#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.19 6:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 304 posts ]  Go to page Previous 18 9 10 11 12 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Apr.20.06 9:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
ЗvvнГарын нэгдvгээр их дайн, ЗvvнГарын хоёрдугаар их дайн, ЗvvнГарын 3 дугаар их дайн гэж байна уу? Том Цэрэндондов, бага Цэрэндондов гэж хоёр хvн байсан гэж байгаа. Халх руу довтолсон гэснээс Манж руу довтолсон гэвэл илvv онох юм биш vv. Манж, Зvvнгарын хоорондын дайн учраас. Эфv Цэрэн чинь Манж жанжингvйгээр юу ч хийж чаддагvй байв. Манжийн хааны утсан хvvхэлдэй байж дээ хєєрхий. Олон Боржигон ноёд энэ хvний гараар орж дууссан биз хєєрхийс.
Сайн ноён хан аймагт ч халх хvмvvсээс илvv Манж цэргvvд олноор суурьшиж байнгийн арми маягтай аж тєрдєг байж.

1717-1720 онд ЗvvнГарын арми Тvвдvvдийг номхруулж яваад Манжийн цохилтонд єртсєн байна, Манжууд бодвол Хошууд ЗvvнГарын хоорондын эртний зєрчлийг ашиглаа биз.
1717 онд бас асар их хvнтэй Хасгийн арми эртний єшєє аван гэж Зvvнграыг довтолсон байдаг юм. ЗvvнГарчууд халимагуудтай холбоо тогтоож байж тулааныг тэсэж гарсан ба улмаар эсрэг довтолгоо хийж Хасгийн армийг хиар чохиж буулгаж авч байжээ.
1720 онд Манжууд Єрємчи хотын тулалдаанд ялсан ч ЗvvнГарыг довтолж зvрхлээгvй юм билээ.
Яг энэ vед Оросын "орчин vеийн" арми (20000-40000) ЗvvнГарын хойноос асар хvчтэй цємрєн орж ирж их хядлага хийж эхэлжээ. ЗvvнГарчууд буцаж довтолж Оросын армийг хиар цохиж нутгаасаа vлдэн хєєж гаргасан байдаг юм.
Энэ бvх Дайнууд Цэвээнравдангийн хаанчлалын vед болсоэ бололтой. Цэвээнравдангийн хvv Галданцэрэн харин илvv Манжийн эсрэг байлдаж Халхыг салгаж авах оролдлого гаргаж байсан бололтой.

Зvvнгарын 3-р дайн нь Манжуудын ээлжит єдєєн хатгалгаар эхлсэн бололтой юм. Даваач хаан Манж-Халхын тvрэлтийг амжилттай хамгаалж том жижиг тулалдаанд ялагчаар тодорч байв. Гэвч тvvний арми дотроо хэд хэд хуваагдаж хоорондоо vзэж эхэлснээр бас Амарсанаа ноён Халхын ноёдоос тусламж гуйснаар Манжуудад маш сайхан далим гаргаж єгчээ.

Манжийн эзэн хааны ордонд байдаг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ vлдээж чадсан хоёрхон Монгол ноён байдаг юм. Нэг нь Хорчины ноён. Хэдэн удмаараа урвагч. Жинхэнэ хор найруулагч. Анх Лигдэн хааны эсрэг Манжтай холбоо тогтоож байсан Хорчин ноёны удам нь. Эдний удмын нэг Хорчин носн нь Цахарын хааны хууль ёсны залгамжлагч зоригт Бурнигийн бослогийг дарж єгч байсан юм билээ. Манж Хорчингийн урвагчдын "vнэт тусламж" -аар Євєр Монголыг гартаа оруулсан бололтой.
Уг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ бичvvлж чадсан хоёр дох хvн нь Эфv Цэрэн юм. Ар Халх дахь "эсэргvv" ноёдыг нухчин дарах, ЗvvнГарын эсрэг дайнд Манж-Халхын цэргийг удирдах гээд олон гавьяа байгуулсан бололтой юм аа.
Quote:
Манж, Зүүн-Гар хоёр нийт 3 удаа дайн хийсэн юм байна. Эхний удаад Галдан, дараагийн удаад Галданцэрэн, тэгээд Даваач, Амарсанаа нар.

Хоёр дахь удаагийн дайн(1718-1738?) нь Цэрэндондов Түвдийг эзэлснээс болсон байна. Үүний дараа Манж цэрэг оруулж Түвдийг харьяандаа оруулжээ. Үүгээр зогсохгүй Галданцэрэн Халхын зарим ноёдод захидал явуулж холбоо тогтоохыг хүсэж байсан байна. Жишээлбэл Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав нарт явуулсан захидал нь Манжийн хааны хүргэн Цэрэнгийн гарт оржээ. Уг захидалдаа Галданцэрэн "Биднийг дэмж, хамтын хүчээр бид Халх, Хошуудыг сэргээж чадна. Хүмүүсээ аваад Алтайг даваад бидэнтэй нийл" гэсэн утгатай юм бичжээ.

Ингээд 1732 он орчимд Зүүн-Гар Халх руу ахин довтолсон боловч Сүх Алдах(?) гэдэг газар Эфү Цэрэнд ялагдсан байна. Удалгүй Цэрэндондов(Түвдийг эзэлдэг Цэрэндондов биш шүү) 30 000 орчим цэргээр Халх pyy ахин довтолж Эрдэнэ-Зуу орчимд тулж ирсэн байна. Дээр дурдсан Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав хоёр хүмүүсийг Цэрэндондовтой байлдахгүй байхыг уриалж, өөрсдөө байлдалгүй гэдрэг буцжээ. Эфү Цэрэн энэ удаа бас л ялж Цэрэндондовын баахан цэргийг олзолсон байна. Манжийн хааны тушааалаар Цэвдэнжав, Лхамжав хоёрыг бүх насаар нь шоронд хийж харин Цэрэн "шалгарсан баатар" цолоор шагнуулжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:28 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Манжийн хаан Энх-Амгалан XVII-XVIII зууны vеийн дэлхийн хvчирхэг улсын нэг байсан Франц улсын хаанд “Галданг дарснаар би сая тєв Азийн эзэн боллоо” гэж захиа бичиж байжээ.
Каншигийн захидал биш юм байна аа. Аль дээр Мин улсын үеэс Хятадад Есүит гэдэг христийн шашины нийгэмлэг байсан юм байна. Манжийн хаан нилээн элэгтэй ханддаг байсан бололтой. Эднээр эм тан бэлдүүлж, дуран авай хүртэл хийлгэж тэнгэр ширтддэг, их буу гм зүйлсээ нилээн сайжруулж байсан гэдэг юм билээ. Эдний төлөөлөгчид Европт буцаж очоод Хятад улсын тухай сурталчлах маягаар "зурагт" хуудас тарааж байсан бөгөөд түүндээ Канши хааны умардын зэрлэгүүдийг дарсан тухай бичсэн юм билээ. Копийг нь номоос үзэж байсан.

_________________
Ленин


Last edited by Detective on Apr.20.06 10:38 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:36 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Шархдаж хоцорсон хэдэн цэрэг л байсан байлгvй дээ. Галдан ямар ч байсан бvслэлтнээс гарч чадсан. Тvvнийг дагаж гарсан энгийн ардын ихэнхи нь л амьд vлдсэнээр барахгvй тал тал тийшээ сарнин алга болсон гэдэг. Манжууд хэдэн зуун єрх айл хожим олзолж аваад Бээжин рvv нvvлгэх шийд гаргаж. Гэвч тэдний дунд халдварт євчин их байсан тул Халхын нутагт vлдээсэн байдаг.
Галдангийн Зуун Модонд байлдсан цэргүүд чиний бичсэн шиг тийм цөөхөн байгаагүй. Яг тодорхой тоо хэлж чадахгүй ч олзлогдсон хүмүүс, Манжид дагаар орсон ноёдынх нь дагуулж ирсэн хүмүүсийн тоо нь бараг 8000 хүрч байсан. Бас Галдангийн довтолгооны үеэр энд тэндгүй сарнисан халхууд Галдангийн цэрэгт нилээн дайчлагдсан байдаг юм билээ. Нэг жишээ хэлэхэд л Орос руу зугтсан 2 ноён сүүлдээ орох гарах газаргүй болоод Галдантай холбоо барихад цаадах нь ир гэж хэлүүлээд хүмүүсээ дагуулаад хүрээд ирэхэд нь албатуудыг нь өөр хоорондоо хувааж авсан гээд нөгөө хоёр нь Манж руу зугтсан гэж байдаг юм билээ. Бас Галдангийн анх дагуулж ирсэн цэргүүдээс гадна Засагт хан аймгийн нилээн хэдэн хүмүүс Галдангийн талд байсан.

_________________
Ленин


Top
   
PostPosted: Apr.20.06 11:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Ер нь Галдан хэдэн цэрэгтэй байсан бэ?

Миний таамаг:

Анх 1688 онд дvvгийнхээ бас алагдсан засагт-ханы єшєєг авна гэж Чахундорж руу дайрахдаа 30,000 цэрэгтэй байсан бололтой. Энэ дайралтаар Галдан нь Халх Хошуудын их цэргийг хоёр ч удаа бут цохиж, улмаар Занабазар, Чахундорж нар Сєнид (Манжийн эзэмшил) нутаг руу дvрвэн зугдсан байна.

Галдан энэ тулаанаар хэр их хохирол амссан нь тодорхойгvй. Гэвч Халхуудаас цэргээ сэлбэсэн биз. ЗvvнГараас болон хошууд гэсэн бусад дайсагнагч Ойрд аймгуудаасаа цэрэг татах ямар ч боломжгvй болсон биз.

Мань эрийг Халхад Чахундоржийг намнаж явах хойгуур Сэнгэ хааны хvv Цэвээнравдан Тvвдvvдийн "ерєєлєєр" хаан болчихоод сууж байж. (Тvвдvvд уг нь анх Галданг бас хаан бол гэж "ерєєдєг" байж. Галданг бvх ойрдын хаан гэж зєвшєєрсєн атлаа, єрсєлдєгч Хошуудын хааныг ч мєн бvх Ойрдын тэргvvн гэх зэргээр єргємжлєн харьцдаг байжээ)
Тvвдvvд жишээ нь Чахундоржтой уулзахаараа Галдангийн эсрэг юм яриад л, Галдантай уулзахаараа Занабазарыг баахан муулж байгаад салдаг байж.

Ямартаа ч Галдан 1688-1690 онуудад 20,000-30,000 цэрэгтэй байсан байж таарлаа. Энэ хугацаанд буриад, халх, урианхай, хотгойд аймгуудын зарим нь Галдангийн эсрэг босож, зарим нь ирж нэгдэж байсан бололтой.

1690 онд Галдан Євєр Халх руу цємрєн оржээ. Энэ vед Манж-Халхын их арми (тоо хэмжээ тодорхойгvй. гэхдээ Халхууд л гэхэд ар євєр нийлээд дор хаяж 25000-35000 байсан байх боломжтой) Галданг хєєн ирж Улз (?) голын эрэг дээр асар том тулаан болжээ.
Манжийн талаас тулааныг нэгэн шилдэг жанжин нь удирдсан байдаг. Галдан нилээн их хоихрол vзсэн ч Манж-Халхын армийг зомгол болтол нь цохиж чадсан байна. Єнєє айхтар жанжин нь цєєн хэдэн амь сахигч цэргийн хамтаар Бээжин руу зугтаж чаджээ.

Галданд дор хаяж 20,000 цэрэг vлдсэн байх. Манжийн хаан асар их сандарч Галданармиа аваад Бээжин рvv хvрээд ирэх вий гэж болгоомжилсон тул хэлэлцээ хийе Улаанбуданд хvрээд ир, юу хvсээд байгаа юм бэ ер нь гэх зэргээр "аалгvйтэж" єгчээ.

Yvний хамтаар асар их цэргийн хvчийг бэлдэж Улаанбуданд аваачих шийдвэр гаргасан байна. Галдан туршуулаараа дамжуулж мэдэнгvvтээ армиа авч Улаанбуданд ирэв. (уг нь армигvй ирэх ёстой байж л дээ Манж хааны хvссэн ёсоор гэвэл)

Энэ Улаанбудангийн (1690 оны 7 сар)тулаанд Манжууд дор хаяж єлхєн 40-50,000 Манж, Євєр Монгол, Хятад цэрэг гаргасан байх боломжтой. Дээр нь Бээжингээс ирсэн их бууны анги ч байв. Манжийн талаас тулааныг эзэн хааны тєрсєн дvv биечлэн удирдав.

Энэ тулаанд Манжууд давамгай байсан ч Галданг бvр мєсєн ялж чадаагvй байна. "Хэлэлцээр хийх" гэж ирсэн Галдангийн хувьд ч манжуудыг дийлэх хvч дутаж байв. Манжууд асар их хохирол амссан бололтой. (тэд Галданг заавал барих тушаалтай байсныг мартаж боломгvй) Тиймдээ ч тэд уухайн тас энхийн гэрээ байгуулаад ухарсан биз.
Галдан цэргийнхээ гуравны нэгээс илvv хувийг алдсан бололтой (6000-8000).

Улаанбудангаас хойш Галдангийн байнгын арми 10,000 цэргээс бvрдэж байсан болуу. Гэхдээ энд мэдээж бусад жанжин (баатар) гуудын цэрэг давхар орно. Жанжин (Баатар) бvр хувийн мянгатуудтай байж. Галдан хаан гэгддэгч vнэн хэрэгтээ бусад жанжингууд нь ч асар их эрх мэдэлтэй, бараг холбоотны хэмжээнд Галдантай харьцдаг байж.

Мєн Ховд, Хэрлэн, Орхоны бэхлэлтэнд дор хаяж тус бvр 1000-2000 байнгын цэрэг байсан байх. Ингэхээр Галдангийн мэдэлд нийт Ар Халхын хэмжээнд нийт 18,000-20,000 цэрэг л байсан байх. Яг єєрийн шууд мэдлийн цэрэг нь хавьгvй бага байсан нь ойлгомжтой. (5000 аас хэтрэхгvй байх)

Энэ их цэргээ нэг дор байрлуулах нь удаан хугацааны хуьд эдийн засгийн (бас бэлчээрийн) хувьд боломжгvй тул байнга тарж байрладаг байсан болвуу.

Мэдэгдэж байгаагаар Ялгуусан хутагт 1 мянгаттай, Данжила - мянгаттай, бусад 4 баатрууд тус бvр 1-2,5 мянгаттай байжээ. (Галдан нь таван мянгаттай?)

1696 онд хэрлэнгийн эрэг дээр Галдан, Данжила болон єєр 3 баатрын нийт нарын 10000 орчим цэрэг л байсан болов уу.

Хэрлэнгээс гарахдаа л тэд салжээ. Нэгдvгээрт хавар цаг ус бэлчээр муу тул их арми нэг замаар явбал єлсєглєнд нэрвэгдэнэ гэсэн vг. Хоёрт Данжилагийн арми уг нь Манжий армийн ард нь гарч араас нь цохих ёстой байж. Данжила vvнийг гvйцэтгээгvй байна.

Ингэж салж явсан цуваанаас Галдангийн 5 мянгат болон бусад олон айл єрх Зуун Модонд отоонд орсон байна. (Галдангийн бусад баатрууд энэ тулаанд орсон эсэх нь тодорхойгvй. зарим нь ЦэвээнРавданд дагаар орж, зарим нь Манжид дагаар орсон байдаг.)

Ялгуусан хутагт тусдаа дайтаж єєр газар явсан бололтой.
Мєн ЗуунМодны тулалдаанд Данжилагийн "арми" биечлэн оролцоогvй бололтой. Галданг бvслэлтнээс гарсаны дараа олж уулзсан бололтой юм. Данжила хєєрхий хэний талдаа орохоо мэдэхгvй их ч юм болсон догоо.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 11:43 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Эфv Цэрэн чинь Манж жанжингvйгээр юу ч хийж чаддагvй байв. Манжийн хааны утсан хvvхэлдэй байж дээ хєєрхий. Олон Боржигон ноёд энэ хvний гараар орж дууссан биз хєєрхийс.
Эфү Цэрэн энэ үед Халхын баруун талыг хариуцсан жанжин нь өөрөө байсан, Улиастай гм газруудаар цэрэг захирдаг байсан гэнэ. Манжийн нэрийн өмнөөс Орос-Халхын(Манжийн) хилийг тогтоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Бас бага Цэрэндондов ялагдсанаас хойш Зүүн-Гар Халх хоёрын хилийг тогтооход Манжийн талаас Цэрэн толгойлж байсан юм байна. Хилийг Алтайн нуруугаар тогтоожээ, ойрадууд анхандаа эсэргүүцэж Ховд орчмыг өөртөө авах гэж нилээн үзсэн боловч бүтээгүй юм байна аа.
Quote:
Сайн ноён хан аймагт ч халх хvмvvсээс илvv Манж цэргvvд олноор суурьшиж байнгийн арми маягтай аж тєрдєг байж.
Манж цэргүүд Галданцэрэнгийн үед л(байдал хурцадсны дараа) Улиастай, Ховд гм газруудаар нилээн байсан. Энэ нь бас Урианхай хавьд бослого хөдөлгөөн их гардаг байсантай холбоотой юм байна. Тамирын гол орчимд бас цэргийн анги байсан бөгөөд энэ нь Цэрэнгийн хүү Цэнгүнжавын мэдэлд байсан гэнэ.
Quote:
1717-1720 онд ЗvvнГарын арми Тvвдvvдийг номхруулж яваад Манжийн цохилтонд єртсєн байна, Манжууд бодвол Хошууд ЗvvнГарын хоорондын эртний зєрчлийг ашиглаа биз.
Зүүн-Гар түвдүүдтэй гэхээсээ илүү хошуудтай байлдсан байна. Хошуудын сүүлчийн хан нь Лхасыг эцсээ хүртэл хамгаалж байлдаад нас барсан гэнэ. Дараа нь түвдийн шашины ямбатнууд Манжаас тусламж гуйжээ. Галдангийн дараа Халх Манжийн харьяа болсон шиг Цэрэндондовын дараа Хошууд Манжийн харьяанд орсон байна. Гэхдээ ер нь бол Хошууд нилээн дээхнээс Манжийг дагаx хандлагатай байсан нь харагддаг л даа. Дамаан Очирт цэцэн ханы Галдангаас зугтсан нилээн хэдэн ноён Манжийг дагачихсан байсан. [Ялгуусан хутагт хошууд хүн байсан бололтой юм ойлгогдлоо]
Quote:
Зvvнгарын 3-р дайн нь Манжуудын ээлжит єдєєн хатгалгаар эхлсэн бололтой юм. Даваач хаан Манж-Халхын тvрэлтийг амжилттай хамгаалж том жижиг тулалдаанд ялагчаар тодорч байв. Гэвч тvvний арми дотроо хэд хэд хуваагдаж хоорондоо vзэж эхэлснээр бас Амарсанаа ноён Халхын ноёдоос тусламж гуйснаар Манжуудад маш сайхан далим гаргаж єгчээ.
Ишжамц гэдэг зохиогчтой <Амарсанаа, Чингүнжав нарын тусгаар тогтнолын төлөө тэмцэл> гэcэн (байх аа) номыг уншлаа. Яахав соц. үед бичсэн, нилээн үзэл сурталтай хэдий ч Манжийн эх сурвалжууд, Монголын архивын материал нилээн ашигласан юм байна.

Тэнд бичсэнээр бол тэр үед Зүүн-Гарт хачин юм болж байжээ. Дөрвөдийн баахан ноёд хаан болох гээд байгаа 2 хүний талд хуваагдаад нөгөө хоёр нь ч гэсэн удалгүй алуулчихаж байх юм. Тэгэнгүүт Амарсанаа Даваачийг хаан болоход их тусалжээ. Харин Даваач Амарсанааг хасагуудтай их холбоотой гэж хардсан бололтой юм. Тэгж муудалцсан юм шиг ойлгогдлоо. Даваач болохоор том Цэрэндондовын ач хүү байсан гэнэ. Амарсанаа эхлээд хасагууд руу зугтаад дараа нь Даваачтай байлдаж дийлдээд Манжийн хаанаас орогнол гуйхад нь "Чин Ван" цолоор шагнаж (дээрээсээ 2 дахь том цол: 1. Хан, 2. Чин Ван, ...) албат ардтайгаа Халхад суух зөвшөөрөл олгосон юм байна. Түүнээс шууд xалхуудаас тусламж гуйсан юм олж уншсангүй ээ. Манжийн эх сурвалжид Даваачийн эсрэг дайнд Амарсанаагийн талын 2 түмэн ойрад цэрэг байсан гэж байна аа. (Вероника Фаит <Халхын 4 хан> гэдэг <Илтгэл шастир>-ыг нилээн ашиглаж бичсэн номдоо тэгжээ)

Даваачийг дарсан цэрэг нь халхууд, Амарсанаагийн цэргүүд оролцсон умард замын цэрэг биш(Банди жанжин) харин нэг манж жанжины удирдсан өмнөд замын цэрэг юм байна аа. Даваач ялагдаад нэг газар орогнож байхад нь мослемууд барьсан юм байна.

Quote:
Уг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ бичvvлж чадсан хоёр дох хvн нь Эфv Цэрэн юм. Ар Халх дахь "эсэргvv" ноёдыг нухчин дарах, ЗvvнГарын эсрэг дайнд Манж-Халхын цэргийг удирдах гээд олон гавьяа байгуулсан бололтой юм аа.
Эфү Цэрэнг Манжийн язгууртнуудыг оршуулдаг сүмд манж хатных нь дэргэд оршуулсан гэсэн. Манжин хаан Эфү Цэрэнд зориулж шүлэг бичсэн, зурагийг нь 2 удаа зуруулж тэр сүмд хадгалсан, нас барахад нь эмч явуулж байсан, оршуулгад нь зориулж өөрөө үг хэлсэн, ар гэр лүү нь хэдэн мянган лан мөнгө явуулсан гээд нилээн юм байдаг юм билээ.

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 1:36 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Галдан Улаан буданд байлдсныхаа дараа Ховд руу очиход Цэвээнрабдан хаан болоогүй байсан. Галдан тэнд дүүг нь алдаг шүү дээ. Цэвээнрабдан Галдантай хамт байсан юм биш үү?

Манжийн баруун замын цэрэгт байсан нэг хошууд хүн замдаа Галдангийн туршуулын хэдэн хүнийг барьж аваад Канши руу илгээсэн байгаа юм. Тэдний мэдээнд Галдан 2 түмэн цэрэгтэй Хэрлэнд байгаа гэж байдаг гэнэ.

Ямар ч байсан миний санахад Галдан 5000 цэрэгтэй Зуун Модонд байлдаагүй ээ. Зөвхөн алуулсан олзлуулсан нь нийлээд нилээн их юм харагдаж байна билээ.

Зуун Модны тулааны дараа Галдан Орхон өнгөрөөд нэг хэсэг тэндээ суусан. Тэр үед Манжид дагаар орох гээд баахан хүмүүс ирсэн.

Дараа нь Ховд руу очоод байж байхад нь бас л нилээн хүмүүс Галдангаас салж Манжийн хаан руу очсон.

Нас барсных нь дараа бас л нилээн хүмүүс Манжийн хаан руу очсон. Үлдсэн нь Цэвээнрабдан руу очсон. Бүр Цэвээнрабдан руу очилгүй нэг хэсэг бие дааж байсан Рабдан гм ноён ч бий.

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 1:49 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Galdan TseveenRavdan 2 hamt baigaagui baih. Galdan ch TseveenRavdangiin duug alah uchirgui. TseveenRavdan tegeed bas zugeer haraad suuhgui l dee medeej.
Ter Zuun Modond aluulj olzlogdson geed baigaa chini manjiin eh survalj tul tooh hereggui. Deer ni ter Fungguyo geed janjin ni ter haviin engiin irgediig ih barij suer uezuulsen baih l daa huurhii.
Galdangiin huvid medeej zuvhun tsergiin too ni 5000 baisan baih. (shuud Galdand haryalagddag ni)
Galdangiin niit army (Danjila, Yalguusan hutagt bolon busad baatruudad haryalagdah tsergiin hamtaar) medeej 10,000-20,000 huntei baisan baih. (deer helsenchlen )
Herlengees garahdaa l ted salsan. ZuunModyn tulaand Galdangiin shuud haryany tserguud buren orson baih. Busad (ZuunGaryn) zamyn tserguud ni ene tulaand oroltsson eseh ni todorhoigui.
Quote:
Галдан Улаан буданд байлдсныхаа дараа Ховд руу очиход Цэвээнрабдан хаан болоогүй байсан. Галдан тэнд дүүг нь алдаг шүү дээ. Цэвээнрабдан Галдантай хамт байсан юм биш үү?

Манжийн баруун замын цэрэгт байсан нэг хошууд хүн замдаа Галдангийн туршуулын хэдэн хүнийг барьж аваад Канши руу илгээсэн байгаа юм. Тэдний мэдээнд Галдан 2 түмэн цэрэгтэй Хэрлэнд байгаа гэж байдаг гэнэ.

Ямар ч байсан миний санахад Галдан 5000 цэрэгтэй Зуун Модонд байлдаагүй ээ. Зөвхөн алуулсан олзлуулсан нь нийлээд нилээн их юм харагдаж байна билээ.

Зуун Модны тулааны дараа Галдан Орхон өнгөрөөд нэг хэсэг тэндээ суусан. Тэр үед Манжид дагаар орох гээд баахан хүмүүс ирсэн.

Дараа нь Ховд руу очоод байж байхад нь бас л нилээн хүмүүс Галдангаас салж Манжийн хаан руу очсон.

Нас барсных нь дараа бас л нилээн хүмүүс Манжийн хаан руу очсон. Үлдсэн нь Цэвээнрабдан руу очсон. Бүр Цэвээнрабдан руу очилгүй нэг хэсэг бие дааж байсан Рабдан гм ноён ч бий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 2:05 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Galdan TseveenRavdan 2 hamt baigaagui baih. Galdan ch TseveenRavdangiin duug alah uchirgui. TseveenRavdan tegeed bas zugeer haraad suuhgui l dee medeej.
Галдан Цэвээнрабдангийн дүүг алсан. Нэр нь бас л нэг Рабдантай юм санаанд ороод байна. Шалтгаан нь Галданг Халхад байх хоорондуур туркестаны(Кашгар?, Ярканд?) 2 ноён бослого үймээн дэгдээж Зүүн-Гарын нөлөөнөөс гарах гэж оролдсон юм уу даа. Бас Халхад Галдантай цуг тэр зүгийн нэг жанжин хамт байлдаж явсан байгаа юм, нэрийг нь санадаггүй. Галдан Цэвээнрабдангийн дүүг тэр бослого үймээн самуунтай холбоод цаазалчихсан гэж уншлаа. Энэ бол Улаан буданд байлдсныхаа дараа Ховдод ирээд байсан үе нь. Цэвээнрабдан хүмүүсээ аваад зугтсан байгаа юм(тийм учраас Галдантай хамт байсан байх гэж бодлоо). Галдан араас нь нэхүүлийн цэрэг явуулаад барьж чадаагүй. Бас Галданд Хөх нуурын хошуудын зүгээс тусламж үзүүлж байсан. Харин Цэвээнрабдан тэр замыг нь хаагаад суучихсан гэж байдаг юм билээ.

_________________
Ленин


Top
   
PostPosted: Apr.21.06 2:30 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Анх 1688 онд дvvгийнхээ бас алагдсан засагт-ханы єшєєг авна гэж Чахундорж руу дайрахдаа 30,000 цэрэгтэй байсан бололтой. Энэ дайралтаар Галдан нь Халх Хошуудын их цэргийг хоёр ч удаа бут цохиж, улмаар Занабазар, Чахундорж нар Сєнид (Манжийн эзэмшил) нутаг руу дvрвэн зугдсан байна.
Чахундоржийн хошууд хүргэн нь туслаж чадаагүй. Хошуудын цэрэг энэ 2 тулалдаанд Чахундоржийн талд байлдсан гэж ёстой уншсангүй. Ер нь Галдан дүүгээ алуулсныхаа дараа шууд дайраагүй, хагас жил илүү хүлээсэн шүү дээ. Засагт ханы үлдэгдэл цэргүүд бол яах аргагүй Галдангийн талд байсан. Цэцэн хан ч олигтой тусламж үзүүлээгүй, Галданг довтлохын өмнөхөн нас барчихсан байсан. Ийм учраас Галдан Чахундоржийг Олгой нуур орчимд ялсныхаа дараа хангүй байсан Цэцэн хан аймаг руу довтолсон.

_________________
Ленин


Last edited by Detective on Apr.21.06 2:33 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 2:32 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
sonirholtoi l scenario yum daan. TseveenRabdan anhnaasaa l Galdantai sujreed, hamtraad baisan yumgui, zaigaa avchihsan baisan yum bish uu?
Yum hum suhuj harahaas. sonin l yum. chi neg doehuulshiigeed neg eh uusver heleedheerei tegj baigaad.
Galdand huh nuuryn hoshuudaas tuslamj uzuulj baisan ni harin ortoi baij boloh yum. Tednii ard Dalai Lam baisan baij taarna. Gehdee arai hoiguur baidag hoshuuduud ni Galdantai baildana uu gehees neeh tuslaad baina gehed itgemgui.
Halhyn zarim heseg ni Galdang demjij baisan, tuunii adilaar Hoshuud dotor ch Galdang baliashigladag baisan humuus baisan baij taarah ni.
Galdan Halhad baihdaa ZuunGar luu dairaagui ni sonin yum shuu. Ahynhaa duutei baildaad yah ve l gej bodson baih daa? Chi tegj baigaad tseveeRabdan hezeenees Zuungart nuluutei bolov gedgiig dahij sain harna biz ee

Quote:
Quote:
Galdan TseveenRavdan 2 hamt baigaagui baih. Galdan ch TseveenRavdangiin duug alah uchirgui. TseveenRavdan tegeed bas zugeer haraad suuhgui l dee medeej.
Галдан Цэвээнрабдангийн дүүг алсан. Нэр нь бас л нэг Рабдантай юм санаанд ороод байна. Шалтгаан нь Галданг Халхад байх хоорондуур туркестаны(Кашгар?, Ярканд?) 2 ноён бослого үймээн дэгдээж Зүүн-Гарын нөлөөнөөс гарах гэж оролдсон юм уу даа. Бас Халхад Галдантай цуг тэр зүгийн нэг жанжин хамт байлдаж явсан байгаа юм, нэрийг нь санадаггүй. Галдан Цэвээнрабдангийн дүүг тэр бослого үймээн самуунтай холбоод цаазалчихсан гэж уншлаа. Энэ бол Улаан буданд байлдсныхаа дараа Ховдод ирээд байсан үе нь. Цэвээнрабдан хүмүүсээ аваад зугтсан байгаа юм(тийм учраас Галдантай хамт байсан байх гэж бодлоо). Галдан араас нь нэхүүлийн цэрэг явуулаад барьж чадаагүй. Бас Галданд Хөх нуурын хошуудын зүгээс тусламж үзүүлж байсан. Харин Цэвээнрабдан тэр замыг нь хаагаад суучихсан гэж байдаг юм билээ.


Top
   
PostPosted: Apr.21.06 2:35 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Chahundorj yagaad nutag deere yalagdsan yum bol? Dor hayaj 40,000 tsereg tsugluulj chadsan baimaar yum?

Galdan Tsetsen han ruu dovtolson ni yahav dee unuu Chahundorj Tsetsen hanaar damjij Soenid ruu zugtsanaas l boloo bailgui dee.
Quote:
Quote:
Анх 1688 онд дvvгийнхээ бас алагдсан засагт-ханы єшєєг авна гэж Чахундорж руу дайрахдаа 30,000 цэрэгтэй байсан бололтой. Энэ дайралтаар Галдан нь Халх Хошуудын их цэргийг хоёр ч удаа бут цохиж, улмаар Занабазар, Чахундорж нар Сєнид (Манжийн эзэмшил) нутаг руу дvрвэн зугдсан байна.
Чахундоржийн хошууд хүргэн нь туслаж чадаагүй. Ер нь Галдан дүүгээ алуулсныхаа дараа шууд дайраагүй, хагас жил илүү хүлээсэн шүү дээ. Засагт ханы үлдэгдэл цэргүүд бол яах аргагүй Галдангийн талд байсан. Цэцэн хан ч олигтой тусламж үзүүлээгүй, Галданг довтлохын өмнөхөн нас барчихсан байсан. Ийм учраас Галдан Чахундоржийг Олгой нуур орчимд ялсныхаа дараа хангүй байсан Цэцэн хан аймаг руу довтолсон.


Top
   
PostPosted: Apr.21.06 2:56 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Chahundorj yagaad nutag deere yalagdsan yum bol? Dor hayaj 40,000 tsereg tsugluulj chadsan baimaar yum?
Халх 3 аймаг тэр үед нийлээд 40 000 гаргах байсан байж магадгүй.

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 3:40 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Галдан Чахундорж хоёрын эвдрэлцлийн шалтагууд их сонин юм. Нэг иймэрхүү ойлголттой боллоо:

Очирт цэцэн хан:

1) Галдан энэ хүний тусламжаар Зүүн-Гарын хунтайж болсон. Дараа нь хошуудын нэг ноён хүмүүсээ аваад Галданд дагаар ороход нь Очирт цэцэн дургүйцэж гэнэдүүлж дайраад эдгээр хүмүүсээ буцааж авч чадсан. Дараа нь дөрвөдийн нилээн хэдэн ноён Галданд дагаар ороход нь Очирт цэцэн сүрдэж Чахундоржтой холбоотон болсон. Удалгүй Очирт цэцний Чахундорж, Хөх нуурын хошууд руу явуулсан элч Галданд баригджээ. Галдан өөр рүү нь хамтарч дайрах гэж буйг мэдээд Очирт цэцнийг өрсөж довтлоод ялсан байна. Очирт цэцэн Хөх нуурын хойхно хавьд зугтаж очоод тэндээ 1680 онд нас баржээ. Зарим эх сурвалжид Галданд алуулсан гэж ч байдаг бололтой. Үүний дараахан Галдангийн Манжийн хаанд бэлэг сэлт өгөхөөр явуулсан хүмүүсийг Чахундорж олзолсон байна.

2) Лувсангомборабдан(билүү?): Очирт цэцний ач хүү нь Чахундоржийн охинтой суусан бөгөөд Галдангийн эсрэг байсан юм байна.

3) Чахундоржийн ээж Ханджамц хошууд хүн байжээ. Очирт цэцний охин нь гэсэн үү? Ямар ч байсан ойрын хамаатан нь байсан юм байна.

Засагт хан:

1) Засагт хан Ванчигийг алсныхаа дараа Чахундоржид ялагдаад зугтсан Хотгойдын Лувсан тайж Зүүн-Гарт орогнож байжээ.

2) Засагт хан Цэнгүн Галдантай дотно харьцаатай байсан бөгөөд охин нь Галдангийн хамаатан Дугаррабдантай(?) суусан байжээ. Түүнээс гадна Засагт хан аймгийн ойж гарсан иргэдийг Чахундорж эргүүлж өгөөгүй байна.

3) Засагт хан Шар ойж гарсан иргэдийнхээ зөвхөн хагасыг нь л Чахундоржоос эргүүлж авч чадсан байна(Хүрэн бэлчирийн чуулганы дараа). Түүнээс гадна Шар болон Дэгдэхи тайж гм ноёд Галдангийн нөлөөнд илт орж эхэлсэн байна. Галдангийн дүү Доржжав бас л Засагт ханы нэг охинтой нь суусан бололтой юм. Чахундорж Шар, Доржжав хоёрыг алсан байна.


Хүрэн бэлчирийн чуулган:

Далай ламын элч, Занабaзар хоёрын сэнтий чацуу байсанд дургүйцсэн Галдан энэ тухай Манжийн хаанд захидал бичиж гомдол мэдүүлж байжээ.

Далай лам:

Илт Зүүн-Гарын талд байсан бөгөөд Галданд бошигт хан цол хайрлажээ. Халх өөрийн гэсэн богдтой тул энэ үед Далай ламаас нэг их хамааралгүй байжээ.

Манжийн хаан:

Халх 3 аймаг Манжийн хаанд алба барьдаг байсан бөгөөд Хүрэн бэлчирийн чуулганд Манжийн хааны төлөөний хүн Арани(Арнай) Чахундоржид дотоодын хямралаа зохицуулахыг мөн Зүүн-Гар их хүчирхэг байгааг сануулжээ.


Харин шалтгаан нь гэвэл Галдан Халхын хэрэгт хөндлөнгөөс хэт их хутгалдсанд л болов уу даа. Шар, Доржжав нар анх эхэлж Засагт ханы нутгаас Түшээт ханы нутаг руу сүрдүүлэг маягийн довтолгоо хийсэн гэж уншлаа.

_________________
Ленин


Top
   
PostPosted: Apr.21.06 5:59 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Бvх Ар Халх 40,000 цэрэг?
Халхын хvн ам тэгээд хэд байсан юм болоо?
Quote:
Quote:
Chahundorj yagaad nutag deere yalagdsan yum bol? Dor hayaj 40,000 tsereg tsugluulj chadsan baimaar yum?
Халх 3 аймаг тэр үед нийлээд 40 000 гаргах байсан байж магадгүй.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 6:01 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Ойлголтууд чинь нилээн зvгширч байна уу даа. Харин шалтгаан гэж авч vзсэн хэсэг чинь нэг л тиймэрхvv, єрєєсгєл байна даа. За яахав дээ тэгээд єєрийн бодол єєртєє зєв байдаг юм хойно.

Манжууд Халхын дотоод байтугай хэрэгт бvvр ч их хутгалдаад эхэлчихсэн байсан шvv дээ. Галдан тэгээд яах байсан юм бэ? Засагт ханыхныг зvгээр харж байгаад Чахундоржид хядуулалтай нь биш дээ.

Тэгээд ч чи нэг юмыг ойлго. Галданг хаан болоо ч vгvй байхад Халх хоорондоо аль хэдийнэ хямраад эхэлсэн байсан юм. Халх Ойрдын цааз бичгийг Галдан биш Чахундорж анх зєрчсєн юм.

Тvшээт хан руу Шар єєрєє "дайраагvй болвуу". Хэдэн залуу тайж нар хєєрч хэсэг явсан байх, "тулган шаардах бичиг" мичиг єгєєд л айн?.
Галдан, Шар хоёрын санаа бол Чахундоржийг аль болох уурлуулахгvй байяа гэж санаж суусан биз. Галдан ч єєрєє хангалттай проблемтэй байсан. Ер нь тэр залуу тайж нар учир явдлаа Шараас нуусан байх. Тэрнээс биш Шар юу боллоо гэж зvв зvгээр байж байгаад л Чахундоржийн гэнэтийн довтолгоонд автах билээ?

Чахундорж тэгээд Засагт ханыг ялаа л биз. Заавал толгойг нь авдаг нь ч юу вэ дээ? Засагт хан зохицье гэж их гуйсан байдаг.

Тэглээ гээд одоо яахав дээ. нэгэнт болоод єнгєрсєн юм. Хойноос нь єчнєєн олон шалтаг шалтгаан бодож оллоо гээд юу єєрчлєх гэсийм бэ?
Quote:
Галдан Чахундорж хоёрын эвдрэлцлийн шалтагууд их сонин юм. Нэг иймэрхүү ойлголттой боллоо:
Харин шалтгаан нь гэвэл Галдан Халхын хэрэгт хөндлөнгөөс хэт их хутгалдсанд л болов уу даа. Шар, Доржжав нар анх эхэлж Засагт ханы нутгаас Түшээт ханы нутаг руу сүрдүүлэг маягийн довтолгоо хийсэн гэж уншлаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 6:33 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
Хотгойдууд хvчирхэг байсан. Чахундоржтой нэг vзээд ухарсан юм билээ. тэгээд Хотгойдууд баруун тийш хєдлєхєд нь ЗvvнГарын Сэнгэ хаан тосож байлдаад буулгаж авчээ. Лувсан тайж орогнол гуйж очоогvй олзонд байсан байгаа юм даа.

ЗvvнГарууд тэр хvнийг цаазаар аваагvй л байгаа юм даа. (Чахундорж шууд цаазлах биз?)

Хожим Галдан хаан Хотгойдыг вантай нь хамт Халхад (Засагт ханд) хvлээлгэн єгчээ гэж байгаа юм.
Quote:

Засагт хан:

1) Засагт хан Ванчигийг алсныхаа дараа Чахундоржид ялагдаад зугтсан Хотгойдын Лувсан тайж Зүүн-Гарт орогнож байжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 7:08 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Tseveenravdan Galdang Zuungart baihad n Hoh nuur luu zugtaad, Halh ruu dairahad n ezgui hoiguur n Zuungariin haan suudliig bulaaj avsan hereg bolson ium bish uu?


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 8:28 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Хотгойдууд хvчирхэг байсан. Чахундоржтой нэг vзээд ухарсан юм билээ. тэгээд Хотгойдууд баруун тийш хєдлєхєд нь ЗvvнГарын Сэнгэ хаан тосож байлдаад буулгаж авчээ. Лувсан тайж орогнол гуйж очоогvй олзонд байсан байгаа юм даа.

ЗvvнГарууд тэр хvнийг цаазаар аваагvй л байгаа юм даа. (Чахундорж шууд цаазлах биз?)

Хожим Галдан хаан Хотгойдыг вантай нь хамт Халхад (Засагт ханд) хvлээлгэн єгчээ гэж байгаа юм.
Эхний удаад Сэнгэд олзлогдсон байх. Харин дараагийн удаад Засагт хан Цэнгүн Лувсан тайжийг хөөгөөд хүн амыг нь олзолж авдаг шүү дээ. Энэ удаа Лувсан Зүүн-Гар руу зугтсан.

Лувсан өөрөө сонин гар байсан шүү дээ. Шастина гэдэг хүний бичсэн <Русско-монгольские посольские отношения XVII века> гэдэг номыг уншаарай. Тэнд Чахундоржид ялагдсныхаа дараахан Орос руу бичиж байсан захидал зэрэг нь бий. Бас Галдангийн Орос руу явуулсан тод үсэгээр бичсэн захидал, Түшээт хан, Цэцэн хан нарын захидал ч гэсэн байдаг юм билээ.

_________________
Ленин


Last edited by Detective on Apr.21.06 10:13 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.21.06 8:32 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Бvх Ар Халх 40,000 цэрэг?
Халхын хvн ам тэгээд хэд байсан юм болоо?
Түүнээс нэг их хэтрэхгүй байсан. Тэнгис ванг өмөөрч Манжтай байлдахад Түшээт хан, Цэцэн хан нийлээд л 2 түмэн цэрэг гаргаж байсан шүү дээ.

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 8:57 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Ойлголтууд чинь нилээн зvгширч байна уу даа. Харин шалтгаан гэж авч vзсэн хэсэг чинь нэг л тиймэрхvv, єрєєсгєл байна даа. За яахав дээ тэгээд єєрийн бодол єєртєє зєв байдаг юм хойно.

Манжууд Халхын дотоод байтугай хэрэгт бvvр ч их хутгалдаад эхэлчихсэн байсан шvv дээ. Галдан тэгээд яах байсан юм бэ? Засагт ханыхныг зvгээр харж байгаад Чахундоржид хядуулалтай нь биш дээ.
Харин тэгээд л Галдангийн Шарыг дэмждэг нь Халхын дотоод хэрэгт хутгалдсан асуудал байхгүй юу.

Галдан бас өөрөө Манжийн хаанд алба барьдаг байсан. Мэдэх байлгүй дээ. Зүүн-Гар Манжаас хол байсан болохоороо л нэг их түгшдэггүй байсан байх.

Чахундорж юу боллоо гэж Засагт ханыхныг хядах билээ дээ. Шар тэгж ярьвал Чахундоржийн дэмжлэгээр хан болсон байх шүү. Засагт хан аймгийг эзэллээ ч гэсэн Манжийн хаан дахиад л нэг шинэ Засагт хан томилох байсан.

Quote:
Тэгээд ч чи нэг юмыг ойлго. Галданг хаан болоо ч vгvй байхад Халх хоорондоо аль хэдийнэ хямраад эхэлсэн байсан юм. Халх Ойрдын цааз бичгийг Галдан биш Чахундорж анх зєрчсєн юм.
За, мэдэж байна. Гэхдээ анх хутгалдаж эхэлсэн нь Галдан. Түүнээс өмнө Сэнгэ зүгээр л байсан шүү дээ. Хотгойдтой л жаахан зөрчилтэй байсан болохоос. Халхын нэг тайж хүмүүсээ аваад өвөр Монгол руу явчихснаас болсон л гэдэг юм. Ер нь бол тэр цаазыг зохиолцсон Гомбодорж, Шолой 2 жишээлбэл Манжийн хаанд алба барьдаг л байсан шүү дээ. Чахундорж яг яаж зөрчсөн гэж?
Quote:
Тvшээт хан руу Шар єєрєє "дайраагvй болвуу". Хэдэн залуу тайж нар хєєрч хэсэг явсан байх, "тулган шаардах бичиг" мичиг єгєєд л айн?.
Галдан, Шар хоёрын санаа бол Чахундоржийг аль болох уурлуулахгvй байяа гэж санаж суусан биз. Галдан ч єєрєє хангалттай проблемтэй байсан. Ер нь тэр залуу тайж нар учир явдлаа Шараас нуусан байх. Тэрнээс биш Шар юу боллоо гэж зvв зvгээр байж байгаад л Чахундоржийн гэнэтийн довтолгоонд автах билээ?Чахундорж тэгээд Засагт ханыг ялаа л биз. Заавал толгойг нь авдаг нь ч юу вэ дээ? Засагт хан зохицье гэж их гуйсан байдаг.

Тэглээ гээд одоо яахав дээ. нэгэнт болоод єнгєрсєн юм. Хойноос нь єчнєєн олон шалтаг шалтгаан бодож оллоо гээд юу єєрчлєх гэсийм бэ?
Шар, тайжуудтайгаа нийлээд бараг Галдангийн нөлөөнд орчихсон байсан. Түүнд нь Чахундорж уурласан л байхгүй юу. Өдөлт хийсэн нь яах аргагаүй Шар.

Шар нэг их гэнэдээгүй ээ. Нилээн байлдаад л өөрөө тулалдаанд үхээ биз дээ? Толгойг нь тасдсан энэ тэр гэж юм байдаг юм уу?

Доржжав бас Галданд мэдэгдэлгүй юм хийгээд байсан уу?

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 10:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
хэхэ за тийм болог ээ,

Галдан Шард тусласнаараа дотоод хэрэгт нь оролцоод л айн?
Чахундорж Очирт хоёр Сэнгэ хааныг эсрэг хуйвалдаанд оролцоогvй юм уу?

Галдан алба барьдаг гэхэд ч хаашаа юм. Эрх тэнцvv хоёр хаадын дунд гарын бэлэг гэж байдаг юм. Худалдаа хийх vед гардаг нэг тийм "єглєг" ч гэх юм уу. Халхын тєлдєг байсан 9 цагааны алба бол биш шvv дээ.

Галдангийн тэр бэлгийг Манжууд харин алба гэж бичvvлээд байдаг юм. Энэ бол Манжийн тvрэмгий байр суурийн илэрхийлэл байхгvй ву. Чи Манжийн хувилбарт хэт итгээд байх шиг байна л даа. Юмыг олон талаас нь мушгин тайлбарлаж болдог юм л даа. Мнж Хятадууд энэ тал дээрээ мастерууд гэдгийг сануудахад илvvдэх юун.

за тэр залуу тайж нарын хєєрvv vйл ажиллагааг нээх аймаар бодлого модлого гэж хvлээж авах нь илvv. Тийм муу санаа, заль мэх байхгvй байсан байна. Хэдэн залуучууд омогшоод хэдэн айлаа нэхсэн л юм билээ. Чиний хэлсэн шиг "Шар эхэлж єдєлт хийгээд" байсан юм байхгvй. Тэр чинь Чахундоржийг бодвол араа боддог, ялагдахаа мэдэж байвал байлдаж майлдаж гvйгээд байдаагvй гар байсан бололтой юм.

Халх-Ойрдын цааз бичигт Манжийн эсрэг хамтран тэмцэнэ гэснээс биш Манжид далдагнаж гvйж очоод, тэдний vзэмжээр засаг захиргааны шинэчлэл оруулаад бай гэж заагаагvй л байхгvй юу.

за тэгээд туйлшрахаас ємнє нэг юм тодрууллья.
гол асуулт бол:
- Галдан эхэлж єдсєн байлаа гэхэд Чахундорж ялагддаг нь яаж байгаа юм бол?
- Галдан буруутай байг. (чиний хэлснээр Халхын "дотоод хэрэгт хэт оролцсон" байг.) тэгвэл Манжууд, Тvвдvvд бас бусдыг дотоод хэрэгтээ оруулж байсан Халхуудын vйлдэлийг чи юу гэж дvгнэх чинт сонин байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 10:50 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
хэхэ за тийм болог ээ,
Галдан Шард тусласнаараа дотоод хэрэгт нь оролцоод л айн? Галдан алба барьдаг гэхэд ч хаашаа юм. Эрх тэнцvv хоёр хаадын дунд гарын бэлэг гэж байдаг юм. Худалдаа хийх vед гардаг нэг тийм "єглєг" ч гэх юм уу. Халхын тєлдєг байсан 9 цагааны алба бол биш шvv дээ.
Нүүдэлчдийн барьдаг алба бол угаасаа л бэлгэдлийн шинж чанартай байсан шүү дээ. Татвар гэдгээс шал ондоо. Юyг нь ч авах билээ дээ, хэдэн малд нь л гувчуур оногдуулахгүй бол. Галдангийн гарын бэлэг ч гэсэн тиймэрхүү л юм байгаа юм даа.

Монголчууд аль дээр Абахайн үеэс л Шолой, Төрбайх 2-оос эхлээд тиймэрхүү "бэлэг" өгцгөөгөөд байсан шүү дээ.

Quote:
Чахундорж Очирт хоёр Сэнгэ хааныг эсрэг хуйвалдаанд ороцоогvй юм уу?
Чахундорж тэгээд учир зүггүй цэрэг гаргаад Галдан руу дайраагүй л байгаа биз дээ?
Quote:
Галдангийн тэр бэлгийг Манжууд харин алба гэж бичvvлээд байдаг юм. Энэ бол Манжийн тvрэмгий байр суурийн илэрхийлэл байхгvй ву. Чи Манжийн хувилбарт хэт итгээд байх шиг байна л даа. Юмыг олон талаас нь мушгин тайлбарлаж болдог юм л даа. Мнж Хятадууд энэ тал дээрээ мастерууд гэдгийг сануудахад илvvдэх юун.
Манжийн хаан Чахундоржийг ялагдсны дараа сайд нартайгаа зөвлөлдөхөд "Галдан, Чахундорж хоёр хоёулаа алба барьсаар ирсэн, хэн хэнийг нь гомдоолгүйгээр хооронд нь хэлэлцээр хийлгэе" гэсэн санал гарч байсан гээд л биччихсэн байх юм. Яагаад огт ор үндэсгүй юм бол Галдангийн алба барьж байсныг санаанаасаа зохиох болсон юм бэ?

Ер нь ингэхэд Галдангийн тухай монгол эх сурвалж маш ховор шүү дээ. Тийм байхад санаанаасаа зохиох хэрэггүй л болов уу! Манж эх сурвалжид 100% итгээд байя гэсэн хүн алга, гэхдээ итгэлтэй монгол эх сурвалж байвал чи нэг хэлээд өгөөч, надад юмыг яаж ойлгох талаар зааж сургаж байхын оронд. Галдангийн дараа Цэвээнрабдан ч гэсэн алба барьж байсан. Манжийн хаан худалдаа хийхгүй гэж сүрдүүлээд Галдангийн хүү, үнс зэрэгийг нь авчруулж бaйсан гээд л бичээстэй байна. Огт ор үндэсгүй хэрэг үү?

Quote:
за тэр залуу тайж нарын хєєрvv vйл ажиллагааг нээх аймаар бодлого модлого гэж хvлээж авах нь илvv. Тийм муу санаа, заль мэх байхгvй байсан байна. Хэдэн залуучууд омогшоод хэдэн айлаа нэхсэн л юм билээ. Чиний хэлсэн шиг "Шар эхэлж єдєлт хийгээд" байсан юм байхгvй. Тэр чинь Чахундоржийг бодвол араа боддог, ялагдахаа мэдэж байвал байлдаж майлдаж гvйгээд байдаагvй гар байсан бололтой юм.
За тэр яахав ээ. Харин дараагийнх нь үр нөлөө нь. Галдан ч гэсэн Манжийг өдөж нэг хэсэг агсарч байгаад "өлсөж" үхсэн биз дээ?

Чи ер нь Галданг хэт баатарлах, цогтой эх оронч маягаар (3000 цэргээр 30 000-ын эсрэг эн тэнцүү үзсэн бололтой ч гэх шиг), Чахундоржийг харгис хэрцгий(Засагт ханыхныг бүгдийг нь хядах гэж байсан бололтой), урвагч(бүгд л урвасан шүү дээ) болгож нэг талыг хэт бариад байх шиг байна.

Галдан Халх руу өнгөлзөж ноёрхлоо тогтоох гэж байсныг үгүйсгээд бараг л илүүц дээ. Тэр үед болж байсан үйл явдал нь чухал болохоос хэн нь хэн бэ гэдэг нь чухал биш, яг тэгж ярих юм бол бүгд л амиа бодсон феодалууд байсан шүү дээ.

Quote:
Халх-Ойрдын цааз бичигт Манжийн эсрэг хамтран тэмцэнэ гэснээс биш Манжид далдагнаж гvйж очоод, тэдний vзэмжээр засаг захиргааны шинэчлэл оруулаад бай гэж заагаагvй л байхгvй юу.
Одоо тэгээд яая гэхэв дээ. Манжууд худалдаа хийхгүй гэвэл бүх юм зогслоо гэсэн үг шүү дээ. Галдан туслах байсан уу? Цаадах чинь даавуу даалимба үйлдвэрлэдэг байж уу? Сибирийн хэдэн оросууд Халхыг хангаад байхаар байж уу? Шолой, Гомбодорж 2 өөрсдөө алба барьдаг байсныг санаарай.

_________________
Ленин


Top
   
PostPosted: Apr.21.06 11:02 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
гvй тэгээд? бvх цэрэг нь байсан гэж яаж бодоов? яаж ч бодсон тэр чинь их юмны бага хаялга байж таарна.
Ямар ч байсан 40 000 цэргээр Галдангийн эсрэг байлдсан гэвэл арай худлаа байх аа. Галдантай байлдсан нь Түшээт хан л бараг ганцаараа шүү дээ. Тэр хошууд хүргэн нь оролцсон гэдэг шиг юм огт байхгүй. Харин Олгой нуурын дэргэд Цэцэн ханы дүү нь цэргээр тусласан байж магад. Цэцэн хан нь өөрөө Галданг довтлохоос өмнөхөн нас барчихсан, шинэ хан сонгож амжаагүй байсан.

Чи наад 40 000 гэдэг тоогоо анх гаргаж ирснээрээ баримт сэлт байвал нэг хэлээдхээрэй, сонирхох юм хуна.

Ер нь тэр үед Халх, Зүүн-Гар хэдэн хүнтэй байсан тухай баримт байдаг юм уу?
Миний төсөөлж буйгаар бол Халх 3 аймаг нийлээд Зүүн-Гартай хүн амаар ойролцоо байсан болов уу?

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 11:21 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
Чахундорж Очирт хоёр Сэнгэ хааныг эсрэг хуйвалдаанд оролцоогvй юм уу?
Сэнгэ гэж бичсэн юм уу? Сэнгийг унтаж байхад нь орон дотор нь барьж авч алдаг нь эх ондоо 2 ах дүүс нь гэж уншиж байснаас Чахундорж түүнтэй холбоотой гэж уншаагүй юм байна аа. Жаахан тодруулбал сайн байна шүү.

Сэнгийн ээж Юм-Ага тэгэхэд Очирт цэцнээс тусламж гуйж байсан энэ тэр гээд л юм байх юм. Очирт цэцэн нь бас Сэнгийг алахад оролцсон болж байна уу? Сэнгийн дүү Галданг хунтайж болгодог нь Очирт цэцэн шүү дээ.

_________________
Ленин


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 11:42 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Quote:
за тэгээд туйлшрахаас ємнє нэг юм тодрууллья.
гол асуулт бол:
- Галдан эхэлж єдсєн байлаа гэхэд Чахундорж ялагддаг нь яаж байгаа юм бол?
- Галдан буруутай байг. (чиний хэлснээр Халхын "дотоод хэрэгт хэт оролцсон" байг.) тэгвэл Манжууд, Тvвдvvд бас бусдыг дотоод хэрэгтээ оруулж байсан Халхуудын vйлдэлийг чи юу гэж дvгнэх чинт сонин байна.
- Галдан сайн удирдагч харин Чахундорж муу байсан юм болов уу? Зүүн-Гар сайн байлддаг, Халх муу байсан юм болов уу? Ингэж хэлүүлэх гэсэн юм уу, хэхэ? Өдсөн хүн заавал ялагддаг гэж хэн хэлээд байна аа?

- Галдан Далай ламд толгойгоо атгуулчихсан байсан шүү дээ. Түвд Халхын хэрэгт нэг их хутгалдаагүй, халхууд Занабазар л гэдэг болчихсон байсан биз дээ? Хоёр хүч(Галдан, Манжийн хаан) Халхын хэрэгт хутгалдаад байхаар нь учраа олохоо байчихсан юм болов уу, хэхэ? Тэр "бусад" гэдэг нь хэн юм бэ?

_________________
Ленин


Top
   
PostPosted: Apr.22.06 12:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.03 9:59 pm
Posts: 518
Location: EUROPE
за за хаа хамаагvй хадуурах нь. чи миний бичснийг сайн уншаагvй бололтой, нэг юмаа дахин бичих тайлбарлах цагын гарз санагдаад байдаг юм, би дор хаяж 40,000 цэрэг гаргасан байх боломжтой гэсэн байгаа биз дээ?

чи тэгээд Галданг янз бvрээр доош нь хийх гээд л, болно л доо, гол нь тэрvvгээрээ юу єєрчлєх гээд байгаа юм гэдгийг чинь л ойлгохгvй юм.
Quote:
Quote:
гvй тэгээд? бvх цэрэг нь байсан гэж яаж бодоов? яаж ч бодсон тэр чинь их юмны бага хаялга байж таарна.
Ямар ч байсан 40 000 цэргээр Галдангийн эсрэг байлдсан гэвэл арай худлаа байх аа. Галдантай байлдсан нь Түшээт хан л бараг ганцаараа шүү дээ. Тэр хошууд хүргэн нь оролцсон гэдэг шиг юм огт байхгүй. Харин Олгой нуурын дэргэд Цэцэн ханы дүү нь цэргээр тусласан байж магад. Цэцэн хан нь өөрөө Галданг довтлохоос өмнөхөн нас барчихсан, шинэ хан сонгож амжаагүй байсан.

Чи наад 40 000 гэдэг тоогоо анх гаргаж ирснээрээ баримт сэлт байвал нэг хэлээдхээрэй, сонирхох юм хуна.

Ер нь тэр үед Халх, Зүүн-Гар хэдэн хүнтэй байсан тухай баримт байдаг юм уу?
Миний төсөөлж буйгаар бол Халх 3 аймаг нийлээд Зүүн-Гартай хүн амаар ойролцоо байсан болов уу?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 304 posts ]  Go to page Previous 18 9 10 11 12 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited