#AsuultSambar :
https://forum.asuult.net/

MEMPHIS GRIZZLIES : Grit N Grind Continues!!!
https://forum.asuult.net/viewtopic.php?f=254&t=192762
Page 9 of 11

Author:  SkyzTheLimit [ Feb.27.15 1:32 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Портланд-ЛАК гээд чанга бак тү бакийг давж гарангуутаа арай амар гөвчих биз гэж бодсон Сактаунд нь хусуулчиж. Кингс бас шартай л үзсэн байна. Жорж Карл ирцэн болохоор тэр баг гоё л болох ёстой доо, Гриззлистэй лав сайн л үзэж..

Author:  ghostface [ Feb.27.15 3:08 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

гэхдээ чиний хэлдэгээр самбар доороо бохир тоглодог, илүү хүчний тоглолттой гаруудтай тоглохоороо Марк, З-Бо 2-ын тоглолт таардаггүй байж болох юм тэ, Сакраментод чинь ДеМаркус байгаа, Рэжжи Эванс байгаа, Карл Ландри байгаа, Райн Холлинс байгаа, Жеисон Томпсон байгаа, ялангуяа Эванс, Ландри, ДеМаркус 3 ч шууд гүчиндээд гүчиндээд явчдаг л ер нь бол...

Author:  SkyzTheLimit [ Feb.27.15 4:41 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Харин тийн, Козинс, Эванс нтр гэсэн мунаг гаруудтай 2 баавгай жаахан struggled болоод байдаг тал харагдсан. Ялангуяа тэр Рэжжи Эванс бол угаасаа л Grizz killer гэгддэг юм байна лээ.

Клиппэрст байхдаа тэр жилийн ПО-д таараад Мэмфис 20+ оноогоор хожоод явж байсан чинь 2-р хагаст ч бил үү 4-р үед ч бил үү Рэжжи Эванс баахан hustle тоглолт хийж багаа сэргээгээд Ник Янгийн 3-ын зоолтууд амжилттай болох нөхцөлийг үүсгээд Мэмфис хожигдож цаашлаад тэр цувралдаа хусуулдаг бараан дурсамж мань хүнтэй холбоотой юм байна лээ.. Би тухайн үед шууд үзэж байгаагүй болохоор Рэжжи Эванс яг яаж тоглосныг нь сайн санадаггүй юм, ямар ч байсан Ник Янг цоорсон гэдгээр л санадын.

Author:  SkyzTheLimit [ Feb.28.15 1:17 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

За бас нэг контэндэр гэгдэж байгаа багт нь хожигдолгүй л яахав гэсэн шиг л Клиппэрст хусуулж дээ. Марк Бүх Оддоос хойш ер нь таг байна шүү... Жэфф Грийн ч сүүлийн 3 тоглолтонд сураггүй байлаа.

ПО-ын байрлалд явжаагаа Уэстийн багуудаас Мэмфисийг хожиж чадаагүй яваа нь Голдэн Стэйт, Портланд 2 л байх шив... Бусдад нь заавал нэг хожигдсон байна, гэхдээ ихэнхид нь харьцаа илүү:

Голдэн Стэйт 1-0
Хьюстон 1-2
Портланд 3-0
Даллас 2-1
ЛА Клиппэрс 2-1
Сан Антонио 2-1
Оклахома Сити 2-1

Алалцана даа л гэсэн үзүүлэлт байгаам даа...

Author:  ghostface [ Mar.03.15 2:02 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Quote:
Харин тийн, Козинс, Эванс нтр гэсэн мунаг гаруудтай 2 баавгай жаахан struggled болоод байдаг тал харагдсан. Ялангуяа тэр Рэжжи Эванс бол угаасаа л Grizz killer гэгддэг юм байна лээ.

Клиппэрст байхдаа тэр жилийн ПО-д таараад Мэмфис 20+ оноогоор хожоод явж байсан чинь 2-р хагаст ч бил үү 4-р үед ч бил үү Рэжжи Эванс баахан hustle тоглолт хийж багаа сэргээгээд Ник Янгийн 3-ын зоолтууд амжилттай болох нөхцөлийг үүсгээд Мэмфис хожигдож цаашлаад тэр цувралдаа хусуулдаг бараан дурсамж мань хүнтэй холбоотой юм байна лээ.. Би тухайн үед шууд үзэж байгаагүй болохоор Рэжжи Эванс яг яаж тоглосныг нь сайн санадаггүй юм, ямар ч байсан Ник Янг цоорсон гэдгээр л санадын.

угаасаа барилддаг гаруудтай тоглоход хэцүү шдээ, аль болох болгоомжтой л тоглохгүй бол, гэмтээчих гээд гэцүү гэцүү :razz: :razz:

тэр үед ч Ник Янгийн 3-ын шидэлтүүд ЛАК-ыг сэргээсэн, 3 удаа дараалж яг 1 байрлалаас хусаад хаяцан санагдаж байна, тэгээл ЛАК сэргээд ирсэн дээ, шидэж чаддаг эсэх нь эргэлзээтэй Рэжжи Эванс хүртэл лай-ап хийж этр :embarassed: :embarassed:

Author:  SkyzTheLimit [ Mar.05.15 9:12 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Хараал идсэн Хардэныг өөрийнх нь тоглолтоор сайхан хожсоон өнөөдөр. Баруун бүсийн ПО-ын багуудаас Хьюстонд л 1-2 ын харьцаатай хожигдоод явж байсан ч ингээд 2-2 болж тэнцлээ.

Ютад харин 1-2 оор хожигдсон харьцаатай болчих шив лол... Жэфф Грийнийг сэлгээнээс тоглуулаасай, ТА гараандаа гарвал уг нь зүгээр байх юм... Грийн гараанд гараад ерөөсөө хийх юмгүй болоод байх шиг..

Author:  SkyzTheLimit [ Mar.10.15 11:03 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Бухнуудтай алалцах нь дээ. 4-р үед 10+ онооны давуу орчоод нам бариулах юм. Ер нь ингэж нэг амархан бариулдаг болчоод байгаам даа...

Author:  SkyzTheLimit [ Mar.17.15 11:14 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Гарааны 3 тоглогчоо суулгасан Дэнвэртэй бас л хэцүүхэн үзэж байх шиг байна.

Ойрд Баксын тоглолтыг эс тооцвол довтолгоо үнэндээ л явж өгөхгүй байна. Өнөөдөр л гэхэд довтолгооны гол хүч Марк, Жэфф Грийн, Лий нар таг байх юм.. Оноог нөгөө муу Зибо, ТА нар л овоо явуулж байх шив дээ...

Ядаж байхад Конли баахан жижиг сажиг бэртэлд баригдаад сүүлийн үед биедээ жоохон сэргээн засвар авахгүй бол болохоо байчлаа.. Аль өнгөрсөн жилийн ПО-д ОКС-тэй тоглож байхад авсан үл ялиг гэмтлүүд нь эргэж сэдрээд байгаан байх...

Одоо тэгээд Дэнвэрийн дараа хүндхэн учраанууд хүлээж байдаг.. Ямар ч байсан 2-р байраа хадгалаад л ПО-д орчмоор байна шүү

Author:  SkyzTheLimit [ Mar.18.15 11:07 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

"НБА-н хуваарь гаргагч нар аа, та нар Мэмфисийн back-to-back тоглолтуудад цадах болоогүй юу???" гэж асуутал их дараалсан тоглолтуудыг энэ баг ойрд хийж байнаа... :embarassed:

Өчигдөр Дэнвэртэй талбайдаа үзэнгүүтээ дараа нь дахиад л Дэтройт руу нисч тэдний талбайд очоод хуниулж байна... Ядралттай ядаж байхад самбар доор янагладаг Драммонд мэтийн нөхдүүд бүр л ядраагаад хаячиж байгаам..

Нэг сайхан юм нь өнөөдөр манай Винс ах ойрд үзүүлээгүй сайн тоглолт хийсэн байна...

Дараагийн тоглолтууд жинхэнэ алаан үүсгэхээр багууд харагдсан, тэрийг л барьц алдалгүйхэн шиг давчвал цаашаа дажгүй болкоод байна даа...

Author:  SkyzTheLimit [ Mar.22.15 3:22 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Багийн түүхэндээ Блэйзэрсийг анх удаа улиралд шүүрдлээ, Хьюстон бас өнөөдөр хожигдлоо. Өчигдөр Далласыг талбайд нь нухлаа. Нэг хэсэг унтраад байсан ч буцаад сэргэж байх шиг байна. Сайхаан сайхан...

Одоо Никс дээр л унгас алдаж болохгүй шүү. Сул багууд дээр нэг тэгээд байдаг талтай ХАХА

Author:  ghostface [ Mar.23.15 5:47 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Никс чин харин сүүлийн үед учраа олоод байгаамуу гэж харагдаад байгаа шүү лол, эртээд САС-ыг хожиж харагдсан, бас сүүлд Даллас билүү Чикаго билүү Никсийг арай ядан ОТ-д хожиж харагдсан, тэгэхээр бас л басаж болкү юм шиг байгаан....

Author:  SkyzTheLimit [ Mar.24.15 10:59 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

За Никсийгээ хусаж 50 дахь хожлоо авсанаар ПО-д орох эрхээ баталгаажууллаа. Одоо 11 л тоглолт хийгээд улирлыг дуусгана. Энэ 11 тоглолтонд ч маш их юм шийдэгдэнэ дээ. 10-т нь хожвол сэдвийн санал асуулганд 60 хожил авна гэсэн миний санал биеллээ олкоод байдаг лол.

Гэхдээ хэцүү учраанууд хүлээж байгаа болохоор 60 хожилд хүрэх шал худлаа л болж байгаам. Оддын тоглолтоос хойш нилээн хэдэн хэрэггүй хожигдол аваад 50%-ын амжилттай яваагүйсэн бол өдийд 60-д хүрнэ гээд л яриад явжаах байв...

Author:  SkyzTheLimit [ Mar.26.15 10:47 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Нусаа хацартаа нааж байна дөө.. Ядаж байхад Кавс 3-аас бороо оруулчих юм аа.

Author:  SkyzTheLimit [ Mar.28.15 11:10 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Аваргын төлөө үзэх баг биш юм байна өө. Ийм чухал тоглолтууд дээрээ ингэж сугарч байж юун алж хядах...

Author:  ghostface [ Mar.30.15 3:29 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Тони Аллен гэмтээд суларчих шиг санагдлаа, Тони Аллен гэмтээд гартал ерөнхийдөө өгөөтэй аваатай л байсан... гэхдээ З-Бо, Газол 2 хийдэг ажлаа сайн хийж чадсангүй... уул нь Варриорсын энэ улиралд хожиж чадаагүй ганц баг гэж байсан юмсан...

Author:  SkyzTheLimit [ Mar.30.15 4:54 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Ер нь л сүүлийн үед хог болж байна. Зибо ч яахав хийдгээ харин ч хийгээд яваад байгаам хөөрхий. Харин Марк, Майк нар бүр унтрахын дээдээр унтраад байна. Яагаад байгааг нь бүү мэд. Ялангуяа Марк ер нь зүгээр л All Star болохын төлөө л тоглосын биш үү..

Кортни Лий бас сугарахын дээдээр сугарч байна шд. Гараанд гараад гол шидэгчийн үүрэгтэй тоглох ёстой хүн зоригтой, хангалттай их шидэж байгаа ч юм алга. Бөмбөг аваал хэд залангуутаа буцаад пасслах юм. Тэр хэрээрээ багийн довтолгоо эсрэг багт хаахад улам л амархан, ойлгомжтой болж байгаам.

Дэйв Иоргэр бас их мундаг дасгалжуулагч юм аа. Өнөөдөр жишээ нь 4-р үед Кавайг Ник Калатэсаар хаалгуулж үзэж байна. Тэгсэн яасан байх нь уу, нөгөө Кавай нь "Баярлалаа Дэйв дасгалжуулагч аа" гээд л сүүлийн үеийн эхний 4 минутанд ганцаараа 15 оноо аваад оноог холдуулаад хаячиж байгаан. ТА байгаагүй байж болно л доо, гэхдээ бүр Ник Калатэсаар заавал Кавайг хамгаалуулна гэж маш айхтар сэтгэж байгаан шүү бас л... Мундаг мундаг. :hoho:

Одоо тэгээд 3 луу унаад нөгөө Спөрстэйгөө таарах маягтай болчлоо. Ийм байдлаараа Спөрст зажлагдахгүй залгигдах биз...

Author:  ghostface [ Mar.30.15 5:28 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

бүүр 3 дараалж ялагдчихсан байнашд, сүүлийн 10 тоглолтонд 5 ялж 5 ялагдсан гэж байна, ядраад байгаам байлгүйдээ... бас дээрээс нь багууд одоо эрхбиш тоглолтыг нь судлаад яаж хожигдохгүй байх вэ гэдэг төлөвлөгөөгөө боловсруулсан л байлгүй.... Газол ч яахав, жаахан орон гарантаад байна, гэхдээ Конлиг бодвол арай гайгүй, Конли гэмтсэнээсээ хойш бүүр нэг сонин болчихлоо.... Кортни чин бас саяхан нэг хэсэг гэмтээд алга болсон биздээ, гэмтсэнээсээ болоод зориггүй болчихсон юм байлгүй....

Author:  SkyzTheLimit [ Mar.31.15 11:11 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Кортнигийн шиддэг гар нь гэмтээд 2 тоглолт өнжсөн л дөө. Гэхдээ тэгээд үнэхээр тэр гэмтэл нь бүрэн эдгэж өгөхгүй байгаа бол хий дэмий шидэж чадахгүй байгаа хүнийг талбай дээр гаргаж ямар ч үр бүтээлгүй байлгаснаас бүрмөсөн гайгүй болтол нь суулгаад өөр хүнээ ашиглаад үзэх л хэрэгтэй шд. Тэр Жордан Адамс гээд дажгүй шидэлттэй рүүкий байгаал байгаа, тэрийг нэг туршаад үзчихгүй л байгаам даа Дэйв Иоргэр. Бас нэг Карлайл шиг залуучуудад итгэл өгөхдөө тааруу нөхөр шиг байна лээ.

Торонто ашгүй Пуужингуудыг хожсон байна. Сакрамэнтог өнөөдөр хожоод 2-р байраа буцааж авахаар боллоо. Одоо цаашаа тэгээд барьц алдчилгүй яваад энэ хэвээрээ ПО-д л ормоор байна даа..

Author:  anufi [ Mar.31.15 5:59 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Кавай ингээд л явчихсан шд. :brows:
Image

Author:  SkyzTheLimit [ Apr.01.15 10:05 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Харин 4-р үе эхлээл МЖ шцан л даа. Тиймэрхүү тоглогч ч тэгээд Калатэс шиг нөхөр дээр МЖ-дхээс ч өөр яахав. Иоргэр зүгээр л Попд сайхан бэлэн хоол өгцөн гэхэд болно дөө.

Author:  Bone-LLoyd [ Apr.08.15 5:45 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Попо өвгөн харин Рапторстой тааръя гэж байгаан болуу Гризлестэй таарчихъя гэж бодож байгаан болуу?

Author:  SkyzTheLimit [ Apr.08.15 9:25 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Рапторс?

Author:  anufi [ Apr.09.15 1:38 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

POR bailgvi dee

Author:  SkyzTheLimit [ Apr.11.15 7:29 pm ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Конли, ТА байхгүйгээр Ютаг зовж байж хожих шив. Өнөөдөр гэхдээ шүүгчид бол арай л дэндүү шүгэл үлээх дургүй байсаан. Тэгснээ сүүлд элгийн юман дээр Газол дээр үлээж нтр..

Одоо үлдсэн 3 тоглолтынхоо 2-т нь хожход л 2-р байр бат боллоо. Ялангуяа маргааш Клипперстэй ширүүн үзээд хусчвал ч учир байна шүү.

Author:  SkyzTheLimit [ May.02.15 11:27 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Эхний цувралд Лий гоё байлаа, харин Грийн тааруу байлаа. Багаараа илт илүү байсан тулдаа л Грийний унтаа тоглолт нэг их шүүмжид өртсөнгүй.

Уг нь бол манай ганц дотогш оролт хийж агрессив үзэх ёстой гар. Портланд дээр харин тийм тоглолт мань хүнээс нэг их харагдсангүй.

Паамп фэйк уг нь их сайхан хийх л юм, тэгээд тэрийгээ ашиглаад дотогшоо өөрийн атлетисизмаараа хангалттай шийд рүү довтлох чадвартай мөртлөө яагаад ч юм байнга тэгж зүтгэхгүй зүгээр дундаас ихэвчлэн шидээд байдаг талтай юм.

Портланд цуврал дээр мань хүн нэг иймэрхүү л юм хийсээр байгаад таарсан:



Уг нь бол ийм юм байнга хийх чадвартай тоглогч:



Тэгэхээр өөрийгөө хурцалж агрессив тоглох тал дээр л маруухан нөхөр шиг байгаан. Дээрээс нь тэгээд нуруу нь 100% биш гээд байгаа.

Одоо гэхдээ Дайчид дээр энэ унтаа хэвээрээ баймааргүй л байгаам даа. Гол X-Factor болох ёстой хүнийг зүгээр дундаас шидээд яваад байхыг хармааргүй л байна.

Author:  SkyzTheLimit [ May.08.15 10:09 am ]
Post subject:  Re: MEMPHIS GRIZZLIES 2014-15 : Grit N Grind Continues!!!

Image

#1stTeamAllDefense

Page 9 of 11 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/