Жавхлангийн тэмдэглэл

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн Begin »

Opposite написал:Зураг
hhahah ineej bgaaguigeree ineelee yaj ingej olood tavichihdag bnaa :wahaha:
bur yag bnshd hhha
ingej taaraad bhdaa yahawdee :rofl:
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
Opposite
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2655
Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Байршил: Hollywoo

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн Opposite »

yughev2 tataj unatlaa ineesen
:wtf:
Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн Begin »

:laugh5: its just made my day
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн cellat »

hehe ene 2 niluul baragiin uls torchiig hontrono shuu.
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн Жавхлан »

Зураг
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн Шаазгай »

Sparkle Liya написал:barimttai uzuulj bnlee! newtruulgig uzehed gemgui e!
Тэр сүр бадруулаад байсан сүнстэй бодлого нь Кенгуру ОУ-ын математикийн олимпиад бодлого, харин "Аргай аргай түг" гэдэг бол аль дивангарын үеийн ардын үлгэр юм байна лээ. Нөхдүүд чинь чухам л Мүүнийхэн Боловсролын яаманд шургалаад ном, сурах бичгээр дамжуулж хүртэл ү/а-гаа хийж байна гээд байсан даа. Одоо тэгж сенсааци тарьж, хүмүүсийг талцан хувааж хагаралдуулсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй дээ.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол дахь Мүүн ажиллагаа 1 хэсэг

Бичлэг Бичсэн cellat »

Шаазгай написал:
Sparkle Liya написал:barimttai uzuulj bnlee! newtruulgig uzehed gemgui e!
Тэр сүр бадруулаад байсан сүнстэй бодлого нь Кенгуру ОУ-ын математикийн олимпиад бодлого, харин "Аргай аргай түг" гэдэг бол аль дивангарын үеийн ардын үлгэр юм байна лээ. Нөхдүүд чинь чухам л Мүүнийхэн Боловсролын яаманд шургалаад ном, сурах бичгээр дамжуулж хүртэл ү/а-гаа хийж байна гээд байсан даа. Одоо тэгж сенсааци тарьж, хүмүүсийг талцан хувааж хагаралдуулсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй дээ.
Munkhbayasgalan iim chuhal sedeviig bantantai hutgaad hayachihlaa.
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь нөлөөг таслах, нам дахь оролцоог нь огтчин хаях дайн эхлэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэл “тэсрэлт” үүсгэж, баахан маргаан таавар төрүүлж байна. Манай ард түмэн мэдрэмжээрээ “нэг л том юм” болоод байгааг мэдрээд байна. Гэхдээ учрыг нь сайн олохгүй л байна. Ингээд манай улс төрчид “Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна. Үүнийг тайлбарлах нь монгол судлаач миний үүрэг юм…
Н.Алтанхуягийн мэдэгдэл манай бяцхан “Мангаа До”-г сайхан зүүднээс нь сэрээчихлээ. Ринчин Бямбаевын “Мангаа До-гийн сүүлчийн зүүд” гэдэг их сургамжтай, маш гүн утгатай өгүүлэл байдаг юм.
Тэр сэрээд “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй дээ…” гэв. Жишээ нь “Судлаач Х.Д.Ганхуяг гэж нэг нөхөр янз бүрээр л дайрч байна даг. Би яах ч үгүй байгаа биз дээ ?” гэж ч мэднэ. Намайг яах юм ?! Би бол үзээд өгье гээд хийсэн хэрэггүй, хуучнаар бол үзэгтэй, одоо бол ганц компьютертэй судлаач л байгаа биз…
Харин “хийсэн үйлстэй-баялаг намтартай” улс төрийнхний хувьд Ц.Элбэгдорж бол “Мангаа До” байгаа юм. Хэрэв хэн нэгэн Эби-гийн өмнөөс том дуугарах л юм бол босго давмагц нь утсаа шүүрч аваад: “Хөөе чи, Англиас “авчирсан” генерал, нөгөө хэнийг юу яагаадах…” Яасан гэх юм вэ ? Ерөнхийлөгч өө. “Юу ч гэсэн барьчих, яасан ч байж магадгүй, мэдээж зүгээр байсан л байв гэж үү…” “Мангаа До” сүүлийн жилүүдэд ийм аргаар ажиллаж сурчихаад байгаа юм…
Үүнийг л манай “том” улс төрчид “дуртай (уг нь дургүй) хүнийхээ амьдрал, хувь заяагаар тоглож байна” гэж яриад байгаа юм. “Баригдсан” улс төрч том байх тусмаа “авах жил нь ахиу” гэдэг бол теорем…
Сүүлийн жилүүдэд манай ард түмэн сонгуулийн асуудалд их ухаалгаар хандаж байсны нэг жишээ энэ юм л даа. Хамгийн адлагдаж шоовдорлогдсон, өсөрхүүг нь дээш нь шидээд байсан юм. Цаад санаа нь “Чи хө, нэг шавиагаа ханатал цаадуулаасаа хариугаа аваадхаач…” Нөгөөх нь “сайн” ойлгосон учраас сонгогчдын “захиалгыг” л биелүүлж байгаа хэрэг. Харин буцаад буухад нь тосч авах хүн байхгүй л болов уу ?! Энхбаярыг их өндөр шидсэн, олон ч жил гутлыг нь сугартал шидсэн, хөөрхий буугаад ирэхэд нь цагдаа нар л тосч авсан даа. Харин ард түмэн “Хүрэн оймстой туучий байж” гэсхийгээд л мартсан. Уг нь ахиад нэг шидчихсэн бол мөн ч олон адгийн шаарыг өсөрхсөндөө тэнгэрээс буулгах байсан юм гэлцэж байгаа ч оронд нь үй олон “Э”-нүүд “намайг шид, намайг шид, би жижигхэн хөнгөхөн” гээд өнөөхийгөө гишгэлээд дайраад байна.
Манай “мангаа До” дотоодыг хамгаалахын ажилдаа гадаадын иргэдийг хамдаггүй сайхан зантай эр. Гадаад хүн торонд нь орчихвол “Их ч удаан бодлоо, Монголыг таван одтой буудал гэж хараад байна, муу хогийг тэгж ч үнэтэй буудалд жаргаахгүй шүү” гээд суллачихаж байгаа юм. Роберт Пэйнтерийг харахгүй юу, Монголын хууль шүүхийн хажуугаар Монголын Ерөнхийлөгчийн тусламжтайгаар зүгээр л гараад явчихаж байгаа юм. Иймээс манай “Мангаа До” бас гадаадыг хамгаалахын дарга ч болох чадвартай эр…
Мань эр зүүдэндээ “Ардын намынхантай покердонгоо алдсан очков болгоныхоо золиосонд Ардчилсан намын нэг нөхрийг хасаа шиг шидэж байна” л гэсэн шүү юм харж байсан хэрэг. Тэртэй тэргүй хожсон ч, хожигдсон ч хасаа нь хангалттай, жилийн дараа босоод л явах суудал шүү дээ. Гэтэл гэнэт нэг нөхөр ойрд аялгаар “Биткэ давар” гэхийг сонсоод цочоод сэрчихгүй юу…
Баривчилсаар баривчилсаар баригдав
ТЕГ, АТГ, ШШГЕГ-ын даргыг солих сургаар улс төрчид жинхэнээсээ шоргоолж шиг үймэлдэж байна. Эрх баригч байсан Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа яахаараа Н.Алтанхуягийг огцорсноос хойш АН-ынхнаар үргэлжлээд байгааг АН-ынхан ч ойлгохоо больчихоод байсан юм. “Андуураад байна, андуураад байна, Ардын намынхныг бариач ээ…” гэж хэчнээн хашгирав.
Гэтэл мань эрийн батарей дуусчихаад өөр “энергийн нөөцөнд” залгагдчихсан байж л дээ. Үүнийг орчуулбал “энержи ресурс” гэжийгаам…
Н.Алтанхуяг уг нь Л.Гансүхийг суллачих болов уу гэж их тэвчсэн л дээ. Н.Алтанхуяг тулдаа л тэр. Ядаж байхад найдвартай ар тал гэж байсан Ч.Сайханбилэг хамт ажиллаж байсан Ахлах зөвлөхдөө тусласангүй. Нарийн ярьвал нэг баг байсны хувьд Ч.Сайханбилэг ч шуудайлсан нүүрсний асуудалд холбогдох л ёстой хүний нэг. ЗГХЭГ-аас тусдаа ажилладаг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэж байх уу ?!
Харин энэ зуур Ерөнхийлөгч шуудай нүүрсээр бүхэл бүтэн орд, бассейн солих гэж үзсэн байна. Н.Алтанхуягийг царай алдаад ороход нь “Ялаа чимээгүйхэн авчих аа, тэгээд надад өршөөл гуйсан өргөдөл биччих, би үүгээр уучилчихъя” гэсэн юм билээ. Харин Л.Гансүх нь “уучлал гуйхгүй…” гэж адарчээ. Хариуд нь “Тэгвэл чи 3 жил зургаан сар жиргэ дээ…” Л.Гансүх Ерөнхийлөгчийнхөө занг нэг муу юм мэдээд байсан шиг байгаа юм, өөрөө ч иймэрхүү юманд их гаршсан эр. Н.Энхбаяр хэчнээн өргөдөл бичив, өршөөхөөс нь өмнө өргөдөл нь ил гарч бөөн хараал хэрүүл болоод л байсан. Тэр ч байтугай Ц.Мөнхбаяр монгол бичгээр өргөдөл бичихэд “Би монгол бичиг мэдэхгүй” ч бил үү нэг марзан юм яриад ангир уургийг нь хөхүүлээд 10 сарыг нь гүйцээлгэчихсэн…
Энержи ба Эрдэнэс таван толгой
Би эрхбиш уурхайчны хотод төрсөн юм болохоор Таван толгойн асуудлыг хараад нарийндаа юу болоод байгааг ойлгоод байсан юм. Тиймээс ч Таван толгой удахгүй олон хүний толгой цусдана гэж бичээд байсан хэрэг шүү дээ…
Н.Алтанхуягийг огцруулахад их нэмэр тус болсон асуудал бол “Эрдэнэс таван толгой” компанийн 93 тэрбумын худалдан авалт байсан. Үүнээс 7,6 тэрбум нь хүргэн Дэнзэнгийн асуудал. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шиншиж олоод нийтэд ил болгосноор унасан. Түүнээс биш, давхар дээлнээс ч болоогүй, фракц хоорондын зөрчлөөс ч болоогүй. Бас Н.Алтанхуяг “Эрдэнэс-таван толгойн” толгойг илээд “Оюу толгой”-г няслаад байсан юм.
Асуудлын гол нь “Энержи ресурс”-ын алдагдлаас болсон. Дэлхийн зах зээл гэж том яриад яахав, Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасан нь ”Энержи ресурс”-т том цохилт болсон юм. Учир нь олборлох зардал нь хэрээс хэтэрсэн ба технологи таарахгүйгээс ихээхэн үргүй зардал гаргасан байв.
“Энержи ресурс” нүүрс угаах үйлдвэр барихдаа конвейер орчмын тоосжилтыг дарахын тулд “дэлхийн шилдэг” технологи буюу тоосруулсан усаар агааржуулалт хийжээ. Гэтэл тэр шилдэг технологи нь Монголын хүйтэн өвөл гулгаа үүсгэхээс өөр шидгүй байж. Монгол инженерүүд монгол аргаар (монгол юу байх вэ, оросын сибирийн технологи л байхгүй юу) агааржуулалт хийх санал тавьсан ч Индонезийн уурхайд туршигдсан технологийг ШБОС болгон нэвтрүүлээд баахан хөрөнгө үрэн таран хийжээ.
Барууны хөрөнгө оруулагчид “Энержи ресурс”-ын хувьцааг худалдан авсан гэдэг ч хариуд нь хувьцаа эзэмшигчид өөрийн техник, технологи, оператор компаниудыг өндөр үнээр шахдаг нь нууц биш юм. Манай “Таван толгой”-д бол чааваас гэж хэдэн дугуй л шахна, хэмжээ нь л тэр юм чинь. Энэ хуулиар “Энержи ресурс”-ын оператораар “Макмахон”-ыг шахжээ. Барууны шилдэг компани “хэзээд шилдэг” л байдаг болохоор тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлодог болжээ.
Энэ үнэтэй нүүрсийг угаагаад гаргахад өртөг нь хэтэрхий өндөр туссанаас “Энержи ресурс” гэрээнээсээ алдагдал хүлээж эхэлжээ. Гэтэл аз болоход дэргэд нь төрийн мэдлийн “Эрдэнэс Таван толгой” гэдэг менежмент нь ёстой сөнөчихсөн хөгийн компани байхыг аваргууд “олж харжээ”. Тэр “муухай” компанийн “хоцрогдсон” монгол инженер болон уурхайчид тонн нүүрсийг 5 ам.долларын өртгөөр олборлож байх нь тэр. Тэгмэгц алдагдлаа бууруулахын тулд олборлолтоо зогсоогоод “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс худалдан авч эхэлжээ.
“Эрдэнэс таван толгой” ч башийж. Хятадад Сү.Батболдын тавьсан өрийг төлөх гэж мачийж байсан тэд хажуухандаа ердөө 3 километрт байгаа “Энержи ресурс”-т нүүрсээ зараад нөгөө 1072 хувьцааг амилуулах юм боджээ. Гэтэл ёстой бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч болж, “Энержи ресурс” луу унжиж эхэлжээ. Ингэмэгц “Энержи ресурс” АН дахь найзууд Э.Бат-Үүлээр, бас ҮАБЗ-ийн нарийн бичиг Ц.Энхтүвшингээр, мөн “архинаас гарсан тул уран зурагт оруулах” замаар эрхэндээ авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дамжуулж алдагдлаа “Эрдэнэс Таван толгой”-д үүрүүлэх гэж оролджээ. Ц.Элбэгдорж гоо зүйн мэдрэмжтэй болохоороо уран зураг цуглуулдаг гэж бодвол их эндүүрэл болно.
Компанийн захирал Я.Батсуурь бараг л хөдөлмөрийн баатар болох юм бодож суутал баатрын эдийн засгийн зөвлөх Ж.Од очиж дарамталжээ. Өнөөх нь гэдийсэн ч төрийн юманд “но” байхгүйн үлгэрээр өөрөө хошногоо ухуулж ухуулж арай гэж мултрав.
Тэр зуур “Энержи ресурс”-ын хувьцаагаа зарсан гэдэг ч үнэндээ зараагүй “молекул” Батж.Батбаярын хүү компанийн захирал болоодохов. Н.Алтанхуяг хүргэн Дэнзэнгийнхээ тээврийн төлбөрийн асуудлаар Я.Батсуурьтай хамт гозойчихсон хэрэг.
Ингээд “эх орноо татвараараа тэжээгч”, “олон улсад ийпоо хийгчид” маань “Эрдэнэс таван толгой”-г эрхэндээ аваад зогсохгүй монголын уурхайчдыг хөөн тараагаад Таван толгойн хөрс хуулсан дарайсан өрөм шиг талбайд эзэн сууж авчээ. Гэтэл гай газар дороос гэгч болж монголын уурхайчид эх орноо биш гэхэд хийсэн ажлаа хамгаалаад тэс хөндлөн хэвтчихэв.
ММС төрөв
Энэ зуур мөнгөнөөс өөр юм боддоггүй харалган Ч.Сайханбилэгийн араар С.Баярцогт нар сүйхээчилж, бэлэн сайхан өрмөн дээр “ММС” гэгч бас нэг мундаг ийпоо компани байгуулаадахжээ. Ингэхдээ аль эрт Н.Алтанхуягийн үед л “Эрдэнэс Таван толгой”-г өргөжүүлэхээр яригдаж байсан М.Энхсайханы “Мийгаа” төслийг эзэнтэй нь худалдаж авсан уу, хулгайлж ирсэн үү өөртөө наачихаж…
Өмнө нь М.Энхсайхан тэр “Мийгаа” төслөө бариад Хятадын “ярих хүнтэй нь яриад” хэрэгжүүлэх гэсэн авч Н.Алтанхуягийн Засгийн газраас дэмжлэг аваагүй ба Ч.Батсуурь нь өнөөхийнхөө далбаан дор томорч байгаад хөөгөөд явуулчихсан байв. Хятадууд уг төслийг хэрэгжүүлэхдээ яг “Оюу толгой”-н гэрээний нөхцлөөр хэрэгжүүлнэ гэж зүтгэснээс ийм юм болсон тухай би бичиж байсан. Өөрөөр хэлбэл “Оюу толгой”-н гэрээний улс төрийн таагүй нөлөөлөл тэр үед мэдэгдсэн юм. Хятадууд, та нар хөрштэйгээ хатуу гэрээ хийнэ гэх, “Рио Тинто”-той болохоор хөрөнгө оруулагчдаа асар их ашигтай гэрээ хийх, энэ ямар учиртай юм гэж тулгажээ.
Бараг л жаахан дайсагнаад байна уу, үгүй юу даа тулжээ. Тиймээс хүлээж авч болшгүй гээд хойшлуулсан байв.
Харин М.Энхсайхан үүнийг мэдэж байсан тул портфельгүй ч гэсэн сайдтай үлдсэн нь сайдын суудалтаа бус, өнөөх “Мийгаа” төсөлтэйгөө үхэн зуураад байсан хэрэг л дээ. Нөгөө талаас “төсөл” нь Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлагаас яамны түвшний асуудал болон зиндаа дээшилсэн хэрэг.
Харин ММС төслийг өөртөө авахдаа яг “Оюу толгой”-н нөхцлөөр хятадуудтай тохиролцохоор болсон ба Ч.Сайханбилэг “Оюу толгой”-г бүр нүдний булай болгосны дараа бол “гайгүй” төсөл мэт санагдахаар болчихов. Монголчууд хэдэн мянган жилийн туршлагаар Хятадуудтай наймалцахдаа гарамгай атлаа барууныханд бол байдгаа дэлгээд хаячихдаг нь тоогүй. Харин Хятадууд яг тэр сиймхийгээр нь довтолжээ. Ингэхдээ лоббиг нь Хятадууд биш, харин монголын “Энержи ресурс” Ерөнхийлөгч, Засгийн газар хариуцахаар болж байгаа нь туйлын аюултай нөхцөл байдал үүсгэжээ. Үүнийг зогсоохын тулд “Женко” шийдэмгий хөдлөв…
Орон нутгийн тулаанууд
Женко нэлээд сүржин нэвтрүүлэг “100 чухал сэдэв” гэгчээр халхавчлан хийсэнд нийгэмд том цочроо өгчээ. Гэтэл Ц.Элбэгдорж Женког дуудаж камер бэлтгэж байгаад толгой түрүүгүй загнаж, нэвтрүүлгийг нам зогсоов. Тэгмэгц Х.Баттулга УИХ дахь “Энержи ресурс”-ын лоббиг таслан зогсоож, Л.Эрдэнэчимэгээр улайм цайм дүгнэлт гаргуулаад гацаачихжээ. Ц.Элбэгдорж ёстой дэвхцэж гарав. Тиймээс “Хариуцлагын тухай” хууль гаргаж үгэндээ ордоггүй гишүүдийг хөөн зайлуулна гэж дүвчигнэсэнд УИХ энэ удаад “Таван толгой”-д хайртайдаа биш, субьектын хувьд өөрийгөө өмөөрч өөдөөс нь “салаавч тавьжээ”. Үүнд нь УИХ-ын дарга хүч нэмэн оролцсоноор Ц.Элбэгдоржтой дайсан болов. Эцэстээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар Ц.Элбэгдоржтой гарцаагүй сөргөлдөж эхэлсэн байна.
“ММС” энэ зуур зүгээр байсангүй “Таван толгой” компанийг дэвсэлж, 1072 хувьцаа чинь үлгэр болсон хэмээн ухуулж, тэр ч байтугай монголын уурхайчдыг хөөн зайлуулаад оронд нь хятад уурхайчдаар хямд нүүрс ухуулах гэж зүтгэжээ.
Харин түүнийг нь “Таван толгой ажилчдын ҮЭ-ийн дарга” С.Эрдэнэ өөрийгөө шатааж байж зогсоов. Үүний дуулианд Батж.Батбаярын хүү Б.Батбилэг мултарснаар нэг хэсэгтээ асуудал намжжээ. Гэхдээ бүрмөсөн намжсангүй, хөвдөнд орсон түймэр мэт уугисаар гэнэт дэлбэрэв. Энэ удаад Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр “Таван толгой”-г гацаагчдыг бүрмөсөн бутцохих тэмцэл өрнөж улстөр дүрэлзжээ.
Юуны өмнө оны эхээр байнгын хороодын дарга нарыг солих болоход Г.Уянгыг “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилохыг яаран сандран зогсоожээ. Г.Уянгыг “систем эвдэх түвшний аюултай хүн” гэж дүгнэсэн байгаа юм даа…
УИХ дахь АН-ын бүлэг ч, МАН-ын бүлэг ч Г.Уянгыг дэмжиж хүлээж байсан авч М.Энхсайхан Ц.Элбэгдоржийн заавраар яаран гүйж түүний оронд М.Сономпилийг оруулчихав. МАН, АН-ынхан гайхаж юу болов гэлцсээр эцэст нь нөгөө талын лобби гүйж М.Сономпил “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилогдов.
Хэрэв Г.Уянга томилогдсон бол яг Оюу толгойн шалгалтын баримт задарсан шиг бүх булай булхай нь ил гарах болсонд ингэж түргэн авчээ. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь арчиж хаяхаар дайрсан ч чадсангүй. Г.Уянга Л.Цогийг дагуулж ороод ирцийг нь бүрдүүлж өгснөөр З.Энхболд тогтож үлджээ. Тэгмэгц гуравдахь хувилбартаа орж Х.Баттулгыг ганцаардуулан унагахаар хүчлэн дайрчээ.
Х.Баттулга шахагдаж, бүр гудамжинд гарахдаа тулав. Тэр “Жудагт Монгол” хөдөлгөөний хурал дээр намаасаа гарахаа зарлах гэж байсан авч З.Энхболд ятгаж түр зогсоожээ. Үнэндээ АН-д маш хүнд байдал үүсч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүлэглэн хүч түрж байгаа үед МоАХ фракц задарч, Х.Баттулга намаасаа гарна гэдэг З.Энхболдод тун таагүй дарамт ирэхийн дохио юм. Учир нь АН-ын ҮЗХ-нд “Алтан гадас”-ын дараа орох нөлөөтэй бүхий фракц нь “МоАХ” юм. Тэд Н.Алтанхуягийг яаж хөдлөхийг харахаар шийджээ.
Яг энэ үед Л.Гансүхийн шүүх хурал болж Н.Алтанхуяг горьдоод ч хэрэггүйг ойлгожээ. Өнгөрсөн пүрэв гарагт Н.Алтанхуяг мэдэгдэл гаргана гэж байсан авч бараг тав хоног хойшлов. Учир нь Л.Гансүхийн шүүх хурлын дараа Н.Алтанхуягт сануулга өгч, хэрэв З.Энхболд, Х.Баттулгатай нийлбэл өөрийг чинь Л.Гансүхийн араас явуулна гэж сүрдүүлсэн бололтой. Тэгмэгц Н.Алтанхуяг хашир зангаа гаргаж мэдэгдлээ хойшлуулаад бямба гарагт “Хаан жимс” амралтандаа намынхаа “Алтан гадас” фракцынхныг урьж нөхцөл байдлыг илэн далангүй ярьжээ. “Алтан гадас” бол АН-ын хамгийн том бөгөөд хүчтэй фракцын нэг шүү дээ…
Эцэст нь уур нь шатаж, хорссон “Алтан гадас”-ынхан Н.Алтанхуягийг мэдэгдлээ хийх ёстой гэж тогтоод, найдвартай ар тал болно гэж тогтжээ. Үүнд зоригжсон Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг шууд ирүүл тулаанд дуудав. Ингээд З.Энхболд, Х.Баттулга дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр Ц.Элбэгдорж ба Ч.Сайханбилэгийн фракц шахаанд орж одоо түр тэнцвэр тогтоод байна.
Ингээд “Мангаа До” сэрүүн зүүднээсээ сэрчихжээ…Одоо айж байгаа болов уу ?!
Чуулганы дараа яах бол ?
МАН яагаад хөдлөхгүй байна ? Гэж олон хүн гайхаж байгаа ч үнэндээ хөдлөх аргагүй болчихоод байна. Учир нь МАН өөрөө “MSC”-ээс уяатай байгаа юм. Тиймээс асуудлыг АН руу чихчихээд “Ухаант сармагчин уулын оройгоос барсын тулааныг ажина” гэх Мао маягийн заль мэхэнд шилжжээ. Үүнийгээ МАН “бид АН-ын зодоонд оролцохгүй” гэсэн сайхан үгээр далдалж байгаа боловч уг зодоонд хамгийн их хамаатай юм.
Тэд энэ тулаанаас зөвхөн улстөрийн ашиг л харж байна, мэдээж эрх баригч болбол энэ бэлэн болж буй шаргал гамбирыг ганцаараа идчихэж болно.
Гэхдээ тэдний ажил болохгүй байна. Чуулган эхэлмэгц З.Энхболд УИХ болон Засгийн газар дахь “Нүүрсчдийн нам”-ынхныг цэвэрлэхээр зэхэж байна. Юуны өмнө цагдааг хөдлөөд байхааргүй болгохыг зорьж байна. Одоо үүний дээр Н.Алтанхуяг уухай нэмэн орж ирж байна.
Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь нөлөөг таслах, нам дахь оролцоог нь огтчин хаях дайн эхлэж байна.
Ингэхийн тулд Г.Батхүү тэргүүтний “Чандмань” фракцыг дарангуйлахаар шийдээд байх магадлалтай. Яагаад Г.Батхүү гэж үү ? “Энержи ресурс”-т ил тод оролцоотой дөрвөн компанийн нэг нь Г.Батхүүгийн “Шунхлай” юм шүү дээ…
Мөн дээрээс нь нэмж Засгийн газар дахь “урвагч”, гэхдээ бүр гадаадад урвагч гурван сайдыг хөөн зайлуулаад зогсохгүй шоронд хатааж, шонд дүүжлэх арга хэмжээ авах гэж байна. Түүний нэг нь “эх орноосоо урвасан” эсэхийг нь шалгах шаардлагыг ТЕГ-т хүргүүлээд байгаа М.Энхсайхан гарцаагүй орж байна. Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нар удаалан жагсаж байна.
Яг энэ үед МАН тэднийг “хамгаалах” дайнд орно. Түүнийгээ “Унхиагүй АН-ыг увайгүй сайд нартай нь сонгуульд оруулаад яллана” гэж тайлбарлах нь тодорхой. Ерөнхий сайд яаран сандран хөрөнгө оруулагчдын чуулган оролцохоор Хонгконг руу мордов. Харин М.Энхболд саяхан Хятадад айлчлаад ирсэн. АН-ын нэртэй Засгийн газар ч, МАН ч хятадаас мөнгө гуйж байна, нэг нь төрөөс нь, нөгөө нь компаниудаас нь. Ялгаа байхгүй л дээ, хятадын том хөрөнгө оруулагч компаниуд тэр чигээрээ төрийн мэдлийнх буюу корпораци болгон өөрчилсөн яамд л байдаг гэдгийг манай аваргууд мартчихаж…
Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын “Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг “Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл болон Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар, MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна.
Энэ тулалдаанд ноён Ц.Элбэгдорж л ялагдаж таарах болов уу даа…Гэхдээ одоо бол эдний юу хийж байгаа болон юу хийхийг “таах” шиг амархан юм үгүй гэж бодож байна…
Дотоод энэ балиар бантанг тоочиж бичихийн оронд асуудлыг жаахан өргөн харвал энэ бүхэн манай гадаад нөхцөл байдалтай нягт холбоотой, ялангуяа 47 дугаар өргөрөгийн асуудалтай холбогдох авч хятадын мөнгөөр амь зуух гэсэн, тэр хөрөнгө оруулалт гэгчээр хятадаас авчирсан бараа шахаж амьдрах гэсэн “либерал” нэрээр халхавчилсан жижиг компани, хятадаас орлогоо олдог жижиг банкуудын захирлуудын тэнэглэлийг хөдөлгөж болзошгүй тул түр азнав.
Хэрэв эрүүл ухаанаар уншихыг хүсвэл тэрийг ч бас нийтэлж болно ш дээ. Би бичиж гээгүй нийтлэж гэсэн шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 04 дүгээр сарын 05.
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

Каплагаар зангидагдсан бас нэг аалзны тор
С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь “хохирол” үзсэн бололтой юм. “Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь “иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр “харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.

Каплагаар зангидагдсан бас нэг аалзны тор

Нийтэлсэн: 2016-05-05 20:18:59

Энэ бол жижиг асуудал биш юм. Нэлээд эртний асуудал бөгөөд их олон жил нууж явжээ. Бүр 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 дугаар сард УИХ-аас З.Энхболд, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан “Стратегийн оруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль батлуулсан юм.

Үүний дараа “Саус гоби сэндс”-ийн захирал Ж.Капла Ерөнхий сайд С.Баярыг “зоджээ”. “Зоджээ” гэхийн учир нь С.Баяр “Харилцан зодоон болсон” гээд өнгөрөөсөнд байгаа юм. Тухайн үед “С.Баярыг дурдсан хуулийг батлуулаад алдчихсаны нь төлөө хоёр канад пойлдчихож, Сөүлд зодсон гэнэ” гэх мэт цуурхал тарж байв. Үнэндээ бол будлиан орон сууцанд болсон байна.

С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь “хохирол” үзсэн бололтой юм. “Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь “иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр “харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.

Тэр хуулийг гармагц “Саус гоби сэндс” хувьцаагаа хятадуудад зарах гэж оролдсон ч томоохон ордыг Монголын талтай зөвшилцөлгүй наймаалцах гэлээ гэж манай Засгийн газар заргалдаж, Н.Алтанхуягийн ЗГ-ийн үед шалгалт орж 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг үүсчээ. Кадлагаас гадна гурван хүн үүнд холбогдож тус бүр сая долларын эд хөрөнгөө хураалгах, 5 жил хоригдох ял шийтгүүлжээ.

Яг энэ үеэс Ц.Элбэгдорж асуудалд оролцож эхэлсэн бөгөөд Капла эцсийн шатны шүүхээр ороогүй байхдаа “өршөөл гуйсан” өргөдөл бичиж Ерөнхийлөгч “уучлал” үзүүлсэнд зугтчихсан байна. Үүний цаана бас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зөрчил харагддаг.

Яг энэ үед мөн л “Оюу толгой”-д шалгалт орсон бөгөөд 130 саяын зөрчил илрүүлсэн. Эцсийн дүндээ мөн л 100 саяыг нь “өршөөсөн”. Үүнд нийтлэлч Баабар ханцуй шамлан оролцсон. Өөрөөр хэлбэл С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон байна.

Гэвч монголд улстөрийн дээд эрхэнд байгаа хэн ч “но”-гүй байдгийн үлгэрээр Н.Алтанхуягийг “Нүүрс хөтөлбөр”, “Цэвэр агаар сан”, “Эрдэнэс таван толгой”-н шалгалтаар илэрсэн хүргэн Дэнзэнгийн хэргээр годройтуулжээ. Эрдэнэс Тавантолгойн шалгалтыг “MSC” зохион байгуулж, материалыг гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Ч.Хүрэлбаатар нар улстөрийн эргэлтэнд оруулсан юм.

Энэ хор амжилттай гүйж Н.Алтанхуяг унахад С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар Ч.Сайханбилэгийг “тоглоомын засгийн газрын тэргүүн”-ээр тавьж Капла ч зугатаж, “Оюу толгой” ч Дубайн гэрээгээр цаашаа явж, “Гацуурт” ч ухуулахдаа тулсан байна. Энэ бүгдийн дотроос Ц.Элбэгдорж “Гацуурт”-д гар дүрээгүй бөгөөд харин ч УИХ-ын гишүүн Г.Уянга руу хуулийн рефрентээ илгээж, ордыг шүүхээр оруулж гацаахад тусласан байна.

Гэтэл Каплаг зугтсанаас хойш “Саус гоби сэндс” төлөх ёстой татвараасаа зугтаах гэж оролдож эхэлсэн ба яагаад ч юм тал нь алга болж 18 тэрбум төгрөг үлджээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт цагаандаа гарч үлдэгдэл 18 тэрбумыг гурван жил хувааж төлүүлэх, төлбөрт нь тоног төхөөрөмж, хувьцааг нь авахыг шахаж эхэлжээ.
Мөнгөнийхээ уутыг гөвчихсөн, АСЕМ-д зориулах ч мөнгөгүй Засгийн газрын энэ цамаан зан энэ асуудлыг мөшгиж байсан Г.Уянга гишүүний эгдүүцлийг төрүүлчихжээ. Уг нь анхны албан бичгийг Г.Уянга Каплаг өршөөсний дараа УИХ-д өгөхөөр төлөвлөж байсан ч “Каплаг Ерөнхийлөгч нь гуйсан, хожим манай нэг иргэн хэрэгт холбогдвол бид хариуд нь авчих бололцоо бүрдэнэ, улс 35 тэрбумаа л авч байвал заавал “HOTEL MONGOLIA” гэгдэх хэрэг байхгүй гэж ятгасан бололтой.

Гэвч Г.Уянга шазуур зууж хэргийг мөрдсөөр байсан ба ямар нэг алхам хийгдвэл асуудлыг гаргах гээд байжээ. Энэ оны эхээр УИХ-ын Байнгын хороон дарга нарын хугацаа дуусахад Г.Уянгад “Байгаль орчны байнгын хороо”, “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-ны аль нэгийг удирдах санал тавьжээ. Уг нь хашир хүн бол байгаль орчны байнгын хороог удирдаад харъяа Байгаль орчны сайд Н.Батцэрэгтэй хамтран ажиллахыг илүүд үзнэ гэж тооцжээ. Н.Батцэрэг ч их ятгажээ.
Гэтэл нөгөө зөрүүд авгай нь “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-г авна гэсэн санал өгчээ. Үүнд З.Энхболд, Н.Энхбаяр, Женко Баттулга, МАН-ын “нүүрснээс гадуурх” дарга нар олзуурхан хүч нэмж, нөгөөдүүлийнхээ сандлын хөлийг тайрч чадах ганц хүн Г.Уянгыг зүтгүүлсэн ба МАН-ынхан ч зөвшөөрчихөөд асуудал орж ирэхийг хүлээж байжээ.

Гэтэл энэ хооронд гэв гэнэт М.Энхсайхан Засгийн газрын даалгавраар Ц.Элбэгдоржтой яаралтай уулзаж, Г.Уянгыг байнгын хороонд дарга болговол аюултай талаар хэлэлцжээ. Үүнд “Саус гоби сэндс” дээр эсрэг байгаа, ТЕГ-ын агент Р.Пэйнтэрийн асуудлыг нийгэмд тараасан, Оюу толгойн асуудлаарх Дубайн гэрээг хамгийн шаргуу эсэргүүцэж байгаа, С.Баярын 7 байрны асуудлыг баримтаар гаргаж тавьсан, “Гацуурт” дахь уламжлалт түнш “Сентерра гоулд”-ыг буланд шахчихаад байгаа дээр нь “Төвийг сахих” Ерөнхийлөгчийн санаалчлагыг хамгийн идэхвтэй эсэргүүцэгч, чухам есөн шид нь бүрдсэн шулам гэж матжээ. М.Энхсайхан нь “Таван толгой”-н төсөл нь илчлэгдэхээс айсанд байгаа юм. Харин Засгийн газрын айдас бол тодорхой, ядаж байхад Г.Уянга МАН-ыг чирч огцруулахад ойртоод ердөө гуравхан гарын үсэг дутуу байсан билээ.

Тэгмэгц яаралтай хор найруулж М.Сономпилийг УИХ-ын чиглэлийг зөрчин байж “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-гоор оруулж ирээд Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж “нүүрсчдийн нам”-аар дэмжүүлээд баталчихжээ. Одоо М.Энхсайхан М.Сономпилээ Дарханд АН-ын нэрээр дэвшүүлэхээр тохирсон ба Н.Батцэрэгээ Өвөрхангайд дэвшүүлэхээр болжээ.

З.Энхболд үүнд бухимдаж Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн ба Н.Энхбаяр ч МҮАН-аас сална, эвслээ тараана гэж дарамталжээ. Ингэхийн учир нь Ерөнхийлөгчтэй нийлж өөрийнх эсрэг хор найруулаад байна гэж М.Энхсайханыгаа хардсан ба нөгөө талаас өөрийг нь унагах бүхий үйл ажиллагааны санхүүжүүлэгч байсан MCS-ээс хариугаа авахад оршиж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохирч Шадар сайдыг амлаж тогтоосон ба үүнийгээ Н.Энхбаяр Г.Уянгад хэлтэл нөгөөх нь “Албан тушаалын наймаа хийлээ” гэж зарлаад эвслээс гарна гэж сүрдүүлж, тэгэхдээ О.Баасанхүү, Л.Цог хоёрыг авч гарна гэж айлгажээ. Н.Энхбаяр О.Баасанхүүг яаж ийгээд барьж үлдсэн ч нөгөө хоёрыгоо алдчихсан байна.

Ингэж бужигнаж байх зуур С.Баярцогт шүүхэд албан бичиг илгээж “Саус гоби сэндсийн” татварын өрийг хойшлуулахыг оролдмогц шалтаг олсон Г.Уянга З.Энхболдод Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьчихжээ. Ингэхдээ 2012 оноос хойш санаачилсан хууль бүрийг нь батлуулахгүй хэлэлцүүлэхгүй гэж бүхий л хүчин чармайлтаа дайчилж байсан бүх этгээдээс хариугаа авна гэж хэлжээ.

З.Энхболд асуудлыг хүлээж аваад байнгын хороогоор хэлэлцүүлэхийг завдтал хойшуулахыг шахаж, дарамталж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Г.Уянга дахин бичиг илгээж нийтэд зарлаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмагц Ерөнхийлөгч МАН-аар завсарлага авахуулж дөнгөжээ.

Одоо цаашид үйл явц яаж өрнөхийг харах л үлдлээ. Хэрэв байнгын хороо хэлэлцээд асуудлыг Г.Уянгын талд шийдвэл Ерөнхийлөгчийн шийдвэрийг цэц хэлэлцэх ба буруутгасан дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор Ерөнхийлөгч огцрох юм. Тиймээс үүнийгээ хаацайлах гэж Ерөнхийлөгч “Хариуцлагын тухай” хуулийг улайран зүтгүүлжээ.

Хариуцлагын хуулиар УИХ-ын гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгасан ч Ерөнхийлөгчид хариуцлага тооцох системийг процедурын хувьд будлиантай, бараг боломжгүй болгосон байжээ. Үүний дараа Г.Уянгын зөвлөх судлаач Д.Ганхуяг “Далд засаглал” нийтлэлээ бичиж Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болсон гэж зарлажээ. УИХ-ын тухай хуулийн 25 зүйлийн 5 дахь заалтад эрхийг нь заахдаа “5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;” гэж байгаа юм.

Г.Уянга хариуцлагын тухай хуулийн хэлэлцэж байхад яг энэ заалтыг дурдаж Ерөнхийлөгчид анхааруулсан ба “Одоо байгаа хуулийн хүрээнд хариуцлагыг тооцож үзэх” санаархлаа ил хэлсэн байдаг.

Өнөөдөр “Шударга ёс” эвсэл задарснаар Засгийн газар чадамжгүй болсон ба Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субьект байхгүй учраас АН дараагийн ЗГ-ийг бүрдүүлэх хэлэлцээрт орох нөхцөл үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал орж ирж байна. Хэрэв өнөөгийн УИХ-ын гишүүд аюултай шохоорхолд автвал Монглын түүхэнд анх удаа “Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах” нөхцөл бүрдэж байна. Г.Уянгыг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж цоллоод байсны ард ийм холын тоглолт байсныг хэн ч анзаараагүй байна.

Хэрэв УИХ-д олонх болсон АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарна. Нэгтгээд дүгнэвэл төрийн легитим шинж байхгүй болсон байна. Үр дүнд нь нөгөө Г.Уянгын хүсээд байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт болох юм биш биз? Гэсэн асуулт аяндаа урган гарч байна. Сонгуулийн хууль батлагдахгүй хойшилж, төрийн институциудын зөрчил гаарч, энэ зуур хулгай, луйвар хэрээс хэтэрч байгаа нь манай өнөөгийн дүр төрх юм.

Доктор Б.Ганбат
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн cellat »

manaihaas hun baihgui shiv dee. 2 hytad company l garch irj bna.
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

Харин монголчууд бидэнд үндэстний хувьд шүтэхгүй юм гэхэд ядаж дагаад үзье гэх ч үзэл санаа, үнэт зүйл гэж алга.
Лидер хайгаад байна гэдэг. Тэрийгээ нэг том дарга, зоригтой дуугардаг, уран илтгэдэг хүн гэж бодоод хайгаад байна.
Тэгээд том дарга болгон өөрийгөө тэр лидер юм биш биз дээ гэж толинд байн байн хараад л.
Үнэндээ үзэл санаа хайгаад байгаа болохоос нэг хүний асуудал биш шүү дээ
MDG группийг үүсгэн байгуулагч, судлаач Бадарчийн Одсүрэнтэй ярилцлаа.

-Манай улс хаахна явна вэ?

-Хаана гэдгийг баримжаалж болно. Хаашаа явж байгааг нь ч хэлж болно.

-Хаашаа явж байна гэж?

-Арагшаа. Бид олон ололтоосоо өөрснөө ухарсан, одоо ч ухраад байгаа үндэстэн.

-Жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Цагийн жамаар төрт улс байгуулсан нь монголчуудын анхны ололт байх. Заягаараа бид одоо ч Монголын гэсэн төртэйгээ явж байна. Өнгөрсөн үеүүдэд вассал болох, гадныхнаар удирдуулж үзлээ. Энэ үзэгдэл бол түүхийн жирийн процесс. Цагтаа монголчууд хэчнээн ч улсын төрийг мэдэж байв даа. Гэхдээ цаг нь ирэхэд тэр үндэстэн хэвээрээ байх нь л гол асуудал юм.

Хүн төрөлхтний дунд төрт ёс үүссэний сүүлийн зуун хэдэн жил л өмнөх хэдэн мянганыг элээхдээ үүссэн, унасан бүх процессийг хэд дахин нугалахаар үйл явдлууд өрнөсөн. Буу зэвсэг, тэр байтугай үзэг харандаа хүртэл хэргээ алдсан юм шиг харагдаж байна. Улам өршөөлгүй, эргэж гарах аргагүй нөхцөл бүрэлдлээ. Нэг унтарсан үндэстэн эргэж бадрах боломжгүй шахам уруудна. Тэсч үлдэх тухай асуудал үүсч байна л даа. Харин энэ их хүнд санагдаж байна.

-Яагаад тэр билээ? Ийм гутранги үзэл…

-Энэ бол гутранги үзэл биш. Өөрөө бод л доо, саяхан л бид нар “энэ муусайнууд хаа ч байсан юм…” гэж ярьдаг байсан Хятад улс нүдэн дээр Америкийг гүйцэх шинжтэй болоод ирлээ. Америкууд өөрсдөө төдийгүй дэлхий даяараа Америк мөрөөдөл гээч юмны тухай ярьдаг байтал одоо “Хятад мөрөөдөл”-ийн тухай хэлэлцдэг боллоо. Саяхан л бид нар шоолдог байсан “төлөг”-үүд маань ч овойж оцойгоод баян болсон. Казахстан биднээс тасран одов. Энэ дэлхий дээр өдрөөс өдөрт муудаж байдаг ганцхан улс байдаг нь Хаити. Харин бид Хаитигийн араас орох хаалганы бариулаас атгачихаад сууж байна.

Б:ОДСҮРЭН: АРДЧИЛАЛ ХЭНИЙ Ч АРЬСАН ДЭЭР НААЛДСАНГҮЙ
-Яагаад ийм болоод байгаа юм бэ?

-Улс орны хөгжил зөвхөн ДНБ, нэг хүн ноогдох эрдэмтний тоо, саятны тоо, далайд гарцтай эсэхээс хамаарахгүй байна. Харин үндэстнийг нэг зүг рүү харуулж чаддаг, ханаруулж чаддаг үзэл санаа, үнэт зүйлтэй эсэхээс л хамаарч байна. Америк асар олон төрлийн “цагаач” нарын улс боловч чухам ийм үнэт зүйл байдаг тул тэднийг америк үндэстэн гэдэг. Тэр үнэт зүйлийг нь америк мөрөөдөл гэдэг. Энэ бол идеа байсан.

Монголчууд бидэнд үндэстний хувьд шүтэхгүй юм гэхэд ядаж дагаад үзье гэх ч үзэл санаа, үнэт зүйл гэж алга.


Харин монголчууд бидэнд үндэстний хувьд шүтэхгүй юм гэхэд ядаж дагаад үзье гэх ч үзэл санаа, үнэт зүйл гэж алга. Лидер хайгаад байна гэдэг. Тэрийгээ нэг том дарга, зоригтой дуугардаг, уран илтгэдэг хүн гэж бодоод хайгаад байна. Тэгээд том дарга болгон өөрийгөө тэр лидер юм биш биз дээ гэж толинд байн байн хараад л. Үнэндээ үзэл санаа хайгаад байгаа болохоос нэг хүний асуудал биш шүү дээ. Ард түмэн ямар нэг зүйлд итгэхийг хүсч байна. Гэхдээ хөгжлийн банк, чингис бондод лав биш. Хоёр Энхболдод бүүр ч биш.

-Гэхдээ нэг тийм чанга гар хүсээд байх шиг…?

-Ямар нэг зүйл дутаад байгааг мэдрээд байгаа хэрнээ юу болохыг, тэр нь ямар процедуртай биелэхийг мэддэггүй, эсвэл тэр талаар бодож үзээгүй ч байдаг юмуу тийм нэг мэдрэмж байдаг даа. Ард түмэнд ч бас тийм мэдрэмж байдаг. Бүх юм эмх замбараагүй холилдож байгаа энэ үед нийгэм өөрийн эрхгүй эмх цэгц, сахилга бат, хариуцлага хүсээд байгаа юм. Нөгөө шударга ёс гэж нэрлээд байдаг чинь энэ. Харин тэрэн дээр нь манай дарга нар тоглож байна. Өөрсдөө эмх замбарааг нь алдагдуулчихаад шүү дээ.

Нүдэн дээр нь Хятадад авилгачдаа цаазалж эхэллээ гээд л, Путин, Назарбаевын тухай хүчтэй удирдагчийн магтаал давтамжтайгаар тархаагаад байхаар тийшээ хөтлөгдөнө дөө. Өөрөөр хэлбэл ард түмний тархинд хэн нэгэн Бат, Дорж гарч ирээд л ганц ширвэж номонд нь оруулах маягийн юм бүүр түүрхэн буугаад байгаа юм.

Үнэндээ бидний хайж буй зүйл эмх цэгц, сахилга бат мөн боловч хэрэгсэл нь хэн нэг Бат биш юм. Энэ бол хүчирхэг үзэл санаа, хүчтэй үнэт зүйл, хүчтэй итгэл үнэмшил, цэлмэг шөнийн од шиг тод, тодорхой гялалзаж харагдах МОНГОЛ МӨРӨӨДӨЛ, ТОМ ЗОРИЛТ байх учиртай гэдгийг л би байнга хэлээд яваад байна. Мэдээж энэ мөрөөдлийг зохиогч, тээгч, итгүүлэгч нь дахиад л хэн нэгэн, эсвэл хэн нэг хүмүүс байж таарна. Процедур энэ дарааллаар явбал жинхэнэ лидер өөрөө төрнө.

-Итгэл үнэмшил гэдэг чинь гарт баригдахгүй хоосон зүйл шүү дээ?

-Гэхдээ хүч нь ямар гэж бодно. Итгэл үнэмшилтэй ард түмэн л үлддэг юм. Еврэй нарыг дэлхий даяараа ярьдаг шүү дээ. Бид ч гэсэн адилхан. Баргаа хядуулчихаад “Амарсанаа баатар эргэж ирнэ” гэсэн домгоор амьдарсан ойрдууд байна. Майдар ирнэ гэж итгэж байсан нийт монголчуудын үеийг бид мэднэ. Дараа нь бас л хядуулж хядуулчихаад коммунизм гээч сайхан зүйлд хүрнээ гэж итгээд нэг хэсэг хамтдаа алхсан. Худлаа нь тодорхой болсон. Дараа нь ардчилалд итгэлээ. Ингээд одоо явж байна.

Өнөөдөр харахад үг хэлэх гэх мэт зарим эрх, хуулийн үзэл санааг нь харвал бидэнд ардчилал байгаа мэт. Гэвч хэний ч арьсан дээр наалдсан баялаг бий болсонгүй. Улсын хөрөнгийг идэж уусан, авилга авсан өгсөн гэсэн яриа шуугиан тасрахгүйд бид дасчээ. Дарга нар хааяа нэгийгээ авлигалд холбогдуулдаг. Харин энийг нь хүмүүс тэд хоорондоо том юм булаалдан тэмцэж байна гэж ярьдагт ээнэгшчихжээ. Ардчиллыг бүтээсэн улсууд нь өөрснөө нурааж байна. Бид ардчилалд гэдэг зүйлд итгэх гэж үзсэн. Харин нүдэн дээр дарга нар гадаадад данстай, байртай хаустай болж, иргэд нь үзэл санаа, үнэт зүйл ч үгүй хаягдан хоцрохыг л харлаа.

-Чингис хаан гэдэг бахархал бий шүү дээ?

-Чингис хаанаараа бахархадаг л гэнэ. Бахархал ч мөн л дөө, гэтэл үйл амьдралдаа хэрэг болох нэг ч идеологий нь мэдэхгүй, баахан үг зохиож өмнөөс нь хэлүүлж, тэрийгээ ухваргүй хэрүүлдээ ашиглаж нэгнээ эрлийзээр нь дуудахаас хэтрэхгүй л байгаа биз дээ. Улмаар согтуу хөлчүүдээ Чингис хаан гэж орилж, тэгснээ гадаадын хүнийг зодож ид хаваа гайхуулангуут л Хааны нэр шалан дээр уначихаж байгаа юм. Ядаж бахархалаараа яаж бахархахаа ч бид мэдэхгүй л байна шүү дээ.

Буддын шашны орон гэнэ. Гэтэл Буддагийн сургаалийг ойлгодог, дагаж мөрддөг үнэн сүсэгтэн байдаггүй, дурын өөр шашинтны өмнө Бурханы шашныхаа мөн чанарыг дурдаад мэтгэж чадахгүй. Улмаар шашныхаа төлөө өөрийнхөө юуг ч золих зүрхгүй, чадвар ч үгүй л буддистууд даа бид.

БИД АХМАДУУДААСАА ДЭНДҮҮ ХОЛДЧИХОЖ


-Нэгэнт ийм болчихсон ард түмнийг хэрхэн засч залруулах вэ?

-Бид нэгнээ тэгж буруутгаж болохгүй шүү. Ард түмнийг тэгж элэг барьж болохгүй. Ард түмний соён гэгээрэл асар хангалтгүй, боловсроогүй нь үнэн. Гэхдээ энийг нь чичлээд байвал хүүхдээ үргэлж орыг нь засуулахгүй унтуулж сургачихаад гэнэт л нэг өдөр энэ орыг чинь засдаг юм гэж загнахтай адил болно. Гуравхан сая хүнээ баян байлгах амаргүй л дээ.

Гэхдээ гурван саяыг ядуу, дорд байлгах ямар амарханыг бид харж байна. Ийм хөрсөн дээр идеологи яриад хүрдэггүй. Дээр нь ядуу тарчиг хүн боловсрол талх хоёрынхоо нэгийг сонгоно гэсэн сонголтын өмнө сууж байдаг. Тэгэхээр гэгээрүүл, боловсруул, идеологио ч ярья гэж байгаа юм. Энэ бол үнэт зүйлтэй, зорилготой, үндэсний сэргэн мандлын эхлэл болсон үзэл санаатай болох процесс. Тийм ч удаан үргэлжлэхгүй.

-Зах зухаас нь сонирхуулахгүй юу?

-Баян, ажилтай, орлоготой байх нь хүн бүрийн мөрөөдөл. Харин ямар Монгол хүн байхын утга агуулгыг яаж тодорхойлох вэ. Японы дунд сургуульд япон хүнийг хүмүүжүүлдэг. Америкийн сургуульд америк хүнийг, Оросууд орос хүнийг хүмүүжүүлж байна. Харин бидэнд тийм бодлого, боловсруулсан төлөвлөгөө, номлол алга байна. Хийдэг хамгийн том хэрүүл нь сурах бичгийн тендер л болчихож.

Д.Бямбасүрэн гуай, Д.Содном гуай нар гэртээ л чимээгүй сууж байна. Залуучууд энэ хүмүүсээс хэрэгтэй зүйл, сурсан мэдсэнийг нь сорж авах ёстой.


Бид зорилтоо Үндэстний сэргэн мандал хэмээн тодорхойлж, агуулгаа баян агаад боловсролтой иргэн гэж харна. Харин хүрэх зам нь Төрийн бодлого, төрийн хүний нөөц, аппаратур, түгээлтийн нүсэр сувгийг ашиглан гүйцэтгэх соён гэгээрлийн урт хугацааны, үндэсний хэмжээний хөтөлбөр байх юм. Энэ талаар боловсруулсан төлөвлөгөө, арга хэрэгслээ товхимол болгож байгаа. Гэхдээ арай ч хичээлийн төлөвлөгөө биччихээгүй, агуулгын тухай л тэмдэглэсэн байгаа.

Түүнчлэн залуус, ахмад үеийнхэн, дунд үеийнхэн маань хоорондоо дэндүү холдчихож. Нэгнийхээ үгийг авахгүй, нэгнээсээ хамааралгүй мэт царайлахыг боддог болж. Залуус нь дунд үеэ зайгаа тавьж өгсөнгүй гэж хараагаад л. Дунд үе нь залуусаа “том баадаг”-аар нь дуудаад л. Хоёулаа нийлээд ахмадуудаа “зөнөсөн” гэж дүгнээд л.

Д.Бямбасүрэн гуай, Д.Содном гуай нар гэртээ л чимээгүй сууж байна. Залуучууд энэ хүмүүсээс хэрэгтэй зүйл, сурсан мэдсэнийг нь сорж авах ёстой шүү дээ. Байнга хамт байж, ярилцах ёстой. Хүндлэх ёстой. Эх оронч өвгөд, өөрсдийнх нь үзссэн туулснаас суралцах залууст хэчнээн дуртай “соруулах” бол.

-Манай нийгэм чинь ингэж нягтрах битгий хэл улам л хоорондоо хэрэлдээд байх юм?

– Атаа шуналдаа хөтлөгдсөөр байгаад хүн биш үзэшгүй муухай амьтан болдог үлгэрийн сэдэв бдаг. Хүн төрөлхтний утга зохиолын баялаг өв сан үргэлж үнэнийг л өгүүлдэг билээ. Гэтэл одоо бид улсаараа тэгж хувирч байгаа мэт санагддаг болсон. Энгийн хүн гэдэг ойлголт бий. Бүдүүн тоймоор яривал аль ч улсын дундаж дахарга л даа. Тэд өөрийн бизнес, гэр бүл, ажилдаа бүх анхаарлаа хандуулж амьдардаг.

Ер нь аливаа хөгжингүй оронд улстөрийн хүчнүүд, бодлого тодорхойлдог хүмүүс л хоорондоо үзэж тарахаас биш ард түмэн нь тэгж их хошуураад бужигнаад байдаггүй. Яахав сонирхлын бүлгүүд байгаад элдэв шийдвэр жишээ нь ан амьтан хамгаалах, ч гэдэг юм уу, феминиситүүд ч гэдэг юмуу дуу хоолойгоо нийгэмд өргөхийн тулд бичил цуглаан хийх, цагаан хоолойгоор ярих асуудал байдаг л даа. Гэтэл манай оронд бүх нийтээрээ, бүр гэр бүл дотроо хүртэл улс төрийн үзлээрээ талцан үзэж тарж байна шүү дээ.

-Энэ толгойнууд гол хэрүүлийн алим болоод бай юм?

-Бидэнд байгаа ганц давуу талыг хамгийн парагматикаар авч үзвэл Оюутолгой, Таван толгой. Оюутолгойн баялгийг Дэлхийн банкнаас хоёр триллион доллараар үнэлжээ. Гэвч улс үндэстнээ биш өөрийгөө л бодсон төрийн түшмэд үүнийг хэрүүлийн алим болгож, зүсэх бүрт шүүрэх шүүсээр нь голоо зогоосоор өдий хүрлээ. Нэгэнт байгаа баялгаа бид өөрснөө ашиглах чадамж хараахан бүрдээгүй, тэгээд мөнхийн хэрүүл хийдэг, тэрнээсээ болоод улам бүр сэтгэлгээний харанхуй хар ангал руу унаж байгаа үндэстэн бол бид.

Дээр хэлсэнчлэн бид ирээдүйн тухай яриад байгаа боловч ирээдүйгээ одоо бүтээж байна гэдгээ санаасай. Тэгвэл одоо бидэнд ядаж бизнесийн ухаалаг орчин гэж алга. Маш өндөр хүүтэй зээлийг маш богино хугацаагаар аваад эцэстээ зээлийн дарамтаасаа болоод дампуурч байгаа, бүр байсан юмаа үгүй болож байгаа олон аавын хүү, ээжийн охид байна. Манай банкуудын буруу дангаараа биш л дээ. Ерөөсөө тогтолцоо нь тийм юм. Харин төрөөс үүнийг зохицуулах боломж бий. Том уурхайг хамтран ашиглах нөхцлүүдийхээ дунд бага хүүтэй, урт хугацаатай, яг л баруунд, Америкад, Японд байдаг шиг бизнесийн зээл оруулж ирэх заалт нэмэх асуудлыг хараасай гэж боддог юм. Тэгвэл ч монголчууд аль ч даргаас юу ч гуйж царай алдахгүйгээр өөрснөө сэмбийгээд л босоод ирнэ дээ. Ингэж ажилгүй сууж, өдөр шөнөгүй хэрэлдэх ч завгүй болно.

-За, ярилцсанд баярлалаа. Танд ярилцлагын сүүлийн үгийг үлдээе…

-Бидэнд барих туг, очих цэг, дээдлэх суртал, баригдах үзэл зайлшгүй, нэн яаралтай хэрэгтэй байна. Эс бөгөөс бид… дуусч байна шүү гэе дээ.



Ярилцсан З.Болормаа
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

Код: Бүгдийг сонгох

Алганд багтахгүй алсын од болон нисэх биш
Амьсгалах агаар өгөх мод байхыг хүснэ би
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

Танай тэнд монголоор ярьж байхад
Манай энд ч монголоор ярьж байсан юм.
Бид дуугай байгаагүй
Танай тэнд цэцэг дэлгэрч байхад
Манай энд хижиг дэлгэрч байсан юм
Бид зүгээр байгаагүй
Манай энд газраа хувааж байхад
Танай тэнд тэнгэрээ хувааж байсан юм

Бүгдээрээ чөлөө байсангүй /"Өвөрмонголын яруу найргийн дээжис" 2015,16/
Алах бөөстэй байхад
Нүүх бэлчээртэй байлаа
Амьдрал муу байлаа.
Үрэх мөнгөтэй болоход
Суух нутаггүй боллоо
Амьдрал сайн байлаа.
Гэм багатай зовлонгоос
Дур ихтэй жаргал хонжоотой
/"Өвөрмонголын яруу найргийн дээжис" 2015,140/
Тэнгэрт эргэлдэх шувууг хараад,би
Тийшээ ургаж байгаа ногоо мэт гэнэн ..
Өөдөө чиглэсэн хараа минь гэнэт тасрахаар
Өдөт тэр амьтан унаад ирчих шиг санагдана..
Үнэндээ шувуудад
Нисэхээс өөр үүр алга
..,
Холбоос
Сүүлийн удаа Жавхлан 9-р сар.17.16 9:46 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

Бичлэг Бичсэн Жавхлан »

Будар будрын боргиод чулуу ч мөлийдөг гэхийм
Бухал бухлын ард хосууд жаргадаг гэхийм
Зураг
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

Өнөөдөр үд өнгөрч байхад 61 ын жолооч нараас татвар авдаг зам дээр Ниссан Кондор 10 тн ачаатай машин өмнөө зогсож байсан 4 машинийг няц дайрсан авто осол гарсан байсан бөгөөд ОСОЛЫН буруутан жолооч нь Хурд группын жолооч бөгөөд уг жолооч тэр дор нь утас цохиход нийслэлийн замын цагдаагын жижүүрийн бүрэлдэхүүнийг мөн өөрийнхээ ланжгар том жиптэй хоёр том дарга болон түргэний эмч нарыг дуудан ирүүлээд үзлэг хийлгсэн гэнэ. Тэгээд уг ослоор азаар хүний амь үрэгдэйгүй ч гэмтсэн бүсгүйг түргэний эмч авч явах гэснээ утас дугарангуут за гээд л зүгээр л байна гэж хэлээд орхиод явсан гэнэ.
За энэ яахав ве өнөөх ирсэн олон цагдаа нар нь харсаар байтал бүрэн бус техниктэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан машиныг илт хамгаалж олны дугуйцлыг хүргээд байсан нь учиртай юм гэнэ. Учир нь маш том даргаас хэрэг биш болго гэсэн үүрэг авсан бололтой гэж тэнд шивэр авир хийснийг энэ соотон гай сонсчихлоо.
Гэвч Хурд группээс ирсэн цагаан жипний суудлаас ховхордогүй дарга бололтой авгай, үе тэнгийнхээ цагаан үстэй даргаа хөөн буулгаад БҮХ МАШИНЫГ НЬ ШИНЭЭР СОЛЬЖ ӨГ Чой дарга хэллээ гэсэн байна.
Сохорсон биш Чойжилсүрэн даргын буянаар 4 жолооч 4 шинэ тэрэг унах нь гарцаагүй боллоо доо.
Энэ постыг Чойжилсүрэн сайдыг хартал нь шейр хийж өгөөрэй хүмүүсээ Монголд ганц баян нь ч гэсэн ядарсан олноо ингэж харж үзсэн нь сайхан цагийн дохио ч байж мэднэ.
Баяр хүрэгье САЙД АА. Та өөрөө өгсөн үүргийнхээ биелэлтэнд хяналт тавиарай аягүй бол таны явуулсан эр, эм хоёр дарга чинь дундаас нь цавчих вий дээ.
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн cellat »

ene sedev urid oor nertei bailuu yalaa?
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

кк тийн шдээ
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

Л.Өлзийтөгсийн ярилцлагаас ГЭЭЖ үл болох 25 эшлэл

- Хэн нэг нь на­даас илүү бичиж ча­дах л байх. Гэх­дээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү нам­тар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй
-Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиан­тай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаард­даг бол­чихож
-Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толио­ноос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг раз­мерын сэтгэл рүү хичнээн ч сай­хан том зүйлийг цутгаад чихээд орох­гүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хү­рэлцэхгүй
-Тэр хай­рын шарх марх бол дэндүү жижиг асуу­дал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүй­лийг биш хүүхэн бүрийн олж харж чадах­гүй зүйлийг л би бичнэ
-Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно
-Эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш
-Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онги­роо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гарга­сан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтаг­даш­гүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлх­төн одоо юу хүлээх вэ
-Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм
-Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна
-Нэг гоё үг байдаг юм аа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно
-Хэн нэг хүн на­дад жижиг зан гаргасны тө­лөө би адил­хан жижигрэх албагүй
-Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм
-Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бий
-Бусдын дарга байхаас өөртөө эзэн байхыг илүүд үзнэ. Үнэн шүү, өөрөө хэнд ч захирагдахыг хүсдэггүй болохоороо хэнийг ч захирахыг хүсдэггүй юм аа
-Бичих нь л миний ажил, бусад нь буянаараа болог!
-Зохиогч, зохиолч хоёр тэс өөр. Зохиолчид бол хоосон газар нүцгэн гараараа үр тариа суулгагчид юм
-Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог
-Жаргалтай үедээ бусдын зовлонгийн өмнө буруутай мэт мэдрэмж төрөхийг бас гуниг гэдэг шүү дээ. Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их
-“Хэн нэгний тухай юу ч сонссон битгий итгэ!” гэж гүтгүүлдэг хүний хувьд хэлье дээ. Би лав бусдын тухай муу юм уншвал огтхон ч итгэдэггүй
-Нөхөрлөл гэдэг их ярихдаа биш их сонсохдоо л байдаг гэж боддог доо
-Бүтээгч хүний хувьд бол алдаа гэж үгүй. Урагшлахын тулд эрэл хийх л хэрэгтэй. Эрэл ямагт алдаа дагуулдаг
-Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно
-Мэдлэг боловсрол дутуу бол сайхан сэтгэл, эерэг хандлагыг зүг чигээ болгох нь зөв юм
-Хэрэглэгч цөөтэй тусмаа л “тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг
-Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй л дээ. Харин ээж байна гэдэг бол нэгэн дор 10 мэргэжлийн эзэн байна гэсэн үг


Зураг

Зураг

Эх сурвалж 1
Эх сурвалж 2
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

Зураг
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

Зөөзөө, хоол хийж өгөөд хамт хүлээгээд суугаад байсан болж таарлаа.

http://www.news.mn/r/328174
Хавсралтууд
Capture.JPG
Capture.JPG (83.16 KiB) 1798 удаа үзсэн
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн cellat »

Жавхлан написал:Зөөзөө, хоол хийж өгөөд хамт хүлээгээд суугаад байсан болж таарлаа.

http://www.news.mn/r/328174

hehe baritsaalaad suuj bsan ch yum biluu.
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

Зураг #Nargia
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »


:hihi: :hehe: :haha:
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Жавхлангийн тэмдэглэл

Бичлэг Бичсэн Жавхлан »

E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах