#AsuultSambar :
https://forum.asuult.net/

• • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! • •
https://forum.asuult.net/viewtopic.php?f=254&t=127784
Page 13 of 15

Author:  Battugs [ Jun.14.12 8:23 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Quote:
Окафор, Ариза нар нь явах сурагтай байсан тэр юу болж байна. Окафорын орон зай ч бараг хүчээр шахагдаж байх шиг байна даа. Каман, Дэвис гээд л гараанд гарах шаанс нь байхгүй болоо биздээ. Манай Атланта-д оччихдоггүйн байхдаа.
Чиний хүслээр болдог бол бүх тоглогч танайд очих болтоймоо

Author:  orgil09 [ Jun.14.12 10:45 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Хорнэтс нас залуу байна, ах нараа хүндлээд энэ жилдээ хамаг тоглогчдоо Атлантаруу явуулчих хэрэгтэй. :embarassed:

Author:  Part1zaN [ Jun.15.12 3:24 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Атланта-с бусад нь ажил хаялт хийгээд Атлантаг аварга авахуулчихвал амар вм биш үү

Author:  ghostface [ Jun.15.12 4:14 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

ай даа тэгүүл ч, ёстой сайхан байх болно шүү тиймээ найзуудаа, тэгвэл ч энэ спортын гоёыг жинхнээсээ мэдрэнэ дээ тийм биз дээ найзуудаа?

Author:  orgil09 [ Jun.15.12 9:50 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

.

Author:  orgil09 [ Jun.17.12 10:37 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Бибби хөгшөөн чи өөрөө байнга гурилдсан бичлэг хийдгээ л болил доо,
чамайг онож муулах гэсэнгүй, угаасаа л удаан хугацааны турш би ч биш олон хүн л хэлээд байна шд,
энэ чинь нэг юм хэлээд л байгаам бишүү,
заза peace.

Author:  ChiTownSwag [ Jun.30.12 1:48 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

12-13 ulirald NOH-iin bandwagon uud olon boloh n dee

Author:  ghostface [ Jul.02.12 3:34 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

за Хорнетсийн сэдэвт мэдээлэл оруулагүй удаж, сүүлийн үед хөл хөдөлгөөн ихтэй, мэдээ мэдээлэл ч ихтэй байгаа, тэрнээс заримыг нь сонирхуулья:

Image
Хорнетс баг цалингийн цэсээ суллах зорилгоор өнгөрсөн улиралын сүүлд бараг ашиглаагүй шахуу Окафор, Ариза нарыг явуулж оронд нь Вашингтон Визардс багийн ахмад довтлогч нүсэр үнэтэй гэрээтэй Рашард Левисыг драфтын 46р эрхийн хамт авсан байна... Левисийн хувьд түүний Орландотой байгуулсан 118 сая долларын гэрээнийх нь сүүлийн жил тул, түүний гэрээг худалдаж аваад багаас чөлөөлж, цаашдаа Хорнетс багт цалингийн цэс үүсгэх боломж бий... Левисийг өнгөрсөн улиралын сүүлээр Визардс баг НБА-гийн шинэ дүрэм Амнести-г ашиглан чөлөөлөх гэсэн ч нэгэнт хугацаа нь оройтсон байсан тул болоогүй...

Окафорыг явуулснаар Хорнетс баг ерөнхийдөө драфтын тэргүүн болсон Антони Давист боломж олгож, түүнд ирээдүйгээ даатгасан хэрэг болж буй... ерөнхийдөө Хорнетсын фронткоурт тийм ч муугүй болсон хэдийгээр Окафор явсан ч гэсэн... Каман, Жасон Смит, Густаво Аяон одоо Антони Давис гэх мэт залуусын ачаар, будагтай талбайн хамгаалалт нэлээд чангарч байна.... Окафор өөрийн 8 жилийн кареертаа 12,7 оноо 10,1 самбараас бөмбөг авалт хийдэг ч гэсэн өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас тийм ч сайн байж чадаагүй....

харин Аризагийн хувьд гэвэл 2008 онд Лэйкэрстэй хамт аварга авснаас хойш үнэ нь байнга өссөөр, 2 жилийн өмнө Хорнетс-д ирсэн ч мөн тийм ч сайн байж чадаагүйгээс гадна, Крис Полын наймаагаар ирсэн Ал-Фарүк Амину түүний орон зайг элбэг нөхөхүйц тоглож байгаа тул залуу тоглогчдоо боломж олгох үүднээс Аризаг явуулж байна....


Image
Окафор, Ариза нарын солилцоогоор Вашингтоноос ирсэн Рашард Левисыг авчирсаныхаа дараа чөлөөлнө гэж олон аналистуудын таамагласнаар түүнийг Хорнетс багаасаа чөлөөлсөн байна.... Визардс баг драфтын өмнөхөн 6 сарын 20нд Левисыг энэ драфтын 2р тойргийн 46-р сонголтын хамт Окафор, Ариза нараар сольсон юм... Левисын хувьд түүний Орландо Мэжик багтай байгуулж байсан 6 жилийн 118 сая ногооны гэрээнийх нь сүүлийн жил байсан тул Хорнетс гэрээг нь худалдаж авах замаар өөрсөддөө цалингийн сул зай гаргаж, энэ цалингийн зайгаараа суперод үгүйдээ гэхэд дундаж хэмжээний од авчрах эсвэл багийн хамгаалагч Эрик Гордонгийн гэрээг сунгахад ашиглах боломжтой болно....

Author:  ghostface [ Jul.02.12 3:43 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Image
дараа жил чөлөөт агент болох Эрик Гордоныг багтаа үлдээх сонирхолтой байгаагаа мэдэгдэж Хорнетс баг түүнд шинэ гэрээний нөхцөл санал болгоход Гордон татгалзсан... гэхдээ их дөнгөж 24хөн настай их ирээдүйтэй, сайн хамгаалагч гэгдэж буй Гордоныг тийм ч амархан алдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж Хорнетс баг түүний шинэ гэрээний үнийн санал явуулсан байна, одоогоор хэр их хэмжээний, хэр удаан хугацааны гэрээ зэрэг нь тийм ч тодорхой бус байгаа ч гэсэн, хэрвээ ямар нэг баг Эрик Гордоныг авахыг хүсвэл Хорнетсын санал болгосон үнийн дүнгээс илүү дүнтэй гэрээний нөхцөл санал болгосон тохиолдолд, Хорнетс баг, өөр багийн санал болгосон дүнг давах гэрээний нөхцөл тавьж чадахгүй болсон тохиолдолд, Гордоныг алдах юм....
өнгөрсөн улиралд ердөө 9хөн тоглолтонд оролцсон ч гэсэн 20,6 оноо дунджилж, түүний тоглосон 9 тоглолтонд Хорнетс 6 хожиж 3 хожигдсон амжилттай байгаа нь түүний хэр сайн тоглогч вэ гэдгийг баталж байгаа юм...

Author:  ghostface [ Jul.10.12 1:28 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Image

Шинэ мэдээ:
Их хүчтэй драфт гэгдэж буй энэ жилийн драфтаас 3 сонголт авснаар үндсэндээ Хорнетс багийн шинэчлэлт эхэлсэн гэж болно... уг шинэчлэлтийн процессоо сайжруулах үүднээс өнгөрсөн улиралын амжилт нь өссөн тоглогчийн шагнал хүртсэн, НБА-г холын зайн шидэлт оновчтой гүйцэтгэсэн тоогоороо тэргүүлсэн 24 настай Райн Андерсон гэдэг залууг sign-and-trade наймаагаар Хорнетс багийн төвийн тоглогч Gustav Ayon-оор сольж авсан байна.... уг наймаа нь 7 сарын 11нд албан ёсных болох юм бөгөөд одоогоор Андерсонг 4 жилийн 34-36 сая долларын гэрээ хийсэн гэж байна... өнгөрсөн жил 3ын шугамны ардаас 39%-тай довтолж, оноо авалт нь 16,1-д хүрж, мөн самбараас бөмбөг авалт нь 7,7 болтол өссөнөөр тэрээр шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн.... Хорнетсд ирснээр драфтын тэргүүн Антони Давис төвийн тоглогчоор, Райн Андерсон хүчний довтлогчоор гарч тоглох боломжтой...
Орландогийн хувьд төвийн тоглогч супер од Двайт Ховардаа алдах магадлал тун өндөр байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцний төвийн тоглогч, хямд үнэтэй Густаво Аойныг авч байна... харин Хорнетсын хувьд одоогоор багтаа үлдээх сонирхолтой байсан Эрик Гордоныг Финикст алдах нь ерөнхийдөө тодорхой болсон ба мөн чөлөөт агент Крис Каманыг ч алдах магадлал өндөр байгаа....

Author:  TMAC-SD [ Oct.29.12 1:49 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Энэ сэдэвт юм бичдэг хүн байхгүймуу. Эсвэл сэдэв нь шилжциймуу

Author:  3dMGL [ Oct.29.12 8:25 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Эднийд чинь манай модон хүү Ро Ло дэлбэ шаажийлээ шд. энтони Дэвистэй хамтраад будганд бас хөөрхөн хосолжийнээ.
Эрик Гордон дээр алалдан барин макс гэрээ өгөөд үлдээсэн чинь өнөөх нь ахиад гэмтсэн. гэмтдэг хэр нь Финикст яагаад ирээ гээд байсан бэ гэвэл тэр байтугай бэртэлтэй Амаре, Грант Хилл нарыг л бараг тоглолт өнжүүлэхгүй тоглуулж, бөөцийлж чадаж байсан эмнэлгийн алба юм шүү дээ.
Муу ерлож байсым биш Амарег Никс макс төлөөд авахад нь алтан холбогчоосоо салаад ачаалал нь нэмэгдэхээр бэртэл гэмтэл нь сэдрээд явахаа байх вий дээ гэж байсан одоо яав. Эрик Гордон дээр хорнетс бараг алдаа хийчихсэн болов уу гэж бодож байна. Ингэж байн байн гэмтээд байвал Амаре дээр ч Никс алдаа хийсэн гэгдэх болно.Клипперс л гэхэд Грант Хиллийг авангуутаа гэмтээлүү гэмтлийг нь сэдрээлүү. Нэг юм болгоод л авсан.
За тэгээд миний эндүү бодол байх аваас загналгүй хэлээрэй гэж хүсч байна.

Author:  ghostface [ Oct.30.12 3:35 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

энэ сэдэвт хүн байлгүй яахав дээ, сэдэв мэдэв зөөсөн юм хум байхгүй ээ.... яахав би хариуцаж явдаг ухаантай ч жаахан залхуу хүрээд энд нээх их юм бичихгүй л байгаа болохоос биш Хорнетс одоо ер нь өсөн дэвжих замдаа орж эхэлж байна л даа...


Image

Улиралын өмнөх тоглолтуудын сүүлийнхийг нь өнгөрсөн улиралын аварга Миами Хийттэй хийж 96-89-ийн харьцаатайгаар хожлоо.... энэ жилийн драфтын тэргүүн Антони Дэвис, тун сайн тоглож 24 оноо 11 самбараас бөмбөг авалт, 3 удаа бөмбөг таслалт, 2 блок шот хийж багаа хожилд хөтлөсөн... мөн төвийн тоглогч Робин Лопез хамгаалалтанд сайн байж 4 удаа блок шот хийсний дотор 1 удаа Хаан Жамесыг блокдсон байна.... Хорнетсоос багийн холбогч Васкиез 18 оноо 10 о.дамжуулалт, өнгөрсөн улиралын амжилт нь өссөн тоглогч Райн Андерсон 17 оноо, Ал-Фарүк Амину 13 оноо авч багтаа тус хүргэсэн...
2 баг 2уулаа, улиралын өмнөх тоглолтуудыг 4 хожил, 4 хожигдолтойгоор дуусгасан байна.... Миамигаас их 3вал, Крис Бош 21 оноо 10 самбараас бөмбөг авалт хийсэн бол Жамес 19 оноо, Вэйд 15 оноо авсан ч 19 довтолсноос 7 нь амжилттай буюу тун муу довтолж байсан байна... энэ тоглолтонд нэг харамсалтай явдал болсон нь Хорнетсын рүүки, драфтын номер 10 Остин Риверс баруун шагайндаа тун эвгүй байдлаар дахин гэмтэл авсан явдал байлаа.... гэхдээ тэрээр үүнийхээ дараа талбайгаас өөрөө алхаж гарсан ба, эмч нар рентген зураг авахуулах шаардлагагүй гэсэн нь түүний гэмтэл харьцангуй гайгүй байх гэсэн итгэлийг төрүүлж байгаа юм.... Риверс, үүний өмнөх 2 тоглолтыг Далластай хийсэн тоглолтон дээр шагайгаа эвгүй гишгэснээс болж өнжөөд, энэ тоглолтон буцаж ирсэн ч харамсалтай ийнхүү гэмтсэн байна....

Мөн Миамигаас хаан Жамес, Робин Лопезтой самбараас бөмбөг авах гэж тэмцэлдэж байгаад, 2уул унахдаа, санаандгүй Робин Лопезд нүүрлүүгээ өшиглүүлсэн байна, үүний дараа дасгалжуулагч Эрик Споелстра Жамесыг суулгасан ч гэсэн, гэхдээ энэ нь айхтар гэмтэл байгаагүй бололтой...

Author:  sTURm [ Oct.31.12 1:50 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Андэрсон тэр тоглолтонд манайхыг чанасан шүү дээ. Угаасаа л манай эсрэг алуур хийдэг хүндээ.

Author:  КамиКазе [ Nov.02.12 5:48 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Austin Rivers суга сда, энэ жил яг гучин хэдэн хувьтай довтолж онигоо болно доо.

Author:  ghostface [ Nov.02.12 1:55 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Image

Энэ нөхөр ер нь Хорнетсын төлөө тоглох үнэхээр хүсэлгүй байна уу эсвэл үнэхээр гэмтэл нь бүрэн эдгэрч өгөхгүй, бүүр эсвэл нэмж ахиад гэмтчихвүү?
өвдөгний гэмтлийн улмаас ахиад л тодорхойгүй хугацаагаар тоглохгүй болсон гэнэ, улирал эхлэхийн өмнөхөн л би 100% эрүүл болсон, удахгүй алаад өгнө, би Хорнетс-д үлдсэндээ баяртай байна гээл байсан тэр бла бла бла болж хувирж байна уу яажийн....

Author:  eSuhe [ Nov.02.12 2:00 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

getel Doc-n huu yasan bhnuu uliralin umnu 2 berteed neeltin togloltond togolod guijishde :P

berteluudig ch haritsuulaltgui bho

Author:  eSuhe [ Nov.03.12 10:55 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Драфт тэргүүн эргэн ирсэнгүйээ

драфт 10 бол чөлөөт шидэлтээр л оноо авахгүй бол авахгүй нөхөр байна :))

Author:  КамиКазе [ Nov.03.12 12:21 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Quote:
Austin Rivers суга сда, энэ жил яг гучин хэдэн хувьтай довтолж онигоо болно доо.

Author:  3dMGL [ Nov.03.12 12:49 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

Харамлаад максдаад үлдээсэн Эрик Гордон яасан. Бэртсэн гэсэн одоо хагалгаа шаардлагатай, тодорхойгүй хугацаанд инактив гэсэн вм яриал.

Author:  eSuhe [ Nov.03.12 2:03 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2011 - 2012 New Season,New Hope!!

yahoo der 6-8 week l gechij

Author:  eSuhe [ Nov.21.12 9:42 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! •

Anthony Davis won't play tonight vs New York. Suffered stress reaction on left ankle at practice Monday. Status is day-to-day & will travel on 4-game road trip that begins at Indiana. gene

Sent from my Nexus S using AsuultSambar

Author:  TMAC-SD [ Nov.29.12 12:49 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! •

Антони Дэвисийн 2 тоглолтыг бүрэн үзсэн. Их гоё тоглож байна лээ. Таалагдсан шүү тоглолт нь. Хурдан гэмтлээсээ эргэж ирээсэй. 2 долоо хоног тоглохгүй л гэж байна.

Author:  ghostface [ Dec.05.12 1:59 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! •

Image

Дараа улиралд Нью-Орлеанс Хорнетс биш харин Нью-Орлеанс Пеликанс буюу Зөгийнүүд биш, Хотон шувуунууд гэдэг баг харж магадгүй бололтой... багийн шинэ эзэн Tom Benson багийн нэрийг солих талаар анх энэ оны 4 сарын 14нд багийг худалдаж авсан цагаасаа эхлэн бодож эхэлсэн гэнэ... Нью-Орлеанс хот өөрөө Луйзана мужид байрладаг бөгөөд энэ муж хотон шувуугаараа алдартай ба, Луйзана мужийн бэлэг тэмдэг болж явдаг бөгөөд тус мужийн тамга тэмдэг, туг далбаа, болон мужийн ерөнхий эмблем болж явдаг юм байна.... үүнээс гадна Нью-Орлеанс Пеликанс гэдэг baseball-ын доод лигт тоглодог баг 1887-1959 ба 1977 онуудад оршин тогтнож байсан аж....
Image

Том Бенсоны гэргий Gayle Benson хэлэхдээ багийн өмсгөлийг ч гэсэн усны цэнхэр, улаан, алтан шаргал өнгөөр солих хүсэлтэй байгаа талаар хэлээд амжиж....

Хорнетс баг 2002 онд Чарлотте хотоос Нью-Орлеанс хотод нүүж ирсэн юм, үүнээс өмнө Нью-Орлеанс хот Жазз гэдэг багтай байсан ч гэсэн тус баг 1979 онд Юта хот руу нүүснээс хойш, тэр хэвээрээ л байгаа ба Юта хотынхон Жазз хөгжимтэй ямар нэг гүн холбоо Нью-Орлеанс хотыг бодвол бага байдаг ч гэсэн, Юта хотынхон багийн нэрээ өөрчлөх хүсэлгүй байгаа юм.... Лос-Анжелос Лэйкэрс баг ч гэсэн анх Миннеаполис Лэйкэрс гэж явдаг байж байгаад Лос-Анжелос хот руу нүүсэн ч гэсэн нэрээ хадгалсан хэвээр байгаа юм....

Харин Чарлотте хотын зарим фэнүүд Хорнетс нэрээ буцааж авч Бобкатс нэрийг солиулах хүсэлтэй байгаа юм байна, харин багийн эзэн алдарт Майкл Жордан энэ талаар бодож үзэхээр болсон гэжээ....

P.S: Хотон шувуу нь нэг иймэрхүү шувуу байдаг юм байна....
Image

Author:  eSuhe [ Dec.05.12 3:20 pm ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! •

hoshugar ni hurdan morinii husuur hiideg yum :D

Sent from my Nexus S using AsuultSambar

Author:  Ice-Cube [ Dec.07.12 1:52 am ]
Post subject:  Re: • • New-Orleans Hornet 2012-13 New Season,New Hope!! •

Эрик Гордон: "Бүх зүйл маш ахицтай байна, гэхдээ хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй."

Image

3 долоо хоногийн эрчимтэй нөхөн сэргээх эмчилгээний дараагаар Хорнетс багийн хамгаалагч Эрик Гордон өвдөгний гэмтэл нь ахицтай эдгэрч байгаа ч хэзээ ирэх талаар тодорхойгүй байгаа талаар ярьсан байна. Энэ сарын эхээр түүний өвдөгний гэмтэлийг эмчилж буй эмч нь түүнд 4-6 долоо хоног тоглолгүй өнжиж, нөхөн сэргээх эмчилгээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн аж.

Эрик Гордон: "Хамгийн гол нь бүх зүйл аxицтай байна, эмч нар надад тусгай эмчилгээний тактик боловруулсаны үндсэн дээр өвдөлт улам багассаар байгаа" хэмээн ярьсан байна. Мөн тэрээр гэмтэлийнхээ талаар "Бага зэргийн ясны бяцралттай байгаа, Андрю Байнум, Дэнни Грэнжер мэтийн тоглогчидынх шиг. Азаар гэхдээ миний процесс тэднийхээс богино байх болно" хэмээн ярьжээ.

Page 13 of 15 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/