#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.19 4:56 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next

Баавгайнууд энэ улиралд хэдэн хожил авах вэ?
60 ба түүнээс дээш 17%  17%  [ 2 ]
55 - 59 17%  17%  [ 2 ]
50 - 54 50%  50%  [ 6 ]
45 - 49 0%  0%  [ 0 ]
44 ба түүнээс доош 17%  17%  [ 2 ]
Total votes: 12
Author Message
PostPosted: Nov.20.14 12:27 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За яахав, сэлгээний холбогчгүй, Тони Аллэнгүй, Лийгүй, Марк, Зибо 2-ын араас туршлагагүй бацаанууд гаргаж тоглосон гэхэд East-ийг тэргүүлж байгаа багтай овоо л үзэлцсэн байна. Куфос, Лур нтр байсан бол будагны хамгаалалт ч илүү сайн байх байсан биз..

Винсэд зориулж video tribute гаргахад мань хүн нулимс дуслуулсан байна шд. Бас Торонтогийн фэнүүд орхиж явсанаас нь хойш анх удаагаа босож алга ташин хүндлэл үзүүлжээ. :wd:



Хариуд нь манай хүн жоохон хангалтгүй тоглож баярласнаа илэрхийлсэн бололтой...

Ер нь л улирал эхэлснээс хойш Сакрамэнтог эс тооцвол 10 + оноо авч чадахгүй яваад байна шүү. :? Тэр шагайн зовиурт байна уу, эсвэл эрийг нас нь болж байна уу...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.22.14 4:22 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Jon Leuer is everywhere гэдэг тоглолт өнөөдөр Сэлтиксийн эсрэг болов. Сэлгээний цагаан залуу маань маш идэвхтэй байж 19 оноо, 7 самбар, 4 ассист, 1 блок аван багийнхандаа, фэнүүддээ нэг сюрприз барилаа.

Би лав Гриззлисийн тоглолтуудыг үздэг болоод л Жон Лур гэж нөхөр байдын байна гэж мэдэж авсанаас биш өмнө нь бол зүгээр нэг сонссон ч юм шиг нэр төдий байсан. Ямар ч байсан сэлгээнээс маш сайн тус болох ёстой, ирээдүйтэй, потенциалтай тоглогч, даанч эхний хэдэн тоглолтонд фэнүүдийн хүлээлтэнд хүрэхгүй өөртөө итгэлгүй тогложийн гэж нутгийн гарууд нь ярилцаад байсан.

Харин Хьюстоны эсрэг 13 оноо аваад, тохож мохоод ганц сайн тоглолтоо хийчихсэн байсан ч Торонтод гэдэс нь өвдөөд тоглоогүй.

Харин өнөөдрийн тоглолтыг бүтнээр нь шууд үзсэн тул Жон Лур гэж ямар нөхөр вэ гэдгийг харж авлаа. Шидэлттэй, хурд хөдөлгөөн сайтай, атлетик, талбайг дажгүй мэдэрчдэг нөхөр байна. Би өмнөх хэдэн тоглолтыг шууд үзчээд Жон Лур гэж төв л биш болохоос яг Куфостойгоо адилхан болхи, бүдүүн баараг, шидэлт нь байхгүй бол за тэгээд ямар ч хэрэггүй PF гэж бодож байсныг маань өнөөдөр буруу гэдгийг баталлаа, сэлгээнд бас нэг сайхан тоглогч байгаа л юм байна. Tennessee Dirk гэж хочлоод байгаа нь зүгээр ч нэг хоосон үг биш байх аа.. :mrgreen:

Газол нээлтийн тоглолтонд Чононуудын эсрэг карьер хай 32 оноо авч байсан бол өнөөдөр дахиж тийм оноо аван амжилтаа давтлаа. Өнгөрсөн улиралд Газол ердөө 8 удаа 20+ оноо авч байсан (14 оны улиралд 20 гаруй тоглолт өнжсөн) бол энэ улиралд аль хэдийн 7 дахь удаагаа 20+ оноо аваад байна. (contract year үү, эсвэл...) :razz:

Зибо 16 оноо/ 16 самбар авсанаар энэ улиралд 3 дахь удаагаа 15+ ZBOUND авч байна.

Улирлын тоглолтонд гэртээ дараалж хожсон тоо ингээд 21 (and counting!!!) болов.

Grindfather, QPon 2 өвчин нь эдгээгүй тул өнөөдөр тоглоогүй, нөгөөдөр Клиппэрстэй тоглоход яахаар байгаа нь одоогоор бас тодорхойгүй хэвээр..

Багийн рекорд 11-2 болж Баруун бүсийг тэргүүлсэн хэвээр.. GnG!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.22.14 9:59 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 10:35 pm
Posts: 1084
Location: UB
Тэр нөхөр таалагдсан шүү нээрээ. Тайлбарлагчид магтаад л байна лээ. Өмнө гэхдээ 5 улирал өөдлөх боломж гараагүй л юм байх даа.


Top
   
PostPosted: Nov.23.14 1:39 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Маргааш ийм юм болно ХАХА

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.24.14 10:26 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Наад нөхөр чинь нодлин манай дээр нэг тэсэрч билээ.


Top
   
PostPosted: Nov.24.14 11:49 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image
MG33 for MVP!

Газол энэ улиралд довтолгоон дээр улам агрессив тоглох болно гэсэн, тэрийгээ ч харуулж чадаж байна. Агрессив Газолтой Мэмфис НБА-д өмнөх жилүүдээс илүү аюул тарих чадвартай гэдгээ эхний 14 тоглолтын байдлаар харуулаад байгаа ч хэвлэл мэдээлэл Гриззлис шиг угийн underrated багт амжилтанд нь таарсан үнэлэмжийг тэр болгон өгөхгүй байх шиг... Дуайт, Флопчин сахалт баатар гэх мэт худлаа багийг Мэмфисээс илүү үнэлж хөөргөөд ч байгаам шиг санагдаад байгаа..

Гэхдээ олны хараанд өртөж амжилтаа сарниулалгүй чимээгүйхэн хийдгээ хийгээд явах нь бас илүү зүгээр байх..

Марк Газол өнөөдөр Лоб Сити дээр 30 оноо, 12 самбар авч айлын бигмэнүүдийг элэглэлээ, бас нэг том нэртэй багийг хожиж өөрсдийгөө ч олон хүнд харуулаад авлаа.

Газол ингээд энэ улирлын 14 тоглолтын байдлаар 30+ оноо 3 удаа авч байгаа бол мань хүн өнгөрсөн 6 улиралд нийт 436 тоглолтонд оролцохдоо ердөө ганц л удаа 30+ оноо авч байсан гэнэ дээ... Довтолгоон дээр потенциалтай хэрнээ ямар passive нөхөр байсныг батлах нэг сонирхолтой үзүүлэлт.

Энэ хэвээрээ тоглоод байвал MVP-гийн өрсөлдөөнд ч ороод ирэхээр байгаа, гэхдээ Энтони Дэвис, Козинс нтр гэсэн бигмэнүүд шиг шуугиан тариад байхгүйгээр нэг мэдэхэд л орцон явжаах вий.. :brows:

Багийн рекорд 12-2 болж хожил хожигдлын харьцаа 10 боллоо. Grindhouse-т мөн 22 дараалж хожоод байна. GnG!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.26.14 11:51 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Мэмфис Гриззлисийн одоогийн 12-2 гэдэг сайхан эхлэл багийн хувьд анх удаа болж байгаа зүйл биш юм байна.

2013 оны улиралд Гриззлис Баруун бүсийн финалд гараад Спөрст шүүрдүүлж байсныг хүмүүс санах байх. Тэр жилдээ Мэмфис бас яг 12-2 гэж улирлыг эхлүүлж байсын байна.

Адилхан 12-2 гэсэн амжилт байтугай тэр 14 тоглолтондоо ямархуу үзүүлэлттэй тоглосон нь хүртэл маш төстэй статистик харагдаж байна:

12-2 Records PPG 3-point % Playoff wins
2012-13 98.9 0.377 5
2014-15 99.9 0.377 5

Playoff wins гэдэг нь тухайн 14 тоглолтынхоо хэдэд нь өмнөх жилийн ПО-д орсон багуудтай таарсан гэдгийг харуулсан тоо.

Дээрээс нь 2, 2 хожигдохдоо хүртэл бүгдэд нь яг 92 оноо авч хожигдож байсан гэхээр бас л сонирхолтой...

Энэ бүгдээрээ адилхан байгаа ч энэ жилийн Гриззлис тэр жилийнхээсээ юугаараа ялгаатай байгаа вэ гэхээр:

1. 13 оны багийн онооны лидер нь Руди Гэй байсан бөгөөд 42%-тай довтолж 18.7 оноог дунджилж байсан бол энэ жил Марк Газол 50%-тай довтолж 19.9 оноог дунджилж байгаагаар онооны лидер болж байна.

2. 13 оны улирлын тухайн үед Тони Аллэн 38%-тай довтолж байсан бол энэ жил ТА одоогийн байдлаар 46%-тай довтолж байгаа. Энэ 2 Аллэний ялгаа нь мань хүн тухайн жил дундаас хэтэрхий их шиддэг байсан бол энэ жил дундын шидэлт дэмий их хийлгүй өөрт тохирсон үүргээр довтолгоонд илүү үр дүнтэй оролцож чаддаг болсон.

3. 13 оны улиралд Конлигийн араас Жэррид Бэйлэс гардаг байсан. Бэйлэсс тэр жилдээ 49%-тай шидэж, 3.1 ассист дунджилж байсан нь яг үнэндээ тааруу үзүүлэлт биш. Гэвч улирлын сүүл рүү Бэйлэсс Конлигийн араас гардаг нь асуудал болж хувирсан, учир нь Бэйлэсс бол цэвэр холбогч биш, илүү комбо хамгаалагч маягийн нөхөр байсан. Бусаддаа бөмбөг амжилттай хуваарилж, бусдыгаа тоглуулж чадах хүн тэр жил Конлигоос өөр байгаагүй. Бэйлэсс болохгүй суулгалаа гэхэд Кион Дүүлинг, Тони Вротэн гэх мэт бас л комбо хамгаалагч нар гаргахаас өөр аргагүй байв.

Харин энэ жил Конлигийн араас бөмбөг хуваарилалт илүү сайтай, яг цэвэр холбогч Ник Калатэс гарахаар байна. Мөн одоогийн байдлаар маш сайн тоглож байгаа Бэно Удрих ч гэсэн олон жил энэ лигт тоглож байгаа туршлагатай, бас л цэвэр холбогч байгаа (Бэно одоогийн байдлаар 52%-тай шидэж байгаа, ер нь л дундын зайн шидэлт маш сайтай тоглогч).

Ийм 3 ялгаа харагдаж байна.

13 оны Гриззлис тэгээд улирлыг ингэж сайн эхлүүлсэн ч дараагийн 6 тоглолтынхоо 4-т хожигдоод, 12 сардаа 50%-ын л амжилт үзүүлсэн ба тухайн улирлыг 56-26 гэсэн амжилттайгаар дуусгаж ПО-д 5-р байранд жагсаж байв.

Одоогийн Мэмфисийн хувьд ч гэсэн хуваарь чанга болж байгаатай холбоотойгоор тиймэрхүү эрсдэл учирч болохоор харагдаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар хэлбэр нь төстэй харагдаж байгаа ч агуулга нь хэр өөр болж чадсан эсэхийг ядаж л ирэх 1 сарын хугацаанд бид мэдэж авах нь ээ...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.27.14 2:10 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Гарааныхан бол хийдгээ хийж л байх шиг байна. Сэлгээ л тааруу харагдаж байна даа..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.27.14 2:51 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
Memphis-n selgee 40,50 onoo dundjildag yum u? 30+ onoo avchixsan l bn shd.

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
PostPosted: Nov.27.14 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Аль түрүүн box score харчаад тэгж бичсэн бөлгөө.

Дууссаны дараа харахад харин нэг юм 31 оноо авсан л юм байна. Гол нь сэлгээнээс нэг нь ч 10+ оноо аваагүй тэгш тоглоцгоосон харагджийн. Гарааны хэдийгээ л минут илүү тоглуулжийж хожиж байна гэсэн үг л дээ.

Лэйкэрсээс өөр сайн багтай сэлгээ иймэрхүү тогловол хэцүү

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.27.14 6:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Энэ жил PO-н 2-р үед гусуулаад Marc Gasol NY явж Melo Kobe 2той нэгдэж дээрээ D.Fish тэй бүүр дээрээ Phil Jackson нар аварга авах юм гэнэ

_________________
Foruming


Top
   
PostPosted: Nov.27.14 9:11 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Лэйкэрс энэ жил гусраад үзэх юм байхгүй байгаа хойно Кобигийн фэнүүд ингээд таамаг дэвшүүлээд суужаахаас яахав дээ lol..

Марк Газолыг үзсэн хүн бүр хорхой нь хүрээд шүлс нь асгарч байгаа нь ганц чи ч бас биш дээ, бүгд л амандаа орсоноо ярилцаж байгаа :hi:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.28.14 2:17 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.03.10 9:50 pm
Posts: 1281
Neeree Marc Gasol NYK gsn shuum ywaad bsnshde. Kobe bol lakersdee l duusah bailgui dee.


Top
   
PostPosted: Nov.29.14 12:59 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
2-р үеийн эхний 9 минутанд Куфос, Лур 2-ын ачаар Газол, Зибо 2 сайхан амраад авлаа. Сэлгээ тоглолтыг сайхан эхлүүлж байна, энэ эрчээрээ яваасай

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.29.14 2:33 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

За 9 дараалж хожоод байсан багийг талбай дээр нь элэглэсээр байгаад дуусгалаа. Ингэснээр Гриззлис West-ийн багуудын эсрэг 10-0 болж байна.

Бас адилхан рекордтой явж байсан Торонто Далласт хожигдлоо, дивизионоос мөн Хьюстон хожигдлоо. Сайхан л өдөр байна

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.29.14 2:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3343
Mem-нүүд чанга бна аа :hihi:


Top
   
PostPosted: Nov.29.14 2:48 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
Carter zodog tailax bolchij ee

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
PostPosted: Nov.29.14 4:09 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Болоогүй ээ, дахиад 2-3 улирал иймэрхүү байдлаар үзнээ, ПО-д хэргээ гарганаа л гэцэн явжаагаа шд манай хүн бол :brows:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.29.14 4:11 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Quote:
Бас адилхан рекордтой явж байсан Торонто Далласт хожигдлоо, дивизионоос мөн Хьюстон хожигдлоо. Сайхан л өдөр байна
+ Лэйкэрс Миннэсотад хусуулчиж, бүр сайхан өдөр болчлоо шүү ХАХА

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.29.14 5:50 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2680
Location: Musée du Louvre
ene jil memphis-g demjij bgaa gd helchuul nuguu bolchdgin bolov u? :razz: z-bog bodohoor demjihgui baihiin argagui huurhii amitan mun ch olon bagt jiigdej yvj yvj suuld in portland namaig anh avahdaa cham dr bid bagaa bosgoh gj bga gej mun ch olon jil hamag sain saihan jiluudiig mine huurj urcheed suuld in jiichlee gej yrij bsan in sanaand orchloo odoo ch mani hun bas hichneen jil toglohuu neg avarga avahiig in harchih yumsan :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Nov.29.14 11:46 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12220
Location: universe
M.Gasol MVP iin jagsaaltand 1-t yavj bna

_________________
i am no1


Top
   
PostPosted: Nov.30.14 7:35 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Quote:
ene jil memphis-g demjij bgaa gd helchuul nuguu bolchdgin bolov u? :razz: z-bog bodohoor demjihgui baihiin argagui huurhii amitan mun ch olon bagt jiigdej yvj yvj suuld in portland namaig anh avahdaa cham dr bid bagaa bosgoh gj bga gej mun ch olon jil hamag sain saihan jiluudiig mine huurj urcheed suuld in jiichlee gej yrij bsan in sanaand orchloo odoo ch mani hun bas hichneen jil toglohuu neg avarga avahiig in harchih yumsan :razz:
Зибо тийм олон багт жийгдээгүй шд. Сүүлд нь Портландад очсон биш харин ч карьераа Портландад эхлүүлээд тэндээ овоо явж байсан ч нэг мэдсэн хэсэг Клиппэрсийн нүүр царай болцон явжийсан. Тэгээл Мэмфист ирсэн байх, тийм journeyman нөхөр бол биш биш..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.30.14 8:10 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2680
Location: Musée du Louvre
minii medehiin portalndad bj bsan chine aldridge-g draftaas avaad tegeed jiilguultsen tgd new yorkt ochson chine knick rebuilt hiine barina gd crawfordtoi hamt jiigdevee tgd clipperst irsen chine vovka-g draftaas avsan bagaa shineer bosgoh gj bgaa gd bas jiiv tgd l memphis-d irsende yg ter ue havitsaa z-bog neg tiimerhuu yum yrij bsan unshluu sonsluu yalaa

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Nov.30.14 11:36 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4817
Location: www.maf.mn
ЭНД БАЙСАН ЮМ БИЙ ВИЙ ТА НАР

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Top
   
PostPosted: Dec.01.14 12:36 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
Quote:
minii medehiin portalndad bj bsan chine aldridge-g draftaas avaad tegeed jiilguultsen tgd new yorkt ochson chine knick rebuilt hiine barina gd crawfordtoi hamt jiigdevee tgd clipperst irsen chine vovka-g draftaas avsan bagaa shineer bosgoh gj bgaa gd bas jiiv tgd l memphis-d irsende yg ter ue havitsaa z-bog neg tiimerhuu yum yrij bsan unshluu sonsluu yalaa
Алдрижтай хамт тоглож байсан байх аа. 07 онд Грег Оденийг аваад тэгээд Зибогийн байр суурь хэцүү болоод явсан байх.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Dec.01.14 11:40 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2680
Location: Musée du Louvre
Oden-g PF bsniig mdsengui uuchlaarai zalruulga teguul Oden-g avaad jiitsiin bna

_________________
lisa egch bid 2


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited