Орос
Зохицуулагч: Улс төрч mods
Re: Орос
Red Cloud написал:Er in Orosd tohioldoj bgaa buh muu zuiliin ard orosuudiin uzdegeer Amerikuud dandaa bdag biz deFuthulah Gulen ruu buruug ugch bgaa bol ene hergiig Turkuud uursduu hiisen gedgiig turk ch ter orosuud ch ter er in bugd l mdej bgaa Futhulah Gulen bol tsever turkiin dotood asuudal uuniig in ch Orosuud mash sain oilgoj bgaa harin ene uil yvdaliig chuham Orosuud yu gej tootsoj yu gej harj mass-d yamar untsguur oilguulaj geopolitic hiihiin bgaan ter l sonin bna. ISIS baih uchirgui ydaj l ter tsagdaagiin ajiltan aluurchin zaluugiin orilj alahdaa helj bgaagaas harahad apello, syria-n asuudal orilson Apello hotod ISIS bish syrian deglemiin esreg baildaj bgaa bosogchid uuruur helbel turkiin bolood sunni nuhduudiin demjiisen groupiin nuhduud bsan gazar er in tgl erdoganii ajil amiin zurult l bolsiimuda
ard ni USA bh shaardlagagui l dee. Futhulah Gulen USA, Turk 2-iin hariltsaag muutgah gej iim yum hiisen bj bolno. Trump songogdsonoor Gulen-iig Turkuuded huleelgej ogoh magadlal osson. Tiim bolohoor Gulen ami tavihiin omno uher buugaaraa buudaj bh shig bna. hervee tolovlogoo yosoor bolbol USA, Turkiin hariltsaa muudaj Gulen neg hesegtee USA-d taivan amidarna. Gehdee yanhaan zantai Erdogan USA-tei hariltsaagaa tegej muudgahgui l dee. gants 2 tom yum yarichaad martah biz.
odoogoor Oros, Turkiin haritsaa bol yostoi zuu oroh zaigui bna. ene allaga ch buur zuu baitugai hyalgas oroh zaigui bolgoj ogloo. Odoo hervee 2 ulsiin eronhiilogch nar uulzval tevreldeed ozoltsohod ch belen bna. ene baidald medeej baruuniihan durgui baigaa.
Re: Орос
трампыг гарахад хөөрөөд байсан иванууд хамгийн эхний сюрпризээ авлаа. америкийн нүб дэх төлөөлөгч америк орост тавьсан хоригоо авахгүй, мөн украин бол оросын бүс нутаг дахь түрэмгийлэлээс хохирч байгаа улс гэж мэдэгдэв. америк бол путлер шиг нэг гар гарч ирээд төрийн бодлого нь 180 градус эргэдэг хөгийн улс биш юм чинь болох естой юм болдогоороо болж байна. маань путлер өөрийнхөө төрийн дум дахь малуудтайгаа жишээд трамп конгрессыг гарын үзүүрээр хөдөлгөчихнө гэж горьдоо биз. жинхэнэ төр гэж ийм л байдаг юм. трампын оронд чөтгөр гарсан ч америк төрийн л бодлого явагддаг аргагүй сайн систем юм аа. санкци авагдаагүй цагт трамп путлер хоер хичнээн сайдаад нэмэргүй, оросын ЭЗ бахь байдгаараа, ХО зугтсан, оросууд барууныг муулсан хэвээр байх болно.
Re: Орос
Оросын өмнө шууд шал дээрээ буугаад өгвөл сэжигтэй гэдгээ мэдэхтэйгээ бгаа юм л даа.көктүрік написал:трампыг гарахад хөөрөөд байсан иванууд хамгийн эхний сюрпризээ авлаа. америкийн нүб дэх төлөөлөгч америк орост тавьсан хоригоо авахгүй, мөн украин бол оросын бүс нутаг дахь түрэмгийлэлээс хохирч байгаа улс гэж мэдэгдэв. америк бол путлер шиг нэг гар гарч ирээд төрийн бодлого нь 180 градус эргэдэг хөгийн улс биш юм чинь болох естой юм болдогоороо болж байна. маань путлер өөрийнхөө төрийн дум дахь малуудтайгаа жишээд трамп конгрессыг гарын үзүүрээр хөдөлгөчихнө гэж горьдоо биз. жинхэнэ төр гэж ийм л байдаг юм. трампын оронд чөтгөр гарсан ч америк төрийн л бодлого явагддаг аргагүй сайн систем юм аа. санкци авагдаагүй цагт трамп путлер хоер хичнээн сайдаад нэмэргүй, оросын ЭЗ бахь байдгаараа, ХО зугтсан, оросууд барууныг муулсан хэвээр байх болно.
Дургүйцсэн дүр төрх үзүүлж бгаад цагуураа best friends болоод аль хэдийнээ авсан.
Эрт битгий баярла.
Re: Орос
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг цуцлах хуулийн төсөлд гарын үсгээ зурлаа.
Өнгөрсөн долоо хоногт тус хуулийн төслийг ОХУ-ын парламентын дээд танхим дэмжсэн билээ. Тус хуулийн төслийг санаачлагч Елена Мизулина, “Энэхүү хуулийн төсөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагагүй буюу эрүүл мэндэд хохирол үзүүлээгүй, гэр бүлийн доторх жижиг хэмжээний маргааны талаар яригдаж байгаа” хэмээн онцолсон юм.
Өнгөрсөн сарын сүүлээр тус хуулийн төслийг Оросын Думын хэлэлцүүлгээр дэмжсэн юм. Харин парламентын доод танхимын хэлэлцүүлгийн үед коммунист намын гишүүд тус хуулийн төслийн эсрэг байгаагаа илэрхийлсэн билээ.
Уг хуулийн төслийн дагуу ОХУ-ын Эрүүгийн хуулийн 116-р заалтаас “гэр бүл, ойр дотны хүмүүст” гэсэн үгийг хассанаар гэр бүлийн гишүүд, хамаатан садандаа зодуулсан тохиодолд тэдгээр нь эрүүгийн хариуцлага үүрэхгүй болж байгаа юм. Одоо ОХУ-д мөрдөгдөж байгаа хуулиар гэр бүлийн хүрээнээс гадуур хүний биед гар хүрсэн тохиолдолд захиргааны шийтгэл хүртэж, гэр бүлийнхэндээ гар хүрсэн бол эрүүгийн хариуцлага тооцдог аж.
Дээрх хуулийн шинэчилсэн төслийг Ольга Баталинагаар ахлуулсан Нэгдсэн Орос намын гишүүд санаачилж, өнгөрсөн намар Думын хэлэлцүүлэгт оруулсан юм. Хэлэлцүүлгийн явцад парламентын гишүүд Коммунист намын санал болгосон заалтуудыг эсэргүүцсэн. Коммунист намын гишүүн Юрий Синельщиков жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд болон өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүчирхийллийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог байсныг хэвээр үлдээхийг санал болгосон юм.
Оросын төрийн Думын дарга Вячеслав Володин уг хуулийн төсөл нь бат бөх гэр бүлийн харилцааг бий болгох нөхцлийг бий болгож байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын Олон нийтийн саналыг судлах төвөөс явуулсан судалгаагаар ихэнх оросууд гар хүрэх явдлыг эсэргүүцдэг ч анх удаагийн тохиолдолд шийтгэлийг нь зөөллөх нь зөв гэж үздэг хэмээн гарчээ. Судалгаанд оролцсон иргэдийн 59 хувь нь үүнийг захиргааны хуулиар зохицуулах нь зөв гэж үзжээ. Гэсэн хэдий ч 70 хувь нь гар хүрэх явдлыг эсэргүүцдэг гэдгээ илэрхийлсэн байна. Судалгаанд оролцсон иргэдийн 19 хувь нь эхнэр, нөхөр, хүүхэддээ гар хүрэх явдал тохиолдож болох юм хэмээн үзжээ.

газрын тос аажмаар өсч байгаа боловч ЭЗ гэхээр юм байхгүй, байгаа гэвэл тэр нь газрын тосны салбарт л суурилсан орос, түүний үнэнч вассаль хасаг зэрэг улсыг ирээдүйд хэд хэдэн удаагийн девальваци (мөнгөний ханшны уналт) хүлээж байна гэж шинжээчид ярьж байна. дэлхийн ЭЗ дундажаар 3аас дээш хувиар өссөн байхад орос бараг ноль өсөлттэй, казахстан ердөө нэг хувийн өсөлттэй гарлаа. хэдхэн жилийн өмнө хоюулаа нэг хүнд ноогдох орлого 14000$ орчим дундаж орнууд байсан бол оросын өмнөхөө эзэмшиж чадахгүй байж бас ахиад өг, авъя гэсэн шуналын харгайгаар тавигдсан санкци, үүнийг дагаад оросыг намнах бодлогын хүрээнд зориуд унагаасан, цаашид ч нэг их өсч гавихгүй газрын тосны үнийн уналтаар энэ хоер орны ЭЗ бараг 60 хувь агшсан байна. путлерт одоо буцах зам байхгүй. ингэж гүрийж байгаад дуусна. тэр үед аз нь таарвал газрын тосны үнэ жоохон өсч амь аврагдах байх. хориг крым болон зүүн украинаас савраа татсан цагт л авагдах байх. путлертэй саймширна, цагаачдыг буцаана гэж хэрээ мэдэлгүй бурж байсан шоучин трамп нь эхнээсээ бүтэлгүйтэж эхэллээ. шоучин байх, төрийн хүн байх мэдээж ялгаатай юм чинь трамп хүссэнээ хийх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. гаргасан зарлигаа өөрчлөх, мөн оростой далдаганана гэж байгаад огцорсон ҮАБзөвлөх гээд. тэгэхээр путлер америкт трамп гарлаа гэж хөөрч баясаад юу ч олж долоохгүй гэдэг нь тодорхой болчихлоо.
Re: Орос
тэртээ 17 онд чухам л путлер юу юугүй дуусаа гэж ам уралдан бичицгээж байжээ нөхдүүд )))
Re: Орос
Түүхийн хувьд 2 жил бол маш бага хугацаа. Үр дүн гарах болоогүй байна. Тэгээд ч энд хэн ч путлер юу юугүй дуусаа гэж бичээгүй байна. оросыг намнах бодлого аль олон жилийн өмнө эхэлсэн, одоо яг оргил үедээ яваа. Цагтаа одоогийн оросоос харьцуулшгүй хүчтэй, дэлхийн хоер дахь ЭЗ байсан агуу зХУыг задрааж болсон л юм даг, Өрнөд хүсвэл одоогийн сул дорой, беларусь, хасагаас өөр олигтой вассальгүй, автуусны жолооч мамадурогийн венесуэл, махан толгой кимчиний хойд со, куба, мугабегийн зимбабве, башир ассадын сири, хөгшин төгцөг муллагийн иран зэрэг дэлхиийн дан "шилэгдмэл" улсуудаас бүрдсэн түншүүдтэй орос хаа холдохов дээ, нэг тийш болгоод л сална шүү. орос бол хажуудах хятаддаа ч итгэдэггүй, тэгэхээр бараг түншгүй шахуу орон. Бас болоогүй, Гүржээс авхази, өмнөд осети, Молдаваас Днестр хавийн БНУлсанцар, Украинаас Крым, донбабве, луганбегийн БНУлсанцар гээчийг булаан авч эдгээрийг дотациар тэжээх гэж угийн ядруухан дээрээ цоорхой төсөвтөө нэмэлт ачаа үүрч яваа улс шдээ. Ийм улс хэр тэсэхийг харая. путлер хор шарандаа ингэж яваад дуусах байх, гэхдээ тэр үед орос орон жинхэнэ ангалд уначихсан байх болно.amaraa86 написал: 3-р сар.06.19 7:15 pm тэртээ 17 онд чухам л путлер юу юугүй дуусаа гэж ам уралдан бичицгээж байжээ нөхдүүд )))
- space
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4293
- Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
- Байршил: universe
- Contact:
Re: Орос
Путин бол Оросууддаа л ховор тохиолдох сайн удирдагч шүү . 200 жилийн өмнө Францын дипломатаас Оросууд яагаад Орос орон баруунаас ингэж их хоцрогдсон бөгөөд ийм муу удирдагчидтай байдаг талаар асуухад тэрээр "Ямар ард түмэн байна тийм л удирдагчидтай байдаг " гэж хариулсан . 200 жилийн дараа Орос бас л баруунаас хол хоцрогдсон хэвээр .
Путин Баттулга Ши Жинпин нарыг харвал яг л ард түмэндээ таарсан шүү дээ
Путин төрийн эрхээс буухаар л Орос орон жигтэйхэн гоё болчихно гэж бодвол хол эндүүрч байна
Путин Баттулга Ши Жинпин нарыг харвал яг л ард түмэндээ таарсан шүү дээ
Путин төрийн эрхээс буухаар л Орос орон жигтэйхэн гоё болчихно гэж бодвол хол эндүүрч байна
i am no1
Re: Орос
үнэнspace написал: 3-р сар.06.19 11:23 pm Путин бол Оросууддаа л ховор тохиолдох сайн удирдагч шүү . 200 жилийн өмнө Францын дипломатаас Оросууд яагаад Орос орон баруунаас ингэж их хоцрогдсон бөгөөд ийм муу удирдагчидтай байдаг талаар асуухад тэрээр "Ямар ард түмэн байна тийм л удирдагчидтай байдаг " гэж хариулсан . 200 жилийн дараа Орос бас л баруунаас хол хоцрогдсон хэвээр .
Путин Баттулга Ши Жинпин нарыг харвал яг л ард түмэндээ таарсан шүү дээ
Путин төрийн эрхээс буухаар л Орос орон жигтэйхэн гоё болчихно гэж бодвол хол эндүүрч байна
энэ форумд тэгээд хэлээд байхад зөрүүлээд хэлэх юм байхгүй болхоороо шинэ сэдэв нээж байгаад худал донгосоод байдаг лайтай троллууд байна аа
- Орос бол дэлхийд №1 т орох асар их байгалийн баялагтай улс, үүнд нь барууныхан 100н жилээр гэтээд дэлхийн дайн хүртэл хийгээд бараагүй
- 90онд зөөлөн нь хатуугаа иддэгийн үлгэрээр үзэл суртлаар зөөлөн аргаар үзээд маш амжилт олж Оросыг бужигнуулаад хариугүй санасандаа хүрэх шахсан
- гэнэт Путин гэрч ирж Оросыг буцаагаад сэргээсэн, барууныхан бүр хүчтэй болхоос нь өмнө амжиж эдийн засгийн хориг тавьж боож эхэлсэн
- хоригт ороод эдийн засгийн эрчимтэй сэргэлт саарсан ч байдал нэх муудсангүй, цаашид 2 тал үзэж тарах нь тод
за товчхондоо бол ийм байна
- EveerBavagchKhan
- Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

- Бичлэгүүд: 195
- Нэгдсэн: 3-р сар.14.19 1:13 pm
Re: Орос
odoo naad haraal idsen orosoo yarihaa bolioch manai mongold yamar mahaa bnaa.
- space
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4293
- Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
- Байршил: universe
- Contact:
Re: Орос
Украйнд хошин шогын нөхөр Ерөнхийлөгч болж магадгүй гэнэ . Боксчин Кличкогын тухай онигоонууд байдаг гэж байгаа . Соёлжсон Европд манай Монголтой адилхан дампуурсан улс бас байна гэхээр бас ч гоё юм аа 
i am no1
- EveerBavagchKhan
- Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

- Бичлэгүүд: 195
- Нэгдсэн: 3-р сар.14.19 1:13 pm
Re: Орос
ukraine romania moldovia uur yu yu c bilee zuer llriin ulsuud zunduu bnda europe d, manai Mongol bol hajuud n erdene umda.
- space
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4293
- Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
- Байршил: universe
- Contact:
Re: Орос
Баруун Европ бол тэр чигээрээ баян . Зүүн Европын улсууд дунд л бүтэхгүй хулгайчууд байгааEveerBavagchKhan написал: 3-р сар.25.19 10:40 pm ukraine romania moldovia uur yu yu c bilee zuer llriin ulsuud zunduu bnda europe d, manai Mongol bol hajuud n erdene umda.
i am no1
- EveerBavagchKhan
- Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

- Бичлэгүүд: 195
- Нэгдсэн: 3-р сар.14.19 1:13 pm
Re: Орос
th slav gulugnuud brg stone age setgehuigere l shaaa'j bga. manaih jhon orc c gsn oyun sanaanii huvid slav uudig hol haysanlda.
Re: Орос
2 жил гэдэг бага хугацаа бишээ. ямарваа зүйл хийсэн бол үр дүн нь харагдаад эхлэх хугацаа. Юу ч болж болоход хангалттай хугацаа. ОХУ харин ч хөгжих тал руугаа хандлагатай байна гэж харж байна. Хятад нүүрсэн дээр Австралийг жийгээд тэр орон зайгаа Оросоос авч эхэлж байна. Төмөр зам нь бараг дууслаа. Бас байгалийн хий гээд л гэрээ хэлэлцээр нь ажил болоод явж л байна. Харин манайд жижигхэн солонгос дорама үргэлжилсээр л. Гэхдээ харин ч энэ удаад нэлээд гэрэлтэй тал руугаа дорамдаж байгаа харагддаг шүү.көктүрік написал: 3-р сар.06.19 10:30 pmТүүхийн хувьд 2 жил бол маш бага хугацаа. Үр дүн гарах болоогүй байна. Тэгээд ч энд хэн ч путлер юу юугүй дуусаа гэж бичээгүй байна. оросыг намнах бодлого аль олон жилийн өмнө эхэлсэн, одоо яг оргил үедээ яваа. Цагтаа одоогийн оросоос харьцуулшгүй хүчтэй, дэлхийн хоер дахь ЭЗ байсан агуу зХУыг задрааж болсон л юм даг, Өрнөд хүсвэл одоогийн сул дорой, беларусь, хасагаас өөр олигтой вассальгүй, автуусны жолооч мамадурогийн венесуэл, махан толгой кимчиний хойд со, куба, мугабегийн зимбабве, башир ассадын сири, хөгшин төгцөг муллагийн иран зэрэг дэлхиийн дан "шилэгдмэл" улсуудаас бүрдсэн түншүүдтэй орос хаа холдохов дээ, нэг тийш болгоод л сална шүү. орос бол хажуудах хятаддаа ч итгэдэггүй, тэгэхээр бараг түншгүй шахуу орон. Бас болоогүй, Гүржээс авхази, өмнөд осети, Молдаваас Днестр хавийн БНУлсанцар, Украинаас Крым, донбабве, луганбегийн БНУлсанцар гээчийг булаан авч эдгээрийг дотациар тэжээх гэж угийн ядруухан дээрээ цоорхой төсөвтөө нэмэлт ачаа үүрч яваа улс шдээ. Ийм улс хэр тэсэхийг харая. путлер хор шарандаа ингэж яваад дуусах байх, гэхдээ тэр үед орос орон жинхэнэ ангалд уначихсан байх болно.amaraa86 написал: 3-р сар.06.19 7:15 pm тэртээ 17 онд чухам л путлер юу юугүй дуусаа гэж ам уралдан бичицгээж байжээ нөхдүүд )))
Re: Орос
Путин тэгээл хөгшрөөд тэтгэвэртээ явах биз. харин би орос залууст атаархдагаа. би тэднүүсийн юу хийж байгааг байнга ажигладаг хүн бна.
оросууд 90-д онд жоохон будилсанг тэр чигээрээ байх юм шиг л төсөөлдөг бололтой.
Монголтой харьцуулвал хүүхэд залуустаа нэлээн хаялгатай болсон.
оросууд 90-д онд жоохон будилсанг тэр чигээрээ байх юм шиг л төсөөлдөг бололтой.
Монголтой харьцуулвал хүүхэд залуустаа нэлээн хаялгатай болсон.
Re: Орос
Амараа86,
орос шиг дэндүү том оронд гадагшаа нүүрс гаргаад олох орлого бол юу ч болохгүй шдээ. оросыг нефть газ л тэжээж ирсэн, цаашид ч тэгэх болно. Эз нь болоход эдгээр түүхий эдийн үнэ нь сайнгүй байгаа. орос хөгжих биш, нэг байрандаа цовхчсон стагнацийн байдалтай олон жил болж байна. ЭЗийн өчүүхэн өсөлт нь жил жилийнхээ инфляцид цохигдоод ямарч хүртээлгүй байгаа. Ерээд онтой харьцуулахад хөл толгойгоо олж гадаад нөлөөгөө сэргээж чадсан нь л болохоос биш ЭЗийн хувьд Америкийн нэг муж Калифорниос жижигхэн ЭЗтай хөгийн улс. Ийм улс мянга их гүрний амбицитай байвч чац дутна. Гэтэл хажуухандахь хятад яг үүний эсрэг бодлого барьж хөгжиж байна. ЭЗ нь илт томроод ирэнгүүт улс төрийн нөлөө нь хүссэн хүсээгүй ихэсэж ирээдүйн хэт их гүрний төлөвтэй болчихлоо. Тэгэхээр оросоос би нэг их ирээдүй харахгүй л байна. Яахав хужааг хазаарлаж байхын тулд нэг их сэхсэн ч биш, мөхсөн ч биш дутуу амьтай орос байж л байсан нь дээрээ

Орос хятад хоёр хүч тэнцвэртэй байдаг, тэгээд цаана нь бас энэ хоёроос хэт давамгай хүч байдаг ийм хувилбар л манайд хамгийн таатай нь. Горбачев гэгчийн үед бол Монголыг ерөөсөө л шуудхан хятадуудаа авбал аваарай гээд хаячихсан шүү дээ. 1989 онд орос хятад хоёр хил дээрх цэргээ цөөлөх гэрээнд гарын үсэг зурсан, тэр гэрээний дагуу зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүд бүгд ум хумгүй гараад гүйсэн. Бүр 1980-аад оноос оросууд харилцаагаа сайжруулах талаар хятадад санал тавихад хужаа нар өмнөөс нь тавьж байсан хамгийн гол болзлуудын нэг нь монголоос цэргээ гаргах байсан. Горбигийн үед тэгээд тохиролцоонд хүрсэн нь тэр. Миний ерөнхийлөгч байхдаа хийсэн хамгийн гол зүйл бол дорнын их хөрш хятадтай харилцаагаа сайжруулсан явдал гэж сүүлд Горби хэлсэн байдаг.
Харин одоогийн оросын байдал маш муу, эдийн засгийн хувьд гэхэд америкаас бараг 14 дахин жижиг эдийн засагтай, хил залгаа бараг бүх орныхоо салан тусгаарлагчдийг дэмжиж газар нутагт нь өнгөлзсөн, дэлхийн болохгүй бүтэхгүй бүхнийг дэмжсэн, өөрийн гэсэн компьютер, зурагт ч хийж чадахгүй хэр нь зэвсэглэлээр хөөцөлдөж милитаржсан нэг ийм л түрэмгий гүрэн болчихоод байна. Манай зэвсэг дэлхийд хосгүй гэдэг нэг тийм онигоотой, угтаа бол шинээр хийгдэж байгаа зэвсгүүд нь бүгд Зөвлөлтийн үеийн төслийг арайхийн гүйцээж хийсэн байх жишээтэй. Дуунаас хэт хурдан Авангард гэхэд зөвлөлтийн бүр 1980-аад оны Альбатрос төсөл шүү дээ. Олигтой тархинуудаа бүгдийг нь гадагш алдсан, одоо шинэ юм гарах нь юу л бол.
Путины рэйтинг 30 хувь дээр арайхийж тогтож байна, оросын ард түмний ганц хүсэл нь путин хурдан зайлаад өгөөсэй л гэж байна. Оросын захын сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншаад үзээрэй. Ямар сайндаа өнгөрсөн шинэ жилээр ютүб дээр тавьсан ерөнхийлөгчийн мэндчилгээн дээр нь хэдхэн цагийн дотор лайкаасаа арав дахин олон дизлайк дарагдаж, сэтгэгдэл бичсэн хүн болгон шахуу хараагаад эхлэхээр сандраад сэтгэгдэл лайкийг нь дор нь хааж байх вэ дээ.

▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰