#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.19 2:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 409 posts ]  Go to page Previous 1 2 3 4 516 Next
Author Message
PostPosted: Nov.06.10 2:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Тааруухан амжилттай байсан Пистонсд 97 - 90 харьцаагаар хожигдчих юм..... Уг нь хождог газар.....

Ахмад Жак 28 оноо авсан ч бусад нь 13 - аас дээш оноо авсангүй..... Хамгаалалт бас их сулраа юу даа?......
Сэлгээнээс тэсрэх хүмүүс гарахгүй л байна.... Гэмтэл, бэртэл нь 100% эдгээд гайгүй тоглоцгоох биз дээ......

Ларри Браун, Ахмад Жак хоёр маань текникийн алдаа авч.....
Назр Мохамед гараанд гарсан ч харин хоёрдугаар хагаст талбайд гараагүй гэнэ дээ.....

6 дахь тоглолтоо Орландогын эсрэг..... Тайм Варнер Кабле аренадаа нодилон 0-4 хожигдож гэртээ үлдсэн бид энэ улиралын хоёр дахь ялалтаа авахын төлөө тоглох юм байна......
Орландо - чууд Миамид нэг гөвүүлсэнийг эс тооцвол их л өнгөтөй харагдаж байналээ дээ......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.06.10 2:50 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Их буянтай баг юм аа
Нодлин бас Нетсд анхных нь хожилыг өгж байсан санагдана

харин өнөөдөр Ахмад Жак овоо хүн шиг тоглох шив

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.07.10 9:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Orlando Magic 91
Charlotte Bobcats 88

Хмм.... Том багтай тэнцүү өрсөлдөж яваад хожигджээ...... Хэдийгээр Орландо - д холбогч Жамеер Нелсон нь талбайд гараагүй, тэгээд сүүлд Винс Картер гэмтэл авч талбайг орхисон ч Дуэйт Ховард, Рашард Лиюс нарын 22 оноо тус бүр авсанаар багтаа энэ улиралын анхны айлд зочилсон ялалтыг авчирлаа.......

Бобкетс тоглолтын гарааг оновчгүй хийсэн ч дөрөвдүгээр үед буцан ирж оноог их барьсан..... Гуравдугаар үед -18 оноогоор хожигдож явсан бид хамгаалалтаа үзүүлж -1 болтол ойртуулсан ч давж гарч чадсангүй.... Эцсийн мөчид Борис Диау болон Д.Ж Айгустин нар гурвын шидэлтээ алдаж бид хожигдсон байна......

Жералд Уаллас энэ улиралын хамгийн сайн тоглолтоо өнөөдөр хийж 25 оноо, 14 самбар авч дабл дабл хийсэн бөгөөд мөн холоос 4 оновчтой шидэж, нэг ч бөмбөгөө алдаагүй байна......
Ахмад Жак Пистонсын эсрэг хийсэн тоглолтоос болж 50 мянган ногооноор торгуульж мөн өчигдөрийн тоглолтонд 16 оноо авсан ч 19 шидэж 7 - г нь оновчтой болгож маш муу шидсэн, дээр нь нийт багийнхаа 16 бөмбөг алдалтын 4 - ийг нь гүйцэтгэсэн байна......

Манай Норт Каролина - гын үзэгчид экс-Дуке стар Ж.Ж Реддикийг бөмбөгт хүрэх тоолонд бүүлж байсан гэнээ.....
Мөн гэмтэлтэй байгаа төвийн тоглогч Куэйм Браун ирэх дөхөж байгаа гэж овог нэгт дасгалжуулагч Ларри Браун өвөө нь айлдаж......

Ингээд бидний жил бүр гараагаа хэрхэн эхлүүлж байсаныг сонирхоё...

2004-2005 - 1-8
2005-2006 - 2-6
2006-2007 - 2-8
2007-2008 - 6-4
2008-2009 - 3-9
2009-2010 - 3-9
2010-2011 - 1-5

Байгуулагдсанаасаа хойш 2007-2008 онд л 2-0 амжилттай улирал эхэлж байсан бол түүнээс өөрөөр улиралын эхний тоглолтонд ялж үзээгүй байгаа......

Бидний дараагын учраа Тайм Варнер Кабле аренадаа 11 сарын 8 - нд Сан Антони багийг талбайдаа хүлээж авна.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.09.10 3:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Хуучны хүчирхэг баг байсан Сан Антонио - д талбай дээрээ 91 - 95 - аар хожигдлоо.... Сүүлийн үед тэсрээд байсан довтлогч Ричард Жефферсоныг ажилгүй болгосон ч Ману Жинобилиг зогсоож дийлсэнгүй......

Өнөөдөр манайхаас сэлгээнд Тайрус Томас 16 оноо авч багаа тэргүүлсэн бол Ахмад Жак, Борис Диау нар тус бүр 15 оноо авсан нь багийн хамгийн өндөр амжилт нь байлаа.... Сан Антониог 42% оновчтой довтлуулсан ч өөрснөө 39% оновчтой довтлож хожигдолд хүрчээ.....
Эсрэг багаас Ману Жинобили 26 оноог авч 5 удаа гурваас буудсан бол түүнтэй адил амжилтыг өнөөдөр Гари Нил гэж рүүки хамгаалагч нь үзүүлж 15 оноог сэлгээнээс авч 5 удаа гурвалсан байна....

Ялангуяа энэ улиралын эхний хэдэн тоглолтонд хамгийн өндөр оноогоо дунджилаад байсан багийн лидер Жералд Уаллас 7 оноо авч өнгөрсөн жил дабл дабл дунджилж байсан тэрвээр 3 самбар л түүжээ өнөөдөр.....

Тоглоомны эхний үед Бобкетс нутагтаа гэсэн шиг давамгайлал олж авсан ч үүнийгээ удаан хадгалж чадсангүй..... Сан Антонио хоёрдугаар болон гуравдугаар үеүүдэд илт илүү тоглож байсан бол төгсгөлд Бобкетс оноогоо барьж эхлэсэн ч Ману Жинобилигийн шийдвэртэй тоглолт бидэнд 3 дараалсан ялагдал нийт энэ улиралын 6 дахь хожигдолыг нутагт маань өглөө....

Сагсан бөмбөгийн Айкү тааруу ч гэсэн блок мастер ДиСагана Диоп - ыг талбайд түлхүү гаргаж, гараанд тоглуулж Назр Мохамедыг сэлгээнээс сэргээх хүчээ болгомоор юм.....

Өнгөрсөн жил бид энэхүү Тайм Варнер Кабле арена - даа 31 ялж 10 хожигдож байсан билээ... Энэ бол лигт шилдэгт орох үзүүлэлт байсан..... Харин энэ жил эхлэсэнээс нутагтаа нэг ч хожил авч амжаагүй байна.... Өнөөдөр манай гол оноо авагчид болох Д.Ж Айгустин, Жак, Ж-Уаллас нар маань 39 шидэж дөнгөж 9 нь цагирагт орсон байна......

Одоо дараагын тоглолт хожих зайлшгүй шаардлагатай гээд байгаа..... Тэр нь Крис Бош, Хедо Туркоглугаа алдсан Торонто Репторс... Цагтаа Винс Картерийн доргиож явсан Эйр Канада центерт нь 11 сарын 10нд очиж тоглоно....... Андреа Баргнани, Линас Клэйза зэрэг баахан л шидэгчид тэнд байгаа..... Уг нь хамгаалдаг манайд шувт шиддэг Торонто амархан хоол..... Гэхдээ бас хэн нь тэсэрч тоглодог билээ? бөмбөг бөөрөнхий.... Хянуур үзэх хэрэгтэй, ялалт бидэнд ус агаар шиг л хэрэгтэй байна л даа.....

Ахмад Жак тэдний өөдөөс хэр тоглож? Ж- Уаллас болон багийн нийт хамгаалалт сайн байж чадвал манайх нухна даа.... Баргнани болон Жарет Жак нарыг анхаарч тоглохгүй бол болохгүй...... Баргнани дээр Ж-Уаллас тавиад Линас Клэйза VS Борис Диау гэж үзэх хэрэгтэй дээ...... Довтолгоонд Тайрус Томас сайн ашиглаж доороос зүтгүүлэх хэрэгтэй.... Найдвартай 10+ оноо авна даа....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.12.10 12:03 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За Торонтог нэг юм хожжээ.... Энэ ялалт хэдийгээр чухал биш болох ёстой зүйл боловч айлын талбайд хожил авсан нь авууштай зүйл байлаа.....

Довтолгоо, шидэлт дээр зонхилдог Торонтогын эсрэг манай хамгаалалтын машин илүү сайн ажиллаж нийт 13 блок шот, 9 бөмбөг хулгайлт хийсэнээс Тайрус Томас сэлгээнээс таван блок шот, Жералд Уаллас 4 блок шот хийжээ.......

Мөн Бобкетс гурван оноогоор илүү бөмбөг эсрэг талд байхад Торонтогын лидер Андре Баргнанигаас Ахмад Жак бөмбөгийг хулгайлж хожил бэлэглэсэн юм......
Ахмад Жак өөрийн нийт авсан 20 онооныхоо хагасыг шийдвэрлэх дөрөвдүгээр үед авсан бол Жералд Уаллас маань улирал эхлэсэнээс хойш гурав дахь дабл даблаа гүйцэтгэлээ..... Тэрвээр 19 оноо, 14 самбар бичүүлсэн байна.....

Мөн Д.Ж Айгустин 16 оноо, 7 оновчтой пасс хаяж Тайрус Томас 14 онооныхоо 12 - ыг шийдвэрлэх дөрөвдүгээр үед авсанаар багт хожил авахад түлхэц болж 2004-2005 оны улиралаас хойш 1-7 болж үзээгүй амжилтаа үргэлжлүүлж 2 дахь ялалтаа авлаа......

Тоглолт гуравдугаар үед Торонто илүүрхэж байсан ч дөрөвдүгээр үеийн хагаст оноогоо бариулж дээр нь Ахмад Жак гурваас оруулж тоог Бобкетс хоёроор илүү явсан.... Ингээд л хожил авлаа.... Хамгаалалт яллаа......

Өнөөдөр манай холбогч Д.Ж Айгустин 23 нас хүрсэн байна.... Хаапи биртдай маан.....

Дараачын тоглолт Вашингтоны эсрэг.... Вашингтон ДиСид ирэх юм байна..... Жон Уалл хүүг тэсрүүлчихгүй бол ялалт манай талд ирэх байхаа..... Тэднийхээс манай хамгаалалт, довтолгоог бусниулчих хүн Жон Уалл байгаа.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.13.10 6:27 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Жералд Уаллас тэргүүтэй Уулын Муурнууд маань нийслэл хүү Жон Уаллын багт очиж нутагт нь 14 мянга 855 үзэгчдийнх нь өмнө 93 - 85 аар хожлоо.....

Нэмээд хэлэхэд энэ бол зүгээр л Жералд Уаллас үдэш байлаа..... Манай лидер тоглогч энэ үдэш 25 оноо, 14 самбар авч 2 булаалт, 2 блок шот хийсэн байна...... 2 блок шотоо энэ жилийн драфтын тэргүүн Жон Уалл дээр тавьж........

Манайх хожил авсан ч тоглолт нэг их сайн байгаагүй..... Хамгийн гол шалтгаан нь Вашингтон тун муу баг байсантай холбоотой.... Тэдний залуус манай гараа голчилсон нөхдүүдээс 22 ТО булааж авсан нь давуу тал байсан ч харин бид нэрийн хуудас болсон хамгаалалтаа харуулчихав...... Вашингтоныг нийт 41% оновчтой шидүүлж өөрснөө 49% шидэж зөрүүнд нь 18 самбараар илүү авсан.....

Манай сэлгээнд тэсэрч тоглосон хүн байхгүй гол хүн Тайрус Томас 4 оноо авсан, их бага минут тоглож..... Мэтт Каролл, ДиСагана Диоп энэ тэр ч яахав, харин Деррик Браун, Жералд Хендерсон, Шаун Ливингстон эсвэл бүр рүүкий Шеррон Коллинс ч байсан яахав хэн нэг нь улиралд тэсэрч түлхүүр болдоггүй л юм байхдаа.......

Дээр нь каптайн Жак дөнгөж 13 оноо авсан гэхэд хожсон гэдэг нь маш сайн хэрэг боллоо......

Фантази тоглогч бас нэг байна аа.... Д.Ж Айгустин 17 оноо, 10 пасс, 3 холын шидэлт хийж.....
Өнөөдөр бид ойрд тэсрээд хүчтэй байгаа Юта Жазз багийг талбай дээрээ хүлээж авна..... Дерон Уэйльямс ирээд наргичихгүй бол ер нь хожчих боломжтой.... Гэхдээ их эвгүй, тэдний сул байрлалд манайх шилдэг, бидний сул байрлалд тэд шилдэг...... Талбайн давуу талаа ашиглаж, хамгаалалтаараа алдаагаа нөхөөд байвал ч......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.14.10 7:12 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Ютагын биг комбак үргэлжилсээр л..... Өнөөдөр Бобкетс уг нь эхний үед 13 онооны давамгайлал олж авсан ч ганц оноогоор буюу 87-86 аар хожигдлоо...... Уг нь хожил авчдаг газар шдээ.....

Эхний хагаст 16 онооны давамгай байдалтай дуусгаж нийт тоглолтонд 18 оноогоор хожиж явсан Бобкетс 4 дүгээр үед оноогоо бариулж эхэлж нэг оноогоор илүү байсан цагтаа Д.Ж Айгустин оролт хийж оноо болгохыг хичээсэн ч эсрэг багийн тоглогч бөмбөгөнд хүрч улмаар бөмбөг Д.Ж Айгустины хөлөөр дамжиж талбайгаас гарсанаар бөмбөг Юта - д очсон.....

Юта Жазз багийн лидер Дерон Уэйльямс 0.8 сек үлдээгээд хоёр оноо багтаа авчирсанаар энэ тоглолтонд ялагч боллоо..... Дараа нь Ахмад Жак гурваас шидсэн ч оруулаагүй......

Өнөөдөр ахмад төвийн тоглогч орон гаран золиг Назр Мохамед тун сайн тоглоллоо..... 22 оноо, 20 самбар, 4 блок шот хийсэн байна....... Өнгөрсөн жил мөн Миннисатогын эсрэг 20/20 хийж байсан билээ........ Мөн Ахмад Жак 24 оноо авч зургаан оновчтой пасс хаясан бөгөөд нийтдээ таван удаа холоос амжилттай довтолсон нь энэ улиралын хамгийн их нь байлаа...... Д.Ж. Айгустин 12 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн байна....

Өнөөдөр довтлогч Тайрус Томас ар гэрийн асуудалаас болж тоглолтонд оролцоогүй байна..... Мөн өнгөрсөн жилийн рүүкий Жералд Хендерсон өвдөгний гэмтэлтэй бэлтгэл хийхгүй байгаа сурагтай.......

Дараагын тоглолтоо нэг өдөр өнжөөд Миннисатогын цөөвөр чононуудыг угтаж авна...... Майкл Бийзлиг Жералд Уаллас бакь шиг барьчихаад хөдөлгөхгүй, Кевин Лоу гэж цагаан арьст төвийн тоглогч нь их л өнгөтөй байгаа сурагтай...... Гэхдээ Минни бол тааруухан багтаа орох учиртай..... Дээр нь бид талбайда хожил л хэрэгтэй..... Минни манайтай тоглолт хийхээсээ өмнө бүтэнсайнд нь бас нэг тоглох юм байна.... Ядралт ихтэй, тааруухан дээр нь талбайдаа учир яаж ийгээд хожих хэрэгтэй...... Дэмий хожигдол өгч болохгүй.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.17.10 12:42 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Миннисато Тимбэрвөлвесийг 113 - 110 аар арайхийж ялж Бобкетс нутагтаа анхны ялалтаа авлаа...... Талбай дээрээ огт хожил аваагүй сүүлийн баг болоод байсан Бобкетс энэ тулааны дөрөвдүгээр үеийн сүүлийн хоёр минут хүртэл 8 оноогоор хожигдож байсан нь манай эзэн Майкл Жорданыг ихэд бухимдуулсан байна..... Харин Каптайн Жак - ын халуухан шидэлтүүд, Жералд Уалласын топ хамгаалалтын ачаар Миннисатог буулгаж авлаа.....

Жералд Уаллас 26 оноо авсаны 17 - г нь чөлөөт шидэлтээс түүсэн байна..... Нийтдээ 19 удаа чөлөөт шидэлт хийсэн нь түүний кареерийн хамгийн шилдэг нь байлаа...... Үүн дээр Каптайн Жак 26 оноог авч холын зайнаас таван удаа оновчтой довтолсон байна.... Оноог нөхөх шаардлагатай байхад түүний холын зайн шидэлтүүд маш их хэрэг болсон билээ..... Мөн Жералд Уаллас сүүлд Майкл Бийзлигээс бөмбөг булааж авсан нь тоглолтыг шийдвэрлэхэд онцгой хувь оруулсан......

Тайрус Томас сэлгээнээс 20 оноо, 10 самбар, 4 блок шот хийсэн байна.... Мөн тэр Уалласын чөлөөт шидэлтээс алдсаныг нь айлын самбараас өөрийн болгож хожиход нөлөөлж чаджээ........

Одоо манайх дараагын тоглолтоо их гурвалтай Миами Хит багтай хийнэ.... Улиралын өмнөх тоглолтонд хожиж шуугиулж байсан удаатай..... Миамигийн талбай дээр зочилж тоглох юм байна.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.17.10 8:40 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Барон Давис -ыг Бобкетс өмсгөлтөй харах уу?...... Та юу гэж бодож байна?....
Сахалт баатар Барон Давис, Каптайн Жак хоёр ахиж нэгдэх үү?.....
Лос Анжлес Клипперс энэ жилийн рүүкий тоглогч Эрик Бледшо түүнийг мартуулах шахам сайн тоглож байгаа нь багаа залуу дээр нь эрс шинэчлэл хийхээр зориглох тийм алхамыг Клипперсийн удирдлагууд хүсэв бололтой.....

Харин манайханы хувьд холбогч ихээхэн хэрэгтэй хэмээн аналистүүд орилдоод эхэлчихсэн.... Д.Ж Айгустин холбох ажлаа цаасан дээр бол маш сайн хийж байгаа..... Гэхдээ түүний хамгаалалт, ерөнхий тоглолт нь гарааны холбогч хийгээд бүтэн улирал тоглоход хангалтгүй байж мэдэх юм.....

Одоо миний хувьд болвол нэг их дэмжихгүй санаатай... Девин Харрис энэ тэр бол манай Д.Ж Айгустинаас илүү гарах холбогч биш байсан.... Барон Давис бол үнэхээр сайхан тоглогч.... Гэхдээ эрийг нас, уулыг цас гэдэг зүйр үг зүгээр ч нэг хүний толгойд орж ирээгүй гэдгийг санавал хэрэгтэй юу? үгүй юу? гэдгийг бодож үзэх л хэрэгтэй..... Түүний тоглолтоос Алтан Мужын Дайчин үеийн баатар Бароны тоглолт одоо гарч байгаа, цаашид гарах эсэх ч эргэлзээтэй.... Тэгээд гэмтээд өгвөл харин ёстой хэрэггүй шавар болно, гурван жилийн 40 орчим саяын гэрээтэй гээд байгаа..... Талбайд ажлаа хуучных шигээ бүрэн биш гэхэд 60% гүйцэтгэж чадвал үнэхээр хэрэгтэй......
Тэгээд ч ямар коллежоос дөнгөж орж ирсэн хүүхэд байгаа биш, нас нилээн явсан, бие муутай гэдэг бол зайлшгүй бодох асуудал.....

Нөгөө талаар болвол Борис Диау гэж олон талт тоглогчыг хэрэгтэй багт нь өгөөд нөөц холбогч юм уу? гараанд гарчих боломжтой, цаашдаа ирээдүйтэй залуу холбогч, эсвэл жинхэнэ төв доор тоглочих чадвартай залуухан хүн авчравал хэрэгтэй дээ..... Д.Ж Айгустиныг нэг их сэлгээнд суулгамааргүй байгаа ч энэ жил миний хувьд итгэл найдвар хүлээлгэж байсан Шаун Ливингстон, Шеррон Коллинс хоёроос сураг ч гарахгүй байгаад сэтгэл зовж л сууна.... Улирал урт удаан учраас ерөнхийдөө өрсөлдөх чадварын, тэгээд өсөж яваа нэртэй ганц холбогчтой байна гэдэг бол хангалттай тоо биш......

Image

Буллсын Жэймс Жонсон гэж довтлогч манай рүү ирж магадгүй сураг гарлаа.... За энэ ч худлаа биз дээ...... Ларри Браун тэр сэлгээнд суугаад байгаа Деррик Броун, Жералд Хендерсон гэж хоёр сайхан залуугаа талбайд бүрэн ашиглахгүй юм байх даа.... Надад бол манайд довтлогчдын тоо хангалттай байгаа..... Деррик болон Жералд Хендерсон хоёр харин жаахан идэвхитэй тоглох хэрэгтэй байна л даа....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.20.10 3:12 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Стевин Жаксон 30 оноо авсан ч Миамиг хожиход хангалттай байж чадсангүй дээ...... Каптайн Жак хоёрдугаар хагаст 17 оноо авч....

Харин Жералд Уаллас 6 алдаа, хоёр текникийн алдаа авч талбайгаас бүр хөөгдсөн байна.... Харин холбогч Д.Ж Айгустин сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт 10+ дээш дамжуулалт хаяаад байсан бол өнөөдөр ердөө 5 оновчтой пасс хаяж.....

Харин улирал эхлэсэнээс хойш Шаун Ливингстон хамгийн сайн тоглолтоо гаргаж 10 оноо 6 самбар хийжээ.....

Одоо маргааш Финикс Сансыг талбай дээрээ хүлээж авах учиртай..... Их орон гаран тоглолттой баг даа, талбай дээрээ учир хожих л хэрэгтэй гээд байгаа.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.20.10 4:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3700
Location: Allianz arena
Энэ Жексон чинь бас л андеррэйтэд тоглогч блээ шүү :wd:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Nov.21.10 3:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Бобкетс 123 - 105 Санс

Ахмад Жак Бобкетсийн түүхэнд анхны трипл дабл хийсэн тоглогч болж өнөөдөр Финикс Санс багийн эсрэг 24 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгч 13 шидсэнээс 10 амжилттай довтлож мангасдсан байна...... Тоглолт дуусгаад гарч явахдаа Стив Жаксон дасгалжуулагч Ларри Браун өөрийг нь орой бүр трипл дабл гүйцэтгэх боломжтой талаар ярьж итгэж байсан талаар дурдаад авчээ.....

Ахмад Жакаа дагаад Бобкетсчууд багаараа 58% оновчтой довтолсоноос Борис Диау 26 оноо, сэлгээнээс Тайрус Томас 22 оноо тус тус авч багаа тэргүүлсэн байна.....

Ахмад Жак 2009 онд Финикс Сансын эсрэг Алтан мужын өмсгөлтөй байхдаа 30 оноо, 11 самбар, 11 пасс хаяж анхны трипл даблаа гүйцэтгэж байсан бол өнөөдөр Бобкетс багийн түүхэнд бичигдэх болвоо..... Хөгширсөн хойноо сайжирсан тоглогчын шагнал бодож олоод Ахмад Жакдаа гардуулдаг юм билүү?....

Манай дасгалжуулагч Ларри Браун 1,323 дахь ялалтаа өнөөдөр авсан байна.... Манай домогт дасгалжуулагч Браун одоо 13 - хан ялалт нэмж авсан тохиолдолд Донни Нелсонг гүйцэж АБА болон НБА - д нийтдээ хамгийн их ялалт авсан дасгалжуулагч болох юм байна..... Энэ жилдээ багтаад гүйцээнэ биз дээ...... Зөвхөн НБА гэж тоолвол Ларри 1,090 дахь ялалтаа авчээ....

Манай эзэн Майкл Жордан анх удаагаа өөрийн ноён сэнтийд заларч тоглолт үзээгүй байна..... Манай довтлогч Доминик МкКүйр гэмтэл авсанаасаа хойш анх удаагаа шинэ багтаа тоглосон бөгөөд тав шидсэнээс нэг ч оруулаагүй гурван самбар, гурван пасс хаячихжээ.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.23.10 1:03 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Ларри Браун ер нь гоё дасгалжуулагчдын нэг. Дон Нэлсонг гүйцэх болсонд нь баяртай байна.
Жо ах харин Нэш, Лопэзгүй Финиксийг ямархуу байгааг хараад тодорхой гээд үзээгүйн байгааз. :hihi:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.24.10 6:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Өнөөдөр гоё тоглолт болох нь..... Нью Ёорк Никсийн талбайд Рэймонд Фелтон - тойгоо учрах нь дээ....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.24.10 1:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Никст эхний тоглолт 110-107 гээд хожигдож... Тэд дөрөвдахь дараалсан ялалтаа авсан байна..... Тони Дуглас 22 оноо сэлгээнээс түүж.... Харин манай Д.Ж Айгустин 24 оноо, 5 самбар, 7 пасс хаяаад бараагүй байна.....

Маргааш гэртээ Никстэй тоглоно.... Хожно байлгүй дээ... Энэ жил хамгаалалт тийм ч сайн биш байгаа нь асуудал болж байна шүү....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.26.10 5:20 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Тайрус Томас маань 26 оноо, 11 самбар, 4 блок шот хийгээд ч Никсийг бараагүй байна....

Манайд байсан тарвага Рэймонд Фелтон маань буцаж ирээд 23 оноо, 13 пасс хаяж багаа тэргүүлсэнээр Никс манайхыг хоёр дараалж 99-95 аар нухжээ.....

Ахмад Жак баахан сайн тоглосоныхоо дараа Никсийн эсрэг тун муу чулуудаж байх юм..... Өчигдөр гэхэд 21 шидэж 7 - г нь хийсэн байна......

Одоо юу хэлэхэв...... Ларри Браун өвөөгийнхөө дараагын шидэт алхамд найдаад суухаас өөр арга алга..... Ларри Бобкетс - д ирээд 13 наймаа хийсэн.... Өнгөрсөн жил Ахмад Жак, Тайрус Томас нарыг авчирж тааруухан эхлэсэн гараагаа сайн болгож байсан...... Тэгвэл энэ жил бас нэг наймаа хийнэ байлгүй дээ......

Дараагын тоглолт ойролцоо амжилттай яваа барууны сулхан баг Хиюстон Рокетс - той..... ЕСПН 2 сувгаар оройн 7 цагт Тайм Варнер Кабле Аренагаас хүлээж авч үзээрэй.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.30.10 12:41 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Өнгөрсөн долоо хоногын сүүлийн тоглолтоо Милваукее Бакс багийн эсрэг гэрт нь хийж Дрью Гүүден, Андре Богут нь байгаагүй багт 101-104 өөр хожигдлоо.......

Хожигдолоос осолтой нэг юм болсон нь манай хамгаалалтын лидер Жералд Уаллас тухайн тоглолт дуусахаас 7.1 секунтийн өмнө тоог тэнцүүлэхээр өмнөх шигээ адилхан оролт хийсэн ч газар хүчтэй савж унасанаас тохойндоо гэмтэл авч чөлөөт шидэлтээ шидэлгүй тоглолт орхисон байна......
Түүний оронд Куэйм Браун гарч ирж чөлөөт шидэлт хийсэн бөгөөд тэнцүүлэх боломжоос эхний шидэлт алдаж сүүлийг нь хийгээд Милваукий нэг онооны давуутай тоглолт үргэлжилж улмаар Бобкетс Брандон Женнингс дээр алдаа гаргасан юм..... Женнингс хүү Сэлмонс ах шигээ чөлөөт шидэлт алдсангүй хоёрыг цэвэр хийж үүний дараа Бобкетс довтолгоонд шилжиж Д.Ж Айгустин сүүлийн найдвар бүхий холын шидэлт гүйцэтгэсэн боловч цагирагаа оносонгүй.....

Бидэнд завсарлах авах цаг үлдээгүй нь энэ тоглолтын гол хожигдол болох шиг боллоо......

Ахмад Жак тоглолтын нэгдүгээр үед шүүгч Эли Роё гэж нөхөртөй хэрүүл хийсэнээс болж талбайгаас хөөгдсөн байна...... Роё манай хүнд хоёр текникийн алдааг тоглолтын эхний үе 7 минутанд үзүүлээд хөөсөн байна......

Уаллас дараагын тоглолт оролцох эсэх нь бүрэн тодорхойгүй байна..... Ямартай ч гэмтэл нь санасаныг бодоход бүр нэг их хүнд биш үсрээд нэг долоо хоног өнжих магадлалтай юм байна......

Одоо 12 сарын 1нд Нью Орленсийн талбайд очиж тоглоно...... Манайхан шинэхэн сарыг амжилттай эхлүүлнэ гэж найдья даа......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.30.10 12:54 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Jan.31.10 10:39 pm
Posts: 292
Location: LAKERS& KOBE anti FAN
Axmad jack iig xvndeldeg

sn shvv

_________________
We love dance


Top
   
PostPosted: Nov.30.10 6:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Quote:
Түүний оронд Куэйм Браун гарч ирж чөлөөт шидэлт хийсэн бөгөөд тэнцүүлэх боломжоос эхний шидэлт алдаж сүүлийг нь хийгээд
Ийм тохиолдолд эсрэг багийн дасгалжуулагч хэнээр шидүүлэхээ сонгодог билүү?


Top
   
PostPosted: Nov.30.10 7:35 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Тэгдэг.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.30.10 7:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Жералд Уаллас маань дараагын тоглолт бэлэн гэнээ......
Гэмтэл нэг их сүртэй эд байгаагүй бололтой......
Гэхдээ мөс тавиад юу ч гэсэн хэдэн өдөр өнгөрөөх юм байна.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Dec.04.10 5:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
Өнөөдөр 62 самбараас бөмбөг авалт хийсэн байна.Үүний 17 нь довтолгооны самбар

_________________
3PEAT HEAT


Top
   
PostPosted: Dec.04.10 7:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Ахмад Жак шүүгчтэй маргалдсаны улмаас талбайгаас хөөгдөж улмаар үзэгчдэд хандаж таагүй үг хэлсэнийхээ төлөө Нью Орлентэй хийх тоглолтыг өнжсөн бөгөөд түүнгүйгээр бид 73-89 өөр ялагдсан билээ......
Харин өнөөдөр Нью Жерсиг нухлаа... Ахмад Жак буцан ирж 25 оноо авсаны бараг тэн хагас нь торгуулын шугамнаас байлаа..... Манайх ерөнхийдөө гарааны тоглогчидоор үзэж... Гараанд гарсан дөрвөн хүн Назр Мохамедаас бусад нь 40+ минут тоглосон.... Үүнээс 3 нь 42 - өөс их минут тоглосон гэхээр гарааныхан ч бахардаж унатлаа гүйсэн бололтой.... Хэдий овертайм сунгасан ч гэсэн энэ бол аймшигтай тоо л доо....

Тэрнээс биш чунаг тогложээ..... Борис Диау 11 оноо авч кареерийн хамгийн шилдэг 16 самбар, 8 пасс хаяж хуучин Финикст тэсэрч байсан үеээ хальт санагдуулав...... Жералд Уаллас 12 оноо авч 13 самбар, 5 блок шот гүйцэтгэж эсрэг багаа цаг сунгаж байж 91 - 84 өөр нухжээ.... Хамгаалалт ойрын хоёр тоглолт бол тун сайн байлаа.......

Бид 36% оновчтой довтолсон бол эсрэг багийг 31% оновчтой шидүүлж байж ялалтаа өөрийн болгосон..... Самбараас бөмбөг авалтын зөрүү 62-48, довтолгооны самбар 17-11 гээд үзвэл хамгаалалт бол аймшигтай байжээ.... Дөрөвдүгээр үед 31 оноог айлд алдаж бариулсаныг эс тооцвол бусад үед 16 оноо дундажаар алдаж..... Нэмэлт цагт 5 оноо алдаж өөрснөө 7 - г илүү авсан байна.....

Гэхдээ энэ тоглолтонд эсрэг багийн од нэг хэсэг манайд наймаагаар ирэхээр яригдаж байсан Девин Харрис тоглоогүй..... Тэр гэмтэлтэй байсан түүнийг орлож Лэйкерсийн бэнч байсан Жордан Фармер гараанд гарсан байна....

Тоглолтын сүүлийн хэсгээс тоймловол 79-77 Бобкетс тэргүүлж байх үед цаг дуусахад 11.7 сек үлдээд байсан бөгөөд Жералд Уаллас хоёр торгуулын шидэлтээ алдаж Нью Жерсид боломж гарсан байна.... Ингээд Травис Аутлав дээр манайх алдаа гаргаж харин туршлагатай довтлогч Аутлав манай Уалласт сэтгэлзүйн хичээл зааж торгуулын хоёр шидэлтээ амжилттай хийж тоог тэнцүүлэв..... Улмаар сүүлийн үед чухал шидэлт их хийх үүрэгтэй болоод байгаа Д.Ж Айгустин 9 секунтэнд хоёр оноо авах гэж довтолоод алдсан байна.....

Улмаар нэмэлт цагт Тайрус Томас 12 онооныхоо 4 - ийг нь авч эсрэг багийн том залуу Брүүк Лопезийг ажилгүй болгосоноор ялалтыг өөрийн талд эргүүлжээ.... Брүүк Лопезийг дабл тим байнга хийж байсаны хүчээр 13 оноо, 2 самбар л хийлгэсэн байна......

Өнөөдөрийн тоглолт өнжсөнөөр манай хамгаалагч Жералд Хендерсон 10 дахь тоглолтоо өнжөөд байгаа юм байна......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Dec.04.10 7:48 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Charlotte Bobcats at Philadelphia

Өнөөдөр бид Филагын Уэйлс Фарго төвд 76чууд багтай тоглох юм байна.....
Ойрдоо их асуудалтай байгаа даа.... Нухчих хэрэгтэй...
Жижиг хамгаалагчдыг нь даврааж болохгүй..... Манайтай адилхан төв тааруухан тул Элтон Брандыг зогсоочихвол тэгээд болоод явчихна л даа.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Dec.05.10 5:23 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Mar.09.09 8:36 pm
Posts: 1051
Location: Rock on...
Энэ Нью Жерситэй тоглосон тоглолтонд 4-р үед орохдоо бараг 20-оод онооны илүү орсышд.... Тэр үед яг юу болсныг ерөөсөө ойлгоогүй... зүгээрл дуртай нь тоглоод байсан... тэгсээр байгаал бариулаад цаг сунгаад харин гайгү тоглох шигболсон.... :)

_________________
http://chebernator.com


Top
   
PostPosted: Dec.07.10 10:44 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

76 тэй хийдэг тоглолт Жоди Меекс гэж залуу нь тэсэрч алга болоод өглөө.....
Гурваас хэд хэд оруулаад л дуусгачих юм......

Ер нь одоо сайн байгаа багуудыг ажиглаад хараад байвал гарааны хүчээс гадна сэлгээнд маш том тэсрэлт хийж байгаа нөхдүүд байна аа..... За Бостон, Лос Анжлес энэ тэртэй бол юу ярих билээ?......

Жишээ нь манайтай хүч ойролцоо Никс гэхэд Уэйлсон Чандлер чунаг тоглож байгаа.... Манайд ядаж түүний хэмжээнд тоглох хүн алга.... Нөгөө л байгаа Каптайн Жак, Борис Диау, Ж Уаллас, Тайрус Томас..... Хэтэрхий жулдаж байна гэж ойлгож болно л доо....

Уг нь Деррик Браун, Жералд Хендерсон гэж чунагууд бол байгаа л юмсан.....

_________________
Nope…


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 409 posts ]  Go to page Previous 1 2 3 4 516 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited