#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.19 7:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 1138 posts ]  Go to page Previous 140 41 42 43 44 Next
Author Message
PostPosted: Jun.28.13 11:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12224
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Харин яригдаж бгаа зүйл лдээ...тодорхой болсон зүйл биш.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 
PostPosted: Jun.28.13 1:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image


заза наймаа ч албан ёсоор бүтчих шивдээ, Бостонгоос КЖ энэ наймааны гол хөзөр болж, энэ наймааг цуцлах үгүй нь түүнээс хамаараад байсан ч гэсэн, өөрөө энэ наймааг зөвшөөрснөөр КЖ, Пиерс, Терри 3 Нетс рүү явж оронд нь Жералд Валлас, Крис Жосеф, Крис Хампхрис, 2014,2016,2018 онуудын драфтын эхний тойргийн 3 эрх, нэмээд Режжи Еванс, Киет Боганс ирэхээр болсон гэнэдээ, овоо л нүсэр наймаа болоод авлаа.... одоо багийн бүх үүрэг хариуцлага, эрх мэдэл Рондо дээр үлдлээ, тэрнээс гадна дасгалжуулагч гэж чухал сонголтыг Дэнни Эйнж хийх шаардлагатай болж байна...

за яахав ребүйлд хийх шаардлага яалтачгүй байсан болохоор энэ наймаанд нээх айхтар эмзэглэхгүй байна, харин эд нар дээр нэмээд Маршон Брүүксийг авчихгүй яав даа гэж хальт харамсах шив лол... Бостонгоо дараа улиралд дэмждэгээрээ дэмжинэ, гэхдээ Брүүклин рүү одоо өөрийн эрхгүй хандраад явчихаас.... ПП эргэж ирэхгүй байх, аварга авах боломжоо хараад Нетс-д үлдэх биз, угаасаа дараа жил гэрээ нь дуусч байгаа шиг санагдаж байна, тэрний дараа харин эргэж ирж болох л юм.... Брүүклин харин ирэх улиралд аваргын төлөө ширүүхэн дайрахаар шийдсэн бололтой, гараа бол эвгүй л харагдаад байгаа, 5 бүх одод тоглогчид, гэхдээ сэлгээ жаахан тааруу болж байх шиг байна, бас рүүки дасгалжуулагч Кидд хэр байх юм байгаан....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jun.28.13 1:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12224
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Солилцоо ч болчихлоо шүү.Бостон одо хэнлүү чичрэх бол Ховард эсвэл Жош гээд чичрэх гэхээр хариу өгөхгүй хүнгүй худлаа л бхдаа тэ. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн дээрээ бага сага дундаж залуусыг олж аваад л үзэх бх тийм үү

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 
PostPosted: Jun.28.13 4:10 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
зөв л дөө. Эртхэн рибиүлд хийсэн нь дээр. эхний шатны 3 эрх авна гэдэг бол солиотой наймаа биш гэж үү!!!


Top
   
 
PostPosted: Jun.28.13 4:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image
драфтын 13р сонголт Kelly Olynyk-ыг Далласаас, Lucas Nogueira болон ирээдүйн драфтын 2р тойргийн 2 эрхийн хамт сольж авсан гэнэ... Мань хүний хувьд 7 фүүт өндөртэй хүчний довтлогчийн байрлал дээр тоглодог, гэхдээ мэдээж энэ урт мөчөө ашиглаад төвийн тоглогчоор ч тоглох боломжтой. Дэнни Эйнж ямар ч байсан энэ залууг хөөрхөн үнэтэй авсан ч гэсэн их сэтгэл хангалуун байгаа гэнэ.... түүний бодлоор өнгөрсөн жилийн драфтаар авсан Жаред Саллинжертай сайхан зохицох боломжтой, Олиник бол толгойгоо ашиглаж тоглодог, талбайн аль өнцгөөс довтлох чадвартай, хамгаалалтанд идэвхтэй, ер нь юм юмтай аятайхан л товариш бололтой....

Gonzaga-гийн их сургуулийн бүтээгдэхүүн урт үстэй залуу уул нь Канадын Торонтогоос гаралтай юм гэнэ... өнгөрсөн жил 17,8 оноо, 7,3 с.б.авалт, 1,1 блокшотыг 26,4 минутанд дунджилсанаараа коллежийн дасгалжуулагч нарын сонголтоор Баруун бүсийн оны шилдэг тоглогч болсон гэнэ, мөн улиралд 62,9 хувьтай довтолсон нь, 3т орох хамгийн өндөр хувьтай довтолсон үзүүлэлт болж байгаа юм байна....



Image

дараагийнх нь мөн л төвийн тоглогч Colton Iverson гэдэг залуу... НБА-гийн домог Аллен Айверсонтой адилхан овогтой, шал өөр тоглогч байна... 7 фүүт өндөртэй, өнгөрсөн жил Colorado State-д тоглохдоо 14,2 оноо, 9,8 с.б.авалт дунджилж 59,6%-тай довтолсон юм байна...

ямар ч байсан хамгийн сул байрлалууд гэгдэж байсан будагтай талбайгаа жаахан ч гэсэн сайжрууллаа... одоо дасгалжуулагч гэдэг гол асуудал үлдэж байнадаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jun.28.13 5:41 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847


Top
   
 
PostPosted: Jun.28.13 10:42 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Гэмтэлээс эргэж ирсэн Рондо: Энэ хүмүүс чинь хаачаа вэ??

_________________
A.K.A Cho$In


Top
   
 
PostPosted: Jun.28.13 11:27 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
Нэтсээс 3 эхний раундын эрх авчихдаг, хэхэ. Хожоотой л юм хийж. Утгаараа рэбуйлд хийх нь дээ.

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
 
PostPosted: Jun.29.13 1:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
oiriin heden jildee Bostongoos amjilt huleeheergui bolloo doo.


Top
   
 
PostPosted: Jun.29.13 4:20 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Их Гурвалаас өмнө өөх ч биш булчирхай ч биш шал арчигчдын эгнээнд яваад байсан амжилт муутай жилүүдээсээ сургамж авсан байлгүй дээ. Одоо сайхан рэбилд хийх байх аа.

_________________
VC3!


Top
   
 
PostPosted: Jun.29.13 7:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6052
Location: Асуулт самбар
Одоо нөгөө би Бостонгийн анхны фэн нтр гээд байсан нөхдүүд алга болноо

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
 
PostPosted: Jun.29.13 9:20 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2734
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Рондо багаа бостол хүлээх үү одоо?

_________________
*** :king: Леброн ***


Top
   
 
PostPosted: Jun.30.13 1:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Quote:
Одоо нөгөө би Бостонгийн анхны фэн нтр гээд байсан нөхдүүд алга болноо
зүгээр хэн гэдгийг нь нэр цохоол хэлчээчдээ....



1 Бостонгийн фэн нөхөр Док Риверс бол overrated дасгалжуулагч тэр их 3валтайгаар 5 жилд ганцхан удаа аварга авсан, яг үнэндээ их 3валыг ирэхээс өмнө хожигдол нь хожлоосоо хамаагүй их, тиймэрхүү л дасгалжуулагч байсан шдээ гэж авсан байна лол.... ямар Лэйкэрс, Хийт гэх мэт манай ривал багт очцон байгаа биш, айхтар үзэн ядаад байх ч юу байхав....


бас нэг фэн Ховардыг Бостонд ирчүүл сайхан юм болнодоо, Бостонд ирэх боломж нь ч бий, ирсэн тохиолдолд өөрөө дасгалжуулагчаа сонгоход гол нөлөөг үзүүлэх боломжтой болно, тэгээд гараанд Рондо, Авэри Брэдли, Жефф Грийн/ Жэралд Валлас, Крис Хампхрис тэгээд Ховард, сэлгээ ч гэсэн хоосонгүй, хамгаалалтын хувьд бол үнэхээр аймар баг болно, Рондо Брэдли 2 нуруу намтай ч гэсэн хамгаалалтын хувьд бараг хамгийн шилдэг backcourt, Жералд Валлас өөрийнхөө мундаг хамгаалалтаараа алдартай, Хампхрис ч гэсэн хамгаалалтанд 00 биш, Ховардтай ч юу ярихав 3 удаагийн шилдэг хамгаалан тоглогч, тийм болохоор хамгаалалтаар алж өгнө, оноо авалтын тал дээр Ховардад Рондо шиг сайн холбон тоглогч байхад, түүнийг ядах юмгүй, бараг их 3ын бутралыг мартагдуултал дор нь учрыг нь олоод сайхан хослоно энээ тэрээ гээл баахан л юм бичиж.... мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jun.30.13 5:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Image

_________________
VC3!


Top
   
 
PostPosted: Jul.02.13 6:15 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Nets, Celtics 2g anduurahaar l bolj bgan bna

_________________
Mongolian Gambler


Top
   
 
PostPosted: Jul.04.13 4:57 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Цагаан Мамбаг дасгалжуулагч болгох талаар ярьж байх юм

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
 
PostPosted: Jul.04.13 8:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Цагаан Мамба ч дасгалжуулагч болдог дээрээ гацах блгүйдээ... дасгалжуулагч гэдэг утгаар нь хүндэлдэг тоглогч олдохгүй, тоглогчдынхоо элэг доог болоод дуусах биз аягүй бол, тэглээ ч одоохондоо дасгалжуулагчийн хэмжээнд өөрийгөө огт харуулаагүй байгаа... уул нь мань хүнд Чикаго өнгөрсөн жил Том Тибодугийн дасгалжуулагчийн багт туслах дасгалжуулагчаар ажиллах уу гэж санал тавьсан л юм байналээ, даанч мань хүн өөрөө телевизэд ажиллахыг илүүд үзээд больсон л доо....


Image

За манай шинэ дасгалжуулагч Брэд Стивенс...

энэ жил дөнгөж 36 настай хэдий ч дасгалжуулагчийн кареераа 24 настайгаасаа эхэлсэн гэж байгаа, гэхдээ мэдээж туслах дасгалжуулагчаар шүүдээ... Батлерын их сургуулийг сүүлийн 6 жил дасгалжуулахдаа нээх айхтар цоорч, алж хядсан амжилт бараг байхгүй шахуу ч тогтмол амжилт үзүүлсэн юм байх (коллежийн сагс үздэггүй болохоор сайн мэдэхгүйм, ямар ч байсан 2 билүү 3 жилийн өмнө аваргын төлөө тогложийн гэж байсан санагдаж байна.)

эх сурвалжийн мэдээлснээр 6 жилийн 22 сая ногооны гэрээ хийсэн гэсэн... дасгалжуулах арга барилын хувьд Денверын дасгалжуулагч асан Карлтай их төстэй, тоглогчийн ур чадвар дээр суурилсан, тоглогчийг илүү хөгжүүлэх хандлагатай дасгалжуулагч гэсэн байна...

ихэнх хүмүүсийн бодож байгаагаар Бостон ойрын 2,3 жил олигтой амжилт үзүүлэхгүй, ялангуяа ирэх улиралд бараг хомоол хамах нь тодорхой юм ярьцгааж байна.... яахав хомоол хамлаа гээд муу юм ч байхгүй л дээ, бараг л тэр тусмаа сайн, 2014 оны драфтыг хамгийн шилдэг драфтуудын нэг болно гэж 1,2 жилийн өмнөхөөс ярьж байгаам чин, энэ дундаас сайн тоглогч чирээд гаргаад ирвэл ребүйлдийг утгаар нь хийнэдээ, дасгалжуулагчтайгаа ч, тоглогчидтойгоо ч....

ер нь бол Дэнни Эйнжийн хийж байгаа зүйлсд харьцангуй сэтгэл хангалуун л байна.... дараа улирлаас бол нээх айхтар их юм бол хүсэхгүй л байгаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jul.05.13 1:13 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Nov.12.12 12:25 pm
Posts: 5
Location: Space Jam
Quote:
Рондо багаа бостол хүлээх үү одоо?
Boston bostloo 80 jil, uvuu boloh bailgui.

_________________
Peace!


Top
   
 
PostPosted: Jul.07.13 1:40 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar

_________________
VC3!


Top
   
 
PostPosted: Jul.15.13 12:18 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Рондог энд тэнд солилцоонд оруулж магадгүй юмнууд сүүлийн үед мэр сэр дуулдаад байдаг болсон, багийн удирдлагийн зүгээс уг яриаг үгүйсгэж байгаа ч бас ор тас үгүйсгэхгүй байгаа нь хэрвээ дажгүй боломжийн солилцоо болох боломж байвал солилцоонд оруулсан ч яахав гэсэн шуум сонсогдоод байгаа.... мань хүн өөрөө ямар ч байсан Миамигийн төлөө хэзээ ч тоглохгүй гэж саяхан хэлсэн гэсэн, түүнийг харин найз Кармело нь Нью-Ёркод ирээчээ гэж гуйсан гэж байгаа, гэхдээ мань хүнийг багийн удирдлага тийм ч амар явуулахгүй биздээ...

харин саяхан солилцоогоор ирсэн Крис Хампхрис, Жералд Валлас 2ыг солилцоонд оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.... Крис Хампхрисын хувьд ирэх улирал нь, гэрээний сүүлийн жил байх бөгөөд 12 сая ногооноор цалинжих бол, харин Жералд Валласын хувьд 10,105,855 ногооны цалинг дараагийн 3 улирал тутамд авах юм байна.... Хампхрис, ирэх улиралд Бостонгийн хамгийн өндөр цалинтай тоглогч болох нь лол, Рондо хүртэл тэрнээс бага 11,954 сая ногоон авах юм байна шд лол.... Хампхрисыг явуулах гээд байгаа нь, мэдээж ирэх жил гэрээг нь бараг сунгахгүй учраас, ирэх улиралд дуусах үнэтэй гэрээгээр нь цалингийн цэс гаргах бодолтой багууд руу явуулж, оронд нь дажгүй боломжийн тоглогч олж ирэх сонирхолтой байгаа нь ойлгомжтой, мэдээж Хампхрисыг ганцааранг нь сонирхох баг тун цөөхөн байх болохоор Жералдыг өгөөд явуулчихья гэж байгаа байх, тэглээ ч жижиг довтлогчийн байрлалд, багийн ирээдүйн гол найдвар гэгдэж байгаа Жефф Грийн, тэрний араас гарах боломжтой Киет Боганс, Кортни Лий гэх мэт нөхдүүд байгаа болохоор зайлшгүй хэрэгтэй гэж бодохгүй байх шиг байна....

шинэ цэрэг Келли Олиник, зуны лигт гайгүй тоглоод байгаа сурагтай, ямар ч байсан эхний тоглолтондоо 25 оноо 8 с.б.авалт хийсэн гэсэн байх, хэрвэээ буруу санаагүй бол.... нөгөө шинэ цэрэг Колтон Айверсон нь ч бас боломжийн тоглоод байгаа сурагтай....



Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jul.16.13 11:04 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Image
Nobody is Happy!


Top
   
 
PostPosted: Jul.19.13 12:13 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9370
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

гэтэл нөгөө талд манай хэд ийм баяртай байдаг :| :|

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 
PostPosted: Jul.19.13 12:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12224
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Бостон ч одоогоор ёстой ямар ч ирээдүйгүй л гэж бодож бна.Рондо хэдий толгойлох ч түүнд туслах нөхөд ийм итгэлгүй байхад юу бол гэж бодном

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 
PostPosted: Jul.19.13 1:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6052
Location: Асуулт самбар
Quote:
Image
Nobody is Happy!
харин ийм байгаа дээр нь өөрсдийгөө харуулаад дараа нь үнэтэй гэрээ хийхээ бодох хэрэгтэй шдэ.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
 
PostPosted: Jul.19.13 1:22 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Боганс, Хамприс 2 өөрсдийгөө харуулах нь ч хаашаа юм оргил үеэ өнгөрөөцөн. Харин М.Брүкс л магадгүй юм.


Top
   
 
PostPosted: Jul.19.13 2:18 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Humphries ch Kim-n gedsend bga huuhed miniih yum bish bgada gej l bodoj zogsson bh

_________________
Mongolian Gambler


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 1138 posts ]  Go to page Previous 140 41 42 43 44 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited