тогтнол гурвуулангаас нь хамаардаг юм чинь зөвхөн түншлэхээс илүү андын төвшинд анхаарах асуудал бий. Ялангуяа, одоогийн нөхцөлд хойд хөрштэйгөө холбож ярих зүйл юм.

-Тэгвэл энэ чиглэлд ямар гарц гаргалгаа байж болох вэ?

-Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болно. Энэ бол монголчууд тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө хийсэн тэмцлийн түүхэн үйл явдлын ой. Үүнд Оросын талын оролцоо их бий. Оросын 20 мянган цэрэг эрийн амиар бид тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдсэн юм шүү. Т

эр үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирэх байх. Өмнө нь ирнэ гэж амлаж байсан. Халх голын 75 жилийн ойгоор Оросын ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг ирэхэд манай улс баахан гэрээ хэлэлцээр хийгээд явсных нь дараа тонгорчихсон. Энэ жил тийм байдалд орохгүйгээр гэрээ хэлэлцээрүүдээ маш чамбай хийж, Засгийн газрын комиссоороо хэлэлцэж, урьдчилж тохиролцоод асуудлыг шийдэх хэрэгтэй байх.

Хоёр хөрш маань Монголын хувьд бэрхшээл биш, харин ч боломж гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр том зах зээл. Монголоос гарч байгаа жаахан бараа, бүтээгдэхүүн тэнд ямар ч зовлонгүй шингээд алга болно. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас, энэ хоёр том гүрний нутаг дэвсгэрт Монголын хилийг тойроод монгол угсаатнууд байгаа. Хойд талд Буриад, Тува байна. Өмнөд талд Өвөрмонгол, Шинжаан Уйгарууд байна. Тэдний хэрэглэдэг бараа биднийхтэй ойролцоо. Мал аж ахуйн гаралтай ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үндэсний хувцас гэхэд өөрийн үндэсний загвар, өөрийн хийцийн зүйлийг эрхэмлэдэг. Энэ рүү чиглэж ажиллах хэрэгтэй. Гэтэл манайхан том зүйл яриад байх юм.

-Хийн хоолой мөрөөдөж суухаар өөр зүйл сэтгэ, чадахаа амла гэж та хэлж байна уу?

-Манайхан баруугаар төмөр зам явчихлаа, хийн хоолой хойгуур өнгөрчихлөө гээд байх юм. Тэр нь Монголоор дайрсан нь ашигтай юү, дайраагүй нь ашигтай юү гэдгийг ч гэсэн бодох хэрэгтэй. Энэ хоёр гүрэн эдийн засгийн хувьд өөрийн эрх ашгийг эхэлж бодох нөхцөлд хэрэглээ багатай Монголын уудам газар нутгаар ямар нэгэн хийн хоолой дамжуулах нь ашиггүй. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй.

Юм бүхэн дээр өөнтөглөөд, биднийг орхилоо, хаялаа гэдэг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Хийн хоолой Монголд үнэхээр хэрэгтэй юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хятадад очоод нүүрс хийжүүлэх үйлдвэр барина гэж тохиролцоод ирж байсан, түүнийгээ барихгүй юү дээ. Тавантолгойнхоо хийг нааш нь татаж авчраад шатаадаг сан уу, дэлбэлдэг сэн үү, тэрийгээ хараад сууж байхгүй юу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ байдаг л нэг айлчлал уу, нааштай алхам уу?

-Айлчлал хэрэгтэй. Монгол шиг хоёр гүрний дунд байгаа улсын хувьд хоёр талтайгаа байнгын холбоотой байж, бие биеийнхээ санаа бодлыг мэдэрч байх нь чухал. Хятадын талтай ч гэсэн олон янзын асуудлууд гарч байна. Жишээлбэл, Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр манайхан Гашуун сухайт руу төмөр зам тавьж байсан. Гэтэл зам маань зөрөөд явчихлаа.

Хэдий болтол шороон замаар нүүрс тээж тоос манаргаж явах юм. Байсхийгээд хилийн боомт хаагдлаа, хил дээр зөрчил үүслээ гэх юм. Хэдий болтол ингэж явах юм бэ. Хятадын талд бид түүхий эдээ өгч байна, технологийн хувьд хэзээ бид арилжаанд шилжих юм бэ. Энэ талаас асуудлууд бий. Харилцаж л байх хэрэгтэй. Хойд хөрштэйгөө ч харилцах хэрэгтэй. Манайхан хойд хөрш рүүгээ очиж ажил хэргийн яриа хэлэлцээр хийлгүй нэлээд удчихлаа. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад гурван орны Төрийн тэргүүний уулзалт болдог байсан. Тэр нь ШХАБ-ын уулзалтын үеэр голдуу болдог байлаа.

Гэхдээ гурван орны асуудлыг ярих зүйл байсан. Одоо “Торгоны зам”-ын тухай асуудал ярьж байна. Манайхан “Талын зам” төсөл гээд ярьдаг. Зам тээврийн асуудал Монголд үнэхээр чухал. Төмөр замаа өргөтгөж, Европоос Хятад руу ачаа нэвтрүүлж байвал болно. Тэгэхгүйгээр авто замаар зөөхөд манай авто замын даац хүрэхгүй. Тэгэхээр төмөр замынхаа асуудлыг ярих хэрэгтэй. Энэ бол гурван улс хоорондоо ярьж байж шийдэх асуудал.

https://ikon.mn/n/1idb

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм

Top
   
PostPosted: Feb.26.19 1:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12203
Location: universe
Энэ нөхөр Хятадын танк орж ирнэ гээд шөнө унтаж чадахгүй байгаа бололтой . Би хэлсэн ш дээ . Наадхаа Фейсбүүк дээр бичээ . Хятадыг хараасан л юм бол хэдэн зуун лайк шэйр авна .

_________________
i am no1

Top
   
PostPosted: Feb.26.19 1:46 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.19.19 5:23 pm
Posts: 108
Location: erdenesodnom.arslan.3
Quote:
Энэ нөхөр Хятадын танк орж ирнэ гээд шөнө унтаж чадахгүй байгаа бололтой . Би хэлсэн ш дээ . Наадхаа Фейсбүүк дээр бичээ . Хятадыг хараасан л юм бол хэдэн зуун лайк шэйр авна .
Ёстой худлаан бн, 26-хан лайк аваад бшдээ, явахгүй бн.Монголчууд Шанхайд дуртай бгаа бололтой.

Attachments:
09909799.PNG
09909799.PNG [ 221.85 KiB | Viewed 360 times ]

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Top
   
PostPosted: Feb.26.19 7:45 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.24.11 2:30 pm
Posts: 677
Көктүрик ч угаасаа улаан армид хөөгдөж ирсэн юм чинь дургүй байх нь ойлгомжтой кк sorry. Гэхдээ 2 том гүрэн хамтарлаа нээд орос ашиг олсон юм байхгүй байна гэдэг бол худлаа шүү. Нүүрсний экспорт байна, байгалийн хий гээд л зөндөө л орост ашигтай юм хийж байна шд, ирээдүйд тэр нь үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Харин Монголын хувьд мэдээж яарч болохгүй нь үнэн ч эцэст нь элсэхээс өөр сонголтгүй л болох болов уу. Дээр нэг духлаа нь шхабт элслээ гэж Трампыг айлгаж мөнгө салгаад орос хятадаас нүүр буруулаад арилаад өгөх юм бичих юм, буруулаад хаа холдох вэ дээ. Бид биш харин хөрш2 нүүр буруулбал бидэнд л хэцүү, бас визгүй болно ч гэж юу байхав тэр бол тусдаа асуудал. Шхаб-н 2 хоорондоо одоо хүртэл визтэй л байна шд. Хужаа нар дургүйгээ хүрвэл "австрали" шиг нүүрс хориход л манайх хэцүүднэ. Бас 3 дагч хөрш гэж юм үнэндээ огт байдаггүй юм шүү. Хажуудахаа л хөрш гэхээс бус би улаанбаатарынх манай завхан дахь 3 дагч хөрш гэж ярьдаггүй л байхгүй юу. Аа нээрээ бас нэг л их шхаб-г судалсанд нь нобелын шагнал өгье ч гэх шиг, баас. Манайхаае тэгвэл асемыг бусад хамтралыг 100% судалсан нь хаа байна? Тэгээд элсэх гээд биднийг тохгүй л байгаа биздээ. Бид л 3 дагч хөрш гэж ярихаас трамп биднийг хөрш гэж боддог болов уу?

Top
   
PostPosted: Feb.26.19 9:24 pm 

Трамп эрх биш Монгол гэж улс байдаг тухай л мэдэх биз .

_________________
i am no1

Top
   
PostPosted: Mar.01.19 12:04 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12203
Location: universe
Quote:
Хэ хэ, чи нэг ийм юм ярих гээд байсиймаа. Наад орос, станууд, хятад дотроос хятад л амжилтанд хүрсэн. Гэхдээ улс төрийн байгуулал нь соц нэртэй боловч ЭЗ нь барууны загвар, капитализмаар л явсан тулдаа. Харин орос, станууд чиний хэлдэгээр өгөр ардчилалаар яваагүй боловч хөгжиж шальсан зүйлгүй байгаа. Чи үүнд ямар тайлбар хийх вэ?

Казахстан Монголоос хамаагүй дээр л байгаа ш дээ . 2015-16 онд нефтийн үнийн бууралтаас эдийн засгийн өсөлт 1% болтлоо буурсан ч сүүлийн хоёр жилд 3.7-4 % өссөн . Тэгээд ч Казахстан одоо дундаж түвшний хөгжилтэй болсон тул эдийн засаг нь тэгж хурдан өсөхгүй л дээ . 3.7-4% бол дундаж түвшний улсад бол дажгүй тоо .

Ардчилсан Монгол Казахстан шиг хөгжилтэй болвол дээдийн заяа байлгүй

Сайханбилэг өөрөө хүртэл ярьж л байсан , ардчилсан Киргизүүд манайхтай адилхан бүтэхгүй гарууд , харин Казахстаныхан шал өөр түвшинд байна гэж .

_________________
i am no1

Top
   
PostPosted: Mar.01.19 12:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2108
сайханбалагийн үгээр үг хийж яахийн. Наад Казахстанд чинь яг чиний эсрэг ярьдаг, хэрвээ бид 30 жил өвгөнөөр удирдуулаагүй бол хамаагүй илүү байх байсан гэж. Иргэд нь Назаас салахын түүс болсон улсууд байдаг. Уг нь асар их баялаг, дэд бүтэц гэж бүх юм нь байгаа баян орон. Гэхдээ иргэд нь монголоос дээрдэх юмгүй л аж төрж байгаа. Энэ улс чинь аль соц үеэс монголоос юм юмаараа илүү байсан тэр инерциэрээ л явж байгаа юм. Түүнээс путин, Назарбаевтангууд гарч ирээд улсаа хөгжүүлдэггүй юм аа. Тэдэнд хөгжүүлье гэсэн ч потенциал байхгүй, бүгд өчигдөрийн комсомол, монголоор эвлэл, илгээлтийн эзэд, хэнхэг пост коммунистууд, өнөөдрийн төрөл арилжсан капиталистууд. Капиталист гэхээр ЭЗаа тэгж удирдаж байгаа болохоос улс төрийн хувьд ЗХУын үеийн тоталитар дэглэмээс ч долоон дор байгаа. Ядаж тэр үед хүмүүс бүгд ажилтай, эрх тэгш байсан байхгүй юу. Одоо тэдний хүрээлэл л суга байжийж, хамаг юмыг тэд атгаж, жирийн иргэд үгээгүй ядуу амьдарч байна. Суудалдаа харин яаж шигдэхээ сайн мэддэг улсууд.
Бараг АНУаас давж гарах хэмжээний агуу том ЭЗтай хятад гэхэд жилд 6-аас дээш хувиар 30 жил дараалан өсч байхад Казахстан шиг жижиг ЭЗ ердөө л 3-4% өсөлт үзүүлэх нь харин ч муугийн шинж. Хажуудах бүх станууд ардчилсан киргиз, дикт узбек, тажик, туркмен гэлтгүй 5-6% өсөлттэй л байгаа. Тэгэхээр Төв Азийн улсууд нэг нь ардчилалаар явсандаа хоцроод, нөгөөх нь ардчилалаар яваагүйдээ сайн яваад байгаа юм биш юмаа. Энд геополитикийн байрлал, байгалийн баялаг л гол үүрэг гүйцэтгэж байна.

Top
   
PostPosted: Mar.01.19 1:28 pm 

Ийм юм бодож суудаг ,Монгол ялдаг, хүн бдаггүй юм. Битгий илүү дутуу юм яриад бай. Өнөөдөр л 1-2 тэр бум доллар аваа бол маргааш яасан ч яалаа гсэн бодолтой улс. Наад асуудлууд чинь дэгдэхэд шийдвэр гаргасан хүмүүс гадагшаа гараад явчина

_________________
Дебил биш бх нь эх оронч үзэл юм

Top
   
PostPosted: Mar.01.19 10:23 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2108
Quote:
Quote:
.
Ийм юм бодож суудаг ,Монгол ялдаг, хүн бдаггүй юм. Битгий илүү дутуу юм яриад бай. Өнөөдөр л 1-2 тэр бум доллар аваа бол маргааш яасан ч яалаа гсэн бодолтой улс. Наад асуудлууд чинь дэгдэхэд шийдвэр гаргасан хүмүүс гадагшаа гараад явчина
Erdenesodnom oo, чи энэ бичсэнээ ахиад унш даа. Ялангуяа "Ийм юм бодож суудаг ,Монгол ялдаг, хүн бдаггүй юм" гэдгээ. :hehe:

Top
   
PostPosted: Mar.02.19 6:43 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3498
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Шанхайд (ШХАБ-д) элссэний маргааш???!!!! - МОНГОЛЫН РАДИО ХЯТАДААР МЭНДЧИЛНЭ

_________________
Bariin syylnees batganii tolgoi

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited