Олимпын алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт Найдангийн Түвшинбаяр

Үндэсний бөx, Cумo, Жүдо, Чөлөөт, сонгомол бөх (FILA), Самбо зэрэг бөхийн бүхий л төрлүүдийн талаарх хэлэлцүүлэгийн булан

Зохицуулагч: Sport_mods

Хэрэглэгчийн аватар
Zurgaadai
Asuult Precious Member
Бичлэгүүд: 69
Нэгдсэн: 6-р сар.15.03 5:03 am
Байршил: Увс аймгийн Давст сум
Contact:

Олимпын алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Zurgaadai »

Олимпын хошой (алт, мөнгө) аварга Найдангийн Түвшинбаярын тухай сэдэв нээлээ. Монгол улсын анхны Олимпын алтан медалийн эзэн, тэнхэл тамир, тэвчээр хатаар дэлхийн олон хүчтэнүүдийг өвдөг шороодуулсан жинхэнэ аварга бөх билээ.

Анх удаа аваргыгаа Доха 2006 Азийн Наадам дээр барилдахыг харсан. +100кг д барилддаг байсан. Тэрнээс хойш Азийн хүрэл медал олон удаа авсан. Парис -ийн их дуулга д 2008 болон 2012 онд түрүүлсэн гээд амжилт олонтой аваргаа. Монгол түмнийхээ нэрийг өндөрт авч яваа аварга маань 2016 оны Олимпод барилдаасай гэж хүсэж байна. 100кг-д манайхаас сайн бөх энэ хугацаанд гарвал барилдахгүй байсан ч болно лдоо. За бичээд байгаарай
Strength for the weak
traffic
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 299
Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Байршил: Хvй Мандал дэвжээ
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн traffic »

Tokyo Grand Slam 2013 bronze medal contest: http://www.judo.com.gr/2013/12/judo-gra ... o-2013-26/
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »

Монгол улсын анхны олимпын аварга (2008), анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар (2008) бөгөөд гавьяат тамирчин (2008) Найданы Түвшинбаяр (дүрмийн ялгаа сайн танигдахгүйгээс Найдангийн Түвшинбаяр гэж бичих нь түгээмэл байдаг) 1984 оны 6 сарын 1-нд Монгол улс (БНМАУ)-ын Булган аймгийн Сайхан суманд малчин монгол эцэг Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.
Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ. Аймагтаа Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд -100 кг жинд барилддаг болсон.[1] 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коко үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, шигшээ барилдаанд Казакстаны бөх Асхат Житкеевийг ваза-аригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай шигшээд шалгарч, сууж үүрүүлэх мэхээр хожигдож, мөнгөн медаль хүртэн, Монгол улсын анхны олимпийн хос медальтан болжээ. Энэ хооронд хоёр удаа (2010, 2011) Монгол улсын аварга болсон. "Будапешт-2017” жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж Гүржийн шинэ залуу од Гурам Тушишвилийг даралтаар цэвэр хожиж, хүрэл медаль хүртсэн. 2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан.[2].
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ. Н.Түвшинбаяр 2009 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Болдпүрэвийн Оюунбилэгтэй гэр бүл болж, Манлай, Мандах хэмээх хүү Өэлүн хэмээх охинтой болсон бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хотод амьдарч байна

2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан Оргихын Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан болжээ. Мөн 2006 болон 2012 онуудад улсын наадамд 4 давж байв.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »

Энэ хүний сэдэв ийм байх ч гэж дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Red Cloud »

negent iimiim bolsnoos hoish uilaad yahav dee tsetseren mine

gesnees ulsiin hartsaga biluu?
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »

Заан болсон ш дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »

2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль
2011 онд "Paris Grand Slam" тэмцээнээс мөнгөн медаль
2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
2011 онд "Abu Dhabi Grand Prix" тэмцээнээс хүрэл медаль
2012 онд "Paris Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2012 онд Лондонгийн олимпоос мөнгөн медаль
2013 онд "Tokyo Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль
2013 онд "Jeju Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2014 онд "Dusseldorf Grand Prix" тэмцээнээс хүрэл медаль
2014 онд Азийн наадмаас алтан медаль
2014 онд "Jeju Grand Prix" тэмцээнээс мөнгөн медаль
2015 онд "Qingdao Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
2018 онд "Hohhot Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2018 онд Хонгконгийн Азийн нэлттэй тэмцээнээс хүрэл медаль
2019 оны "Hohhot Grand Prix" тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

“2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд Олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж” Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярыг 2017 онд Чингис хаан одонгоор шагнажээ.

Н.Түвшинбаяр: "Xэрвээ намайг яаж хөдөлмөрөлдгийг харсан бол миний амжилт тийм ч гайхалтай сандахгүй. Намайг хүмүүс азтай гэдэг. Тиймээ би азтай. Гэхдээ аз зүгээр унтаж байгаа хүн дээр ирэхгүй л болов уу..."
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »



Олимпийн анхны алтан медаль
Сүүлийн удаа Galaa039 11-р сар.28.19 6:30 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »



Лондонгийн олимпоос бэртэлтэй мөнгөн медаль авч байсан бичлэг
Сүүлийн удаа Galaa039 11-р сар.28.19 6:31 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн Galaa039 »



Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байгаа бичлэг.

Олимп дэлхийн аваргаас хос медальтай тамирчин Монгол Улсад 13 хүн байгаагаас олимпийн хошой медаль хүртсэн ганц тамирчин юм.
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
525
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 556
Нэгдсэн: 3-р сар.13.09 6:25 pm
Байршил: Хөх тэнгэрийн орон

Re: Олимпын аварга, хошой медальт Найдангийн Түвшинбаяр

Бичлэг Бичсэн 525 »

Аа яа яа, бас л огшоож байна шүү.
Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр аа гэж...
Би Монголоороо гоёдог.
Сэтгэгдэл хариулах

“Бөхийн төрлүүд - Wrestling” руу буцах