#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 11:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Sep.05.08 2:39 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
монгол улсад үйл ажилагаагаа явуулж байгаа ЕБС-ын тухай мэдээ мэдээлэл цаг үеийн байдлыг бичиж байх болно
/чат хийх, эх сурвалж муутай мэдээлэл тавихийг хатуу хориглоно/

хүндэтгсэн Нэмо

_________________
Ministry of Health


Last edited by nemo hsum on Sep.05.08 2:42 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.05.08 2:39 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Суурь боловсролын 8-р ангийн сурагчдаас математик, иргэний боловсролын чиглэлээр сурлагын амжилтыг үнэлэх судалгааг олон улсын аргачлалаар 2004-2006 онуудад зохион байгуулан авлаа. САҮҮС-нд оролцогчид нийт өгөгдсөн даалгаврын 46,8 хувийг, математикийн даалгаврын 47.8 хувийг, иргэний боловсролын даалгаврын 45,7 хувийг тус тус зөв гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын БСШУЯ-наас “Сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа”-г МБХАН /хуучнаар МННХ/-гийн санхүүжилтээр хийсэн нь Олон Улсын Боловсролын үнэлгээний байгууллага /IEA/-ын аргачлалаар зохион байгуулсан анхны томоохон ажил боллоо.

IEA-аас дэлхийн 60 гаруй оронд зохион явуулдаг TIMSS, CIVED, PIRLS, PISA судалгаануудыг явуулж тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Дээрх судалгаануудын арга зүйд түшиглэн манай оронд САҮҮС-г явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 8-р ангийн сурагчдын математикийн болон иргэний боловсролын сургалтанд үнэлгээ хийхээр болсон юм.

МБХАН-ээс САҮҮС-г явуулах ажлыг МБҮТ-д хариуцуулсан бөгөөд TIMSS, CIVED олон улсын судалгааны аргачлалыг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж судалгааг явуулав.

Судалгаагаар ЕБС-ийн суралцагчдын сурлагын амжилтыг судлан үзэж судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, боловсролын салбарт ажиллагчид, эцэг, эх, иргэдэд танилцуулах замаар сургалтын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх зорилт тавин ажилласан болно.

САҮҮС-г зохион явуулах арга зүйг тодорхой болгох, сургуулийн захирал, судалгаанд хамрагдсан бүлгийн сурагчдад математик, нийгмийн ухааны хичээл заадаг багш нар болон сурагчдаас авах асуулгуудыг боловсруулах, сурлагын амжилтыг үнэлэхэд ашиглах даалгавруудыг зохиож турших, судалгааны түүвэр хийх, судалгааны мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг 2004-2005 онд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааг явуулсны үр дүнд Монгол улсын суурь боловсролын өнөөгийн түвшин, боловсролын үйлчилгээний чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийн баялаг сантай боллоо. Судалгааны материалд боловсруулалт хийж байх явцад ЕБС-ийн сургалтын чанар, үр дүнгийн асуудал нь төдийлөн сайнгүй байгаа бөгөөд цаашид сургалтын орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр их зүйлсийг хийх шаардлагатай байгаа нь харагдлаа.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.05.08 2:40 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Судалгааны товч үр дүнгээс
САҮҮС-ны зорилго нь суурь боловсрол эзэмшигчдийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар судлан сурлагын амжилт оршин суугаа газар, хүн ам зүй, сургууль, гэр бүл, сурагчаас өөрсдөөс нь хэрхэн хамаарч байгааг тогтоож улмаар сургалтын чанарыг сайжруулахад судалгааны үр дүнг харгалзан үзэхэд оршино.

САҮҮС-ны бэлтгэлийг хангах ажлыг 2004 оны 1 сараас мөн оны 10 сарыг дуустал хугацаанд хийсэн бөгөөд 2004 оны 11 сараас САҮҮС-г зохион байгуулах ажлыг эхлэн мэдээлэл цуглуулах ажлыг 2005 оны 4 сарын 13-29-нд хийж гүйцэтгэв.

2004-2005 оны хичээлийн жилд ЕБС-иудын 8-р ангид суралцаж байсан 56672 сурагчдын дундаас судалгааны түүврийг хийж 147 сургуулийн 150 бүлгийн 4729 сурагчаас судалгааг авч дүгнэлт хийлээ.

Судалгааны үеэр сургуулийн захирал, судалгаанд хамрагдсан сурагчдад математик, иргэний боловсролын хичээл заадаг багш нар болон сурагчдаас асуулгын судалгаа авснаас гадна сурагчдаас математик, иргэний боловсролын хичээлээр сорил авав.

САҮҮС-нд оролцогчид нийт өгөгдсөн даалгаврын 46,8 хувийг, математикийн даалгаврын 47.8 хувийг, иргэний боловсролын даалгаврын 45,7 хувийг тус тус зөв гүйцэтгэсэн байна.

САҮҮС-нд оролцогчдын сурлагын амжилтанд үндэслэн судалгаанд хамрагдвал зохих ангийн нийт сурагчдын сурлагын амжилтыг тооцож гаргахад ерөнхий дүнгээр 48,6 %, математикаар 50,3 %, иргэний боловсролоор 46,6 % байна.

Сурлагын амжилтыг үндэсний болон олон улсын судалгаанд ашигладаг жишсэн оноо /scaled score/-гоор илэрхийлэн дүн шинжилгээ хийсэн судалгааг манай улсын хувьд урьд өмнө нь хийж байгаагүй бөгөөд энэхүү судалгааны үр дүнг жишсэн оноонд шилжүүлэн дүгнэлт гаргалаа. Жишсэн оноонд шилжүүлэн дүгнэлт гаргаснаар сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөлөл, хоорондох ялгаа зааг хир зэрэг байгааг тодорхойлох бололцоо бүрддэг. Олон улсын судалгааны дүнгээс үзэхэд арифметик дундаж нь 500, стандарт хазайлт нь 100 байх жишсэн оноонд шилжүүлсэн үед 60 оноо нь ойролцоогоор 1 жилд олгох боловсролтой “тэнцэнэ” гэж үздэг.

Суралцагчдын дүнгийн онооны тархалтыг судлан үзэхэд ерөнхий оноо, математикийн оноо, иргэний боловсролын онооны аль нь ч хэвийн тархалттай ойролцоо байв. /График 1, 2, 3/

Хөвгүүд математикийн хичээлд 504 оноо, иргэний боловсролын хичээлд 495 оноотой байгаа бол охид харгалзан 499, 506 оноотой байна. Өөрөөр хэлбэл хөвгүүд математикт, охид иргэний боловсролын хичээлд арай илүү байгаа боловч ач холбогдол өгөхүйц ялгаа алга байв.

16 настай суралцагчдын сурлагын ерөнхий оноо улсын дундаж үзүүлэлттэй адилхан байсан бол 16-аас доош насныхан 31-41 оноогоор дээгүүр, 16-аас дээш насныхан 60-67 оноогоор доогуур үзүүлэлттэй байлаа.

15-аас доош насны сурагчид математикт 540 оноо, иргэний боловсролын хичээлд 530 оноо авсан бол 15 насны сурагчид математикт 532 оноо, иргэний боловсролын хичээлд 519 оноо авсан бол 17 насны сурагчид математикт 444 оноо, иргэний боловсролын хичээлд 452 оноо, 17-гоос дээш насны сурагчид математикт 437 оноо, иргэний боловсролын хичээлд 458 оноо тус тус авсан байна.

Монгол улс эдийн засгийн 5 бүсэд хуваагддаг бөгөөд сурлагын амжилтыг бүс нутгаар авч үзэхэд Хангай бүс /511 оноо/, Төв /506 оноо/, Улаанбаатарын бүс /503 оноо/-ийн сурагчдын сурлагын амжилт улсын дундажаас дээгүүр үзүүлэлттэй байсан бол Баруун бүс /468 оноо/, Зүүн бүс /459 оноо/-үүдэд улсын дундажаас доогуур үзүүлэлттэй байв.

Сурлагын амжилтыг суурьшлаар авч үзэхэд нийслэл, аймгийн төвийн сургуульд суралцагчдын дүн ойролцоо гарсан /улсын дундажаас 4-6 оноогоор илүү/ бөгөөд хөдөөгийн суманд суралцагчдын сурлагын дүн дундажаас ихээхэн доогуур /улсын дундажаас 37 оноогоор дутуу/ байна.

Монгол улс засаг захиргааны хувьд нийслэл хот болон 21 аймагт хуваагддаг бөгөөд суралцагчдын сурлагын ерөнхий оноо Орхон, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Дархан-Уул аймагт улсын дундажаас 31-55 оноогоор илүү байхад Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь аймагт 56-111 оноогоор доогуур байна. Хамгийн өндөр оноо үзүүлсэн Орхон аймгийн сурагчдын оноо хамгийн бага байгаа Баян-Өлгий аймгийнхаас 166 оноогоор дээгүүр байгаа нь сургалтын үр дүн аймаг бүрт харилцан адилгүй байгааг харууллаа.

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: Sep.05.08 2:41 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Судалгааны үр дүнгээс харахад англи хэл нь сурагчдын дуртай хичээлийн нэгд тооцогддог боловч англи хэлний суурь болон бүрэн дунд боловсролын түвшин стандартад хүрэхгүй анги ахих тусам англи хэлний мэдлэгийн түвшин өсөхгүй улам дордож байгаа үр дүн гарч байна. Багшийн англи хэлний мэдлэгийн сорилын дүнгээс харахад тэдгээрийн мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа ба үүнээс улбаалаад сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
“Монгол улсийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.2.7 заалтыг үндэслэн англи хэлний суурь болон бүрэн дунд боловсролын агуулга, стандартын хэрэгжилт, багшийн заах арга зүй, мэргэжил дээшлүүлэх ажил, сурагчдын мэдлэг чадварын түвшин, сургалтын орчин, үнэлгээний тогтолцоонд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг БСШУЯ-ны санхүүжилтээр хийлээ.

БСШУЯ-аас уг судалгааг явуулах ажлыг манай байгууллагад хариуцуулсан бөгөөд олон улсын судалгааны аргачлалыг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж судалгааг явуулав. Судалгаагаар ЕБС-ийн суралцагчдын англи хэлний сурлагын амжилтыг судлан үзэж судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, боловсролын салбарт ажиллагчид, эцэг, эх, иргэдэд танилцуулах замаар сургалтын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх зорилт тавин ажилласан болно.

Манай байгууллага нь олон улсын болон үндэсний хэмжээний сурлагын амжилтын арга зүйд суралцаж, зохих туршлага хуримтлуулж байгаа бөгөөд сургуулийн захирал, судалгаанд хамрагдсан бүлгийн сурагчдад англи хэлний хичээл заадаг багш нар болон сурагчдаас авах асуулгыг боловсруулах, сурлагын амжилтыг үнэлэх даалгавруудыг зохиож турших, судалгааны түүвэр хийх, судалгааны мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх ажлуудыг гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг явуулсаны үр дүнд Монгол улсын суурь болон бүрэн дунд боловсролын англи хэлний өнөөгийн түвшин, боловсролын үйлчилгээний чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийн баялаг сантай боллоо.
Судалгааны үр дүнгээс
Судалгааны үр дүнд дараах ерөнхий дүгнэлтүүд гарч байна.

Англи хэлний боловсролын стандарт, хөтөлбөр төлөвлөгөөний хувьд: Судалгааны үр дүнгээс харахад англи хэл нь сурагчдын дуртай хичээлийн нэгд тооцогддог боловч англи хэлний суурь болон бүрэн дунд боловсролын түвшин стандартад хүрэхгүй анги ахих тусам англи хэлний мэдлэгийн түвшин өсөхгүй улам дордож байгаа үр дүн гарч байна. Багшийн англи хэлний мэдлэгийн сорилын дүнгээс харахад тэдгээрийн мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа ба үүнээс улбаалаад сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь дараах хүчин зүйлсээс хамаарч байна. Үүнд:
Англи хэлний сургалт хот, хөдөө, сум, сургуулиуд тэр байтугай багшаас хамааран сургалт харилцан адилгүй жигд бус;
Ном сурах бичгийн агуулга стандартад нийцээгүй, түүнээс гадна агуулга нь сонирхол татахуйц бус нэгэн хэвийн байдаг;
Төрийн бодлого бодит байдалтай уялддаггүй;
Эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй, түүнийг таниулан сурталчилах үйл ажиллагаа маш хангалтгүй;
Сурагчдын сурах, сургах орчин бүрэн бүрэлдээгүй;Багш нарын боловсруулдаг хөтөлбөр, төлөвлөгөөнд зохистой хяналт байхгүй;
Багшлах боловсон хүчин дутмаг, багш нарын нийгмийн асуудал шийдэгдээгүй;
Сургалтын орчин хэрэглэгдэхүүний хувьд: Сургалтын чухал хэрэгдэглэхүүн болон диктофоны хүрэлцээ үнэхээрийн дутмаг байдаг нь сурагчдын англи хэлний сонсох чадавхийг хоцрогдуулахад хүргэсэн байна, түүнчлэн ярих чадамжийн хувьд бүр ч хангалтгүй байна.Сургалтын орчин үеийн хэрэглэгдэхүүний хангамж маш дутмаг, хэрэглэх нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас англи хэлний сургалтанд бараг хэрэглэгддэггүй байна.Сургалтын анги танхимийн тохижилтыг дунд гэж үнэлсэн бөгөөд харин сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ бага ба үүнээс үүдэн түүний хэрэглээний түвшин хангалтгүй байхад хүргэжээ.
Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар, сургалт: Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдалтыг авч үзвэл мэдээлэл холбооны технологийг сургалтын зорилгоор ашиглах сургалт, үнэлгээний талаарх сургалт, үндэсний сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих сургалтуудад багахан хэсэг нь хамрагддаг (бараг хамрагддаггүй), харин заах ур чадварын сургалтанд харьцангуй илүү хамрагддаг ч үр өгөөж нь муу байна. Мөн багш нарын стандарт, хууль эрх зүйн талаарх ойлголт тааруу, зайнаас бусад төрлийн сургалтанд төдийлөн сэтгэл ханамжгүй, мэргэжил дээшлүүлэх боломж хомс, багш нарын хичээлээ заах арга барил, ур чадвар, харилцааны соёл зэрэг нь хангалтгүй түвшинд байна.
Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн талаар: Багшийн англи хэлний мэдлэгийн сорилын дүнгээс харахад тэдгээрийн мэдлэгийн түвшин хангалтүй байгаа ба үүнээс улбаалаад сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Англи хэлний багшлах боловсон хүчний насны бүтэц залуу байгаа боловч энэ давуу талыг гадаад болон дотоод сөрөг нөлөөллийн улмаас ашиглаж чадахгүй байна. Багшийн цалин бага, боловсролын байгууллагын уяалдаа байхгүй, дэд бүтэц муу зэрэг шалтгааны улмаас багшийн сэтгэл ханамжийн түвшин дунд, сургуулиудын хүний нөөцийн бодлого маш муу, багш дутмаг учраас сургалтууд төдийлөн сайн заагддаггүй, багшийг шинээр ажилд авах, ажилд нь тогтвор суурьшилтай байлгахын тулд ямар нэгэн арга хэмжээ сургууль болон төр засгаас авдаггүй, авдаг нь хангалттай бус, багшийн ур чадвар тийм ч хангалттай түвшинд биш, багш нарын хичээлээ заах арга барил, ур чадвар, харилцааны соёл зэрэг нь хангалтгүй түвшинд байна.

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.25.09 4:00 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Dec.26.03 11:48 pm
Posts: 388
Location: above
Image
Хартфорд Институт
Улаанбаатар, Монгол

Хартфорд Институт нь Монголд 2005 онд байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа Олон Улсын зэрэг олгох болсон. Улаанбаатарт байрлах шинэ сургуульд 400 гаруй оюутан сурах боломжтой. Утасгүй интернэттэй тул интернетээр судалгаа хийх, мэдээлэл хайх, олон улстай харилцах өргөн боломжтой.
Бизнесийн чиглэлээр дээд боловсролын зэрэг олгодог Рафлес Их Сургууль нь Маркетинг, Менежмент, Банк санхүү, Аялал жуулчлал зочид буудал зэрэг мэргэжлээр оюутан суралцуулдаг. Мөн Хувцас дизайн, Интерьер дизайн, График дизайн, Мултимедиа дизайны чиглэлээр дээд боловсролын зэрэг олгох сургалтуудыг явуулж байна.
Image
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, Улаанбаатар (Хуучнаар ХИД 1 –ийн байр)

Утас: 976-11-323663, 99040202
Факс: 976-11-319677
Оюутны үйлчилгээний алба: 976-11-312216

Вэбсайт:
http://www.hartford-institute.edu.mn
http://www.hartford.mn

_________________
power beyond measure


Top
   
PostPosted: Jan.23.10 4:51 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15647
Location: •Модон Рикиши дэвжээ
11r angi tugsugchid ajil mergejil forumaar zochilj ireeduin mergejiliinhee talaar baga ch gesen medeelel avna uu?
End darj sonirhono uu?

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.12.11 12:09 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6302
Location: The quiet one :(
Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй улсын ерөнхий боловсролын сургуулиудын нэрс:
Баянгол: ЭӨЦС
113 - р сургууль
ЭУЦС
ЭӨЦС
Оюуны ундраа ЦС
Монгени
73-р сургууль
70-р сургууль
51-р сургууль
47-р сургууль
сэтгэмж цогцолбор
28-р сургууль
20-р сургууль
19-р сургууль
9-р сургууль
40-р сургууль
Баянзүрх: 102-р сургууль
Амгалан
Шавь
111-р сургууль
97-р сургууль
90-р сургууль
88-р сургууль
87-р сургууль
85-р сургууль
55-р сургууль
48-р сургууль
33-р сургууль
92-р сургууль
79-р сургууль
53-р сургууль
14-р сургууль
84-р сургууль
Хүүхэд асран хүмүүжүүлэх төв
44-р сургууль
Баянзүрх цогцолбор сургууль
21-р сургууль
Сонгинохайрхан: 106-р сургууль
107-р сургууль
104 сургууль
74-р сургууль
62-р сургууль
42-р сургууль
105-р сургууль
65-р сургууль
76-р сургууль
67-р сургууль
12-р сургууль
Ирээдүй цогцолбор сургууль
Сүхбаатар:29-р сургууль
МЭХС
АЗЭС
45-р сургууль
31-р сургууль
25-р сургууль
16-р сургууль
11-р сургууль
6-р сургууль
2-р сургууль
35-р сургууль
116-р сургууль
58-р сургууль
3-р сургууль
4-р сургууль
Хануул: 114-р сургууль
75-р сургууль
63-р сургууль
Цэцээ гүн
52-р сургууль
41-р сургууль
34-р сургууль
26-р сургууль
18-р сургууль
15-р сургууль
10 дугаар сургууль
32-р сургууль
Буянт-Ухаа цогцолбор сургууль
Чингэлтэй: 117-р сургууль
112-р сургууль
72-р сургууль
57-р сургууль
50-р сургууль
39-р сургууль
23-р сургууль
17-р сургууль
5-р сургууль
24-р сургууль
49-р сургууль
37-р сургууль
61-р сургууль
Багахангай:Хангай цогцолбор
Багануур:Боловсрол цогцолбор
Налайх: test
Эрдмийн оргил
109 бага сургууль
Сод ирээдүй цогцолбор
Чандмань цогцолбор
Голомт цогцолбор


Top
   
PostPosted: Jan.12.11 12:12 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6302
Location: The quiet one :(
Хувийн сургуулиудын нэрс:
Баянгол: Хүслийн өргөө дунд сургууль
Сэн лизэ бүрэн дунд сургууль
Эхлэл
Гурван тамир
Номун далай
Шатлал
Хүрээ тулга
Номч дунд сургууль
Онол дунд сургууль
Оюуны нахиа


Баянзүрх:Саруул цогцолбор


Сонгинохайрхан:
Номуун дунд сургууль
Гэрэлт - Ирээдүй дунд сургууль
Батномуун сургууль
Чандмань сургууль

Сүхбаатар:Монгол - Хятад найрамдал
Эрдэмтөгс бүрэн дунд сургууль
Сакура
Гэгээрэл
MH-Nairamdal сургууль
Сод эрдэм


Чингэлтэй:Зуун билиг дунд сургууль


Top
   
PostPosted: Jun.04.12 11:23 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.25.06 8:13 pm
Posts: 382
Zarlal

6 sariin 4-7 hurtel oroinii 6 tsagaas udur bur MUIS. MKS deer matematikiin soril avch suragch buhniig shalgaj bn. Une tulburgui hurch ireed busadtaigaa uraldaad ter dor ni hen heden onoo avsan gedgiig ni shalgaad zasaad ugnu. HUnd angilliin nuhuh test buhii 10 bodlogoor sorilt bolno. Uursdiinhuu shalgaad uzeerei.
Bodolt analiz tailbar ni daraagiin udriin soriltiin umnu boloh bolno. Hamgiin undur onoo avsan 1 suragchiig bainga shagnan uramshuulna. 99155569

_________________
;-)


Top
   
PostPosted: Mar.06.14 7:50 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.21.14 4:00 pm
Posts: 67
Сайн бна уу? Би энэ жил эеш өгөх юмаа. Би өөрөө эдийн засагч эсвэл хуулиар явна гэж бодож бгаа. Тэгээд энэ мэргэжилд мат, англи хэл, нийгэм бхад л хангалттай юм шиг бна. Гэтэл хүмүүс олон шалгалт өгсөн нь их сургуульд орон боломж өндөртэй байдаг гээд байх юм. Би физик, монгол хэлний шалгалтыг нэмж өгөх үү яах уу? Туршлагаасаа хуваалцаач


Top
   
PostPosted: Jan.20.16 9:56 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Aug.09.15 4:25 pm
Posts: 46
Би өөрөө төгсөөгүй л дээ гэхдээ манай багш нар дэндүү олон юмаар юугаа хийхэв нэгэнт шийдчихсэн бол өөрийнхөө мэргэжил рүү чиглэсэн хичээлүүдээр л өгсөн нь дээр олон хэрэггүй юм өгөөд дэмий дээд тал нь 5 байхад болнодоо гэж захьдаг :)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited