#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.19.19 12:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 962 posts ]  Go to page Previous 133 34 35 36 37
Author Message
PostPosted: Mar.13.19 11:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Quote:
яаа бүр өөрөө биеэ чангалчихсан сууж байна ш дэ

Наран эгчээ амжилт бас баярлалаа
Ямар хөөрхөн юм бэ? Их баярлалаа. Эгч нь та нарынхаа дэмжлэгээр номоо орчуулж байгаа шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.14.19 1:38 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 784
Location: Japan, Tokyo
сонирхолтой үргэлжилж байна шүү... Орчуулгын хувьд асуудал алга оо. Маш сайн ойлгогдож байна...
Баярлалаа, Нараа

_________________
...


Top
   
PostPosted: Mar.14.19 3:16 pm 
Online
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 787
Эприл овоо ш дээ, ямар ч бсан өөрийгөө, Габбиг бас Блэйнийг хамгаалчихлаа, одоо Рэйли мэдсэн хойно нэг арга хэмжээ авах бхаа, гэхдээ Хатчерийг одоо болтол сайн ойлгоогүй л бна, орчуулга сайн байнөө, баярлалаа


Top
   
PostPosted: Mar.14.19 8:45 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Бүлэг 12

Райли Квантикогоос Фредериксбург руу давхих замдаа гэрлээ анивчуулж, дохиогоо хангинуулсаар явлаа. Сиракуст цас орох нь намдсан тул ХМТ-ны нисгэгч онгоцоор буцахыг зөвшөөрсөн ажээ. Виржинияд аль хэдийн шөнө болсон байсан бөгөөд тэнгэр цэлмэг, зам харгуй чөлөөтэй байлаа. Хааяа зам дээр машин явж харагдаж ч тэр хурдаа хасахыг огтхон ч хүссэнгүй. Эприл, Габриэла, Блэйн нар бүгдээрээ Брюстерын нэрэмжит эмнэлэгт байгаа ажээ. Райлид эмнэлэгт бодож байснаасаа хурдан очиж чадахгүй юм шиг санагдаж байлаа.
Тэр дөнгөж саяхан болсон явдлын талаар сонссон ажээ. Билл түүнд туслахаар дэргэд нь зорчигчийн сандал дээр сууж явна. Тэрбээр
- Тэд Эприлийг зүгээр гэж хэлсэн биз дээ? хэмээн асуув.
- Охины талаар тэд надад олон юм хэлээгүй. Габриэлагийн тархи хүчтэй доргисон юм шиг байна. Эмч нар түүнд дотор эрхтэний гэмтэл байгаа эсэхийг шинжилж байгаа гэсэн. Бас Блэйн...
Rайли үгээ гүйцээж хэлж чадсангүй. Түүний сонссоноор Блэйн нилээд их бэртсэн ажээ. Харин түүний биеийн байдал хэр муу байгааг тэр мэдэж чадаагүй.
- Райли, чи Блэйнээс болж өөрийгөө буруутгах хэрэггүй. Тэр гэрт чинь орохыг, бас юу хийхээ өөрөө сонгосон. Тэр туршлагатай цагдаа биш байсан нь чиний буруу биш.
- Тийм дээ, тэр миний хөрш болсон нь түүний буруу биш. Тэр Эприлийн амийг аварсан юм шиг байна. Энэ миний хийх ёстой ажил байсан. Тэр үүнийг хийх албагүй байсан. Тэр бидэнд тусалъя гэж ч асууж байгаагүй.
Габриэла, Блэйн хоёр хохирогч болсонд Райли маш их мэгдэж санаа зовж байлаа. Гэвч Эприлийн төлөө тэр дотроо бүр ч их шаналж байжээ.
- Билл, би одоо юу хийх вэ? гэж Райли асууснаа
- Ямар ээж гэхээрээ би ийм их аюулыг гэр орондоо авчирдаг байна аа? Энэ миний буруу биш гэж битгий хэлж үзээрэй гэсэнд Билл
- Гэхдээ л энэ чиний буруу биш хэмээн хэлэв.
Райли эргэлзсэн шинжтэй толгой сэгсэрлээ. Түүний буруу ч бай, биш ч бай, Эприл одоо гурав дахь удаагаа хохирогч болчихоод байгаа ажээ. Эхний удаа Петерсон түүнийг төрсөн эцгийнх нь гэрээс хулгайлж торонд хийж хорьсон. Охин энэ хэргээс болж ГДСX (гэмтлийн дараахь сэтгэцийн хямрал)-тай болсон. Тэгтэл дараа нь түүнийг найз залуу нь хүчтэй мансууруулж хүчиндүүлэхийг оролдсон. Одоо харин ийм хэрэг гарлаа. Дөнгөж арван хэдтэй охин ийм аймшигтай зүйлийг хичнээн олон удаа амсаж туулах ёстой юм бэ?
- Би үүнийг өөрчлөх ёстой, Билл. Магадгүй миний ажлаа зогсоох цаг болсон юм шиг байна.
- Одоо шийдвэр гаргах цаг биш хэмээн Билл хэлээд
- Чамд дахиад л нэг асуудал нэмэгдэхээс цаашгүй гэлээ.
Райли хариу хэлсэнгүй. Гэвч Биллийн зөв гэдгийг мэдэж байлаа. Одоо хамгийн түрүүнд тэр гэр орондоо шинэ хамгаалах систем суурилуулах хэрэгтэй. Урьд нь хэрэглэж байсан систем яагаад тийм амархан ажиллагаагүй болсныг тэр ойлгосонгүй.
Тэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу орж иртэл энд өглөө эрт үүрээр хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгааг хараад Райли маш их гайхав. Түргэн тусламжийн тэргүүд өвчтөнүүдийг янз бүрийн газраас авчирч байлаа. Чанга яригчаар хүнд өвчтөн ирснийг зарлах ажээ. Эрэгтэй, эмэгтэй сувилагч нар нааш цааш гүйлдэж харагдана. Энэ түүнд гай гамшиг, өвчин зовлон хэзээ ч унтдаггүй гэдгийг сануулах шиг боллоо.
Райли, Билл хоёр хүлээн авах цэг рүү хурдан очив. Ээлжинд гарч байгаа хоёр сувилагчтай ярилцах үед Райлигийн хоолой үл мэдэг чичирхийллээ.
- Би энд охинтойгоо уулзайх гэж ирлээ. Би Эприл Пэйжийн ээж байна.
Хоёр сувилагч Райлиг сонирхсон маягтай харлаа. Райли тэд болсон хэргийн талаар бүгдийг сонсжээ хэмээн таамаглав. Сувилагчдын нэг
- Би таныг охин руу чинь хүргэж өгье гэж хэллээ.
Сувилагч бүсгүй Билл, Райли хоёрыг Эприлийн хэвтэж байгаа хөшгөөр тусгаарласан ор луу хүргэж өгөв. Охины өмссөн эмнэлгийн хувцас хөхөрсөн гарыг нь бүрэн далдлаагүй харагдана. Райн охиныхоо нэг гарыг атгачихсан сууж байлаа. Люси Варгас бас энд байхыг хараад Райли их баярлав.
Райли урагшаа ухасxийж охиноо тэвэрч авлаа. Тэрбээр охиноо өвтгөхгүйн тулд аяархан тэвэрчээ. Люси Райлид хандаж
- Эмч түүний рентген зурагнуудыг шалгаж үзсэн. Түүнд хөх няц болсон толбо, өнгөц зүсэгдсэн шархнаас өөр аюултай гэмтэл байхгүй юм шиг байна. Тэр охиныг эндээс хурдан авч явж болно гэж хэлсэн хэмээв.
Эприл Райлиг өөрөөсөө холдуулж түлхлээ. Тэрбээр
- Ээж, та хаана байсан юм бэ? хэмээн уурсан хэлээд
- Над руу хүн дайрсан. Би үхтлээ айсан. Та надад хэрэгтэй байсан гэв.
Райли их цочирдож, өөртөө гэмшин
- Намайг уучлаарай гэж арайхийж хэлээд цурхируулан уйллаа.
Тэгтэл Эприлийн харцанд байсан уур хилэн алга болохыг Райли олж харав. Эприл гэнэт ээжийгээ хүзүүдэж аваад
- Үнэндээ энэ таны буруу биш, ээжээ хэмээн хэлээд дагаж уйллаа.
Райли зоригоо чангалан Эприлийн биед ойрхон наалдахыг хичээв. Райн Райлиг орны дэргэд суулгахаар суудлаасаа босож, мөрийг нь зөөлөн алгадаад
- Чамайг хурдан ирж чадсанд би их баяртай байна, Райли гэж хэллээ. Райли түүний хоолойноос урьд нь байнга сонсдог байсан уурласан эсвэл буруутгасан өнгө олж сонссонгүй.
- Чамд миний тусламж хэрэгтэй юү?
- Одоохондоо үгүй гэж Райли хариулаад
- Чи их ядарсан харагдаж байна. Чи гэртээ харих хэрэгтэй. Дараа нь бид юу хийхээ чамд утсаар дуулгая гэж хэлэв.
- Тэгвэл би чамтай сүүлд уулзъя, хонгор минь хэмээн Райн Эприлд хандаж хэлээд урагшаа бөхийж охиныхоо хацар дээр үнслээ. Тэр бас Райлиг үнсэх гэсэн бололтой тонгойв. Гэвч тэр инээмсэглээд тэндээс холдож явлаа. Түүний ингэж их өөрчлөгдсөнийг гайхсан Райли араас нь хэсэг харж суув. Дараа нь тэр
- Юу болсон талаар чи надад ярьж чадах уу? хэмээн Эприлээс асуулаа. Эприл бүгдийг санахыг оролдон духаа атируулав.
- Би зочдын өрөөнд бүжиглэж байсан. Би заримдаа ганцаархнаа ингэх дуртайг та мэднэ шүү дээ. Дараа нь тэр тэнд ирсэн. Тэр байшингийн ар талаар орж ирсэн. Намайг сэхээ авч амжихаас өмнө тэр миний дээр суучихсан. Тэр намайг... оролдсон.
Эприл юу хэлэх гэснийг Райли ойлгосон боловч өөрөө ч гэсэн үүнийг хэлж зүрхэлсэнгүй. Охин яриагаа үргэлжлүүлэв.
- Дараа нь Габриэла шатаар гарч ирсэн. Тэгтэл тэр хүн Габриэлаг шатны уруу унатал цохисон. Би түүнийг үхчихлээ гэж маш их айсан. Би үүд рүү зугтаасан боловч тэр намайг гүйцэж бариад...
Эприл ярьж буй зүйлдээ өөрөө ч гайхсан бололтой харагдана.
- Энэ яаж болсныг би өөрөө ч мэдэхгүй... цаг хугацаа удааширчихсан юм шиг санагдсан. Хором мөч өнгөрөх бүрт би юу хийх ёстойгоо мэдэж авсан. Би эхлээд түүнийг чийдэнгээр, дараа нь сандлаар цохисон. Дараа нь Блэйн орж ирсэн боловч тэр шархадчихсан. Би тэр хүнийг зуухны шилээгүүрээр унатал цохисон.
- Энэ хэрхэн болж өнгөрснийг би өөрөө ч мэдэхгүй... цаг хугацаа удааширчихсан юм шиг санагдсан. Хором мөч өнгөрөх бүрт би юу хийх ёстойгоо мэдэж авсан. Би түүнийг чийдэнгээр цохисон, дараа нь сандлаар. Дараа нь Блэйн орж ирээд шархадчихсан. Би тэр хүнийг зуухны шилээгүүрээр цохисон. Би түүнийг алчихлаа гэж бодсон. Хэрэв цагдаа нар ирээгүй бол би...
Эприл ямар аймшигтай зүйл хийх гэж байснаа ойлгоод хэдэн хором чимээгүй суув. Дараа нь тэр
- Би түүнийг алах хэрэгтэй байсан гэдгээ мэдэж байна гэж хэлээд ээжийгээ дахиад тэвэрлээ.
Райли охиныхоо биед наалдах үед дотор нь санаанд оромгүй нэг сонин мэдрэмж төрөв. Тэр өөрөөрөө бахархаж байгааг ойлгох хүртэл хэдэн хором өнгөрлөө. Хэдийгээр тэр өөрөө бүтэл муутай ээж ч гэлээ охиноо аюулын эсрэг ганцаараа сөрж зогсож чадах зоригтой, хүч чадалтай нэгэн болгож чаджээ. Эприл гэнэт түүнээс биеэ хөндийрүүлж
- Ээж! Та Габриэла руу очиж шалгах хэрэгтэй! Тэр аймаар унасан. Эмч нар түүнийг толгойгоороо унасан гэж хэлсэн. Би түүний төлөө айгаад байна гэж хэллээ.
Rайли Люсид хандаж
- Чи Габриэлаг харсан уу? Намайг түүн рүү аваачиж чадах уу? гэж асуусанд тэр
- Тэр тантай уулзахыг хүсэж байгааг би мэдэж байна гэж хэллээ. Тэрбээр Райлиг дагуулж гартал дугуйтай дамнуурган дээр өвчтөн түрж яваа түргэн тусламжийн багтай тулчихав. Эприл бага бэртсэнд Райли дотроо баярлаж байлаа. Харин Габриэлагийн бие ямар байгаа бол?
Габриэлагийн хөшгөөр тусгаарласан оронд хүртэл нэг их хол биш ажээ. Түүний дэргэд зогсож буй эмч түүний амин үзүүлэлтийг нь шалгаж байлаа. Габриэлагийн нүүр хөхөрч, толгой нь боолттой байсан ч ухаан саруул харагдав. Люси
- Би Эприл рүү очлоо гэж хэлээд буцаж явлаа. Габриэла
- Өө, сенора Райли, Намайг үнэхээр их уучлаарай хэмээн хэлэхэд Райли орных нь дэргэд очиж зогсоод
- Уучлаарай гэнэ ээ? Тэнгэр минь, Габриэла, чи юуны төлөө уучлалт гуйгаад байгаа юм бэ? гэв.
Габриэла нулимс бөмбөрүүлэн уйлж
- Саяын болж өнгөрсөн явдалд... Би ийм зүйл гаргах ёсгүй байсан гэж хэллээ. Райли Габриэлагийн дэргэд сууж, гарыг нь атгаад
- Чамд хийж чадах зүйл байгаагүй хэмээн хэлэв.
- Би магадгүй дээшээ хурдан гарсан бол ямар нэг зүйл хийх байсан. Тэр намайг гэнэт хараад гайхсан. Түүнийг гайхшруулах хэрэггүй байсан юм. Тэр намайг шатнаас түлхэж унагаахад хүргэхгүй байх ёстой...
Райли гунигтай инээмсэглэв. Мэдээж Габриэла буруу зүйл хийгээгүй. Гэвч тэр юу мэдэрч байгааг Райли ойлгож байлаа.
- Muchacha (залуу авхай. исп орч) яаж байна? гэж Габриэлаг асуухад Райли
- Тэр сайн байгаа хэмээн хариулав.
Райли үзлэгээ дуусгаж байсан эмчид хандаж
- Түүний бие ямар байна? гэж асуулаа.
Эмч гайхширсан шинжтэй харагдана.
- Итгэхэд ч бэрх юм. Түүний гурван хавирга хугарч, бас биен дээр нь хөхөрч няцарсан толбо зөндөө олон байгаа ч бусад эрхтэнүүд нь гэмтээгүй байна. Мэдээж бид түүний тархины доргилтоос гарах үр дагаврыг ажиглах...
Габриэла харваас бухимдаж байсан бололтой
- ¡Híjole! (Сайн байна, исп .орч) хэмээн уулга алдаад
- Намайг энд хорих хэрэггүй шүү. Миний хувцсыг авчраад өгчихвөл би одоо гэртээ харилаа. Надад хийх ажил зөндөө байна гэж хэлэв.
Эмч Габриэлаг эмнэлэгт үлдэх хэрэгтэй хэмээн намуухан дуугаар ятгахыг харж зогссон Райли инээмсэглэлээ. Эмч англи, испаниар хольж хутган шулганах өвчтөн нь юу ярьж буйг бараг ойлгосонгүй бололтой.
Гэртээ харьсан нь түүнд дээр юм шиг байна хэмээн Райли дотроо бодов. Тэрбээр эмч түүнийг ятгаж чадна гэдэгт үнэхээр эргэлзэж байлаа.
Райли цагаа харвал өглөөний тав хагас болж байв. Габриэла, Эприл хоёр ийм богино хугацаанд гэр лүүгээ явж болох эсэхэд тэр бага зэрэг эргэлзлээ. Райли тэр хоёрыг хүнд гэмтээгүйд баярлаж байсан ч гэнэт нэг хүн санаанд нь орж ирэв.
Блэйн!
Райли ойрхон явж байсан нэг сувилагч руу гүйж очин
- Манай хөрш... Блэйн Хилдрэт хаана байгаа бол? гэж асуутал сувилагч
- Тэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа хэмээн хариуллаа.
- Намайг тийшээ хүргэж өгч чадах уу?

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.15.19 12:33 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.14.19 8:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Эприлийн зодолдсон хэсгийг дахиж уншаад өөрөөсөө бүр иччихлээ байна. Дараа дахиж засвар хийнэ. Одоохондоо номоо үргэлжлүүлдэг юм уу? Өнөө орой жаахан нэмж оруулна. Одоо гарах ажилтай болчихлоо. Энд (Нидерланд) хэдэн өдрийн турш шуурч бороо ороод онцгүй байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.14.19 9:17 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 8
нэрээ л яг аминд тулсан үед цаг хугацаа удаарширсан мэт санагддаг шүү


Top
   
PostPosted: Mar.15.19 12:50 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
* * *
Сувилагч Райлиг дагуулан эрчимт эмчилгээний тасаг руу шууд хүргэж өглөө. Блэйний охин Кристал шилэн хаалтаар тусгаарласан тасалгаан руу гөлөрчихсөн сууж байв. Охины дэргэд үл таних залуу бүсгүй суусан харагдана. Бүсгүй хориод настай, өндөр, богинохон тайрмал үстэй, нүүр нь шийдэмгий боловч эелдэг төрхтэй ажээ. Тэрбээр яг одоо их ядарсан шинжтэй харагдана. Кристал өөр лүү нь ийрж яваа Райлиг харсангүй. Хөөрхий охин бүр шоконд орчихсон бололтой. Бүсгүй Райлитай мэндлэхээр суудлаасаа бослоо.
- Та Райли мөн биз дээ?
- Тийм ээ.
- Намайг Фелиция Мазур гэдэг, Блэйний рестораны туслах менежер. Хэрэг гарсны дараа Кристал над руу утасдсан. Тэр аавтайгаа хамт наашаа ирсэн. Би энд чадах чинээгээрээ хурдан ирсэн. Би Блэйнийг сайжиртал гэртээ байлгана.
Эцэст нь Кристал Райли, Фелиция хоёрыг ээлжлэн харснаа
- Аавын бие ямар байгаа бол? хэмээн транст орсон гэлтэй асуулаа.
Кристал хэдэн цагийн турш ганцxан асуулт тавьж байгаа гэдгийг Райли Фелициягийн харцнаас олж харав.
- Тэр сайжирна гэж би чамд хэлсэн шүү дээ, хонгор минь гэж Фелиция хэллээ.
Райлиг хаалга руу алхах гэтэл Фелиция гарнаас нь барьж
- Та тийшээ орж болохгүй гэж хэлснээ Райлиг Кристалаас холхон аваачаад
- Тэр одоо хүртэл ухаангүй байгаа. Эмч нар түүнийг ухаан орно гэж хэлсэн боловч гэмтлийг нь шинжилж дуусах хүртэл түүнийг нойрсуулах хэрэгтэй гэсэн. Тэд одоогоор шанааны яс болон хэдэн хавирга хугарсаныг тогтоосон. Тэд өөр гэмтэл байгаа эсэхийг шалгаж байгаа. Блэйн энд нэг их удахгүй ч лав хэд хоног байх хэрэгтэй гэж ярилаа.
Райли гэмтсэн хөрш залуугаа цонхоор ажиглаж харав. Тэрбээр Эприлийг аврахаар гүйж очсонд, бас Эприлийн амь насыг аврахын тулд чадах бүхнээ хийсэнд нь Райли түүнд маш их талархаж байжээ. Үүний хажуугаар бас Райли өөртөө буруу өгч байлаа, Эприлийг хамгаалахын тулд тэр амь насаа хайрлахгүй гэдгээ мэднэ. Гэхдээ түүнд бусдын амь насыг аюулд оруулах эрх байгаа гэж үү?
Тэрбээр Биллийн хэлсэн үгийг саналаа.
Тэр танай гэрт орохыг, бас юу хийхээ өөрөө сонгосон.
Гэвч энэ бодол түүнийг тайвшруулсангүй. Блэйн яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
Яагаад гэвэл тэр тэдний хөрш учраас хэмээн тэр дотроо бодлоо. Райли Кристалын дэргэд очиж суугаад охиныг тэврэв. Тэрбээр охинд одооноос эхлээд бүх зүйл сайн сайхан болно гэж хэлмээр байсан ч чадсангүй. Үнэн гэвэл энэ ертөнц дээр түүний хайрладаг хүмүүсийг онилоод байгаа тэр шинэ алуурчин дахиад юу хийхийг өөрөө ч хэлж мэдэхгүй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.15.19 11:20 am 
Online
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 787
баярлалаа, одоо Райли нэг хэсэгтээ гэр орондоо санаа тавьж, оргодлууд учраа олох юм бх даа


Top
   
PostPosted: Mar.15.19 6:45 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Бүлэг 13

Нар мандах үед Эприл, Габриэла хоёр эмнэлгээс гарах болж, Райли тэр хоёрыг гэртээ хүргэхээр авч явлаа. Энэ хооронд Билл. Люси хоёр Мередиттэй цуг ажиллахаар Квантико руу явжээ. Райли гэрийнхээ урд машинаа зогсоох үедээ байшингийн гадаа холхисоор байгаа орон нутгийн цагдаа нар болон ХМТ-ны мөрдөгчдийг олж харав.
Тэрбээр Эприл, Габриэла хоёрыг дагаж гэртээ орвол гэр нь эмх замбараагүй болсон харагдана. Шалан дээр хугархай босоо чийдэн хэвтэж харагдах бөгөөд хажууд нь хөл нь хугарсан хоолны өрөөний сандал унасан байлаа. Шалан дээр хатаж амжаагүй цусны толбо энд тэндгүй үсэрсэн харагдана. Өрөөнд шил нь хагарсан арын хаалгаар өвлийн хүйтэн жавар орж байлаа.
- iAy caramba! хэмээн Габриэла уулга алдаад
- Би эднийг бүгдийг нь засах хэрэгтэй гэж хэлсэнд Райли
- Чи үүнийг хийх хэрэггүй. Бид та хоёрыг эндээс авч явна. Та нар энд аюулгүй байж чадахгүй болсон гэв.
Габриэла, Эприл хоёр Райлиг харж зогслоо. Тэр хоёр цөхөрч гомдсон харагдана. Яагаад гэдгийг Райли ойлгож байлаа. Тэд бүх зүйл эргээд хэвэндээ ороосой гэж хүсэж байгаа. Райли ч бас өөрөө үүнийг хүсэж байгаа ч үүнд хугацаа хэрэгтэй байлаа.
- Гэхдээ гадаа зөндөө олон цагдаа нар байгаа шүү дээ гэж Эприл хэлэв.
- Тэд энд удахгүй. Тэднийг эндээс явахаас өмнө та хоёр аюулгүй газар очих ёстой. Габриэла, чи Теннессид амьдардаг хамаатныдаа түр байж чадах уу?
- Si (тийм, орч) Гэвч хэр удах вэ?
- Гэмт хэрэгтнийг баригдах хүртэл. Авч явах зүйлээ хурдан аваад, автобусны буудал руу хүргэх такси дууд. Дараагийн автобусанд шууд суугаарай.
Габриэла их л дургүй байгаа болтой харагдсан боловч шууд эсэргүүцээгүйд нь Райли дотроо баярлаж байлаа. Тэгтэл Эприл
- Би яах болж байна? хэмээн асуув.
- Чи ч гэсэн юмаа ав. Би чиний оронд байсан бол одоо шууд эхлэх байсан.
- Би шүршүүрт орж болох уу?
- Үгүй.
Эприл эсэргүүцэхээр нүдээ эргэлдүүлж эхэлсэн ч Райли
- Намайг уучлаарай, бидэнд цаг алга. Багадаа хоёр гурав хоногтоо хэрэгтэй гэсэн бүх зүйлээ ав. Та хоёр юм хумаа яг одоо цуглуул, гуйж байна гэж хэлээд тэр хоёрыг тэвэрлээ.
Дараа нь Эприл дээшээ гарч, харин Габриэла шатаар доошоо уруудав. Райли утсаа авч Мередитийн ажлын өрөө рүү залгалаа. Багийн ахлагч утасны дуудлагад тэр даруй хариу өгөв.
- Мөрдөгч Пэйж! Би чам руу залгах гэж байлаа. Мөрдөгч Жеффрис, Варгас хоёр энд дөнгөж сая ирээд юу болсон талаар надад бүгдийг ярьж өгсөн. Бурхан минь! Эприл зүгээр үү?
- Тэр зүгээр болно гэж хариулахдаа Райли энэ үнэн байгаасай хэмээн дотроо найдаж
- Тэр талаар би тантай ярилцах хэрэгтэй байна. Мөрдөгч Мередит, би... гэтэл Мередит яриаг нь тасалж
- Мөрдөгч Пэйж, чамд юу хэрэгтэй байгааг би мэдэж байна. Энэ талаар би утсаар яримааргүй байна. Би зарим нэг зүйлийг зохицуулж чадах нэг мөрдөгч одоохон явуулъя. Харин одоо бид яриагаа дуусгасан нь дээр бололтой гэж хэлэв.
- Би ойлголоо.
- Үгүй.
Эприл нүдээ эргэлдүүлэн эсэргүүцэж эхэллээ. Гэвч Райли
- Намайг уучлаарай, бидэнд цаг алга. Багадаа хоёр гурав хоногтоо хэрэгтэй гэсэн бүх зүйлээ ав. Та хоёр юм хумаа яг одоо цуглуул, гуйж байна гэж хэлээд тэр хоёрыг тэвэрлээ. Дараа нь Эприл дээшээ гарч, харин Габриэла шатаар доошоо уруудав. Райли утсаа авч Мередитийн ажлын өрөө рүү залгалаа. Багийн ахлагч утасны дуудлагад тэр даруй хариу өгөв.
- Мөрдөгч Пэйж! Би чам руу залгах гэж байлаа. Мөрдөгч Жеффрис, Варгас хоёр энд дөнгөж сая ирээд юу болсон талаар надад бүгдийг ярьж өгсөн. Бурхан минь! Эприл зүгээр үү?
- Тэр зүгээр болно гэж хариулахдаа Райли энэ үнэн байгаасай хэмээн дотроо найдаж
- Тэр талаар би тантай ярилцах хэрэгтэй байна. Мөрдөгч Мередит, би... гэтэл Мередит яриаг нь тасалж
- Мөрдөгч Пэйж, чамд юу хэрэгтэй байгааг би мэдэж байна. Энэ талаар би утсаар яримааргүй байна. Би зарим нэг зүйлийг зохицуулж чадах нэг мөрдөгч одоохон явуулъя. Харин одоо бид яриагаа дуусгасан нь дээр бололтой гэж хэлэв.
- Би ойлголоо.
Тэд яриагаа дуусгалаа. Мередитийг хүйтэн сэтгэлтэй хүн биш гэдгийг Райли мэднэ. Райли, Эприл хоёрт аюулгүй газар хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байгаа. Мэдээж энэ талаар утсаар ярьж болохгүй.
Мередитээс сураг сонстол нилээд удаан хүлээв. Мередит дээд удирдлагын хүмүүсийн эсэргүүцлийг давахаар тэднийг ятган сэнхрүүлж байгаа гэдгийг Райли мэдэж байлаа. Райлигийн охиныг хамгаалахын тулд тусгай мөрдөгч томилж, мөнгө зарцуулах ажил бүтэлгүй болж ч мэднэ. Гэвч угийн эрс шулуун зантай Мередит энэ хэргийг бүтээнэ гэж амласан. Райлид бүдүүн хадуун боловч шулуун шударга зантай даргадаа талархах сэтгэл төрлөө.
Одоо Райлид Эприл, Габриэла хоёрыг эд зүйлээ баглаж дуустал, бас очих газрын хаяг авчирч өгөх мөрдөгчийг ирэх хүртэл хүлээхээс өөр зам үлдсэнгүй. Райли буйдан дээрээ сууж өрөөгөө тойруулж харлаа. Гэр орон нь эмх замбараагүй болсныг хараад түүний зүрх шимширч өвдөв.
Райли олон жилийн турш янз бүрийн халдлагад өртдөг байсан. Хамгийн таагүй нь түүний гэр оронд халдах тохиолдол байнга гардаг байжээ. Гэвч тэр ийм зүйлд хэзээ ч дасаж чадахгүй биз. Энэ байшинг авах үед Эприл, Габриэла хоёр хичнээн их баярлаж байсныг тэр саналаа. Тэдний аюулгүй, тав тухтай сайхан гэр оронтой болох гэсэн мөрөөдөл ингээд сүйрчихлээ гэж үү?
Үгүй хэмээн Райли эрс шийдэмгий бодлоо. Ийм зүйл болохыг би зөвшөөрч чадахгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.15.19 11:19 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
* * *
Райли машинаа хоёр дахь удаагаа эргүүлж хурдны замаар буцаж давхилаа. Тэрбээр олон янзын замаар сүлжиж явахдаа замаар явж буй машинуудыг ажигласаар явжээ.
- Бид хаашаа явж байгаа юм бэ? хэмээн Эприл асуув.
Тэд одоо болтол хаашаа очих нь тодорхойгүй нааш цааш давхисаар байгаа болохоор охиных нь толгой бүр эргэж гүйцсэнийг Райли ойлгож байлаа.
- Чамайг аюулгүй байлгаж чадах газар луу гэж Райли хариулсан ч Эприлд араасаа мөрдөж мөшгүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийж байгаагаа тайлбарлахыг хүссэнгүй. Тэрбээр Эприлийг нэмж зовоох хэрэггүй гэж бодсон ажээ. Ямартай Райли одоо тэднийг хэн ч дагаагүй гэдгийг мэдэж авчээ. Тэр өөрт нь өгсөн хаяг руу явахаар зам шулуудлаа.
Райли жижигхэн буурчийн газрын машины зогсоол руу оров. Буудал хотын гадна олонтаа тааралддаг буурчийн газруудтай бараг адилхан, нилээд хуучирсан, гадна чимэглэлээ арай хэтрүүлчихсэн юм шиг харагдах ажээ. Райли барилгын араар тойрч, очих ёстой өрөөний дугаарыг олж харав. Тэрбээр машинаа зогсоож, Эприлийн хамт машинаас бууж өрөө рүү алхлаа.
Нэг эмэгтэй цагдаагийн ажилтан хаалганы дэргэд зогсож харагдав. Эмэгтэй Райли, Эприл хоёрын ирж явааг Квантикогоос сонссон гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Тэрбээр
- Би мөрдөгч Тара Бриккер. Дотогшоо орцгоо хэмээв.
Тэднийг өрөөнд ороход Райли энэ яагаад шаардлагад нийцсэн газар болохыг шууд харлаа. Өрөө их энгийн харагдах боловч энэ барилга хуучны бат бөх тоосгоор барьсан өргөн зузаан ханатай, хаалгыг нь цул модоор хийсэн ажээ. Жижиг цонхнууд нь өндөрт байрлах бөгөөд шилийг нь төмрөөр торложээ. Гадагшаа гардаг болон буудал руу орох хаалганд шагайдаг дуран суулгаснаас гадна дээр нь хамгаалалтын камер байрлуулсан байлаа. Райлиг өрөөг ажиглаж байх хооронд мөрдөгч Бриккер
- Албаны тусгай ажилтан Мередит энэ газар үнэхээр сайн хамгаалагдсан гэдгийг танд дамжуулж хэлээрэй гэсэн. Урьд нь энэ газрыг Удирдах газар ашигладаг байсан бөгөөд бидний итгэлийг хүлээсэн нэг хүний хувийн өмч гэсэн хэмээн ярилаа. Тэр хажуу өрөөний хаалга руу зааж
- Надаас гадна бас нэг эмэгтэй мөрдөгч зөвхөн энэ хаалгаар орж гарна. Чамайг хүссэн үед бид хоол ундыг чинь авчирч өгнө. Чамайг мөрдөгч Люси Варгасыг таньдаг гэж би бодож байна. Тэр өөрөө энд ирэхийг санал болгосон гэж хэллээ.
Эприл нүдээ дүрлийлгэн амаа ангайжээ. Тэрбээр ямаршуу нөхцөл байдалд ороод байгаагаа ойлгохгүй байх шиг харагдана.
- Би гадагшаа гарч болохгүй юм уу? хэмээн түүнийг асуусанд мөрдөгч Бриккер
- Уучлаарай, харамсалтай нь үгүй гэж хариулав. Тэр Эприлийн дургүйцэж байгааг мэдсэн бололтой
- Би энд ирснээ мэдэгдэх хэрэгтэй учир та хоёрыг түр орхиё гэж хэлээд хажуу өрөө рүү ордог хаалгаар гарч явлаа. Райли охиныхоо дэргэд суув.
- Ээж, энд яг шоронд сууж байгаа юм шиг санагдчихлаа гэж Эприл хэллээ.
Райли охиндоо арай өөрөөр тайлбарлахыг хүсэв. Эприлийг аюултай байдлаас арайхийж амьд мэнд мултарч гарсаны дараа ийм газар авчирсан нь хэтэрхий дэндсэн хэрэг байлаа. Райли охиноо тэврээд
- Би энэ асуудлыг хурдан зохицуулна гэж хэлэв.
- Та намайг эргэж ирнэ биз дээ?
- Намайг уучлаарай. Би ингэж чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт миний мөрөөр орчихож мэднэ.
Райли зарим нэг зүйлийг хэлэхгүй байсан нь дээр гэдгийг мэдэж байлаа. Тэрбээр Эприлийн хацар дээр үнсэж, явахаар босов.
- Ээж, битгий яваач.
- Би явах хэрэгтэй, хонгор минь.
- Яагаад? Өчнөөн олон мөрдөгч, цагдаа нар байдаг байдаг биз дээ. Та яагаад миний дэргэд үлдэж болдоггүй юм бэ? Тэр хүнийг өөр хүмүүсээр бариул.
Райли дотроо их шаналж цөхөрч байлаа. Тэрбээр охиныхоо хүсэж байгаа зүйлин ядаж талыг ч гэсэн хиймээр байв.
- Эприл, энэ миний ажил. Би яах ёстой.
Эприл орон дээрээс босож ээжийгээ чанга тэврээд
- Би айгаад байна гэж хэллээ.
- Чи энд аюулгүй байх болно.
- Би өөрийнхөө төлөө айгаагүй. Би таны төлөө айж байна. Танд ...
Эприл үгээ тасалж мэгшиж уйлж эхэлсэнд Райли
- Би зүгээр байх болно. Би чамд амлаж байна. Намайг хүлээж байгаарай гэж хэлээд нулимсаа харуулчихгүйн тулд охиныхоо тэврээс мултарч өрөөнөөс шууд гарч явлаа. Машинд суух үедээ тэр дөнгөж сая охиндоо өгсөн амлалтаа эргэж санав. Тэрбээр өгсөн амлалтандаа хүрнэ гэдэгтээ итгэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.15.19 11:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13958
Location: above
April huurhii ih yum vzej tuulj bn daa, gehdee ih uhaantai eej shikee lag gar boloh bizee
tnx sweet Naraan :l1:

_________________
beyond


Top
   
PostPosted: Mar.16.19 9:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Бүлэг 14

Райли одоо болох зүйлс үнэхээр төвөгтэй байх болно гэдгийг мэдэж байлаа. Билл тэр хоёр хурлын танхимд Сиракузт хийсэн ажлаа Брент Мередитэд илтгэж суув. Тэрбээр Тусгай Албыг удирддаг Карл Валдерыг хуралд битгий оролцоосой гэж хүсжээ.
Нүүрэн дээрээ жаахан хүүхэд шиг цоохор сэвхтэй, зэсэн улаан өнгийн буржгар үстэй Валдер бол Мередитийн дээд албаны дарга. Тэрбээр улс төрчид болон бусад нөлөөлөл сайтай дээд албаны хэлхээ холбоогоо ашиглан ХМТ -нд эзэлдэг байр сууриа бэхлүүлж чадсан нэгэн. Райли түүнд үнэн голоосоо дургүй байдгийн нэг адил тэр ч гэсэн өөрт нь дургүй.
Тэдний хувьд өнгөрсөн жилүүд тийм ч сайн байгаагүй. Валдер Райлиг ажлаас нь хоёр ч удаа халж, гар буу болон мөрдөгчийн тэмдгийг нь хурааж байжээ. Одоо ширээний эсрэг талд урдаас нь хараад сууж байгаа Валдер энэ удаа боломж алдалгүй барьж авахын тулд байж ядаж байгаа гэдгийг Райли сайн мэднэ.
Би түүнд яаж ийгээд бариад авчих сэжим гаргах л байх даа хэмээн тэр бодож суулаа.
Билл, Райли хоёр одоо болтол Мередит, Вакдер хоёрт тэтгэвэртээ суусан мөрдөгч Кэлси Спринггтэй уулзсан болон агктлагдсан дэлгүүр дотроос олдсон цогцосны тухай ярьжээ. Хоёр дарга Сиракузд болсон явдлын талаар аль хэдийн мэдсэн боловч тэр хоёр зарим зүйлийг дэлгэрэнгүй ярьж байгаа ажээ. Тэднийг Смоуки Мораны үхлийн талаар дүрслэн ярьж өгсний дараа өрөөнд нэг хэсэг чимээ аниргүй боллоо. Тэгтэл Валдер
- Ингээд л болоо юу? гэж асуув.
Тэд үйл явдлын зарим хэсгийг л мэдэж авсан болохоор Райли Валдерыг олон юм битгий асуугаасай гэж хүсэж байжээ. Мередит бүгдийг ойлгосон байж магадгүй, харин Валдер бол тийм амархан буугаад өгчих хүн биш. Райли болгоомжтойгоор
- Таны мэдсэнээр Орин Роудсыг шоронгоос суллагдсан, бас тэр надаас өшөө авах гэж байгаа гэдгийг надад анхааруулсан. Эприлийг аюултай байдалд оржээ гэдгийг би шууд ойлгосон гэж хэллээ. Дараа нь тэр хэсэг дуугүй болсноо
- Би зохих ёсны арга хэмжээ авсан. Би тусламж дуудаж Сиракузаас наашаа хурдан буцаж ирсэн хэмээн нэмж хэлэв.
Валдер ширээн дээр тэгнэж Райлид ойртоод
- Чамд анхааруулсан гэнэ ээ? Хэн чамд үүнийг хэлсэн юм бэ? гэж асуулаа.
Райли шүлсээ залгиад өөртэй нь адилхан сандарсан Биллтэй харц солилцов. Түүний одоо ярих гэж байгаа зүйлийг мэдэж байгаа ганц хүн бол Билл билээ.
- Шэйн Хатчер надад анхааруулсан.
Билл түүнийг сэрэмжлүүлэх гэсэн бололтой хуруугаараа ширээ тогшиж эхлэв. Валдер, Мередит хоёр маш их гайхсан харагдана.
- Шэйн Хатчер гэж Валдер ёжилсон, ширүүн өнгөөр хэлээд
- Чиний Сиракуз руу очиж барих ёстой байсан хүн мөн биз дээ? гэсэнд Райли толгой дохиод
- Тийм ээ, эрхэм ээ гэж хариулав.
- Тэр чамд анхааруулсан.
- Тийм ээ, эрхэм ээ гэж Райли давтаж хэлэв.
- Яг юу болсон юм бэ?
Райли амьсгалаа урт авч удаан гаргалаа. Тэрбээр товч бөгөөд энгийн хариулт өгөхийг хичээв.
- Бидний буусан буудлын гараажид тэр над руу дайрсан. Тэр надад өчих мэх хийж би хөдөлж чадаагүй. Хатчер намайг тавих үед би буундаа хүрч чадаагүй. Тэр үед би түүний яриаг сонссон. Тэр Орин Роудсыг Синг Сингт таньдаг байсан. Роудс түүнд өөрийг нь шоронд олон жил суулгасаны хариуг надаас авна гэж ярьсан гэсэн.
Райли яриагаа түр тасаллаа, Ярианы үлдсэн хэсгийг ярих хэрэгтэй юм болов уу? Хатчер Райлид түүнийг аварч, түүнтэй хамтарч ажиллахын тулд шоронгоос оргосон, бас Мораныг алсан нь тэдний хооронд байсан тооцоогоо гүйцээсэн төдий явдал байсан гэж ярьсныг хэлэх хэрэгтэй юм гэж үү?
Тэр Хатчерын хэлсэн үгийг саналаа.
- Бид хоёр оюун бодлоороо холбогдсон, Райли Пэйж.
Райли Биллд энэ тухай хэлээгүй. Одоо хэрэв үүнийг хэлвэл асуудлыг улам их дэврээхээс цаашгүй. Түүнд одоо хангалттай их хүнд асуудлууд байгаа.
Валдер түүнийг сэжиглэсэн шинжтэй харж
- Тэгэхээр чи Хатчертай гарааж дотор тааралдсан... гэлээ.
- Энэ миний санаа байгаагүй.
- Чи Хатчертай гарааж дотор тааралдсан хэмээн Валдер давтаж хэлээд
- Гэвч чи түүнийг бариагүй гэв.
- Эрхэм ээ, Тэр маш хурдан, хүчтэй, бас их ухаалаг. Намайг уучлаарай, гэвч би юу ч хийж чадаагүй. Урьд өмнө нь түүн шиг хүнтэй тааралдсан тохиолдол надад байгаагүй юм шиг санагдсан.
Валдер сандалныхаа түшлэгийг налж суулаа.
- Чи буундаа хүрч чадаагүй гэж ярьсан. Үүнийг тайлбарлаач.
Райли санахыг хичээн толгойгоо ажиллуулав.
- Тэр над руу дайрах үед буу миний гараас мулт үсэрсэн. Хатчерыг тэндээс зугтахаас өмнө би буундаа хүрч чадаагүй.
- Тэгвэл чи түүнийг явуулчихсан юм байна гэж Валдер хэллээ.
- Зориуд тэгээгүй.
- Энэ чинь үнэн үү?
Валдер нүд рүү нь эгцэлж харлаа. Райли түүнийг харцнаас нь ямар нэг сэжигтэй зүйл харж чадахгүй гэж найдав. Тэр буундаа хурдан хүрч чадах байсан болов уу?
Райли тэр үеийг дахиад саналаа. Тэр гараажийн хаалган дээр, Хатчер гар буу хоёрын яг тэхий дунд зогсож байсан. Тэр буундаа хүрэхийн тулд хорин тохой хиртэй харайж гүйж ёстой гэж тооцоолж байсан. Яг тэр үед Хатчер
- Чи үүнийг хүсээгүй гэж хэлсэн.
Өөр арга байгаагүй учраас л Райли дороо зогссон. Хэрэв буу руугаа гүйсэн бол түүнийг буугаа хэрэглэж амжихаас өмнө Хатчер аль хэдийн зугтчих байсан. Гэвч тэр ингэх гэж оролдоогүй. Тэр илбэдүүлчихсэн аятай Хатчерын яриаг зүгээр л сонсож зогссон.
Энэ үнэн гэж үү? Тэр өөрөө хүсээгүй учраас Хатчерыг бариагүй гэж үү? Түүнийг зүгээр чөлөөтэй явуулах хүртлээ тэдний холбоо ийм бат бөх юм гэж үү?
- Чи түүнийг тавьж явуулсан болохоор одоо үүнийгээ залруулах хэрэгтэй. Мөрдөгч Жеффрис та хоёр Хатчерыг дөчин найман цагийн дотор баривчилж ирэхийг би шаардаж байна. Үүнээс оройтож болохгүй гэж Валдер хэлэв.
Райли толгой сэгсрээд
- Би Орин Роудсыг баривчлахад бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна гэсэнд Валдер
- Яагаад? гэж асуулаа.
- Яг энэ мөчид тэр Хатчераас илүү аюултай.
Валдер итгэж чадахгүй байгаа бололтой шүүрс алдлаа.
- Илүү аюултай гэсэн үү? Мөрдөгч Пайж, Хатчер шоронгоос оргож гарангуутаа хүн амины хэрэг үйлдсэн. Тэр нэг хүнийг гинжээр цохиж алсан.
- Тэр өөрөөс нь урвасан хүнийг алсан гэж Райли хэлэв.
Валдер одоо үнэхээр их уурлажээ.
- Тэгээд үүнийг яах ёстой юм бэ? Түүнээс өршөөл эрэх байсан юм уу? Тэгвэл бүгд зүгээр болчих юм уу? Тэр магадгүй бас шоронгоо оргохдоо ашигласан ном хүргэлтийн ачааны тэрэгний жолоочийг аль хэдийн алчихсан биз. Бид жолоочийн цогцсыг олоогүй байгаа. Гэтэл чи түүнийг илүү аюултай хүн гэж үзэхгүй байна гэнэ ээ? Тэр одоо дөнгөж эхэлж байна.
Райлигийн уур ч гэсэн асаж ирлээ. Тэрбээр чичирхийлсэн хоолойгоор
- Орин Роудс миний охиныг алах шахсан хэмээв.
Валдер нударгаа ширээн дээр хүчтэй буулгаж
- Тийм учраас би чамайг түүнийг мөрдөх ажилд оролцуулмааргүй байна. Чиний сэтгэл санаа маш их хямарсан байгаа. Би үүнд арай эрүүл саруул сэтгэж чадах хүмүүсийг томилно.
Райли хэлээ арайхийж хазлаа. Тэрбээр саяын амнаас нь гарах шахсан үг Валдерын сэжгийг улам бүр баттай болгоно гэдгийг ойлгосон ажээ. Тэрбээр
Ширээн дээр харайж гараад түүнийг багалзуурдчих юмсан хэмээн дотроо бодож суулаа.
Валдер суудлаасаа өндийж
- Мөрдөгч Пэйж, чи Хатчерыг барих боломжоо алдсан. Одоо чи үүнийгээ залруул. Чамд дөчин найман цаг байгаа. Сайн тогтоож аваарай гэж хэлээд шууд өрөөнөөс гарч явлаа.
Райли, Билл, Мередит гурав хэсэг чимээгүй сууцгаасны эцэст нь Мередит ам нээж
- Мөрдөгч Пэйж, чиний охин одоо аюулгүй газар байгаа. Роудс түүнд хүрч чадахгүй. Бас чи үүнийг хувийн сэдэлтэй өшөө авалт болгож өөрчилж болохгүй гэж хэлэв.
Райли дуугарсангүй. Мередит яриагаа үргэлжлүүлж
- Намайг сайн сонс. Хатчерын хэргээс болоод Удирдах газар дээр хөл толгойгүй үймэлдэж байгаа. Одоо "Гинжит Шэйн" хэмээх энэ этгээд өнгөрсөн олон жилийн хугацаанд хэрхэн гэмт хэргийн гайхалтай шинжээч болж чадсаныг, тэр Синг Сингээс хэрхэн оргож гарахаа мэдэж байсныг, бас тэр одоо гадуур чөлөөтэй сэлгүүцэж хуучны өс хонзонгоо авсан гээд түүний бүх түүх намтрын талаар бүх сонин хэвлэл болон интернетээр шуугилдаж байна. Тэр одоо интернет хэрэглэгчдийн дунд жинхэнэ эсрэг дүрийн баатар шиг нэр алдартай болсон. Тэд түүнийг гоц ухаантай гэмт хэрэгтэн гэж нэрлэж айж эмээхийн хажуугаар шагшин магтацгааж байна. Одоо түүнийг дэмжигчдийн клуб аль хэдийн бий болсон. Энэ бол бидний хувьд гутамшигтай хэрэг. Тийм учраас Валдер...
Мередит яриагаа түр завсарласнаа
- Бид түүнийг баривчлах ёстой. Түүнийг мөрдөгч Жеффрис та хоёр замаас зайлуулах ёстой хэмээн нэмж хэлсэнд Райли
- Би ойлголоо, эрхэм ээ гэж шивнэх шахам хэллээ.
- Сайн байна. Одоо та хоёр хамтдаа Сиракузт юу болсон талаархи тайлангаа бичицгээ. Тайланг надад ажил дуусахын өмнө авчирч өгөөрэй. Маргааш өглөө долоо хагаст та хоёр Сиракус руу онгоцоор буцаж очно.
Райли, Билл хоёр хурлын танхимаас гарлаа. Билл өөрт нь маш их санаа зовж байгааг Райли мэдэрчээ. Тэрбээр
- Чи бараг унтаж чадаагүй гэж хэлэхэд Райли хариу хэлсэнгүй,
Үнэндээ тэр Сиракус руу явсан оройноос хойш бараг унтаагүй ажээ.
- Би тайланд зориулж нэг ноорог хийе. Бэлэн болчихвол чамд шалгуулахын тулд чиний цахим шуудан руу илгээе. Чи одоо харьж амар гэж Биллийг хэлэхэд Райли хариуд нь
- Баярлалаа хэмээлээ.
Райлид жолоо барьж гэр лүүгээ харихаас өмнө түр зуур тархиа амрааж суумаар санагджээ. Тэрбээр албан өрөө рүүгээ очиж бичгийн ширээнийхээ ард суулаа. Райли сандал дээрээ тайван суухыг хичээсэн боловч чадсангүй. Яг одоо жинхэнэ аюул учруулж байгаа хүн бол Хатчер биш, харин Орин Роудс гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Гэвч тэр хамт ажилладаг хүмүүстэй үүнийг яагаад мэдэж байгаагаа ойлгуулах аргаа олсонгүй.
Өчигдрөөс хойш үргэлжилсээр байгаа энэхүү эмх замбараагүй байдлаас болоод түүнд Орин Роудсын талаар тунгааж бодох цаг огт гараагүй ажээ. Тэрбээр ширээнийхээ араас босож, архив хадгалдаг шүүгээгээ онгойлгон арван зургаан жилийн турш хэвтэж байгаа, дотроо дүүрэн хэргийн материал агуулж буй элэгдэж хуучирсан хавтас гаргаж ирэв. Энэ бол ХМТ-ны мэдээллийн санд оруулсны дараа түүний хувьдаа хадгалж байсан хавтаст хэргийн материал ажээ. Райли гэрэл зурагнууд болон тайлан мэдээнүүдийг ширээн дээрээ дэлгэж тавилаа.
Эхний зураг нь өнгөрсөн хугацаанд түүнийг байнга харж ажиглаж байсан Орин Роудсын цээж зураг байлаа. Зурган дээр түүний бараг арван зургаан жилийн өмнө харж байсан царай харагдана. Энэ хүү шүүхийн өмнө аваачих тэр үед дөнгөж арван зургаан настай, наснаасаа бүр бага харагдаж байсныг Райли бүр мартсан байжээ. Тэр зурагнаас догшин ширүүн алуурчны жинхэнэ төрхийг бараг олж харсангүй. Гэхдээ хүү тайван бус, ууртай дүнсгэр харагдах ажээ.
Хэргийн материалыг гүйлгэн харж байхдаа тэр Орин Хинтон (Нью Иорк) -д амьдардаг байсан нэг салж сарнисан гэр бүлийн хүүхэд байсныг саналаа. Хүү амьдралынхаа нэг хэсгийг архичин аавтайгаа, өөр нэг хэсгийг амьдралаа бусниулж буруу замаар орсон эхтэйгээ хамт өнгөрөөжээ. Тэр дунд сургуулиа нилээн эрт орхисон байжээ. Tэр xүн амины хэргүүд үйлдэхээс өмнө дэлгүүрээс бараа хулгайлснаас өөр ноцтой гэмт хэрэг үйлдээгүй байсан.
Тэр хүмүүжилгүй хүүхэд байгаагүй хэмээн Райли бодлоо.
Эсвэл тэр хүн алахаасаа өмнө муу хүүхэд гэж харагддаггүй байжээ. Тэр бол буруу замаар орчихсон болохоос жирийн нэг өсвөр насны хүү байсан. Гэвч нэг өдөр болсон явдал түүний амьдралыг бүр мөсөн өөрчилсөн билээ.
Юу болсоныг санаж амжихаас өмнө түүний нүдэнд сургуулийн дүрэмт хувцастай өсвөр насны охины зураг тусав. Охин царайлаг боловч нэг л этгээд төрхтэй, харц нь хоосон хөндий, гунигтай харагдаж байлаа. Охины нэр Райлигийн тархинд гэнэт харван орж ирэв.
Хайди Райт.
Энэ бол түүний олон жилийн турш эргэж дурсахгүйгээр мартахыг хичээж байсан нэр ажээ.
Хайди Райт бол Райлигийн хамгийн анх буудаж алсан хүн.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.16.19 10:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.16.19 9:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6464
Сорри :haha:.
Quote:
Тэрбээр Тусгай Алыг удирддаг Карл Валдерыг хуралд битгий оролцоосой гэж хүсжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.16.19 9:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Quote:
Сорри :haha:.
Quote:
Тэрбээр Тусгай Алыг удирддаг Карл Валдерыг хуралд битгий оролцоосой гэж хүсжээ.
хахахахахаха. татаж уналаа. :hehe: :hehe: :hehe: Энэ үнэхээр зориуд хийсэн алдаа биш шүү. :frog: Өнөө өглөө үүрээр сэрээд нойр хүрэхгүй болохоор нь орчуулга хийж суусан. Аймаар тэнэг алдаа хийчихсэн байна ш дээ. Уул нь Карлд яг тохирох алба юмсан. :haha: :haha:

Засчихлаа харамсалтай санагдаад байх чинь :haha:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.16.19 10:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6464
Quote:
Засчихлаа харамсалтай санагдаад байх чинь.
:wahaha:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.16.19 11:22 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 158
:wahaha: :brows:
Quote:
Quote:
Засчихлаа харамсалтай санагдаад байх чинь.
:wahaha:


Top
   
PostPosted: Mar.17.19 1:41 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
* * *
Райли мэгдэж сандран Хайди Райтын зургийг нэг хэсэг гөлөрч суулаа. Дараа нь тэр материалыг унштал нөгөө аймшигтай хэргийн дүр зургууд санаанд нь орж ирэв.
Хайди бол Орин Роудсын найз охин бөгөөд тэр үед дөнгөж арван тав хүрч байсан. Орин Роудсын өөрийнх нь гэрчилж хэлсэн мэдүүлгээр нэг өдөр охин түүн рүү утасдсан ажээ. Тэр үед охин галзуурсан юм шиг уйлж орилон өөрт нь аюул тулгараад байгаа тул одоохон ирж авраач гэж хэлжээ. Орин эцгийнхээ гар бууг хулгайлж Хайдигийн гэр лүү шууд очжээ. Тэгтэл тэр Хайдигийн төрсөн эцэг, ах хоёр найз охиныг нь хүчиндэхээр дайрч байгааг олж харсан байна. Орин нөгөө хоёр эрийг тэр дор нь нам буудсан ажээ.
Арга нь барагдсан өсвөр насны хоёр хүүхэд зугтахаар шийдсэн боловч тэдэнд мөнгө байсангүй. Хaйди бас аавынхаа бууг авснаар тэд хоёулаа галт зэвсэгтэй болжээ. Тэд охины гэрээс гарч, машин барин ойролцоо байдаг архины дэлгүүр лүү очжээ. Дээрмийн ажиллагаа нь бүтэлгүйтэжтэр хоёр гал нээснээр дэлгүүрийн менежер, худалдагч хоёр алагдсан.
Тэр үед л тэдний дотор нуугдаж байсан ад чөтгөр сэрсэн гэж хэлж болно. Аллагыг санаанд оромгүй байдлаар үйлдсэн учраас сэтгэл хөөрөл нь дээд цэгтээ хүрсэн тул тэд үүнийг дахиад мэдрэхийг хүссэн ажээ. Тэр хоёр олон хүн алахыг хүссэн байна. Толгой нь эргэсэн хүүхдүүд ойрхон байдаг Женнингс хэмээх жижиг хот руу давхиж очин гудамжинд санаандгүй явж таарсан хоёр хүнийг бууджээ. Тэдний алсан хүмүүсийн нэг нь насанд хүрсэн эр, нөгөөх нь өсвөр насны охин байсан. Тэд хохирогчдоо олон удаа буудаж шархдуулсны эцэст амийг нь бүрэлгэдэг байжээ.
Уг хэрэг гарсны дараа ХМТ шалгаж эхэлсэн байна. Тэр үед Райли хамт ажилладаг байсан, багийн зааварлагч Жэйк Криваротой хамт Квантикогоос томилогдон ажиллажээ. Райлигийн хувьд энэ хэрэг мөрдөж шалгасан анхны хэргүүдийн нэг байсан бөгөөд тэрбээр гэнэтийн тохиолдолд сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэлтэй болоогүй байсан.
Орон нутгийн цагдаа нар болон ХМТ-ны мөрдөгчид Хайди Райт, Орин Роудс хоёрыг Женнингс хотын захад байрладаг буурчийн газарт байхад нь бүсэлж авсан байна. Залуу хос өрөөнийхөө цонхоор цагдаа нар болон мөрдөгчид рүү гал нээж буудсан ажээ. Тэдний дунд байсан Райли зогсоол дээр тавьсан машинуудын ард биеэ далдан зогсож байжээ.
Орин, Хайди хоёр хэдэн минутын турш буудаж байснаа бууж өгөх гэсэн бололтой галаа зогсоожээ. Тэгтэл Хайди өрөөнөөс гарч ирснээ гэнэт машины зогсоол руу гүйж, гүйж явах замдаа мөрдөгчид болон цагдаа нар луу дахиад гал нээсэн байна.
Тэр үед Райли охиныг буудсан бөгөөд охин тэр дороо нас баржээ. Түүнд өөр ямар ч сонголт байгаагүй. Дараа нь гашуудаж гунигт автсан Орин үг дуугүй бууж өгсөн ажээ.
Райли тухайн үеийн гашуудаж шаналсан Орины зүрх эмтрэм царайг саналаа. Тэрбээр үйлдсэн бүх хэргийнхээ бурууг хүлээж, маш их гэмшсэн юм шиг харагдаж байсан. Хэрэв тэр үед Орин Райлиг Хайдигийн үхэлд буруутгаж байсан юм бол тэр үүнийгээ хэнд ч мэдэгдэлгүй өнгөрч чаджээ. Орин Хайдиг өөрөөс нь болж үхсэн хэмээн өөрийгөө буруутгаж байсан. Дараа нь бүх насаараа шоронд хоригдох ял авах үед тэр шархалсан зүрх сэтгэлдээ бүгдийг хүлээн зөвшөөрсөн юм шиг харагдаж байсан.
Райли өсвөр насны жирийн нэг охин шиг харагдах Хайдигийн хуучин зургийг барих үед гар нь салганан чичирлээ. Хайди түүнд алагдах үедээ Эприлтэй бараг чацуу байсныг санаад зүрх нь маш их шаналжээ. Хайдиг үхсэнээс хойш нэг жилийн дараа Эприлийг төрүүлсэнийг харахад хувь тавилан өөрөөр нь зориуд тохуурхсан юм шиг санагдав.
Удаан хугацааны турш бүр мөсөн мартахыг хүсэж байсан дурсамжууд сэргэн Райлигийн зүрх маш их шимширч өвдлөө. Гэхдээ мартаж болохгүй зүйл гэж байдаг ажээ. Орин өшөө хорслоо түүнээс болон охиноос нь авахын тулд аль эртнээс төлөвлөж байжээ.
Райли Шэйн Хатчерын хэлсэн нэг үгийг саналаа.
- Тэр саяхан шоронгоос гарсан. Тэр сайн хүмүүжсэн гэдэг шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагдсан. Тэд түүнийг үлгэр жишээ хоригдол гэдэг байсан.
Энэ үнэхээр хачин байлаа. Шүүх хурлын танхимд түүний харж байсан хийсэн хэрэгтээ гэмшиж, Хайдигийн үхэлд өөрөөсөө өөр хэнийг ч буруутгалгүй шаналж суусан өсвөр насны хүү шоронд сууж байхдаа өшөө авах арга зам бодож олохыг хичээж байсан энэхүү гучаад насны энэ эрийн дотор байгаа гэхэд итгэмээргүй ажээ.
Гэвч бүх зүйл өөрчлөгдөж, тэр одоо эрх чөлөөтэй болсон.
Эсвэл Райлигийн бодож байсанчлан тэр бүхэн угаасаа өөрчлөгдөөгүй байж ч мэдэх юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.17.19 5:57 am 
Online
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 787
тэнэг Валдер, тэрэнд хэрвээ Хатчерын хэлснийг хэлсэн бол Райлиг оргодолтой хуйвалдсан гээд халаад зогсохгүй хэрэг ч үүсгэж мэдэх бх,


Top
   
PostPosted: Mar.17.19 4:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 888
Location: closer than your breath
Quote:
баярлалаа, одоо Райли нэг хэсэгтээ эр орондоо санаа тавьж, оргодлууд учраа олох юм бх даа
:hihi:

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Mar.18.19 2:59 pm 
Online
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 787
Quote:
Quote:
баярлалаа, одоо Райли нэг хэсэгтээ эр орондоо санаа тавьж, оргодлууд учраа олох юм бх даа
:hihi:
хүүшээ энэ одоо юу вэ, дахиад Г үсэг гээгдцийн байх даа, нээрээ г үсэг заримдаа дарагддагүй юм бна, балай юм аа


Top
   
PostPosted: Mar.18.19 3:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6464
Quote:
хүүшээ энэ одоо юу вэ, дахиад Г үсэг гээгдцийн байх даа, нээрээ г үсэг заримдаа дарагддагүй юм бна, балай юм аа
Орчуулагч Наран эгч та хоёр сүүлийн үед замбараагаа алдаад байгаа шүү :haha:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.18.19 4:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 888
Location: closer than your breath
manai 2 tgd zvgeer vg vseg aldkui, hard core style tei ewgui ewgui alddag :)))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Mar.18.19 7:13 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Бүлэг 15

Сиракуз дахь Ханкокк онгоцны буудал дээр Райли, Билл хоёрыг буух үед тэднийг урьдын адил хүйтэн жавар угтаж авлаа. Тэр хоёр тохиролцсоноороо дараагийн шөнө ниссэн ажээ.
Онгоцны буудал дээр тэднийг угтаж авахаар орон нутгийн цагдаа нар ирсэнгүй. Харин үүний оронд тэр хоёр зориулж хөлсний машин захиалсан байлаа. Билл, Райли хоёр машины түлхүүр авахаар онгоцны буудлын машин хөлсөлдөг газар луу очив. Дараа нь тэд буудлын хаалгаар гарч, гараажид тавьсан машин руугаа явж байтал Райли гэнэт дороо зогсоод
- Билл. чи орон нутгийн салбар луу шууд яв. Би такси барина. Би эхлээд... өөр тийшээ явмаар байна. Чамтай дараа уулзъя гэж хэллээ.
Мэл гайхсан Билл Райлиг харав. Тэрбээр түүний хаашаа явах гэж байгааг асууж гэж байгаа нь илт харагдана. Райли түүний өөдөөс "Асуусны хэрэггүй" гэсэн харцаар харав. Ашгүй Билл зөвхөн толгой дохиод
- Уулзталаа баяртай гэж хэлээд хөлсний машин руу явав. Райли гар утсаа гаргаж Кэлси Сприггийн дугаар луу залгасанд тэр утсаа авлаа.
- Кэлси, Би Райли Пэйж байна. Тантай ярилцсаны дараа зарим нэг зүйл болсон.
- Өө харин тийм. Би үүнийг мэдээгээр харсан. Смоуки Моранд тохиолдсон явдал үнэхээр аймшигтай хэрэг. Гэхдээ чи ийм зүйл болно гэдгийг гадарлаж байсан гэж надад санагдсан, тийм биш гэж үү? Би ч гэсэн гадарлаж байсан. Тэр аймшигтай нөхөр заавал муугаар дуусах байсан юм. Одоо харин Шэйн Хатчер нэр алдартай болчихлоо! Энэ бүхэн хэзээ, яаж дуусах юм бол доо?
Райли нэг хэсэг дуугүй байснаа
- Кэлси, би тан дээр очиж, хэдэн зүйл асуумаар байна гэж хэллээ.

* * *
Хэсэг хугацааны дараа Райли Кэлси Сприггийн хамт ил галын дэргэд сууж байлаа. Тэр Кэлсид хамгийн сүүлд тэднийг уулзсанаас хойш болсон явдлын талаар, өөр лүү нь халдсан Хатчерболон Эприл рүү дайрсан Орин Роудсын тухай бүгдийг ярьж өгчээ.
Райлиг ярьж дуусахад Кэлси толгой дохиод
- Тийм ээ, би Орин Роудсын хэргийг санаж байна. Надад энэ хэргийг хариуцаж аваагүй. Яг үнэндээ намайг томилоогүй юм. Контоорт ажилладаг эрчүүд Шэйн Хатчерыг буулгаж авсан "охин"-оос ичсэн хэрэг. Тийм учраас тэд намайг иймэрхүү хэрэг дээр томилохоо больчихсон. Тэд надад бичиг цаасны ажил, эсвэл уйтгартай хэрэг өгдөг байсан. Тэд үүнийгээ намайг зүгээр аюул ослоос хамгаалахыг оролдож байна гэж тайлбарладаг байлаа. Гэхдээ би бүгдийг мэдэж байсан хэмээн ярилаа.
Тэрбээр толгой сэгсрээд
- Чиний Охин айхтар бэртэж гэмтээгүйд би их баяртай байна. Гэрийн үйлчлэгч ч гэсэн мөн адил. Бас танай хөрш... бие нь сайжрана гэж би найдаж байна гэж нэмж хэлэв.
- Би ч гэсэн найдаж байна.
Нэг хэсэгтээ дүрэлзэн асаж буй галаас гарах тас нясxийх чимээ л сонсогдож байлаа. Эцэст нь Кэлси ам нээж
- Гэвч чи яагаад энд ирэх болсноо надад хэлсэнгүй, хонгор минь гэж хэлэв.
Райли яагаад энд ирэх болсноо өөрөө ч сайн мэдэхгүй байсан тул шууд хариулчихаж чадсангүй. Кэлси нүдээ жартайлган Райлиг хянамгай ажиглаж байснаа
- Чамд надад болон өөр хэнд ч хэлж байгаагүй нэг зүйл байна. Чи үүнийг тайландаа дурьдаагүй. Чи үүнийг хамтрагчдаа ч хэлээгүй хэмээлээ.
Райли үл мэдэг инээмсэглээд
- Та үүнийг яаж мэдсэн юм бэ? гэж асуув.
Тэрбээр толгой сэгсрээд
- Чиний Охин айхтар бэртэж гэмтээгүйд би их баяртай байна. Гэрийн үйлчлэгч ч гэсэн мөн адил. Бас танай хөрш... бие нь сайжрана гэж би найдаж байна гэж нэмж хэлэв.
- Би ч гэсэн найдаж байна.
Нэг хэсэгтээ дүрэлзэн асаж буй галаас гарах тас нясxийх чимээ л сонсогдож байлаа. Эцэст нь Кэлси ам нээж
- Гэвч чи яагаад энд ирэх болсноо хэлсэнгүй, хонгор минь гэж хэлэв.
Райли яагаад энд ирэх болсноо өөрөө ч сайн мэдэхгүй байсан тул шууд хариулчихаж чадсангүй. Кэлси нүдээ жартайлган Райлиг хянамгай ажиглаж байснаа
- Чамд надад болон өөр хэнд ч хэлж байгаагүй нэг зүйл байна. Чи үүнийг тайландаа дурьдаагүй, бас хамтрагчдаа ч хэлээгүй хэмээлээ.
Райли үл мэдэг инээмсэглэснээ
- Та үүнийг яаж мэдсэн юм бэ? гэж асуусанд Кэлси аяархан инээд алдаад
- Өө, би мөрдөгчөөр ажиллаж байхдаа ийм зан гаргах тохиолдол хааяа байсан. Магадгүй би эх хүн, эхнэр байх үедээ ч ийм зан гаргаж байсан биз. Чи зөвхөн хүмүүст ярих биш, харин хүмүүсийг сонсож сурдаг, бас ярихыг хүсэхгүй байгаа хүмүүсийг ч гэсэн хэмээснээ Райлигийн өвдгөн дээр зөөлөн алгадаад
- Яарах хэрэггүй. Гэхдээ чи үүнийгээ бадад ярих хэрэгтэй гэж би бодож байна гэлээ.
Райли хэдэн удаа амьсгалаа урт аваад эцэст нь ярьж эхлэв.
- Хатчертай гараажид уулзах үед тэр яагаад шоронгоос оргох болсноо надад хэлсэн. Тэр надаас болж оргосон гэсэн. Тэр миний оюун ухааныг биширч шүтдэг, бас надтай хамтарч ажиллахыг хүсэж байна гэж хэлсэн. Тэр бас өөрийгөө надад хэрэгтэй гэсэн, тэр тусмаа яг одоо.
Кэлси түр зуур дуугаа хурааж сууснаа
- Тэр зөв хэлсэн үү? гэж асуулаа.
Түүний асуулт яг байн дээрээ тусжээ. Хэдийгээр Райли үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч ингэх боломжтой гэдгийг мэдэж байлаа.
- Тэр биднийг хоорондоо нягт холбоотой гэж надад хэлсэн. Хэрэв энэ үнэн бол би юу болж таарч байна? Би түүнтэй адилхан араатан юм гэж үү?
Кэлси санаа алдаад
- Миний туршлагаас харахад олон төрлийн араатан байдаг. Жишээлбэл Хатчерын гарт аймшигтайгаар үхсэн Люсин Вэйлис байна. Түүнийг хүмүүс их сайн хүн байсан гэж ярьцгаадаг. Тэр өргөсөн тангаргийнхаа дагуу хүмүүсийн амь насыг аварч, нийгмийг аюул ослоос хамгаалахын тулд зүтгэж байсан. Тэр бас хахуульд идэгдчихсэн байсан, бас түүнийг хамгийн доод зах нь нэг хүний амь бүрэлгэсэн буруутай гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэснээ яриагаа түр завсарлав. Тэрбээр нэг хэсэг бодол болж сууснаа яриагаа үргэлжлүүллээ.
- Бас Смоуки Мораныг аваад үзье. Тэр "шоронд хоригдох ялаас мултрах"-ын тулд хамгийн сайн найзаасаа урвасан боловч үлдсэн амьдралаа хүн амины хэрэг, бусдыг хорлож сүйтгэсэн гэмт хэргээс өөр зүйл хийлгүй өнгөрөөсөн. Вэйлис, Моран хоёр бол тогтсон нэг хэв маяг агуулаагүй араатнууд байсан. Шэйн Хатчер бол өөр төрлийн араатан. Хатчер тэр хоёртой огт адилгүй.
Кэлси яригаа үргэлжлүүлэхийн өмнө нэг хэсэг галын дөл рүү ширтэж суув.
- Хонгор минь, энэ зөвхөн чи бид хоёрын дунд үлдэнэ. Зарим араатанг хүндлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тэд чамд таалагдах албагүй. Чиний үүрэг бол тэднийг зогсоож, нийгмээс тусгаарлах, хэрэв шаардлагатай гэж үзвэл тэднийг алж ч болно. Гэвч чи тэднийг хүндэтгэх хэрэгтэй. Энэ арга тэдэнтэй харьцах харьцааг хялбар болгодог.
- Орин Роудс бас ийм төрлийн араатан мөн үү? гэж Райли асуулаа.
Кэлси хөмсгөө өргөснөө түр зуур бодлогошров.
- Олон жилийн өмнө хэрэг гардаг өдөр түүнд ямар нэг зүйл тохиолдсон. Найз охиныг нь хүчиндэх оролдлого хийж байсан охины төрсөн эцэг, ах хоёрыг алах үед түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг тэр тунгааж бодож ч амжаагүй. Дараа нь архины дэлгүүрийн эзэн, худалдагч хоёрыг алах үед охин тэр хоёрт ингэх шалтгаан ядаж жаахан ч гэсэн байсан. Тэгтэл дараа нь нэг хачин зүйл болсон. Тэр хоёр өөр хоёр хүнийг ямар ч шалтгаангүй зүгээр л алж орхисон. Яагаад? Тэд ингэхийг хүссэн гэдэгт би эргэлзэж байна.
Кэлси эрүүгээ үрж байснаа яриагаа үргэлжлүүлэв.
- Шэйн Хатчер чамд туслахыг хүссэн, бас чамтай хамтарч ажилламаар байна гэж хэлсэн. Тэр асар том аюул дагуулж мэдэх ч тэр хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг хүн. Тэгээд ч чамд түүний хэлсэнд итгэх олон шалтгаан байгаа.
Кэлси толгой сэгсэрлээ.
- Харин Орин Роудс бол өөр асуудал. Тэр олон жилийн өмнө замаа алдсан. Тэр алдсан замаа эргүүлж авах гэж оролдоогүй. Алдаа хийх нь түүнд таалагддаг болсон. Энэ яг түүнд тохирно. Түүнд баримталдаг зүг чиг байхгүй, аливаа зүйлийг бодож тунгаалгүйгээр, ямар ч шалтгаангүй шууд л хийж орхидог. Түүнийг арван зургаан жилийн турш өс хонзон өвөрлөж, уур хилэнгээ тэжээж тэтгэж байсныг хэн ч гадарлаагүй. Тэр одоо эрх чөлөөтэй болсон... юу болохыг зөвхөн Бурхан л мэдэх байх.
Кэлси, Райли хоёр нэг хэсэг дуугүй сууцгаав. Эцэст нь Кэлси
- Хонгор минь, яг одоо чиний санаа тавих гол асуудал бол Шэйн Хатчер биш. Хэрэв ХМТ өөрөөр бодож байгаа бол тэд том алдаа хийж байна. Харин Орин Роудс... тэр намайг айлгаад байна. Тэр чамайг тэвдүүлэх зүйл хийхийг санаархаж байгаа гэж хэлэв.
Райлиг үл ойлгогдох хачин мэдрэмжүүд нөмөрч авлаа. Тэрбээр Кэлсид чин сэтгэлээсээ талархаж, наашаа ирсэндээ дотроо баярлаж суув. Түүнд бодол санаагаа цэгцлэхэд тусламж хэрэгтэй байжээ. Харин Кэлси түүний дотор хүний хэлсэн зүйлийг бататгаж өглөө.
Түүнээс гадна Райли юу хийх учраа олохоо байчихав. Тэр хоёр хоногийн өмнө Шэйн Хатчерыг баривчлах, эсвэл устгах даалгавартай Нью Иорк мужид байсан. Тэр хооронд Орин Роудс Фредериксбургт гэрт нь дайрч орсон. Дараа нь тэр хаачсаныг хэн ч мэдэхгүй байгаа ажээ.
Тэр одоо хаана байна? хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Дараагийн удаа тэр юу хийх бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.18.19 7:17 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Quote:
Quote:
хүүшээ энэ одоо юу вэ, дахиад Г үсэг гээгдцийн байх даа, нээрээ г үсэг заримдаа дарагддагүй юм бна, балай юм аа
Орчуулагч Наран эгч та хоёр сүүлийн үед замбараагаа алдаад байгаа шүү :haha:.
Panther бид хоёр Comedy Stand Up-д хүчээ сорьж үздэг юм бил үү? :brows: Өөрсдийнхөө хийсэн санамсаргүй алдаагаар амжилт гаргах магадлалтай юм шиг байна. :haha:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.18.19 11:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 845
Location: Holland
Бүлэг 16

Орин Роудс нүүрээ шинжиж харлаа. Зүүн шанаан дээр нь, охины галын шилээгүүрээр цохисон газар гүн зүсэгдсэн шарх харагдана. Гэвч тэр энэ шархаа огт тоосонгүй. Шарх нь нүдэнд ил харагдахгүй байсан бөгөөд бас Фредериксбургээс холдож амжсан болохоор тэр иймэрхүү өчүүхэн зүйлд огт санаа зовсонгүй.
Тэр царайгаа шинжиж харсаар.
Ямар ч баг зүүх хэрэггүй боллоо хэмээн тэр нүүрээ илж тэмтэрч үзэх зуураа бодов. Арван зургаан жилийн өмнө тэр энэ царайг харж байсан бөгөөд тэрбээр арван зургаан жилийн турш баг зүүх хэрэгтэй байжээ. Шоронд өнгөрөөсөн ганцаардмал амьдралаа эргэж санахад түүнд үнэхээр гашуун байлаа. Хүсээгүй мөртлөө эцэс төгсгөлгүй гэмшсэн царай гаргаж, өөрийгөө "засарсан" мэт харуулахын тулд үнэмшилтэй жүжиглэдэг байсан цаг өнгөрчээ. Тэрбээр хичээл заадаг байсан залуухан хоригдлуудад зөв зам сонгож, сонгосон замаасаа хазайж болохгүй гэж хэлдэг байжээ. Тэр бүр өөрөө санаачлан бяцxан библийн сургаалыг дагагсдын бүлэг зохион байгуулж байсан! Түүнд энэ орчлон хорвоод итгэж үнэмшдэг зүйл огт байгаагүй ч Исүс эсвэл ямар нэг хүч чадлыг билэгдсэн зүйлийг ашиглах хэрэгтэй байжээ.
Тэр өнгөрсөн жилүүдэд жинхэнэ төрхөө ганцxан Хатчерт л харуулсан. Орин өөртэй нь яг адилхан санаа бодолтой хүнээ олж чадлаа гэж бодсон ажээ. Гэвч Хатчер түүнээс нүүрээ буруулж, түүнтэй хамтарч ажиллахыг хүссэнгүй.
Энэ түүний сэтгэлийг үнэхээр гонсойлгосон ажээ.
Одоо харин тэр радиогоор Хатчерын шоронгоос оргосон тухай сонсож байлаа. Гэвч энэ түүнд огтхон ч хамаагүй. "Гинжит Шэйн"-д Орины хүрч чадахааргүй өөрийн гэсэн зорилго байгаа. Тэдний зам хэзээ ч огтлолцохгүй гэдэгт Орин бүрэн итгэлтэй байв.
Тэр толинд тусах царай төрхөө хараад инээмсэглэлээ. Тэрбээр Хайдигийн алагдсан, заяа нь хаяж шоронд суух ял авч байсан тэр өдөр өчигдөрхөн л байсан юм шиг их залуухан харагдаж буйгаа хараад их гайхжээ.
Эцэст нь алдсан бүх он жилүүдээ засаж залруулах цаг ирлээ.
Одоогийнх шиг цаг надад дахиж хэзээ ч олдохгүй хэмээн тэр бодлоо.
Тэр хангалттай удаан хугацаагаар өөрийгөө нууж далдалж байсан. Орин шургуулга онгойлгож CZ P-09 маркийн гар буу гаргаж, арван есөн сум ордог магазин хийгээд хошуунд нь дуу намсгагч залгав. Буунд их мөнгө гарзадсан тул тэр энүүгээр мөнгөө эргүүлж олж авна хэмээн бат шийджээ.
Орин гар буугаа бүсэндээ хавчуулснаа, юүдэнтэй дулаан нөмрөгөө углаж, хөлсөлж авсан модон байшингаас гарав. Ой доторхи өвлийн агаар хүйтэн боловч салхигүй тогтуун байлаа. Хором мөч өнгөрөх тусам тэр улам их эрч хүчтэй болж байгаагаа анзаарав. Орин модон байшин, нуур хоёрыг холбосон нарийн зөргөөр орлоо. Нуурын бараа харагдах үед тэр ухаалаг гар утсаа гаргаж цаг тоолуураа арван минут дээр тохируулав.
Oрин шоронд сууж байхдаа олон жилийн өмнө нэг төлөвлөгөө боловсруулсан ажээ. Түүний төлөвлөгөө бол үнэндээ ямар ч төлөвлөгөө биш.
Боломж бол эцсийн эцэст түүний амьдралын түүх, бас Хайдигийн богинохон амьдралын түүх. Тэр хоёрт тохиолдсон явдлыг тэд урьдчилж төлөвлөөгүй. Энэ бол тэдний буруу биш. Хэрэв Хайдигийн ах, эцэг хоёр түүнийг хүчиндэх гэж оролдоогүй бол Орин тэднийг алах хэрэггүй байсан. Хэрэв архины дэлгүүрийн хоёр ажилтан эсэргүүцэл үзүүлээгүй бол Хайди тэр хоёр тэднийг бас алахгүй байсан. Женнингс хотод хүрч ирэх үед тэд бүгдийг ойлгосон. Тэд амьдралынхаа зорилгыг мэдэж авсан. Тэдний зорилго маш энгийн... амьдрал аливаа зүйлийг ямар ч зорилго тавилгүй, тодорхой шалтгаангүйгээр, огт санамсаргүй байдлаар сүйтгэж устгаж байдаг.
Тэд зам дээр явж байсан нэг эрэгтэй хүн, охин хоёрыг тэдний замд санамсаргүйгээр тааралдсан анхны хүмүүс байсан учраас алсан. Хэрэв Орин, Хайди хоёр буудалцааны үеэр буурчийн газраас зугтаж чадсан бол тэд баригдах юм уу эсвэл алагдах хүртлээ хотуудаар сэлгүүцэж дураараа дургих байсан юм. Ямар ч ажиг сэжиг аваагүй нэг хүний үхэх үү, эсвэл амьд үлдэх үү гэдгийг зоосны нэг талыг сонгож хаяснаар шийдэж болдог.
Гэвч тэр хоёр зугтаж чадаагүй бөгөөд ХМТ-ны нэг өлөгчин Хайдиг буудаж алсан. Райли Пэйж хүн алахыг хүссэн эсэх нь түүнд огт хамаагүй. Тэр эмэгтэй Хайди тэр шиг санамсаргүй тохиолдлоор тэнд ирж таарсан. Пэйж одоо түүний хаясан үзэн ядалтын торонд орооцолдчихсон байгаагаа мэдэхгүй байгаа. Орин тэр эмэгтэйг буруу цагтаа, буруу газраа байсан учраас үзэн ядсан, бас Хайдиг буудаж алсан мөрдөгч учраас түүнийг үзэн яддаг байсан. Одоо тэр энэ эмэгтэйн бие дэх эс ширхэг нэг бүрийг үзэн ядаж байгаа. Одоо хийх зүйл бол зөвхөн энэхүү үзэн ядалттай холбоотой.
Энэ бүхний дараа сая дахиад нэг новшийн тэнэг алдаа...
Тэр эмэгтэйн охин руу халдсан явдал маш том алдаа байсан. Энэ хэтэрхий хувийн шинж агуулсан, бас үүнийг урьдаас төлөвлөчихсөн байсан . Энд алдаа гарсанд гайхаад байх зүйл огт алга. Тэр амьдралаас суралцсан хамгийн чухал зүйлээ мартчихсан байжээ.
Бүх зүйл зөвхөн боломжоос шалтгаалдаг.
Яг Хайди тэр хоёр шиг, энэ орчлон хорвоо дээр хүмүүс санамсаргүй байдлаар хохирогч болцгоодог. Ихэнх хүмүүс үүнийгээ мэддэггүй. Харин хүн алахаас өөр ямар ч зорилго агуулаагүй гартаа буу барьсан нэг хүн хүмүүсийг жинхэнэ сандралд оруулах нь мэдээж.
Би үүнийг Райли Пэйжид заавал мэдрүүлнэ хэмээн тэр бодлоо. Хэзээ, хаана хийх нь хамаагүй, би түүнийг миний урд өөрөө ирэхэд хүргэнэ.
Орин нууранд хүрдэг нарийн зөргийн төгсгөлд бараг хүрээд иржээ, Тэрбээр ухаалаг утас руугаа харав. Дөрвөн минут өнгөрчихжээ. Хэрэв тэр дараагийн зургаан минутанд ямар нэг хүн харагдвал тэр түүнийг ална. Хэрэв хэн ч таарахгүй бол хэдэн цаг зүгээр хүлээж байгаад дахиад эхэлнэ. Харин цаг тоолж эхлээгүй үед хажуугаар өнгөрсөн хүмүүс өөрсдөд нь хичнээн их аз тохиосныг гадарлахгүй явцгаах биз.
Орин ойгоос гарангуутаа шууд нуурын захад байсан нэг асар том хадан дээр гарч зогслоо. Тэрбээр тэр даруй нуурын эргийн дагуу өөрийг нь чиглэн алхаж яваа нэг хүнийг олж харав. Олон тооны загасчны хэрэгсэл агссан тэр хүний хөдөлгөөнийг нь ажвал нилээд хөгшин юм шиг Оринд санагджээ.
Нөгөө хүн нуурын дэргэд нэг хадан дээр гарч суугаад авчирсан хэрэгслээ задалж эхлэв. Орин тэр хүн рүү алхаж очсоноо инээмсэглэж
- Загасчлахад арай хүйтэн гэж санагдахгүй байна уу? хэмээн чанга хэллээ.
Хөгшин эр цочсон бололтой эргэж харснаа инээмсэглээд
- Краппи (загасны нэг төрөл. орч) барихад яг тохирсон цаг гэж хариулснаа уургаа угсарч эхлэв.
Орин гар буугаа бүснээсээ сугалж аваад, нөгөө хүн рүү чиглүүлж шууд буудлаа. Дуу намсгагч нууран дээр цуурайтаж мэдэх буун дууг дарж, оронд нь хуурай мөчир хугалах мэт тасxийсэн чимээ гарснаа дараа нь агаарт нисэлдэж буй шувуудын жиргээ сонсогдов. Сум хөгшин эрийн мөрөнд битүү чимээ гарган тусахыг Орин сонсжээ. Нөгөө эр өвдсөндөө дуу алдан ёолж доошоо тонгойлоо. Дараа нь тэр Орин руу эргэж хараад
- Юу болоод байгаа юм бэ? гэж асуув.
Инээмсэглэж зогссон Орин гар буугаа дахиад хөгшин эр лүү чиглүүллээ. Нөгөө эр босож зогссоноо зугтахаар ой руу гүйж эхлэв. Орины хүссэн зүйл яг энэ байжээ. Тэрбээр хөгшин эрийн бүдүүн гуя руу буудав. Газарт шургаж унасан хөөрхий эр цаашаа бут руу орж мөлхлөө.
Одоо арван долоон сум үлдсэн хэмээн бодоод Орин нөгөө эрийн араас дагав.
Сумаа тоолох нь маш чухал. Тэрбээр эцсийн сумаар амийг нь таслах хүртэл энэ эрийг амьд байлгаж, өвтгөх ёстой ажээ.
Яг Хайдигийн хүссэнээр хийх болно хэмээн бодоод Орин бууныхаа гохыг дахиад дарав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.18.19 11:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6464
:cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 962 posts ]  Go to page Previous 133 34 35 36 37

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: panther and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited