#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.19 3:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 611 Next

Баавгайнууд энэ улиралд хэдэн хожил авах вэ?
60 ба түүнээс дээш 17%  17%  [ 2 ]
55 - 59 17%  17%  [ 2 ]
50 - 54 50%  50%  [ 6 ]
45 - 49 0%  0%  [ 0 ]
44 ба түүнээс доош 17%  17%  [ 2 ]
Total votes: 12
Author Message
PostPosted: Dec.01.14 11:45 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Хоёр 7 хоног гаруйн өмнө 20+ оноогоор хожиж явжаагаад бариулан эцсийн мөчид Лийгийн баззэр цацалтаар хожигдсон тоглолтыг Сакрамэнтогийн тал цагтаа амжаагүй, эргэж харах хэрэгтэй гэж лигтэй заргалдсан ч Адам Силвэр тэргүүтэй лигийн удирдлага цагтаа амжсан, асуудалгүй гэж үзэн Кингсийн заргалдааныг уржигдархан няцаасан байсан.

Ийм явдлын дараахан 2 баг дахиж тааран Кингсд хариугаа заналтай нь аргагүй авах боломж олдсон ч энэ удаад Мэмфис тэднийг ядалгүй хожив. Козинс тоглоогүй нь Кингсийн том сул тал болсон байх.

Мэмфис Торонтод хожигдсоноосоо хойш ингээд 5 дараалж хожин лигийг 15-2 рекордтойгоор тэргүүлж байгаа ба Баруун бүсийн 11 багтай үзээд бүгдэд нь ялсан гэсэн үзүүлэлттэй явж байна. Харин рекордын хувьд Алтан Мужийн Дайчид 14-2 гээд нэг хожлын дутуу яг араас нэхэж байна. Гэхдээ Дайчид сүүлийн үед Зүүн бүсийн дэндүү сул учраануудтай дараалж таарснаараа ялгаатай л даа.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.01.14 11:51 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Quote:
Oden-g PF bsniig mdsengui uuchlaarai zalruulga teguul Oden-g avaad jiitsiin bna
Одэн ч PF биш төвөөр ирсэн л дээ. Портланд Одэн дээр тулгуурлаж рэбилд хийх гээд л Зибог хавчуурганд нь явуулаа биз.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.01.14 11:53 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2686
Location: Musée du Louvre
medne l de tuv gdgiig in :hihi:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.02.14 10:47 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Шинэ улирлын эхний сарын шилдэг дасгалжуулагчаар Дэйв Иоргэр шалгарчээ. Энэ эрчээрээ яваад улирлын шилдэг дасгалжуулагч болох болтугай! :wd:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.04.14 11:06 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Хьюстоны хамгаалалтын 2 гол хүн нь (Дуайт, Бэвэрли) байхгүй байхад ямар муу тоглож байнаа?? Уг нь 2 хоног завсарлаж байгаад л тоглож байж эхний хагаст л 18 оноогоор хожигдоод явж байхын... :|

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.04.14 11:45 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 12:45 pm
Posts: 531
Location: cN
Самбартаа дээрэлхүүлээд байх юм.


Top
   
PostPosted: Dec.04.14 11:52 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Тэр Тарик Блак, Жоу Дорси гэдэг 2 мунаг нөхөр хар ажилдаа тун сайн юм шиг байгаан, хамгаалалт ч бас боломжийн бололтой. Тиймэрхүү нөхдүүдтэй л Газол, Зибо 2-ын тоглолт таардаггүйн байна лээ.

Жишээ нь Рэжжи Эванс байна... Клиппэрст байхдаа ПО-д таараад нэг тоглолтондоо Мэмфисийн 20 гаруй онооны давууг Рэжжи Эвансын ачаар барьж хожиж байсан, мөн энэ тоглолтын өмнө Кингсийн талбай дээр тоглоход Рэжжи Эванс 17 оноо, 20 самбар авч бас л 20 гаруй онооны хожигдлоос бараг comeback хийх шахсан гэх мэт...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.04.14 2:33 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Дуайтгүй, Бэвэрлигүй Рокетст талбай дээр нь уншуулсанаар 4 аялан тоглолтоо 3-1 рекордтойгоор дуусгаж байна.

Байнга хожино гэж ч юу байхав, хааяа нэг иймэрхүү сануулга маягийн хожигдлууд байх нь хэрэгтэй.

Пуужингууд бас багийн хамгаалалт аргагүй сайн байх шиг байна, дээрээс нь холын зайн шидэлтээрээ лигийг тэргүүлж байгаа гэхээр хамгаалалт сул үед яалтачгүй аюул тарьж чадаад байна л даа.

Дуайтын оронд ээлжилж гарч байгаа Тарик Блак, Дорси 2 бас самбарт маш идэвхитэй байсан нь хожигдох гол хүчин зүйл байлаа. Хьюстон багаараа Баавгайнуудыг 51-36 аар самбарт илүүрхсэн ба 23 нь довтолгооны самбар гээд бодохоор ойлгомжтой.

Рокетс ч анхны учраан дээрээ муухай хожигдсон болохоор заналтай нь аргагүй үзээ биз...

Нөгөөдөр харин Спөрстэй л ингэж битгий тоглоосой билээ.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.05.14 12:04 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar


Газол өчигдөр ингэж унахдаа баруун өвдгөө бага зэрэг гэмтээсэн бололтой. Маргааш Спөрстэй тоглохгүй байж магадгүй гэнэ. Гайгүй л байгаасай билээ...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 10:10 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За аваргуудад 8 дарааллаад хожигдцон байгаа гэв үү дээ.. Газол тоглох юм байна ашгүй. Go Grizz!!!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 11:03 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Хараал идсэн илүү дамжуулалтуудыг нь л гүйцэж чадахгүй байна даа

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 11:47 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
3-р үед уг нь их дажгүй тоглолоо. Даанч Жинобили хор хутгасаар байгаад онооны зөрүү буцаад л 10... :xmad:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 11:59 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Винс нэг л биш болчжээ ер нь.. Яачихаад байгаан бол? Өнгөрсөн улиралд л маш сайн сэлгээний тоглогч байснаа гэнэт ийм хурдан ингэж муудна гэж байхгүй дээ... Багийн системд зохицож чадахгүй байна уу... Эхний 20 тоглолтоос харахад бол арай л биш ээ.. :m1:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 2:45 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Спөрсийн гараас гарахгүй байсаар байгаад л дууслаа.

Улирлын тоглолтонд талбай дээрээ 22 дараалж хожсон цуврал нь ингээд дуусч байна, аваргуудад бас 9 дарааллаад хожигдож байгаан байна.

Ер нь л Спөрстэй тоглолт таардаггүйн байна дөө. Попо Матт Боннэрийг гараанд гаргаснаар Зибо хамгаалалтан дээр түүнийг дэндүү олон удаа орхиод, эргээд Боннэр ч бас Зибог нилээн сайн хааснаар мань хүнийг тоглолтоос эрт гаргаж чадав.

Өнөөдөр ч ганц ингэж тааруу байгаадаа биш ер нь л Зибо Спөрстэй маш муу тоглодог юм байна, бараг тэр жил Спөрсийг 1-ээр гарахад нь 8-аар гараад шүүрдсэнээс хойш Зибог нам дардаг болсон бололтой. Иоргэр энэ дээр ямар нэг учир начир олохгүй бол ПО-д Спөрстэй таарлаа гэхэд дахиад л нухуулаад дуусахаар юм байна.

Принц сэлгээнээс гарч холоос 4 удаа зоож моогоод маш сайн тоглоогүй бол энэ тоглолт бүр blowout болж болохоор байсан. Принцээс бусад нь бол үнэндээ л овойж оцойсонгүй. Иоргэр Жон Лурыг тоглуулаагүйд нь гайхлаа.. Иймэрхүү сайн багуудтай таарахад сэлгээ ийм хог байвал хол явахгүй л дээ.

Винсийг 0 оноотой тоглолт дуусгаж байсныг ер нь санадаггүй ээ. :( Өнөөдөр бол юу хийх учраа мэдэхгүй дунд нь баахан сажилсаар байгаад л дуусчаагаа харагдлаа. Далласт байсан шигээ сэлгээнээс дэмжлэг үзүүлээд байвал Мэмфис муу тоглоод байхад нь ийм дажгүй байгаам чинь уг нь улам л аюултай болох юм байгаам даа... Манай хүн ч гэхдээ хэцүү л харагдаж байна даа, цаашид яах юм байгаан харж л байя...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.06.14 2:50 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
12 сард Спөрстэй дахиад 2 ч таарах юм байна. Улиралд нийт 4 таарах багтайгаа 3 тоглолтыг нь ганц сарын дотор л хийнэ гэхээр Мэмфисийн 12 сарын хуваарь ямар эвгүй байгааг л харуулж байгаам даа.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.08.14 12:03 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Quote:
.... бараг тэр жил Спөрсийг 1-ээр гарахад нь 8-аар гараад шүүрдсэнээс хойш Зибог нам дардаг болсон бололтой. Иоргэр энэ дээр ямар нэг учир начир олохгүй бол ПО-д Спөрстэй таарлаа гэхэд дахиад л нухуулаад дуусахаар юм байна....
4-2 -г шүүрдэх гэхгүй байх аа. Сүүлд сагс үзэж эхэлж байгаа хүмүүс уншаад буруу ойлголттой болох нь байна шд :brows: :brows: :brows:


Top
   
PostPosted: Dec.08.14 2:14 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Өө тийм байна, шүүрдэх гээд ёстой буруу бичсэн байна нээрээ. Дараа нь Мэмфис өөрсдөө шүүрдүүлдэгтэй нь холиод биччиж лол

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.08.14 10:05 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar


Хэдийн магтаад байсан Жон Леур өнөөдөр Хийт дээр шилдэг тоглолтоо гаргачиж. Ерөнхийдөө Марк Газолын хангалтгүй тоглолтыг л (2-хон оноо) мань хүн нөхцөн байна.

Периметр гарууд ч шидэлт нь ороод маш сайн байжээ. Винс харин Мэмфист орж ирээд 2 дахь удаагаа DNP-CD болсон байна. Магадгүй өмнөх тоглолтонд маш муу тоглосон гээд дасгалжуулагчийн зүгээс торгожоогоо байх... Нэг л дасахгүй байна шүү :?

Нөгөөдөр Далласыг талбайдаа хүлээж авна. Довтолгоо, хамгаалалтын сонирхолтой тулаан болно доо. Винс маань нэг хуучин багийнхаа эсрэг мотивацтай үзэж өөрийгөө харуулчдаггүй л юм байх даа...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.09.14 11:48 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Сэлгээний төв Коста Куфосыг Кавалирс Дион Уэйтэрсээрээ тулъя гэж ярьсан шуум гарчээ. Хэрэв үнэн бол шууд салаавч өгөх хэрэгтэй шд.

Хэдийгээр Мэмфисийн периметрт довтлох чадвартай оноо түүгч хэрэгтэй юм шиг байгаа ч одоогийн бүрэлдэхүүнээрээ дажгүй болоод байна, цаашдаа ч энэ бүрэлдэхүүнээрээ яваад үзсэн нь дээр. Тэгээд ч очиж очиж Марк Газолын араас гарах ганц төвийн тоглогчоо тийм cancer нөхрөөр солино гэвэл өөрсдийгөө л хорлосон юм болно.

Куфосыг явуулчвал Газолын араас гарах цэвэр төвийн тоглогчгүй болж зөвхөн Жон Леур, рүүкий Жарнэл Стоукс 2 л гарах хэрэгтэй болно. Тэгэх юм бол Уэйтэрсийг авсанаасаа эсэн юм болж улам дордох нягууртай. Арай тийм гоомой юм хийхгүй байх

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.10.14 10:12 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За ДАЛ МЕМ гэж гоё тоглолт болох нь дээ. Скай алийг нь дэмжих гэж байна. :frog:
12 сар МЕМ-н хувьд ер хүнд учраанууд байнаа даа.


Top
   
PostPosted: Dec.10.14 11:09 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Винс байгаа болохоор Мэмфисийг л хожчихоосой гэж бодож байна даа. Хожих хожихдоо Винс тэсэрч өгөөд Далласт та нар намайг санана даа санана гэдгээ харуулж хожвол бүр л сайхан байна :haha:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.10.14 11:18 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Энэ Кортни Лий улирлыг уг нь их өнгөлөг эхлүүлсэн юмсан. Сүүлийн үед харин тааруу тоглоод байх юм. Лийгийн үр ашигтай довтолгоонууд л яг одоо маш хэрэгтэй байна шд энэ багт.

Газол бол Чандлэрын эсрэг ч хийдгээ хийж л байгаан байна.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.10.14 2:32 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

3-р үед ер нь тааруу тоглочоод байдаг Далласыг 3-р үед нь 36 оноо авсанаар хожиж чадлаа. Далласын холын шидэлт маш сайн байсан ч Мэмфисийн будагны хамгаалалт дийлдэшгүй байснаар тоглолтыг өөрсдийн талд шийдэж чадав.

Газол Чандлэр гэдэг хамгаалалт сайтай төвийн эсрэг ч гэсэн MVP тоглолтоо гаргаж чадахаа харуулав.

Өнөөдөр бас Спөрс хожигдсон нь сайхан хэрэг боллоо. Одоо дараагийн 2 тоглолт хожоод гарах ёстой харьцангуй сул багууд байна.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.13.14 12:26 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Газолын довтолгоон дээр Зэллэр алдаа хийж байхад үлээсэнгүй. Эргээд Хэндэрсон азын хатгалт хийж нэмэлт цаг боллоо.

Мэмфис энэ улиралд ингээд анх удаагаа нэмэлт цагт тоглох гэж байна. Харин Хорнэтс 2 нэмэлт цаг гаргахдаа 2-ууланд нь хожжээ... GnG!!!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.13.14 12:42 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
102-99 өөр хожигдож байхад Винс өнгөрсөн ПО-ын 3 дахь тоглолтонд баззэрдаж Спөрсийг хожиж байсан байрлалаасаа дахиж шидээд 2 дахь нэмэлт цаг боллоо!

Image

Image

VC CLUTCH!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.13.14 4:03 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Мэмфис хожсоноос гадна Портланд, ЛАК, Финикс, Спөрс нар бүгд хожигдсон сагсан бөмбөгийн бас нэг сайхан өдөр байлаа :hi:

ПО дөхөх тусам wild west ийн өрсөлдөөн улам л ширүүснэ. Эртнээс л сайн үзэж байх хэрэгтэй :mrgreen:

_________________
VC3!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 611 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited