япон хэл сурах, япон ханзыг ханзыг нь сурах тухай

гадаад хэл эхлэн болон гүнзгийрүүлэн суралцагсдад
turgenev
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 5-р сар.17.11 11:06 am

япон хэл сурах, япон ханзыг ханзыг нь сурах тухай

Бичлэг Бичсэн turgenev »

Япон хэл сурагсдын хамгийн том саад бол ханз. Япон, монгол хэлний өгүүлбэр адилхан бүтэцтэй учир ярихад амархан байдаг. Харин ханзтай тулгарахад асуудал гарч эхэлдэг. IT-ийн инженер японоос захиалга авахад ханз нь ойлгогдохгүй саад болдог. Японд нэр төртэй компанид ажилладаг монгол хүн оффистоо очоод япон ажилчидтайгаа яриад болооод байдаг, цар тахлаас болоод гэрээс ажиллах болсон чинь бичгийн харилцаанд тувтан ханз таарч маш бэрхшээлтэй болсон.

Тэгвэл ханзыг нь яаж сурах вэ?
Жишээ нь тооны ханз. Нэг, хоёр, гурав амархан. Нэг зураас, хоёр зураас, гурван зураас.
Тэрнээс цааш....?

Жишээлбэл 100 гэсэн ханзыг яаж цээжлэх вэ? Эсвэл 1000 гэсэн ханзыг? 4,5, 6 гэх мэт ханз яаж үүссэн бэ?

Ханзыг түлхүүр үсэг, түүхэн гарал дээр нь үндэслэн тайлбарлавал амархан ойлгоно.

Япон ханз хялбар сурах нь ном: https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah
Хавсралтууд
япон ханзны тоо 100, 1000, гэх мэт тоонууд
япон ханзны тоо 100, 1000, гэх мэт тоонууд
too1.png (123.99 KiB) 778 удаа үзсэн
япон тооны ханз 1-4
япон тооны ханз 1-4
too2.png (127.78 KiB) 778 удаа үзсэн
япон тооны ханз 5-8
япон тооны ханз 5-8
too3.png (140.14 KiB) 778 удаа үзсэн
turgenev
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 5-р сар.17.11 11:06 am

Дан ханзыг ойлгоогүй бол давхар ханзыг яаж ойлгох вэ

Бичлэг Бичсэн turgenev »

Дан өрсөлдөгчийг даваагүй бол давхар өрсөлдөгчийг яаж ялах вэ дээ.
Дан ханзыг ойлгоогүй бол давхар ханзыг яаж ойлгох вэ дээ.


Арай гэж нэг ханзыг өчнөөн дахин хуулж байж хүчээр тогтоох гэж ядаж байтал нөгөөдөх нь өөр хэдэн ханзтай нийлээд хүчээ зузаатгаад хүрээд ирвэл яах вэ? Ганцыг яаая гэж байхад. Нийлмэл ханзны тайлбар байна уу жишээ нийлэмж ханзуудын монгол утга байна уу гэж хүмүүс их асуудаг. Нийлэхээс нь өмнө нэгээрээ байхад нь ч сайн ойлгоогүй бол нийлэхээр нь бүр сурахад хэцүү нь ойлгомжтой.

Жишээлбэл, 姥捨て山 - энэ юу гэсэн утгатай вэ?

Япон хэл үзэж байхдаа арай гэж нэг ханзыг хүчээр цээжилж байтал нөгөөдөх нь өөр ханзтай нийлээд ороод ирэхэд ойлгоход, тогтооход бүр хэцүү. Нэг атамантай зодолдоод арай гэж учраа олох гэж байтал нөгөөдөх чинь өөр нэг эсвэл хоёр атаман дагуулаад хүрээд ирвэл тэднийг дийлэхэд бүр л хэцүү.

姥捨て山 гэсэн ханз ямар утгатайг одоо үзье.
Энд орсон дүрсүүдийг нь үзвэл:

Эмэгтэй +настай хүн = эмгэн, хөгшин эмэгтэй .
Гар +овоохой = овоохойноосоо гаргаж хаях .
Уул .

Дээрх дүрс үсгүүд нийлээд:

Эмгэн +хаях +уул = 姥捨て山 (うばすてやま) буюу эмгэдийг хаядаг уул болно. Эмгэд, хөгшдийг нас бараг гэж хаядаг уул. Нараямагийн домог киног санаж байна уу.

Цаашлаад дан эмэгтэйчүүд сурдаг коллежийг “эмгэдийг хаясан уул” гэж шоглодог байх нь. Бас үр бүтээлгүй ажилчдаа дэвшүүлэн зайлуулдаг хэлтэсийг хэлдэг байх нь.
https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah
Хавсралтууд
япон хэлний ханз үсэг
япон хэлний ханз үсэг
姥捨て山-ad0.png (130.39 KiB) 773 удаа үзсэн
япон хэлний ханз үсэг
япон хэлний ханз үсэг
姥捨て山-5.png (124.6 KiB) 773 удаа үзсэн
япон хэлний ханз үсэг
япон хэлний ханз үсэг
姥捨て山5.jpeg
姥捨て山5.jpeg (6.67 KiB) 773 удаа үзсэн
Хэрэглэгчийн аватар
jily
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 350
Нэгдсэн: 9-р сар.24.05 4:10 pm
Байршил: 당신의 마음속에
Contact:

Re: япон хэл сурах, япон ханзыг ханзыг нь сурах тухай

Бичлэг Бичсэн jily »

urgeljlel?
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥
Сэтгэгдэл хариулах

“::Гадаад хэлний тэнхим::” руу буцах