#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.19 1:48 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 127 28 29 30 3143 Next
Author Message
PostPosted: Feb.09.19 10:17 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
машин засвар, ачилтын компанийн лого нь үйлчилгээний машины хаалган дээр байдаг гэдгийг энэ баян хүүхэн мэддэггүйм байх даа, өөрөө л алуурчны гарт орчихлоо


Top
   
PostPosted: Feb.09.19 6:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли, Билл хоёыг машинаас бууж цагдаагийн газар луу явж байх үед Уайт Эрхардтыг жолооч нь лимузингээс буулгаж байлаа. Түүний араас бас дипломат цүнх барьсан нэг эмэгтэй бууж ирэв. Тэд барилга руу хурдан орсонд Райли, Билл хоёр ч гэсэн тэдний араас нь орлоо.
Хэсэг хугацааны дараа тэд байцаалтн өрөөнд сууж байлаа. Райли, Билл болон цагдаагийн газрын дарга Франклин нар Эрхардт болон түүнийг дагаж ирсэн эмэгтэйд өөрсдийгөө танилцуулав.
Албаны ширүүн төрх гарган сууж буй эмэгтэй
- Намайг Ронда Виндхаузер гэдэг. Би бүрэн эрхт төлөөлөгч Эрхардтын хувийн зөвлөхөөр ажилладаг гэж хэлэхдээ гараа байнга савчуулах ажээ.
Эрхардт эмэгтэйг их л дотно харцаар харахыг Райли анзаарлаа. Ронда Виндхаузер хэмээх тачаангуй харагдах энэ хүрэн үстэй залуухан бүсгүй хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг бололтой, өөртөө итгэлтэй харагдана. Бүсгүйн өмссөн гүн ухлаадастай даашинзны хормой их богинохон ажээ. Ронда Виндхаузер бол зүгээр ч нэг хувийн туслах биш, бас өөр үүрэг гүйцэтгэдэг гэдэгт Райли итгэлтэй байлаа.
Эрхардт бол гучаад насны залуухан, эрч хүчтэй нэгэн. Түүний наранд борлосон арьс, үсний засалт үнэхээр төгс, сайхан зохисон юм шиг харагдах хэдий ч энэ Райлигийн сонирхдог хэв маяг биш байлаа. Гэнэт Райлид энэ залууг үзэн ядах сэтгэл төрж, тэрбээр өөрөө ч гайхлаа.
Магадгүй тэр улс төрч болохоор ингэсэн байж мэднэ. Хамгийн сүүлд нэг улс төрчтэй уулзсан уулзалт түүний хувьд гашуун сургамж болж үлдсэн. Хэдэн сарын өмнө Засгийн газрын сенатор Митч Ньюброугийн охин Виржиниа хүнд алагдсан хэрэг гарчээ. Энэ хүн амины хэрэг жинхэнэ сэтгэцийн өвчтэй гаж донтоны үйлдсэн хэрэг байсан. Гэвч зөвхөн амиа хичээдэг зантай, галзуу солиотой хоосон төсөөлөлдөө автсан Ньюброу уг хэргийг улс төрийн шалтгаантай хэмээн тайлбарлахыг оролдон зөрүүдэлж байжээ. Тэр өөрийнхөө онолоор хэргийн мөрдөлтөнд саад учруулж, цаг хугацаа алдахад хүргэж байсан. Тэр бас Райлиг ажлаас нь хүртэл халуулж байжээ.
Эрхардт өөрт нь бас нэг асуудал тарьчихгүй биз хэмээн Райли дотроо найдаж байсан ч яагаад ч юм энэ залуугаас нэг л жийрхээд байлаа. Түүний санаж байгаагаар Эрхардт ажилчны гэр бүлээс гаралтай бөгөөд тэрбээр жирийн Америкчуудын дунд олсон нэр хүндээ өсгөхийн тулд уг гарал үүслээрээ бахардаг хэмээн яриан дундаа байнга хавчуулж ярьдаг ажээ. Гэхдээ Райлд одоо харагдаж буй энэхүү төрх түүний хэлдэг үгтэй огтхон ч зохицохгүй байx шиг санагдав. Зөвхөн түүний үсний засалт гэхэд хэдэн зуун долларын үнэтэй биз хэмээн Райли таамаглаж байлаа.
Гэвч надад улс төрийн талаар мэдэх зүйл юу байгаа билээ? гэж тэр өөрөөсөө асуув.
Тэгтэл Эрхардт ам нээж
- Ингэхэд байна аа... Биднээс барьцааны мөнгө шаардана гэж би таамаглаж байгаа гэж хэллээ.
Түүний хэлсэн эрс шулуун үгнээс Райли маш их цочирдлоо.
- Та яагаад ингэж хэлэх болов?
- Ийм тохиолдолд ихэвчлэн барьцааны мөнгө шаарддаг биз дээ? Миний эхнэр бид хоёр бол олны танил, бас бидэнд мөнгө байгаа. Эрт орой хэзээ нэг цагт барьцааны мөнгө шаардаж л таарна. Ийм зүйлд би шинэ хүн. Бид үүнийг яаж зохицуулах вэ? Бид мөнгө төлөх хэрэгтэй юү, эсвэл үгүй юү?
Франклин хуруугаараа ширээ бөмбөрдөж сууснаа ам нээлээ.
- Эрхэм конгрессын гишүүн, таны эхнэрийг хулгайлсан хэрэг огт өөр шалтгаантай гэж бид эмээж байна. Бид үүнийг одоогоор тодорхой мэдэхгүй байгаа.
Эрхардт нүдээ бүлтэлзүүлэн эргэн тойрноо гүйлгэж харснаа
- Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж асуулаа.
Райли, Билл Франклин гурав бие бие рүүгээ харав. Эцэст нь Райли
- Эрхэм конгрессын гишүүн, сүүлийн үед Делавер мужид цуврал хүн амины хэрэг гараад байгааг та сонссон уу? гэж болгоомжтой асуулаа.
Эрхардтын царай хувирч, тэрбээр гайхсан төрхтэй харагдана.
- Би үүнийг сонсоогүй юм шиг байна. Би сонгуулийн компанит ажлаар их завгүй байсан.
Ронда Виндхаузер харин огт гайхсан шинжгүй харагдав.
- Би энэ талаар сониноос уншсан юм байна. Гэхдээ Николын алга болсон нь энэ хэрэгтэй огт хамаагүй.
Тэр хоёрын энэхүү хэнэггүй байдал Райлиг үнэхээр гайхуулж байлаа.
- Таныг юу ингэж бодоход хүргэв? гэж тэр асуув.
- Юу л даа. Тэр охид ер нь хэн ч биш байсан гээ биз дээ? Энгийн нэг гэр орноосоо дайжиж зугтсан хүүхдүүд байсан гэсэн. Харин Никол бол өөр хэн нэгний зорилгодоо хүрэхэд хэрэгтэй гол бай нь байсан. Түүнийг хулгайлах нь яг цагаа олсон хэрэг. Энэ хэргийг үйлдсэн хүн бүрэн эрхт төлөөлөгч Эрхардт одоо гол ажилдаа анхаарлаа хандуулж чадахгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тэр сонгуулийн компанит ажил руугаа шууд буцах хэрэгтэй. Хэрэв шаардсан барьцааны мөнгийг төлж, энэ хэргийг чимээ шуугиангүй хурдан зохицуулж дуусгавал тэр их баяртай байх болно.
Гэнэт бүсгүйн нүүр хувьсxийж нүднийх нь харц өөрчлөгдлөө.
- Хүлээгээрэй хэмээснээ тэр Райлд хандаж
- Таны нэрийг хэн гэсэн бэ? гэж асуув.
- Райли Пэйж.
Бүсгүй толгой сэгсрээд юу ч хэлсэнгүй. Гэвч Райли бүсгүйг шууд ойлгожээ. Ронда Вилдхаузер түүний зурагчин эртэй хийсэн бяцxан маргааны талаар сонссон байж таарна. Тухайн эрийн гомдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ажээ. Тэгэхээр Райли энэ хэргийг хариуцан мөрдөж байгаад Виндхаузер тийм ч баяртай биш байгаа бололтой.
Билл Эрхардтад хандаж
- Саяхан гарсан хүн амины хэрэг болон хүн хулгайлсан хэргүүд дээр үндэслэн таны эхнэрийн алга болсон хэргийг өөрөөр харах шалтгаан бидэнд одоохондоо алга. Бид мөрдөлтөө энэ чиглэлд хандуулж үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэллээ.
Эрхардт хүн нэг бүртэй харц солилцоод
- Та нар ажлаа яаж хийх ёстойг би хэлж чадахгүй. Гэхдээ энд алдаа байна гэдгийг би сайн мэдэж байна гэв.
Ронда түүний гаран дээр зөөлөн алгадахыг харсан Райлид тэд хэтэрхий илэн далангүй байгаа юм биш үү гэсэн бодол төрлөө.
- Уайт, санаа бүү зов. Биднээс хэзээ хэзээгүй барьцааны мөнгө шаардана. Тэр үед бид бүгдийг зохицуулна.
Энэ тайвшруулалт Райлд их хачин санагдлаа. Хэзээнээс эхлээд хулгайлагдсан хүний дотны хүмүүс барьцааны мөнгөө урьдчилж бэлтгэдэг болчихсон юм бол?
Ронда Райли, Билл, Франклин нарыг ээлжлэн харснаа
- Та нар энэ хэргийг хэвлэл мэдээлийнхнээс нууцлаасай би хүсэж байна хэмээн нэмж хэлсэнд Франклин
- Бид энэ тал дээр санаа тавих болно гэж хариулав.
Райли дахиад л санаа зовж эхэллээ. Бид энэ шинээр гарсан хэргийг хэвлэлийнхнээс хэр удаан нууцалж чадах бол? Одоог хүртэл тэдэнд энэ цагдаагийн газарт нэг ч удаа аз тохиогоогүй билээ.
Билл Эрхардт руу толгойгоо ойртуулж
- Эрхэм конгрессын гишүүн, эхнэр тань алга болох үедээ хаашаа явж байсныг та мэдэх үү? гэж асуулаа.
Эрхардт хөнгөхөн санаа алдаад
- Мэдэлгүй яахав. Никол наран шарлагын газар байдаг Двэйн Принтэйзийн гэр лүү явж байсан гэж хариулсанд Ронда
- Таныг Двэйний талаар сонсож байсан гэдэгт би итгэлтэй байна хэмээн нэмж хэлэв.
Ийм нэртэй улс төр судлаач ч бил үү, нэг хүнийг зурагтаар харж байсан нь Райлигийн санаанд бүүр түүрхэн орж ирлээ. Эрхардт цаг руугаа хараад
- Ингэхэд Ронда бид хоёр ч гэсэн тэнд очих ёстой. Двэйн маргааш стратеги боловсруулах том цуглаан зохион байгуулах гэж байгаа. Та нараас утасны дуудлага ирэх үед бид нийслэлээс хөдлөх гэж байсан гэж хэлэв.
Түүний хэлсэн тайлбарт ямар нэг буруу зүйл байхыг Райли анзаарлаа.
- Түр хүлээгээрэй. Та нар дөнгөж сая энд жолоочтой лимузинээр ирсэн. Эхнэр чинь яагаад машинаа ганцаархнаа жолоодож явсан юм бэ?
Эрхардт, түүний туслах хоёр хоорондоо хурдан харц солилцлоо.
- Бидний ярьсан зүйл зөвхөн энэ өрөөнд үлдээсэй гэж би хүсэж байна хэмээн Рондаг хэлсэнд Райли, Билл, Франклин гурав ам уралдуулан нэгэн зэрэг амлалт өгцгөөв.
Эрхардт, түүний туслах хоёр хоорондоо хурдан харц солилцлоо.
- Бидний ярьсан зүйл зөвхөн энэ өрөөнд үлдээсэй гэж би хүсэж байна хэмээн Рондаг хэлсэнд Райли, Билл, Франклин гурав нэгэн зэрэг амлалт өгөв.
- Уайт, Никол хоёрын дунд өөр бусад хосуудын нэг адил бяцxан зөрчилдөөн байдаг гэж хэлэх үедээ Ронда уруул дээрээ хуурамч инээмсэглэл тодрууллаа.
- Бид хоёр өнөө өглөө бага зэрэг маргалдсан гэж Эрхардт хэлснээ түр дуугүй боллоо.
- Тэр уурандаа намайг орхиод ганцаараа явсан. Одоо тэгээд юу болсныг харж байгаа биз дээ...
Эрхардт цааш нь үргэлжлүүлэх гэтэл Ронда түүний яриаг тасаллаа.
- Энэ тийм сүртэй зүйл биш. Бид энэ талаар нэг их нуршмааргүй байна. Одоо сонгууль хаяанд тулчихсан болохоор бусдад харагдах гадаад үзэмж хамгийн чухал.
Рондагийн яриаг сонсоод Райлигийн ар нуруугаар хүйт оргилоо.
Гадаад үзэмж хамгийн чухал.
Eрхардт болон түүний туслах хоёр одоо хүртэл алга болсон эмэгтэйн аюулгүй байдал, түүний амь насанд санаа зовохоос илүүтэй бусдад харагдах гадаад үзэмжиндээ түлхүү анхаарч байлаа.
Тэдний гэрлэлт улс төрийн зорилготой юм байна гэсэн бодол Райлид төрөв.
Rайли Эрхардтын тухай уншсан, үзсэн мэдээний зарим нэгийг саналаа. Эрхардт ажилчны гэр бүлээс гаралтай боловч дарсны бизнесээр хөрөнгөжсөн Винсент ДеРоузын өв залгамжлагч, нэртэй супермодел байсан дээдийн дээд зиндааны Никол ДеРоуз хэмээх бүсгүйтэй гэрлэж чадсан. Эрхардтын хувьд Никол бол жинхэнэ төгс эхнэр байсан. Никол бол олны анхаарлын төвд байдаг нэгэн бөгөөд тэр бас Эрхардын улс төрийн амбицад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгө мөнгөтэй баян бүсгүй билээ. Никол яагаад түүнтэй гэрлэсэн юм бол? Эрхардт бол нэр хүнд нь өсөн дэвжиж байгаа улс төрийн од учраас магадгүй түүнд хэзээ нэгэн цагт Тэргүүн Хатагтай болох боломж байсан.
Райлид Эрхардт, Ронда хоёр түүний харсан хамгийн хөнгөмсөг хүмүүс байлаа. Тэдний хооронд харилцааны хувьд тогтоосон ёс журам, хил хязгаар байдаггүй бололтой. Арай Николын алга болсон нь удахгүй болох сонгуулийн үеэр сонгогчдын анхаарлыг өөртөө татах улс төрийн зорилготой байсан юм биш байгаа?
Райли ийм зүйл бодохоосоо айж байжээ
- Николын зургийг надад харуулж болох уу? гэж асуухад Ронда
- Мэдээж гэж хэлээд дипломат цүнхнээсээ Николын модел байсан үеийн зурагт хуудаснууд гаргаж ирлээ.
Райлигийн нүдэнд хамгийн түрүүнд туссан зүйл бол зурган дээрх бүсгүй энгийн бус гэж хэлмээр хэтэрхий туранхай ажээ. Бүсгүй анорексия буюу боулимиятай байсан гэдэгт Райли итгэлтэй байлаа. ( анорексия - хоолны дуршилгүй болох. орч)
Зурган дээрх бүсгүй баян чинээлэг нэгэн байсан ч хэзээ ч жаргалтай байсангүй. Одоо Никол ДеРоуз Эрхардт хэмээх энэ бүсгүйг аймшигтай үхэл хүлээж байгаа юм биш биз гэж Райли өөрөөсөө асуув.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.09.19 6:48 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
машин засвар, ачилтын компанийн лого нь үйлчилгээний машины хаалган дээр байдаг гэдгийг энэ баян хүүхэн мэддэггүйм байх даа, өөрөө л алуурчны гарт орчихлоо
Баян хүмүүс дээгүүр харж явдаг болохоор иймэрхүү зүйлийг олж хардаггүй биз, :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.09.19 10:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
ene bill mangarr ene bvleg dr bur sugarchijee
scratch gaigui tsarailag zaluu yum shik bn daa xD

_________________
beyond


Top
   
PostPosted: Feb.10.19 5:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 27

Никол ар дагзаа иллээ. Нөгөө эр түүнийг машиндаа суулгасны дараа хүчтэй цохисон газар одоо хүртэл өвдсөөр байгаа ажээ. Тэрбээр ухаан орсныхоо дараа тороор хаалт хийж тусгаарласан тэсвэрлэхэд ч бэрх өмхий үнэртэй аймаар зооринд үхтлээ зодуулж нүдүүлсэн арван хэдтэй нэг охины дэргэд байгаагаа мэджээ. Гинжилж цоожилсон хаалтны цаана харагдах өрөөг олон тооны цагаар дүүргэжээ.
Никол нөхцөл байдлыг дүгнэж үзвэл нэг хүн барьцааны мөнгө салгаж авахын тулд өөрийг нь хулгайлсан бололтой. Түүний баян чинээлэг хамаатангуудад нь иймэрхүү зүйл тохиолдсоныг тэр урьд нь сонсож байжээ. Николын үеэлүүдийг Мексикт аялж байхад нь тэндэхийн дээрэмчдийн бүлэг хулгайлсан ажээ. Тэр үед тэдний гэр бүлийнхэн үеэлүүдийг нь чөлөөлж авахын тулд хэдэн зуун мянган доллар төлжээ. Харин хэвлэл мэдээлийнхэн энэ талаар огт мэдээгүй өнгөрсөн билээ.
Одоо болж байгаа үйл явдал яг тэр үеийнхтэй адилхан санагдсан учраас Никол огтхон ч айсангүй. Гэхдээ тэр маш их уурласан ажээ. Хэрэв өнөө өглөө Эрхардт түүнийг уурлуулаагүйсэн бол тэр ганцаараа явахгүй байсан. Нөхөр нь хувийн туслах хэмээн нэрийдсэн новшийн Рондатай холбогдсон асуудлаас болж тэр хоёр маргалджээ. Нөхөр нь өөр эмэгтэйтэй нэг оронд орсон байлаа ч энэ түүний санааг огтхон ч зовоодоггүй. Учир нь тэр өөрөө ч гэсэн нөхрөө араар нь тавьдаг ажээ. Гэхдээ тэр хоёр иймэрхүү ор хөнжлийн асуудлаа бусдад мэдэгдэхгүй, нууцлана гэж тохиролцсон байжээ. Эрхардт яагаад заавал Рондатай сээтэгнэж ийм тэнэг зүйл хийх ёстой гэж?
Никол одоо ийм зүйлийн талаар бодож толгойгоо гашилгах цаг биш гэдгийг ойлгож байлаа. Тэр одоо ямар байдалд орчихоод байгаагаа бодох хэрэгтэй. Энэ охин хэн юм бол? Тэр яагаад энд байгаа юм бэ? Николыг ухаан орж сэргэснээс хойш тэр охин сэрэхгүй унтсаар байгаа ажээ. Никол охиныг зөөлхөн түлхтэл тэр нойрноосоо сэрж толгойгоо ялимгүй өргөлөө.
- Чи хэн бэ? хэмээн охин бараг сонсдохгүй шахам шивнэж асуув.
- Миний хэн байх нь хамаагүй. Харин чи хэн бэ?
- Намайг Кимберли гэдэг. Гэхдээ би одоо хэн ч биш болсон гэж хэлээд охин толгойгоо унжууллаа.
- Чи хэн ч биш болсон байж магадгүй. Чамайг хулгайлсан учраас танай гэр бүлд мөнгө хэрэгтэй болсон байх. Энэ нөхөр барьцааны мөнгөнд хэдийг шаардсан бэ?
Охин толгойгоо өргөж Николыг дахиж харснаа хяхтнасан сөөнгө хоолойгоор инээлээ.
- Барьцааны мөнгө гэсэн үү? Энд юу болоод байгааг чи мэдэхгүй байгаа юм уу? Тэр хүн барьцааны мөнгө авах гэж үүнийг хийгүүгэй. Тэр бид хоёрыг ална.
Охины хэлсэн үгэнд Никол огтхон ч цочирдсонгүй. Тэр охины үгэнд итгээгүй ажээ. Шал утгагүй юм .
- Түүнд намайг алах төлөвлөө байхгүй. Миний амь нас маш их үнэтэй. Чи намайг танихгүй байна уу? Намайг Никол ДеРоуз гэдэг. Чи намайг сэтгүүлийн нүүрэн дээрээс эсвэл зурагтаар харж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.
Охин толгойгоо алгуурхан сэгсэрлээ. Никол гэгч хэн болох нь түүнд огтхон ч сонин биш бололтой.
- Тэр бид хоёрыг хоёуланг нь ална. Тэр надтай байсан хоёр охины амийг хороохыг би өөрөө харсан гэж Кимберли хэллээ.
Одоо л Николын санаа зовж эхэллээ. Гэхдээ энэ үнэн байж таарахгүй. Никол өөрийгөө ятгах итгүүлэх гэсэн бололтой дахиад
- Тэр намайг алж чадахгүй гэж хэлсэнд охин түүнийг толгойноос нь хөл хүртэл гүйлгэж хараад
- Өө, тэр чамайг ална. Тэр чамайг надаас өмнө ална гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна гэлээ.
Николыг айдас нөмөрлөө.
- Яагаад?
- Яагаад гэвэл чи надаас ч илүү туранхай юм байна. Тэр хүн намайг энд авчирснаас хойш намайг өлсгөж турааж байгаа. Гэвч тэр намайг хангалттай туранхай биш, надад мах булчин их байна гэж хэлсэн. Харин чи... Чи түүний алсан охидтой яг адилхан их туранхай...
Никол дагжин чичирлээ. Тэр охиныг анхааралтай ажиглав. Хэдийгээр Кимберли өлсгөлөнгөөс болж турж эцсэн ч гэлээ охины хэлснээр тэр үнэхээр охиноос илүү туранхай харагдаж байлаа. Никол бүхий л амьдралдаа анорексиятай байсан. Гэхдээ тэр үүнийг өвчин гэж үздэггүй байжээ, Тэрбээр энэхүү энгийн бус туранхай биеийнхээ ачаар алдартай загвар өмсөгч болсон билээ.
Энэ охин худлаа ярьж байгаа хэмээн тэр өөрийгөө ятгахыг оролдлоо. Эмэгтэйчүүдийг хэтэрхий туранхай байна гэсэн шалтгаанаар ална гэж ер нь байж болох уу?
Гэнэт бүх цагнууд дуу дуугаа авалцан чанга дуугаар хангинаж, донгодож эхэллээ. Тэгтэл торон хаалтны цаад өрөөнд нэг эрэгтэй хүн орж ирэв. Тэр өөрийг нь хурдны зам дээр хуурсан этгээд мөн байлаа.
Тэр эр муу санаатай хүн гэж харагдаагүй ч нэг л хачин авирлах ажээ. Цагнуудыг нэгэн зэрэг удаан дуугаргахын тулд цагийн зүүг тааруулахаар тэр цагнуудын хооронд холхисоор байлаа. Тэрбээр өөртэйгөө ярьж харагдана.
Никол чимээ шуугианыг давахаар чанга хашгирлаа.
- Хөөе, намайг энд хичнээн удаан хорих гэсэн юм бэ?
Нөгөө эр хариу хэлсэнгүй, зөвхөн амандаа бувтнан цагнуудынхаа хооронд холхисоор. Тун удалгүй цагнууд аажмаар чимээгүй боллоо.
- Тэр хөхөөтэй цагнууд жинхэнэ Black Forest мөн үү? Бас тэр өндөр цаг жинхэнэ Jacob Godschalk мөн юм уу? Хөөх, энэ хэдэн мянган долларын үнэтэй шүү дээ.
Нөгөө эр эргэж Николыг харав. Тэр ярьж харагдсан ч харин түүнтэй яриагүй ажээ. Тэр энэ өрөөнд байхгүй хэн нэгэнтэй яриад байлаа.
- Таны зөв. Тэр эмэгтэй үүнд яг тохирно.
Тэр эр ширээн дээр тавьсан ташуураа авч торон хаалт руу ирэхийг хараад Никол үхтлээ айв. Тэр хүний нүдний харц аймаар харагдаж байлаа.
- Сонсооч, бид энэ талаар ярих хэрэгтэй. Миний эцэг Винсент ДеРоуз дарсны бизнес эрхэлдэг. Би Уайт Эрхардттай гэрлэсэн. Тэр Миннесота мужийн конгрессын гишүүн гэдгийг чи мэдэх байлгүй.
- Амаа тат хэмээн нөгөө эр хэлэв. Тэр одоо Николтой ярьж байлаа.
- Хүлээгээч. Миний амь нас хичнээн их үнэд хүрэхийг чи гадарлахгүй байх шиг байна. Би зүгээр нэг жирийн хүн биш. Хэрэв надад ямар нэг муу зүйл тохиолдвол чи үнэхээр том асуудалд орно. Гэхдээ чамд ийм асуудалд орохгүй байх боломж байна. Чи барьцааны мөнгөнд нэг сая, эсвэл түүнийс ч илүүг авч болно. Чи намайг хулгайлснаараа jackpot хожлоо гэсэн үг.
Нөгөө эр торны хаалгыг онгойлгож дотор нь орлоо. Тэрбээр
- Амаа тат хэмээн дахиж хэлснээ гэнэт Николын нүүрэн дундуур ташуураараа ороолгов.
Бүсгүй их өвдсөн тул орилсоор эргэж харлаа. Низол зугтахыг оролдсон боловч түүнд зугтах газар байсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.10.19 10:10 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
хурдан оруулж буйд баярлалаа, одоо ч дадлагатай болцон, шууд уншаад л орчуулаад байгаа биз дээ, баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж, алyyлахаас нь өмнө барих байгаа


Top
   
PostPosted: Feb.10.19 5:10 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Пээх удаан орж ирээгүй байсан ашгүй ном маань ороод эхэлсэн байна маш их баярлалаа. Нээрээ Спэллшэдоу шилтгээний ном маань юу болсон бэ хө?

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Feb.10.19 6:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Пээх удаан орж ирээгүй байсан ашгүй ном маань ороод эхэлсэн байна маш их баярлалаа. Нээрээ Спэллшэдоу шилтгээний ном маань юу болсон бэ хө?
Үнэнийг хэлэхэд сонирхлоороо орчуулга хийж байгаа болохоор анх таалагдсан номоо шүүрч аваад орчуулдаг байсан. Хүмүүс ямар ном унших сонирхолтойгоо мэдэгддэггүй байсан болохоор энд тэндээс баахан ном барьж аваад орчуулсан. Энэ та нарын буруу, :laugh5: :laugh5: :laugh5: Одоогоор Дан Вадделын Цусан төрөл, Цусан Өшөө, Блэк Пиэрсигийн Райлид учирсан хэргүүд 1,2 (3ыг Цэкү орчуулсан), Барт ван Лийрдэгийн Мянган нүүртэй хулгайч, зэрэг номууд бүрэн байгаа, Спеллшадоу-гийн эхний дэвтрийг дуусгасан. Гэхдээ энд гүйцээж оруулаагүй. Олон ном дунд эргэлдээд байхаар бүр төөрчихдөг юм байна лээ. 8O 8O 8O . Дээрх номнуудын заримыг форумдаа буцааж тавина гэж бодож байгаа. Урьд шөнө Дан Вадделын 3 дахь номыг уншиж дуусгалаа. Хөөрхий Найжлыгаа өрөвдөж нулимс дусаав. :bawling: :bawling: :bawling:
Одоо орж байгаа ном талаасаа өнгөрчихлөө. 48 бүлгээс одоо 21 үлдсэн. Юутай ч үүнийгээ дуусгачихъя. :bigthumpup:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.10.19 6:23 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
хурдан оруулж буйд баярлалаа, одоо ч дадлагатай болцон, шууд уншаад л орчуулаад байгаа биз дээ, баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж, алyyлахаас нь өмнө барих байгаа
Чамайг энд байгаа болохоор шууд орчуулаад л оруулаад л байна. :bigthumpup:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.10.19 9:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 28

Уайт Эрхардт болон түүний туслах бүсгүйтэй ярилцаж дуусаад Райли болон ярилцлаганд оролцсон хүмүүс байцаалтын өрөөний гадаа нэг цагдаатай уулзав. Тэр цагдаа маш их сандарчихсан байлаа.
- Бидэнд асуудал гарлаа, маш том асуудал. Гадаа сурвалжлагчид хүлээж байна.
Райлигийн зүрх ёгхийгээд явчихав. Эрхардт, Ронда хоёрыг барилгын арын хаалгаар гаргаж өгөхөөр хэдэн цагдаа хүрээлж аван тэднийг дагуулж явлаа. Хэдэн минутын дараа нөгөө сандарсан цагдаа буцаж ирэн
- Амжилттай болсон шүү гэж хэлээд
- Бид тэднийг барилгаас дөнгөж гаргатал лимузин нь тэнд ард хүлээж байсан. Одоо харин сурвалжлагчид арын хаалгыг бүчээд авлаа гэв.
Хэвлэл мэдээллийнхнээс мэдээлэл нууцлах үнэхээр хүндрэлтэй юм байна хэмээн Райли дотроо бодлоо. Мэдээлэл задруулж байгаа хүн үнэхээр идэвхтэй нэгэн бололтой. Райли эргэн тойрноо ажиглавал цагдаагийн ажилтнууд болон энд ажилладаг энгийн хүмүүс хувь хувийнхаа ажлыг хийж байгаа мэт харагдав. Зарим нь компьютерынхоо ард сууж, зарим нэг нь утсаараа оролдон, хэдэн хүн кофе уунгаа хоорондоо ярилцаж зогсоно. Тэдний хэн нь ч сэжигтэй зүйл хийсэн гэхээргүй харагдана.
Гэнэт Райли хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл алдагдах явдал бол энд хэвийн зүйл гэдгийг ойлголоо. Эдний нэг нь байнга хахууль авдаг, эсвэл танил найзын хүрээнд үүнийг хийдэг байж таарна. Эцсийн эцэст, тэр хүн ийм жижиг хотод гарсан асуудалд конгрессын гишүүн оролцсон нь ийм том хэрэг тарина гэж санаагүй бололтой.
Тэд нартай уулзсан цагдаа
- Хэрэв та нар гарахыг хүсэж байвал одоо явж болно гэж хэллээ.
Билл мөрөө хавчаад урд талын хаалгыг чиглэн явсанд Райли хамт явлаа. Барилгын гадаа дуран авиа, микрофон барьсан сурвалжлагчид бороонд цохиулан зогсохыг Райли олж харав. Райли, Билл хоёрыг хаалгаар гарч ирэнгүүт тэднийг хэвлэл мэдээллийнхэн бүчиж авлаа.
- Никол ДеРоузыг хулгайлсан хэргийн талаар та бидэнд юу хэлж чадах вэ? хэмээн нэг нь орилсонд нөгөө нэг нь
- Түүнийг "цагтай алуурчин" хулгайлсан гэдэг үнэн үү? гэж асуув.
Байдал Райлигийн бодож байснаас ч долоон дор байлаа. Нэг хүн хохирогчдын цогцсыг цаг шиг байрлуулж тавьсан гэсэн түүний таамаглалыг аль хэдийн задруулчихжээ. Тэрбээр
- Ярилцлага өгөхгүй хэмээн чанга дуугаар хэллээ.
Райли, Билл хоёр гартаа камер барьсан хүмүүсийн дундуур зүтгэсэн боловч нэвтэрч чадсангүй.
- Та Райли Пэйж мөн биз дээ? хэмээн нэг эмэгтэй орилсонд өөр нэг эр
- Энэ оны эхээр таныг ХМТ-ноос халж байсан гэдэг үнэн үү? гэж асуув. Тэгтэл бас нэг хүн
- Та дахиад олон камер эвдэх үү? хэмээн асуух сонсогдов.
Байдал үнэхээр хүнд байлаа. Тэд машинаа нилээд зайтай, гудамжны цаахан тавьсан ажээ. Райлигийн уур дүрсxийлээ. Тэрбээр эдгээр дуу шуу болон орилж хашгирах хүмүүсээс амнаасаа нэг ч үг унагалгүй хэрхэн салахаа мэдэхээ байжээ. Гэнэт ард нь машины дохио хангинах сонсогдов.
. Райли эргэж харвал Люси жолооны ард сууж байлаа. Люси хаалгаа онгойлгоод
- Хурдан суу! хэмээн Райли, Билл хоёр луу хашгирав.
Билл, Райли хоёрыг машинд суутал Люси ухасxийн хурдан давхилаа. Тэд зугтаж чадсан боловч Райли тайвширч чадсангүй. Хэрэг мөрдөлтийн уур амьсгал тэр чигээрээ бүхэлдээ өөрчлөгджээ. Цаг минут өнгөрөх тусам нөхцөл байдал улам хүнд болж байлаа. Иймэрхүү зүйл хэргийн мөрдөлтөнд саад учруулснаар бүр ч аймшигтай алдаа гарахад хүргэдгийг Райли сайн мэддэг ажээ.
Никол ДеРоуз Эрхардт гэнэт сураггүй алга болчихсон. Люси орон нутгийн цагдаа нарыг дайчилж хэргийн газрыг самнаж, сураг ажиг сонсохоор бүсгүйн зургийг хүмүүст үзүүлж асуулга явуулан тэднийг эрэн сурвалжлах ажилд оролцохыг уриалжээ. Гэвч тэд бүсгүйг олоогүй бөгөөд түүнийг алуурчин юм уу эсвэл хөлсний этгээд хулгайлсан эсэхийг ч тогтоож чадаагүй. Цаг орой болж, хэрэг мөрдөлтөнд ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг тэд мэдэж байлаа.
Хэвлэл мэдээллийнхнээс салсны дараа Райли, Билл хоёр хамбургер хийдэг зоогийн газар орж бургер, пиво захиалж аваад хэрэг мөрдөлтийн явцын талаар хоорондоо хүрнэлдэв. Никол ДеРоуз Эрхардт одоо амьд байгаа юу, эсвэл үхсэн үү гэдгийг хэн нь ч мэдэхгүй байлаа. Гэхдээ охидыг хулгайлсан алуурчин тэднийг нэг хэсэгтээ хорьж байсан гэдгийг тэд мэдэж байсан. Хэрэв алуурчин бүсгүйг одоо хорьж байгаа бол тэд нарт түүнийг хороохоос өмнө олох боломж байгаа гэсэн үг.
- Конгрессын гишүүний эхнэр энэ хэргийг өөрөө зохион байгуулсан юм биш байгаа гэж надад бодогдоод байх юм хэмээн Райлиг хэлэхэд Билл
- Тэр өөрийгөө хулгайлуулсан гэж хэлэх гээд байгаа юм уу? гэж асуугаад
- Нөхрөөсөө мөнгө салгахын тулд ийм зүйл хийнэ гэж байхгүй, Тэр мөнгө чинь түүнийх, өөрийнх нь юм чинь.
- Магадгүй тэр зүгээр тайван байхыг хүссэн байх. Эсвэл тэр илүү эрх чөлөөтэй амьдрахаар өөр нэг царайлаг, дур булаам залуу дагаад явчихсан юм болов уу гэж хэлэхдээ Райли хоолойных нь өнгө зориг муутай сулхан дуугарахыг анзаарав.
Билл хамбургерээ идэх зуур Райлигийн таамаглалуудыг бодож суулаа.
- Бүх талаас нь харахад тэр нөхрийнхөө улс төрийн карьерт тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг . Чатгөр аваг, тэр үүний төлөө л мөнгөө зарцуулж байсан шүү дээ.
- Мэдэж байна. Магадгүй тэр дэмжлэг үзүүлхийн тулд янз бүрийн арга ашиглаж байсан биз. Чиний зөв. Тэр нөхөртэйгөө адилхан нэр хүндэд дуртай байж таарна. Тэр илүү өгөөмөр илэн далангүй байх хэрэгтэй болсон. Хэрэв тийм биш бол нөхөр нь хувийн туслах гэгч эмэгтэйтэй хийж байгаа зүйлийг зүгээр өнгөрөөгүй байсан биз.
Тэр хоёрыг хоолоо идэж дуусахаас өмнө Биллийн утас дуугарав.
- Энэ Ронда Виндхаузерын зурвас байна гэж хэлээд Билл зурвасыг чанга уншлаа.
- Конгрессын гишүүн Эрхардт сая ЗША-гийн дарга, тусгай ажилтан Карл Валдертай ярилцсан. Хэрэв өнөө оройны дотор ямар нэг шинэ зүйл олж чадахгүй бол маргааш өглөө бид энэ асуудлыг шийдвэрлэх өөр боломж байгаа эсэхийг хамтдаа хэлэлцэж ярилцана. Өгсөн хаягаар ирээрэй.
- Зурвасаа над руу илгээчих хэмээн Райлиг хэлсэнд Билл
- Чам руу явуулчихлаа. Ярилцлага Олманд биш харин наран шарлагын газарт болох юм байна. Магадгүй бид далай харах бололтой гэлээ.
Тэд зочид буудалдаа эргэж ирсний дараа Райли Эприлд зурвас илгээсэн боловч хариу авсангүй. Сураггүй болсон найзыг нь эрж олохоос татгалазсан учир охин өөрт нь одоо ч гэсэн уурласаар байгаа гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Райли хувцсаа тайлж халуун шүршүүрт оров. Тэрбээр биеийг нь дагаж урсах бүлээн усанд тайвширч зогсохдоо маргааш Эприлийн найз хөвгүүнээс сураг сонсогдож, эцэст нь Эприл тайвширна гэдэгт итгэлтэй байлаа. Харин одоо мөрдөж байгаа хэрэг нь улам төвөгтэй, хэцүү болно гэдгийг Райли мэдэж байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.10.19 11:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 29

Эприл сургуулийн гадаахь талбай дээр байдаг сандал дээр сууж буй Жовыг олж хараад шүүрс алдлаа. Тэр зүв зүгээр харагдах ажээ. Гэхдээ тэр өчигдөр хаачсан юм бол? Түүнд юу тохиолдсон юм бэ?
- Жов! хэмээн дуудаад охин дэргэд нь очихоор алхаагаа хурдасгав.
Жов охиныг хараад юу ч болоогүй аятай инээмсэглэлээ. Тэр бүтэн өдөржин сураггүй алга болоогүй юм шиг аяглаж байв.
- Чи өчигдөр хаана байсан бэ? гэж Эрпил асуулаа. Тэрбээр нулимс нь хурж уйлахад бэлэн байсан боловч биеэ барив.
- Миний санаа маш их зовсон.
- Би ганцаараа жаахан чөлөөтэй баймаар байсан юм. Миний хэлдгээр чөлөөт цаг гэж хэлээд Жов мөрөө хавчив. Эприл юу хэлэх эсвэл юу гэж бодохоо мэдсэнгүй. Тэр яагаад ийм хайхрамжгүй байдаг байна аа? Эприл Жовын хажууд суулаа.
- Юу болсон юм бэ, Жов? Би буруу зүйл хийчихсэн юм уу?
- Өө яалаа гэж, мэдээж үгүй гэж хэлээд Жов охины өвдгөн дээр гараа тавилаа.
- Чи дандаа сайн байдаг. Гэхдээ би нэг сонирхолтой наймааны тухай ярилцахаар хүнтэй уулзах хэрэгтэй байсан. Би нэг юм туршиж үзмээр байна. Чамайг бас үүнийг хүснэ гэж би огт бодсонгүй.
Жов инээмсэглэсэн хэвээрээ охины нүд рүү эгцэлж харлаа. Гэхдээ л тэр зайгаа бариад байх шиг харагдана. Охин шалтгааныг нь мэдэж чадсангүй. Жов гараа өргөж охины үсийг илээд
- Чи үргэлж хөөрхөн харагдах юм гэж хэлэв.
Өнөөдөр түүний хэлсэн магтаалын үг нэг л сулхан сонсогдоод байна! хэмээн Эприл дотроо бодлоо. Тэрбээр нүдэнд нь нулимс хурж эхлэв.
- Чи яагаад ингэж их хямраад байгаа юм бэ? гэж Жов асуулаа.
- Чи надад хайртай гэж хэлсэн
Одоо Жовын хоолойны өнгө их хөндий хүйтэн сонсогдож эхлэв.
- Эприл, би чамд үнэхээр хайртай. Би чхамтай үргэлж хамт баймаар байна. Гэхдээ чи зарим нэг зүйлийг хийхийг хүсдэггүй болохоор би ганцаараа явах хэрэг гардаг.
Тэр мансууруулах бодисуудын тухай ярьж байгааг Эрпил ойлгож байлаа. Тэдний зарим нь чухал юу болохыг Эприл мэдэхгүй ажээ. Шинэ нэрс, шинэ бодисууд байнга дурьдагдах болжээ.
- Тэгвэл чи шинэ юм туршиж үзсэн байх нь ээ?
- Урьд нь огт олж чадаагүй нэг зүйл байгаа. Энэ үнэхээр гайхалтай туршилт байсан шүү. Би үүнийг чамтай хуваалцмаар байна. Зөвхөн чамтай. Гэвч чи үүнийг сонирхохгүй байгаа бололтой. Энэ үнэхээр гайхалтай. Гэхдээ би чамайг хүчлэхгүй. Би хэзээ ч ингэхгүй. Гэхдээ л...
Эприл гүнзгий амьсгал авлаа. Тэрбээр тэр хоёрын харилцаанд нэг зүйл саад болоод байгааг анзаарчээ.
- Намайг усан гаанснаас өөр зүйл хэрэглэх дургүйг чи мэдэж байгаа. Би амьдралаа сүйтгэмээргүй байна. Ээжийн хувьд би сургууль дээрээ байх ёстой. Түүнд санаа зовох өөр өчнөөн асуудал хангалттай байгаа.
- Сайн байна. Ээж чинь чамд итгэдэг нь сайн хэрэг шүү.
Эприл ямар хариулт өгөхөө мэдсэнгүй. Жов дахиад юм ярьсангүй. Охин хажууд нь дуугүй хүлээсээр суулаа. Тэгтэл Жов охиныг харж инээмсэглээд
- Энэ бодисыг эмийн бичгээр авч болдог. Үүнийг өвчтэй хүмүүс байнга хэрэглэсэг юм байна лээ. Эмч нар өвчтөндөө хор болох зүйл өгөхгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа. Энэ бол өвчин намдаагч эм, чи их сайхан зүйл мэдрэх болно гэж хэлээд хөхөрснөө
- Бүх төрлийн өвдөлтийг нам цохино хэмээн нэмж хэлэв.
- Чи энэ эмийг яаж олж авах юм бэ?
- Би нэг эмчтэй танил хүнийг мэднэ. Энэ эмийг олж авах амаргүй. Гэхдээ бид түүн рүү очвол энэ эмийг ямар ч аюулгүй хэрэглэж чадна гэдгийг би баттай мэдэж байна.
- Хэрэв энэ үнэхээр аюулгүй юм бол... Эприл цааш нь ярьж чадсангүй. Энэ эмийг хэрэглэх нь хууль бус биз дээ? гэж тэр асуумаар байлаа. Гэвч ингэж асуувал өөрийг нь тэнэг гэж бодно хэмээн тэр боджээ.
- Чамайг ойлгосон гэж би бодсон юмсан. Би уул нь өөрийгөө шаналгахаас зайлсxийж байсан юм. Чамайг үүнийг туршиж үзнэ гэж би дэмий найджээ. Би чамайг өвтгөж гэмтээх зүйл огтхон ч хийхгүй.
Жов бол их ухаалаг залуу, бас өөрт нь их сайн хандаж анхаарал тавьдгийг Эприл мэддэг ажээ. Бас царайлаг, Бас их нийтэч зантай. Энд Жовтой болзохын тулд бүр үхэхээс ч буцахгүй олон охид байдаг.
Эприл хонх дуугарахыг сонслоо. Тэр дараагийн хичээлд суух ёстой гэдгээ мэдэж байв.
- Өнөөдөр хичээлийн дараа чамтай уулзаж болох уу? хэмээн Эприлийг асуусанд Жов мөрөө хавчаад
- Өнөөдөр надад хийх өөр зүйл байгаа гэж хэлэв.
Эприл сандарч түүнийг айдас нөмөрч авлаа. Жов охин руу эргэж харав.
- Гэхдээ магадгүй хэрэв чи сандрахаа больж тайвширвал бид хамтдаа явж болох л юм.
Шийдвэр гаргах мөч ирлээ. Эприл одоо эсэргүүцэх чадалгүй болжээ. "Сайн охин" байх гэж хичээхийн хэрэг юу байна аа?
Өөрийгөө хамгаалах гэсэн хамгийн сүүлчийн оролдлого замхран алга болоход охин инээмсэглэлээ. Тэр Жовыг алдахыг хүссэнгүй.
- Би үүнийг туршиж үзнэ гэж тэр хэлээд
- Намайг туршиж үзээсэй гээд байгаа зүйлийг чинь би хийх болно хэмээн нэмж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.10.19 11:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Одоо яг 100хан хуудас үлдсэн. Урам хайрладаг хүмүүстэй баярлаж байгаа шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.11.19 12:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
маш их баярлалаа, шуурхай байна шүүү, хурднаас гадна орчууулга чинь улам л сайжраад байна даа, энэ Люси бас сэргэлэн oвсгooтoи шүү тээ


Top
   
PostPosted: Feb.11.19 6:38 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Шилтгээний нууцыг уншсан яах болоо гэж боддог шд кк Найжл маань яасан бэ?


Top
   
PostPosted: Feb.12.19 12:52 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 30

Билл машинаа том төмөр хаалганд ойртуулах үед Райлид болгоомжлох сэтгэл төрлөө. "Далан" хэмээх нэр бүхий энэхүү бяцxан хотын харагдах байдал түүнд огтхон ч таалагдсангүй. Мөрдөгчөөр ажилласан эдгээр жилүүдэд иймэрхүү хаалттай орчинд түүнд хэзээ ч сайн зүйл тохиолдож байгаагүй ажээ. Энэхүү баячуудын амьдардаг орчинд ч гэсэн түүнийг сайн зүйл хүлээгээгүй гэдгийг тэр туршлагаараа мэдэж байлаа.
Билл машинаа зогсоотол хамгаалалтын байрнаас хамгаалагчийн хувцастай эр гарч ирэн
- Аль компаниас явж байгаа юм бэ? хэмээн асуув.
Билл, Райли хоёр тэмдгээ гаргаж харууллаа.
- ХМТ. Бид энд уригдаж ирсэн гэж Биллийг хэлсэнд хамгаалагч тэднийг хардаж сэжиглэсэн харцаар ажлаа. Тэр яагаад ингэснийг Райли ойлгосонгүй.
- Надад үзүүл гэж хэлээд хамгаалагч гараа сунгасанд Билл түр эргэлзсэнээ таних тэмдгээ өгөв. Хамгаалагч тэмдгийг буцааж өгөхдөө
- Та нар ямар хэргээр явж байгаа юм бэ? хэмээн дахиж асуусанд Билл
- Бид энд конгрессын гишүүн Уайт Эрхардттай уулзахаар ирсэн. Тэр Двэйн Принтэйзийн гэрт байгаа гэж хариулав. Тэгтэл хамгаалагч эр тэднийг улам их сэжиглэж байгаа бололтой арагшаа нэг алхам ухарч радио станцаар залган нэг хүнтэй ярилаа.
- Ямар новшийн юм болоод байна аа? хэмээн Билл Райлид хандаж хэлэв. Райлид юу ч мэдэхгүй байсан болохоор дэмий л мөрөө хавчлаа. Хамгаалагч эр дахиад машинд ойртож
- Та нар дотогшоо орж болно. Далайн зугаалга гудамж хүртэл яваад баруун гар тийшээ эргээрэй. Та нарын очих газар хамгийн сүүлийн байшин гэж хэлэв.
Хаалга онгойлоо. Билл өргөн гудмаар орж хувийн эзэмшлийн газар дээр барьсан том байшингуудын дундуур явлаа. Далай руу ойртох тусам байшингууд улам том, хоорондох зай нь улам өргөсөх ажээ. Энэ бүгд хэдэн сая долларын үнэтэй гэдэгт Райли огт эргэлзсэнгүй.
Тэд олон цонхтой орчин үеийн загвар бүхий том байшингийн урд ирлээ. Байшингийн гадаа зогсож байсан залуу машин руу хүрч ирэн тэдний бичиг баримтыг шалгав. Тэр залуу тэднийг бас л хардаж сэрдсэн маягтай харах ажээ. Тэрбээр тэднийг машины зогсоол руу явуулав. Байшингийн урд, зогсоол дээр олон төрлийн машин тавьсан харагдана. Билл нэг машин руу зааж
- Тэрийг хар даа хэмээн хэллээ.
Өө тэгэлгүй дээ, энд ХМТ-ны тэмдэгтэй машин зогсож байна.
- Ингэхэд энд юу болоод байгаа юм бэ? гэж Райли асуух маягтай хэлснээ
- Энэ хэргийг мөрдөх ажилг Люси, чи бид гурав л томилогдон биш бил үү? Орон нутгийн цагдаагийн газраас гадна гэж би хэлэх гэсэн юм гэсэнд
- Тийм биш бололтой хэмээн Билл хэллээ.
Хэдэн минутын өмнө хамгаалагч яагаад сонин аашлаад байсан шалтгааныг Райли одоо л ойлгов. Хамгаалагч эр тэр хоёрыг ирэхээс өмнө хотхоны гол хаалгаар ХМТ-ны хэдэн мөрдөгчийг нэвтрүүлсэн байжээ. Тэгээд л тэр Билл, Райли хоёрыг жинхэнэ мөрдөгч мөн эсэхэд эргэлзсэн хэрэг.
Райли, Билл хоёр машинаас бууж байшингийн гол хаалга руу очлоо. Хаалга онгойлгож өгсөн залуу эмэгтэй тэднийг өндөр таазтай том өрөөнд хүргэж өгөв. Өрөөг асар том цонхоор тусах нарны гэрэл хурц гэрэлтүүлж, том тоосгоор барьсан ханан пийшинд гал дүрэлзэн асаж харагдана.
Савхин буйдан дээр сууж байсан дөрвөн хүн тэр хоёртой мэндлэхээр суудлаасаа босов. Тэдний хоёр нь конгрессын гишүүн Эрхардт, түүний хувийн туслах эмэгтэй хоёр байлаа. Эмэгтэй өчигдрийн нэгэн адил тачаангуй хувцас өмсжээ. Харин нөгөө хоёр хүнийг хараад Райли мэл гайхсандаа өөрийн мэдэлгүй
- Хуан! Крэйгтон! хэмээн дуу алдав. Тэдний царай Райлиг үүнээс ч илүү гайхуулах зүйл бидэнд байгаа гэсэн маягтай харагдана.
Мөрдөгч Эмили Крэйгтон, Крэйг Хуан хоёр бол насаар залуу, Квантикод ажилд ороод удаагүй байгаа билээ. Тэднийг хэдэн сарын өмнө хүүхэлдэйн алуурчны хэргийг мөрдөж байхад тэр хоёр шинэковуудын гаргадаг алдааг давтаж байжээ. Тэр үеэс хойш Хуан хамтрагчаасаа насаар бага боловч ажилдаа илүү дадлагажиж туршлага сууж байгаа гэсэн бодол Райлид төрсөн ажээ. Тэр Крэйгтоныг сайн мэддэггүй ч Карл Валдер тэр хоёрыг их дотночилж үздэгийг сайн мэднэ.
Карл Валдер өөрийн биеэр энд ирээгүйд Райли дотроо баярлаж байсан ч дагалдагчид нь энд ирснийг харвал тэр энэ хэрэгт хошуугаа дүрж байгаа гэдэг нь ойлгомжтой байлаа. Энэ нэг их гайхаад байх зүйл биш. Мэдээж оппортунист үзэлтэн тэрбээр улс төрд онцгой байр эзэлдэг нэгэн хэргийн мөрдөлтөнд оролцож байгааг мэдээд сонирхох нь дамжиггүй.
Райли энэ тийм ч сайн зүйл авчрахгүй, ялангуяа өөрт нь таагүй зүйл тохиолдож мэднэ гэдгийг шууд гадарлажээ. Валдер одоохондоо шийдвэрээ гаргаагүй байгаа ч түүнийг хэрэг мөрдөлтөөс заавал зайлуулна гэдгийг Райли мэдэж байлаа. Залуу мөрдөгчид Билл, Райли хоёртой мэндлэхдээ ам амандаа шивнэх шахам гүнгэнэж харагдав.
Райли Карл Валдер өөрийн биеэр энд ирээгүйд дотроо баярлаж байсан ч дагалдагчид нь энд ирснийг харвал энэ хэрэгт тэр хошуугаа дүрж байгаа гэдэг нь ойлгомжтой байлаа. Энэ нэг их гайхаад байх зүйл биш. Мэдээж оппортунист үзэлтэн тэрбээр улс төрд онцгой байр эзэлдэг нэгэн хэргийн мөрдөлтөнд оролцож байгааг мэдээд сонирхох нь дамжиггүй.
Райли энэ тийм ч сайн зүйл авчрахгүй, ялангуяа өөрт нь таагүй зүйл тохиолдож мэднэ гэдгийг шууд гадарлажээ. Валдер одоохондоо шийдвэрээ гаргаагүй байгаа ч түүнийг хэрэг мөрдөлтөөс заавал зайлуулна гэдгийг Райли мэдэж байлаа. Залуу мөрдөгчид Билл, Райли хоёртой мэндлэхдээ ам амандаа шивнэх шахам гүнгэнэж харагдав. Энэ бүхнийг харсан Ронда
- Суугаад тайвширцгаа хэмээн хэллээ.
Билл, Райли хоёр савхиар гадарласан зөөлөн сандал дээр сууцгаав. Цонхны цаана хашаан дотор том усан сан байхыг Райли олж харлаа. Усан сангийн цаана элсэн далан, тэгээд далай. Энэхүү дүр зураг яг л үлгэрт гардаг шиг их үзэсгэлэнтэй ажээ. Эндэхийн хүмүүс наран шарлагийн газраар зугаалж, далайд сэлдэг болов уу хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Энэ байшинд хэрэгтэй гэсэн бүх зүйл байхад тэгэх шаардлагагүй биз. Райли ямар нэг юм хэлэх хэрэгтэй гэж бодоод
- Гоё байшин байна гэж хэллээ.
Яг үнэндээ Райлид энэ байшин огтхон ч таалагдсангүй. Энд нарс модны үнэрээс илүүтэй мөнгөний бохир заваан үнэр хаа сайгүй тархсан юм шиг санагдах ажээ. Райли энэ байшин нэг улс төр судлаачийн өмч гэдгийг саналаа. Улс төр судлаач эрхэм ийм хөрөнгөтэй болохын тулд юу хийсэн нь үнэхээр сонирхолтой санагдав.
Ронда Билл, Райли хоёроос
- Та хоёр юм уумаар байна уу? Цай уух уу? Эсвэл дарс, виски? хэмээн асуусанд Эрхардт
- Тэд ажилтай явж байгаа гэж хэллээ.
- Нээрэн тийм л дээ хэмээн Ронда хариулав.
- Та хоёрыг энэ хүртэл ирүүлсэнд хүлцэл өчье гэж Уайт Эрхардт хэлээд
- Сурвалжлагч нар хоргоохоос зайлсxийхийн тулд, бас хэргийн мөрдөлт хэр урагштай байгааг мэдэх гэсэн учраас би та нарыг дуудсан юм. Мөрдөгч Крэйгтон, Хуан хоёр энд хэдхэн минутын өмнө ирсэн. Би эд нарыг ирнэ гэж мэдээгүй. Харин та хоёрыг надад хэргийн мөрдөлтийн талаар ярьж өгнө гэж бодож байлаа хэмээлээ.
- Би уул нь танд шинэ мэдээ дуулгахыг их хүссэн юмсан гэж Биллийг хэлэхэд Райли түүний үгийг өлгөж аван
- Харамсалтай нь өчигдөр тантай ярилцсанаас хойш бид шинэ мэдээ олж чадсангүй гэлээ.
Эрхардт санаа нь зовсон шинжтэй харагдаж байгаа ч өчигдөр Райлигийн анзаарч харсан шиг санаа зовох шалтгаан нь өөр зүйлд байх шиг санагдав.
- Одоо болж байгаа бүхэн бидэнд үнэхээр их саад учруулж байна. Өнөөдөр бид маш чухал стратеги боловсруулах ёстой байсан. Гэтэл Николын тухай мэдээ тарснаас болж бүх хүмүүс тараад явчихлаа. Хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байдаг. Бидэнд ер нь амрах цаг гарах нь уу, үгүй юү? Бас яагаад барьцааны мөнгө шаардахгүй байгааг би ойлгохгүй байна.
Райли харж, сонсож байгаа зүйлдээ итгэж чадсангүй.
- Эрхэм конгрессын гишүүн, бид энэ талаар өчигдөр ярилцсан. Таны эхнэрийг цуврал алуурчин хулгайлсан байх магадлал өндөр байгаа гэж би эмээж байна. Бид барьцааны мөнгө шаардана гэж хүлээх хэрэггүй.
Крэйгтон, Хуан хоёр тайван байдлаа алдаж, дороо холхин хоолойгоо засах нь сонсогдов.
- Яасан бэ? хэмээн Райли тэр хоёрт хандаж асуулаа.
- Албаны дарга, тусгай ажилтан Карл Валдер таны саналыг хуваалцахгүй гэдгээс бид эмээж байна гэж Крэйгтон хэлсэнд Хуан
- Тэр энэ хэргийг энэ мужид гарч байгаа цуврал аллагатай холбоогүй жирийн хүн барьцаалж хулгайлсан хэрэг гэж үзэж байгаа хэмээн нэмж хэлэв.
Райли одоо үнэхээр айж балмагджээ.
- Валдер энэ хэргийн талаар юу гэж хэлсэн юм бэ? гэж түүнийг асуусанд Крэйгтон мөрөө хавчлаа.
- Таны "цагтай алуурчин" конгрессын эхнэртэй санаандгүй тааралдах боломж хэр өндөр юм бол? Үнэхээр ийм зүйл байж болох уу?
- Тийм ээ хэмээн Райли бараг хашгираад
- Энэ үнэхээр санамсаргүй тохиолдол! Хэрэв та хоёр хангалттай туршлага хуримтлуулсан юм бол иймэрхүү тохиолдлууд олон байдгийг мэдэж байх ёстой. Бас тэр Валдер энэ талаар аль хэдийн суралцсан байх ёстой гэлээ.
Райли нүднийхээ буланд тэвдэж сандарсан Биллийг олж харлаа.
- Райли...
Гэвч Райли дуугүй сууж тэвчсэнгүй. Тэрбээр Эрхардтад хандаж
- Эрхэм конгрессын гишүүн, үнэнийг хэлэхэд мөрдөгч Валдер бол жинхэнэ солиотой амьтан. Тэгээд ч бидэнд ийм утгагүй балай юманд зарцуулж байх цаг алга гэж хэллээ. Билл энэ удаа анхааруулсан өнгөөр
- Райли! хэмээн нэрээр нь дуудсан боловч тэр яриагаа үргэлжлүүлэв.
- Таны эхнэр хүн алах донтой сэтгэцийн өвчтэй амьтны гарт орсон гэдэг нь үнэний хувьтай. Эхнэрийг тань олж аврах хэрэгтэй. Бид одоо хэзээ барьцааны мөнгө шаардах бол гээд хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй.
Тэгтэл Крэйгтон дуугаа өндөрсгөн ярьж эхлэхийг Райли сонслоо.
- Мөрдөгч Пэйж. бид энэ хэргийг хариуцаж ажиллана.
Mэл гайхсан Райли хоёр залуу мөрдөгч рүү эргэж харав.
- Чи юу яриад байгаа юм бэ? гэж түүнийг асуутал Хуан
- Албаны дарга, тусгай ажилтан Валдер биднийг хүн барьцаалж хулгайлсан хэргийг мөрдүүлэхээр томилсон. Тэр таныг хариуцаж байгаа хэрэгт хандах анхаарлаа битгий сулруулаасай гэж хүсэж байгаа гэж хэллээ.
- Анхаарлаа сулруулах гэнэ ээ? Энэ чинь миний хэрэг.
Билл энэ удаа Райлигийн нэрийг уурласан шинжтэй чанга дуудсан тул тэр Билл рүү эргэж харав. Биллийн царайны төрх түүнийг одоо амаа хамхих цаг болсон гэж хэлж байлаа. Райли үгэнд нь орохоор шийдэв. Билл суудлаасаа босож зогсоод Крэйгтон, Хуан хоёрт
- Миний хамтрагч бид хоёр үүнийг ойлголоо. Та хоёрт энэ хэргийг даатгаж үлдээе гэж хэлснээ Эрхардтад хандаж
- Таны амсаж байгаа энэ аймшигт зовлон хурдан дуусаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээлээ.
Дөнгөж сая энэ өрөөнд болсон гэнэтийн явдалд цочирдож балмагдсан Эрхардт үг дуугүй толгой дохиж харагдав. Билл өрөөнөөс гарахаар хаалга руу явахад Райли түүний араас дуугүй дагалаа. Тэд машиндаа сууж Билл машинаа жолоодов.
- Исүс минь! Райли, хэд хоногийн өмнө чи намайг Деннис Воунаас салгаж байснаа санаж байна уу> Одоо харин миний асуух ээлж... Чи одоо яачихаад байгаа юм бэ?
Райли сонсогдохоор чанга шүүрс алдлаа.
- Билл, чи Никол ДеРоузын сураггүй алга болсныг хүн барьцаалсан хэрэг гэж хормын төдий ч гэсэн эргэлзэж байсан эсэхээ надад хэлээч.
- Үгүй, би эргэлзэж байгаагүй. Гэхдээ би одоо энэ тухай яриагүй байна.
- Тэгээд юу юм бэ дээ?
Билл урт амьсгаа авлаа.
- Саяын болсон явдлыг бодоод үз. Уайт Эрхардт эхнэрээ барьцааны мөнгөнөөс болж хулгайлагдсан гэж бодож байгаа. Тийм учраас Валдер бас тэгж бодсон. Эрхардт бол нэр алдартай улс төрч. Миний бодлоор түүнийг алдаж байна гэж зүрхэлж хэлнэ гэж? Валдер бол бялдуучаас гадна үнэхээр усан тэнэг. Гэвч бид одоо энэ асуудлыг өөрчилж чадахгүй.
Райли үг дуугүй цонхны цаана хажуугаар нь өнгөрөх үнэтэй тансаг байшингуудыг харж суулаа. Билл яриагаа үргэлжлүүлэв.
- Валдер болон түүнийг дагалдагч нар бараг зөв зүйл хэлсэн. Бид ажлаа цалгардуулж болохгүй. Бас одоогоор бидэнд үүнийг нотлох эд мөрийн баримт алга. Хоёулаа Олман руу буцаж хэрэг мөрдөлтөө шуурхайлах хэрэгтэй.
Хамгаалагч тэднийг гаргахаар хаалгаа онгойлголоо. Райли санаа алдаад
- Би одоо их том асуудалд орсон байх даа, тээ? гэж хэлсэнд Билл гашуунаар мушилзаж харагдав.
- " Жинхэнэ солиотой амьтан" гэл үү? Тийм ээ, хэрэв тэр үүнийг сонсох л юм бол чи үнэхээр том асуудалд орно. Чи бас аль хэдийн зургийн аппараттай холбоотой нэг хэрэг тарьчихсан байгаа. Валдер үүнийг мэдсэн байж таарна. Тэр мөрдөгчийн тэмдгийг чинь хураах боломжийг байнга хүлээж байдаг гэдгийг чи өөрөө сайн мэдэж байгаа.
Тэд одоо хурдны замаар давхиж явлаа. Олман хүртэл ердөө нэг мөчийн хугацаа үлджээ. (нэг мөч- арван таван минут. орч)
- Хэрэв чи Эрхардтын эхнэрийн хэрэг дээр алдаа гаргавал чамайг там руу илгээх биз хэмээн Билл нэмж хэлэв. Гэвч Райли хариу үг хэлсэнгүй. Яг үнэндээ тэр өөрийгөө алдсан байгаасай гэж хүсэж байлаа. Хэдийгээр ажлаа алдаж мэдэх ч Никол ДеРоузыг жирийн нэг хүн барьцаалж хулгайлсан хэргийн хохирогч болсон байгаасай, барьцааны мөнгө төлснөөр энэ бүхэн эцэс болоосой гэж тэр үнэн сэтгэлээсээ хүсэж байлаа. Тэрбээр бусад хохирогчдын нэг адил дахиад нэг хохирогч амь насаа алдах вий гэж бодохоосоо хүртэл айж байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.12.19 11:32 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
зөө зө баян хүүхэн ч өнгөрөв бололтой, нөгөө Мэйра билүү ирланд хүүхэн одоо болтол юу ч санадаггүйм байх даа


Top
   
PostPosted: Feb.12.19 5:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
зөө зө баян хүүхэн ч өнгөрөв бололтой, нөгөө Мэйра билүү ирланд хүүхэн одоо болтол юу ч санадаггүйм байх даа
Миэрагийн оргох үеийн ой санамж устчихсан ш дээ. :mrgreen:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.12.19 6:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 31

Өдөр ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Гэвч Райли зочид буудлын өрөөндөө бүр орой арван цаг өнгөрсөн хойно эргэж ирэв. Тэд алуурчин болон түүний хулгайлсан охид эмэгтэйчүүдийг олохын тулд урагшаа нэг алхам ч дөхөж чадсангүй. Түүнчлэн хамгийн залхмаар нэг зүйл нь Билл тэр хоёрыг хаа ч явсан сурвалжлагчид мөр алдахгүй дагаж байжээ.
Райли орон дээр сууж өнөөдөр Эприл рүү илгээсэн зурваснуудаа шалгалаа. Эприл түүнийг зовоохын тулд сүүлчийн зурвасыг нээж уншаагүй бололтой. Райли гэрийнхээ утас руу залгавал Габриэла харилцуур авав.
- Гэрт ямархуу байна? Эприл юу хийж байна? гэж түүнийг асуусанд
- Би сайн мэдэхгүй байна, сенора Райли хэмээн Габриэла илт түгшсэн өнгөөр хэлээд
- Тэр нэг л хачин байна, надад юу ч ярихгүй юм. Тэр эрт орондоо орсон гэлээ.
Райлигийн санаа зовж
- Тэр арай хичээлээ тасалсан юм биш биз? гэж асуулаа.
- Үгүй, тэр хоёр дахь өдөр гэртээ оройтож ирсэн. Тэр номын сан руу явсан гэж надад хэлсэн.
Райли Габриэлад хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тэрбээр түүний нэг адил сэтгэл нь их түгшиж байлаа. Габриэла ямар нэг асуудал гарвал Райли руу шууд залгана гэж хэлээд утсаа таслав. Райли орон дээрээ суусан хэвээр унтаж чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Түүний санааг зовоож байгаа зүйлс хэрээс хэтэрчээ. Хэрэг мөрдөлтөнд ямар ч ахиц гараагүй бөгөөд түүнийг энэ хэргээс хэзээ хэзээгүй татаж магадгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Түүнээс гадна Эприлийн хувьд хийх ёстойгоо ч мэдэхгүй байлаа.
Энэ бүхэн үүнээс илүү дордоно гэж байх уу?
Райли унтаж амрахаар хувцсаа тайлж байтал гар утас нь дуугарлаа.
- Би Райли Пэйжтэй ярьж байна уу? хэмээх эмэгтэй хүний дуу сонсогдов.
- Тийм ээ,
- Хатагтай Пэйж, надад танд дуулгах муу мэдээ байгаа гэж би эмээж байна.
Райли буцаж суулаа. Эмэгтэй ийм зүйл дуулгахыг хүсээгүй гэмээр өнгөөр ярих ажээ.
- Намайг Гвен Баннистер гэдэг. Би Виржиниягийн Моолин хотын сувиллын эмнэлэгт ажилладаг сувилагч байна.
Райли аавтайгаа уулзахаар очих бүртээ хажуугаар нь дайрч өнгөрдөг байсан болохоор Аппалаченд байдаг энэ жижиг хотыг сайн мэддэг байжээ. Аав нь энэ хотын ойролцоо модон байшинд олон жилийн турш амьдарч байгаа. Хамгийн сүүлд эцэгтэйгээ уулзахаар очиход тэр хүнд өвдсөн юм шиг харагдаж байсныг Райли саналаа.
- Энэ миний эцэгтэй холбоотой юу?
Гвен хэнд ч саад болохгүйг хичээх мэт маш аяархан ярьж байлаа.
- Эцэг чинь Моолины сувиллын эмнэлэгт хэвтэж байгаа.
- Тэр юунаас болж үхэх гэж байгаа юм бэ?
Райли ингэж асуусныхаа дараа л хоолойных нь өнгө хүйтэн цэвдэг дуугарахыг анзаарчээ. Нэг хэсэгтээ хэн нь ч дуугарсангүй.
- Тэр одоо уушигны хорт хавдрын сүүлийн шатанд байгаа. Эцэг чинь хорт хавдар тархинд нь үсэрхийлснийг мэдээд бидэнд гэрийнхэндээ битгий дуулгаарай гэж хэлсэн. Тэр бас туяа эмчилгээнээс татгалзсан. Түүнд одоо амьдрах хугацаа бага үлдсэн гэдгээс би эмээж байна. Би түүнд утсаа өгмөөр байгаа ч тэр ярих чадалгүй болсон.
Уушигны хорт хавдар. Би үүнийг мэдэх ёстой байсан юм. Сүүлд уулзахад эцэг нь аниалгаж байсныг тэр саналаа. Эцэг нь бас их цонхигор, туранхай харагдаж байсан. Өвдсөнийг нь мэдэж байсан ч эцэг нь энэ тухай ярилцахгүй гэдгийг Райли мэдэж байжээ.
- Тэр надтай уулзмаар байна гэсэн юм уу?
- Үгүй.
Яг л тааварлаж байснаар хэмээн Райли бодлоо. Сүүлчийн удаа уулзах үед тэд бараг зодолдох шахсан учраас Райли эцэгтэйгээ дахиж уулзахгүй, дахиж ярихгүй гэж өөртөө тангарагласан ажээ.
Одоо харин түүнд тангарагаа зөрчих үү, үгүй юү гэдгээ шийдэх мөч иржээ. Яг одоо Моолин руу явлаа ч эцэг нь амьсгаа хураахаас өмнө тэр амжиж очиж чадахгүй. Гэхдээ тэр гэртээ эсвэл энд ажил ихтэй байлаа ч эцгийгээ амьд сэрүүн байхад сүүлчийн удаа уулзахын тулд үнэхээр явах байсан болов уу?
Тэрбээр сүүлчийн уулзалтын үеэр түүний өөрт нь хэлсэн хүний үнэргүй, бүдүүлэг үгсийг эргэж санав.
- Чи талархах ёстой, бяцxан уйлхай өлөгчин.
Райли хэзээ ч талархаж үзээгүй. Учир нь түүнд баярлаж талархмаар зүйл огт байгаагүй. Хэрэв эцэгтэйгээ уулзаж амжлаа гэхэд Райли түүнээс доромжлолоос өөр илүү юу сонсоно гэж? Эцэг нь сүүлчийн амьсгалаа гаргах мөчид хараал урсгахыг тэр яагаад сонсох ёстой гэж?
- Би очиж чадахгүй гэж Райли хэллээ.
- Та итгэлтэй байна уу?
Эмэгтэй нэг их гайхсангүй. Райли эцэг рүүгээ очихоос татгалзсан нь ачлалгүй юм шиг санагдана гэж мэдэж байсан ч яагаад ингэснээ өөрөө сайн мэдэж байлаа.
- Би итгэлтэй байна аа.
- Танд дуулгасан гэдгээ түүнд хэлээсэй гэж хүсэж байна уу?
- Үгүй. Утастсанд баярлалаа. Таны хийсэн бүхэнд би талархаж байна.
- За. Эгч чинь харин түүнд маш их тусалж байгаа.
Райлид эргэлзэх сэтгэл төрлөө. Вэнди тэнд байгаа гэж үү? Тэр сувиллын газар эцэгтээ тусалж байгаа гэнэ ээ? Райли эгчтэйгээ олон жил холбоо бариагүй бөгөөд эгчийнхээ хаана амьдардгийг мэддэггүй байжээ. Тэрбээр одоо эгчтэйгээ ярилцахаас татгалзмаар санагдав. Гэвч олон жил өнгөрсний дараа... Райли түүнтэй ярилцлаа ч юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
- Ашгүй дээ хэмээн тэр эцэст нь хэлэв.
- Та бодлоо өөрчилж магадгүй болохоор би танд утасныхаа дугаарыг өгье.
Райли дугаарыг тэмдэглэж аваад утсаа таслав. Тэр угаалгын өрөөнд орж, толинд өөрийгөө харлаа. Ямартай ч энэ удаа царай нь тийм ч аятайхан харагдсангүй, харин эцэгтэйгээ адилхан олон шинж төрхийг олж харав. Тэрбээр нүднийх нь харцанд өчүүхэн ч гэлээ өөрийгөө буруутай хэмээн үзэж байгаа шинж тэмдэг, бас эцэгтэйгээ уулзахсан гэсэн хүсэл байгаа эсэхийг сайн нягталж харлаа. Xарц нь хөндий хоосон харагдах ажээ.
Райли сэтгэл дотрыг нь эмзэглүүлсэн хачин мэдрэмжээс салж чадсангүй.
Дахиад нэг сэтгэл зовоосон зүйл гараад ирлээ хэмээн бодох зуураа тэр хэвтэж амрахаар ор луугаа явлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.12.19 6:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.12.19 6:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Шилтгээний нууцыг уншсан яах болоо гэж боддог шд кк Найжл маань яасан бэ?
Шилтгээний нууцын эхний дэвтрийг энэ номоо дуусгасны дараа гүйцээж оруулна аа. Хэдхэн хуудас үлдсэн байгаа. Дараа нь Райлигаа үргэлжлүүлдэг юм уу гэж бодож байгаа. Магадгүй Найжлыгаа ч юм уу. Дан Вадделын гурав дахь ном миний хувьд үнэхээр хэцүү. Жинхэнэ эх зохиол нь зөвхөн франц хэл дээр хэвлэгдсэн. Би Нидерланд хэл рүү чадан ядан орчуулж уншсан. Англи хэл дээр байсан бол орчуулахад арай амархан байхсан. ккк За тэгээд та нар маань алийг нь уншмаар байгаа юм бол доо?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.12.19 8:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли хавтаст хэргийг нээж харав. Түүний харсан эхний зурган дээр арван долоон настай Метта Лунойгийн аймшигтай турж эцсэн цогцос байлаа. Райли зургийг эргүүлтэл доороос нь Валери Брунерын яг адилхан болгож хаясан цогцосны зураг гарч ирэв. Тэр зургийг эргүүлвэл араас нь дахиад Челси МкКлюрын аймшигтай болсон цогцосны зураг гарлаа. Дараагийнх нь Элиз Дэйвигийн цогцосны зураг ажээ. Райли түрхэн зуур тээнэгэлзэв. Мэдээж, бүх хохирогчид ингээд дууссан. Одоо тэр бичиж тэмдэглэсэн рапортыг уншиж хэрэгтэй.
Гэтэл Райли рапортын оронд урьд нь мөрдөж байсан хэргийн хохирогчийн зургийг олж харлаа. Тэр зургийг хажуу тийш тавьсан боловч дахиад нэг хохирогчийн зураг, дахиад нэг... дахиад нэг... Овоолж тавьсан зурагнууд бараг тохой хэрийн өндөр болжээ. Бүгд түүний урьд нь мөрдөж байсан хэргүүдийн хохирогчдын зурагнууд байх ажээ. Тэгтэл нэг хүн хүйтэн өнгөөр инээд алдах сонсогдлоо. Райли энэхүү айдас төрөм танил хоолойг...
- Мэдээж шүү дээ, энд зөндөө олон үхсэн хүн байгаа.
Райли дээшээ харвал эцэг нь овоолсон зурагнуудаас бас тохой хэрийн өндөрт цухуйчихсан зогсож байлаа. Тэр өвдсөн гэж харагдсангүй, тэрбээр урьдын адил эрүүл саруул, хүч чадалтай харагдах ажээ. Тэр өндөр, туранхай харагдах бөгөөд улаан ноосон цамц, ангийн саравчтай малгай өмсжээ. Тэрбээр наранд гандаж борлон үрчлээ суусан ширүүн төрхтэй нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулжээ.
- Чи өөрөөрөө бахархах ёстой. Чи энэ хүмүүсийн төлөө чадах бүхнээ хийсэн. Чи тэдний төлөө шударга ёс тогтоохыг эрхэмлэдэг боловч чи тэднийг амь насаа алдахаас өмнө олж чадаагүй. Гэхдээ чиний хийж чадах зүйл ердөө энэ шүү дээ, тийм биш гэж үү? Чамд амьд хүмүүст хийж чадах зүйл байхгүй. Чиний юм хийж өгөхсөн гэж хүсдэг хүмүүс бол зөвхөн үхсэн хүмүүс л байдаг.
- Та энэ талаар юу мэдэх юм? Та амьд байгаа юм уу? хэмээн Райли ууртай хэлэв.
Эцэг нь дахиад инээлээ.
- Тийм дээ, энэ чамд сонирхолтой байгаа, тийм биш гэж үү? Магадгүй чамд амьд хүмүүсийн төлөө юм хийж чадах боломж өгч мэдэх л юм. Чи хожимдохоосоо өмнө яарах хэрэгтэй шүү.
- Надад танд төлөх өр байхгүй.
- Өө үгүй шүү. Тийм ч их биш л дээ, гэхдээ чиний хийсэн бүх сайн муу зүйлс, бас чиний хэн байсан, бас хэн болох чинь бүгд миний гавьяа. Надад сүүлд талархана гэж бодож байгаа бол хожимдоно шүү. Одоо эсвэл хэзээ ч үгүй.
Уур нь хүрсэн Райлигийн дотор огшоод ирлээ.
- Та надаас хэзээ ч талархлын үг сонсохгүй.
Эцэг нь чанга дуугаар хөхрөх гэсэн бололтой толгойгоо арагш нь гэдийлгэж амаа том ангайлгалаа. Гэтэл инээж хөхрөх дууны оронд агаарт жингэнэж чичигнэсэн чимээ хангинаж...

Райли дөнгөж сая жинхэнэ юм шиг санагдсан зүүднээсээ салж бүрэн сэрэхээр толгойгоо сэгсчээд гар утсаа авлаа.
- Дахиад нэг цогцос олдсон хэмээн Билл хэлээд
- Энэ Никол Эрхардт байна гэлээ.
Чанга инээж хөхрөх эцгийнх нь хоолой Райлигийн чихэнд сонсогдсоор.
- Би одоохон очлоо гэж хэлээд тэр утсаа таслав. Райли угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усанд булхлаа. Тэр дахиад л Никол ДеРоуз Эрхардтыг алдчихлаа. Одоо түүний зураг үхсэн хүмүүсийн зурагнууд дээр нэмэгдэнэ. Энэ хүн амины хэргийн улмаас тамын хаалга нээгдэнэ гэдгийг Райли сайн мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.13.19 10:23 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Quote:
зөө зө баян хүүхэн ч өнгөрөв бололтой, нөгөө Мэйра билүү ирланд хүүхэн одоо болтол юу ч санадаггүйм байх даа
Миэрагийн оргох үеийн ой санамж устчихсан ш дээ. :mrgreen:
яасан ч хэврэгхэн, комьютер шиг, устаж байдаг ойтой улс вэ, сэргэдэггүйм бх даа, баян хүүхэн яасан хурдан үхчив, 2-3 л хоноо биз дээ


Top
   
PostPosted: Feb.13.19 10:52 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Райли-гээ үргэлжлүүлж уншмаар байна шөө, давраад Дан Вадделийг ч бас


Top
   
PostPosted: Feb.13.19 6:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Өнөө, маргааш орчуулга орохгүй байх. Гадуур хөөцөлдөх ажилтай . Уучлаарай

Panther-ийнхаа саналыг хүлээж авлаа. :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.13.19 9:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Райли Найжл гээд бүгдийг нь л уншмаар байна😊😊😊😊😊😊😊😊


Top
   
PostPosted: Feb.14.19 4:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
баярлалаа, Райли ч охин гэж нэг том проблемтой болсон доо, юу л болдог бол, за ажлаа хурдан бүтээгээд ирээрэй, бид нь хүлээж байя,


Top
   
PostPosted: Feb.14.19 9:59 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 32

Райли заримдаа өөрийнх нь зөв болоход үнэхээр дургүй нь хүрдэг ажээ. Тэр Олманаас өрнө зүгт арваад километрийн зайд, тариалангийн талбай дээр хэвтэж буй цогцсыг харж зогслоо. Энэ үнэхээр Никол ДеРоуз мөн байлаа.
Толгой дээр нь нижигнэсэн чимээ гарч, цогцос руу харж зогссон Райлигийн анхаарлыг сарниулав. Дээшээ харвал толгой дээр нь нэг нисдэг тэрэг эргэлдэж харагдана. Энэ ХМТ-ны нисдэг тэрэг байсан бөгөөд нисгэгч нь нисдэг тэргээ газардуулах талбай хайж байгаа бололтой. Райли хэргийн газар цугласан хүмүүсийг хурдан гүйлгэж харвал мөрдөгч Хуан гар утсаараа ярьж харагдана. Хэдийгээр нисдэг тэрэгний нижигнэх чимээнд түүний юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан нь Райли уруулынх нь хөдөлгөөнийг уншиж чадав.
- Тийм ээ ноёнтон, тийм ээ ноёнтон хэмээн тэр дахин дахин давтаж байлаа.
Дараа нь Хуан тэнд цугласан хүмүүст ойртож
- Тусгай мөрдөгч Валдер бидэн дээр нэмэгдэж ирж байгаа гэнэ хэмээн бүгдэд дуулдахаар чанга хэлэв.
Эмили Крэйгтон бүр хөөрч баярлан инээд алдлаа. Люси санаа нь зовсон шинжтэй харагдана. Харин Билл толгойгоо сэгсэрч харагдсан бөгөөд тэрбээр амандаа дуулдахааргүй хараалын үг урсгаж байгаа гэдэгт Райли итгэлтэй байлаа.
Нисдэг тэрэг ойролцоо бууж болмоор аятайхан газар олсон бололтой тэндээс холдлоо. Райли айдсаа дарж, дахиад үхсэн эмэгтэйн цогцсонд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв. Райлид үнэндээ Карл Валдер мэтийн амиа хичээсэн нөхрөөс болж өөрийгөө шаналгаж байх цаг байсангүй. Одоо түүнд Валдерыг энд ирэхээс өмнө мэдээлэл цуглуулж авах хэдхэн минут байгаа бололтой.
Райли хэргийн газрын дүр зургийг сайн тогтоож авахыг оролдлоо. Агаарт ногооны үнэр хүчтэй ханхалж байгаагаас харахад талбайн өвс ногоог өчигдөрхөн хадсан бололтой, бас замын хажууд шинэхэн овоолж тавьсан өвсөн бухлууд харагдана. Алуурчин шөнийн цагаар цогцсоо зөөж тавихын тулд энэ газрыг сонгосон ажээ.
Талбайн эзэн өнөө өглөө цогцсыг харсан даруйдаа цагдаа руу утасдсан байна. Талбайг хүний хөлөөс тусгаарлаж тууз татжээ. Дөнгөж өглөө болж байгаа ч аль хэдийн хэдэн сурвалжлагч ирчихсэн, тусгаарлагч туузны цаана бөөгнөрөөд зогсож байлаа. Уул нь цагдаагийн газрын дарга Франклин Билл, Люси, Райли гуравт өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл задруулсан мөрдөгчийг олж ажлаас нь халсан гэж хэлсэн ажээ.
Тэр нөхөр ажлаа хийсээр л байгаа юм байна хэмээн Райли дотроо бодлоо. Хүн амины хэргийн талаархи мэдээлэл алдагдсанаар мөрдлөгийн ажилд ихээхэн хүндрэл учруулж байлаа.. Сурвалжлагчид ХМТ-ныхны хөдөлгөөн бүрийг цаг нүд салгалгүй ажиглаж, одоо бүр тэднийг байнга мөрдөж мөшгөдөг болжээ.
Райли хохирогчийг сайн ажиглаж харахаар дээр нь тонгойлоо. Хохирогч эмэгтэй бусад хохирогчдыг бодвол олон хоногоор өлсөж цангаагүй боловч тэр хэтэрхий туранхай ажээ. Эмэгтэй анорексия өвчнөөр шаналж байсан гэдэг нь харваас илт байв. Хохирогчийн өмссөн загвар сайтай борооны урагдаж, цусанд будагдсан харагдана. Цогцсыг талбайн зах, эсвэл ойролцоо харагдах зүйлстэй нэг шугамд байрлуулж тавиагүй байлаа. Түүнийг бусад цогцсын нэгэн адил зүгээр орхиод явчихаагүй ажээ. Бүсгүйн гар хөлийг тэнийлгэж цэх шулуун болгосон байх бөгөөд зүүн гарыг нь чанх дээшээ өргөж, харин баруун гарыг нь хажуу тийш мөртэй параллел шугамд тэнийлгэж тавьжээ.
- Есөн цаг, хэмээн Райлийг хэлсэнд хариуд нь Билл
- Дараагийн цаг тун удахгүй болно гэснээ
- Энэ ямар учиртай болохыг чи гадарлаж байна уу? хэмээн асуулаа.
Райли хариу үг хэлсэнгүй. Тэр үнэндээ юу ч мэдэхгүй байжээ. Гэхдээ Райли энд цогцос авчирч орхисон этгээд ганцаараа биш, тэр хэн нэгний өгсөн даалгаврыг гүйцэтгэж байгаа гэдгийг мэдэрч байлаа. Райлид одоохондоо энэ тухай бодож зогсох хугацаа байсангүй. Нисдэг тэрэг аль хэдийн газардаж, Карл Валдер тэд нарын дэргэд хүрч иржээ. Түүний царай эелдэг бус, маш их уурлаж бухимдсан харагдах бөгөөд тэрбээр Райлиг цоргисон харцаар ширтлээ.
- Мөрдөгч Пэйж, таныг алдсан цаг хугацаагаа нөхөх гэж оролдож байгааг би харж байна гэж хэлсэн нь Райлид зүүгээр хатгаад авсантай адил нөлөөлж уур нь дүрсхийн асав. Гэвч тэвчээр заан хариу хэлсэнгүй,
Чи тэр цаг хугацааг нөхөхөөр ирсэн юм биз дээ? хэмээн дотроо бодлоо. Райли цогцос руу гараараа зангаад
- Энэ бол барьцааны мөнгөний төлөө хүн хулгайлсан хэрэг биш гэж Валдерт хэлсэнд тэр
- Тийм ээ, ийм хэрэг биш бололтой хэмээн хариу хэлэв.
Валдер дахиж нэмж үг хэлсэнгүй, цогцосны дэргэд явган суулаа. Тэрбээр Райлигийн зөв байсан, харин өөрөө алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бололтой. Валдер цогцсыг хурдхан харчихаад өндийж зогсов.
Тэр Хуанд хандаж
- Цогцос шинжээчийг дууд. Бид эмэгтэйг энд удаан байлгаж болохгүй гэж хэллээ. Хуан даргынхаа өгсөн тушаалыг сонсоод цочирдсон хэдий ч асуулт тавьж зүрхэлсэнгүй. Валдер хэргийн газрыг судлах ажлыг дуусгах гэж байгааг мэдээд Райли ч гэсэн мэл гайхаж цэл хөхөрлөө. Энд хэргийн ул мөр, эд баримт цуглуулах шинжээчийн баг ирж амжаагүй байгаа ажээ. Валдер уул нь сэтгэл хөөрөлдөө автаж, хий төсөөлөлд баригдаад байдаггүй, ихэвчлэн аливаа хэрэгт их нухацтай ханддаг билээ. Гэнэт энэ нөхөр тухайн нэг хэрэгт улс төрч мэтийн нэр хүндтэй хүний нэр хавчуулагдсан тохиолдолд дандаа асуудал үүсгэж байдгийг Райли саналаа. Эцсийн эцэст тэр бол нэр алдар хөөцөлдөж биеэ тоосон амьтнаас цаашгүй нэгэн. Нэр алдар хөөцөлдөх нь ямар ашигтай болохыг, бас энэ бүхэн юугаар дуусахыг Райли үнэндээ ойлгосонгүй. Валдер
- Хэн нэгэн нь энэ сурвалжлагчдыг эндээс зайлуул. Бас энэ туузыг авч хая хэмээн хашгирав. Дараа нь тэр Райлид хандаж
- Мөрдөгч Пэйж, би уул нь тантай албан өрөөндөө ярилцмаар байгаа боловч одоо ийм нөхцөл байдал байгаа болохоор тэгж чадахгүй нь гэж хэлээд Райлиг тэндээс холхон аваачиж ярилцахаар дагуулж явлаа. Билл Валдерын хийж буй үйлдлийг үл тоомсорлож тэдний араас дагав.
- Чиний нэр дээр гомдол ирсэн гэж Валдерыг хэлэхэд Райли толгой дохилоо.
- Тийм ээ, би мэдэж байна. Камертай сурвалжлагч. Сонсооч, тэр муу хөгийн новш алагдсан эмэгтэйн цогцос хэвтэж байсан хэргийн газар луу дайрч орсон. Валдер
- Энэ бол чиний хийсэн алдааг уучлах шалтгаан биш гэж хэлэхийг сонсоод Райли уртаар санаа алдлаа.
- Таны зөв, ноёнтон хэмээн тэр аль болох уурласан өнгөөр ярихгүйг хичээж хэлээд
- Ийм зүйл дахиад гаргахгүй гэв. Тэгтэл Валдер
- Мэдээж энэ хэргийн мөрдөлтөнд дахиад ийм хэрэг гарахгүй. Учир нь би чамайг энэ хэргээс одоо шууд татаж гаргалаа гэж хэллээ.
Райли нэг хэсэг түүнийг таг гөлөрч зогслоо. Тэр ийм зүйл болж мэднэ гэж гадарлаж байсан. Гэхдээ л Валдерын ийнхүү ичгүүргүй аашилж байгааг хараад Райли маш их гайхжээ. Валдер камерыг нь эвдсэн сурвалжлагчаас ч илүү новшийн зан гаргаж байлаа. Райли хүйтнээр инээмсэглэчихгүйг хичээв.
- Энэ бүгд өчигдөр таны тухай хэлсэн миний үгнээс болсон биз дээ, үгүй гэж үү? хэмээн хэлтэл Валдерын царай улайгаад ирлээ.
- Өчигдөр би энд байгаагүй. Чиний юу ярьсныг надад мэдэх юм алга.
Райли Валдерыг дахиад чи бол "жинхэнэ солиотой амьтан" хэмээн хэлэхийг завдтал Билл түүнийг тохойгоороо нударлаа. Райли Валдерын хорголон нүдийг хараад бүгдийг ойлгожээ. Тэр Райлиг хоёр зүйл дээр буруутгаж байгаа ажээ. Нэгд өөрийг нь солиотой амьтан гэж нэрлэсэн, хоёрт Никол Эрхардтыг хулгайлсан хэрэг дээр Райлигийн таамаглал зөв байсан. Түүнийг энэ хоёр шалтгааны аль нь илүү их уурлуулсан бол хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Тэгтэл Билл Валдерт хандаж
- Та Райлиг энэ хэргээс татаж болохгүй. Тэр энэ хэргийн мөрдөлтийн талаар хэн бүхнээс илүү сайн мэдэж байгаа. гэж хэлэв. Валдер хүйтнээр инээмсэглээд
- Чамайг түүний "цагны онол" гэгчийн талаар ярьж байна гэж би таалаа. Тийм ээ, би энэ тухай сонссон. Одоо үүнийг хэвлэл мэдээлийнхний ачаар бүгд мэддэг болсон. Мөрдөгч Пэйж, та амаа хамхиж байх ёстой байсан юм. Таны онол одоо бараг хэрэггүй болсон биз.
- Түр хүлээгээч... Райли гар занган Биллийн яриаг таслав. Валдерт мэдээлэл алдагдсан явдалд Райли ямар ч буруугүй гэдгийг тайлбарлаад ашиггүй байлаа. Валдер гол шалтгааныг нь мэдэж байсан ч одоо энэ түүнд огт хамаагүй.
- Чи ЗША руу буцаж очоод тушаал гарах хүртэл тэнд ажилла. Чиний ирээдүйн талаар хоёулаа ярилцана. Би өнөөдөр үд дундын алдад нисдэг тэргээр буцна. Чи надтай хамт буцаж болно шүү.
Райли маш их уурласнаас хоолой нь чичирлээ.
- Гялайлаа, гэхдээ би өнд өөрийнхөө машинаар ирсэн. Би гэр лүүгээ шууд харина.
Райлиг тэндээс явахад Билл араас нь дагав
- Райли, хоёулаа түүнтэй ярилцаад үзье гэж тэр хэллээ.
- Бид ингэд ашиггүй гэдгийг чи мэдэж байгаа. Валдерыг хамаг хэргийг баллаад хаячихаас урьдчилан сэргийлэхийн тулд чи энд үлдэх хэрэгтэй.
- Би чамтай холбоо барина гэж хэлээд Билл ард нь хоцорч үлдлээ.
Сурвалжлагчид Райлиг бүчиж аван асуултаар булахад тэр
- Ярилцлага өгөхгүй хэмээн орилов. Райли сурвалжлагчдаас арайхийж сугарч гараад замаар ойртож яваа цогцос тээвэрлэх машиныг олж харлаа.
Валдер хэт их яарч давчидсанаас болж одоо хэргийн газраас хэн ч юу ч олж мэдэж чадахаасаа өнгөрчээ. Аз болж Хуан нилээд хэдэн зураг дарж амжсан болохоор Билл зурагнуудыг өөр лүү нь илгээхэд тэр санаа тавих болно.
Райли машиндаа сууж тэндээс хөдлөх үедээ Виржиниягийн уулсын дунд байгаа эцгийнхээ тухай бодлоо. Тэр магадгүй аль хэдийн нас барчихсан ч юм бил үү. Эцэг нь хэрэв үхчихсэн бол одоо түүний сүнс өөрийг нь басамжлан доромжилж байгаа гэдэгт тэр итгэлтэй байлаа.
- Хүссэнээ хийж, бах таваа ханга л даа, өөдгүй новш минь. Би дуусчихаагүй байна хэмээн Райли чанга хэлэв.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 127 28 29 30 3143 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited