#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.19 8:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Dec.19.11 12:57 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Nov.06.11 1:06 am
Posts: 7
toefl uguud neg udaa undur onoo awal dahij uguh shaardlagagvi bdimu? ganc undur onootoi bhad boldimu? (ynz bvriin tetgelg,surguulid orhod?)


Top
   
PostPosted: Dec.19.11 1:04 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Nov.06.11 1:06 am
Posts: 7
goy sedew bna shv.medee oruulha bitgi bolioroi


Top
   
PostPosted: Dec.19.11 1:12 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.06.10 11:27 pm
Posts: 684
:wd:


Top
   
PostPosted: Dec.19.11 2:02 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2461
Location: in binge.
markk.

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Dec.19.11 11:51 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
нэг хэсэг завгүй байллаа хэхэ одоо 2012 оны тэтгэлэгийн талаар мэдээлэл оруулаяа

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Dec.19.11 11:54 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
Fellows are selected by the Public Affairs Section of the U.S. Embassy, Ulaanbaatar. Applicants will be assessed on the contribution that their study would make to greater understanding between the United States and Mongolia, and the likelihood of the applicant performing successfully in a U.S. Academic setting. The number of grants awarded each year depends on the level of available funds. In recent years, the number of new students funded each year has ranged from three to six. The Fulbright Foreign Student Program is announced through main daily newspapers as “Unuudur and “Udriin Sonin” around April 15th of each year.

To qualify, applicants must meet following basic requirements:

* Be a Mongolian citizen, currently living in Mongolia
* Hold a first university degree (B.A. or equivalent)
* Have a fluent English (minimum IBT score of 80, Institutional TOEFL score of 550)
* Be able for a personal interview with the Fulbright Selection panel

The Program supports study in most fields of social sciences and humanities, including:

* American Literature
* American Studies
* Business (all areas)
* Communications
* Community/Urban Planning
* Economic Development
* Economics
* Education
* Environmental Studies
* Fine and Performing Arts
* International Relations » Journalism
* Law
* Library Science
* Management of IT and Information Systems
* Public Administration
* Public Health
* Public Policy
* Social Work
* Teaching English to Speakers of Other Languages (TESOL)
* » Women’s Studies/Gender and Development

If your field of interest is not listed above please get hold of Fulbright office of Public Affairs Section

Timelines:

January – February: Scholarship is announced through media and U.S. Embassy website
April: Applications received by Embassy Public Affairs Section; Technical screening & prescreening of applications
May: Fulbright selection panel interview
May - September: Finalists take IBT & GRE tests & prepare application for submission to US universities
October - November: Submission of application to U.S Universities
May of next year: University placements are announced
June: Predeparture orientation
July – August: Departure

For further details, please contact us at:

Big Ring Road
Microdistrict XI
US Embassy, Ulaanbaatar
Tel: 976-11-329095 ext. 4424
E-mail: pasexchanges@usembassy.mn

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Dec.19.11 11:58 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
ИХ БРИТАНИЙ УОРВИКИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА PDF Print E-mail
Written by Administrator
Лхагва, 23 Нохой сарын 2011

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.

Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно.


Уг тэтгэлэгт их дээд сургуулийг тухайн суралцах гэж буй чиглэлээр төгссөн эсвэл ажлын туршлагатай Монгол улсын иргэн оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Тэтгэлэгт Уорвикийн их сургуульд сурах сургалтын төлбөр, стипенд, замын зардал багтана. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг бүрдүүлж 2 хуулбарын хамт 2012 оны 1-р сарын 31-ний дотор ирүүлнэ үү:

· Өргөдлийн маягт (БЗМТ-ийн вэб хуудсаас татаж авна)
· Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
· Дипломын албан ёсны орчуулга
· 2 тодорхойлох захидал (битүүмжилсэн байх)
· Англи хэлний шалгалтын оноо, сертификатууд /хэрэв байгаа бол/

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2012 ОНЫ 1-Р САРЫН 31

http://www2.warwick.ac.uk/study/postgraduate

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тодорхой мэдээллийг
Баасан гариг бүрийн 16.00 цагаас манай төв дээр болох лекцэнд ирж авна уу.

Open Society Foundations_UOW application form 2012 [PDF]

Open Society London_University of Warwick reference form [PDF]

Warwick guidance Notes for Applicants 12-13 [PDF]


Манай хаяг:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-210648
Утас: 319016, Факс: 326941
E-mail: sayamaa@earcmn.orgThis e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
Цахим хуудас: http://www.earcmn.org

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Dec.19.11 11:59 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
Japanese Grant Aid for Human Resource
Development Scholarship Program 2012-2013

Монгол Улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)”-ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнууд мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн түүгээрээ дамжуулан хүмүүс хоорондын харилцаа холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч байна.

Тус хөтөлбөр нь JDS дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) элсэлт авах болсон бөгөөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах болно.

Бүртгэлд хамрагдахыг хүсэгч нь харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай холбогдож болох ба түүнчлэн JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдон 10-р сарын 21-ний өдрийг хүртэл харъяа байгууллагаараа дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар бүртгэлийн материалыг ирүүлнэ үү.

Энэ жил англи хэлээр нийт 18 тэтгэлэгт оюутныг суралцуулах ба тэнцэгч нь 2012 оны зунаас (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвлөөс) Японд магистрантур оюутан болж Япон улсад судалгааны ажлаа эхлэх болно.

1. JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

* JDS хөтөлбөр нь их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон улсад суралцаж байх хугацаанд сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой. Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол хэл дээр зөвөлгөө өгөх гэх мэтээр гадаад оюутнуудыг дэмжих бүхий л талын туслалцаа үзүүлдэг.


2. ЭЛСЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

* (1) Иргэншил: Монгол улсын иргэн байх.
* (2) Нас: 2012 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1972 оны 4-р сарын 2-ноос 1990 оны 4-р сарын 1-ны хооронд өмнө төрсөн байх)
* (3) Боловсролын түвшин: Баклаврын зэрэгтэй байх. (Монгол улсын засгийн газар болон бусад орны засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль байх)
* (4) Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2011 оны 10-р сарын 21-ны байдлаар харьяалагдаж буй байгууллагадаа баклаврын зэрэг горилсоноос хойш 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон гэрээт ажил, ажлаас чөлөөтэй байх хугацаа зэргийг хамрахгүй) Доорх 3-т заасанчлан өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагынхаа үндсэн ажилтан байна.
* (5) Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL ITP 500 орчим байх.
* (6) Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэл эрүүл байх.
* (7) Дараах хүмүүс элсэлтэнд хамрагдах боломжгүй:
o a. Одоогийн байдлаар Японы засгийн газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэг, хувийн секторын тэтгэлэгийг авч байгаа (мөн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байгаа) хүн.
o b. Урьд өмнө нь эрдмийн зэрэг горилохын тулд Монгол улсын засгийн газар болон бусад гадаад орны тэтгэлэгээр магистрантурт суралцсан хүн.
o c. JDS төсөлд хамрагдах байгууллагуудад харъяалагддаггүй хүн.
o d. Харъяа байгууллагынхаа үндсэн ажилтан биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй.
o e. Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн. Аль эсвэл цэргийн харъяалалтай хүн.
* Бусад: Гадаад оюутан нь Японд суралцаж төгсөөд сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гаргасан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай.


3. JDS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ
Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр шийдвэрлэх асуудал болон түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамрагдах байгууллагаар сонгосон байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагаас нэр дэвшигдэн, зөвхөн хамаарагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдах байгууллагын доод байгууллагаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдлөө өгнө. Төсөлд хамрагдах байгууллагыг Монгол Улсын засгийн газар болон Япон улсын засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн сонгож шийдвэрлэсэн болно.

* 【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-1 Хуулийн тогтолцоог сайжруулах】
* Хүлээн авах их сургууль: Кюүшюүгийн их сургууль
o Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн Яам, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Улсын их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Авлигалтай тэмцэх газар

* 【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-2 Санхүү, эдийн засгийн менежмэнт】
* Хүлээн авах их сургууль: Хитоцүбашигийн их сургууль
o Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын Их Хурлын Тамгын Газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Үндсэний хөгжлийн хүрээлэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

* 【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-3 Үйлдвэрлэлийн менежтент, төрийн бодлого зохицуулалт】
* Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль
o Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

* 【Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Суурь боловсрол, ажлын дадлага】
* Хүлээн авах их сургууль: Осакагийн их сургууль
o Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Ховд их сургууль, Монгол улсын Дорнод дээд сургууль

* 【Дэд хөтөлбөр 2 Байгаль орчны хамгаалалт】
* Хүлээн авах их сургууль: Цүкүбагийн их сургууль
o Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

* 【Дэд хөтөлбөр 3 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах】
* Хүлээн авах их сургууль: Тоёогийн их сургууль
o Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

* 【Дэд хөтөлбөр 3 Эдийн зөсгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх】
* Хүлээн авах их сургууль: Токиогийн технологийн их сургууль (Хөгжлийн инженэрчлэл)
o Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль

* (ICT)
o Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк
o
+ Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)
+ Суралцах хэл: Англи хэл
+ Япон руу явах хугацаа: 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл)


4. Бүртгэл

* (1) “Элсэгчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газраас авна уу.
o a. Харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар, хүний нөөцийн алба
o b. JICE – JDS хөтөлбөрийн вэбсайт http://jice.org/e/jds/application/index.htm *элсэлтийн материалыг татаж авах боломжтой.
o c. JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
* (2) Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар ирүүлнэ үү.


Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 1 -р сарын 1-ний өдрөөс 10-р сарын 21-ны өдөр хүртэл

5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг
JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: Монгол-Япон Төвийн байр, 210 тоот, Их сургуулийн гудамж, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13
Материал хүлээж авах цаг: Даваа - Баасан, 10:00-12:30, 14:00-18:00
Утас: 55150415, 55150416

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Dec.22.11 10:36 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
АНУ, Канадын магадлан итгэмжлэгдсэн нэр хүнд бүхий 150 гаруй их дээд сургууль, коллежтой хамтарч ажилладаг

Газарзүйн бүс: АНУ-ын 35 муж, Канадын 5 муж

Оюутны тоо: Go Campus-ийн их дээд сургууль, коллежуудын оюутны тоо нь 800-15000 хооронд байдаг.

Сурах хугацаа: 2- 4 жил, хувийн болон улсын их дээд сургууль, коллеж

Сургууль эхлэх хугацаа: Хавар, намар элсэлтээ авдаг.

* 2012 оны намрын элсэлтийн сүүлийн хугацаа: 2012 оны 4 сарын 15
* 2013 оны хаврын элсэлтийн сүүлийн хугацаа: 2012 оны 10 сарын 15

Сурах чиглэл: хэлний бэлтгэл, коллеж, бакалавр, мастер

Сургуулийн байрлал: томоохон хотууд, хотын ойролцоох газар, жижиг хотууд

Тэтгэлэг авахаас өмнөх их дээд сургуулийн төлбөр (үүнд сургалтын төлбөр, байр хоол багтсан): 11-45 мянган доллар

Оюутны хотхоны амьдрал: Оюутны хотхоны байранд олон орны оюутнуудтай хамт амьдарч, сургуулиас гадна олон нийгмийн үйл ажиллагаанд оролцох

Их дээд сургууль, коллежийн зэрэглэл: Хөтөлбөрт оролцогч ихэнх их дээд сургууль, коллеж нь дараах байгууллагуудаас шагнал хүртсэн байдаг ба үүнд: Принстоны тоймоос Шилдэг коллежийн шагнал, АНУ-ын мэдээ, дэлхийн тоймоос “Америкийн шилдэг коллеж”, Темплтоны тоймоос Чанарыг эрхэмлэгч коллеж, Барроны 300-аас Коллежийн шилдэг боловсрол түгээгч зэрэг шагнал юм.

Магадлан итгэмжлэл: Go Campus тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч их дээд сургууль, коллежууд нь нэр хүндтэй магадлан итгэмжлэх албанаас итгэмжлэгдсэн сургуулиуд бөгөөд энэ нь энгийн стандарт түвшний сургуулиас илүү чанартай, өндөр зэрэглэлийн сургууль болохыг нь илтгэдэг.

Магадлан итгэмжлэх албуудаас заримыг нь дурдвал:

* АНУ: Шинэ Английн их сургууль, коллежуудын нийгэмлэг, Их дээд сургуулиудын комисс, Өмнөдийн их дээд сургууль, коллежуудын нийгэмлэгийн харъяа коллеж хариуцсан комисс
* Канад: Канадын их дээд сургууль, коллежуудын нийгэмлэг

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Dec.23.11 8:43 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.12.11 4:48 pm
Posts: 717
Location: In my mind
.

_________________
u can do anythig is set ur mind


Top
   
PostPosted: Dec.23.11 9:15 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 11:57 am
Posts: 171
Saihan sedev bna shdee, tsag tuhai burd n oruulaad bgarai. Master iin tetgeleg l sonirhood bna,
Amjilt


Top
   
PostPosted: Dec.26.11 1:40 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
БНЧУ-ын 2012/2013 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа



Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын олон нийтийн их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах тогтоолын үндсэн дээр 2012/2013 оны хичээлийн жилд дараах тэтгэлгийн орон тоог санал болгож байна.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын олон нийтийн их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах тогтоолын үндсэн дээр 2012/2013 оны хичээлийн жилд дараах тэтгэлгийн орон тоог санал болгож байна: чех хэл дээр нэг баклавр/магистрын сургалтын хөтөлбөр (санал болгож буй мэргэжлүүд нь байгалийн шинжлэх ухаан, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, инженер (эрчим хүч) болон анагаах ухаан), англи хэл дээр хоёр магистрын болон нэг докторантын сургалтын хөтөлбөр (санал болгож буй мэргэжлүүд нь хөдөө аж ахуй, эдийн засаг (худалдаа), мэдээлэл зүй).

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2011 оны 12 дүгээр сарын 28-ийг хүртэл хугацаанд өргөдөл хүлээн авна.

Анхаарах зүйлс:

* Голч оноо 3-аас дээш байх
* Зөвхөн тэтгэлэгт тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг бөглөж өгнө (medical certificate)
* Англи хэл дээр суралцах хүсэгчид магистрын болон докторантын тэтгэлэгт сонгогдох журмын дагуу англи хэлний бичгийн шалгалтанд хамрагдах ёстой бөгөөд уг шалгалт 2011 оны 12 дүгээр сарын 29-ны 14.30 цагт Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 46, Оюутны гудамж, Монгол Улсын Их сургуулийн 2-р байр, 4 давхар, 463-р тоот өрөөнд болно


Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй англи хэл дээрх мэдээллийг (Instruction of the scholarship), өргөдлийг (Application form) болон эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг (medical certificate) тус тус доорх хавсралтуудаас авна уу.

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Jan.13.12 2:59 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.07.05 11:45 pm
Posts: 53
Location: Mongolia, Ulaanbaatar
Yostoi heregtei medeelel baina. Ajliin hajuugaar iimerhuu medeelel tsugluulj, gadaadad surna gej muruudsuur heden jil bolson bna. Endees todorhoi medeelel avaad baival muruudul maani biyeleh baih. bayarlalaa.

_________________
oduka


Top
   
PostPosted: Mar.31.12 4:59 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Apr.07.10 5:45 pm
Posts: 428
Location: LOCATION NOT FOUND
oird tetgeleg bn u

_________________
Busdiin chadaaguig chad


Top
   
PostPosted: Apr.21.12 10:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5372
Location: Хийдэл
golch dun 3-tai bhad ali ch tetgelegt hamragdahgui shaanstai yum bna tiimuu :hi:
shine tetgelegt hotolbor bval hiigeeree ene jil togsood magistr-r hamragdanaa :-D
Yu ch gesen golchoo 3-r barinaa :]

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
PostPosted: Jan.01.13 4:48 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2030
Location: mongolia
Shine oni mend idevhtei medeelel oruulna. German yawlaa kkk

Sent from my SHW-M110S using AsuultSambar mobile app

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Jan.05.13 9:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Магистрын тэтгэлэгийн талаар чадвал голчоо 3.6 гаргах гээд хичээх гээд байдаг :S энэ байдлаараа барах нь уу?


Top
   
PostPosted: Jan.05.13 9:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
golj hend heregtein?

_________________
..!..


Top
   
PostPosted: Jan.05.13 9:35 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
сайн дүнтэй байжээж апп бөглөхөд сэтгэл хангалуун бас ч гэж эерэг хариу авах магадлал өндөр ш дээ..


Top
   
PostPosted: Jan.05.13 9:58 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5701
Эндүүрч байна даа охин минь агаан ч бас тэгж боддог байлаа.


Top
   
PostPosted: Jan.05.13 10:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
тэгсэн чинь :D


Top
   
PostPosted: Jan.05.13 10:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5701
Гадаад сурах гэж байгаа бол алдартай шалгалтын оноо чинь бичсэн эссэ чинь л чухал


Top
   
PostPosted: Jan.05.13 10:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
ааа тэр ч яахав болчихно ;)


Top
   
PostPosted: Jan.05.13 11:42 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2461
Location: in binge.
Write an essay , win a trip to NY !

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Jan.06.13 12:49 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
Mark.

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Mar.21.13 10:07 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.24.05 4:10 pm
Posts: 630
Location: 당신의 마음속에
shine tetgeleg zarlagkui bgaanmuu?

_________________
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited