#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.19 7:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 
Author Message
PostPosted: Mar.25.11 9:59 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
НБА буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо бол дэлхийн хамгийн алдартай,нэр хүндтэй сагсан бөмбөгийн лиг билээ.Тэр ч утгаараа дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс энэ лигт тоглохыг мөрөөддөг.Зарим нэг нь уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд НБАгийн шинжээчдын нүдэнд өртөж драфтад оролцож аль нэг багтай гэрээ байгуулдаг.Ингэснээр цаашдаа өөрийгөө олонд таниулж алдар нэртэй болж, өндөр цалин аван амьдрал нь эрс дээшлэх боломж бий.Ингэж НБА легионор тоглогчидтой болсноор дэлхий дахинд улам бүр өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж хүрээгээ улам өргөжүүлсээр байна.
1990 он гарч социолизм нуран унаж хүйтэн дайн эцэс болсноор НБА улам бүр глобал болсон юм.Тухайн үеийн сагсан бөмбөгийн хүчтэй орон гэгдэж байсан Югослав улс бутарч (Серби, Хорват зэрэг улсууд үүссэн)тамирчид нь Америкийг зорих болсноор НБА улам үзүүштэй сонирхолтой болсон юм.
1990 оноос хойш драфтлагдсан легионор тамирчдыг товчхон танилцуулахаар шийдлээ.Сагс идэвхтэй сонирхдог хүмүүс нь ч легионор тамирчдыг андахгүй мэдэж байгаа байлгүй.
Эцэст нь монгол үндэстэн хүн яагаад НБАд тоглож болдоггүй юм бол.Мөнхбаатар гээд өвөрлөгч эр НБАд тоглож 2003 онд банз халаасаар аварга авсан ч Хятад гэсэн нэрийн дор тоглосон.
Адилхан л гар, хөлтэй үсэрч харайдаг хүмүүс.Амжилтын 1 хувь нь авьяас, үлдсэн 99 хувь нь хөдөлмөр гэдэг.Өөрийгөө хөгжүүлээд сайн тоглоод байх юм бол НБАгийн скаутуудын нүдэнд өртөөд аль нэг багтай гэрээ байгуулах ч юм билүү.Монголоо гээд дэмжээд ордонд нь төрийн далбаагаа бариад сууж байх байх юмсан.Тэр цаг ч удахгүй байх л даа.

_________________
3PEAT HEAT


Top
   
PostPosted: Mar.25.11 10:00 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
1990 оны драфт.Деррик Колеман,савхин бээлий хочит Гэри Пейтоны драфт.Эд нартай цуг 5 легионор нөхөр драфтлагдсаны хамгийн алдартай нь Тони Кукоч юм.
Тэрээр 1968 онд төрсөн.1990 онд драфтын номер 29р Буллст сонгогдоод 1993 он хүртэл Европтоо буцаад тоглосон.1993-1994 оны рүүкий гэсэн статустай тоглож бүх рүүкийгийн 2р багт нэрлэгдэж байсан.Жорданыг НБАг орхиод эзгүй байсан үед Пиппены дараагаар багаа оноо авалт, самбараар тэргүүлж байсан.95-97 Буллсыг 72-10 гэсэн рекорд амжилт тогтооход түүний оруулсан хувь нэмэр их юм.3н удаа НБАгийн аварга гэсэн цол хүртэж,96 онд шилдэг 6 дахь тоглогчоор шалгарч байсан.1990 онд дэлхийн аварга болж МВП хүртсэн.НБАгийн кареертаа нийт 9810 оноо, 3500самбар авсан.
Image

Ала Абделнабу.Египет,Америкийн давхар иргэншилтэй.Довтлогчын байранд тоглодог. Драфтын номер 25р Портландад очсон.НБАд нийтдээ 5 улирал тоглохдоо 6 багт тоглож байсан.Кареертаа 256 тоглолт хийж 1465 оноо 846 самбар авсан.

Бусад нь
Карл Хэррера (номер 30) Венесуал
Милос Бабич (номер 50) Серби
Степано Рускони (номер 52) Итали
НБАд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож,зохицож чадаагүй.

_________________
3PEAT HEAT


Top
   
PostPosted: Mar.25.11 10:27 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Америкийн харъяаны Виржин Арлын Тим Данкан, (4 аваргалсан), 2 аваргалсан Нигериа улсын Аким Олажювон, Ямайкад төрсөн Патрик Юинг, 2 удаагийн МВП Канадын Стив Нэш, 1 удаагийн МВП болсон Германы Дирк Новицки, гээд л сайчуул байна байна.

Анхны лут Евро легионерүүд бол Арвидас Сабонис (7 фут 2, хаанаас л бол хаанаас тоглож төвд доминант байсан зэрлэг тоглогч даанч хөгширсөн хойноо НБАд ирсэн)
Владэ Дивац (сайн төв, Лэйкэрсд одын хэмжээнд анх байж байгаад сүүлдээ бас Сакрамэнтод маш сайн тоглолтоо хийсэн )
Дражэн Петрович (хар залуугаараа осолдож нас бараагүй бол чунаг од болохоор замдаа байсан цэвэр буу)
Тони Кукоч (овэррэйтэд тоглогч, түүнийг авах гэж Буллз 3 жил хүлээж гуйж гувшсан нь
Жорданы дургүйг их хүргэж байж, гэхдээ сайн багт олон жил рольтой тоглосон)

за тэгээд дунд гарын Евро сайн тоглогчид Стоякович, (нийт 3-ын шидэлтээр лигт дээгүүр бичигднэ)
гээд байна байна.

Эл Хорфорд легионэр гэж тооцогдох юмуу гүймүү, Доминиканых.
Нэнэ, Далэмбэр, гээд сайн легионэр төвүүд байна. Табийт, Ибака нарын нөхөд ч байна.

Италийн Галлинари, Барниани, Бэллинэли гээд сайн тоглогчид байна. .....


Top
   
PostPosted: Mar.25.11 11:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Тэхээр САС-ийн их 3 гурвуулаа гадаадын лигионэрууд байхнээ. Ману, Тони 2 чинь их IQ өндөртэй, толгойгоороо тоглоно, лигионерууд дундаа дээгүүр бичигдэнэ байх..

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Mar.26.11 12:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Жино, Тони 2 бол нэлээн underrated тоглогчид доо, тэр хоёроос суга тоглогчид фрэнчайз хэмжээнд үнэлүүлээд макс цалин аваад хаа сайгүй байгаа.


Top
   
PostPosted: Mar.26.11 12:10 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Ману чинь НБА-н, Олимпийн, Европийн аварга болсон ганц тоглогч билүү.
Нэг Солонгос нөхөр бас очоод сачий нь хүрээгүй нутаг буцсан.
Оросоос хамгийн анх НБА-д мөрөө гаргасан нь ямар тоглогч байдын бол? Сергей Базаревич гэдэг нөхөр 90 оны дунд үед Атлантад тоглож байсан. Бас л сачий нь хүрээгүй буцсан байх.
Сагс олон улсын хэмжээнд одоо үеийнх шиг тэгш хөгжөөгүй байсан үеийнх гэхэд Сабонис, Дражэн 2 агуу гарууд байж дээ. Сабонис бол бүүр хөгширсөн хойноо л НБА-д тоглосон шд.


Top
   
PostPosted: Mar.26.11 12:17 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Сабонис залуудаа балай авч байсан байгаамаа, тийм том байж хөдөлгөөн, скилл, чадвар, шидэлт арай л дэндүү. Үзээгүй нь юутуубдээрэй.
Муухай аашт Рашийдийн Портландад хэдэн жил хөгширсөн хойноо тоглож Шакыг хааж байж билээ...

Петрович-Дивац 2-ын Югославын шигшээ баг дэлхийн аварга болоод тэрний дараа югославын иргэний дайн болсон байдаг.
Тэгсэн Сэрбийн Дивац, Хорватын Петрович 2 ах дүү шиг үй зайгүй найзууд байсан хэрнээ дайнаас болж бие биентэйгээ ярихаа больсон, тэгээд Петрович эмгэнэлтэйгээр осолд орсэн талаар гоё баримтат кино байдаг юм байна лээ. Дивац Петровичийн ээж аав дээр саяхан очиж бариад уйлж майлаад..кк
once brothers билүү дээ, ESPN баримтат кино.


Top
   
PostPosted: Mar.26.11 11:45 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
Маш гое Сэдэв нээсэн байнадаа хөгшөөн. Тэр монгол хүн яагаад нба-д тоглодоггүй вэ гэхээр монголчууд нуруу маш намхан байдаг. Дээрээс нь биеийн хүч үнэхээр дутуу байдаг. Сагсан бөмбөгт нуруу маш чухал. Харин яг тэр америкт нь багаасаа өсөөд тэнд бэлтгэл хийгээд тэгээд өөрөө үнэхээр их хүсэл эрмэлзэлтэй эцэст нь өндөр нуруутай байх юм бол болно гэж боддог хувьдаа.
Аа тэр анх Нба-д тоглосон европ хүн бол Дражен Петрович гэж маш шидэлт сайтай хамгаалагч байж билээ. Тэр хүүхэд байхдаа өдөрт 800 удаа хичээлдээ явахаасаа өмнө шиддэг байсан тэгээд 92 оны БАрселоноор аваргын төлөө америкт хожигдож байсан. Тэгээд бараг аймар залуудаа 25 билүү тэр хавьцааны насан дээрээ эхнэрлүүгээ Германруу машинаар явж байгаад харамсалтай нь осолд орж өөд болсондоо.

_________________
miami gogo


Top
   
PostPosted: Mar.26.11 1:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Image

Шарунас Марчюлионис. НБА-д мөрөө гаргасан анхны европ тоглогчдын нэг. Хуучнаар ЗСБНХУ-н шигшээ багт Сабонисын хамт зүтгэж 1988 онд Олимпийн алт, задарсны дараа Литвийн шигшээ багтаа зүтгэж 1996 онд Олимпийн хүрэл авсан. Литвийн багтайгаа тив дэлхийн тэмцээнүүдэд тогтмол эхний 3-т орж явсан эр НБА-д 1989-1997 онуудад тоглож 12,8 оноо дундчилжээ. Нба-д анх тоглосон баг болох Алтан Мужийн Дайчдын од нь явсан.


Top
   
PostPosted: Mar.27.11 7:05 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Сабонис үнэхээр сайн тоглогч байсоон. Сагсан бөмбөгийн АйКү бол дэндүү. НБА-гийн аваргаас бусад Евролиг, Европ, Олимп, Дэлхийн аварга болсон хүндээ. Араараа өгдөг дамжуулалтууд нь ч үнэн мэдрэмжтэй. Арай эрт орж ирсэн бол ч.... :wd:
Оросын ганц од АК-47-гоо мартцан байна шд. Туранхай өндөр шар залуу анх орж ирчихээл хамгаалалтаараа тун дажгүй байсан. Ер олл раундер тоглогч байсан. Гэмтэлээсээ болж одоо муудсан болохоос биш. Шар арьстай Ж.Уоллес байлаа шд. Түүнээс хойш одоо болтол 5х5 хийсэн тоглогч байхгүй байгаа байхаа.
Манай Сплиттер 3 жил гэмтэхгүй тоглочихвол дажгүй тоглох байх гэж бодооол байгаашд :cheerleader:

НБА- энэ улирлыг 84 легионер тоглогчтой эхлүүлсэн нь рекорд болж байгаа юм байна. Торонто Итали, Бразил, Австрали, Литва, Нигери, Испани гэсэн 6 орны тоглогчид тоглодог гэсэн үзүүлэлтээрээ хамгийн интернационал баг юм байна. Түүний дараа нь Юта Голланд, Орос, Турк, Украин, АНУ-н Виржиний арал гэсэн 5 өөр газрын тоглогч тоглодогоороо 2-т оржээ. Энэ улсуудын жагсаалтанд домогт Юинг, Олажувоны дараагаас хасагдаад байсан Ямайка, Нигери 2 буцан бичигдэж эхэлсэн байна. Нэг орноос хамгийн их тоглогч тоглодог улсаар 11 тоглогч тоглодогоор нь Франц улс шалгарчээ. Түүний араас 5 хүн тоглодог Турк, 4 тоглогч тоглодог Испани, Аргентин, Бразил, Канад, Серби гэсэн 5 улсууд жагсжээ.

Image


Top
   
PostPosted: Mar.27.11 7:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Л.Денг яагаад алга байна? Судан улсын төлөөлөл. АНУ иргэншилтэй болчихсон юмуу?


Top
   
PostPosted: Mar.27.11 8:01 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Quote:
Л.Денг яагаад алга байна? Судан улсын төлөөлөл. АНУ иргэншилтэй болчихсон юмуу?
Хүснэгтэн дээр Их Британи дээр байж л байна даа


Top
   
PostPosted: Mar.28.11 1:17 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.13.09 11:13 am
Posts: 4096
Location: Эмэгтэй хүн бол цэцэг, харин үндэс нь эрэгтэй хүн. Үндэснээс шалтгаалан цэцэг дэлгэрч эсвэл гунддаг™
Манайхаас чинь Биг Зи Литв, Маглойр,Энтoни 2 Канад байхаа...

_________________
shut up and Enjoy the life..


Top
   
PostPosted: Mar.28.11 3:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Quote:
Quote:
Л.Денг яагаад алга байна? Судан улсын төлөөлөл. АНУ иргэншилтэй болчихсон юмуу?
Хүснэгтэн дээр Их Британи дээр байж л байна даа
Анзаарсангүй. Судан гаралтай Их британи юм байна шд.


Top
   
PostPosted: Mar.29.11 10:47 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Денг гэдэг нөхөр чинь би худлаа сонсоогүй бол 2012оны Лондонгийн олимпод Английг аварга болгоно нтр гээд бсан биздэ...(Мөрөөдөл биелдэг юм :angel: )


Top
   
PostPosted: Mar.30.11 11:06 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
1991 оны драфтын 4р НБА-ийн агуу тамирчдын нэг,бүх цаг үеийн шилдэг блок шотчин Дикэмбэ Мутомбо орж ирсэн.Бүтэн нэр нь Dikembe Mutombo Mpolondo Mukamba Jean-Jacques Wamutombo.Хар тивд төрсөн тэрээр буяны үйлст харамгүй гар сунган тусалдаг.
НБА-н кареераа Наггетсаас эхэлж рүүкий жилдээ 16.6 оноо 12.3 самбар 3 блок шот дундчилж байснаар бүх оддын тоглолтонд оролцсон байна.
Түүний оргил амжилт нь Айверсоны ид үед түүнтэй хамт НБА-n финалд хүрсэн.4 удаа улирлын шилдэг хамгаалан тоглогч болж байсан ба 8 удаа бүх оддын тоглолтонд нэрлэгдэж, 6 удаа НБА-н хамгаалалтын багт нэрлэгдсэн.Нэг тоглолтонд 2.7 блок, 10.2 самбар кареертаа дундчилдаг ба нийт тоглох хугацаандаа 11.729 оноо, 12.359 самбар 3.289 блок хийсэн.
Гэр бүлийн хувьд эхнэр ба 10н хүүхэдтэй(4г нь өргөж авсан).Мань хүн Англи,Франц, Испани,Португали мөн Африкийн 5н хэлээр ярьдаг гэж байгаа.

Image

Түүний амжилтууд

4-time NBA Defensive Player of the Year: 1995, 1997, 1998, 2001
8-time NBA All-Star: 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2002
3-time All-NBA:
Second Team: 2001
Third Team: 1998, 2002
6-time All-Defensive:
First Team: 1997, 1998, 2001
Second Team: 1995, 1999, 2002
NBA All-Rookie First Team: 1992
2nd on All-Time NBA recorded Blocks, 3,256.
2-time NBA regular-season leader, rebounding average: 2000 (14.1), 2001 (13.5)
4-time NBA regular-season leader, total rebounds: 1995 (1029), 1997 (929), 1999 (610), 2000 (1157)
NBA regular-season leader, offensive rebounds: 2001 (307)
2-time NBA regular-season leader, defensive rebounds: 1999 (418), 2000 (853)
3-time NBA regular-season leader, blocked shots average: 1994 (4.1), 1995 (3.9), 1996 (4.5)
5-time NBA regular-season leader, total blocks: 1994 (336), 1995 (321), 1996 (332), 1997 (264), 1998 (277)
Career averages (as of March 2008): 9.9 PPG, 10.4 RPG, 2.7 BPG
Oldest player in NBA history to collect over 20 rebounds in a game (March 2, 2007 vs. Denver Nuggets)


Рик Фокс. Канадын Торонтод төрсөн.1991 оны драфтын 24р Бостонд очсон. Тухайн жилдээ бүх рүүкийгийн 2р багт нэрлэгдсэн.1997 он хүртэл Бостонд тоглосон ба 2004 он хүртэл Лейкэрст хүчин зүтгэсэн.3н удаагийн НБА-н аварга(2000,2001,2002).Кареертаа 8.966 оноо,3.517 самбар, 2649 дамжуулалт өгсөн.1994 оны Дэлхийн аваргад Канадын нэр дээр орсон.Аав нь Багами үндэстэн.
Сагснаас дутахгүй Холливудад нэрээ гаргаж байгаа нэгэн.


Image

_________________
3PEAT HEAT


Top
   
PostPosted: Mar.30.11 10:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Мутомбо чин саяхан зодог тайлах хүртлээ НБА-гийн хамгийн өндөр боловсролтой тамирчин гэгдэж блаа, одоо бол Тайваны легионер Алтан Мужийн дайчдын шинэ тоглогч Жереми Лин л Харвард төгссөн гэдгээрээ л аваад явчих бхдаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.31.11 4:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3700
Location: Allianz arena
НБА-д Диркээс өөр Герман тоглогч бдаггүй юмуу?

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Mar.31.11 4:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3700
Location: Allianz arena
энэ хүснэгтэд ганц Дирк л гэж бна

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Nov.15.12 3:03 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Крис Каман Амеркид төрж өссөн Германи иргэншилтэй

_________________
..............................


Top
   
PostPosted: May.27.13 6:54 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.05.10 1:25 pm
Posts: 641
Detlef Schrempf gej sain toglogch baisan daa, supersonicsd togoldog baisan baihaa.


Top
   
PostPosted: May.27.13 6:32 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Gasol, Dirk, Deng, Manu, Parker

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Oct.29.13 12:54 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
2013 оны драфтын легионер тоглогчид

1 тойрог 1 сонголт Антони Беннет PF/SF Канад


Image

1 тойрог 5 сонголт Алекс Лен Center Украйн

Image

1 тойрог 12 сонголт Стивен Адамс Center Шинэ Зеланд

Image

1 тойрог 13 сонголт Келли Олинюк Center Канад

Image

1 тойрог 15 сонголт Giannis Antetokounmpo G/F Грек

Image

1 тойрог 16 сонголт Лукас Ногуера Center Бразил

Image

1 тойрог 17 сонголт Деннис Шройдер PG Герман Эрлийз хурлийз бололтой

Image

1 тойрог 19 сонголт Сергей Карасев SG/SF Орос Сая Казанд болсон Универсадаар балласан нөхөр

Image

1 тойрог 21 сонголт Gorgui Dieng Center Сенегал

Image

1 тойрог 27 сонголт Rudy Gobert Center Франц Үнэхээр урт мөчтэй нөхөр байна лээ.

Image

1 тойрог 28 сонголт Livio Jean-Charles SF Франц

Image

1 тойрог 30 сонголт Nemanja Nedović PG Серби

Image

_________________
3PEAT HEAT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited