АН Монголын төрийг хятадаар дүүргэх бодлого барьж байна.

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

АН Монголын төрийг хятадаар дүүргэх бодлого барьж байна.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »



Уг нь хоноц хоноцдоо дургүй гэж нэг үг байдагсан даа..Эсвэл Эби дарга эфү юм болов уу?

Зураг
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН Монголын төрийг хятадаар дүүргэх бодлого барьж байна.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

ХЯТАДААС ГАРАЛТАЙ ИРЭЛТЭЙ ХЭМЭЭН НОМЛОХ ЭНЭ БААБАР ХЭН БЭ?


http://www.fact.mn/153940.html
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН Монголын төрийг хятадаар дүүргэх бодлого барьж байна.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

МУХУЛАЙНХАН ЖАНЖНЫ УДМЫН ХҮЧИРХЭГ УДИРДАГЧ СИ ЗИНЬПИН

БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх сард Монголд хөл тавина. Харин түүнийг ирэхийн өмнөх монголчууд руу чиглэсэн мессэж тун сонирхолтойн дээр гүн утгатай ажээ. Энэ бол Бүх Хятадын их удирдагчийг монгол гаралтай хүн төдийгүй Эзэн Чингист үнэнчээр зүтгэж явсан шилдэг жанждын нэг Мухулайн удмын хүн гэсэн мэдээ юм. Гэхдээ одоо энэ бүхнийг түр хойш тавьж түүний манай улсад ирэхээс өмнө хийсэн айлчлалын оршил, олон нийтэд шууд болон шууд бишээр цацсан мессэжийг сонирхъё.

Си Зиньпин бүх Хятадын дарга болсны дараачаас түүний тухай мэдээллүүд дэлхий даяар цацагдсан. Ху Жинтаогийн залгамжлагчийн оюутан байсан үе, залуу нас, гэр бүл, хувийн амьдрал гээд бүх мэдээлэл ил болсон. Соёлын хувьсгалын дараа Хятадын оюутан залуус илгээлт өвөрлөн хөдөөг зорьсон бол Си Зиньпин үлдэж газар тариалан дээр ажиллаж байгаад Коммунист намд элссэн гэдгээс эхэлдэг. Бүхэнд ил болсон тэрхүү түүхийг нурших илүүц.

Ямартай ч тэр Бүх Хятадын удирдагч болсныхоо дараачаас дэлхийн том гүрнүүдээр айлчлалаа эхлүүлсэн. Тэрхүү айлчлалын оршил болж олны анхаарлыг татсан, бас нийтийн чиг хандлагыг ихээхэн зөөлрүүлсэн, чимсэн, гайхан бишрүүлсэн зүйл байв гэвэл түүний эхнэр Пэн Лиюань байсан гэж болно. Гэхдээ мэдээж том гүрний удирдагчийн байр суурь, төрийн бодлого, эдийн засаг, хамтын ажиллагаанд баримталж буй зарчим нь сонирхол татах нь ойлгомжтой.

Си Зиньпиний АНУ, Европын холбоо гээд том гүрнүүд рүү чиглэсэн айлчлалын бодлого нь эдийн засгийн гүнзгий агуулгатайн дээр ихээхэн ач холбогдолтой болсныг дэлхий нийт анхааран ажиглаж, мэдээллийн том эх сурвалжууд маш дэлгэрэнгүй байдлаар цацсан. Мөн зарим нь тэрхүү айлчлалыг зөөлөн уур амьсгалд болсныг онцлоод “Сарнайтай айлчлал” гэсэн нь бий. Энэ нь түүний эхнэр, тэргүүн хатагтай Пэн Лиюань нөхрөө дагаж айлчлалын чимэг болж явсныг хэлж буй хэрэг. Хятадын чөлөөлөх армийн дуу, бүжгийн чуулгын дуучин, урлагийн хүний хувьд тэрээр гоо үзэсгэлэн, биеэ авч яваа байдал, хувцаслалт гээд бүхий л талаар хүмүүсийг гайхан бишрүүлсэн юм.

Тэр бүү хэл тэргүүн хатагтай нарыг харьцуулсан нийтлэл, сурвалжлагууд гарч байв. Тэгэхээр яах аргагүй айлчлалын сарнай байж, айлчлалын талаарх мэдээлэлд тусдаа сэдэв болж байсан азтай бас гайхамшигтай бүсгүй юм. Харин одоо ирэх сард Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг Монгол-Орос-Хятад гурван улс хамтран тэмдэглэх болон Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан ноён Си Зиньпин манай улсад албан ёсны айлчлалаа хийх гэж байна. Түүний урьтал болж монголчуудын сонорыг мялааж, бас сэтгэлийг зөөллөсөн сайхан мэдээ бол “Тэр Мухулай жанжны удмын хүн юм шүү” гэсэн мессэж. Хүссэн нэгэн зүүдлээд ч хүрч чадахгүй оргилд нэгэнт хүрсэн, том гүрний удирдагч тэрээр зорьсон зүйлийнхээ оройд гарч, авьяас, чадлаа гайхуулж ирсэн билэг танхай монголчуудтай гарал нэг, түүний судсаар монгол цус гүйж байгаа гэж дуулсан хэн ч “Тавтай морил, миний хүү” гэхээс өөр яах юм бэ.

Мэдээж энэ мэдээлэл хаанаас, ямар эх сурвалжтайг сонирхох нь дамжиггүй. Тэгвэл МУИС-ийн багш, Хятад судлалаар манайдаа л нэгдүгээрт бичигддэг доктор Ж.Баясах энэ талаар дурдсан байна. Тэрээр “Си Зиньпин угсаа гарвалын хувьд Шаньси мужийн хятад хүн. Гаднаас нь харахад монгол төрхтэй, монголжуу царайтай шүү. Хятадын мужуудын нэрийг Юань улс, Хубилай хааны үед өгсөн бөгөөд Шаньси муж гэдэг нь “Уулын баруун” гэсэн нэр аж. Тэгээд ч манайд ирэхийг урьсан хүмүүс их төлөв Шаньси мужаас ирэгсэд байдаг бол тэнд Хятадын Алтан улс, Бээжинг эзлээд захирагчаар нь Мухулай жанжин сууж байсан. Мухулай жанжны үр сад Шаньсид амьдардаг.

Тэгвэл БНХАУ-ын дарга өнгөрсөн Цагаан сарын баяраар Шаньсид очжээ. Тэгэхээр Монголтой холбоотой гэж ойлгогдож байна. Мухулайн хойд удам ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс айлчлал нь үр дүнтэй болоосой” гэсэн байна. Харин зарим эх сурвалж Си Зиньпиний эхнэрийг XIII зууны үеийн Их монгол Улсын үеийн монгол хатны удмын хүн гэцгээжээ. Дээрх яриа, мэдээллүүд Хятадад ч бас гараад байгаа аж. Монголоос очсон, ирсэн хэнд ч санаатай, санамсаргүй ийм мессэжийг өгч байгаа нь нэг талаас их удирдагчийнхаа манай улсад хийх айлчлалын өмнөтгөл болгосон, нөгөөтэйгүүр айлчлалыг үр дүнтэй, найрсаг сайхан уур амьсгалд, мөн өмнөд хөршийнхөнд дургүй байдлаар ханддаг, хардаж сэрддэг байдлыг зөөлрүүлээсэй, харилцан итгэлцлийг бэхжүүлээсэй гэсэн сэтгэлийнх болох нь ойлгогдоно. Нөгөө талаас Хятад улс эртний түүх, сурвалж сайтай орон учраас ямар нэгэн барьцгүй зүйлээр ам ангайгаагүй болов уу.

Ямартай ч монголчууд ч, өмнөд хөрш ч ялгаагүй энэ айлчлалыг үр дүнтэй, эдийн засгийн өгөөжтэй сайхан айлчлал болоосой гэж үзэж байгаа юм. Энэ талаар айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор манай улсад ирээд буцсан БНХАУ-ын Гадаад харилцааны сайд ноён Ван И хэлсэн нь бий. Тэрээр “Хоёр улс бие биеийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлаа харилцан хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн сонгосон хөгжлийн замьг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын тал баримталж байгаа” хэмээн онцолсон юм.

Энэ дашрамд сонирхуулахад ноён Си Зиньпин манай улсад анх удаагаа ирж буй юм биш. Тэрээр БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн орлогч байхдаа манай улсад анх удаа гадаад томилолт хийсэн. Харин хоёр дахь удаагийн энэ айлчлал нь Ху Жинтаогийн нэгэн адил бүх Хятадын дарга болоод хийж буй буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Udur.mn
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН Монголын төрийг хятадаар дүүргэх бодлого барьж байна.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Мухлайнхан овогт Цахиагийн Элбэгдорж..

Зураг

Мухлай оготнууд

Зураг
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах