Minii zurgiig TOMOOR oruultsan baina shd thanks SOLOLIFE
ЭМТС 2005 оны тегселт. (Исмайл-ын анги)
Зохицуулагч: university_mods
Heeeeeeeeeeey!!!!! Where r u guyz?
Unuudur end aygvi goy udur boljiinaa.:)Mmmmmm.... Za,neg ineechih.Tusuulduu,nartai zuulun salhitai,tenger tsew tselmeg. Bvh yum nogoorool, goy shine nogoonii vner vnerteel, setgel sanaa ch shan.
P.S. Lhawaanaa, nz n nomnuudaa dun xvleej awsan.Bayarlalaa.
P.S. Lhawaanaa, nz n nomnuudaa dun xvleej awsan.Bayarlalaa.
killagirl написал:Форумчидаа... ангийн чинь форумны эхний хуудаснууд дээр байсан илүү бичлэг болон чатуудыг зөөж цвэрлэсэн шүү./Цэвэрлэхэд бичлэгний чинь тооноос хасагдахгүй. /
Zuvshuurul avalgui yah gej tseverlej bgaa ym be? Bichlegnuud zambaraagui bolchihson bna shuudee.
Dahij tseverlej hereggui shuu.
Dahij tseverlej hereggui shuu.
Сүүлийн удаа Eroolt989 3-р сар.21.08 6:54 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Сүүлийн удаа Eroolt989 4-р сар.04.08 2:21 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
[web]http://www.mse.mn/[/web]
Сүүлийн удаа Eroolt989 3-р сар.27.08 3:58 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Saya neg goy yum unshchaad ta nart unshuulii gd orood irlee.
Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. "Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг" юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү, давуу хүндлэх хэрэгтэй. Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанаруүд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.
Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. "Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг" юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү, давуу хүндлэх хэрэгтэй. Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанаруүд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.
Сүүлийн удаа jimsxen 3-р сар.26.08 12:32 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. "Шударга ёс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй". Тэгэхээр эрх чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон магнайдаа дээдлэн хүсэмжилдэг, эрх мэдэлтнүүд уландаа гишгэн дэвсэлдэг. Хүмүүс шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох гаж тогтолцоо улам бүр батжин, газар авах осолтой. Өнөөдөр шударга бусын золиос болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын давалгаа хэнийг ч ялгалгуй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй оролцох нь хожмын амьдралд чинь хэрэгтэй. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.
Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгой хүн ч, нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах арчаагүй арга нь. Тэгэхдээ хамгийн бузар бусармаг арга. Бялдуучид магтан зулгуйдах, муулан хов зөөх хорон муу үйлдэлтэй. Увайгүй зусарч улаан нүүрэн дээр нь магтана. Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас аван бий. Ховч бялдуучдаас холын хол бай, хорон муухай үгэнд нь хэзээ ч бүү авт. Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах учиргүйг сана.
Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даанч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага, онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн газрын ажил хайш яйш, хам хум. Амжилт бүтээлийн тухай бодох мөрөөдөх ч хэрэггүй. Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны асуудал. Хариуцлага алдсан үйлдэл бүхэнд хариуцлага тооцож байж хариуцлагажина. Жижиг ч гэсэн хариуцлагагүй үйлдэл гаргахад толгойг нь илээд дуугүй өнгөрвөл дараагийн томоос том хариуцлагагүй үйлдлийнх нь бэлтгэлийг найр тавин хангаж өгч байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.






