#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Андройд Апп-ууд
https://forum.asuult.net/viewtopic.php?f=301&t=186060
Page 7 of 7

Author:  monmail [ Oct.07.18 12:14 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Андроид үйлдлийн системтэй утсан дээр EPUB форматаар бэлтгэгдсэн ном унших апк хийлээ.
Монгол бичгийн номнуудыг бас унших боломжтой.
Attachment:
mngread.jpg
mngread.jpg [ 143.07 KiB | Viewed 1553 times ]
Эхний "Тэмдэглэлийн дэвтэр" нь хэрэглэгч өөрөө тэмдэглэл хөтлөх зориулалттай.
Тэмдэглэлийг монгол бичгээр болон кирилл монгол бичгээр бичиж хөтлөх юм.

Удахгүй Google Play Store-д татаж авахаар байрлуулна.

Author:  Сараан [ Oct.07.18 2:37 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

:wd: good work! iOS garhiin hvleey

Author:  arwaalj [ Oct.08.18 7:23 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

асуултийн app плай стороос олдохгүй юм. би олохгүй байнуу? ерөөсөө байхгүй байгаа юмуу?

Author:  monmail [ Oct.08.18 9:39 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Quote:
асуултийн app плай стороос олдохгүй юм. би олохгүй байнуу? ерөөсөө байхгүй байгаа юмуу?
Эцсийн шалгалтыг хийж дуусаагүй болохоор Google Store дээр ачаалаагүй байгаа болно.
Бас монгол бичгээр бэлтгэсэн хэдэн ном EPUB форматаар хийж гүйцээх хэрэгтэй байна.

" 'Асуултын' app play store" гэж байдаг юм уу? Би сайн мэдэхгүй юм.

Author:  ghostface [ Oct.08.18 11:45 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

myMngReader-аа playstore-д орохоор нь мэдэгдээрэй, хүлээж байя... Epub файлуудыг Aldiko reader дээр унших гэхээр Ө,Ү үсгүүд нь танигдахгүй дөрвөлжин дүрсүүд болоод байдаг юм гэхдээ ч одоо ч бүүр уншсаар байгаад сурчиж дээ....

Author:  Сараан [ Oct.08.18 2:29 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Quote:
асуултийн app плай стороос олдохгүй юм. би олохгүй байнуу? ерөөсөө байхгүй байгаа юмуу?
Tapatalk gd app r orood bnlee asuultruu hvmvvs

signature dr n I’m using tapatalk gj garaad bas android s orhoor shuud tapatalk app suulgah uu gj asuuj blee

Author:  arwaalj [ Oct.09.18 1:52 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Quote:
Quote:
асуултийн app плай стороос олдохгүй юм. би олохгүй байнуу? ерөөсөө байхгүй байгаа юмуу?
Эцсийн шалгалтыг хийж дуусаагүй болохоор Google Store дээр ачаалаагүй байгаа болно.
Бас монгол бичгээр бэлтгэсэн хэдэн ном EPUB форматаар хийж гүйцээх хэрэгтэй байна.

" 'Асуултын' app play store" гэж байдаг юм уу? Би сайн мэдэхгүй юм.
iphone барьдаг байхад асуулт самбарын утсанд зориулсан програм байдаг байсан. тэгээд самсунг болгоод нөгөөхөө хайсан олдохгүй байгаамлдаа

Author:  arwaalj [ Oct.09.18 7:19 pm ]
Post subject:  Re: RE: Re: Андройд Апп-ууд

Quote:
Quote:
Quote:
асуултийн app плай стороос олдохгүй юм. би олохгүй байнуу? ерөөсөө байхгүй байгаа юмуу?
Эцсийн шалгалтыг хийж дуусаагүй болохоор Google Store дээр ачаалаагүй байгаа болно.
Бас монгол бичгээр бэлтгэсэн хэдэн ном EPUB форматаар хийж гүйцээх хэрэгтэй байна.

" 'Асуултын' app play store" гэж байдаг юм уу? Би сайн мэдэхгүй юм.
iphone барьдаг байхад асуулт самбарын утсанд зориулсан програм байдаг байсан. тэгээд самсунг болгоод нөгөөхөө хайсан олдохгүй байгаамлдаа
баярлалаа сараанааа олчлоо дажгүй юм байна

Sent from my SM-J330G using Tapatalk

Author:  monmail [ Oct.26.18 2:04 pm ]
Post subject:  Re: RE: Re: Андройд Апп-ууд

ePUB Reader аппликейшний хэрэглэгчийн интерфейсийн харагдах байдал: Тэмдэглэл хэсэг.
Attachment:
memo.png
memo.png [ 333.04 KiB | Viewed 1419 times ]
Хэрэглэгч тэмдэглэлээ кирилл монгол бичиг ба худам монгол бичгээр хөтлөх юм.
Уншиж байгаа номныхоо тухай болон бусад ямар ч юмсын тухай өөрийн хүссэн зүйлээ бичнэ.

Author:  Сараан [ Oct.26.18 3:26 pm ]
Post subject:  Re: RE: Re: Андройд Апп-ууд

Quote:
баярлалаа сараанааа олчлоо дажгүй юм байна

Sent from my SM-J330G using Tapatalk
door n tenegteed I’m using tapatalk mok gd bdag n tenegg bgaaz :)))

Author:  monmail [ Dec.05.18 5:41 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Монгол бичгийн ePubReader программ бүрэн шалгагдаж дуусаагүй байна. Нэлээд олон талын шийдвэрлэх, андройд орчинд ямар нэгэн зөрчилгүй харэгдуулах гэх мэт асуудлууд байна. Тухай бүрийг нь туршиж шийдэх замыг нь хайж байна.
Хэсэг хугацаанд энэ чиглэлийг хойш тавьсан.

Одоо нэг жижиг аппликейшн хийж бараг бэлэн болсон. Зорилго нь: монгол бичгээр зөв бичиж сурахад туслах. Учир нь бидний одоо хэрэглэж байгаа кирилл монгол бичгээс монгол бичгийн монгол бичиг нь маш зөрүүтэй байдаг. Иймээс ямар үгийг яаж бичдэг (галиг) болохыг мэдэж цээжлэх нь чухал юм.
Attachment:
ddd.jpg
ddd.jpg [ 410.8 KiB | Viewed 1173 times ]
Нүүр хуудас нь ийм байна.

"Эхлэх" товчийг дарсны дараа "үгс"-үүд гарах бөгөөд (дээд талд) тухайн үгийн монгол бичгийн галигийн дагуу бичээд (+) товчийг дарсны дараа зөв бичсэн эсэх тухай хариулт гарна.

Энэ апк-ийг ойрын өдрүүдэд Google Store-д татаж авахаар байршуулна.

Author:  Hundaga [ Dec.09.18 1:34 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд


Author:  monmail [ Jan.19.19 1:44 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Монгол бичгээр зөв галиглаж бичихээ шалгадаг, тоглоом таавар хэлбэрийн аппликейшн бараг бэлэг боллоо. Нийтдээ 6617 үгтэй.
Зарим нэгэн функц (дахин эхлүүлэх - reset г.м.), тусламж заавар гэх мэтийг бэлтгэж байна.
Attachment:
Screenshot_1547872084.png
Screenshot_1547872084.png [ 269.49 KiB | Viewed 989 times ]
Нүүр хүүдас, цэс дэлгэсэн байдлаар харагдах нь.
Attachment:
reset.png
reset.png [ 55.66 KiB | Viewed 989 times ]
Дахин эхлүүлэх - reset функц ажиллаж байгаа нь.
Attachment:
Screenshot_1547874723.png
Screenshot_1547874723.png [ 112.67 KiB | Viewed 984 times ]
Тусламж, зааврын хуудасны харагдах байдал

Author:  monmail [ Jan.23.19 9:57 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Монгол бичгээр бичих үг, утгын товч тайлбар харагдах нь:
Attachment:
Screenshot_1548204688.png
Screenshot_1548204688.png [ 193.78 KiB | Viewed 933 times ]
Уг үгийг доод талын урт нүдэнд кирилл юм уу латинаар галиглаж бичээд бататгах товчийг дарснаар таны зөв бисэн эсэхийг шалгах болно.

Author:  monmail [ Feb.02.19 11:51 am ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Attachment:
ic_launcher_round.png
ic_launcher_round.png [ 7.7 KiB | Viewed 848 times ]
Андроид apk-ийн icon

Author:  monmail [ Aug.31.19 12:46 pm ]
Post subject:  Re: Андройд Апп-ууд

Монгол бичгийн ePubReader болон "Монгол бичгээр зөв галиглаж бичихээ шалгадаг" гэсэн хоёр андроид апк-ийн талаар одоогоор өөрчлөлт шинэчлэл 0% байна. Эцсийн байдлаар болгож турших шатанд хүрэх гээд л зогссон байдалтай байна.

Монгол бичгийн гар буюу товчлуурын программ дээр завтай үедээ хэсэг ажиллалаа. Нэлээд дээр үед гар утаснууд жижиг дэлгэцтэй байх үед ашиглахаар хийж байсан.

Image

Одоо шинээр өөрчилж товчлуурын мөрийн тоог нэмэх (дээд талд тооны товчлуурууд нэмэгдэнэ), бас худам монгол бичгээр бичих боломжтой болгож байна. Нэг товч ддараад монгол юм уу латин үсгийн гараар зүгээр л галиглаад бичнэ.
Attachment:
Screenshot_20190831-122812.png
Screenshot_20190831-122812.png [ 139.72 KiB | Viewed 115 times ]
Энд шинэчилсэн гарын байрлал харагдаж байна. Мөн монгол бичгээр текст оруулсан байдал.

Энэ зурагт харагдахгүй (хийж бэлэн болгоогүй) байгаа дахин нэг мөр байгаа бөгөөд тэр мөрөнд монгол бичиг рүү шилжүүлэх товч, монгол бичигт шилжсэн тохиолдолд элдэв нэмэлт (MVS, FVS1-3, NNBS) товчнууд гар ирэх юм.

Page 7 of 7 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/