#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.25.19 4:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Apr.09.10 11:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
...

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: May.19.10 11:57 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Ихэнх нь хуучин буюу соц түүх хэмээгч зохиол их уншсан шиг байна. Арай өөр өнцгөөс харсан гадаад, дотоодын эрдэмтэдийн шинээр судалж ил гаргасан түүхийг уншвал цэгцтэй байх шүү. Мөн түүхийг тийм байсан бол ийм байсан бол гэж ярих нь хэрүүлийн шинж чанартай, баримтгүй, хий дэмий маргалдсан л юм болох байх да. Тэрний оронд түүхийн ийм номонд тийм байна гэж бичвэл.


Top
   
PostPosted: Jun.18.10 7:22 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Баатар Цогт Тайжийн Хадны Бичээс
Image
Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа хүргэе.

Нэгдүгээр бичээс: Цагаан тахиа жилийн намрын эхэн сарын хорин нэгнээ Цогт тайж Хангай ханы цэцэрлэгийн хойд ууланд авлан, хуягт халтараа унаад, өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээр маш уярч халагуут авга эгч юүгээн санаж ийн өгүүлээд уйллаа.

-Дээд тэнгэр ханы ахуй хийгээд

Дэлхий дахь хан богдусун ахуй газар

Дээр дорын ялгал болбоос бээр

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

-Аганистайн агуй дахин бодисдва нар хийгээд

Алтан дэлхий дахь бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид болбоос

Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй

-Энд хан богдусун сайн түшмэд хийгээд

Эргүүлэгч Эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй

-Олз идэш олон ядагч хүмүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Ахуй бие ангид боловч

Алан идэхүйн агаар нэгэн буй

-Хол ойроос хулгай хийгч хүмүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие өөр боловч

Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй

-Онон мөрөнд ахуй халагуут эгч минь хийгээд

Орхон туулд агч эвчит бидэн хоёр

Халх оннигуудын газар хол болбоос бээр

Хайрлан саналцахын агаар нэгэн буй

-Энэ биедээн эс золголцвоос

Үүнээс хойш төрөл тутамдаа

Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай …


Хэмээн хайлан өгүүлсэнийг нь хамт агсан Эрх хиа тогтоож сударлан авсныг хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн /1624он/ нэгэн сарын арван наймнаа Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив.

Шүлгийг сурвалжлан олж, шинжлэх ухааны судалгааны гүйлгээнд оруулсан тухайд эрдэмтэн Ц.Сандаг бичихдээ:

“1912 онд монголч эрдэмтэн В.Л.Котвич Монголд ирээд буцах гэж байхдаа Мишиг гүний хошууны Дуутын хар чулуу гэдэг газар бичигтэй хад байдаг тухай мэдээ авсан байна. Нэгэнт хугацаа давчидсан учраас тэр бичгийг хуулбарлуулж илгээхийг Гадаад яамны сайд Ханд вангаас хүсчээ. Ханд ван тэрхүү хүсэлтийг ёсоор болгож уул хуулбарыг Жамсраны Цэвээнээр дамжуулан В.Л.Котвичид илгээсэн ажээ.1923 оны 5-р сарын 31-нд В.Л.Котвич Оросын Археологийн нийгэмлэгийн Дорно дахины салбарын хуралдаан дээр уул бичээсний тухай товч мэдээлэл хийсэн байна.1925 онд жуулчин П.К.Козлов Мишиг гүний хүрээний хошуугаар уул бичээсийг гэрэл зурагт буулгаж авсан ажээ. Энэ гэрэл зургийг Б.Я.Владимирцовт уншуулахаар өгсөн байна.Үүнийг мэдээд В.Л.Котвич ч нөгөө хуулбараа бас Б.Я.Владимирцовт өгсөн байна. Б.Я.Владимирцов “Халхын Цогт тайжийн хадны бичээс”гэдэг өгүүлэл бичиж “СССР-ийн ШУА-ийн мэдээ” сэтгүүлийн 1926 ба 1927 оны дугаарт нийтлүүлсэн байна”гэжээ.Үүнээс хойш судалгааны олон бүтээлд уг шүлгийн тухай шинжлэн дүгнэсэн материал хэвлэгджээ.

Хоёрдугаар бичээс: Саманда бадари хийгээд Аминдиваа ба Шигмунь бурханаа мөргөмүй.Хий очир хийгээд Варагай эх ба Базарвааньд мөргөмүү …

Чингис хааны үр Очир хааны ач Халхын цогт тайжийн зарлигаар дайчин хиа, Гүен баатар хоёр Монголын хутагт хааны учираа Чингис хааны төрсөн усан морин жилээс инагш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо, жилийн эх хулгана жил, сарын эх гал барс сарын арван таван, их цагаан өдрөө хаш эрдэнэ мэт хаданд бичив.

Д.Лхагвамаа
МОНЦАМЭ


Top
   
PostPosted: Jul.16.10 12:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Цогт тайж гэж түүхийг гуйвуулсан киног цайны оронд навч түүж буцалгаж ууж хамаг байдагаа орос руу ачуулж байсан хүнд үед яагаад тэгж яарч хийсэн юм болоо?

Монголчууд тэр киногоор л монгол манж ойрадын харилцааг төсөөлөх юм. Дээд боловсролтой багш нар хүртэл Цогт тайжийг давтаж яриад зогсож байх юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jul.16.10 9:59 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Quote:
Цогт тайж гэж түүхийг гуйвуулсан киног цайны оронд навч түүж буцалгаж ууж хамаг байдагаа орос руу ачуулж байсан хүнд үед яагаад тэгж яарч хийсэн юм болоо?

Монголчууд тэр киногоор л монгол манж ойрадын харилцааг төсөөлөх юм. Дээд боловсролтой багш нар хүртэл Цогт тайжийг давтаж яриад зогсож байх юм.
Цогт Тайж шиг цэрэг, эрдмийг хослуулсан эх оронч, бузарт идэгдсэн урвагчидтай тэмцсэн, Монголыг нэгтгэгч Лигдэнг үхтлээ дэмжсэн баатар байхгүи шүү дээ.
Хадны бичээсээс нь л ямар ухаантай хүн байсан нь харагддаг.
Цогт Тайж бол мундаг хүн байсан, тэр кино бол шал тусдаа асуудал.


Top
   
PostPosted: Jul.19.13 10:34 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Dec.27.12 10:47 pm
Posts: 42
Цогт хун тайж бол яалтчгүй монголын сор болсон хөвүүдийн нэг мөн. түүхэнд үйл хэрэг нэр хүндээ үлдээж чадсан л хүн. харин тэр 3 түмэн цэрэг гэдэг бол боломжгүй л дэ. хөх нуурыг эзэлж аваад тэндээс цэрэг татлаа ч гэсэн. миний мэдэхээр бол 1 түмэн цэрэгтэй байсан л гэж уншиж байлаа. киноны тухайд бол ярих юмгүй сайн кино

_________________
Бурхан бидний сэтгэлд л оршино.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited