#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.19 5:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 367 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14 15 Next

энэ улиралд Нью-Орлеанс Хорнетс хэр тоглох бол?
50-аас дээш хожил авна. 16%  16%  [ 6 ]
40-49 хожил авна. 37%  37%  [ 14 ]
30-39 хожил авна 13%  13%  [ 5 ]
30аас доош хожил авна 8%  8%  [ 3 ]
явж Дашцэрэнгээс асуучаад ирье 21%  21%  [ 8 ]
хэн мэдэхэв, энэ улиралд тоглох л блгүйдээ. 5%  5%  [ 2 ]
Total votes: 38
Author Message
PostPosted: Dec.27.11 1:39 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Улиралын эхний хожлоо авлаа. EJ сүүлд хожлын шидэлт, хожлын хамгаалалт хийлээ. :wd:

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Dec.27.11 4:22 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15647
Location: •Модон Рикиши дэвжээ
Gordon PG-r garsim shig bn

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Dec.27.11 6:01 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Жарет Жак league suspension гээд тоглоогүй байна.... Жакыг иртэл Гордон холбогчоор гарах юм блгүй.... эхний тоглолт гэхэд санасныг бодвол их дажгүй тоглолоо, Гордон багийн лидер хийгээд яваад байвал, багийн суперод нь болчих л юм байна, дөнгөж 23 настай гэж байнашд....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.27.11 9:34 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1751
Location: Mongolia

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Dec.27.11 10:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Quote:
Гордон багийн лидер хийгээд яваад байвал, багийн суперод нь болчих л юм байна, дөнгөж 23 настай гэж байнашд....
Цаадах чинь дараа жил Индианад ирнэ... :bigthumpup:

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Dec.28.11 12:50 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 10:35 pm
Posts: 1084
Location: UB
Quote:
Quote:
Гордон багийн лидер хийгээд яваад байвал, багийн суперод нь болчих л юм байна, дөнгөж 23 настай гэж байнашд....
Цаадах чинь дараа жил Индианад ирнэ... :bigthumpup:
Тэгвэл Гренжер, Жорж 2ын нэг нь хаачих болж байна. 2уулаа сэлгээнээс тоглох тоглогчид биш шүү дээ.


Top
   
PostPosted: Dec.28.11 12:55 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Хэрвээ Гордон Индианад ирэхээр болвол Грэнжер явах нь тодорхой...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Dec.29.11 7:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6052
Location: Асуулт самбар
Eric Gordon-ii bertel her hund ym bol

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Dec.29.11 8:00 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Сериозны сүртэй бэртэл биш гэсэн.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Jan.30.12 11:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6052
Location: Асуулт самбар
Kaman zoligiig yah geed bna

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jan.31.12 1:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Каманы зарна гээд sale зарлацан байгаа, харин аль ямар баг авах вэ, хэнээр сольж өгөх вэ гэдэг нь сонин байна.... Каманы гэрээ энэ жил дуусна, гэрээ нь бас муугүй үнэтэй 14 орчим сая ногооных гэж байгаа, гэтэл ийм үнэтэй гэрээтэй хүнийг риск хийж буцааж авах баг бас тийм ч хялбар олдохгүй байх.... авах боломжтой багууд гэвэл:

Филаделфи - энэ улирлын тэсрэлт хийж байгаа тус багийн хувьд тэсрэлт хийхэд нь тодорхой хэмжээгээр өөрийн үр нөлөөгөө өгсөн Спенсер Хавес нь гэмтэлтэй байгаа, гэмтлээс ирсэн ч гэсэн буцаад гарсан, оронд нь тоглож байсан Vujevic гэх залуу бас гэмтээд гарсан, яг одоогоор Фила Тони Баттие гэсэн хөгшин тоглогчийг бас нэг шинэ залуу Lavoy Allen гэх залуутай хамтаар төвийн байрлалын асуудлаа шийдэх гэж оролдож байгаа... НОХ-той солилцоонд орвол оронд нь өгөх муугүй залуус Жодий Мийкс, Тад Янг, Эван Тарнер, Луй Виллиамс гэх мэт залуусын нэр солилцоонд багтах нь зайлшгүй... Гэвч энэ улирлын амжилтын гол үндэс болсон эдгээр залуусаа Фила тийм ч амар тавиад тууна гэдэг нь юу л бол... Элтон Брандыг Хорнетс тийм ч их сонирхохгүй байх, 1т урт хугацааны, үнэтэй гэрээтэй 2т нас ахисан 3т урьдны од зэрэглэлийн тоглолтоо гаргаж чадахаа байсан, дундаж тоглогчийн хэмжээнд л байгаа хүн...

Нью-Ёрк - Хэд хэдэн баг оролцсон наймааны ачаар Каман Нью-Ёрк хотод ирж магадгүйм, гэхдээ ямар ямар баг юу юуга бариад явах вэ? Нью-Ёркод өөрт нь өгчихөөр гайгүй тоглогч цөөн тэгээд ч Каман тэгж хамаг юмаа бариад ардаас нь гүйхээр мундаг айхтар тоглогч мөн билүү гэдэг асуудал босч ирнэ...

Юта - Хэдийгээр тус багийн фронткоурт НБА-даа шилдэгт орох Ал Жефферсон, Пол Миллсап болон тэдний сэлгээ болсон рүүки тоглогч Энэс Кантер, Дэррик Фаворс нар зэрэг олон том тоглогчтой байгаа ч гэсэн Фаворс, Кантэр гэсэн 2 тоглогчоо туршлагатай тоглогчоор солиход болохгүй гэх юм байхгүй, мэдээж энэ 2 тоглогч наймаанд явахад арай жулдах учраас Гордон Хайвард, СЖ Майлз, Ража Бэлл гэх мэт нэрнүүд нэмэгдэж магадгүй... гэхдээ Юта ирээдүйгээ бодох шаардлагатай учраас Фаворс, Кантер 2ыг амархан явуулах боловуу яах бол?

Бостон - яг одоогоор Бостонгийн төвийн байрлал эзгүйдэж Гарнетт төвийн тоглогчоор гараанд гарч байгаа, Бостонд төвийн тоглогч зайлшгүй шаардлагатай хэрвээ гайгүй амжилт үзүүлье л гэвэл, гэхдээ Бостонгийн санал болгох хүн Хорнетсд хангалтгүй санагдах нь ойлгомжтой, тийм учраас яг солилцооны журмаар Бостон явна гэвэл бараг л боломжгүй байх харин Хорнетс Каманы үнэтэй гэрээг худалдаж аваад бай бай гээд явуулсан тохиолдолд ветеран-минумум гэрээгээр эгнээндээ элсүүлж болох юм гэхдээ Хорнетс зүгээр ч нэг Каманыг зарсан ч яахав гэсэн зар тавиагүй л байлгүй дээ...

Орландо - багийн суперод Ховардыг алдах магадлал энэ улиралд өмнөх өмнөхөөсөө илүү өндөрссөн, Ховард ч бараг өөрөө энд үлдэхгүй гэдгээ далд хэлбэрээр хэлээл байгаа, тийм болохоор ирээдүйгээ бодоод Каман авчирж болох л юм, мэдээж Каман Ховардын чинээ Орландог сайн тоглуулна гэдэг юу л бол, гэхдээ л оргүйгээс охинтой нь дээр....

Детройт - тус багт Бен Гордон, Вилланова, Стаки, Жеребко, Максиэл гэх мэт Хорнетсын сонирхож болохоор тоглогчид цөөнгүй бий, гэхдээ тэдэнд мөн өдрөөс өдөрт сайжирч буй Монрое байгаа, Каманыг авчирлаа гэхэд шавар хаах болуу, шар алт шиг нэмэр болохуу гэдэг эрсдлийн тооцоог хийхэд илүүдэхгүй л байх...

Миами - тус багийн гарааны төв Антони хэдийгээр хамгаалалтанд жижиг биендээ баймгүй зүтгэл сайтай ч гэсэн аварга авахад хангалтгүй гэж багийн удирдлага фэнүүд ч хэлдэг, харин аварга авахад нь тус болох хүн Каман байж чадах болуу? Миамигийн хувьд Хорнетстой солилцоонд ороод Каманыг авья гэвэл Баттиер, Миллер, Хаслем, Коул, Карри гэх мэт хөзөрнүүдээ дэлгэж болох юм, харин энэ нь Хорнетсын сэтгэлийг хангаж чадах нь юу л бол.... өөр нэг боломжит хувилбар нь Хорнетс Каманы гэрээг худалдаад авчихаасай гэж залбиран бурхандаа зул өргөх...

Атланта - багийн бүх одод тоглогч Ал Хорфорд гэмтсэн нь тус багийн нэрийг Каманы солилцоонд нэр дэвшүүлэх нэг шалтгаан болсон хэдий ч Хорфордын оронд гараанд гарч тоглож буй Заза Бичүүльяа бас л муугүй тоглоод байгаа, мэдээж Хорфорд ирэх цаг нь болоогүй байгаа болохоор асуудалтай байгаа төвийн байрлалаа сайжруулах хүсэл эрмэлзэл Атлантагийн удирдлагад байгаа, гэхдээ оронд нь өгчихмөөр хүн юу билээ?

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.31.12 1:54 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Celtics, Warriors хоёр сүүлд сонирхож Хорнетстэй холбогдсон гэсэн.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Feb.16.12 11:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.02.12 11:55 pm
Posts: 7
ene eric gordon hezee bertlees irhiin bol?


Top
   
PostPosted: Feb.17.12 1:24 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
EJ өчигдөр өвдөгний хагалгаанд ороод амжилттай болсон сурагтай. Гэхдээ дахиад ойролцоогоор 6 долоо хоног тоглох боломжгүй, бараг л энэ улиралдаа out болсон бололтой.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.20.12 12:44 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15647
Location: •Модон Рикиши дэвжээ
Uchiraandaa bnu yunda bn ene Gordon ireed unjuud bga ch gesn togolson toglolt burdee l yalalt avla suulin hed der lav

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Apr.22.12 6:32 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Гордон ирснээс гадна, НБА-тай Нью-Орлеанс хотын америк хөлбөмбөгийн баг болох New Orleans Saints багийн эзэн Tom Benson гэгч эрхэм НБА-тай өөрөөр хэлбэл Давид Стернтэй тохиролцоонд хүрч Хорнетс багийг 338 саяар худалдаж авсан.... сүүлийн хэдэн хожсон тоглолтуудыг бүгдийг нь багийн шинэ эзэн ирж үзсэн, бас дээрээс нь Эрик Гордон тоглосон.... дасгалжуулагч Монти Виллиамс багийнхаа шинэ эзнийхээ өмнө ялалт байгуулахыг хичээсэн байх л даа.....улирлыг маш муу эхлүүлж, нэг хэсэг НБА-гийн 30 багаас хамгийн амжилттай баг болцон тууж явсан ч гэсэн улирлын төгсгөлийг сайн хийж одоогийн байдлаар 20 ялалт 45 хожигдолтой л явж байна, яахав бас муугүй ээ.... Чарлотте, Вашингтон, Сакраменто гэх мэт багуудаас л дээр амжилттай явна одоогоор....

Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Apr.22.12 7:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Том Бэнсон нэр энэ тэр солих юм шиг байгаам...... Америк хөлбөмбөгийн баг бол мундаг баг.... Одоо тэгээд харах л үлдэх шив....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Apr.25.12 10:31 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Стэрн өвгөн жинкэн диктатур гэдгээ харуулсан


Top
   
PostPosted: Apr.25.12 12:01 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Quote:
Том Бэнсон нэр энэ тэр солих юм шиг байгаам...... Америк хөлбөмбөгийн баг бол мундаг баг.... Одоо тэгээд харах л үлдэх шив....
тийм үү, одоо энэ зун л сольж таарах байхдаа... юу гэж солих юм бол мэдээлэл байна уу одоогоор?

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: May.31.12 8:44 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

өнөөдөр явагдсан драфтын лоттереигээс Нью-Орлеанс Хорнетс баг 2012 оны драфтын номер 1 эрхийг авахаар болжээ... сугалаанаас драфтын 1р эрхийг авах магадлал нь 13.7%-тай буюу 4р хамгийн өндөр магадлалтай байсан байна.... драфтын 1р эрхээр олон хүний таамаглаж байгаагаар Кентакигийн авьяаслаг хүчний довтлогч, хурд хүч, тэсрэлтээрээ драфтын 1р эрх болж сонгогдох өндөр магадлалтай байгаа хөмсөрхөг залуу Антонио Дависыг авна гэж ихэнх хүмүүс тааварлаж байгаа юм....

үүнээс гадна драфтын 10р эрхээр ахин нэг тоглогч сонгох эрхтэй бөгөөд, уг эрх нь Миннесотагийн эрх байсан ч гэсэн 6 сарын өмнө багийн суперод, франчайз тоглогч Крис Полыг Клипперс багтай наймаалцах үеэр бонус болж ирсэн гэнэм.... уг сонголтоороо хамгаалагч авах өндөр магадлалтай байгаа юм.... учир нь Полын наймаагаар ирсэн Эрик Гордон, Хорнетстой гэрээгээ сунгах магадлал нь бага байгаа бөгөөд, түүнд өнгөрсөн 2,3 сард шинэ гэрээ санал болгоход зөвшөөрөөгүй, чөлөөт агент болж, дуртай баг руугаа явах магадлал өндөр байгаа юм....

уг явдалд багийн шинэ эзэн Том Бенсон, дасгалжуулагч Монти Виллиамс нар тун баяртай байгаа бөгөөд, багийнхаа түүхийг уг драфтын эрхийн ачаар, Крис Полыг явснаас хойш тийм ч удалгүйгээр дахин шинэ сайн амжилттайгаар бичиж эхэлнэ гэж найдаж байгаа... ямартай ч дараа улиралд энэ улиралаас өөр Хорнетс багийг харах юм байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: May.31.12 9:42 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Стэрн хулхидсан гэх яриа тасрахгүй бололтой


Top
   
PostPosted: Jun.04.12 6:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин тийм хар гараад байгаа юм бнлээ, аргагүй л дээ, 3 сард Том Бенсонд гэнэт л аягүй хурдан зарчихсан... уул нь 2 жилийн өмнө Хорнетс баг зарагдаж байхад Том Бенсон худалдан авах гол кандидатуудын нэгт нь орчихсон л явж байсан л даа, гэхдээ 3 сард зарагдсан явдал нь гэнэт л шахуу болцон болохоор ингэж хардах үндэс бас байгаа л даа.... гэхдээ яахав фэнүүдийн хувьд тэр хор найруулалт, хуйвалдаан этр бол нээх сонин биш дээ, гол нь баг нь сайхан өсөж дэвшиж, сайжрах боломж олдож байгаад баярлахгүй гээд яахав.... ямар ч байсан ирэх улиралд Каман, Гордон 2 гэрээ нь дуусаад, явах байх, Аризаг бас явуулж магадгүй, Аризаг саяны улиралын сүүлийн нэлээд хэдэн тоглолтонд албаар тоглуулаагүй, жаахан гэмтэлтэй байсан нь үнэн ч гэсэн ,тэр бэртэл нь гайгүй болоод, тоглоход бэлэн болсон байсан ч гэсэн, залуу тоглогч Аминуд илүү боломж олгох гэсиймүү яасын, огт тоглуулахгүй байсан... Окафорыг ч гэсэн мөн адилхан, гэмтэл нь гайгүй болчихсон байсан ч гэсэн огт тоглуулахгүй харин, Каманыг явахаас нь сайн ашиглаж авья гэжийгаам шиг л тоглуулсан, бас дээрээс нь Жасон Смит, Айон гэх мэт залуусаа их түлхүү тоглуулсан.... ерөнхийдөө саяны улирал тааруу амжилттай дууссан ч гэсэн, залуу тоглогчиддоо илүү итгэл үзүүлэх, тоглолтонд дасгах гэх мэтийн туршилт хийх маягаар л явсан даа.... Антони Давис ирэхээр хүчний довтлогч дээр гарах биз, тэгээд Окафор, Давис гэж 2 айхтар будагтай талбайн хамгаалагчид, лаана л даа, гэм нь нуруу жаахан намдаж магадгүй.... драфтын 10р эрхээрээ хамгаалагч эсвэл холбогч, магадгүй комбо-гуард авж магадгүй, аз болж Док Риверсын хүү Остон Риверсыг авчих юм биш биз гээл горьдоод байгаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.05.12 9:02 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Остин Риверсийг 10-аас хойгуур л сонгогдоно гэж үзээд байх шиг байгаам.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jun.09.12 10:50 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Anthony "Eyebrow" Davis

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jun.11.12 9:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image
Нью-Орлеанс Хорнетс багийн хамгаалагч Эрик Гордон, чөлөөт агент болох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.... тэрээр өнгөрсөн 12р сард Клипперсээс Нью Орлеанс Хорнетс руу Крис Каман, Ал Фарик Амину, мөн драфтын эрхүүдийн хамтаар Крис Полын наймаагаар ирсэн билээ.... уг наймаа нь өнгөрсөн улиралын хамгийн том наймаа гэж үндсэндээ тооцогдсон бөгөөд аль аль багтаа тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн юм... Клипперс багийн хувьд тэд түүхэндээ байгаагүй өндөр хувьтай сайн улиралыг өнгөрөөсөн бол харин Хорнетсын хувьд эсрэгээрээ тааруухан амжилттай байж, магадгүй үүнийхээ ачаар, ойрын хэдэн жилдээ байхгүй хүчтэй драфт гэгдэж байгаа энэ оны драфтын 1р эрхийг азтайгаар авсан байж болох юм...

Эрик Гордон одоо 7 сарын 1нд рестриктед фрий-ажент буюу хязгаарлагдмал чөлөөт агент болох ба хэрвээ багуудаас онцгой санал тавьж үүнтэй нь Хорнетс баг өрсөлдөж чадахгүй бол тус өндөр санал тавьсан багийн гишүүн болох юм.... хэдийгээр 2 сард багийн ерөнхий дасгалжуулагч Монти Виллиамс Эрик Гордонтой уулзаж, багтайгаа гэрээ хийх талаар ярилцах гэсэн ч гэсэн уг хэлэлцээр амжилтгүй болсоноор Эрик Гордон Хорнетс багт үлдэхгүй гэдэг нь бараг ойлгомжтой шахуу асуудал болчихоод байгаа юм....

тэрээр саяны 2011 оны улиралд тун тааруухан гэж хэлж болохоор амжилттай дуусгасан... тэрээр солигдсоныхоо дараа Хорнетсын төлөө 2хон удаа тоглоод өвдөгний бэртлийн улмаас улиралын ихэнх тоглолтуудыг өнжиж, харин улиралын төгсгөлийн 7 тоглолтонд оролцож, нийтдээ ердөө 9 тоглолтонд оролцож 20.6 оноо дунджилсан амжилттай байгаа юм....

Тэрээр өөрийн төрөлх нутаг Индианадаа буцаж очих хүсэлтэй байгаагаа бараг шулуухан хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн.... Индианад ч гэсэн Гордоныг өөрийн эгнээндээ нэгтгэх бүрэн боломж байгаа бөгөөд тэдэнд энэ зун 21 орчим сая ногооны сул зай гарах хэдий ч гэсэн багийн ерөнхийлөгч Ларри Бёрд, дасгалжуулагч Франк Фогел нарын ярианаас бол тэд суларч байгаа тоглогчид болох хамгаалагч Жеорж Хилл, бүх одод төвийн тоглогч Рой Хибберт нартайгаа гэрээгээ сунгах хүсэлтэй байгаа бөгөөд, угаас Гордоны тоглодог СЖ байрлалд одоогоор Индиана хангалттай сайн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа бөгөөд уг байрлал дээр багийн ирээдүй гэгдэж байгаа Пол Жеорж, комбо хамгаалагч Жеорж Хилл, Леандро Барбоса, асар өндөр потенциал гэгдэж байгаа Ланс Стефенсон гэх мэт тоглогчид байгаа учраас, Гордоныг өндөр үнээр авчрах сонирхол харьцангуй бага байгаа аж....

Багийн ерөнхийлөгч Ларри Бёрд хэдийгээр улиралын дундуур, ерөнхийлөгчийн ажлаа гэрээгээ дуусахаар болино гэж хатуу шийдсэн гэж байсан ч гэсэн улирал дууссаны дараа бодлоо өөрчилж, дахин ерөнхийлөгчөөр ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн... хэрвээ тэр дахин ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал хамгийн түрүүнд Kevin Pritchard гэдэг хүнийг багийн ерөнхий менежерээр томилно гэж яахүү спортс мэдээлсэн байна....

Гордоны хувьд тэрээр нэмж хэлэхдээ, "Сагсан бөмбөг бол сагсан бөмбөг, хаана тоглох нь тийм ч чухал биш... Наймаа миний хувьд үнэхээр сонин содон зүйл болсон, надад шинэ нөхцөл байдал үүсч, амаргүй байсан, гэхдээ би дараагийн тоглох газар маань миний урт удаан хугацаанд байх газар маань байх болно гэж итгэж байна" гэжээ

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.14.12 7:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12176
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Окафор, Ариза нар нь явах сурагтай байсан тэр юу болж байна. Окафорын орон зай ч бараг хүчээр шахагдаж байх шиг байна даа. Каман, Дэвис гээд л гараанд гарах шаанс нь байхгүй болоо биздээ. Манай Атланта-д оччихдоггүйн байхдаа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 367 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14 15 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited