Өнөөдөр гэнэт нэг зүйл саналаа л даа. Намайг японд их сургуульд сурч байхад их сургуулийн оюутны хоолны газар TABLE FOR TWO гэсэн наалттай ширээнүүд байдаг байсан юм. Тэр нь Нэг хоолыг 2 хүнд гэсэн санааг агуулдаг юм л даа. Тухайн хоолыг худалдаж авбал тэр хоолны үнийн дүнгийн 20 иен нь (монгол төгрөгөөр бол 340 төгрөг гэсэн үг ) африкийн хүүхдийн нэг удаагийн хоолны үнэтэй тэнцдэг учир тэгж нэрлэсэн байдаг юм. Хэрэв та африкийн хүүхдүүдэд хоол өгөхийг хүсвэл тэр хоолноос авч идэхэд л хангалттай гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хоолны газарт байдаг хоолны цэсэн доторх хэд хэдэн хоол нь энэхүү хөтөлбөрт хамрагддаг гэсэн үг юм. Тухайлбал бууз, хуушуур байлаа гэж бодъё. Түүний бууз нь жирийн хоол бөгөөд хуушуур нь энэ төрлийн хоол юм.Тэгэхээр үүнийг заавал африк хүүхдэд гэлгүйгээр монголд ч гэсэн өлсөж зовж зүдэрч байгаа хүүхдүүд олноороо байдаг учраас хэд хэдэн хоолны газар, ресторануудтай яриад тохирвол уг нь энэ санаа сайхан хэрэгжих юм шиг санагддаг юм. Нэг хүүхдэд 300 төгрөг ч байсан болно шүү дээ. Энэ санааг уг нь хэрэгжүүлмээр байх юм. Би нэг танилынхаа ресторанд хэрэгжүүлж үзсэн юм. Давгүй олдог юм байна лээ. Тэрүүгээр тэхдээ хоол биш тоглоом аваад өгчихсөн л дөө. Ер нь заавал хоол гэлтгүй ном, тоглоом, юу ч байсан болох юм байна лээ. Витамин С ч байсан энэ хүйтэн ирж байгаа цагт хэрэгтэй л юм байна лээ.
Энэ их дажгүй санагдлаа.Хоолны газруудад зарим хоолнууд нь ийм болвол сайхан л байх.
Иймэрхүү юм хэрэгжүүлвэл ямар вэ?
Зохицуулагч: Business_mods
Re: Иймэрхүү юм хэрэгжүүлвэл ямар вэ?
eniig caixan siiryylen bicheed xeden tolovlogoo-toi ni bicheed ooriin xed xeden canaag ni oryylchyyl marketing-iin tolovlogoo bolox yum bnda...
Life is very nice, love it..

