5 хуудас 5

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.26.11 1:53 pm
Бичсэн altson
orgil09 написал:Moment = Мушгих хүч = Torque
Зарим хүмүүс `хүчний момент` гэж орчуулсан байдаг.

Momentum = момент (эсвэл шууд импульс?)
Linear momentum -> импульс

torque - эргэлтийн момент, өнцгийн момент ч бил үү

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.27.11 1:44 am
Бичсэн orgil09
буруу байна.

angular momentum тусдаа өөр зүйл шд, L = r x (momentum)

torque = moment = r x Force

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.27.11 8:17 am
Бичсэн altson
аан тэгвэл тэр "хүчний момент" нь зөв байх

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.27.11 8:25 am
Бичсэн altson
харин тэр "angular momentum" гэдэг нь "импульсын момент" болж таарч байна.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.27.11 9:45 am
Бичсэн orgil09
Moment гэж ер Америкт л `Torque` -г хэлдэг бололтой. Англид Torque л гээд явчихдаг бололтой.

Оросууд хүчний момент гэж орчуулдаг бололтой. Манайхан мушгих хүч гэж машины хөдөлгүүрийн тодорхойлолт дээр л лав хэлдэг юм билээ.
Ер нь мушгих хүч гээд явсан нь ч дээр юм гэж бодогдоод байна.

MOMENT-UM гэхээрээ шал тусдаа ойлголт болоод Импульсийг хэлээд явчихаж байгаа болохоор энэ үг Америкийн Англи хэл болон бусад хэлний хооронд их гээгддэг шинжтэй.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.30.11 8:05 pm
Бичсэн Guenguen
orgil09 написал:Moment гэж ер Америкт л `Torque` -г хэлдэг бололтой. Англид Torque л гээд явчихдаг бололтой.

Оросууд хүчний момент гэж орчуулдаг бололтой. Манайхан мушгих хүч гэж машины хөдөлгүүрийн тодорхойлолт дээр л лав хэлдэг юм билээ.
Ер нь мушгих хүч гээд явсан нь ч дээр юм гэж бодогдоод байна.

MOMENT-UM гэхээрээ шал тусдаа ойлголт болоод Импульсийг хэлээд явчихаж байгаа болохоор энэ үг Америкийн Англи хэл болон бусад хэлний хооронд их гээгддэг шинжтэй.

Momentum n yag impulse=mv a harin huchnii impulse (F*t)-g zuer impulse gedgiin bn le.
Torque bol huchnii moment yag mun, uchir n if there is a torque the angular momentum must be changing in time gj 1 lektsen der unshsan.

singularity-g ontsogi tseg gj boloh u?

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 5-р сар.31.11 8:48 pm
Бичсэн nazist_bilguun
Guenguen написал:

тийм. Цаг хугацаа-орон зай зогсох цэг.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 6-р сар.28.11 11:36 am
Бичсэн gadas_d12
Математикчдаа ганц асуух зүйл байна.

95% upper confidence level of the mean (95UCLM), 90th percentiles and maximum values

Дундажын хамгийн дээд 95% гэж ойлгож болох уу? Геометр болон арифметик дундаж нь юм байгаан. Энийг нэг гялалзтал тайлбарлаад өгөөч.
/Химийн бодисын/ эрсдлийн үнэлгээний химийн бодисын суурь агуулга болон өртөлтийн хэмжээг тодорхойлоход ашиглах юм.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 9-р сар.20.11 1:38 pm
Бичсэн Билгүүн
improper integral гэж тодорхой интергалийн хязгаарыг хэлдэг. Өөрөөр хэлбэл интегралын хил нь хязгааргүй тэмүүлсэн интегралыг бодохдоо ямар нэгэн цэгт хязгааргүй дөхөж очих b цэг сонгож аваад хязгаар боддог.

http://en.wikipedia.org/wiki/Improper_integral

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.10.12 1:26 pm
Бичсэн TESLA
damper-г монголоор юу гэдэг вэ?

Зураг

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.10.12 2:25 pm
Бичсэн Билгүүн
Пүрш, насос,
эсвэл
Бууруулах багасгах.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.11.12 2:12 am
Бичсэн orgil09
саармагжуулагч,
сааруулагч,
багасгагч,

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.14.12 2:52 pm
Бичсэн ttlc
Жийргэ.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 11-р сар.20.12 6:12 pm
Бичсэн baba2005
T.G. написал:Энд нэр томъёоны талаар хэлэлцье.

Би энд жаахан толгой эргээд байна.

dimension - хэмжээс [энэ бол гарцаагүй]

metric - метрик, бас заримдаа хэмжээс гэж байхыг сонссон [дээрхтэй холилдож байна]

measure - "хэмжээ" (эсвэл "хэмжлэг") гэж болох уу? Тэгэхээр жишээ нь Measure theory - Хэмжээний онол, Measurable set - Хэмжээт олонлог, Measure space - Хэмжээ (хэмжээт?) огторгуй гэх мэт.
,

metric- hemjigch gevel yaj bna

Re:

Бичигдсэн: 11-р сар.20.12 6:31 pm
Бичсэн Red Cloud
leuffi написал:Батцэнгэл багшид ѳѳрийх нь боловсруулсан Монгол-Япон-Англи математикийн толь байдаг шт, тэрийг олж авах юмсан.
ene toli olddog ?

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 4-р сар.14.14 10:02 pm
Бичсэн ami923
.

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.11.15 2:06 am
Бичсэн dbolorkhuu
Moment-г эргэлтийн хүч
J = moment of inertia = эргэх жин эсвэл эргэх масс
moment.gif
moment.gif (646 Байтууд) 3993 удаа үзсэн
damper = хурд сааруулагч. үүссэн хүч хурднаас шууд хамааралтай байх нь элбэг

зарим мэргэжилийн үгс герман юм уу англи хэлбэрээр байсан дээр.
монголоор давхар утгатай болчоод утга нь алдагдах гээд байдаг

Re: Нэр томъёоны хадмал тайлбар [математик]

Бичигдсэн: 3-р сар.11.15 2:14 am
Бичсэн dbolorkhuu
singularity -> математик ч физикч инжнерүүдийн үзэн яддаг үг.

ямар нэгэн систем сингулер бол хязгааргүй олон шийдтэй болдог. тоог 0-д хуваасантай адил.

мэргэжилийн үүднээс харвал шийдгүй цэг гэж орчуулвал зүгээр байх.