Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг талийгаач аавынхаа хамгийн сүүлчийн зургийг үзүүллээ


Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлээс анх удаа байр сууриа илэрхийлж, хуульч Батхуяг, төлийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар мэдээлэл хийлээ.

2019 оны тавдугаар сарын 17-нд Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан бөгөөд энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад найман сар өнгөрсөн ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна.

Гэвч гэр бүлийнхэн нь энэ хугацаанд албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй.

Гэтэл сүүлийн үед уг хэргийн талаар улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах байдал илт бий болсон тул ийнхүү мэдээлэл хийхээр шийдсэн хэмээн хуульч н.Батхуяг тайлбарлалаа.

Тэрбээр:

Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээд олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлье.

Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн.
Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан.
УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан.
Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан юм шиг буюу фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой.

Задлангийн өмнө рентгэн зураг авахуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа.

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон.

Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна.
Талийгаачийн хүү Б.Ганхөлөг:

Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хүнд байна.

2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна.
Талийгаачийн охин Б.Цэлмэг:

Бид аавыгаа санаж байна. Бага дүү маань бэтгэрээд, сүүлийн үед хоолоо ч идэхээ больсон. Эмээ, өвөө минь аавын зурагны өмнө хэдэн цагаар залбирч байна.

Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно гэлээ.

Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Унаагүй талын баруун нүд нэлээн том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт заамдалтын улмаас улайсан. Өндрөөс унасан хүн хүзүүндээ улайлт авна гэдэгт итгэхгүй байна.

Бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Амьд явах баталгаа байна уу? Цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн Төрийн ордонд амиа алдаад найман сар өнгөрч байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг нь ой тойнд буухгүй байна.

Төртэй улс, шүүх засаглалтай улс байна, энэ хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй, итгэл алдрахгүй хүлээсээр байна.
Зураг
Зураг
Зураг

Зураг

Зураг
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Uuriiguu Chingis haan geed baisan bizde ene bathvv chin?
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн Red Cloud »

сүүлийн 30-н жил өөрийнх нь бүтээлцсэн нийгэмдээ энэ. Махны машин бүтээж тэрэндээ эцэс сүүлд нь өөрөө машиндуулаад, махлуулаал дуусах шив.30-н жил яадаг ч байсан хамаагүй ээ өмнөө байгаа бүгдийг туйчаад дэвслээд мөнгө л ол бусад нь хамаагүй гэж явсан улс.Зөвхөн амь амиа л бод гэж нийгмийг сурталдаж тархийн угааж, нийтийн эрх ашиг, нийтийн үнэт зүйлийг уландаа гишгэсэн улс ийм л нийгэм бүтээж дээ.

Авилгалчид, түүний хамсаатан хүүхдүүд нь сайн хараад аваарай энэ тохиолдолыг. чи хичнээн том албан тушаалтай, нөлөөтэй, мөнгөтэй байлаа гээд шударга бус, хүнлэг бус нийгэмд чи ингээл хохирно өөр нэг чамаас том албан тушаалтай, мөнгөтэй хэн нэгэн гарч ирж л таарна эсвэл чиний албан тушаал хөрөнгөд чинь шунасан нэгэн гарч ирж л таарна энэ тохиолдолд чи өөрөө махны машинд машиндуулахгүйн тулд тэдгээр хүмүүсийг машиндах, махлах хэрэг гарна эсвэл чи өөрөө машиндуулаад, махлуулаал дуусна.Гэвч энэ цикл чи болон чамтай хамаатай бүгд үхэж дуустал үргэжлэнэ яагаад гэхээр нэгийг нь машиндаад дуусхад өөр нэг тийм хүн гарч ирж л таарна.

Зарим авилгачид бодож бгаа байх энэ улсаас чадхын чинээгээрээ цөлмөөд, болохгүй бол гадаад руу зугтчина гэж. Боддог л бодол, авилгач чи бараг нөлөөг нь мэдрэхгүй байх тухайн очсон гадаадын нийгмийнхаа нийгэм, эдийн засгийн харилцаан дахь нөлөөг, гэхдээ үр хүүхдүүд чинь буцаж ирж чадахгүй тэгээд тэр гадаадын нийгэмдээ яг таг амьдарна, тэгхээр мэдрэнэ. Эргээд харахаар сөнөсөн улс, нийгэмтэй энэ нь эргээд чиний хүүхдийн талаарх stereotype болно нэмэээд тухайн нийгмийнх нь institutional racism нэмэгдээд exploitation of labour-г нь мэдрээд хувь хүний түвшинд байнгийн нийгмийнхаа 2р зэрэглэлийн иргэн гэсэн мэдрэмж, identity crisis шаахаар авилгагч чамайг жаргалтай нүд анихыг чинь харнааа.

Жич: энэ ганц авилгагч, түүний хүүхэд хамаатан саданд ч хамаатай биш, гаднаас угаадасыг нь долоож улс орноо хорлогч, биеэ оторлогч conformist сда нарт ч хамаатай.
Сүүлийн удаа Red Cloud 1-р сар.23.20 3:28 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн Red Cloud »

.
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
shaa7
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 145
Нэгдсэн: 6-р сар.03.19 6:15 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн shaa7 »

yamar c status tai bai yaduu bnu bayan bnu etsest n ingeed hevteed zurag avahuulaad ter n social d taraad. hunii amidral neg bodliin utgagui umda.

chaavas da minii muu ork mongolchuud
001
Гишvvн
Бичлэгүүд: 3692
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн 001 »

юм гэж ч учиртай юмаа. Далай ламын хориглосон сахиусыг шүтсэн хүмүүс бүгд л амиа алдлаа. нөгөө гол лам нь хүртэл осолд орж тангарагийн бугынхаа боол нь болонгоо алдлаа хөөрхий.


энэ 2 гэр бүлийн нэгийг сонго гэвэл мак.г л сонгоёдоо. эцэстээ мак л ялна. апу бараг байхгүй болно биз. шунхлай ч билүү.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3692
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн 001 »

за тэгээд харж байгаа биз. баян ядуу хамаагүй. үхлээ л энэ бие огт хэрэггүй. амьддаа ямар тансаг хангалуун явсан бол. тэгээд үхсэн өдраө л шууд моргт хэвтэхдээ хажууд нь гудамжнаас олдсон нярайн цогцос, траншейнаас олдсон нэр хаяг тодорхойгүй осолд орсон зуурдаар явсан гээд ямар олон цогцоснуудтай нэг өрөөнд хэвтсэн бол?

энэ бол бодит үнэн. явах зам өөр ч очих газар бидний хэний маань ч хувьд нэг шүү. зөв л явая хөөрхий минь.
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн funk31 »

001 написал: 1-р сар.23.20 11:25 pm юм гэж ч учиртай юмаа. Далай ламын хориглосон сахиусыг шүтсэн хүмүүс бүгд л амиа алдлаа. нөгөө гол лам нь хүртэл осолд орж тангарагийн бугынхаа боол нь болонгоо алдлаа хөөрхий.


энэ 2 гэр бүлийн нэгийг сонго гэвэл мак.г л сонгоёдоо. эцэстээ мак л ялна. апу бараг байхгүй болно биз. шунхлай ч билүү.
аа бас эзнээ ялна гэчжээ :embarassed: :embarassed:
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн Chiledu »

.
Сүүлийн удаа Chiledu 1-р сар.24.20 8:39 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн Chiledu »

.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3692
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн 001 »

нууц санал хураалт энэ тэр гээд гишүүдийг үнэндээ базчихжэ.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Зураг
Зураг
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн funk31 »

NAIMAN-NOMAD написал: 7-р сар.08.20 1:36 pm Зураг
Зураг
001 maani ezengui bolj medeh ni yana daa
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Мунзуй Нямдорж-Номтойбаяр Батхүүг нухсан .

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Номт овогтод худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр 4 жилийн ял өгч.Харин яагаад худал мэдүүлэг өгсөн учрыг ор тас хаасан байна.
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах