#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.19 12:19 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jul.21.10 5:25 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Quote:
хаха Алиа Юм. Сэдэв Нээсэн Хүүн ни Бас Дутуу Юм Оруулж, Энүүнтэй Холбоотой Сонин Содон Юм Уг ни Зөндөө Байхым.
ямар сонин содон юм байгаан би мэдэхгүй байхийн!

_________________
tuslay tsagdaa

Top
   
PostPosted: Jul.21.10 6:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Сумтай нөхдүүд их байх юм аа. Монголчууд манжаас гаралтай л гэнэ, боржгонууд монголжсон туркууд л гэнэ. Гэхдээ сумтайдаа биш хужаа нарын гар хөл болж, тэдний даалгавраар л ийм юм хийж явдаг байх даа. Ингэж яс хаяж, дотор нь дарь булж, хүүхэд залуучуудынх нь толгойг эргүүлж байвал нэгэн өдөр монгол байхгүй болно гэж боддог байлгүй муусайн новшнууд. Угаасаа монголыг хужаа нар хөгцтэй шар шүдээрээ хэмлээд хэмлээд барахгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Jul.21.10 7:30 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Quote:
Сумтай нөхдүүд их байх юм аа. Монголчууд манжаас гаралтай л гэнэ, боржгонууд монголжсон туркууд л гэнэ. Гэхдээ сумтайдаа биш хужаа нарын гар хөл болж, тэдний даалгавраар л ийм юм хийж явдаг байх даа. Ингэж яс хаяж, дотор нь дарь булж, хүүхэд залуучуудынх нь толгойг эргүүлж байвал нэгэн өдөр монгол байхгүй болно гэж боддог байлгүй муусайн новшнууд. Угаасаа монголыг хужаа нар хөгцтэй шар шүдээрээ хэмлээд хэмлээд барахгүй.
WTF Монгол манжаас гаралтай гэж би энд бичээгүй тэхүү энэ 2 хуудсанд ямар ч тийм юм байхгүй би хэзээ ч тийм тэнэг юм бичихгүй битгий хүний яриаг мушгиад бай тэгэх үү! бас би тэр түркээс монгол гаралтай гэж хэлсэн хүн биш тэрийг чинь өөр хүн хэлээд байсан би лав биш Зүгээр өөрийхөө бодолийг бичихээр хятад нтр гээд дайрчих юм :wtf: шал дургүй хүрчлээ Чи өөрөө л тэр 17031 ийн найз байх.

_________________
tuslay tsagdaa

Top
   
PostPosted: Jul.21.10 7:51 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Энэ сэдэвийг би яагаад нээсэн цаад санааг нь ойлгохгүй байгаа хүмүүст тайлбарлаж хэлэхэд
1рт Манж хэлийг анх сонсоход монголтой их адилхан байсан өөр монголтой адилхан хэл дэлхийд байхгүй Хасагууд хүртэл өөрсдөө хэлтэй
2рт Манж бол монголийг байлдаж доройтуулсан дэлхий дээрх ганц үндэстэн гэж боддийн
3рт Бөөгийн шашин

Харин одоо авах юмгүй болсонийг нь би мэдэж байна.

_________________
tuslay tsagdaa

Top
   
PostPosted: Jul.21.10 8:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Тэгвэл үүх түүхээ сайн уншаад дараа нь энд тэнд элий балай юм бич. Аливаа үндэстний гарал үүсэл, тусгаар тогтнолтой холбоотой сэдэв бол хүн бүр санаандаа орсон мунхаг бодлыг амныхаа зоргоор чалчаад байдаг зүйл огт биш. Манжийн дарлалд амиа алдсан өвөг дээдсийнхээ сүнсийг бүү доромжил

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Jul.21.10 9:31 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Ах аймар загнадаг байшд зөөз балай нарийх нь нээсэн сэдвийн бүгдийн устга

_________________
tuslay tsagdaa

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.21.10 9:33 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13175
Сэдвийн нэрийг Манж Хэл болгож өөрчиллөө

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.21.10 9:35 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Адоймсд би балай санагдаад байгаам байналдаа

_________________
tuslay tsagdaa

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.21.10 10:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Quote:
Адоймсд би балай санагдаад байгаам байналдаа
Хэ хэ сэдэв нь балай болохоос чамайг балай гэж бодоогүй. Сорри

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.22.10 9:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Монгол хэлний аймаг: Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй
Монгол хэлний аймаг нь өмнө нь Алтай язгуурын хэлний бүлэгт багтана. Алтай язгуурын хэлний аймгууд нь Монгол, Түрэг, Тунгус, Япон, Солонгос хэлний аймгууд юм. Дээхэн үед Урал-Алтай (Алтай язгуурын хэлнүүд дээр одоо Фин-Угрик гэгдэх болсон Урал язгуурын Унгар, Финляндын Фин, ОХУ дахь Самоет г.м хэлүүдийг оруулаад) гэсэн илүү өргөн хүрээнд хамруулдаг байжээ. Мөн зарим эрдэмтэд Солонгос, Япон хэлүүдийг Хятад хэлнээс зээлдсэн үгсийн сан болон зарим онцлогоос шалтгаалан тус тусад нь салангид хэл гэж үзэх ба мөн зөрим нь хамтад нь Буюүэ гэсэн ангид язгуур бий болгохыг хичээх нь ч бий.

Эдгээр хэлүүд нь үгнүүдэд хойноос нь нөхцөл, дагавар залгагддаг, өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн гэсэн өгүүлбэрийн бүтэцтэй гэдгээрээ онцлогтой. Түрэг хэлний аймагт зүүнээсээ баруун Казак, Уйгур, Киргиз, Өзбек, Татар, Туркмен, Азери, Турк гэх мэт томоохон болон бусад олон хэлүүдийг хамарсан маш өргөн хэлний аймаг.
Тунгус гэдэг нь бидний уламжлан хэлж заншсанаар Хамниган хэлүүд. Манж хэл нь Хамниган хэл бөгөөд мөн Шивэй, Эвэнк, Солон, Эвэн гэх мэтчилэн бусад харьцангуй цөөн тооны хэлээр яригдах болсон хэлүүд байна.

Монгол хэлний үгсийн санд зээлдэгддэг гадаад үгнүүд буюу эсхүл гадаад гаралтай үгүүд дотор Самгарди буюу Санскрит, Төвд, Түрэг, Манж, Нанхиад үгүүд олноор байх ба сүүлийн үед барууны гаралтай үгүүд олноор хэрэглэгдэх болжээ.

Монгол хэлний аймгийг дотор нь системчлэн ангилах гэсэн оролдлого маш олон байдаг. Дээхэн үеийн оролдлогууд нь хэлний шинжлэх ухааны оролдлогоосоо илүү овог аймгийн ангилал болон улс төрийн асуудлууд дээр тулгуурласан гэсэн сул талуудтай байв.

Олон улсын нэр хүндтэй SIL байгууллагын албан ёсны Ethnologue хэвлэлийнхээр (2005, 15 дахь хэвлэл) ISO буюу Олон Улсын Стандартын Байгууллагын хэлний кодтойгоор ангилсныг сонирхвол:

Монгол хэл

* Зүүн
o Дагур
+ Дагур [ISO 639-3: dta]1 (Хятад; 1999:96,085; 1990:121,357) 2
o Монгур
+ Канж [ISO 639-3: kxs] (Хятад; 1999:377-487; 1999:487)
+ Ту буюу Цагаан Монгол [ISO 639-3: mjg] (Хятад; 1999:152,000; 1999:190,000
+ Бонан [ISO 639-3: peh] (Хятад; 1999:6,000; 1999:10,000)
+ Дуншаан [ISO 639-3: sce] (Хятад; 1990:373,872; 1999:250,000)
+ Зүүн Шар Уйгур [ISO 639-3: yuy] (Хятад; 1999:3,000; 2000:6,000)
o Ойрад-Халх
+ Халх-Буриад
# Буриад
* Хятадын Буриад [ISO 639-3: bxu] (Хятад; 1982:65,000; 47,000 Шинэ Барга, 14,000 Хуучин Барга, 4,500 Буриад)
* Монголын Буриад [ISO 639-3: bxm] (Монгол; 1995:64,900)
* Оросын Буриад [ISO 639-3: bxr] (Орос; 1990:318,000; 422,000)
# Тулгуур Монгол3
* Халх Монгол [ISO 639-3: khk] (Монгол; 1999:2,329,000)
* Хоёрдогч Монгол4 [ISO 639-3: mvf] (Хятад; 1982:3,381,000)
+ Ойрад-Халимаг-Дархад
# Дархад [ISO 639-3: drh] (Монгол; 2000:20,350)
# Халимаг-Ойрад [ISO 639-3: xal] (Орос; 1993:173,000)
* Баруун
o Могол [ISO 639-3: mhj] (Афганистан; 200)

1 - Олон улсын стандартын ISO 639-3 код
2 - (Яригддаг улс; Ярьдаг хүний тоо Он:Тоо; Этник бүлэг Он:Тоо)
3 - Тулгуур Монгол гэдэг нь Англи хэлний Proper Mongolia гэдэг үгний шууд орчуулга
4 - Хоёрдогч Монгол гэдэг нь Англи хэлний Peripheral Mongolian гэдэг үгний шууд орчуулга

Энэ нь мэдээж учир дутагдалтай. Ихэвчлэн ӨМӨЗО-нд яригддаг аялагуудын онцлог ялгааг анхаарахгүйгээр "Хоёрдогч Монгол" хэмээн оруулсан нь маш том дутагдал юм. Мөн Монгол, Хятадад яригдах Ойрад аялагуудыг оруулаагүй байна.

Монгол хэлний аймгийг дотор нь ангилах оролдлого олон хийгдэж байсан тухай дурдсан билээ.

Juha Janhunen нарын The Mongolic Languages (2003) номонд Монгол хэлний аймгийн хэлүүдийг ангилсан түүхийг дурьдсаныг доор танилцуулъя. Энэхүү номонд БНХАУ-ын Ганьсу, Цчинхай мужуудад яригдах Цагаан Монгол, Дуншаан, Бонан, Шар Уйгур зэрэг хэлүүдийг хамтатган Ганьсу-Цчинхай комплекс хэмээн нэрлэсэн байх нь элбэг учир энэ жагсаалтанд ч мөн ийн тусах болов уу.

Руднев (1905)

* Зүүн
o Өмнөд (Ордос, Цахар, г.м)
o Зүүн-Хойт (Хорчин, Харчин, Халх, г.м)
* Хойт
o Баруун Буриад
o Зүүн Буриад
o Барга
o Дагур
* Баруун
o Ойрад, Халимаг (Торгууд, Дөрвөд, Өөлд, Хошууд, Хойт)
* бусад (Могол, Ганьсу-Цчинхай комплекс)

Руднев мөн Хотгойд, Сартуул, Захчин болон бусад зарим аялагуудын шилжилтийн байдлыг дурьджээ.

Руднев (1911)

* Хойт (Дагур, Буриад, Хорчин, г.м)
* Төв (Халх)
* Өмнөд (Ордос, Цахар, Харчин, г.м)

Энэ удаа Руднев Ойрад, Могол, Ганьсу-Цчинхай комплекс зэргийг Өмнөд бүлэгтэй холбон тайлбарлажээ.

Владимирцов (1929)

* Баруун Монгол
o Ойрад (Халимагийг агуулна)
o Могол
* Зүүн Монгол
o Буриад
o Барга
o Дагур
o Халх
o Тулгуур Монголын бусад аялагууд (Ордос, Цахар, Харчин, г.м)

Санжиев (1952)

* Хойт (Буриад)
* Зүүн буюу Төв (Тулгуур Монгол)
* Баруун (Ойрад)
* Салангид хэлнүүдийн бүлэг (Могол, Дагур, Цагаан Монгол)

Поппе (1954)

* Зүүн Монгол
o Хойт (Буриад, Цонгоол, Сартуул)
o Төв (Халх, Хотгойд)
o Өмнөд (бусад Тулгуур Монгол аялагууд)
* Баруун Монгол (Ойрад)
* Ангид хэлнүүд (Дагур, Могол, Монгур)

Лувсанвандан (1959)

* Хойт (Буриад)
* Төв (Халх, Цахар, Ордос)
* Зүүн (Харчин, Хорчин, г.м)
* Баруун (Ойрад, Халимаг)

Лувсанвандан мөн Төв болон Зүүн, Төв болон Баруун, Төв болон Хойт бүлгүүдийн дундах завсрын аялагуудын тухай дурджээ.

Beffa, Hamayon (1983)

* Хойт Монгол
o Буриад
o Сэлэнгийн Буриад (Цонгоол, Сартуул)
o Шинэ Барга
o Хуучин Барга
* Төв Монгол
o Халх
o Цахар
o Ордос
o завсрын аялагууд
* Зүүн Монгол
o Зүүн
o Дундад-Зүүн
o Алс-Зүүн
o завсрын аялагууд
* Баруун Монгол
o Илийн болон Халимаг Ойрад
o Монголын Ойрад
o Өвөр Монголын (Алшаа, Эзний) болон Хөх Нуурын Ойрад
* Салангид аялагууд
o Дагур
o Могол
o Шар Уйгур
o Монгур
o Бонан
o Сант

Svantesson (2000)

* Баруун (Могол, Сант, Бонан, Монгур)
* Зүүн (Шар Уйгур, Тулгуур Монгол, Буриад, Хамниган, Дагур)
* Ойрад

Janhunen нарын эл номондоо тус тусад нь тайлбарласанаар бол:

* Тулгуур Монгол
* Хамниган
* Дагур
* Буриад
* Ордос
* Ойрад
* Халимаг
* Могол
* Шар Уйгур
* Цагаан Монгол
* Бонан
* Сант

Энд Тулгуур Монгол гэдэг нь Монголчуудын эх нутаг бөгөөд Монголчуудын олноороо суурьшсан өнөөгийн Монгол Улс болон ӨМӨЗО гэх газар нутгуудад яригдах аялаганууд юм.

Энэхүү номонд Тулгуур Монголыг ийн ангилжээ:

1. Жирим
Хорчин, Засагт, Жарууд, Жалайд, Дөрбэт, Горлос
2. Зуу Үд
Ар Хорчин, Баарин, Онгинуд, Найман, Аохан
3. Жост
Харчин, Түмэд
4. Улаанцав
Цахар, Урад, Дархан, Муумянган, Дөрвөн Хүүхэд, Хишигтэн
5. Шилийн гол
Үзэмчин, Хуучид, Авга, Авганар, Сүнид
6. Ар Монгол
Халх, Хотгойд, Цонгоол, Сартуул, Дариганга

Номонд мөн тэмдэглэснээр налуугаар бичигдсэн аялагууд нь тухайн бүлэг дотроо хамгийн нөлөөтэй аялага юм байна. Тэгэхээр Өвөр Монголд Хорчин, Харчин, Цахар аялагууд нь өөрсдийн улс төрийн болон хэл-аялага шинжлэлийн бүлэгт нөлөөтэй хэлүүд болж чадсан бол Зуу Үд, Шилийн гол бүлгүүдэд үнэмлэхүй нөлөөтэй хэл байхгүй юм.

Ер нь Өвөр Монголыг нийтэд нь аваад үзэх юм бол Монгол Улст Халх аялага lingua franca болж байхад Өвөр Монголд голчлон газарзүйн тархацаар шалтгаалан ийм үнэмлэхүй нөлөөтэй аялага байхгүй юм. Эндээс бичлэгийн маань хоёрдугаар хэсэг буюу Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй эхэлж байна гэж уншигч та ойлгож болно.

Хэдийгээр Дундад Улсын засгийн газрын зүгээс Шулуун Хөхийн Цахар аялагыг улсын бүх Монгол үндэстний албан ёсны хэл болгон хуулинд заасан боловч энэ аялага нь харайхан Дундадын бүх Монголчууд дотор нэгдүгээр зэрэглэлийн нөлөөтэй хэл болж чадаагүй байна. Академичдийн голчлон хэрэглэдэг Латин хэллэгээр бол энэ аялага нь de jure буюу хуулийн хувьд албан ёсны болж чадсан ч, de facto буюу практикийн хувьд нөлөөтэй болж чадаагүй байна. Хэдийгээр эрт дээр цагаас Цахарууд нь улс төрийн өндөр байр суурьтай байсан боловч өнөөгийн байдлаар энэ аялагаар яригчдын тоо тун цөөн байна. Хамгийн олон хүн ярьдаг нь Хорчин аялагуу боловч хамгийн дорно зүгт байх учир давамгай хэл болоход туйлын бэрх.

Түгэж чадахгүй байгаан гол шалтгаануудын нэг нь мэдээж хэрэг Монгол үндэстний суурьшсан газарзүйн байрлал. Тэгэхээр одоо Өвөр Монголд нэгдмэл нэгэн Монгол аялага байхгүйн хор уршигийн тухай дурдья. Хэдийгээр газарзүйн саадаар бамбай барьж болох ч Дундад дахь Монголчуудын Монголын соёлын өвийн төлөө хийх үйл ажиллагаа бага байна гэж хэлж болох. Худалдааны сүлжээ, боловсрол гээд олон зүйлийг багаж болгон ашиглаад Монголчуудын хоорондын харилцаан дээр тулгуурлан Монгол хэлний идэвхтэй байдлыг хангаж болмоор. Иймэрхүү зүйл багассанаар бүс нутгууд дахь Монгол хэлний хэрэгцээ багасан илүү хэрэгцээтэй өөр бусад хэлээр орлуулах болжээ. БНХАУ-ын Зүүн-Хойт болон Баруун-Хойт нутгийн Монголчуудын эх хэлийг Нанхиад хэл оролж байхад, Төвийн бүсийн Монголчуудын эх хэлийг Төвд, Нанхиад хэл орлоод байна. Хэдийгээр ӨМӨЗО-ы зүгээс багш, сургагч нарыг дайчлан Манжуурын болон Шинжааны Монголчуудын эх хэлний боловсролд анхаарах ажил хийгдэж байгаа боловч энэ нь хангалтгүй байсаар.
Дундадын нийт Монголчууд маань эх Монгол хэлээ гадны өөр хэлээр солихоос өөрийн аялагаа Монгол хэлэн дотроо өөр аялагаар солихыг илүүд үзэх нь маргаангүй бизээ. Үүнийг би өөрөө ч Монгол хүн болохын тул бат итгэлтэй хэллээ.

Энэ бүх асуудлууд маань Өвөрлөгчдийн, цаашлаад Дундадын Монголчуудын нэгдмэл аялагатай болох шаардлагын тухай дурьдаад байгаа мэт болоод ирлээ. Тэгвэл нийт Монгол үндэстний нэгдмэл аялагатай болох илүү боломжтой бөгөөд ашигтай.

Хэлзүйч Svantesson нарын гаргаж ирсэн Монгол хэлний аймаг дотор Тулгуур Монгол бүлгийг ангилсан харьцангуй шинэ (2005) ангилалыг сонирхцгооё! Энэхүү ангилалдаа тэрээр улс төрийн болон овог аймгийн хилийг илүүтэй бага харгалзсанаа онцгойлон тэмдэглэжээ.

1. Хойт Халх (1,5 сая)
Төв Халх, Баруун Халхын хойт хэсэг, Дархад (20,000), Хотгойд, Өмнөд Сэлэнгэ "Буриад" (20,000)
2. Өмнөд Халх (1,1 сая)
Баруун Халхын өмнөд хэсэг, Говийн Халх, Зүүн Халх, Өмнөд Халх, Дариганга (40,000), Шилийн гол (50,000), Улаанцав (30,000), Сүнид (40,000)
3. Өмнөд Монгол (350,000)
Цахар (100,000), Үзэмчин (75,000), Хэшигтэн (20,000), Ордос (130,000)
4. Найман (100,000)
5. Зүүн Монгол (2,1 сая)
Баарин (110,000), Архорчин (50,000), Их Мянган, Онгинуд (80,000), Харчин (350,000), Түмэд, Хүрээ (80,000), Монголжин, Хорчин (1,1 сая), Горлос (35,000), Хар Мөрний Дөрбэт (35,000), Жалайд (140,000), Жарууд (90,000)
6. Урад (40,000)

Эндээс харахад Халх аялага, Хорчин (Зүүн Монгол) аялага гол өрсөлдөгчид болно. Цааш нь хийгдэх ажлын хувьд гэвэл мэдээж нэгдсэн нэгэн бичгийн хэл бий болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Ингэхээр боломжийн санаанууд бол Уйгаржин Монгол бичиг, Кириль, Латин гэсэн сонголтууд байна.

Эдгээр ангиллуудаас харахад Түнгүс, Хамниган хэлүүд нь манж зүгийн хэл юм шиг бгаан.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.26.10 5:31 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

Хэрэгтэй Мэдээлэл Байна. Гэхдээн Гол Төв Аялга Байж Болох ч Бусад Жижиг Нутгийн Аялгыг Үгүйсгэх ни Утгагүй. Харин Нигдмэл Ниг, Өөрийн Гэсэн Бичиг Үсэгтэй Байх ни л Хамгийн Чухал. Ирэх Оноос Энэ ни Хэрэгжиж Эхилэх Юм Гэсэн.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Jul.26.10 6:31 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.07.10 12:56 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 6:16 pm
Posts: 111
Аанхаан. Жаахан зүйл мэдэх юм байна. Манж Чин улс. 13-р зууны үед Алтан улс байсан. Зүрчин овгийн хүмүүс гэгддэг байх аа. Хагас нүүдэлчин хагас суурин. Тэдний нэр нь хүртэл Монголжуу байдаг. 16-р зууны үед байхаа мин улсын эсрэг Монголчуудтай хүч хавсарч довтолцгооё гэсэн ч тэр үеийн Монголын хаан хэн билээ 10 жилийн түүхийн хичээл дээр үзэж байсан болохоор мартчихаж ямартаа ч нилээн мэддэг нэртэй хаан байсан тэр хаан танай жижиг овогтой нийлэх нь тэнэг хэрэг гээд тоогоогүй. Харин түүний бодсон шиг зүрчингүүд тийм ч сул дорой байгаагүй агаад бүр мин улсыг эзэлдэг. Харин Монголын хувьд хариугаа бараг авах гэж л тэгж их тамладаг байсан байх гэж боддог юм. Даан ч өнөө үед Манж хүн нэг ч байдаггүй гэж ярих юм. Бүгд шахуу хятадтай ууссан гэх юм. хятадууд хамаг хар ажлыг нь хийгээд тэднийг түшмэлээ нтр гэсээр байгаад арчаагүй амьтад болгож хаяаад тэгээд цаг нь ирэнгүүт боссон ч гэдэг юм билээ.
Ямартаа ч манж хүмүүсийн зан авир Монголчууд бидэнтэй их адил. Их онгирон цээжээ дэлдсэн хүмүүс байх агаад авилга авах болон магтуулах туйлын дуртай хүмүүс байсан гэдэг.

_________________
imposible is nothing

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.07.10 7:34 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Миний Энэ манжын Тухай Бичсэн Саналууд Уг нь Ыих Хэрэгтэй, Учиртай Байгаа Юм. Тэр Тусам Одоо Үед!
Эдийн Засгийн Хөгжилөөр Давуу хитад, солонггосцхууд Урьд нь Нэрий нь ч Соносхыг Хүсдэггүй Байсан Манжу нартай Угсаа Гарлаан Холбож, Тэднийг Өөрсдийн Ниг Гэх Гуйвуулга Хааа Сайгүй Хиж Байна. Ард нь Ямар Том Эрх Ашиг Байгааг нь Мэдэхгүй ч Монгголчууд Тэдний Гарал Үүсэл, Түүхийг Өөртөөн Ойртуулж Өөрөөр Хэлбэл Үнэнээр нь Байлгах Хэрэгтэй Юм аа.
Хэрвээ хитад солонггосчууд Энэ Байдлаар Түүхийг Гуйвуулж, Олон Улст Буруу Мэдээлэл Тархвал манжын Эрхшээлд Байсан 220 Жилийн Монгголчуудын Түүх Биш 220 Жил Монгголчуудыг Дарласан хитад, солонггосын Түүх Болх Аюултай. Түүх Инггэж Эргэвэл Монгголын Тусгаар Тогтнолын Асуудал ч Төвөгтэй Болно. Тухайн Үеийн дачинг-с Тусгаар Ганц нь Ар Монггол (тайуан?),
ниппоны колончиллоос Хойш 65 Жил тайуаны Тусгаар Тогтнолыг хитад Зөвшөөрөөгүй, Асуудал Одоо ч Маргаантай Байна. Тэгэхээр Монгголын Тусгаар Тогтнолыг ч хитадууд Ниг Өдөр *чинг*ийн Түүхээр Далайлган Асуудал Үүсгэж Мэднэ.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.07.10 8:13 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Дээр нь солонггосчууд далиан, бохайн Их Сургуулиудын Эрдэмтэдтэй Хамтарч манжын Түүхийг Гуйвуулах Болж.
манж Нарын Гарал Үүслийг солонггосын жэнэтикчид Өөрсдийн Ниг Гэх Худал Таамаг Гарган, самхан, бохайн түүхтэйгээн Холбож, интэрнээтээр Цацаж Байна. манжын Уугуул Газар Нутаг хэйлөнгжиан, гирин, лиаонинг, Хөлөн Буйр Орчим + оросын приморскын Хизгаарыг Тэдний Газар Нутаг Гэсэн Ухуулгыг Хийж, *чинг* , *жин*ий Түүхийг солонггосын Түүх Мэтээр Суртал Явуулаад Эхэлж.
Гэтэл манжууд жин Гүрнийг Хүртэл Монгголын Олон Ястан Аймгуудын Ниг Байж Ирсэн.Өвөг Монггол Хэлтэн Байсан Кидануудын Дараа жөрчидүүд Киданы Ыих Бага Бичигийг Шууд Авч Хэрэглэж Байсан Гэдэг. манж Хэлний Үгсээс Харахад ч Одоо Ярианд Өргөн Хэрэглэхгүй ч Монггол Эртний Хэллэг Байх Гэмээр Олон Үгс Байдаг.
а-д Хүртэл Зарим Монггол Гэх Үгийг Товчлон Авлаа. нангхиадаас Зээлсэн Үгийг Оруулсангүй.

A
aš = Uulga Aldahu Ayalga (solonggoschuud manju-s awsnuu? manju solonggosoos awsnuu) :??:
abka = Tengri [tenger]
adaliku = Adali-uegei [adilguei]
aduci = aduuchin;aduguchin [aduuchin]
agu = aha [ah]
ahun = aha [ah]
aimaka = aemak [aimag]
ajirgan = ajirga [azarga]
aku oci = guei [guei]
albašan = alba [alba]
alin = agola; aola [uul]
ama = abo;ao [aaw]
amba = amba, amban, tomu (amban shar) [amba, amban]
amtangga = amta-tai; [amttai]
ojombi = uenushue; ozhuhu [uenseh, ozhoh] (uenseh geh ueg uenur~uenus~uenushue buyu uenerleh geh utgatai ueg yum)
arga = arga; zham [arga zam;jam]
arga aku = arga-uegei, bolomji-uegei
arki = arahi [arhi]
arsalang = arsalang [arslan]
aya = Uulga aldahu anu

B

badaran = badarahu, hoekjihue [badrah, hoegjih] *Badaranggu Doro* [manju] ~ *Badaranggui Toeru* [Mong] ~ *guāngxù* [nang] Manju-yin Haan
baitalambi = batulahu [batlah]
basubumbi = basuhu [basah]
bayan = bayan [bayan]
bederembi = bederehue, butsahu [bedreh, butsah]
beleke = belek [beleg]
beleni = belen [belen]
beye = beye [biye]
beye dursun = beye ha [biye haa]
beye sain = beye saen? (mendulehue) [biye sain (mendleh)]
beyebe beye arambi = beye beye-ban alahu; alalchahu [biye biyeeen alah]
beyebe hairambi = beye beye-ban haeralahu [biye biyeeen hairlah]
bi = bui; boi;bai [bii, baih]
bi = bi [bi]
bithe = bichik [bichig]
bithe hulambi = bichik haolahu ~ surhu [bichig huulah, surah]
buda = budaa, idee [budaa, idee]
bulukan = bueliyehen [bueleen]
C
cun cun i = aajiu, baga baga-bar [aajuu, baga bagaar] = (chon chon i [korea] ) solonggos? manju ? :??:
D
dabagan = dabaa;dabaga [dawaa, guewee]
dabsun = dabsu [daws]
dain i haha = tserek (daen-u ere) [tsereg]
dalang = dalang [dalan]
dang i suduri = teuhe-yin sudur [tuehiin sudar]
dasan yamun = elching saed-un yamun [elchin saidyn yaam]
debtelin = debter;debteri [dewter]
deng jergi = dang jergi [dan, jergi]
deo = deu;degue [due]
doro = toeru [toer]

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.07.10 5:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Quote:
Миний Энэ манжын Тухай Бичсэн Саналууд Уг нь Ыих Хэрэгтэй, Учиртай Байгаа Юм. Тэр Тусам Одоо Үед!
Эдийн Засгийн Хөгжилөөр Давуу хитад, солонггосцхууд Урьд нь Нэрий нь ч Соносхыг Хүсдэггүй Байсан Манжу нартай Угсаа Гарлаан Холбож, Тэднийг Өөрсдийн Ниг Гэх Гуйвуулга Хааа Сайгүй Хиж Байна. Ард нь Ямар Том Эрх Ашиг Байгааг нь Мэдэхгүй ч Монгголчууд Тэдний Гарал Үүсэл, Түүхийг Өөртөөн Ойртуулж Өөрөөр Хэлбэл Үнэнээр нь Байлгах Хэрэгтэй Юм аа.
Хэрвээ хитад солонггосчууд Энэ Байдлаар Түүхийг Гуйвуулж, Олон Улст Буруу Мэдээлэл Тархвал манжын Эрхшээлд Байсан 220 Жилийн Монгголчуудын Түүх Биш 220 Жил Монгголчуудыг Дарласан хитад, солонггосын Түүх Болх Аюултай. Түүх Инггэж Эргэвэл Монгголын Тусгаар Тогтнолын Асуудал ч Төвөгтэй Болно. Тухайн Үеийн дачинг-с Тусгаар Ганц нь Ар Монггол (тайуан?),
ниппоны колончиллоос Хойш 65 Жил тайуаны Тусгаар Тогтнолыг хитад Зөвшөөрөөгүй, Асуудал Одоо ч Маргаантай Байна. Тэгэхээр Монгголын Тусгаар Тогтнолыг ч хитадууд Ниг Өдөр *чинг*ийн Түүхээр Далайлган Асуудал Үүсгэж Мэднэ.
Ovoodoo yag minii bodjiisong helchlee
200 jil hytadad darluulsan gej yrij baival t*n*g sonsogdoj baigaa bizdee

_________________
tuslay tsagdaa

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.08.10 4:25 am 

youtube.com Болон Бусад интернээт Хуудсуудад солонггос, хитадын Эйм Булай Мэдээлэл Хаа Сайгүй Байна. Засч Залруулж Явах Хэрэгтэй.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: Aug.22.10 9:26 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

Eim Yum Baej Bolhu uu? :m4:

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.13.13 5:50 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Амбагай Алтан улсад очиж хаанд нь мөргөж, цалингаа л авах гэж очсон байхгүй юу? Тэр үед хүчтэй хаандаа хүчгүй хаан нь очиж золгодог ёс байсан. Ихэнх тохиолдолд очиж "хишиг" буюу одоогийхоор авилгалаа авдаг байсан хэрэг. Гэхдээ Амабагай хаан хүч чадал нь өсөн нэмэгдэж байсан болохоор дотроо "ну погоди" гэж бодож байсан ч архиныхаа халуунд ам алдаад алуулж байхгүй юу. Тэгээд миний өшөөг аваарай гэж бүх ах дүү нарт минь хэлээрэй гэж элч явуулсан хүн. Ач хүү Тэмүүжин нь өшийг нь авч өгч сүнсийг нь амраасан биз. Тэртэй тэргүй Амбагай татаруудад баригдаж хүргэгдээ биз дээ?

_________________
remember the snaps, oh M-Man!

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.13.13 7:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Quote:
Амбагай Алтан улсад очиж хаанд нь мөргөж, цалингаа л авах гэж очсон байхгүй юу? Тэр үед хүчтэй хаандаа хүчгүй хаан нь очиж золгодог ёс байсан. Ихэнх тохиолдолд очиж "хишиг" буюу одоогийхоор авилгалаа авдаг байсан хэрэг. Гэхдээ Амабагай хаан хүч чадал нь өсөн нэмэгдэж байсан болохоор дотроо "ну погоди" гэж бодож байсан ч архиныхаа халуунд ам алдаад алуулж байхгүй юу. Тэгээд миний өшөөг аваарай гэж бүх ах дүү нарт минь хэлээрэй гэж элч явуулсан хүн. Ач хүү Тэмүүжин нь өшийг нь авч өгч сүнсийг нь амраасан биз. Тэртэй тэргүй Амбагай татаруудад баригдаж хүргэгдээ биз дээ?
Чи энэ бүхэнийг хаанаас олж мэдсийн эх сурвалж?

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 12:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Quote:
Quote:
Амбагай Алтан улсад очиж хаанд нь мөргөж, цалингаа л авах гэж очсон байхгүй юу? Тэр үед хүчтэй хаандаа хүчгүй хаан нь очиж золгодог ёс байсан. Ихэнх тохиолдолд очиж "хишиг" буюу одоогийхоор авилгалаа авдаг байсан хэрэг. Гэхдээ Амабагай хаан хүч чадал нь өсөн нэмэгдэж байсан болохоор дотроо "ну погоди" гэж бодож байсан ч архиныхаа халуунд ам алдаад алуулж байхгүй юу. Тэгээд миний өшөөг аваарай гэж бүх ах дүү нарт минь хэлээрэй гэж элч явуулсан хүн. Ач хүү Тэмүүжин нь өшийг нь авч өгч сүнсийг нь амраасан биз. Тэртэй тэргүй Амбагай татаруудад баригдаж хүргэгдээ биз дээ?
Чи энэ бүхэнийг хаанаас олж мэдсийн эх сурвалж?
МНТ + бага зэргийн уянгын халил = бодит байж болох таамаглал. :hehe:

Яагаад хахуулиа очиж авч байсан гэж бодсон бэ гэвэл зүрчидүүд хойд хятадыг эзэлчихсэн өмнөд Сүн улсыг түгшээж байсан үе учраас мэдээж баруун хойд хязгаартаа баахан эв нэгдэлтэй нүүдэлчид байлгахыг хүсээгүй. Алтан улсын гол бодлого нь татаруудад хахууль, дэмжлэг өгч бусад нүүдэлчин аймгуудыг довтлуулдаг байсан. Татар аймаг хэрэв үгэнд орохгүй бол хамаг Монголд жоохон юм долоолгож байгаад тэднийг цохих гэх мэтээр. Нүүдэлчид ясны хахууль авилгад дуртай улс. Нүүдэлчид дайнгүй үедээ мэдээж бараа солилцоо хийлцэнэ. Тэгэхээр татар аймаг газар зүйн давуу байрлалаа ашиглан бусад нүүдэлчдээ шулж, мөлждөг байснаас, одоогийн махны ченжүүд шиг, ихээхэн хүчирхэг аймаг байсан нь тодорхой. БУсад аймгууд татаруудад дамын үнээр шулуулж, заримдаа дээрэмдүүлж байснаас тэдний хооронд хэзээ ч эвлэршгүй өш хонзон үүссэн бололтой.

_________________
remember the snaps, oh M-Man!

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 12:26 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2651
Location: Musée du Louvre
taamaglal bodit barimt gdeg 2n hoorond neleen tom zai bii in ch bii shuu

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 12:57 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Quote:
taamaglal bodit barimt gdeg 2n hoorond neleen tom zai bii in ch bii shuu
Гэхдээ одоо тэр өнгөрсөн үе рүү очоод ирэх бололцоогүйгээс бид бүгдээрээ л таамагладаг биз дээ?

Үүнийг Англиар "educated guess" гэдэг юм. Хэний таамаглал үнэнд хэр дөхөж очих вэ гэдэг тухайн хүний түүхийн мэдлэгээс л шалтгаална. Сонсогч хүн нь хоосон толгойт бол ямарч таамаглал байгаад үнэмшилгүй санагдах биз.

Тэгээд ч түүхийн номнууд ч гэсэн баримт дээр тулгуурласан таамаглалууд шүү дээ. Төдөн онд тэгсэн юм чинь эдэн онд тэгсэн байх гээд л. Дан ганц баримтаар түүхийг бичнэ гэвэл дунд нь баахан онгорхой нүх үүсээд ямарч ойлгомжгүй зүйл болно. Нэн ялангуяа соёлоо аман хэлбэрээр дамжуулдаг нүүдэлчид бол бүүр түүхгүй болж хувирна. Одоогоор бидний өвөг дээдсийн талаарх нотлох баримт гээд байгаа зүйлс ихэвчлэн манайхаар аялсан гадаадынхны бичиж үлдээсэн тэмдэглэлүүд л байдаг. Тухайн хүний нүдээр яаж харагдсан тийм л зүйлс. Одоо интернэтээр худал үнэн нь мэдэгдэхгүй таамаглал уншчихаад, эсвэл сонины тасархай гарчиглачихаад л өөрсдийгөө угсаатан судлаач, том түүхч гээд төөрөгдчихсөн улс олширч дээ.

_________________
remember the snaps, oh M-Man!

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 1:04 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2651
Location: Musée du Louvre
educated guess hiisen ch gsen taamaglal bol taamaglal, yagaad taamaglaliiig barim esvel unen gehgui taamaglal gd bgan taamaglal uchraas l ter, tegheer educated guess hiisen bna u guu bna u gdgees ul hamaaran taamaglalaa zaaval barimtaar batlah yostio tegej bj say iim tm gj yrina, harin oilgohdoo chinii yriad bgaa nuh suviig chine logic bolon tailbarlal nuhdug teriig tuuhiin shinjleh uhaaniig sudaldag procedure gej oilgood bgaa ternees educated guess bol bish shuu

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 1:13 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
jurchid borjigontoi adil hiad ugsaanih gedeg her ortoi ve?

_________________
¯\_(ツ)_/¯

Top
   
 Post subject: Re: Манж Хэл
PostPosted: May.14.13 1:55 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Quote:
educated guess hiisen ch gsen taamaglal bol taamaglal, yagaad taamaglaliiig barim esvel unen gehgui taamaglal gd bgan taamaglal uchraas l ter, tegheer educated guess hiisen bna u guu bna u gdgees ul hamaaran taamaglalaa zaaval barimtaar batlah yostio tegej bj say iim tm gj yrina, harin oilgohdoo chinii yriad bgaa nuh suviig chine logic bolon tailbarlal nuhdug teriig tuuhiin shinjleh uhaaniig sudaldag procedure gej oilgood bgaa ternees educated guess bol bish shuu
Яс юманд дээрээ бүх түүхийн ном educated guess шүү дээ. Өдрийн тэмдэглэл хүртэл бичиж байгаа хүнийхээ үзэл бодлыг баримттай хольсон байдаг шиг. Түүхийг таамаглалаар л бүтээдэг. Харин таамаглалаа баримтан дээр тулгуурлана. Яаж гэдэг нь тухайн зохиогчийн мэдлэгийн хүрээнээс л хамаарна. Нүүдэлчид, суурин иргэншлээс ялгаатай ч гэсэн төстэй зүйлүүд ч байдаг. Гадаадын том эрдэмтдийн харьцуулсан судалгаа шинжилгээний ажлууд, манай өөрийн түүхчдийн хийсэн зүйлс яг таарах албагүй гэхдээ нийцэх зүйл нь нийцэхгүй зүйлээрээ хамаагүй их. Тэдний гаргасан дүгнэлт заавал үнэн байх ч албагүй. Алдаа эндэгдэл гарч ч болно. Тиймээс түүхийн баримт муутай манай эрдэмтэд Хятад, Орос, Иран зэрэг улсуудын түүхийн архиваас л материалаа бүрдүүлдэг. Тэнд олдож байгаа материалууд ихэвчлэн дарлагдаж байсан хүмүүсийн үлдээсэн зүйл учир шууд итгэхэд бэрх ч огт хэрэгсэхгүй гэхээр юу ч үгүй хүмүүс чинь яах юм бэ? Тиймээс эртний түүхийг нэг тиймэрхүү байсан болов уу гэж таамаглахаас яг ийм байсан гэх ямарч аргагүй. Ялангуяа нүүдэлчдийн түүх гэдэг судлахад асар хэцүү. Таамаглал хийхгүй бол нүүдэлчдэд түүх гэхээр юм юу ч байхгүй улс.

Хувь хүн дээр л аваад үзэхэд аавийнхаа талаар бүрэн мэддэг хүн гэж байдаг юм уу? Тэгвэл өвөөгөө ийм тийм гэж дуулснаас залуудаа яг ямар хүн байсныг нь ерөнхийд нь таамаглахаас бүрэн мэддэг хүн гэж юу байх вэ? Тэгвэл өвөг эцгээ гэх мэтээр хойш нь бодоод бай. 20 үеийнхээ өмнөхийг бүрэн мэддэг хүн гэж байна уу? Түүн шиг түүхийг тэгж мэддэг улс орон гэж хаа ч байхгүй. Дандаа баримтан дээр тулгуурлаж таамагладаг юм.

_________________
remember the snaps, oh M-Man!

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited