
Смартфон-оос илүү чадвартай Нетбүүк-үүдээс овор хэмжээ бага ч нээх дутахааргүй шинэ бүтээгдхүүнээ Алим өнөөдөр нийтэд дэлгэн харууллаа.
Хамгийн бага багтаамжтай загвар нь 499 америк доллар
харин тултал үзүүлэлттэй нь (64GB багтаамжтай 3G сүлжээтэй) 829 америк доллараар зарагдах юм байна.
Энэ 4р сараас эхлэн дэлгүүрүүдээр зарагдах ба 3G загвар нь 5х сарын эхээр худалдаалагдана.1 GHz A4 процессортой энэ нь Алим-ийн өөрийн хийсэн анхны чип юм.iPhone дээр ажиллах AppStore-ийн программ хангамжууд бүгд ажиллах ба OS3.2 зөвхөн iPad дээр л сууна.Мөн зөвхөн iPad зориулсан SDK гарганаа хэмээн Жобс ах мэдэгдлээ.
Хэлбэр хэмжээний хувьд:
Зузаанаараа 1.25 сантиметр
Жингээрээ 688грамм
Дэлгэц нь 9.7 инчийн IPS тоучскринтэй ба 1024х768 дүрслэлийг нэг инчэд 132 пиксэл дүрсэлж чадна.
Үндсэндээ 3 загвартай байх юм байна.16, 32 болон 64 ГБ багтаамжтай дотроо 3G-тэй болон 3G-гүй гэж 2төрөл;бүх загваруудад WiFi болон Bluetooth холболт байна. Цэнэгээ 10 цагийн турш хангах баттерэй нь ашиглахгүй байгаа үедээ бүтэн сар хадгална гэж Алим-ийн зүгээс мэдээлэл өглөө.
Дагалдах зүйлсэд 30 шүдтэй (iPod/iPhone-той адил) холбох кабель,гадагш нь HD 576x480 дүрс гаргаж чадах ажээ.
Миний хувьд 3G-тэйг нь Wishlist-дээ хамгийн түрүүнд нэмлээ.хэхэ










