#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 10:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

Шинэ улиралд тэсрэх баг?
Брүүклин Нец 34%  34%  [ 13 ]
Филаделфиа 76чууд 13%  13%  [ 5 ]
Нью Орлен Хорнец 0%  0%  [ 0 ]
Индиана Пэйсерс 11%  11%  [ 4 ]
Атланта Хаукс 3%  3%  [ 1 ]
Лос Анжлес Клипперс 21%  21%  [ 8 ]
Денвер Наггец 18%  18%  [ 7 ]
Total votes: 38
Author Message
 Post subject: New Season 2012-2013
PostPosted: Oct.02.12 2:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
За ингээд шинэ улирал эхлэх өнгө аясандаа орлоо..... Өнгөрсөн жил локаут болсоноос улиралын тоглолтууд дутуу нээгдсэн бол энэ жил бүтэн 82 тоглолтоор үзэгч олноо баясгах нь дээ.....

Шинэ улиралын хамгийн анхны албан ёсны тоглолт 10 сарын 30нд Вашингтон ВС Клевланд багуудын хооронд болох бөгөөд Морин Цэргүүд талбай дээрээ хүлээн авах юм..... Энэ тоглолтонд Вашингтон багийн лидер холбогч Жон Уолл тоглохгүй нь тодорхой болсон......

Харин хоёр дахь тоглолт уламжлалт ёсоор Бостон Селтикс болон өнгөрсөн жилийн аваргууд болох Миами Хит багуудын хооронд болно.... Мэдээж Миами Хитчүүд бөгжнүүдээ зүүцгээх юм.....

Мөн гурав дахь тоглолт энэ улиралд олны анхааралд хамгийн ихээр орж буй Лос Анжлес Лэйкерс баг Даллас Маверикс -тэй гэртээ тоглолтоо хийсэнээр өндөрлөх аж.... Одоогоор Дуэйт Ховард энэ тоглолтонд оролцохоор төлөвлөж буй юм байна......

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.02.12 2:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Жил жилийн шинэхэн улиралын сайн сайханы хажуугаар саар мэдээ гарч байдаг билээ.... Угаас хар цагаан, сайн муу, сайхан муухай нар холилдож амьдардаг орчлон хорвоо шүү дээ...... Ийнхүү саар мэдээний эхлэлийг Вашингтоны холбогч Жон Уолл нээжээ..... Тэрвээр хэдхэн хоногын өмнө баруун өвдөгний тойгоо бэртээж ойролцоогоор 8 долоо хоног буюу 2 сар орчим талбайд гарахгүй гэнэ.... Үүнээс үзвэл 11 сарын дундуур л эргэн ирэх бололтой.....

Жон Уоллыг бэртсэнтэй холбогдуулж Жаннеро Парго -г багтаа авсан гэнэ....

Чикаго Буллс ахлах дасгалжуулагч Том Тибодиу -тайгаа дөрвөн жилийн гэрээг үзэглэсэн байна.... Түүний гэрээний цалин тодорхойгүй байгаа ч энэ зун гэрээгээ сунгасан Оклахома Сити Тундер -ийн Скотт Брүүкс -ийн 18 саятай ойролцоо гэж эх сурвалж мэдээлжээ..... Тэр НБА -гийн түүхэнд хамгийн хурдан 100 дахь ялалтаа авсан дасгалжуулагч билээ.....

Мөн Филаделфиа 76 чууд ахмад дасгалжуулагч Доуг Коллинс -той ахин нэг жил хамтран ажилахаар гэрээ байгуулсан гэнэ....

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.02.12 3:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
тэмдэглэв


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.03.12 4:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Нэтс хэрвээ дотроо хурдан учраа ололцвол, чимээгүй мөртлөө ямар ч багийг айлгахаар бүрэлдэхүүнтэй болсон, дасгалжуулагч ч гэсэн муугүй, ПО-д бол өлхөн орчих байх магадгүй цааш давраад 50+ хожчих байх гэж бодож байна....

76чууд хэдийгээр Байнум, Ричардсон 2ыг авж илүү хүчирхэг болсон ч гэсэн, өнгөрсөн улиралын гол тоглогчид Игги, Луй Виллиамс 2оо алдсан, энэ 2гүйгээр багийн эхэн үед учраа ололцохгүй байх, гэхдээ дасгалжуулагч нь ясны сайн дасгалжуулагч учраас улиралын дундаас гэхэд бусад багуудад хатуу боорцог болж хувирч магадгүй байх, Коллинз 2009 онд Фила-д ирлүү эсвэл 2010 он билүү? ямар ч байсан тухайн үед улиралын эхэнд тааруухан амжилт үзүүлж байсан ч улиралын дундаас багуудыг айлгаж явсан түүхтэй, тийм болохоор 45+ хожчих болуу....

Хорнетс драфтын 1р эрхийг авч, 2 сайн рүүки тоглогчтой болж, шинэ франчайз тоглогч Эрик Гордоноо авч үлдэж чадсан ч гэсэн, учиргүй аймар тэсрэлт дэлбэрэлт хийгээд байж чадахгүй байх, хэдийгээр дэмждэг баг маань ч гэсэн ПО-г энэ улиралд сэрүүн зүүдэлж магадгүй, гэхдээ 30+ хожчих байх...

Индиана өнгөрсөн улиралтайгаа ойролцоо амжилт үзүүлэх байх, багийн ростерт өөрчлөлт бага зэрэг гарсан ч гэсэн, амжилтанд нь тэгтлээ айхтар нөлөөлөхгүй байх, гэхдээ л ПО-ын 2р тойрогт очоод дахин гацаж магадгүй, гэхдээ мэдээж өрсөлдөгч нь ямар баг байхаас шалтгаална л даа....

Атлантаг энэ улиралд харин уналт хийж магадгүй гэж бодоод байгаа, лидер Жое Жонсонгоо явуулсан, багийн амжилтанд тодорхой хэмжээгээр үүрэгтэй Марвин Виллиамсаа, холбогч гэхэд амиа Дэвин Харрисаар сольсон, жижиг биетэй оноо түүгч Луй Виллиамсыг авсан, ер нь бол бүрэлдэхүүн харвал өнгөрсөн жилээс илүү муудсан...

Клипперсын хувьд дуртай баг маань болохоор ч тэр юмуу, өнгөрсөн улиралын бүрэлдэхүүнээс цөөнгүй тоглогч явуулсан ч гэсэн, дутахааргүй бараг илүү гэж болох олон туршлагатай сайн тоглогчид элсүүлсэн ч болохоор энэ жил тэсрэлт хийх байх гэж найдаад байна.... гэхдээ л сайн байлаа байлаа гэхэд аваргын бөгж арай л авч чадахгүй байхдаа, баруун бүсийн аваргын төлөө бүдрэх байх гэж таамаглаж байна....

Наггетс ПО-д ордгоороо орно, гэхдээ л чухал эгзэгтэй үед тоглолтын бүх санаачлагыг авч тоглодог лидер гэхээр тоглогч байхгүй болохоор ПО-ын 2р шатанд бүдрэх болуу, гэхдээ мэдээж дундаасаа Галлинариг ч юмуу эсвэл Лавсонг ч юмуу эсвэл Иггиг ч юмуу лидерын хэмжээнд авч үзээд тоглуулаад бас түлхүүр тоглогчид гэмтэл багатай байвал ПО-ын 2р шатнаас цааш явах потенциал бүрэн бий....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.03.12 4:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Брүүкли Нэцст саналаа өгчихлөө. НЖ байсан түрүү жилийн амжилтыг нь харвал тэд л тэсрэлт хийх болвуу гэж бодогдож байна. Ийст-дээ ПО-д 5-6 байранд гараад ирхэд л том тэсрэлт биздэ.

_________________
Yours faithfully


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.04.12 3:35 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

38 настай Рашеед Уаллас албан ёсоор Никст ирсэнээр НБА -д буцаж ирж байна..... Кэмби болон Рашеед нар энэ багт Тайсон Чандлер болон Амараа нарын нөөц тоглочид болж байгаа юм байна....

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.04.12 5:50 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Sheed goyoo goy durtai toglogchdiin maani neg.


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.04.12 10:33 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Шинэ улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан НБА-с шинэ дүрэм гаргажээ. "Аnti-flopping policy" албаар жүжиглэж алдаа авсныг нь бичлэгээр давтан үзэж худлаа жүжиглэсэн бол
Эхний удаад сануулга
2 дахь удаад 5000 доллар
3дахь удаад 10000 доллар
4 дэхь удаад 15000 доллар
5 дахь удаад 30000 доллар гэх мэтчилэн явах нь .


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.05.12 6:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Үнэн бол Брон тэргүүтнүүд цалин авахгүй ээ.

_________________
six feet from the edge


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.06.12 5:48 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Зөв дүрэм байна.
Өнгөрсөн плэйоффд лав өчнөөн сайхан тоглолтууд жүжиглэлт болон шүүгчдийн эргэлзээтэй шүүлтээс болж урамгүй байсан юм....Хүсэн хүлээсэн тоглолтууд маань чөлөөт шидэлтээр хувь заяа нь шийдэгдэхээр урамгүй шүү дээ

_________________
A.K.A Cho$In


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.06.12 10:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6052
Location: Асуулт самбар
Сайхан дүрэм байна. Жүжиглэлт бас сайхан сайхан тоглолтын хувь заяаг эргүүлж байгаа.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.07.12 12:50 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Аргентин од Спурс -ийн гол тоглогч нарын нэг Ману Жинобили -гийн гэрээ улирал энэ улирал дуусаад эцэс болох юм байна..... Түүний энэ жилийн цалин жилд 14.1 сая ногоон..... Спурс ахмад хамгаалагчдаа хямд гэрээ санал болгохоор төлөвлөж байгаа бол Жинобили улирал дуусаад зодог тайлж магадгүй гэнээ....

Image

Нэгэн цагт од байсан Трэйси МкГрэйди -гийн НБА -д буцаж ирэх ордлого Никст бэлтгэл хийсэн ч амжилт олоогүй бололтой... Харин одоо мань эр Хятадын лигт тоглож магадгүй гэнэ...... Ямартай ч хэрвээ буцаж ирж чадахгүй бол Хятадын лигт л очих бололтой.....

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.07.12 1:12 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12173
Location: universe
ROY- Lillard
DPOY-Howard
MVP-CP3
NBA Champion-Miami Heat
Final MVP-Lebron James
NBA Final Heat-Lakers

_________________
i am no1


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.07.12 1:37 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
яасан эрт дүгнэж байх юм??

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.07.12 1:57 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12173
Location: universe
zugeer uliraliin umnuh taamaglaluud baidag sh d , tiim l yum bichij baina

_________________
i am no1


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.07.12 4:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8149
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
MVP - LEBRON

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.08.12 1:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
MVP-Durant

Finals Heat-Lakers/Thunder

_________________
Foruming


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.17.12 8:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
NBA.com шинэ өнгө төрхтэй болжээ.

_________________
Yours faithfully


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.18.12 10:27 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Яахоо НБА нарын статистик өнөөдөр алдаатай гараад байнаа гэж

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.18.12 10:31 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Хуучнаараа байсан нь зүгээр байж дээ. Нэг л хоосон цулгай юм л байна


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.18.12 11:17 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин тийм байна, нээх сонин л нүүр хуудастай болчихож.... 2 билүү 3 жилийн өмнө бас нүүр хуудсаа сольж байсан санагдана, гэхдээ нээх удаагүй бас буцаад хуучин хэвэндээ орчихсон л доо.... энэ ч гэсэн нээх удахгүй байх аа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.24.12 6:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
togloltiin toim etr harhad evgui yum bna

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.24.12 7:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8149
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
shaal balai nuur huudastai bolsn bna le
huuchinara hamaagui deer

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.24.12 8:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

НБА-гийн бүх оддын тоглолтонд энэ улиралаас эхлэн төвийн тоглогчийн байрлал гэж байхгүй болох юм байна.... хамгийн гол шалтгаан нь сүүлийн үед, сайн төвийн тоглогчид нүдний гэм болсонтой холбоотой гэнэ, мөн бас зарим нэг шилдэг сайн хүчний довтлогч нар жишээлбэл Данкан, Гарнет, Бош гэх мэт тоглогчид хэдийгээр хүчний довтлогч гэж байрлалаар явдаг ч гэсэн, багтаа ихэнхдээ төвийн тоглогчийн байрлалаар явдгийн улмаас, бүх оддын санал асуулгаар, хангалттай хэмжээний санал авч чадахгүй бол, гараанд байтугай, дасгалжуулагчдын саналаар ч орж чадахгүй, бүх оддын тоглолтыг өнжих тохиолдол гардаг.... энэ явдлыг болиулахын тулд цаашид фронткоуртын Төв, Хүчний довтлогч, Жижиг довтлогч 3 буюу будагтай талбайн 3 тоглогчоос хамгийн их санал авсан 3 тоглогч, 2 хамгаалагч гэсэн маягаар санал асуулга явуулах юм байна... ингэснээр заавал төвийн тоглогч гэсэн байрлал дээр тоглодог хүнийг бүх оддын тоглолтонд шалгаруулах ёстой гэсэн зүйлийг болиулж байгаа хэрэг болж байгаа юм байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Last edited by ghostface on Oct.26.12 10:21 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.24.12 9:01 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Apr.17.02 4:34 am
Posts: 6234
Zuw zuil bolj.


Top
   
 Post subject: Re: New Season 2012-2013
PostPosted: Oct.26.12 10:26 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

НБА-гийн коммишионер Давид Стерн 2014 оны 2 сарын 1нд албан тушаалаасаа буухаа мэдэгдлээ.... түүний оронд, туслах Адам Силвер нь НБА-гийн шинэ коммишионерын албан тушаалыг нь авах юм байна.... саяхан буюу өнгөрсөн сард 70 нас хүрсэн, Давид Стерн 1984 оноос эхэлж НБА-гийн коммишионер хийж эхэлсэн бөгөөд 2014 онд түүний 30 жилийн ой болох юм байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited