#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Mongolian Keyboard Layout
https://forum.asuult.net/viewtopic.php?f=39&t=195667
Page 1 of 1

Author:  monmail [ Mar.01.19 4:51 pm ]
Post subject:  Mongolian Keyboard Layout

Windows үйлдлийн системийн орчинд монгол бичгээр бичих зориулалттай гарын дрйверийг татаж авахаар орууллаа.

Татаж авах линк: Mongolian Keyboard Driver

Архивласан RAR файлыг татаж авсны дараа задлаад setup.exe программыг ажиллуулна.
Attachment:
setup.png
setup.png [ 9.6 KiB | Viewed 1089 times ]
Монгол бичгийн гар суусны дараа бүрэн суусан тухай мэдээлэл гарна.
Attachment:
The attachment completed.png is no longer available
Дээрх зураг нь Windows 8.1 үйлдлийн системд харагдах цонх болно.

Монгол бичгийн гар суусан тухай Control Panel-ийн Uninstall Program гэсэн үйлчилгээний цонхон дотор харагдах байдал.
Attachment:
in_programs.png
in_programs.png [ 45.78 KiB | Viewed 1089 times ]
Энэ зураг нь Windows 8.1 үйлдлийн системийнх болно.


Гарын байрлалын хэлийг сонгох цонхны байдал:
Attachment:
kbds.png
kbds.png [ 20.73 KiB | Viewed 1089 times ]

Монгол бичгийн гар нь ашиглагдаж байгаа кирилл бичгийн гарын дэд нэмэгдэл болж суусан байх бөгөөд хооронд нь шилжихийн тулд монгол хэлийг сонгосны дараа Ctrl+Shift (Control ба Shift) товчуудыг зэрэг дарж шилжинэ.
Attachment:
Shortcut-CTRL-SHIFT-F6.png
Shortcut-CTRL-SHIFT-F6.png [ 17.31 KiB | Viewed 1089 times ]
*********** ************* *******************
Гар дээрх үсгийн байрлалууд:

1. Жижиг үсгээр бичих үед:
Attachment:
mngkeyboard.png
mngkeyboard.png [ 18.41 KiB | Viewed 1089 times ]
1. Том үсгээр буюу Shift товчийг дарж байгаад бичих үед:
Attachment:
mngkeyboard.png
mngkeyboard.png [ 18.41 KiB | Viewed 1089 times ]

Author:  monmail [ Mar.01.19 4:55 pm ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

********** ************** *****************

cyr_mon.otf – монгол бичгээр бичсэн бичвэрийг шууд кирилл үсгээр болгож харуулдаг, монгол бичгийн ижил дүрстэй өөр үсгүүдийг харж шалгах зориулалттай үсгийн тог.
Attachment:
cyr_mon.rar [57.31 KiB]
Downloaded 31 times
Монгол бичгээр бичсэн текстийг энэ фонтоор солиход монгол үсгүүд нь шууд кирилл монгол үсэг болж харагдана. Энэхүү Cyrillic Mon үсгийн тигийг ашиглан монгол бичгийн гарын драйверээр бичээд дараа нь үсгийн тигийг нь ямар нэгэн монгол үсгийн тиг болгож солих мэтээр ажиллахад хялбар, ижил дүрстэй өөр өөр үсгүүдийг ялгаж таних, алдаагаа засварлахад хэрэгтэй болно.

Cyrillic Mon үсгийн тигээр солиход хуучин монгол үсгүүд ямар кирилл үсгийн дүрсээр харагдахыг харуулсан хүснэгт:
Attachment:
usguud.png
usguud.png [ 20.16 KiB | Viewed 1085 times ]

Author:  monmail [ Mar.01.19 5:21 pm ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

Компьютерийн гарны хэл сонгосон байдлыг харуулдаг баруун доод буланд гарч буй тэмдэглэгээ:
(энэ нь Windows 8.1 дээрх болно. Суулгасан үндсэн драйверүүд нь English USA Layout ба Mongolian Cyrillic Layout хоёр.)
Attachment:
cyrmon.png
cyrmon.png [ 23.92 KiB | Viewed 1083 times ]
Энд кирилл монголыг сонгосон байна.

Attachment:
mngmon.png
mngmon.png [ 26.33 KiB | Viewed 1083 times ]
Энд монгол гарын драйвер сонгогдсон үед Shift+Ctrl дараа худам монгол бичгийн гар руу шилжсэн байна.

Author:  Call [ Mar.02.19 2:15 am ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

:wd: :wd: :hi: :hi:

Author:  monmail [ Mar.28.19 1:04 pm ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

Дээр нэг аттачмент дутуу орсон байна. Maximum allowed attachment counts is 5.


Гар дээрх үсгийн байрлалууд:

1. Жижиг үсгээр бичих үед:
Attachment:
mngkeyboard.png
mngkeyboard.png [ 18.41 KiB | Viewed 952 times ]

2. Том үсгээр буюу Shift товчийг дарж байгаад бичих үед:
Attachment:
mngkeyboardCaps.png
mngkeyboardCaps.png [ 16.21 KiB | Viewed 952 times ]

Author:  Call [ Mar.29.19 3:08 am ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

Dajgyi shyy.. :wd:

Author:  Саруул [ Mar.29.19 4:20 am ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

Гэхдээ энэ цонхны өөрийн сток гараас юугаараа өөр вэ?

Author:  monmail [ Apr.02.19 6:29 pm ]
Post subject:  Re: Mongolian Keyboard Layout

Quote:
Гэхдээ энэ цонхны өөрийн сток гараас юугаараа өөр вэ?
Энэ нь Windows-ын сток гараас үсгийн байрлалаар өөр байж магадгүй. (хэрэглэж үзээгүй тул мэдэхгүй байна)
Энэ гарын хувьд монгол бичгийн үсгийг кирилл монгол бичгийн үсэгтэй шууд дүйцүүлж байрлуулсан тул бичихэд амархан байдаг юм. (миний өөрийн хувьд)

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/