#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 12:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
 Post subject: Re: Ард Аюуш
PostPosted: Jan.02.10 9:00 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Joined: Dec.23.09 3:40 am
Posts: 123
Ард Аюуш бол зохиомол хүн байсан, жаахан амьдралд ойроор төсөөл


Top
   
 Post subject: Re: Ард Аюуш
PostPosted: Jan.02.10 6:52 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.04.07 8:16 am
Posts: 482
Ард Аюушийн энэ намтрыг уншихаар Ард Аюуш УСК той зарим талаар зөрөөд байдаг юмаа. Ялангнуяа төгсгөл хэсэгт нь. Шахаанд оруулна гээд л эм хүний умдагны үс мүс, баахан юмны доогуур шургуулаад хэргийг нэг тийш болгопог нь одоо үнэн юм уу? юу юм. Түүхэн киног хийхдээ учиртай байхгүй бол болохгүй шүү.


Top
   
 Post subject: Re: Ард Аюуш
PostPosted: Feb.11.12 7:37 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Dec.09.11 8:54 pm
Posts: 113
Location: Japan
“Ард” Аюуш 
 Ард Аюуш гэхээр Цэцэг нуурын дугуйлан санаанд ордог. Цэцэг нуурын дугуйлан гэхээр Ард Аюушийн тэмцэл тодордог. Цэцэг нуурын ду­гуй­ланг үүсгэж, ард олныхоо эрх ашгийн төлөө засаг ноён, Хятадын худалдаачидтай зар­га үүсгэн, үүнээсээ болж эрүү шүүлт тулгуулан үхэхээс бусдыг үзсэн ч тэмцлээсээ ухраагүй энэ түүхэн хүний тухай манайхан харьцангуй сайн мэддэг юм. Яагаад гэ­хээр Ард Аюушаар нэрлэсэн уран сайхны киноноос эхлээд роман хүртэл байдаг бо­ло­хоор тэр. Дээхэндээ дунд сургуулийн түүхийн сурах бичигт ч Цэцэг нуурын дугуй­лангийн тухай тодорхой тус­га­сан байдаг байв. 

Заргач, хэл амтайгаараа нэрд гарсан түүний өвөг эцэг болох Ард Аюуш 1859 онд Засагт хан аймгийн Дархан гүний хошуунд төржээ. Одоо­гийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг л даа. Аюуш гуайн аав Алдаржав гээд мөн л бусдад заргаа алдаж үзээ­гүй нэгэн явжээ. Ядуу зүдүү ч цэцэн цэлмэг, үнэн хурц үгтэй, хэлэмгий доломгой хүн байв. Ямартаа л Улиастай руу зарганд явах гэж байсан хүү­дээ "Чи мань хүнээс заргаа авч чадахгүй бол миний нү­дэнд бүү үзэгдээрэй" хэмээн хатуурхаж үлдэхэв. Мань хүн гэдэг нь хошууны засаг ноён Маньбазарыг хэлж байгаа хэрэг. Аюушийн 10-аад жил заргалдсан ноён нь. 

Аюушийн төрсөн цаг үе нь монголчууд Манжийн дарлалд ид зовж, ядуурлын туйлд хүрч байсан үе. Алдаржавынх гэдэг айл хэзээний ядуу зүдүү, мал маллан, ан гөрөөний махаар амьжиргаагаа залгуулдаг байж. Ганц хүү Аюуш 18 насандаа өрх тусгаарлан гарсан ч тэд­ний амьдрал өмнөх шигээ хүнд хэцүүхэн байлаа. Гэсэн ч тэрээр бичиг үсэг гадар­ладаг, сэргэлэн, авхаалжтай нэгэн байсан болохоор нут­гийнхан ч их хүндэлдэг бай­сан тухай ном бичигт үлдээ­жээ. Мань­базарын өмнөх ноён буюу аав Юндэндорж нь Аюушийн энэ чанарыг бодол­цон хиа болгож байв. Тэгээд Захчин аймагтай нутаг бу­лаалдсан заргандаа сул зөв­лөгчөөр дагуулан явж, Аюу­шийн хүчээр нутгийнхаа нэг хэсгийг авч байсан гэдэг. Гэсэн ч дээдэст тал засдаг­гүй, шулуун шударга зангаа­саа болж тэр ажлаа орхижээ. 

Яагаад тэмцэлд босов 

Мань­базарын эсрэг заргын бичиг үйлдсэн Засагт хан аймгийн чуулганы газар явуулахаар бэлдэж, хэдэн хүнтэй ууланд нууцаар орогнож байж л дээ. Нэг өглөө нүүрээ угаахаар гарын алгандаа ус хутгаж байгаад өөрийгөө барихаар ирж байгаа хүмүүсийг харж амжжээ. Тэгээд бусдадаа зугтаарай гэж хэлээд өөрөө ойролцоо байсан тарваганы нүхэнд орж баригдалгүй үлд­сэн гэдэг юм. Одоо ч тэр нүх байдаг гэдэг. 

Тухайн үед хошуу ноён Маньбазар нэг түмэн хонь, гурван мянган адуу, мянга гаруй тэмээ, тэр тооны үхэр­тэй байжээ. Хошууны айлууд тэр малыг нь ээлжлэн ха­риулж, хонь хяргах зэрэг ажилд хоньчин айлууд өөрс­дөөсөө хоол ундыг нь гаргадаг байсан гээд бодохоор Мань­базар овоо хамарч эр байсан нь мэдэгдэх байх. Тэгээд болоогүй гэртээ 50 гаруй хүнийг зарцалж, эмнэг сургах зэрэг ажилд 60-аад эрсийг албадан гаргана. Эмнэг мори­ноос унаж нас барвал ар гэрт нь 25 лан мөнгө өгөөд гүйцээ. Сар бүр хошууны зарлагад гэсэн нэрээр айлуудаас зур­гаан лан мөнгө авна. Мөн өөрийн дуртай цагтаа түлээ түлш, өвс хадлан, сүү тос зэргийг айлуудаас ихээр та­таж авна. Мөрөөрөө өөрөө идээд зогсохгүй Хятадын ху­далдаачидтай найрсан сүжир­дэг байв. Тийм болохоор хятад худалдаачид өөрсдийн­хөө үзэмжээр барааныхаа үнийг тогтооно. Татвар болон худалдаачинд өрөө төлж ча­дахгүй байгаа ядуусыг гавлан дөнгөлдөг байв. Хэрээсээ хэтэрсэн энэ дарангуйллыг тэсэхийн аргагүй болсон хо­шууны ардууд тэмцэл хийж эхэлсэн нь 1903 оноос гэнэ. Толгойлогч нь заргач эр Аюуш. Тэд хошуу ноёныхоо засаг замбараагүй байдлыг илчилсэн заргын бичиг үйл­дэн аймгийн чуулганд өргө­хөөр явах гэж байтал Мань­базартан мэдэж амжиж ба­рив­чилжээ. Тэгээд тэдгээр хүмүүсийг таван толгой ма­лаар торгож хашраасан гэнэ. Эхний тэмцэл ингэж дуусч. 

Хятад худалдаачинг нутгаасаа хөөсөн ч... 

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн олон хүний дотор нуугдан дараг­даж байсан эх оронч үзлийг сэр­гээжээ. Зүгээр үед зүгээр суудаггүй Аюуш тэр­гүүтэй Дархан гүний хошуу­ны­хан бослого гарган олон жил нут­гийн ардын шулсан "Буянт"-ын пүүсийн төлөөлөгч Түмэн­жаргал гэгчийг хөөжээ. Нө­гөөх нь хамаг үнэтэй эд хө­рөнгөө 20 тэмээнд ачин, эд малаа үлдээж амь зулбан зугтсан гэж байгаа. Харин удсан ч үгүй Богд хаант засаг тогтож, өнөө хятад буцаад иржээ. Найз Маньбазартаа хахууль өгч байгаад алдагд­сан эд хөрөнгийг маань олж өгөөч хэмээн гуйв. Нөгөөх нь ч уухайн тас дээрмийн хэр­гээр 165 хүнийг баривчлан, Аюуш зэрэг хүмүүст 80 жин­гийн төмөр зүүж тамлаж эхэл­жээ. Нутгийн ардууд энэ бүх­нийг зүгээр хараад суусангүй, чу­луу модоор зэвсэглэж аваад хошууны шоронд хо­риг­дож байсан хүмүүсийг суллаж чаджээ. Босогчид "Хөндийн ам" гэдэг газар нуугдаж байсан бөгөөд түү­хэн­дээ тэр нь Цэцэг нуурын дугуйлан хэмээн алдаршсан билээ. Босогчид засаг ноён­тойгоо заалдах заргын бичиг үйлдсэн нь дотроо 44 зүйлтэй байв. Тэгээд аяганы амсрыг тойруулан өөрсдийн гарын үсгээ зураад зургаан хүнийг сонгон аймгийн чуулганд бич­гээ хүргүүлэхээр илгээжээ. Харамсалтай нь, аймгийн чуулган ардын бослогыг дэ­вэр­гэхээс айж хэргийг ший­дэлгүй сунжруулж байгаад Маньбазарын хүсэлтээр эзэн ноёноо эсэргүүцсэн, хятад пүүсийг дээрэмдсэн хэргээр Ард Аюуш нарыг баривчлан эрүү тулган, тэмцлээ зог­соохыг шаарджээ. 

Энэ бүхнийг эсэргүүцсэн Аюуш тэргүүтэй хэсэг айл нутгаасаа дүрвэж, хоёр жил гаруйтай өөр газар амьдарч байгаад ирсэн байна. Хэл ам, бослого тэмцлээс айсан хо­шуу ноён түүнийг баривчлах гэж байсныг мэдсэн Аюуш Их хүрээ орж давж заалдахаар заргын бичгээ, эрүү шүүлтийн үеэр тасарсан биеийн хэсэг махтайгаа хамт авч оргожээ. Их хүрээнд ирээд Шүүх яа­манд орно гэдэг амаргүй даваа байлаа. Олон хоног эргэлдсэний эцэст Шүүх яам руу дайран орж, учир байдлаа хэлэхэд "Энд шийдэх бо­ломжгүй" хэмээгээд айм­гийн чуулган руу нь шил­жүүлж, нэг хүнээр харгал­зуулан буцаа­сан байдаг. 

Ингэж Аюушийн зарга Шүүх яам, аймаг, хошуугаар дамжиж сунжирч явсаар бай­гаад 10 гаруй жил болоход Маньбазар ч өвчнөөр нас баржээ. Энэ зарга эцэстээ эсэргүүцэн тэмцэх эзэнгүй болсон ч олон хүнд үлгэр дуурайл, бахархал болон түүхэнд үлджээ. 

Tүүхийн нэгэн үед босоо хийморь шиг дэрвэж, болд төмөр мэт ну­гаралгүй ард олны сайн сайх­ны төлөө зүтгэж явсан Алдар­жавын Аюушийн гавьяат үйл­сийг мартах учиргүй билээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited