#AsuultSambar :
https://forum.asuult.net/

NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb
https://forum.asuult.net/viewtopic.php?f=254&t=193010
Page 1 of 4

Author:  ghostface [ Jan.05.15 5:07 pm ]
Post subject:  NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Image

Author:  ghostface [ Jan.05.15 5:21 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

NBA All-Star 2015: Ballot - Eastern Conference:

Attachments:
Screen-Shot-2015-01-02-at-10.35.42-AM.png
Screen-Shot-2015-01-02-at-10.35.42-AM.png [ 146.36 KiB | Viewed 2670 times ]
Screen-Shot-2015-01-02-at-10.35.49-AM.png
Screen-Shot-2015-01-02-at-10.35.49-AM.png [ 96.32 KiB | Viewed 2670 times ]

Author:  ghostface [ Jan.05.15 5:22 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

NBA All-Star 2015: Ballot - Western Conference:

Attachments:
Screen-Shot-2015-01-02-at-10.35.57-AM.png
Screen-Shot-2015-01-02-at-10.35.57-AM.png [ 160.9 KiB | Viewed 2669 times ]
Screen-Shot-2015-01-02-at-10.36.03-AM.png
Screen-Shot-2015-01-02-at-10.36.03-AM.png [ 109.74 KiB | Viewed 2669 times ]

Author:  ghostface [ Jan.05.15 5:26 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

NBA All-Star 2015: Events Schedule:

http://www.nba.com/news/2015-all-star-s ... cialsfull4

Author:  tr3y [ Jan.05.15 6:20 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

гоё болно до

Author:  Heatles [ Jan.06.15 11:59 am ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Toglolt l saihan boloosoo do ! busad n ch yahu neg hevin l zuil boldog

Author:  tr3y [ Jan.06.15 6:59 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

slam dunk 3pt deer goy hun harwal ch saihan l bna

Author:  ghostface [ Jan.07.15 4:50 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Слам данк дээр Миннесотагийн Зак Лавин, Филагийн КЖ Мкданиелс, Финиксийн Арчи Гүүдвин, Торонтогийн Тэррэнс Росс, Милваакигийн Жианнис Антентенкумпо гэх мэт гаруудыг харах юм сан...

Author:  Otgonbatt [ Jan.07.15 5:09 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Ross ч одоо худлаа байлгүй дээ

Author:  tr3y [ Jan.07.15 7:20 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

2 3 жил нэг тоглогчыг ороосой гэж харлаа одоо Клиппэрст байгаа Жарэд Каннингхам

Author:  ghostface [ Jan.22.15 12:06 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

НБА-д эхний эсвэл 2дох жилээ өнгөрүүлж байгаа залуу ирээдүйтэй тоглогчид оролцдог BPVA Rising Star Challange энэ жил Америк vs Дэлхий гэсэн форматаар тоглуулахаар болсон гэнэ... НБА яалтачгүй маш ихээр глобалчлагдаж байнадаа....

Author:  ghostface [ Jan.22.15 12:46 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Бүх оддын тоглолтын Зүүн бүсийн дасгалжуулагчаар Атланта Хавксын дасгалжуулагч Майк Буденхолзер болон түүний дасгалжуулагчийн баг ажиллахаар болсон байна....

Author:  anufi [ Jan.22.15 12:59 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Ойлгомжтой биз ээ. Буденхолзер, Керр 2. Слам данкт Минни 2 оролцоно гэчихэв үү? Лавине, Уиггинс 2.
3-н шидэлт дээр Ногооноогоо нэг харчихмаар байна.

Author:  ghostface [ Jan.22.15 1:32 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

via @scoreport.mn
Quote:
Милуаки Бакс багийн Яннис Антетокунмпо, Орландо Мэжик багийн Виктор Оладипо нар бүх оддын долоо хоногийн хамгийн сонирхолтой хөтөлбөр болох цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Тэдэндтэй Брүүклин Нетс багийн төв Мэйсон Пламлий, Миннесота Тимбервулвс багийн залуу тоглогч Зак Лавин нар өрсөлдөхөөр болжээ.

Слам Данкын тэмцээн нь бүх оддын бямба гарагийн хөтөлбөрт багтдаг уламжлалтай. Энэ жил 2-р сарын 14-нд Барклейс центрт дээрхи арга хэмжээ явагдах бол бүх оддын тоглолт нь хоёрдугаар сарын 15-нд спортын хамгийн алдартай тайз болох Мэдисон Скуар Гарденд болно.

Антетокунмпо, Оладипо нар 2013 оны драфтаас сонгогдсон хамгийн тэсрэлттэй залуус. Тэд тоглолтын үеэр хамгаалагчтай, хамгаалагчгүй цагираган дээрээс довтлох ямар чадвартай вэ гэдгээ хоёр жилийн хугацаанд хангалттай харуулсан.

Тэдний өрсөлдөгч Пламлий ахлах сургуульд байхдаа Макдоналдсын нэрэмжит слам данкд оролцоод дэд аваргаар болж байж. Bounce Brothers-н гишүүн Лавин үзүүлж харуулсан зүйл багатай ч түүний тэсрэлт, өндөр үсэрч чаддаг байдал зэрэг нь тэмцээнийг сонирхолтой болгох нь гарцаагүй.

Author:  Шаазгай [ Jan.23.15 11:45 am ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Манай залуу тэмцээнд орох талаар яриа гараад эхэллээ шүү. :angel:

Image

Author:  ghostface [ Jan.23.15 12:07 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

НБА-гийн 64 удаагийн бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүн зарлагджээ:

Зүүн бүс:
Пау Газол
Кармело Антони
Леброн Жамес
Жон Валл
Кайл Ловри
Дасгалжуулагч: Атланта Хавкс багийн дасгалжуулагч Майк Буденхолзер.

Баруун бүс:
Марк Газол
Блэйк Гриффин
Антони Дэвис
Коби Брайнт
Стэфэн Көрри
Голден-Стэйт Варриорс багийн дасгалжуулагч Стив Керр (1998 онд Ларри Бөрд рүүки дасгалжуулач байхдаа Бүх оддын тэмцээнийг дасгалжуулсанаас хойших анхны рүүки дасгалжуулагч)

нар сонгогдсон байна... энэ удаагийн гарааны бүрэлдэхүүнд Леброн, Мело, Блэйк, Коби гэсэн тоглогчдоос бусад нь бүгд анх удаа гарааны бүрэлдэхүүнд сонгогдож байгаа тоглогчид юм байна... ялангуяа Торонто Рапторсын холбогч Кайл Ловригийн хувьд 1 сарын өмнө хамгаалагч нарын жагсаалтад авсан саналын тоогоор 4т явж байсан явж байсан ч Канадын ерөнхий сайд Стивен Харпер, дуучин Дрэйк нарын оролцоотой дэмжлэгийн ачаар нийтдээ 805,290 санал авч Вэйдийн 789,839 саналыг гүйцэн гараанд сонгогдох эрхтэй болсон байна...
мөн Коби өчигдрийн Пеликанстай хийсэн тоглолтонд хүндэвтэр бэртэл авсанаас болж Бүх оддын тоглолтыг өнжиж магадгүй ба энэ тохиолдолд түүний ард 1,069,368 саналтай бичигдэж байгаа Жэймс Харден гараанд гарч тоглох өндөр магадлалтай байна, гэхдээ дасгалжуулагч Стив Керр 1 сарын 29нд сэлгээний тоглогчид зарлагдсаны дараа хэнийг Кобигийн оронд гараанд гаргах вэ гэдгээ шийдэх юм...

Author:  Clickclick [ Jan.23.15 2:47 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

ЛЖ Көррид гүйцэгдчихдэг тоогүй ч юм болов уу даа :frog:

Author:  tr3y [ Jan.23.15 10:24 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Ер нь бол стат хараад амжилтаасаа харахад гоё гараа боллоо сэлгээг мөн чухал сонгоосой

Author:  JackGuy [ Jan.24.15 4:49 am ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

West-n garaa sonin bolchloo. KD ch baidaggui. Bas Harden arai muuxai yum bolchloo. Kobe-n orond garax bailgui. Kenny-n xeldgeer uzegchid Harden-s iluu Kobe-g uzmeer bgaa bn.

Author:  Шаазгай [ Jan.24.15 10:36 am ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

99 онд Айверсон лигийг оноо авалтаар тэргүүлж байсан хэрнээ оддын тоглолтонд сэлгээнд ч багтаж чадаагүй гэдэг шүү. Тэрний дэргэд ч Харден нтр ёстой лай л байна.

Author:  SkyzTheLimit [ Jan.24.15 12:22 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

99 онд Оддын тоглолт угаасаа болоогүй шд.

Author:  Шаазгай [ Jan.24.15 3:07 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Аан тийм юм байна. Ажил хаялт зарлаад цөөн тоглолт болсон, улирал хожуу эхэлсэн гээд угаасаа зохиогдоогүй юм байна.

Author:  ghostface [ Jan.27.15 12:21 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Image

1995 оны Грант Хилл рүүкий байхдаа, Бүх оддын тоглолтын санал асуулгад бүх тоглогчдыг тэргүүлж байжээ... энэ нь рүүкий тоглогч бүх оддын санал асуулгад бүх тоглогчдыг тэргүүлсэн анхны тохиолдол болсон юм байна...

Author:  Otgonbatt [ Jan.27.15 12:43 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Хилл нээрээ бэртэл гэмтэлээс хол байсан бол яах байсан бол бас л их сонирхолтой санагддаг шүү

Author:  ghostface [ Jan.27.15 6:15 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

энэ 5 залуу 3 онооны шидэлтийн тэмцээнд орохоор болсон гэнэдээ, одоогоор 6дахь тоглогчийн нэр хараахан тодроогүй байгаа юм байна...

Attachments:
10931499_366258503561695_768982826376360001_o.jpg
10931499_366258503561695_768982826376360001_o.jpg [ 322.81 KiB | Viewed 2429 times ]

Author:  Clickclick [ Jan.27.15 6:32 pm ]
Post subject:  Re: NBA All-Star Weekend: New-York - Brooklyn: 13-15 Feb

Яг тэмцээн дээр тэгээд маазраад байдаг, ид үедээ байгаа шидэгч нар харин өрсөлдөөд ширүүхэн юм болж магадгүй болж гээд баярлаад сууж байна энэ жил.

Page 1 of 4 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/