#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Minnesota Timberwolves - <KAT><AW><ZL>
https://forum.asuult.net/viewtopic.php?f=254&t=127639
Page 23 of 24

Author:  U No Me [ Feb.20.15 2:57 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Kg tend jersey gee olgoh gej bgui yu

Author:  bemgx [ Feb.20.15 3:40 pm ]
Post subject:  Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

Төгсгөлийн бүлэг эхэлж байна даа... :|

Author:  ghostface [ Feb.20.15 4:32 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Фэнүүдийн хүсэл биелэх шивдээ.... буцаад 21 номертойгоо тоглох юм боловуу яах юм бол.... бас мань хүнийг бүүлэх боловуу харин халуун дотноор хүлээж авах боловуу...

Author:  Гүртэн [ Feb.22.15 2:13 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Гэртээ тавтай морил гэж хүлээж авна ш дээ. КЖ-г энд зодог тайлаасай гэж битүүхэн хүсч байсан минь биелэлээ олж байх шиг байна. Чононуудад баярлалаа.

Author:  ghostface [ Feb.23.15 12:01 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

энэ жил 38 настай Гарнетт энэ зун 2 жилийн гэрээ хийж зодог тайлалгүйгээр үлдэхээр төлөвлөж байгаа гэнэ, ингэснээр түүний ахмад тоглогчийн нөлөө Тимбервүлвесийн залуу тоглогчдод тун хэрэг болох юм... мөн Гарнетт дасгалжуулагч Флип Саундерстай хамтран Миннесота Тимбервүлсвэс багийг худалдан авах сонирхолтой байгаа гэнэ... Гарнетт өөрийн 20 жилийн кареертаа 325 сая ногоон хийсэн нь НБА-гийн түүхэнд хамгийн өндөр цалин авсан тоглогч болж байгаа гэнэ, харин дасгалжуулагч багийн ерөнхийлөгч Флип Саундерс 17 жилийн дасгалжуулагчин кареертаа 40 сая ногоон хийсэн юм байна... Миннесота Тимбервүлвес багийг Форбес сэтгүүл өнгөрсөн 1 сард 625 сая ногооноор үнэлсэн юм... багийн эзэн Тайлор хэдийгээр багаа зарах сонирхолтой байгаа ч юуны түрүүнд Атланта Хавкс багийн наймааг хүлээж хэдэн сая ногоон хүрэхийг харахаар шийдсэн юм байна...

Author:  ghostface [ Jun.04.15 12:59 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Тимбервүлвес баг тохироо нь бүрдээд, аятайхан санал ирвэл Рикки Рубиог солилцоонд оруулж болно гэсэн гэнэ...
мөн Towns, Okafor 2-ын аль нэг нь драфтын 1-ээр сонгогдох магадлал харьцангуй өндөр байгаа ч гэсэн, Д'Анжело Рассел ч гэсэн яагаад байж болохгүй гэж гэсэн бодолтой байгаа бололтой багийн удирдлага... өмнөх Антони Беннетээ ч олигтой ашиглаж чадахгүй байж, дэмий биздээ Д'Анжело Рассел...

Author:  ChiTownSwag [ Jun.04.15 1:31 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

LaVine!

Author:  ghostface [ Jun.24.15 9:18 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Карл Антони Тоувнсыг сонгох нь бараг тодорхой болсон бололтой.... Тоувнс өөрөө ч бусад багууд бэлтгэл дээрээ дуудахад очихгүй цааргалсан гэнэ...

Author:  Шаазгай [ Jul.08.15 4:44 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

KG одоо 2 жил тоглож нтр яахнав дээ. Үнэхээр больцон харагдаж байна лээ ш дээ. Чадах чинээгээрээ мөнгө хураая гээд 2 жилийн гэрээ хийсэн байх даа.

Author:  Clickclick [ Jul.09.15 10:09 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Боссгүй мафийн бүлэглэл шиг эвгүй байх байлгүйдээ баахан жоохон хүүхдүүд даруулга хийлгэх хүнгүй KG байхгүйд :frog: Тэртэй тэргүй ростероо бүтнээр нь ашигладаг биш. Мөнгөний тухайд ч дүрсээ харуулаад банзанд байж байхад ядах юмгүй ашгаа өгөх биз.

Author:  ghostface [ Jul.09.15 10:42 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

КЖ-гийн ашиг тус талбай дээр биш юмаа гэхэд талбайн гадна маш их байгаа, 1т багийн уур амьсгалыг сайжруулж, эгзэгтэй үед залуучуудыг оройлоод явна, зүгээр нэг энгийн хөгшин биш, ирээдүйн алдрын танхимын гишүүн, хатуу ширүүн зан характертай КЖ учраас өөдөөс нь сөргөөцөлдөх хүн байхгүй л байх.... 2т КЖ-гийн өмсгөлийг зарж Тимбервүлвэс баг ашиг олох боломжтой... 3т КЖ-г Тимбервүлвесээс явах хүртэл нь дэмждэг байсан, улаан фэнүүд нь буцаж багаа дэмжиж эхэлнэ, мэдээж энэ бол тасалбар борлуулалт, иймээ тиймээ юмны худалдаа этр гээд бизнест тодорхой хэмжээний ашиг өгнө... 4т багийн амжилт сайжирвал энэ бол шууд бусаар КЖ-гийн нөлөөтэй холбогдоно, мэдээж багийн амжилт сайжирвал Вүлвесийг үзэхийг зорих хүмүүс олширно, тв-нүүд ч гэсэн урьдын адил ад үзэлгүй, Вүлвесийн тоглолтуудыг гаргадаг болно, гэрээ хийнэ этр гээл хэдий КЖ нээх тоглоод байхгүй ч, давуу талууд байнаа байна....

Author:  gatutumur [ Jul.16.15 12:17 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Ах Виггинс Ник нь зуны лигт давхиж явах юм

Author:  bemgx [ Jul.17.15 12:27 pm ]
Post subject:  Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

Сандэрс, Док аль аль нь КЖ бол талбайн гаднах дасгалжуулагч, багийн уур амьсгалыг нэгтгэж, баздаг, бусдыгаа зоригжуулж, эрч хүчтэй болгож чаддаг гэдгийг хэлдэг.
Сандэрс одоо ч хэлж байна. КЖ манай залуусыг хүмүүжүүлнэ. Тэгэх ч зорилгоор 2 жилийн шинэ гэрээ хийж байгаа. Тэр гараанаас 20 орчим минутыг талбай дээр өнгөрүүлэх болно. Магадгүй тэр энд зодог тайлж, багийн удирдлагын багт ажиллах байх г.мэтээр.
КЖ-г үгүйсгэж болохгүй ээ. Улиралд ядмагхан харагдаж болох ч ПО-д 20 минутандаа бол аргыг нь олно олно.

Author:  ghostface [ Jul.17.15 12:52 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

харин тэххх, талбайн гаднах уур амьсгал, талбай дээрх уур амьсгалаас илүү чухал шүүдээ, түүнийг үндсэндээ КЖ-д даатгачихаж байгаа юм, дээрээс нь КЖ-гийн ачаар баг доторх зөрчил, үл ойлголцол гайгүй байх байх, ялангуяа рүүкий, драфтын но.1-ээр сонгогдсон залуучуудад КЖ-гийн зөвлөгөө маш хэрэгтэй... ирэх улиралд Антони Бэннэтийг гайгүй тоглох байх гэж найдаад байгаа, гайгүй тоглож чадахгүй бол тэгээд үнэхээр бүх цаг үеийн хамгийн муу драфтын но.1 болох байхдаа...

санаснаас Хийтийн Удонис Хаслем КЖ-г худлаа tough guy гэж хийсэн байналээ, тэгжийж алуулах гэжийгаан.....

Author:  ghostface [ Aug.04.15 12:23 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

ахмад холбон тоглогч Андре Миллертай 1 жилийн 1,49 сая ногооны тохиролцоонд хүрсэн байна... ингэснээр ахмад холбогч маань КЖ-гийн хамтаар хувцас солих өрөөний уур амьсгалыг удирдаж, банзнаас залуу тоглогчдыг дэмжиж өгөх нь.... мөн багийн дасгалжуулагч Флип Саундерс хэлэхдээ КЖ-г гараанд байнга гаргах ба, болж өгвөл 20-30 минут тоглуулах бодолтой байгаа гэжээ... КЖ-гээс гадна Тимбервүлвест будагтай талбайд тоглодог 7 залуу байна....

Author:  ghostface [ Aug.24.15 2:25 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

ахиад нэг ахмад тоглогч болох Тэйшон Принцтэй 1 жилийн ахмад тоглогчийн бага цалинтай гэрээ байгуулахаар болсон байна.... ахмад залуучууд нь жигдэрсэн гоё баг болох нь дээ....

Author:  ghostface [ Sep.15.15 12:05 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч бөгөөд ерөнхий дасгалжуулагчийн албыг хашдаг Флип Саундерс хор хавдартай болсон тул, түүнийг өвчнөө эдгээтэл дасгалжуулагчийн ажлыг нь түүний туслах дасгалжуулагч Сэм Митчел гүйцэтгэхээр болсон байна....

Author:  ghostface [ Sep.22.15 9:07 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

багийн удирдлага дурак Беннеттэй гэрээг нь худалдаж аваад явуулах талаар ярилцаж, тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа л гэнэдээ.... иймээ тиймээ наймаанд явуулчиж болоогүйм байхдаа, зүгээр явуулж байхаар....

Author:  anufi [ Sep.24.15 9:28 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Беннетийгээ амбаарджээ.

Author:  ghostface [ Sep.24.15 11:14 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Беннетийг Фила, Лэйкэрс, Рапторс, Блэйзэрс гэсэн багууд сонирхож байгаа бололтой... гэхдээ мань хүнд бас гадагшаа явж тоглох боломж ч бас байгаа... лигт орж ирээд 2 жил болсон ч гэсэн, өөрийгөө бүрэн харуулах боломж бараг олдоогүй гэдэг шалтгаанаар удахгүй баллаж эхэлж магадгүй юм....

Author:  ghostface [ Oct.26.15 1:24 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Image

Тимбервүлвэс багийн ерөнхийлөгч, ерөнхий дасгалжуулагч 60 насандаа цусны хорт хавдрын улмаас нас баржээ... 6 сард түүнийг хорт хавдартай гэж оношлох үед, эмч нар түүний өвчнийг эдгээх боломжтой гэж байсан хэдий ч өвчнөө дийлсэнгүй бололтой.... 17 жилийг НБА-д Тимбервүлвес, Пистонс, Визардс гэх мэт багуудыг дасгалжуулахдаа 654-592 амжилттай удирдаж байсан бөгөөд, хамгийн ихээр Тимбервүлвесийг удирдаж, конференцийн шигшээ хүртэл явж байснаар нь дурсагддаг...

Author:  anufi [ Oct.27.15 10:32 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эр

Image
KG

Author:  Шаазгай [ Dec.08.15 12:54 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

Волвесийн тэр нэг хүү 6 секунд үлдээд байхад бөмбөггүй тоглогч дээр Hack-a-Shaq хийчдэг юм байна.

Author:  ghostface [ Dec.09.15 11:42 am ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

хөөрхий яалтачгүй туршлагагүйтлаа л даа...

Кевин Гарнетт цаг хугацааг буцаасан нь...


Author:  ghostface [ Dec.14.15 12:14 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

Гарнетт өчигдрийн Наггетстай хийсэн тоглолтонд өөрийн кареерын 11,409 дөх хамгаалалтын с.б.авалт хийснээр, Карл Малоуныг гүйцэж, бүх цаг үеийн хамгийн их хамгаалалтын с.б.авалт хийсэн тоглогч болсон байна...

Author:  ghostface [ Dec.18.15 12:53 pm ]
Post subject:  Re: Ойн Чононууд - Миннессота Тимбервүлвес / А.Виггинсийн эрин?

хамгаалагч Кевин Мартиныг солилцоонд оруулахаар болж байгаа гэнэ... учир нь өнгөрсөн жилийн шилдэг шинэ тоглогч Андрью Виггинс жижиг довтлогч дээр биш харин хамгаалагчийн байрлал дээр илүү сайн тоглож байгаа, мөн нөөцний давхар хамгаалагч Зак Лавин банзнаас оноог сайн аваад байж чадах юм байна гэдгээ харуулсан учраас, залуучууддаа өсөж дэвших зай гаргаж өгөх хэрэгтэй гэсэн үүднээс Мартиныг солилцоонд оруулах юм гэнэ.... Мартиныг Нетс авах хэрэгтэй дээ, заримдаа оноо явуулах хүнгүй болчоод байдын, ялангуяа 3-аас НБА-гийн хамгийн муу довтолсон багийн нэг болчихсон тууж явна лээ....

Page 23 of 24 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/