Миний нэргүй блог
Зохицуулагч: Blog_mods
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Миний нэргүй блог
Биболби. Энэ үг төв шуудангийн баруун урд талын байшин дээр байдаг.Ямар утгатай, юу өгүүлж байгааг мэдэхгүй ч өөрийн нэг орон зайгаа нээхээр шийдлээ.
Туйлын үнэн улам бүр...
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: Миний нэргүй блог
За блог байнга хөтлөх зуршил суудаггүй шүү.Эсвэл тийм дотогшоо хүн юм болов уу.
Туйлын үнэн улам бүр...
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: Миний нэргүй блог
Юугаа ч мэдэхгүй бацаан байснаа гэнэт гэр бүл авч явах хариуцлага ирээд тэрэндээ зохицох гэж их л удаан хугацаа алдлаа.Ер нь би их удаан хүн л дээ.Юмыг удаан ойлгоно, удаан сэтгэнэ.Гэхдээ нэг учрийг нь олсон байхад мартана л гэж байхгүй.Эхлээд нийгэмших гэж бөөн юм болсон.Харин одоо нийгэмдээ дасан зохицож хийж чаддаг юмаа хийдэг болох гэж бас л мунгинаж байна.Бодоод байсан хийж чаддаг зүйл миний үндсэн меланхолик шинжээс шал өөр салбар болох худалдааны салбарт байгаад байдаг.Харин би өөрөө юу чаддаг, хийж чадвал амжилт олох вэ гэж хайгаад л , бодоод байхад ер нь бага байхын л ямар нэг зүйл харьцуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх гэсэн зүйлүүдэд дуртай ч байж сайн хийж чаддаг ч байгаад байгаа.Үүнийгээ л ашигламаар юм байна даа.
Туйлын үнэн улам бүр...
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: Миний нэргүй блог
Өө нас явж байноо.Наяад оны дунд хавьцаа гэдэг ангилалд л байна.Ажил , амьдрал дээр 90-ээд оныхоныг нэг юм ойлгоод байдаг 2000-аад оныхон гэж бас нэг үе гараад ирлээ шүү.Үе үеэрээ байдаг гэж бас нэг талаар үнэн л юм байна.
Саяхан байраа солилоо.Одоо харин хийх юм их байна аа.Ажил ,гэр бүл, орон байр гээд зөндөө.Жагсааж бичиж байгаад л хийгээд байна даа.Нээрээ л миний амьдрал одоо л өрнөж байх шиг байна аа.Өмнөх 10,20 жил юу ч хийсэн юм.Хойно өрнөлтэй зохиол шиг л байна.Оюутан байхдаа үеийн залуус шиг их юм зэрэг амжуулж байсангүй, одоо тэрнийг нь туулах нь дээ.
Саяхан байраа солилоо.Одоо харин хийх юм их байна аа.Ажил ,гэр бүл, орон байр гээд зөндөө.Жагсааж бичиж байгаад л хийгээд байна даа.Нээрээ л миний амьдрал одоо л өрнөж байх шиг байна аа.Өмнөх 10,20 жил юу ч хийсэн юм.Хойно өрнөлтэй зохиол шиг л байна.Оюутан байхдаа үеийн залуус шиг их юм зэрэг амжуулж байсангүй, одоо тэрнийг нь туулах нь дээ.
Туйлын үнэн улам бүр...
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: Миний нэргүй блог
Тоосонд дарагдсан блог минь. Сайхан сэтгэл гэж юу вэ? гэдэг зүйлийг бодлоо.Өөр дээрээ л бодож үзлээ.Нийтэч биш бусдыг уриалан дууддаггүй зантай.Гэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө төлөө хүнд хэцүү үед нь чадах чинээгээрээ туслахыг боддог, энэ туслах хэмжээ нь бүр шаардлага гарвал амиараа хамгаалахад бэлэн байдаг нь одоо сайхан сэтгэл гэдэг нь мөн үү.Хүн болгонд амиа хичээх зан байдаг.Тэр нь хэр хэм хэмжээтэй вэ гэдгээс бусдад ямар хүн гэдэг нь дүгнэгддэг байх.
Туйлын үнэн улам бүр...
- freekiller
- • Moderator*

- Бичлэгүүд: 705
- Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
- Байршил: тодорхой
- Contact:
Re: Миний нэргүй блог
Сайн уу 2023 он. Амьдрал үргэлжилсээр, ажил урагшилсаар.
Туйлын үнэн улам бүр...