#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.19 2:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 1 2 3 4 543 Next
Author Message
PostPosted: Nov.04.09 1:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За анхны хожигдол :mrgreen:
Яахав ганц хожигдол байх л юм. Бүлүүрүүдийн бичкэнүүдийг манайхан хамгаалж чадахгүй их алдаа гаргах шиг боллоо. Довтолгооны хувь эднар авах юм алга. Ховард 16 минутанд 6 алдаа :mrgreen: дээр нь техникийн алдаа. Гортат бас хөөгдсөн. Винс бэртэл нь сайн эдгээгүйм болуу сүүлийн үед бараг тоглуулсангүй. бүгд л хэн хэнийгээ хэлэлтгүй сайхан баг алцгаасан. Нелсон эгзэгтэй үеүүдэд тогтмол бөмбөгөө алдаж дээ. Биг Бен хуучин багдаа байхаар ондоо юмаа сүүлд цаг дуусахад самбарт сайн үзэж. Энэ Андерсон одоо 3-аас 11 шидэж ганцын оруулж эднар. Арай л амиа байна. Багын Нэгдүгээр довтолгооны сонголт юмуу хаашайн. Жоол загнаад хашраахгүй. Реддик 2 тоглолт дараалж гараанд гарлаа. Мань хүн гарахаар хамгаалалт их асуудалтай байх шиг байна. Винс Реддик Нелсон Андерсон гээд дандаа муу хамгаалдаг хүмүүс гараанд тоглож. Өнөөдөр тувт алдаа гаргаж Айл байнга чөлөөт шидэлт гүйцэтгэсээр таарлаа даа. За яахав Улрилын анхны ялагдал.

Энэ айлын бичкэээн байнум гэж нөхөр дээр бас байнга алдаа гаргахын кэцүүмаа. Нелсоны бичкэн нуруу нээрээ хүмүүмст их дээрэлхүүлэх юм. Бодвол Стаки-гын бие бялдарыг манай хүн дийлээгүй бололтой. Реддик дээр Гордон тувт янаглаа биз. Их алдаа түүлээ Бүлүүрүүд

Дараагын тоглолт талбай дээрээ нарнуудыг хүлээж авна. Маш чанга тоглолт болох нь тодорхой. Амаре Ховард 2ын сайхан тулаан болох нь дээ. Сайхан л 3-аас чулуудацгаана байх. Манайх хамгаалалт арай илүү тэгээд ч илүү баг. хожих магадлал өндөртэй

GO GO MAGIC. GO GO VINCE

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.07.09 1:35 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
манайхан хариугаа сайн авж. Винс ахиал тоголсонгүй

Vince Carter Top 100 dunks

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.11.09 2:12 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Ер нь бол үсрэлттэй шидэлтэндээ найдсан баг гэдэг бол нэг сугархаараа сайхан сугардаг. Аварга төдийлөн аваад байдаггүй нигууртай. Тэхдээ орландо зөвхөн шиддэг баг бишээ. Картер Левис мэт тоглолтыг сайхан задалж бужигнуулж өгөх хүн байхгүй Ганц Ховард доороо бусад нь дандаа шидэхээс өөр юм хийдэггүй хүмүүс болохоор шидэлт нь пиарахаар хуниулчаад байна. Бас ингэж хөнгөхөн тоголхыг ч өөрсдөө эрмэлзэж байгаа байх :mrgreen:

Зиа Винс буцаж ирлээ сайхан байна

Эргэн ирэлтээрээ сэлгээнээс тоголж шидэлтийн хувь муу байсан ч Баг нь Хожлоо. Бүгд л жигдхэн тоголж

Image

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.17.09 9:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Quote:
Hi All! Saihan shiddeg garud bna daa! Shideltiin huvi jaahan taaruhan blaa! Uul n sanaagaar boldog bol 3-n shideltuudiinhee huviig ihesgevel toroh yumgui l tasraad yvchina daa! Za er n baguud ih jigd bna! Meleen hicheej baij l hojiluud ireh yum shig bna daa!
Юу байна Хөгшөөн

Ингэж их шидэж дэндүү шидэлтэндээ найдах ч муудаа. Холын шидэлтэндээ тулгуурласан багууд ер нь аварга авдымуу. Шидэлт пиарвал за тэгээл аймшигтай шоконд ортлоо хожигдоно.

Одоо ингэж дэндүү их 3-аас шидээд баймааргүй байна. Хувь муутай 3-аас шиднэ гэдэг бол айлын хамгаалалт гадагшаа сайн сул чөлөөтэй биш шидүүлж байна л гэсэн үг. Тэхээр манайхан дуртайдаа л их шидээд байх шиг эсвэл одоо дотогшоо довтлох ур чадварын ч асуудал байгаму :mrgreen: . Аль болох олон талтай будган дотороос оноо авахаа нэмэгдүүлмээр байдаг. Будагнаас сайн оноо авдаг баг бол ер нь тогтвортой тоглолттой эдэлдэг. За за мэдэх юм алга :imhappy:

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.18.09 8:04 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.23.06 3:03 pm
Posts: 306
Location: Medeej Tengert! 23 yum chini Nisiishd
Chinii heldeg zuv uu! Zugeer l and n ene olon 3-aas shideltiinhee huviig jaahan undur bailgasan bol onoo iluu zuruutei baih bolov uu gej bodssin! 3 onoo bol ugaasaa orj chadval ashigtai herev oruulahgui bol ter chineegeerei hor urshigtai yum shig! Neg sanaa bna! Iverson-g manaihan bagtaa avchuul yana yu boloh bol! Tsaadah chini free boltsiin bna leeshd! Manai bagiin togloltond zohitsoh bolov uu? Olon od toglogch neg bagt tsuglahleerei buruudaad baidag tal bas bii shuu te! Manaihnii bodol yusan bol???


Top
   
PostPosted: Nov.22.09 2:19 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За Атланта хожигдчиж. Хожчивол манайх бүсдээ 1-р бичигдэх боломжтой. Одоогоор 10-3 гэсэн амжилт. Хожигдохдоо Детройт , Оклахома , Кавс 3-т хожигдсон. Дет Тундерс 2-г гэхдээ зөрүүлээд бут ниргэж өшөөгөө авсан. МоТавн угын Орландо үргэлж азгүйтэж хожигдож ирсэн ээлгүй талбай. Хэд ч дараалж хожигдож байгаан бүү мэд. Харин Кавс-д талбай дээрээ муухай хожигдсон. Одоогоор хожсон хүчтэй багууд гэвэл Нарнууд болон Бостон байнадаа. Өнөөдөр Торонто-г хожчивол Миами Атланта Милвауки гэсэн 3-н бүсдээ тэргүүлж байгаа багуудтай дараалж тоголно. Он гараад баруун эргүүдээр аялж нарнууд жазз 2дээр очих юм байна. Одоо ч нилээд хүнд тоглолтууд хүлээж байгам байнадаа. Дундуур нь яахав никс мэтийн зөөлөн зуушууд байна. Шандас шалгах нь дээ :wd: Нэгэн дээр нь ч бүдрэхгүй гараад ирээсэй.
12 сар бол ерөөсөө л зовоох нь ээ. Тэгчээл дахиад Торонто, Хит, Портланд , Жазз, Рокетс , Бостон, Милваки гээл цуврасан хүнд тоглолтууд. яааая

Юу ч гэсэн өнөөдөр нухчаасай. go go Vinsanity , Go Go Orlando Magic

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.01.09 12:30 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За хэд хоног юу болсоныг тухтай харсангүй. Дээр Миами-д азгүй байдлаар хожигдсоноос хойш сайхан л яваад байна. Миами-д хожигдоогүй бол дараалсан ялалтын цуврал овоо болчихгүй юу. Бүсдээ тэргүүлсээр л байна. Энэ маягаараа л тэргүүлээсэй. Винс маань 50 плас хожил бараг авч үзээгүй байх шүү. Энэ жил нэг үзнээ хөө. Үндсэн холбогч гэмтсэн ч 2 хөгшин бурхи холбогч нар нь хөөрхөн туслаад байна. Багын нөөц сайн байналдаа. Үндсэндээ энэ жил өнгөрсөн жилийг бодвол цоо шинэ шахуу баг л ахин бүрэлдсэн. Гар нийлэх учираа олох тал дээр бага зэрэг дутуу байж магадгүй ч дажгүй л байна. Мэдээж багын хамгаалалтын асуудал дээр бүгд л санаа зовж байгаа. Гэхдээ улам л сайжирсаар л байна. Он гараад улам л төгсөрсөн тоглолт үзүүлнэ гэж найдаад байгаашдээ

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.02.09 3:25 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Винс-ийн Плеймейкинг хийж байгаад хүмүүс их ам сайтай байнадаа. Хэдий 20 орчим шидээд байгаа ч мань хүнийг талбайд байхад Орландо-гын авсан оноо нь нөгөө багаасаа дандаа илүү байна. Ер нь Винс-ийг Шийд рүү зүтгэх үед 3-н зураас болон Ховард дээрх анхаарал сулраад сайхан тоглолт гаржийнадаа. Сая 5-н шөнө 4-н тоглолт айлын талбайд хийсэн ядаргаанд манайхан 100 хувь амжилт үзүүллэ. Одоо залгуулаад сул гэж болох 3-н багтай тоглолттой. Багын тоглогчид ч улам л нэг болж чадаж байгаад баяртай ер нь л сайхан байнадаа.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.02.09 2:56 pm 
Online
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8157
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Image
Quote:
Wade 3-dah odoriin oroi neg yariltslaga ogch
NBA -gees neg huniig songoj hamt togluulhiig husvel heniig songoh be gejee
Tereer helehdee buh humuus namaig James tei togloh bolvuu gej bodoj bgaa gehdee ugui bi Dwight Howardiig sonogh bsan gejee
yaagaad gevel Wade 2006 ond jinken Dominat bsan SHAQ tai togloj uzsen odoo ued bol Dwight l shildeg n bgaa Centeruudees
tiim lag centertei toglohod toglolt ter chigeeree shal oor bolchdog n ter uhaanii yum yarisan bna
Ene n daraa jiliin free agent bolohod tom soliltsoo hiij magadagui hemeeh sejig toruuleed bgaa yum
Wade-iig Rashard Lewis bolon Vinsanity-geer solino hehe
Image
tehdee iim yum arai ch bolohgui bh
Miami’s Dwyane Wade just raised the intrigue – and opened a world of possibilities – over his pending free agency when he was asked Wednesday afternoon who he really would like to play with in the NBA.

“If I could pick one player in the league today to play with – and most people think I’d say LeBron James – I would pick Dwight (Howard),” Wade told FanHouse Wednesday after practice at Amway Arena. “I’d love for that to happen at some point. Dwight is already close right here in Orlando. People who say it couldn’t happen (us playing on the same team), they don’t know. I’ve learned in this league that anything is possible.”

Wade already played in Miami with former Magic center Shaquille O’Neal, and they won the 2006 NBA title together. Howard has replaced O’Neal – now in Cleveland – as the league’s best big man. Although Wade won the league’s scoring title last season, the Heat have struggled since O’Neal’s departure in 2008.

“I’ve played with a dominant center before, and there’s nothing like it. It changes the whole game. It’s why I’d love to play with Dwight. He’s a phenomenal center who has only just scratched the surface of where he’ll be,” Wade said. “And he’s the type of guy you’d really like to be around.”

Despite Wade putting Howard atop his wish-list, making it work under the NBA’s salary cap would be difficult. To obtain him, the Magic would have to send an estimated $18 million worth of player salaries to Miami as part of a sign-and-trade deal this summer. The Magic do have forward Rashard Lewis and guard Vince Carter, who will be making $20.5 and $17.1 million, respectively next season.

“I said from Day One that I wanted to be in Miami, that maybe I could get certain players to come to Miami, but at the same time, this is my only chance at free agency,” Wade said. “There are a lot of possibilities out there. And nothing is impossible.”

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Dec.09.09 2:40 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За Винс Ирсэн Турк явсан энэ баг сайжрах уу муудах уу гэсэн олон асуултад бага ч гэсэн хариулт өгөж болохоор 20-н тоглолт өнгөрлөө
Одоогоор Бүсээ тэргүүлсээр дажгүй тоглолт үзүүлж асуултын хариулт эерэг дүнтэй байна

Энэ 20-н тоглолтонд харамсалтай нь бүтэн багаараа тоглох хувь тохиол тааруутай байгаан жоохон тиймхэн . Левис эхний 10-н тоглолтыг торгуулын улмаас өнжсөн. Винс дундуур нь бага зэргийн бэртэлээс хэдэн тоглолтонд оролцоогүй. Саяхан Гарааны холбогч бүх оддод хүртэл нэрээ багтаагаад амжцан бяцхан залуу маань мэс засалд орсон зэрэг гэх мэтийн асуудлуудаас болж бүтэн багаараа тоглосонгүй.

Винс маань одоогоор 32 минутанд 19,7 оноо 4.8 реб 2.8 асс гэсэн даруухан амжилттай
Ховард 32.6 минутанд 18.1 оноо 12.1 реб 1,8 блок 64 хувын довтолгоо
Левис 33.7 минутанд 15.7 оноо гэсэн стат-тай явжийна.
Хамгын их минут тоголсон нь энэ 3 гэхээр манай баг давамгай тоглолтууд үзүүлж тоглогчид харьцангуй амралтын маягтай тоглоод байгааг харуулж байх шиг. Гэхдээ энэ бол жирийн л стат. Винс нэг тоглолтонд эхний үед л тоголж бэртэлийн улмаас өнжсөн , Ховард алдааны улмаас нилэд хэдэн тоглолтонд ихэвчлэн үзэгч хийсэн гэхээр бас худлаа. Ер нь ч стат хараад нээх бүх юмыг хэлкүйгээс хойш

Багын тоглолт бол одоогоор бүх л тоглогчид дасгалжуулагч болоогүй түүхий байна гэж үгэлсэн хэвээр. Байж болох потенциалдаа хүртэл тоголж чадахгүй байгаа нь ч үнэн. Бөгжний эзэн Фродо болохын тулд сайжруулах зүйл байсаар л байна.

Нэгт хамгаалалтын асуудал. Одоогоор тун сайн үзүүлэлттэй байгаа ч Өнөөх Айхтар ПО-д хашир чононууд , залуу азаргуудтай тулах болохоор хамгаалалтаа чангатгах хэрэгтэй байна. Ховард-д самбар доорхыг найдаж болох ч мань хүн Шидэлт сайтай БигМен-үүдийг тааруухан хамгаалсаар. Бош гэхэд л манай баг дээр тоглоод хаяцан байналээ. Мөн Ховард-ын алдаа авдаг байдал. Энэ маягаараа эхний үедээ л 2 алдаа аваал багынхаа үзэгч хийж суувал ПО-д утгаараа элэглүүлнэ. Мань хүн одоо болтол нэг л болхи баараг мунаг байдлаара л тоголсоор. Урамтай сайхан малгайдалтууд хийдэг ч тэр нь хамгаалдаг гэсэн үг биш. Ноднин-гын шагнал бол зүгээр л Стат-д нь л өгцөн. Ер нь ч шилдэг Дефенс шагнал зөвхөн Стат-ад нь өгдөг шагнал ч хэвээрээ. Стат-ад өгөхгүй гэхээр ч хэцүү. Ганц гарт баригдаж тэмтрэгдээхр эд юмдаа. Тэрнээс Бовен аль хэдийн энэ шагналыг авцан байх ёстой хүн . За тэр ч яахав. Мань хүнийг доор нээх шахаад алинг нь алдуулаад байх аавын хүү байхгүй ч аргалаад тоглоод байж чадах аавын хүү харин НБА-д байна байна. Патрик Евинг-тэй хийж байгаа бэлтгэл л хамгаалалт довтолгоонд нь туслана л гэж найдаад сууж байхаас.
Левис багын хүчний довтлогчоор тоголж байгаа. Хэдий авьяаслаг тоглогч хэдий ч яг үндсэн 2 төв-тэй тоголдог багууд дээр хамгаалалтанд балчирдах нь мэдээж. Адаглаал Газол нохойг яаж барих уу гэх мэт. Манайхаас Гортат Ховард-тай иймэрхүү үед цуг гаргаад байгаа ч нөгөөх нь сая зун банзанд халаагдах өгзөгөө л өндөр үнэлүүлсийм шиг байна. Басс-д бага минут өгөөд байгааг сайн ойлгохгүйм. Нуруу балчирдаж мэдэх ч дажгүй л зууралдаад хар ажилчин хийгээд байж чадах хүү л Даллас-т харагдаад байдаг юмсан. Одоо бол гарж бие нь халавуу гү юу буцаж суудаг болсон байна лээ. Ер нь тэгээд багыг хараад байхад сайхан хамгаалдаг хачиг шиг наалддаг хүн алга. Франц Нисэгч маань бол бас үзвэл үзэлцэнэ. Гэхдээ шилдэг хамгаалагч биш. Кобе нусын яаж сугаруулахыг үлгэр жишээчээр харуулсан. Барнес уулнь алтан хотын Дайчин байхдаа Новицки-тэй нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаал явж байсан. Одоо хэр хамгаалж бариад байгааг нь мэдэх юм алга. Картер ч яахав угаасаа хамгаалдаг ч биш. Манай хүнд буруу байхгүй шүү :mrgreen:
За тэгээд ингээд яриад байвал байрлал бүр дээр хамгаалалтын асуудал байнаа :m0: . Холбогч маань бяцхан нуруутай түүний дээгүүр яаж давуулж чулууддагыг Фишер ноднин харуулсан.

Гэхдээ ингэлээ гээд хамгаалахгүй гүйгээд байна гэж юу байхав. Одоохондоо манай баг давгүй хамгаалж байна. ПО-д яахын сайн мэдкүй ч одоогоор таарсан багтайгаа бол хамгаалалт тун дажгүй. Айлд 95 оноо өгдөг нь ч энийг харуулж байна. Багынхаа тоглолтыг айхтар тухтай нээх үзэж чадахгүй байгаа болохор хэн нь яаж зууралдаад байгааг мэдэх юм алга. Цаасан дээр бол ямартай ч сайн хамгаалдаг баг биш. Дасгалжуулагч Дүү Ганди хамгаалалтанд их санаа зовж фокус-аа хандуулж байгаа гэж 2 сар ярьсных хамгаалалт үүнийгээ дагаад ч бодвол сайжирж байгаа биздээ. Ер нь Төв рүү бол нээх хэн дуртай нь гүйгээд ороод байж чадахгүй болохоор айлын шидэлт хийдэг айхтар тийрэнгүүдийг барих ажилаа сайн хийчвэл болох биздээ. Айхтар хатуу чанга хамгаалаад ч сүйд болохгүй байх. Гэхдээ ч бас ч гэж муугүй.

За дараагын зүйл маань бас л Ховардын Довтолгооны асуудал. Одоо болтол зүгээр л Данк-аар оноо авна гэдэг ч бүрхэг зүйл. Шак мунаг бух байсан гэхдээ цаадахын чинь Данк нь биш хүүпшот даллалт эднар нь UnStoppable байлаашд. Ховард энэнээс жоохон суралцмаар байна. Учиргүй шидэлт нь сайжрахгүйгээс хойш Нэгийн эсрэг нэг зүгээр мунаглаж нүдээ аниад шийд рүү гараа далайх биш шахаж байгаад ойроос даллалтуудаа алдахгүй болчвол ч за даа төгс болнодоо. За тэгээд Манай 3-ын Винтов бол одоохондоо амжилттай шүршиж л байналдаа. Гэхдээ ПО-д ийм маягаара Винтовдоод байвал ч дээ мэдкүй. Хожих л байхалдаа. Гэхдээ16-н тоглолт айлаас өрсөж амжилттай шүршинэ гэж ч байхгүй байхаа.
За Винс маань бол мэдээж тоглолтуудаа үзүүлсээр байна. Угын Версатайл тоглогч хойно оноог бол сайхан авж байналээ. Гол нь мань хүний Плеймейкинг. Энийг аналистууд ч хэлж байна. Мань хүн талбай дээр байхад оролт шидэлт багын тоглогчдын сул гаралт дамжуулалт гээл асар нөлөө үзүүлсээр. Талбай дээр Винс байхад Орландо эсрэг багаасаа үргэлж илүү оноо авдаг гэдэгээс л харагдана. Ер нь бол их хөгширсөн байна лээ. Бие хаа ч муудаад үсрэлт ч шамбийсан байна лээ. Тэхдээ л хуучин бууны хугархай Лидер-ээ хийж л байна. Эгзэгтэй үеийн шидэлтүүд багын залуучуудыг удирдаж залах гэх мэт сайхан л харагдана лээ. Яахав Дасгалжуулагч өөрөө жоохон эрчилээд өг гэсэн болохоор овоо их чулууджийгаа. Гэхдээ багтаа маш их тус хүргэсээр байна.

Багын довтолгоо энүүхэндээ гэхэд Лиг-д бол Элит-үүдийн тоонд л орно. Сайхан Шүүтер-үүд хаа сайгүй. Ховард-аас бусад нь нүүлгэнэ. Одоо бага зэрэг будган доорх оноог гусаад байвал за тэгээд Very GOOD

За за баг маань нэг иймэрхүү л байх шивдээ. Бөгжний эзэн болохын тулд мөн ч урт зам байна даа. Энэ жил гол фаворет биш гэж ихэнхи хүмүүс үзээд байгаа ч гэсэн дундуур нь цойлоод гараад ирнэ гэж л бодоод байнашд . Сайжруулах зүйл зөндөө л байна. Гэхдээ энэ их шүүмжлэлээс илүүтэй баг маань одоогоор үнэхээр найс тоголж байна. Хожигдсон тоглолтуудын зарим нь зүгээр тохиолдлых байсан. Удкуй Чангуудтай тулна. Кавс-д жоохон муухай юм болсон ч эргээд учрахдаа гөбснөөс нь тоос гартал гөвнөө :mrgreen: . Бусдын ч адил
За тэгээд би бол жирийн л нэг сагсанд дуртай сонирхогчийн түвшиний мунхаг ухаанаараа л бичлээ

За Ид шидүүд минь Винс-ийг минь аварга болгоод өгөөдөх. Өөр зүйлгүй

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.24.09 12:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Image
Орлондоо Рокетс-г Хожсоноор 22 дахь хожилоо авлаа
Орлондоогоос 5 тоглогч 10-с дээш оноо авсан бөгөөд
Тэр муу тэр сайн гэх аргагүй бүгд л жигд тоголсоон
Мэдээж хамгийн их довтолсон хүн нь бол Картер
Эхний үе-д Орлондоо Илт давуу байсан ч Рокертс 2 дуаар үе0д тоог ойртуулсан ч
3-р үе-д Орлондоо хамгаалалтаа сайн хийж буцагаад
Хурдан довтолгоо сайн хийсэний хүнчэнд 10 оноо илүү авч чадан оноогоор тасарсан үүнээс хойш Рокертсчууд тоог ойртуулах гэж оролдосон боловч Барсангүй
Оролондоо Сүүлийн 3 тоглолтондоо хожоод байгаа бөгөөд
Бүсдээ Бостонгийн дараа бичэгдэж байгаа бөгөөд
НБА даа 3-т бичэгдэж байгаа юмаа
Ховард Энэ өдөр самбарт үнэхээр сайн байж 20 самбар авч 13 оноо авлаа
Орлондоогоос 1 ч тоглогч 20 оноо аваагүй болно


Top
   
PostPosted: Dec.28.09 11:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За ойрдоо завгүй нээх ч юм бичсэнгүй. Тэгээд ч бэлэн ороод харчих тоймуудыг ч бичээд яахав гэж бодоод. Харин надтай адил Винс-ийн Фенүүд болон залуучууддаа зориулаад Винс-ийн намтар-ыг нилээд дэлгэрэнгүй орууллаа.

Нисэн дүүлэх Супер Баатар эх дэлхий дээр буцаж ирлээ

Image

Винс Картер , тиймээ түүнийг хүмүүс ингэж хэлэн шуугилдаж байсан бас түүнийг хүн бүхэн ”Дараагын MJ” гэж нэрлэж байсан цаг саяхан. Түүний амьдрал эгэл жирийнээс НБА-гын Супер од , Зогсолтгүй үргэлжилэх гайхамшигт Данк , Бэртэл гэмтэлээс эргэн үл ирж чадах вий хэмээх айдас, Багийхан нь үл итгэх шаналал, Аваргын төлөөх тэмцэл мэт адал явдалт зохиол мэт үргэлжилсээр. Энэ бол түүний түүх .....

Бага нас :


Түүний бүтэн нэр нь Винсент Ламонт Картер .Жр ба 1977 оны 1 сарын 26-ны өдөр Флорида мужийн Дайтона беач дээр Винс Картер Ср болон Мишел –ын Том хүү болон гэрэлт хорвоод мэндэлжээ. Харамсалтай нь түүнийг 2-р ангид нь байхад нь төрсөн эцэг нь гэр бүлээ орхисон ба Винс өөрийн хойд эцэг болох Харри Робинсон-ыг өөрийн эцэг мэт санаж явдаг аж.

Image

Бяцхан Винс-ийг дөнгөж 2 настай байхад нь түүнд анхны сагсан бөмбөгийн бяцхан шийдийг авч өгсөн ба хар багаасаа л мань хүн алдарт Жулиус Ервинг-ийг шүтэж түүний оронд өөрийгөө тоглож буй мэт төсөөлж тоглодог байв. Др.Жей-гийн гайхалтай үсрэлт агаар дээрх хөдөлгөөнүүдийг гайхан шагширж шүтэн биширсэн бяцхан хөвгүүн өөрийгөө яг л Др.Жей-гын оронд талбай дээр буй мэт төсөөлөн түүний хөдөлгөөнийг дууриаж хэдэн мянган үзэгчид түүнийг дэмжин уухайлж байна хэмээн өдөржингөө тоглодог байлаа. Удалгүй Винс-ийн итгэмээргүй авьяас уран чадварлаг агаар дээрх хөдөлгөөнийг Найзууд нь шагширж түүнийг UFO (Unidentified flying object) буюу нисэж буй тодорхой бус биет хэмээн хочилж байжээ.
Image

Винс-ийг хар багаас нь эцэг эх нь түүнийг тал бүрээр дэмжиж бүх л төрлийн авьяасыг нь хөгжүүлэхээр оролдож иржээ. Түүний хойд эцэг Харри нь хамтлагын ахлагч байсан ба тэрээр Винс-д багаас нь саксофон , бүрээ , бөмбөр зэрэг хөгжимийг яаж тоглохыг зааж өгж Винс ч угын эрчтэй хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор Бөмбөр тоглохыг эрхэмлэж байнга хөгжим тоглодог болж.

11-н настайгаасаа эхэлж ихэнхи цагаа гудамжны шийдэнд өнгөрөөх болсон хүү анх удаа шийдний кольцонд хүржээ. Тэр үед дөнгөж 5-н фут жаахан гарантай(152 см орчим) өндөртэй байсан бяцхан хүүд цагираган дээрээс довтлоход дахиад ердөө нэг жил л шаардагдаж.

Винс гудамжинд тоглохдоо дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглож ,түүний уран гоёмсог цагариган дээрээс довтлох чадвар нь түүнийг Дайтона беач-д нэр алдарын түгээж эхлэх болов. Үзэгчид түүний тоглохыг харах гэж ирдэг болсон ба тэд Винс-ийг зөвхөн цагариган дээрээс довтлоод зогсохгүй асар их цул авьяас тэдний өмнө тоглож байгааг ажиглаж байлаа. Түүний авга ах Оливер Лий түүнд сагсан бөмбөгийн бүх л зүйлийг зааж сургаж байсан ба Винс-ийн Сагсан бөмбөг тоглох ур чадварт онцгой нөлөө үзүүлсэн нэгэн юм. Оливер Лий ч цагтаа чамгүй сагсчин байсан ба Маркүйт-ийн их сургуулийн од явж 1981 оны драфтад Чикаго буллз-д хүртэл драфтлуулж явж байжээ. Харамсалтай нь тэрээр клуб-ээс хасагдсан ба буцаад Дайтона беач-дээ ирээд байж

Винс-ийн бага нас ихэнхи сагчсдын адил ядуу зүдүү амьдрал хар тамхи аллага хүчирхийллийн хажууд өнгөрсөнгүй. Тэрээр жирийн нэгэн гэр бүлийн гишүүн байса ба түүний эцэг эх түүнийг бүх л зүйл дээр дэмжиж иржээ. Эцэг эхийнхээ дэмжлэгээр Винс авга ах Оливер-тэй сагсан бөмбөгөөр хичээллэж мөн үүнийхээ хажуугаар сайн Коллеж-д орохын тулд хичээл номоо ч маш сайн хийдэг хүүхэд байжээ.

Винс Дайтона беач дэх Мейнленд-ийн ахлах сургуульд явдаг байсан ба 91-92 оны улирал буюу анх ирсэн жилдээ л тэрээр үеийхнээсээ онцгой байлаа. Ихэвчилэн түүн дээр давхар хамгаалдаг байсан ч хэнд ч зогсоогдошгүй байв. Шийд рүү нэг л залж ороол ямар ч хамгаалагчдын өөдөөс шууд үсэрдэг байсан ба ихэвчилэн иймэрхүү зүйлс эсрэг хамгаалагчыг дорой харагдуулсан гайхалтай Данк-уудаар төгсдөг байв. Инээдтэй нь бусад 9-н тоглогч нь гайхсандаа амаа ангайгаад зогсох явдал их тохиолддог байсан ба шүүгчид тоглолт болж байгаа шүү гэж анхааруулж шүгэлдэх явдал нилээд их тохиолдож байж. Бяцхан хүүхдүүдийн нүдэн дээр үнэхээр гайхамшиг биелчилээ шүү дээ гэмээр л харагддаг байсан байхдаа.
Image

Винс өөрийн бурханаас заяасан гайхалтай атлетик чанар дээрээ суурилж бусад сагсан бөмбөгийн техникууд болох Залалт , дамжуулалт, шидэлт зэргийг баруун зүүнгүй шаргуу хөгжүүлж эхлэв. Ахлах сургуульд орохдоо 6-н фут (180 см орчим) өндөртэй болсон хүү дунджаар 20-н оноо авж байлаа.

Винс-ийн ахлах сургуулийн 2-дох жил тун завгүй өнгөржээ. Дунджаар 30-н оноо авахынхаа хажуугаар Мейнленд дэх хөгжимийн хамтлагын ахлагч болсон ба хөгжим бичих болжээ. Мөн Флорида дахь хамгын их анхаарал татсан сагсан бөмбөгч болсон байв. Багынхнаа тэргүүлж хамгын алдартай сагсан бөмбөгийн тоурнамент-д оролцох болсон хүүг Флорида-гын “Mr.Basketball” гэж нэрлэх болсон ба Флорида , Флорида Стейт, Хойд Каролина зэрэг алдартай сургуулиуд түүнийг элсүүлэхээр ятгаж эхэллээ. Энэ бүгдээс тэрээр алдарт Tar Heels-чүүд буюу Хойд Каролина-гын их сургуулыг сонгосон юм. Чухам яагаад тэр өсөж төрсөн гэрээ орхиж уран гоёмсог тоглолтоосоо илүүтэй хатуу чанга сагсан бөмбөгийг эрхэмлэдэг Деан Смит-ийн удирдлаганд очих боловоо гэсэн асуултын хариу нь ердөө л Майкл Жордан байсан ба түүнийг чухам жинхэнэ сагсан бөмбөгч болгож хүмүүжүүлсний нууцыг өөрийн биеээр Деан Смит-ийн удирдлаганд орсноор мэдрэх байсан юм.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.28.09 11:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Үргэлжлэл

Улам дээш тэмүүлсээр :

Image

Винс анх Чапел Хилл-д ирэхдээ чухам юу түүнийг хүлээж байгаа талаар ямар ч төсөөлөлгүй ирж. Маш олон агуу тоглогчид Tar Heels-чүүдийн бүрэлдхүүнд тоглож алдарын оргилд хүрж байсан ба тэрээр зүгээр л өөрийнхөө шинэ эхлэлийг шинэ амьдралыг хайж л энд ирсэн байлаа . Анх ирэхдээ л тэрээр сургуульдаа олонд танигдаж эхэлж. Учир нь түүнийг кампус-даа ирсэн өдрийх нь сонин-гийн дугаарын эхний нүүрэнд “Vinsanity” манай сургуульд ирлээ гэж гарсан байжээ. Бүрэг ичимхий залуу хүү чухам өөрөө ч мэдэхгүй алдартай болсондоо самгардаж сандарж байв. Удалгүй хичээл эхлээд хэдхэн долоо хоноод Винс MTV үзэж байгаад UNC #15 гэсэн дугаартай цэнхэр жерсий өмсцөн хүүхдүүдийг харжээ. Тэр үед Винс-д өөрөө ч 15 дугаартай өмсгөлөө авч амжаагүй байхад шүүдээ.
Өмнөх жил нь Хойд Каролина-гын их сургууль НСАА-гын сүүлийн 4-т үлдсэн ба энэ бүх гавьяа нь багын одод болох Жерри Стакхоус болон Рашеед Валлес нар байлаа. Энэ 2 тоглогч тэр жилдээ НБА-д драфтлагдсан тул Heel-чүүд хүндхэн байдалд ороод байв. Гэвч дараа жил нь асар их итгэл найдвар тээж ирсэн шинэхэн залуучууд болох Винс Картер , Антавн Жеймисон , Адемола Окулажа (Сүүлд Германы шигшээд тоглож байсан :mrgreen: ) зэрэг залуус үнэхээр сайн тоглосон төдийгүй Дасгалжуулагч Смит-ийн улирлын 20-н ялалтынх нь амжилтыг 26 болтол нь ахиулж чадсан юм.

Image

Винс ч асар их итгэл найдвартайгаар тоглож байсан ба багынхаа салшгүй хэсэг болж чаджээ. Гэвч түүний анхны жил амар хялбар байсангүй. Коллеж-ийн хатуу ширүүн тоглолт идэвхитэй хамгаалалт залуухан хүү-д эхэндээ огтхон ч боломж олгохгүй байлаа. Түүний өрсөлдөгчид түүний довтолгоог анхааралтай ажиглаж түүний сул тал дээр маш сайн ажиллаж амжилттай хамгаалж байв. Түүний довтолгоо мухардмал байдалд орж хамгаалалтыг давж чадахгүй байсан ба түүнийг Смит удалгүй сэлгээгээр тоглуулах болжээ. Окулажа-гын гайхалтай тоглолт , Жеймисон-ы АСС-гын оны шилдэг шинэ тоглогч шагнал авахыг харсаар тэр жилээ өнгөрөөжээ. Харамсалтай нь тэдний сургууль Хасагдах шатанд тун тааруухан тоглосон ба эхний шатандаа л Техас Тек сургуульд хожигджээ.
Тийм ч онц биш жилийг өнгөрөөсөн Винс 96 оны тэр зунаа гэртээ харихгүйгээр кампус-даа үлдэхээр шийдэж өөрийнхөө дутагдалтай талууд дээрээ шаргуу хичээллэж эхэлжээ. 2-дох жилдээ үнэхээр л хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж түүний довтлох чадвар асар огцом сайжирсан ба яг л дасгалжуулагчийн хүсэж байсан тоглогч болж чаджээ. Тэр жилжингээ тоглолтоос тоглолтонд огцом сайжирж байсан залуу Tar Heels-н тоглолтын стилд яв цав таарсан яг л Жордан хэрхэн явж ирсэн замналыг даган туулж байлаа.
Image
Дасгалжуулагч Смит-д Винс-ийн тоглолт маш их таалагдаж байсан ба Эд Кота-г холбон тоглогчын байрлалд тоглуулж Винс-ийг довтлогчийн байрлалд тоглуулах болсон нь нүдээ олсон хэрэг болж. 2 өсвөр насны 2 хүү яг л хуучин ахлах сургуульдаа тоглож буй мэт бүгдийг бут цохиж эхэлжээ. Тэдний баг оргил цэгтээ хүрж ялагдашгүй марш алхсаар Сүүлийн 4-т үлдлээ. Винс Беркели , Калифорнын их сургууль болон Луйзвилл-ийн их сургууль дээр гайхамшигтай тоглож багаа ялалтанд хөтөлжээ. Харамсалтай нь залуухан яг л гал халуун эрчин дээрээ байсан Хойд каролина-чуудын ялалтын маршийг Аризона-гын зэрлэг муурнууд болох Майлз Симон , Майк Бибби 2 хулгайлж 66-58-аар ялалт байгуулж. Хэдий Винс багынхаа 3-ны нэгээс их оноог авсан ч энэ нь хангалтгүй байжээ.

Сонирхуулахад Винс-ийг зунжингаа кампус-аа өнгөрүүлж элдэв янзын тоглолтуудад тоглож явахдаа тэрээр нэг хүүтэй танилцсан нь Ахлах сургуулын супер од Трейси Макгрейди байжээ. МакГрейди дараа жилдээ НБА-гын драфтад нэрээ дэвшүүлнэ хэмээн ид шуугиж байсан үе байж. Тэгээд зун өнгөрсний дараа МакГрейди холоо байдаг бараг холбоо бариагүй Авгындаа очисон хойно авга нь түүний ач хүү бас сагс тоглодог нэр нь Винс гэдэгийг сонсоод бүр өөртөө ч итгээгүй ба хөл нь газар хүрэхгүй баярлалдаж байсан гэдэг. Ийнхүү алдарт 2 сагсчид маань өөрсдийгөө үеэлүүд гэдгийг том болтлоо мэдээгүй байна. Манайд ч бас иймэрхүү зүйлс байж л байдаг. Би гэхэд зарим ойрын хамаатнуудаа огт мэддэггүй :mrgreen:
Image

97-98 оны улирал Винс-ийн коллеж дэх сүүлийн улирал мэт байлаа. Тэрээр ирэх хавар НБА-д өөрийгөө бэлэн гэж бодож байж. Тар Хеелс-чүүд ч Топ багуудын нэг байсан ба шинээр мөн л асар их итгэл найдвар тээж ирсэн Брендон Хейвүүд-ийг аваад байв.
Гэвч улирлын эхэнд алдарт дасгалжуулагч Смит зодог тайлж байгаагаа гэнэтхэн зарлаж орхих нь тэр. Тоглогчид нь ч үүнийг мэдээгүй гэнэтийн зүйл болжээ. Харамсалтай нь алдарт дасгалжуулагч маань хорт хавдар туссан байжээ. Туслах дасгалжуулагч Билл Гутридже үндсэн дасгалжуулагч болжээ. НСАА-дэх гайхалтай довтолгооны хослол болох Винс , Жеймисон 2 ч гайхалтай тоглож байсан ба гайхалтай хамгаалалт довтолгоог үзүүлж байлаа. Винс ихэвчилэн айлын хамгын шилдэг тоглогчыг хамгаалагч довтлогч аль нь ч байсан ялгаагүй хамгаалдаг байв.

Хойд Каролина-чууд тэр улирлынхаа тоглолтыг ердөө ганц ялагдалтай дуусгасан ба АСС тоурнамент-д 2 дахиа дараалж түрүүлсэн ба НСАА тоурнамент-д нэгд жагссан байна. Эхний тойрогтой тун хялбархан Navy-чуудыг буулган авсан ба дараагын 2 тойрогдоо хүнд хэцүү тулаануудыг хийж Шарлотте болон Мичиган Стейт-ийг буулгаж авж. Эдгээр 2 тоглолтонд Винс үнэхээр гарамгай гавьяа байгуулж мөн хатуу чанга хамгаалалтаар Ричард Хамилтон зэрэг айлын шилдэг хамгаалагчдыг ажилгүй болгож байв. Ийнхүү дахин Финалын 4-тээ дахин үлджээ. Харамсалтай нь тэд Юта-д семифиналд ялагдал хүлээжээ. Эхний үед 2 оронтой тоогоор хожигдож байсан ба 2-р үед Винс хичнээн их зүтгэсэн ч Юта-г арай бараагүй аж.
Image

Винс-д энэ ялагдал тун гашуун дурсамж үлдээж. Тэрээр гэнэт НБА-д орох тухайгаа ахин бодож эхлэх болсон ба удалгүй дахин нэг жил Аваргын төлөө тулаанд тулалдахаар төлөвлөөд байв. Гэвч түүний ятгалгыг үл хайхран багын анд гол тоглогчдын нэг Антавн Жеймисон өөрийгөө драфтад нэр дэвшүүлж орхисон ба энэ нь Винс-ийг мөн эргэлзүүлэх шалтгаануудын нэг болжээ. Винс хүнд хэцүү шийдвэрийн өмнө ирээд байлаа. Тэрээр гэр бүлийхэн болон дасгалжуулагч Смит , Гутридже зэрэгтэй удаан зөвлөсний эцэст НБА-д орохоор шийджээ.
1998 оны Драфт-ын эхний 3-аар төвийн тоглогчид болох Майкл Оловоканди , Раеф Лафренц (хамгын муу сонголтуудын нэг :mrgreen: ) , Майк Бибби нар гарсан ба 4-р байрын эрхтэй байсан Алтан хотын дайчид 2 гайхалтай довтлогчид болох Антавн Жеймисон , Винс Картер 2-оос Винс-ийг сонгожээ. Торонто Репторс уул нь 5-р эрхээр авьяаслаг Винс-ийг авахаар төлөвлөж байжээ. Тиймээс Голден Стейт-тэй удирдлагууд уулзаж Антавн Жеймисон нэмэх нь Хагас сая доллар-аар Винс-ийг солилцож авсан байна. Винс Торонто руу явах болсондоо тун баяртай байлаа. Учир нь тэнд өмнөх жил нь драфтлагдаж орсон Түүний дүү Трейси МакГрейди тоглож байлаа.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.29.09 12:10 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Алдар нэрийн оргил руу :

Image

Репторс яг л Винс-ийн тоглолтонд таарсан баг байлаа. Тиймдээ ч тэд Винс-ийг сонгож авсан бизээ. Төвийн шугаманд ахмад тоглогчид болох Чарлез Оакли , Кевин Виллис, маш сайн хамгаалагчид мөн ахмадууд болох Доуг Кристие , Дее Браун нар байлаа. Мөн нэр адил Хөлбөмбөгийн од Крис Картер-ийн ах болох Батче Картер дасгалжуулж байлаа

Харамсалтай нь тэр жил НБА-д Локаут зарласан тул Винс 1 сар хүртэл тоглолтонд оролцоогүй юм. Гэхдээ урт удаан Локаутын хажуугаар Винс бэлтгэлээ хийсээр л НБА-д өөрийгөө бэлдсээр л байв. Түүний багийн андууд болох ахмад туршлагатай тоглогчид түүний сайжралтанд тусласаар. Оакли түүнд хэрхэн өрсөлдөгчидийнхөө хамгаалалтыг сарниулахыг зааж , Виллис түүнд өрсөлдөгчдийнхөө сул талыг олоход чиглүүлж , Кристие Винс-ийг өдөр болгон бэлтгэлд нь эрчимжүүлж , Дее Браун түүнийг биеээ талбайн дотор ч гадуур ч хэрхэн биеээ авж явахыг зааж сургаж байлаа.

НБА-ын анхны тоглолтондоо Винс 16-н оноо авж Бостон селтикс-ийг буулган авжээ. Винс НБА-д дөнгөж тоглож эхэлсэн цагаасаа тогтмол амжилттай тоглож багаа тэргүүлж эхэлсэн ба 3-н сарын Репторсын түүхэн дэх хамгын их ялалтыг авж байлаа. Дөнгөж шинээр орсон залуу багаа тэргүүлж эхэлж амжилттай тоглох болсон нь хүн болгоны анхаарлыг татах болж Өмнөх жилүүдэд нь үргэлж бүтэлгүйтдэг байсан шинэхэн баг Репторс анх удаа ПО-ын эсрэг хүчтэй өрсөлдөх болов. Винс мөн онооноос гадна блок болон самбараас авах үзүүлэлт нь тун дажгүй байлаа. НБА-гын Фен-үүд чухам энэ үеээс түүний гайхалтай довтолгоогоор нь таньж мэдэж эхлэсэн юм.

Image
Торонто ПО-ын сүүлийн байрыг тэр жилдээ ёстой л атгаад алджээ. Энэ бүх хөдөлмөрийг нь үнэлж НБА-гын Оны шилдэг шинэ тоглогчоор 118 онооны 113-г нь авж шагнагджээ. Тэр улиралдаа Винс 18.3 оноо 5.7 реб 3 ассист гэсэн үзүүлэлт үзүүлжээ. Жилийн эцэсээр өөрийн тоглолтоо улам сайжруулж хамгаалагчын өөдөөс үсрэлттэй хүнд хэцүү шидэлтийг амжилттай хийдэг болсон ба Периметер шидэлтээ сайжруулж эхэлжээ. 4-н сард гэхэд л дунджаар 20-оос илүү оноо авдаг болцон байв.

1999-2000 он Винс-ийн хувьд амжилттай жил хүлээж байлаа. Репторс туршлагатай тун сайн тоглогчид болох Делл Курри , Антонио Девис-ээр хүчээ зузаатгасан ба Винс мөн л багаа тэргүүлж түүний эрч хүчээр дүүрэн залуу баг 45-37 гэсэн тун сайхан амжилт үзүүлжээ. Винс тэр жил үнэхээр их шуугиан тарьж байлаа. Дөнгөж 2-дохь жилдээ тоглож буй залуу тоглогч маань 30-ээс дээш оноог нилээд хэдэн удаа авж мөн 51 оноо хүртэл авсан ба тэр улиралдаа дунджаар 25.7 оноо дунджилжээ. Үүний хажуугаар МакГрейди ч амжилттай тоглож эхэлсэн ба Винс-ийг бөмбөг авах үед гарсан сул зайгаар тун амжилттай шидэж байлаа.

Image

Винс Бүх оддын тоглолтнд 2 сая орчим хүний санал авсан ба тухайн үедээ НБА-гын 2-дохь хамгын их санал авсан тоглогчоор тодорж байлаа. Одоо ч хүн бүхний дурсан ярих дуртай НБА-гын хамгын шилдэг Слам данк-ын тэмцээнүүдийн нэг болж уг тэмцээнд гайхалтай үзүүлбэрүүд үзүүлсээр боломжит бүх оноо-г авж түрүүлж байлаа. Тэр улирал бол Дөнгөж 2-дохь жилдээ тоглож буй залуухан хүү-гийн хувьд Үлгэр биелсэн мэт л санагдаж байв.

Репторс-чууд ПО-ын эхний тойрогт тэр жилийн аварга хүртэл тулалдаж жамтай байсан хүчирхэг Никс-чүүдтэй туллаа. Эхний тоглолтонд Винс үнэхээр тааруухан тоглолтыг үзүүлж баг нь ялагдав. 2-дох тоглолтонд Винс алдаагаа засж тун сайн тоглолтыг үзүүлжээ. Харамсалтай нь 1 оноогоор хожигдож явах үед Винс-д бөмбөг ирсэн ба давхар хамгаалалт түүн дээр иржээ. Тэрээр сув сул байгаа Браун- руу бөмбөгөө дамжуулж сув сул шидсэн боловч алджээ. Бөмбөгийг тэр алдсан ч шүүмжлэл Винс-д ирэх нь тэр. Супер тоглогч ямар ч үед аргалаад шидэх ёстой буюу нэг ёсондоо амиатсангүй гэж буруутгах нь тэр. Гэвч энэ нь нөгөө талаар тэр үед түүнийг бүгд л залуу хүү биш Суперстар хэмээн хүлээн зөвшөөрсний нэг илрэл байлаа. Тэр цувралдаа Никс-чүүд нялх Репторсчуудыг 3-н тоглолтонд буулгаж авсан ба 2 хамгаалагч тогтмол Винс дээр очиж Бахь шиг хавчиж байлаа.

2000 оны зун сайнтай муутай өнгөрлөө. Винс Пума-тай их мөнгөний гэрээ байгуулахаар зэхэж мөнгө авсан байсан ч Пума өмсөхгүй байхаар шийдэн буцаан мөнгөө төлжээ. Пума-гын пүүз Винс-ийн хөлийн гэмтээсэн гэж үзэж.

Image

Шинээр дасгалжуулагч Ленни Вилкенс ч бас иржээ. Мөн тэр зундаа түүний үеээл Т-Мак түүний сүүдэрт байхгүйгээр өөрийн мөрөө хөөхөөр шийдэж Орландо руу зарагдлаа. Т-Мак –д Нэг жилийн гэрээ үлдээд байсан ч Репторс-чууд нэгэнт авьяаслаг залуутайгаа дахин гэрээ хийж чадахгүй ба Винс эсвэл Т-Мак-ийг сонгох хэрэг гарна гэдэгээ мэдэж байсан ба Винс-ийг сонгон үлдээжээ. Т-Мак ч явахдаа нилээд онцгүй зан гаргав. Явахдаа Торонто-гын удирдлагын талаар таагүй үг чулуудаж , Винс-ийг довтлогчийн байрнаас зайлуулахыг хүсдэг байснаа хэлжээ. Винс энэхүү мэдээг уншаад маш их гайхаж цочирдсон боловч дараа нь мань 2 уулзаж учираа олсон байна.

Тэр зундаа Винс Мөрөөдлийн багын бүрэлдхүүнд багтаж Олимпод оролцохоор болжээ. Австралид болсон Олимпын тэмцээнээс тэрээр Стив Смиттэй тун сайн найзууд болсон юм. Ахмад хамгаалагч ч түүнд НБА-д ялан дийлэхийн тулд бага ч гэсэн зүйлүүд дээр анхаарлаа хандуулах ёстой ба Шоутайм Данк-уудаа мартах хэрэгтэй гэж зөвлөсөн байна
Image

Олимпын өмнөх бие халаалт маягын тоглолтонд Франц-ын эсрэг тоглолтонд сүүлд Мянганы тохолт хэмээн алдаршсан 218 см өндөр Фредрик Вейс-ийн дээгүүр тохсон билээ. Тэр Олимп-одоо Америк-чууд Алтан медалиар энгэрээ мялаасныг та бид бүгд мэдэж байгаа билээ.

2000-2001 оны улирал эхлэхэд Репторс-чууд Винс-ийг тойрон хүрээлсэн илүү нягт хүчтэй баг бүрдүүлэхийг хичээсэн байлаа. Шинээр Галзуу нохой хочит Корлисс Виллиамсон мөн ахмад алдарт холбогч Марк Жексон ,НСАА-ын аварга баг болох Мичиган Стейт-ийн түлхүүр тоглогчидын нэг болох Рүүкий Моррис Петерсон нарыг эгнээндээ нэгтгээд байв. Винс гараанд 2 холбогч болох Марк Жексон болон Алвин Виллиамс 2-той гарснаар улам үр бүтээлтэй тоглох болов.

Дасгалжуулагч Вилкенс түүнийг илүү их чөлөөт шидэлтээр оноо авахыг хүссэн тул Винс тэр жилээсээ илүү их бусад тоглогчидоос алдаа авж торгуулийн шидэлтээр улам их оноо авдаг болсон байна. Гэвч НБА-гын айхтар хатуу ширүүн хамгаалагчид түүн дээр хямдхан алдаа хийж оноо түүлгээд байхыг хүссэнгүй. Түүнийг ороод ирэхэд нэгэнт зогсоож чадахгүй тул бараг л зүрхийн үхүүлэх зорилгооор бараг л ороод ирэхэд нь зодож нүдэж байлаа.

Үүний үр дүнд нь нэгхэн жилийн дотор Винс маш олон газраа өвчин зовлон гэмтэлтэй болсон ба улирлын хэд хэдэн тоглолтыг зүүн өвдөгны шөрмөс сунаснаас өнжижээ. Хатуу ширүүн хамгаалалтууд мөн өөрийн гэмтэж буйгаас болоод Винс илүү их алсын зайнаас довтлох болов. Авьяаслаг залуу маань ч үүнд асуудал байхгүй байсан ба Дунджаар 27 оноо авж байв. Гэвч Репторс-чууд Винс-ийн сайн тоглолтонд сэтгэл хангалуун байсан ч Багын 50 хувь хүркүй байгаа амжилттай сэтгэл дундуур байсан тул Улирлын дундуур Солилцоогоор Крис Чайлдс , Жероме Виллиамс , Кеон Кларк нарыг авчиржээ. Энэ солилцоо ч нүдээ олж сүүлийн 46 тоглолтын 29-д нь ялалт байгуулснаар Сентрал Дивизион-ы 2-р байранд жагсаж чадсан байна.

ПО-д эхний тойрогтоо өмнөх жил өөрсдийн зажлахгүй залгисан Никс-чүүдтэй ахин таарсан ба Винс алдарт Мадисон Скуайр Гарденд нь үзэгчидийг нь багтай нь хамт Шоконд оруулан хожжээ. Дараагын өрсөлдөгчид нь Тэр жилийн Финал хүртэл явсан чухам Кареер-ийнхаа хамгын агуу улиралдаа явж байсан Айверсон-ы 76 байлаа. Энэ цуврал тоглолт одоо болтол ам дамжин яригдсаар байдаг та бидний сайн мэдэх цуврал билээ. Цуврал 7-н тоглолтонд ёстой л өөрсдийнхөө авьяас боломжийг 2 залуухан Лидер тоглогчид харуулсан ба хэн нь их оноо авахаа харилцан харуулж байсан юм. Дунджаар энэ цувралд 2 тоглогчын дундаж оноо нь бараг 40 орчим байлаа. Винс Айверсон 2-уул энэ цувралуудад 50-н оноо авцгаажээ.
Image

7-дох тоглолт болсон өдрийн өглөө нь Винс-ийн төгсөлтйин баяр Хойд Каролина-гын их сургуульд болжээ. Өмнөх зун нь Бакалавр-ын зэргийн болзолоо биелүүлсэн ба өөрөө Төгсөлтийн үдэшлэгдээ очихыг хүссэн байна. Тоглолтын өмнөхөн нь Филли рүү нисэж очоод шууд л тоглолтондоо орсон байна. Үүнээс болоод бас л бөөн шүүмжлэл түүнийг дагасан билээ. Тэрээр тоглолтын сүүлийн шидэлтийг хэрхэн харамсалтай алдаж байсныг та бүхэн сайн санаж байгаа бизээ.

Амралт ч тэгээд эхэллээ. Гэхдээ л маш их тунгааж бодох зүйл урьд нь байлаа. 2001-2002 оны улирал нь Репторс дэх гэрээнийх нь сүүлийн жил нь байсан ба Репторс-тэй үргэлжлүүлж гэрээ байгуулах уу эсвэл чөлөөт агент болох уу гэсэн сонголт байлаа. Гэвч тэрээр багтаа үлдэхээр шийдэж 6-н жилээр гэрээгээ сунгав
Image

Шинэ улиралд Алдарт тоглогч Хакеем Олажувоныг эгнээндээ элсүүлжээ. Олажувон-ы хувьд харамсалтай нь Кареер-ийх нь эцсийн жил нь байлаа. Винс доошоо орж тоглохоос илүүтэй гаднаас шидэхийг эрхэмлэж тоглох болов. Харамсалтай нь Зүүн хөлөө гэмтээснээр тэр жилийнхээ Бүх оддын тоглолтыг өнжсөн ба 2 сарын сүүл гэхэд л эргэн ирэв. Энэ үеээс эхлэн харамсалтай ч гэмээр над шиг фен-үүдийх нь гол харлуулсан үеүүд эхэлсэн юм. Репторс ч түүнийг байхгүйд олон дараалсан ялагдалууд авч эхэллээ. 3-н сард Винс-ийн зүүн хөлний бэртэл улам л түүнийг зовоох болсон тул мэс засалд орохоор шийджээ. Репторс ч ПО-д орох найдлага тун бага байсан ч Винс-ийн оролцсон сүүлийн тоглолтуудаа сайн хийж ПО-д оржээ. Харамсалтай нь Винс ПО-д тоглоогүй ба Торонто эхний тойрогтой Детройт-эд хожигджээ.

Тэр үед зарим хүмүүс Винс-ийг шүүмжлэх болж Винстэй Торонто , Винс-гүй Торонто 2 хэрхэх талаар ярьж эхэлцгээв. Энэ бүх шүүмжлэлийг үл хайхран зунжингаа гэртээ сайхан амарсан Винс 2002-2003 оны улиралдаа өөрийгөө бэлдсээр байлаа. Гэвч Хараал идсэн гэмтэл ахиаад тохиолдлоо. Үнэхээр чөтгөр аваасай. Азгүй гэхэд дэндүү азгүй байлаа. Улирал эхлээд Дөнгөж 3-н тоглолтонд оролцоод нөгөө Зүүн хөлөө ахиаад гэмтээж орхилоо.

Хэдхэн Жилийн өмнөх шинэ Жордан гэгдэж байсан залуу-г Наймааны зах дээр зарах сонирхолтой байгаагаа Торонто илэрхийлж эхлэв. Гэвч түүний гэмтэл дэндүү их эрсдэлтэй гэдгээс бүх багууд эмээж байлаа. Торонто Кливленд рүү хэд хэдэн удаа наймааны санал явуулсан ба Кливленд Винс-ийн гэмтэл түүнийг ахин эргэж ирнэ гэдэгт итгэлгүй байлаа.

Тэр жил Винс бараг л ихэнхи тоглолтондоо оролцсонгүй. Үүнийг дагаад Репторс ч Лиг-ийн муу амжилттай багуудын нэг болж орхив. Винс-ийг эзгүйд сайн орлож байх ёстой Антонио Даниелс мөн улирлын ихэнхийг гэмтэж өнгөрөөсөн ба бас шинээр ирсэн Линдсей Хантер Леймонд Муррай зэрэг тоглогчид бас гэмтэлтэй байв. Үр дүнд нь гутамшигтайгаар Лиг-ийн 3-дах муу амжилттай баг буюу 24-58 гэсэн амжилтыг үзүүлжээ.

Тэр жилдээ Винс улиралд бараг тоглоогүй ч Бүх оддын тоглолтын гараанд шалгарсан байлаа. Гэвч тэр жил эргэн ирж дахин тоглож байсан Майкл Жордан-ыг хүндэтгэх үүднээс өөрийнхөө гарааны эрхийг түүнд өгжээ. Гэвч энэ нь түүний Фен-үүд болон Спорт-ын сэтгүүлчдийн уур хилэнг хүргэж орхив. Тэд хэлэхдээ Бид Винс-ийг Бүх оддод харах гэж сонгосноос Майкл-ыг биш. Тэр бидний сонголтыг хүндэлсэнгүй хэмээцгээж байв.

Гэвч бүх зүйл хар бараан байсангүй. 2003 оны супер драфтаас Шинэ Гарнетт хэмээгдэж байсан Жеоржиа Тек-ийн Крис Бош-ийг сонгож авав. Винс ч тэр жилдээ эрүүл биетэй дажгүй буцаж ирэв. Одоо тэрээр бүх л үеийн турш цуцашгүй довтлогч байж чадах бие байхгүй болсон байлаа. Харин одоо Лидершип гэдэг зүйл буюу багаа удирдан залж чиглүүлэх үүрэгээ илүүтэйгээр ухамсарлаж байлаа. Өмнөх жилд нь үзэгчид тоглолт дуусахаас өмнө орхиж явсан гашуун дурсамж , өөрөө туслая гээд яаж ч чадахгүй гэмтэл зэрэг хатуу зүйлсийг тэрээр туулсан байв. 2003 оны улиралд Винс үнэхээр багыг удирдагч болсон байлаа. Тэрээр бүх л довтолгоог хийх гэж яарахгүй 4-р үед хүчээ гамнаж тоглодог болов. Баг ч бага багаар сайжирсаар эргэж формондоо орсоор байв. Тоглолтон дээр үзүүлэхээс илүүтэй амралтын цагаараа багынхаа андуудтайгаа тоглож наадах журмаар цагариган дээрээс довтолж байлаа. Давхар хамгаалагч ирсэн үед бөмбөгөө маш хурдан сул тоглогч руугаа шилжүүлж , мөн бусдыгаа довтлох боломжоор хангахыг эрмэлзэж тоглодог болов. Винс өөрийгөө дараагын Жордан болж чадах эсэхдээ санаа зоволгүйгээр зөвхөн багынхаа төлөө тоглох болжээ. Энэ бүхний эцэст яг л Торонто-гын түүхэнд байгаагүй Лидершип тоглогч болж чаджээ.

Аварга болоход шаардлагатай шинэ тоглогчид ч Репторс-чууд наймааны дундуур авж байлаа. Жален Роуз , Донейлл Маршелл , Лонни Бакстер нарыг Бухнуудаас наймаалцаж аваад байв. Бас л харамсалтай нь Винс өөрийнхөө бэртээгүй нөгөө хөл болох баруун хөлөө 1-р сарын дундур бэртээж орхих нь тэр. Тэрээр дараагын 3-н тоглолтыг өнжсөн ч гэмтэл бэртэлээ тэссээр доголон байж тоглож эхэлсэн юм. Учир нь Винс тоглохгүй болоход л баг үүрээ эвдүүлсэн мэт шоргоолж шиг л орон гаран тоглодог байлаа.

Тэрээр 4-дэх удаагаа Бүх оддын тоглолтонд Урьд нь хэн ч хэзээ ч авж байгаагүй санал асуулгын тоогоор шалгарлаа. Харамсалтай нь гэсэн би энэ үгийг яасан ч их бичиж байна даа ::санаа алдах:: дахиаал бэртэл. 2 сарын дундуур мэс засалд орж байсан зүүн өвдөгтөө ахин хүнд гэмтэл авснаар улирлыг дуусгасан юм. Түүнийг гэмтэвүү гү юу Торонто 9 дараалж ялагдсан ба сүүлийн 30 тоглолтынхоо 22-т нь ялагдсанаар ПО-ын байраа алдсан юм. Дээр нь тэд Розе , Виллиамс , Бош нараа ч гэмтэлд тавиад тууцан байна.

Винс тэр жилдээ 22.5 оноо 4.8 асс дундажилсан юм. Түүний багын тоглолт тэр жил тун их сайжирсан байлаа.

2004-2005 оны Улиралд Репторс гэмтэл бэртэлд идэгдсэн Супер од Тоглогчоо зарахаар шулуудаад байв. Өмнөх жилд нь Ямар ч Суперстар тоглогчгүйгээр Аварга Авсан Детройт-ийн арга барилыг НБА даяаар сонирхож даган дууриах болж. Торонто ч тэднийг дууриаж Ганц тоглогч тойрсон багаа задлах бодлого барьж эхэлжээ. Винс-ийн хувьд ч тэрээр багын удирдлагуудтай харьцаа бага зэрэг тааруу болж эхэлж мөн өөрөө ч явахыг хүсэж байгаагаа ил тод мэдэгдэж эхлэв.

Винс ч ямар ч тоглох хүсэл эрмэлзэлгүй мөн дасгалжуулагч түүнийг бага тоглуулж улирлын эхний сар 20-оос доош оноо авж байсан ба удалгүй түүнийг гэмтэлтэй тоглогчидын жагсаалтанд оруулав.

Яг энэ үед Нетсүүд Торонто-гын хүсэж байсан ашигтай санал болох самбарт сайн тоглогчид болон Драфтын эрхүүдээр санал тавьжээ. Нетс ч мөн тэр жилд нь Кенион Мартин-ыг зун явуулж орхисонд тун их уурсаж байсан Жейсон Кидд-дээ хамтрагч хайж байсан цаг. Ингээд 6-н тоглогчоор Винс-ийг сольж авсан наймаа боллоо. Эрик Виллиамс , Аарон Виллиамс , Алонзо Моурнинг болон 3-н ширхэг драфтын эрхээр Винс-ийг Нетс-тэй солилцжээ. Өмнөх 2 жилд нь аваргын төлөө үлдсэн НБА-гын шилдэг холбон тоглогч Жейсон Кидд тун баяртай байсан гэдэг. Тэр үед түүний пасс-ийг борлуулчих тоглогч бараг ганц Ричард Жефферсон л байлаа. Одоо харин Нисдэг Канад тэдний багт. Яг л түүнд хэрэгтэй байсан тоглогч. Миний бие ч тэр үед их л баярлаж хөөрж байсымдаг. SkyWalker-уудын цуглаан болоод одоо ШоуТайм гэдэг нэр Лейкерс-д биш Нетс-д ирлээ гээл их л олон хүн шуугиж байсан.
Image

Винс яг л багаа олсон байлаа. Шинэ эрч хүч , шинэ хамтрагчид , удаан гэмтэлээс эргэн ирсэн гээл үнэхээр галзуу. Тэрээр ирсэн даруйдаа л өөрийгөө хэн гэдгийг эргэн харуулж эхэлсэн ба шүүмжлэгчдийг амыг бахдалтайгаар дарж байлаа. 2-р сард 3 тоглолт дараалан 40 –ээс их оноо авж дунджаар 30 гаран оноо дунджилж байлаа. 3,4-р саруудад ч гайхалтай тоглосоор ПО-д оров. Кидд өөрийнхөө ажлыг дэндүү сайн хийж залуухан Ненад Кирстич тун сайн тоглож байлаа.
Image

Кристич –ийг НБА дээрх бигмен-үүдээс Новицки-гийн дараа орохоор шидэлт сайтай тоглогч гээд их л үнэлдэг байлаа. Мөн гэмтэлээс эргэн ирсэн Жефферсон ч тогтвортой тоглолтуудаа үзүүлсээр.
Сүүлийн 10-н тоглолтын 8-д нь ялалт байгуулснаар ПО-ын 8-аар гарсанаар Шак-аар хүчээ зузаатгасан Майами Хит-тэй тулав. Харамсалтай нь тэр Жилдээ Дэндүү хүчтэй байсан Хит-эд шүүрдүүлсэн юм. Уул нь тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж байсан ба маш ойрхон оноогоор хожигдож байлаа.

Винс Картер тэр бол Тоглогч :


Винс сагсан бөмбөгийн талбай дээрх өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддаг НБА-ын ховорхон тоглогчдын нэг юм. Энэ л авьяас нь түүнийг Супер стар болгосон . Эхний 2 жил дэх галзуу оролтуудын дараагаасаа тэрээр Периметер тоглолтын чадвараа маш сайн хөгжүлж чадсан ба Энэ нь НБА-гын хамгаалагчдын өөдөөс хөнгөхөн оноо авахад хэрэг болж байлаа.



За үлдсэнийн дараа оруулнаа тэхдээ товчоор. Ихэнхи хүмүүс сүүлийн үеийн мэдэх болохоор миний ч залхуу үнэхээр хүрэв.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Jan.07.10 12:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Image Image
Торонто 108 - 103 Орлондо
Орлондоо болон Ховард Картер эд нар нэг л сонин байна аа
Онцолж хэлхэд Ховард Багийн Лидер хүн шиг байж чадахгүй байна
1 тоглолтонд 9 бөмбөг алдна гэсэн чинь юу гэсэн үг юм бэ?
Энэ бол том асуудал бас Сүүлийн 3 тололтонд маш муу тоголж байна
Орлондоо ч Сүүлийн 3 тоглолтонд Хожигдож байна
Өнөөдөр бол Торонтогийнхон бол бүгд жигд сайн тоголлоо
Торонтогоо 7 тоглогч 10 оноо авсан бол
Орлондоогоос 3 тоглогч 20 оноо авсан байна
Бас 4 тоглогч 10 оноо авсан байна аа
Торонто энэ тоглолтонд хожсоноор 18-18 болж 50%тай болж байгаа бол
Орлондоо Хожигдоод 24-11 болж байна Сүүлийн 3 тоглолтондоо дараалалан хожигдож сүүлийн 10 тоглолтондоо 5 xохиж 5 хожигдсон болно Ховард Нэг л Муу байна аа
Уугна Лигий Урдаа барьдаг СүперМан юмсан


Top
   
PostPosted: Jan.09.10 2:47 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Туркоглу явахаас өөр аргагүй байсан л даа.
Өөрийг нь анхнаасаа хүндлээгүй, цагаачын цалин өгсөөр байсан. Тэгээд бас бүх од дээр муухай жийсэн. Багаас нь 3-ын 3 хүн явахад гол довтолгооны найруулагч нь гэртээ Турк кино үзээд үлдсэн.

Тэгээд Туркоглу өөрөө Стан Ван Ганди-гаас салснаараа бас хохироод байгаа. Стан байнга Хедо-д итгэдэг байсан. Анхны тэр итгэлийг нь өгсөн хүн ч гэж хэлэхэд бараг болно.

Орландогийн хувьд Туркээс салснаараа багийн найруулгаа алдсан. Жамийрээс илүү Туркоглу хагас талбайд холбогчоор тоглож байсан юм. Винс Картер, тэгээд хоёр сайн сэлгээний тоглогч авчирсан ч сайн найруулагч дутагдаад л байгаа. Гэхдээ эрт байна.

Харин Картер хүнд гэмтсэн бол нилээн хүндрэх байх. Гэхдээ сайн хамгаалалтанд тулгуурлаж Рашард Льюис найдаад л үздэг байх даа.


Top
   
PostPosted: Jan.09.10 9:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Image

Картерийн тоглолтоос л шууд хамааралтай болцийм бишүү дээ..

Сүүлийн 3 тоглолтонд Картер дунджаар 7 оноо, 2 самбар, 2 дамжуулалт, 20%-тай довтолж багаа болон fantasy owner-уудыгаа жаал алаад авлаа.

Өнөөдрийн тоглолтын өмнөх бэлтгэлийн үеээр уул нь Ван Гандитай тусдаа 15 минут ярилцсан юм гэнэ. Тэгээд овоо эхлээд 8 оноо авчаад явж байтал 2-р үеийн дунд хэсэгт Хэйвүүдтэй мөргөлдөөд мөрөө гэмтээгээд ахиж тоглоогүй.

Гэхдээ тийм аймар сүртэй биш юм шиг байна.


Top
   
PostPosted: Jan.10.10 12:30 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
ер нь сүүлийн үед паник-т орцон ч юмуу маш тааруухан тоглоод байнаа. Маш их бөмбөгөө алдаж байна. Мэдээж ихэнхи нь Ховард-ын бүтэлгүйтэл болон эзнээ олоогүй тааруухан дамжуулалтууд. 2007 оны 2 сараас хойш 4 дараалж ялагдаж үзээгүй байж байгаад сая ингэлээ. Улирлын эхэн үеийн эрчтэй хожих эрмэлзэлтэй бүгд үүргээ ухамсарласан тоглолтууд гарахгүй байна. Ялангуяа тааруухан амжилттай яваа 4-н багт дараалж хожигдсон болохоор юу ч хэлэхэв дээ. Бас Винс асар бүтэлгүй тоглож байнаа. Тоглолтын үзэхгүй байгаа болохоор мэдэхгүйм.

Стан Ванганди ч тоглолтын дараа урам хугарсан байдалтай байна. ТОглогчид ч тэр. багийн морал нилээд унаад байнаа яанадаа. Ванганди лидер тоглогчиддоо бөмбөгөө хэрхэн хуваарьлаж яаж тоглуулахаа сайн учирын ч олохгүй байгаамуу мэдэхгүй. Довтолгоо хэтэрхий нэг хэвээр буюу холын зайнаас булшлах гэсэн тактик-ийн гол дутагдалтай талын л нэг илрэл юмдаа. Би ч байнга л хэлдэг :mrgreen: . Үсрэлттэй шидэлтэндээ найдаад аварга авахгүй ээ гэж. Бас та нарын хэлээд байгаа playmaking хийдэг тамирчин хэрэгтэй байна. Өмнөх тоглолтуудад хараад байхад Винс ихэвчилэн ачааллыг аваад тоглоод байсан харин Нелсон ирээд бөмбөгийг хэтэрхий удаагаад байнуу эсвэл хэтэрхий амжилтгүй найруулаад байгаам боловуу.

За одоо өмнө нь өршөөлгүй бут ниргэсэн атланта-тай. Заавал хожих ёстой тоглолт. тун ойрхон араас нэхэж яваа. бас өөрсдөө хожиж сэргэх ёстой чухал тоглолт. Гол түлхүүр байх ёстой тоглогчид Винс, Ховард , Левис. мэдээж хүчирхэг бенч-үүд маш сайн туслах хэрэгтэй

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Jan.11.10 11:09 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Туркоглу байхдаа найруулга сайн хийдэг ч мань эр өөрөө тийм ч тасархай бол биш. Учир дутагдал ихтэй эр. Винсийг авчирахдаа довтолгоогоор алаад өгий гэж бодсон. Гэхдээ найруулгагүй довтолгоо явдаггүйг одоо харж байна. Дээрний л хэл загатнаад байсийн. Юта Эрик Мэйнорыг цалингаа суллах зорилгоор Оклахома руу туусныг зарим нь сонссон байх. Анзаараагүй ч байж магад. Ер нь бол энэ жилийн л нэг рүүкий л дээ. Нэг авууштай тал нь цэвэр плэймэйкинг тал дээр их сайн гэж яригдаад байгаа. Дероны ард банзан бөгсөлж суугаад Оклахома руу явахад нь одоо л нэг..... гэж их ярьж байсан. Гэхдээ тэнд Вэстбрүүкийн ардаас гарах уу гүй юу. Ер нь энэ залуухан халуухан амьтныг ямар нэг солилцоо наймаанд оруулаад авчихаасай. Боломжийн багт байсан залуус тэсрэх нь сайн байдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз. Яг энэ биш ч гэсэн энэ жилдээ Нельсон + Райн Андерсон ч юмуу нэг плэймэйкерийн солилцоо хийгээсэй.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jan.11.10 1:33 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Тийм үү. Ямар нөхөр байдагым болдоо. Одоо тэгэхдээ нээх нялх ногоо авчираад тэрийгээ хөгжүүлэх гэж байтал Винс маань зодог тайлчих биз. Туршлагатай бага зэргийн өлсгөлөн холбогч л авчирмаар байгаам. Уул нь Кидд гэрээгээ сунгахгүй байж байгаад хуучин андтайгаа энэ жил хамтарсан бол алаад өгөхгүй юу. Гэхдээ мэдээж Нелсон бол сайн тоглогч. мань нөхөрийг бас явуулах хайран. Явууллаа гээд зөрүүлээд ирэх хүн ямар ч нөхөр байхым.

Ер нь ВанГанди-гын тоглолтын хэв маяг хэтэрхий энгийн болоод багуудад амар болоод байгаам боловуу гэж бодоод байна. Ховард-ын бөмбөг алдалт ерөөсөө л бөмбөгөө гадагшаа гаргаж байхдаа хурдан гартай нөхдүүдэд цохиулснаас л шалтгаалж байгаа. Яджийхад ганц явж оролт хийдэг Винс олигтой тоглохгүй дээр нь хуучны нисдэг сайхан цаг улиран одсон бололтой. Бас Брендон Басс гэж хүчирхэг бялдартай залуу Ванганди-тай хэрэлдчихсиймүү хаашайн огт тоглохгүй юм. Улирлын эхэнд дажгүй л байгаад байсан. бага багаар минут нь багассаар одоо бол актив тоглогчийн жагсаалтанд байвал их юм болох шинжтэй болчилоо. Бас ч чанга үнээр ирсэн санагдана. Одоо тийм хэрэггүй байгаам бол наймааны цонх хаагдахаас өмнө ийш тийшээ матилзуулаасай

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Jan.11.10 3:18 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Dec.18.08 10:53 am
Posts: 302
дасгалжуулагчийн арга барил нэг хэвийн биш холбогч Ховард 2 т л байгаа байх.... сайн төвтөй болохоор доошоо өгч ховардаар тоглуулахыг бодно... Дандаа 3-аас шидэх гэхээр бас л болохгүй болоод л байгаа байх....
Гаднаас Ховардлуу бөмбөг өгөхөөр өөрөө нээх шахаж хийхгүй, тэгж байгаад гаргахаараа таслауулаад.... эсвэл алдаа аваад торгуулийн шидэлтээ хийхгүй....зөвхөн шийдэнд орхон аваад углана.
Холбогч Нелсон, бусад тоглогч нар доошоо оролт хийж төвдөө дамжуулалт өгөх нь бага байгаад байна... Уул нь Картерийг авч ирсэн нь довтолж доошоо дамжуулалт өгүүлэх гэж л авч ирсэн байх.... Орлондоод хэрэгтэй тоглогч гэвэл эхний хамгаалж байгаа хүнээ хуураад доошоо орж ирдэг л хүн хэрэгтэй байгаа юм даа... /шилдэг хамгаалагч нар/


Top
   
PostPosted: Jan.13.10 5:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Льюис периметр тооглогч. Самбараас авах техник, байрлал эзэлж зогсох энэ тэр үнэн хангалтгүй.

Нэг юм бодлоо л доо. Ховард Басс Льюис Винс Уйллиамс гэсэн гарааны тавт гаргаад үзвэл яадаг бол. Цагаан Шоко уг нь төв рүү пасс өгөх чадвар сайн. Будаг руу ч өөрөө яваад орчихно. Холбогч будаг руу орж бахад самбар доорх төвийн тоглогч, периметр бууч 2-н аль нэгэнд нь боломж гарч байдаг. Гагцхүү бөмбөгийг ямар нэгэн аргаар хэрэгтэй хүнийх нь гарт өгчихдөг ур чадвар л холбогчоос шаардана. Жамир бүтэхгүй ээ. Найруулга сайтай Туркийн хажууд л шидэлтээрээ гялалзаад байснаас биш найруулга муутай одоогийн бүрэлдхүүнд нэг их тохирохоор тоглогч биш гэж бодож байна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jan.19.10 4:06 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За за өнөөдөр нэг юм бүтэн тоглолт үзээд үнэн урам хугарлаа. Бисда уур хүрэх зүйл их байна шүү.

Ховард үнэхээр эхний хагас болон 4-р үед сүүлд бол Лейкерс-ийг эдэллээ. Нөгөө нялх од Байнум, Гасол 2 бол үнэндээ 1-ийн эсрэг 1 дээр хааж амжкүйм байналээ. Зоргоороо байсан. Ховард дээр онц дүн. 2 гозонгийн өөдөөс тун сайн тоглосон. Бас нэг үнээр баярлууштай зүйл нь цаадах чинь дундаас 2 удаа Байнум-ыг ангайтал нь самбардаж оруулсан. Сайн байналээ. Одоо тэгээд шидээд ирвэл дийлдэх үү. Хамгаалалт ч гэсэндээ. Байнум-д бол салаавч л өгөхийм байналээ. Байнум нэг хүний пасс-аар ганц хоёр оноо авсануу яасан. Яг өөдөөс нь бол амжкүй байналээ

За Картер одоо бэртэлтэйм бол нэг мөсөн эдгээгээд тогломоор байнаа. Нэг гэмтэлтэй мөрөө тас барьцан юм өмсцөн нөгөөх нь ч хөдлөхөд нь эвгүй байгаад байх шиг байналээ. Артест-тэй нэг шүргэлцэхэд л ярвайгаад явчиж байналээ. сайн эдгээгүй л юм шиг. Бас талбай дээр ВанГанди зүгээр л гүй гэсиймүү хаашайн. өнөөдөр нэг хүний оронцог л байлаа. Нөгөө хэд нь бөмбөг ч өгөөгүй мань хүн өөрөө хамгаалж байгаа хүнээ дагуулаад нэг буланд нь шигдчихийн. Шал дэмий. Бас 3-аас хэд сул чулуудаад байхгүй. Жинхэнэ Хасах тоглолтоо гаргалаа

Нелсон : За одоо юу ч гэмээр юм. заримдаа үнэхээр багийг бол хангалттай алахымаа. Заримдаа болохоор сайн ч юм шиг. Урдах хүнээ хуурах гээл түнтэгэнэж байгаад хамаг цагаа бараад тэгээд нэгэнд нь пассалсан болж ямар ч бэлтгэлгүй шидэлт довтолгооны хугацаандаа амжиж шидэх, эсвэл дундуур нь гүйж байгаад шал худлаа пасс хаях, эргээд нөгөөх нь шууд сөрөг довтолгоонд орох гэх мэт зүйл дэндүү их байна. Заавал тэгэж хүн хуурах гээд тэрүүгээр хамаг цагаа барах хэрэг юу байнааа. Бас хамгаалалт тааруу, дэндүү хайнга шаахиймаа энэ нөхөр. Ер нь нэг сайн зөвхөн цэвэр холбогч-оор тулчивал бараг хэрэгтэй байнадаа. Хайнрич-ийг уул нь Чикаго-д банз халааж байлгахын оронд тулчивал ч .... За тэгээд Нелсон хөөрхий авах юм нь зоригтой довтлохын бас дажгүй шаахын. Бусад зүйл нь хэрэг байхгүй ээ. Гэхдээ сүүлд хэд хэдэн сув сул дундын зайны довтолгоогоо алдаж баг алсан

Левис : За 3-р үед жинхэнэ тэнгэрийн ташуур хийж 3-аас нүүлгэж Лейкерс-ийг ухаан балартуулсан. Сайн тоглосоон. Сүүлд Харин Одом-ыг хамгаалах ёстой хүн маань Одом-ын тэр хар тэнхээнд нь дийлдэд самбарт муухай муухай алдсан. Бусдаар бол сайн байсан. Уул нь энэ горзгор нуруу ядаж өөрийнхөө самбараас Одом мэтэд алдахгүй аваад байвал ч болоо

Барнес : Энэ залуу л энэ сүүлийн үеийн хямралтай тоглолтын үед ганц од нь болж гялалзаж байнадаа. Өнөөдөр хэрвээ хожсон бол гавьяа энэ залууд ноогдох байлаа. Хамгаалалт Довтолгоо багийг сэргээх энээ тэрээ бүх л юман дээр сайн байсан. Кобе-гийн шидэлтийн хувь асар муу бараг 20хувьтай довтлуулсаны гавьяа Барнесс-ийх. Гасол-ыг бас гоё ******. Эхний үед сэтгэлийн хөөрлөөрөө дайрж байгаад муухай блок-дуулсныг эс тооцвол найс байлаа. Ер нь ч сүүлийн хэдэн тоглолтонд гараанд гарж тоглосноос хойш зүгээр л Найс байгаа :wd:

Виллиамс : энэ хүний туршлага хэрэгтэй. Даанч өнөөдөр тэр 4-р үеийн эхэн болон 3-ийн төгсгөлд болсон явдал мань хүний найруулга байвуу ВанГанди-гийн зааварчилгаа байвуу. Зүгээр боож үхэх шахсандаа. Шууд шааж очоол түргэн довтолгоо байсан ч шууд авсан нь л 3-аас шидэхийн айл зөрүүлээл шаахын гэх мэт 17-1 ран хийлгэсэн маань хожигдолын шалтгаан болсондоо. Өнөөдөр ч бас наргиантай байлаа шүү. 20-2 гэж ран хийж баярлуулснаа эргээд 7 минутанд 1 оноо авснуу яасан :xi:

Андерсон : Уул нь дажгүй л шаахын. Даанч бас заримдаа дэндүү бодлогогүй шууд шидээд байхын. Бас Одом эднарт үнэхээр хүч бяр хурд эднараар ааглуулж байналээ.


За за тоглолт нэг иймэрхүү урам хугарсан зүйл боллоо

Айлын гарааныхныг бол сайн хамгаалсан. харин айлын замен-ууд нь бүр азаа хийчлээ. Уул нь манайх улирлын эхэнд 17-4 байхдаа замен-уудыг маань лиг даяар шагширж байсан. Одоо бол айлын замен-уудад эдлүүлээл дуусхым байна.
Тэр Шеннон , Фармер гэсэн 2 гачин юмыг дэндүү давраацан л даа. Нөгөө 2 нь ч азтай одтой байлаа. Яаая гэхэв. Бас Одом бисда өөрийнхөө алдсан бөмбөгийг самбар доор ганцаараа юм шиг л хатгасаар байгаад хийчихийн.

За Лейкерс 5-дахьд Кавс-т арчуулахын ерөөлийг л тавийдаа

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Jan.21.10 2:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За Индиана-аар хожил авлаа. Сүүлийн үеийн муу муухай хожигдол бүхэн энүүгээр дуусаасай гэж хүсье. Өмнөх тоглолтонд Чухам Ховардыг эдэлж чунаглаж байсан Хибберт-ийг Ховард өнөөдөр ёстой л "Май даа Дүү хүү Амжихуу" гэцэн байна. Заза одоо ингээд бузарланаа манайх.

Харин ВанГанди-д хэлэхэд Брендон Басс гэж хүчирхэг бялдартай залууг гаргаачдаа гуйж байна. Энэ эргүү утгагүй 3-аас шидсэн шидэлтийг харахаар одоо үнэндээ залхаж байна. Гадуураа Кобе , Вейд мэтийн айхтар тоглогчгүй бол Левис-ийг үндсэн байрлал болох Довтлогчийн байрлал дээр нь тавиад Басс-д итгэл үзүүлээсэй. Бисда чинь гаргахгүй байсым бол хайран залуугын Кареер алаад үхсэнээ ч хийж авсын. Худлаа уурлаж гүйхээс өөр юм байхгүй. Ер нь энэ жилдээ амжилт гаргахгүй бол шинэ дасгалжуулагчын эрэлд гараасай

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Jan.24.10 11:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Орлондо 106-95 Чарлато
Image
Манайхан өнөөдөр Нэмэлт цагт Хамгаалалт маш сайн хийж Чарлатогийнхонд боломж олголгүй сайхан хожлоо тэгэхдээ 3-р үе дуусxад манайхан 10онооны илүүтэй байсан ч улмаар бариулж хожигдох дөхлөө Өнөөдөр Винц Картер маань харин урдийнхаас дажгүй тоголж урд нь бүтэлгүй их довтолгоо хийж байсан бол өнөөдөр 50%тай довтолож бас хэрэгтэй үед л оноо авж байлаа Харин гайин Лидер Ховард маань Довтолгоо өнөөдөр муу байж харин самбартаа хаанчлалаа үзүүллээ 20 самбар 7 блок хийж 10 оноо авлаа Гарааны хэд маань бүгд жигд тоголлоо одоо л Нелсон Гайгүй бас тоголж байна аа Гэмтчээд бас л болж өгөхгүй байсан шүү Ховард бас л бөмбөг алдаж байна аа Өнөөдөр л гэхэд 6 бөмбөг алдаж байна энэ 7 хоногт л гэхэд 3 тоглолт нийлээд 18 бөмбөг алдаж байна шүү дээ Энийг багасгах хэрэгтэй шүү бас Манай хүн торгуулаа гайгүй шидэх гээд л байна аа
Винс Картер 21 оноо 50%тай довтолсон
Нелсон 21 оноо 7 дамжуулалт 65%тай довтолсон
Ливес 18 оноо 30 % довтолсоон


Top
   
PostPosted: Jan.26.10 10:07 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Apr.22.02 1:34 pm
Posts: 957
Image
Винс Картер (АНУ), 1977оны энэ өдөр төрсөн байна аа – сагсан бөмбөг. 2000 оны олимпийн аварга.
За өнөөдөр Винс маань төрсөн өдөрөөрөө бас л нөгөө амжилтүй довтолгоогоо үргэлжлүүлээ Уугна Төрсөн Өдөрөөр Хожоод Амжилттай довтолсон бол сайхан л байх байлаа Харин Ховар Маань Торгуулийн шидэлтэндээ анхаар ч байгаан Мэдэгдэж нөлөөлж ч байх шиг байна аа Ойрдоо Их гайгүй шидэж байна шүү Бас нэг болохгүй юм байна аа энэ бөмбөг маш ихээр алдаж байна аа Жишээлбэл Нелсон Ховард 2 нийлээд л 10 бөмбөг алдаж байна аа
Тоглолт эхэний 2 үе тэнцүүхэн байсан боловч манайх 3 дугаар үед Ховардийн Оночтой торгуулийн шидэлт Ховардийн довтолгоогоор жаахан илүү байсан ч 4-р үе-д бол үнэхээр хагалтгүй байлаа Төгсгөлөө Муу хийснээс болж Хожигдсон гэхэд болно оо Төвд бол хамгаалалт бол болоод л байна тэгэхдээ Ховард зарим үе-д ганцаардаж байна Ливес Заримдаа хамгаалалтан дээр их орон гаран байна аа оо ингээд хараад байхад Хедо бараг манайд Винс-с хэрэгтэй байсан юм байна аа Хедо Ливес Ховард 2-г бол үнэхээр тоглуулж чаддаг байсан байжээ
Орлондо 95 - 99 Мэпхэс
Орлондо
Ховард 27 оноо 15 самбар 6 хаалт хийсэн байна
Нелсон 11 оноо
Картер 15 оноо 3 самбар 3 дамжуулалт
Левис 19 оноо
Мепхэс
Өв.Жи.Маёо 20 оноо 7 самбар 3 дамжуулалт
Конлэе 14 оноо 7 дамжуулалт
М.Гасол 19 оноо 8 самбарь
Гэе- 15 оноо
Рандолф 23 оноо 19 самбар
Ингээд дүн шинжилгээ хийгээр Айлаас бол бараг бүгд жигд сайн тоголсон харагдаж байгаа биз дээ Манайхаас Ховард сайн байсан ч бусад нь муу байсанаас болж бас Тоглолтийн төгсгөлөө муу хийнсэнээс болж хожигдол хүлээж байна аа
За ингээд өнөөдөр хожигдсоноос болж 16 хожигдолтой болж байна аа 29 хожилтой байгаа
Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 1 2 3 4 543 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited