#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.19 11:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 29 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Aug.31.12 11:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
Гэр ахуйн цахилгаан барааны сэдэв байдаггүй юм байна.

...Нэг автомат угаалгын машин авах санаатай. Ямар үзүүлэлтийг анхаарах ёстой бэ? Санал болгох юу байна?

_________________
Спортын цонх


Top
   
PostPosted: Sep.02.12 12:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Samsung л од болоод байгаа даа. Машинаа хаана тавихын, халуун хүйтэн усны гаралт ямар вэ? Бохирыг нь яах уу гэдгээ харж байгаад авахгүй юу. УРдаасаа онгойдог нь ус, тог, бок бага зарцуулах болно


Top
   
PostPosted: Sep.02.12 12:32 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15370
tog ih zartsuulna sht, zuvhun huiten us avaad teriigee halaana sht, deerese ongoidog n uuruu haluun huitnee tohiruulna

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Sep.03.12 9:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Маньд бол үнэн амар байгаа өө. Хувцасаа чулуудаад бокоо хийгээд болоо


Top
   
PostPosted: Sep.03.12 9:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Хари тэр уутгүй тоос сорогч хэр байна даа. Хэрэглэдэг хүн байна уу. уутаа цэвэрлэхгүйн


Top
   
PostPosted: Sep.03.12 11:39 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
лав нойтон юм соруулж болдоггүйн гэнэлэ.

_________________
Спортын цонх


Top
   
PostPosted: Sep.07.12 12:50 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1236
Location: In the end
Бүрэн автомат угаалгын машин авах гэж байгаа бол Samsung, Electrolux 2-н нэгийг авахгүй юу. Samsung илүү олон функцтэй, угаах цаг, эргэлтийн хурд, усны температур, цэвэр усаар зайлах горим эдрээ сонгож болдог, үүнээсээ хамаараад цаг, цахилгаан, вок их хэмнэдэг, ер нь их зүгээр шд. Electrolux-н гол давуу тал нь усны холболтоо халуун, хүйтэн 2ууланг нь зэрэг холбож болдог болохоор ус халаах гэж цаг алддаггүй амар, бас арай ч бөх байх. Бас угаах чанарыг нь бодвол урдаа хаалгатайг авсан нь дээр. Яагаад гэхээр урдаа хаалгатай нь бүтэн эргэлдэж, хувцсаа хана руу цохих маягаар хирийг нь арилгаж угаадаг, дээрээ хаалгатай нь 2 тийшээ займчих хөдөлгөөн хийдэг болохоор хир нь ариллаа ч хувцас олигтой өнгө ордоггүй юм.

Манайх нөгөө DirtDevil гээд тоос сорогчтой, миний өмнө хэрэглэж байснуудаас л хамгийн гайгүй хүчтэй сордог нь. (Гэхдээ би өмнө нь супер брендийн тоос сорогч хэрэглэж байгаагүй, ойлгоорой :hihi: ) Нэг товчлуур дараал хогоо асгачдаг болохоор уут цэвэрлэдэг шиг заваардаггүй. Бас ханандаа нэг их наалдаад байдаггүй, ёроолдоо бөөгнөрчихдөг нь амар юм билээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Sep.07.12 3:56 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18022
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Quote:
Хари тэр уутгүй тоос сорогч хэр байна даа. Хэрэглэдэг хүн байна уу. уутаа цэвэрлэхгүйн
Тэгээд сорсон тоос шороогоо яадгийн? 8O

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Sep.09.12 12:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Хуванцар саванд хураадын


Top
   
PostPosted: Nov.07.12 10:31 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
индукц, керамик плетка хоёрын ялгаа нь юу байна? алийг нь авбал дээр вэ?

_________________
Спортын цонх


Top
   
PostPosted: Nov.07.12 10:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Quote:
индукц, керамик плетка хоёрын ялгаа нь юу байна? алийг нь авбал дээр вэ?
Керамик бол хавтгай шилэн плитка, 3 секундэд хална.

Индукц нь индукцийн үзэгдэлд үндэслэсэн. Сав нь ёроолдоо индукцийн элементтэй байх ёстой. тэгээд зөвхөн сав болон плитканы нийлж байгаа хэсгээр халалт явагдана. Илүү аюулгүй.

нэг плитка номинд харж байсан. Наад талын 2 нь индукцийн, цаад 2 нь энгийн керамик. тэр л хамгийн зүгээр болов уу


Top
   
PostPosted: Nov.07.12 10:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6490
yariltsaj baigaa buteegdhuuniihee uniig bicheerei ohid zaluusaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.07.12 10:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
индукц нь сав голдог гээд байгаа болохоор монголын нөхцөлд тийм юм уу да. заавал ширмэн зүйл байжийж халдаг гэхийн. тэхээс гар хөл түлдэггүй гэжийн

_________________
Спортын цонх


Top
   
PostPosted: Nov.09.12 3:25 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
ФБ-с нэг ийм юм оллоо.

Индукц болон керамик плитканы ялгаатай тал юу вэ?
by BSB Service LLC on Wednesday, August 1, 2012 at 11:15am ·

Техник технологи хөгжихийн хэрээр бидэнд олон асуулт гарч ирдэг. Сүүлийн үед манай улс ширмэн плитканаас татгалзаж цахилгаан бага зарцуулдаг, хэрэглэхэд хялбар, түргэн халдаг керамик плиткыг илүүтэй сонирхдог болсон. Шилэн гадаргуутай харахад үнэхээр дур булаам загварлаг энэхүү керамик плиткыг технологи талаас нь хүмүүс тэр бүр ялгаж ойлгож, мэддэггүй. Түүнээс гадна сүүлийн үеийн өөр нэг технологи болох индукцийн плиткатай керамка плиткыг хүмүүс их хольж, төөрөлддөг.

Тэгвэл өнөөдөр та бүхэнд энэхүү керамик плитка болон хүмүүсийн хамгийн их андуурдаг индукцын плитка хоёрын ялгаатай талыг хэлж өгье. Таныг дараагийн удаа сонголтоо зөв хийхэд тус болно гэж найдаж байна.

Керамик болон индукцын плиткыг хүн гаднаас нь хараад танихад хэцүү. Учир нь хоёул адилхан хар шилэн гадаргуутай. Таних энгийн аргууд гэвэл эхлээд үнэ. Үнэтэй байвал индукц, хямд байвал керамик гэсэн үг. Хоёрдугаарт, индукцын плиткануудын товчлуурууд ихэвчлэн шилэн гадаргуу дээрээ хуруугаар мэдрэгч хэлбэрээр байрладаг.

Керамик плитка нь энгийн бидний хэрэглэж заншсан цахилгаан ширмэн плиткатай технологи нь ижил. Зүгээр л залгаад гадаргуу хална. Сав голохгүйгээр ширмэн плитканаас хурдан гадаргууг улаасган халдаг.

Image


Харин Индукцийн плитканы технологи бол арай өөр. Харахад ижил юм шиг боловч цахилгаан соронзон орныг ашиглан халдаг технологи. Өөрөөр хэлбэл та залгаад л шууд хална гэсэн үг биш. Та гадаргуу дээр соронзон орон үүсгэх чадвартай төмөр сав суулга тавих үед л халж эхэлнэ гэсэн үг юм. Энэ бол хамгийн сүүлийн, хамгийн аюулгүй технологи.

Дараах үндсэн давуу талууд индукцын плитканд бий:
Хурд-Индукц нь газан плитканаас 3 минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халаадаг. Одоогоор байгаа хамгийн богино хугацаанд асааж эхэлнээс хойш халдаг технологи
Аюулгүй байдал-Та хоолоо хийж байгаа түр холдуулаад гараараа хүрээд үзээрэй. Таны гарыг түлэхгүй. Гадаргуу халалт мэдрэхгүй гэсэн үг. Ялангуяа, хүүхэд саваагүйтэж халуун плитканд хүрэхэд ямар ч аюулгүй юм. Гадаргуу зөвхөн соронзон оронтой урвалд орох савыг мэдрэх учир хүний гарыг хүрэхэд халалт өгдөггүй. Өөр нэг зүйл нь гэвэл та санамсаргүйгээр асаагаад мартаад явчихвал 3 цагийн дараа автоматаар унтарна.

Image

Цэвэрлэхэд маш хялбар-Гадаргуу байнга хүйтэн байдаг. Тиймээс та халуун хоол, унд бэлдэж байх үед дэврэн асгарч плитканы гадаргуу түлэгдэж, хатна гэсэн ойлголт байхгүй. Таныг цэвэрлэхэд асуудал ердөө үүсэхгүй. Хамгийн хялбар.
Цахилгаан зарцуулалт бага, мөнгөнд хэмнэлттэй-Энгийн ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. Маш том хэмнэлт.
Зөвхөн савны хэмжээгээр хална-Та соронз нааж үзээд наалдаж байвал тухайн ган савыг уг индукцын плиткан дээр ашиглаж болно гэсэн үг юм. Та плиткан дээр саваа тавихад зөвхөн тухайн савны диаметрт тааруулан халдаг. Бусад плитка шиг савны эргэн тойронд хальж халалт өгөхгүй гэсэн үг. Бас л хэмнэлт, аюулгүй байдал байгаа биз?

Image

Image


6. Аюулгүй товчлуур-Товчлуурууд нь далд хуруугаар мэдрэгдэхээр хийгдсэн байдаг учир товчлууруудын завсар хэр цуглах, хог орох гэсэн асуудал огт байхгүй. Цэвэрлэхэд маши хялбар гэсэн үг юм. Мөн хүүхдээс хамгаалахын тулд товчлууруудыг идэвхгүй болгож болдог Child Lock функцтай.

Image


Эцэст нь хэлэхэд загварын талаар ярилцаад ч хэрэггүй байх. Загварын хувьд үнэхээр энэ 2 технологи аль аль нь гоё. Сүүлийн үед тавилгад шууд суурилдаг загварууд баруунд их ашиглагддаг. Монголд ч энэ төрлийн загваруудын борлуулалт өсч байгаа. Учир нь гэр оронд орон зай хэмнэдэг тавилганы өнгөтэй шууд хосолдог энээ тэрээ гээд давуу талууд олонтой.

Мөн дээрх онцлогууд керамик болон бусад төрлийн плитканы технологиудад байдаггүй учир ийнхүү онцоллоо. Ийм учраас л индукц нь арай үнэтэй байдаг юм. Мэдээж та худалдан авалт хийхдээ заавал индукц авна гэж зүтгэх хэрэггүй. Өөрийн хэрэгцээндээ тааруулан аль тохирох технологийг сонгож хэрэглээрэй.

БСБ-гийн хувьд Монголд анхлан энэхүү хоёр технологийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Европоос 100% нийлүүлж ирсэн. Европын хамгийн шилдэг 5 үйлдвэрлэгчдийн нэг болох Фагор (Испани), Электролюкс (Швед), Индесит (Итали) брэндүүдийн Монгол дах албан ёсны төлөөлөгчөөр бид 5 дах жилдээ амжилттай ажиллаж байна. Өөр хаана ч эдгээр брэндүүдийн барааг худалдаалдаггүй. Бүгд Европын холбооны стандарт хангасан үнэхээр гайхалтай бүтээгдэхүүнүүд.

Чанарыг хувьд бид худалдаалж буй аль барааныхаа чанараас санаа зовдоггүй. Бид бүх бараандаа итгэлтэй байдаг. БСБ Хятадын хямд бараа эсвэл чанар муутай бараагаар дагнан худалдаа хийхийг зорьдоггүй бөгөөд Монгол хүн илүү сайхан амьдарч өндөр хөгжилтэй орны түвшинд очоосой гэсэн чин хүсэлтэй байдаг билээ. Тиймээс бид үргэлж тэргүүлэгч байхыг зорин хамгийн сүүлийн техник, технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгодог.

Та илүү дэлгэрэнгүйг http://www.ebsb.mn болон манай бүх салбар дэлгүүрээс аваарай. Хэрэв танд сонирхсон асуулт байвал манай фэйсбүүк хаягаар эсвэл info@bsb.mn хаягаар холбогдон лавлаж болно. Бид танд үйлчлэхдээ үргэлж дуртай байх болно.

_________________
Спортын цонх


Top
   
PostPosted: Nov.09.12 4:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16721
Ок. Ойлгомжтой сайхан тайлбарлажээ. Баярлалаа

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.26.12 6:20 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 11:43 am
Posts: 409
Location: Халхын хавтгайгаас гарахгүй ээ!
Бүрэн автомат угаалгын машин авах санаатай байна, Samsung болон candy гэсэн хоёр фермийн аль нэгнийхийг нь сонгох санаатай байна. Candy хэдийгээр италынх (Panasonic болон sky их дэлгүүрт) гэж байгаа боловч урд үйлдвэрлэсэн нь юм шиг байна, Samsung-ын хувьд next-д байгаа угаалгын машин сонирхоод байна. Candy-ын хувьд үнэ арай хямд боловч үйлдэл энэ тэр нь жаахан сонин санагдлаа, энэ candy-ын угаалгын машин хэр угаалгын машин бэ, хэрэглэж байсан хүн байна уу?, сайн мэдэхгүй болохоор samsung-д илүү татагдаад байна.

_________________
Mark II Tourer, 2.0L 1G-FE, AT.


Top
   
PostPosted: Nov.26.12 6:28 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 11:43 am
Posts: 409
Location: Халхын хавтгайгаас гарахгүй ээ!
Quote:
Хари тэр уутгүй тоос сорогч хэр байна даа. Хэрэглэдэг хүн байна уу. уутаа цэвэрлэхгүйн
Саяхан нэкстээс eco юү юү ч билээ нэг нэртэй, уутгүй тоос сорогчтой болсон. Сайн сордог, дуу шуу багатай, цэвэрлэхэд хялбар дажгүй санагдсан шүү. Паркетин шалан дээр соруулахад бол бяд муутай хүн бол тоос сорогчныхоо хошууг салгаж чадахгүй байж мэдэхээр л хүчтэй сордог юм билээ.

_________________
Mark II Tourer, 2.0L 1G-FE, AT.


Top
   
PostPosted: Nov.26.12 6:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6567
бүрэн автомат бол Самсунгийн эко баабл гдг загвар нь их сн шинчлэгдсэн бна лээ.
харин тэр Dirt Devil-г өнгөрсөн зун авах гээд олоогүй. 4р хороололын Смарт төвд зарж бсан гд бсан. уутгүй тоос сорогч юм уу?

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Nov.26.12 6:40 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 11:43 am
Posts: 409
Location: Халхын хавтгайгаас гарахгүй ээ!
Quote:
бүрэн автомат бол Самсунгийн эко баабл гдг загвар нь их сн шинчлэгдсэн бна лээ.
харин тэр Dirt Devil-г өнгөрсөн зун авах гээд олоогүй. 4р хороололын Смарт төвд зарж бсан гд бсан. уутгүй тоос сорогч юм уу?
Уут байхгүй, энэ Dirt Devil нь дотроо хэд хэдэн янз байдаг юм шиг байна лээ, сайн судлаагүй. Next-д лав байна лээ. Ямар ч соролтын хувьд ууттайгаас илүү л юм байна лээ, удаан хэрэглээд ирэхээр чанар нь танигдах байлгүй дээ.

Угаалгын машины хувьд тэр самсунгын угаалгын машины 2012 оны загвар нь дажгүй санагдсан, Next-л байгаа самсунгын угаалгын машинууд хүчин чадал болоод үнэ ханшын хувьд маш боломжын юм байна лээ. БСБ гээд бусад газруудад болохоор сонин сонин угаалгын машинууд эд нараас л хамаагүй үнэтэй байна лээ.

_________________
Mark II Tourer, 2.0L 1G-FE, AT.


Top
   
PostPosted: Feb.14.14 9:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
Угаалгын машин ухаалаг сайхан л гээд бгаам Нэг бурэн автомат самсунг бга Ганц цамц хийчээд 90 минут нудэх юм Гараараа бол 90 сек л болох бсндаа Хамгийн хурдан сонголт нь 15 минут Тэр нь хуйтэн усаар Ядаж манай холболтыг инжанар буруу л хийсэн юмуу Халааж бж угаадаг дээр нь ажиллуулахын Еоое ганц оймс угаах гж 90 минут ноцолдохоор нь уур хурээд бхын ккк Надаас ч ухаантай машинтай болцон болхоор ухаан маань хурэхгуймаа зовлонтоймоо

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Feb.18.14 7:48 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.03.11 2:59 am
Posts: 253
баакси тэр ус мус нь хэр их байна. Манайх шавхруу усанд л шавхуурдаад байх юм. 90 минут шавхуурдчихаар хуучин хагас автомат нь амар ч юм шиг санагдаад байна.

_________________
Copyright Asuult.NET © 2000-2013


Top
   
PostPosted: Feb.26.14 8:53 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
сайн анзаараагуй ш дээ Экобабл гээд технологитой гсн Битуу л хеес харагддаг юм хааяаа харахаар Ер нь их бага усаар л шавхуурдаад бх шиг бна лээ

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Mar.08.14 10:32 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Ugaalgiin mashin chine 30min turgen ugaalt ba buten ugaalt 60min gesen tohirgoo baih yostoi. 10 programtai ugaalgiin mashin avbal iimerhuu tohirgootoi baigaa.

Manaih dandaa huiten usaar buh yumsaa ugaachihdag uchir n halaaj baij ugaahaar 120min, 60min-aar huiten usaar ugaahad yamar ch yumiig chanartai sain ugaaj baina.

3 tsagt buh huvtsasaa ba or hunjiliin daavuugaa ugaahad bas asar tsag hemneed uramtai baina.

ihenh urduuraa haalgatai mashinuud 1 ugaaltand 45-48 litr us uudag gesen baih.

Image mark markaaraa iimerhuu tohirgootoi yum baina.

Image
Quote:
баакси тэр ус мус нь хэр их байна. Манайх шавхруу усанд л шавхуурдаад байх юм. 90 минут шавхуурдчихаар хуучин хагас автомат нь амар ч юм шиг санагдаад байна.
shavhruu bishee bugdeeree oiroltsoo standarttai 45-48 litr orchim usaar ugaadag. ihenhiig n baga bagaar zailj ugaagaad zarimiig n savang n gargaad mushgihdaa gol savangaa salgadag tehnolog yum shig baigaan urduuraa haalgatai n.

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Mar.09.14 12:19 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.08.14 11:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1394287608.326667.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1394287608.326667.jpg [ 157.09 KiB | Viewed 3931 times ]
ийм л тохиргоотой Хамгийн тургэн нь 15 мин Тгд л 1:30 минут Ядаж холболт дээрх халуун усны крантыг нь нээхээр гэрийн бух ус халуун болчихын

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Mar.08.14 11:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1394287914.119921.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1394287914.119921.jpg [ 175.48 KiB | Viewed 3928 times ]
бас энэ нэг мэдрэл муутай ухаалаг нэртэй будаа агшаагч байна Аяга будаа агшаах гэж арван жил болохын Баахан л тохиргоо хийх гэж узэх юм Эсвэл би мэдрэл муутай энэ хэт ухаантай бх Миний санаагаар бол угаалгын машин гэхэд температур хугацаа сэгсрэх хурдаа дураараа тохируулчдаг будаа агшаагч нь буцалгах температур цагаа тохируулчдаг бол л

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Mar.09.14 12:06 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Chi tohirgoogoo Sintetik (bas Sherst deer) deer taviad uz tegvel 60min bolohnuu tegeed ergeltee 800 deer baihad hangalttai. Sintetik (sherst) deer 45-60min baihad huiten usaar yug l bol yug sain ugaah yostoi. Busad yuman deer zavaaraad 90min bolchih baih. ergelt 800-1200 baij yumnii hiriig sain gargah baih hungun hir bagtai esvel hevreg zuils bol baga hurd deer tavina baih.

naad agshaagch chine quick cook deer n gyalalzuuldag yum bishuu. ajilluulj chadahgui zovhoor piltken deeree budaagaa agshaahgui yu turgen amar he he.

_________________
sudalgaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 29 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited