5 хуудас 597

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.26.11 2:42 pm
Бичсэн Unkillable Monster

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.26.11 4:28 pm
Бичсэн cooltuvshin
та нар энэ кино-г санжил бга биздэ (ДУРЛАХ НАС)
Зураг
[youtube]http://www.youtube.com/watch?v=XVbgH_N6 ... re=related[/youtube]

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.26.11 6:41 pm
Бичсэн cooltuvshin
бас энэ 1 кино битий үздэг бгаагүй энэ тэр гээрэй дээ
Зураг
Зураг

цаадхыг чинь нэлээд нас даржээ
Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 8:43 am
Бичсэн 3dMGL


Бүтэн сайны 4,10-н киног үзэх гээд бүгд орчихдог байж билээ. Энэ киноны гол дүрийн Алисад бөөн бөөнөөрөө дурлаад сүйд болж этэр хэгхэг.

Анх Хийморь кабель тавиулахад би 7 хоног нойргүй шахуу ТВ-ийн өмнө сууж байлаа шд.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 8:46 am
Бичсэн 3dMGL
Зураг

Энийг үзсээр байгаад орос хэлэнд орсон доо.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 9:19 am
Бичсэн Guy
Гоо сайхан, гэр ахуйн бараа оруулж ирдэг "Даламал Монгол Лимитед" ХХК-тай Монгол Телевиз 17 000 ам.долларын гэрээ байгуулж тухайн үеийн хамгийн өндөр үнэтэй реклам зар сурталчилгааны гэрээг байгуулж байлаа...

Харин орж ирсэн 17 000 ам.доллараараа шууд "Халтар царайт"-ыг худалдан авч гаргаж байсан...

Киноны дундуур Lux саван, Sunsilk шампунь, Sunlight угаалгын шингэний реклам залхтал явдаг байсан...

-Яанаа, миний үсийг бүр баллаж орхилоо... Та бүү санаа зов, Sunsilk шампунь.....бла бла :mrgreen:
-Шар өнгийн Люкс саван, хуурай арьсанд тохиромжтой...
-Sunlight-аар угаавал аяга таваг чинь гялалзана.... гэх мэтчилэн...

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 10:29 am
Бичсэн 3dMGL


В бой идут одни старики
Бас л чунаг кану шүү.

@Guy Таанкү

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 10:32 am
Бичсэн 3dMGL


Манайхан ч ихэнх нь хальт пионер байж үзсэн байлгүй дээ. Зуслан энээ тэрээд шугам жагсаал хашрааж байлаа шд.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 10:38 am
Бичсэн 3dMGL


ХИТ гээд хөгжмийн гоё нэвтрүүлэг байлаа даа. Алгасалгүй үздэг. Энэ дууг нэлээн явуулдаг байсан санагдаж байна.
Би ч ахыг дагаад тухайн үед Депишийн фэн болж явсан үе. Одоо бодоход оюутан болчоод хэсэг хип хопчидтой нийлж дарвиснаас өөрөөр хөгжмийн чиглэл солигдоогүй явжээ хэхэ.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 1:05 pm
Бичсэн come2me
:lol:


Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 2:33 pm
Бичсэн Guy
Бүүр шөнө, үүрээр шахуу босч Оросын суваг дээр энэ киног үздэг байсан хүнүүс байна уу тэгвэл? :mrgreen:

Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 2:41 pm
Бичсэн 3dMGL
Латино сериалууд сүүлдээ тамтгаа алдсышд. Богатые тоже плачут-ыг Халтар царайтын давалгаагаар хэсэг үзээд орхисон.
Тэрнээс чинь өмнө Изаура гээд боол хүүхний тухай Бразил билүү сериал ёстой л уйлуулж байж билээ. ОДоо манай гэрийн цуглуулгад байдгийшд хөөрхий.
Тэр энэтхэг кинонууд бол хавтгайрсан дөө. Жимми жимми хажа хажа гээл хэхэ.
Элен гэж энийг хэлж байна уу

Зураг

:::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 3:07 pm
Бичсэн bemgx
One, two, three, four, five, six, seven ,eight, nine, ten, eleven, twelve, thirteen, fourteen, fifteen, sixteen, seventeen, eighteen, nineteen, twenty... гээд тоолсон нэгнийгээ поооох яааааа гээээл
Backstreet Boys хамтлагийн As Long As You Love Me гэж дууны нэрийг түгдрэлгүй бүтнээр нь хурдан хэлсэн нь бүр лаг ёоооо
Durex - the international name for quality condoms гээд сурталчилгааны slogan цээжилчихсэн нь цээж сайтай лайтай лайтай хаха...

Хлорын шохой их тэсэлнэ, баримлын шавар, өд мөд холбоод урд нь зүү хатгаад байлдачихдаг бас овоо гарууд, байшингийн дээв дээгүүр их гүйлдэж, амиараа наадна, өндөр мод эсвэл байшингийн дээврээс газар хүртэл төмөр утас татаж байгаад нинжа царайлж гулгана, утас их дэлгэрч байлаа шөнөжин, өдөржин яриастай хаха

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 3:24 pm
Бичсэн Guy
Astrid_Maderly написал: Санта Батрбараг хэлээд бгам биш үү? РТР дээр гардаг бсан?
"Просто Мария" тэр Санта Барбарагаас чинь шаааал ондоо... :razz:

Зураг
bemgx написал:
Хлорын шохой их тэсэлнэ,
Барилгын хогон дээрээс хлорын шохой түүгээд лаазанд хийж бгаад дээрээс нь шээж барьж бгаад дэлбэлдэг блаа ш д... :haha:

Бас 2 талдаа боолттой гайкны голд чүдэнзний дарь нунтаглаж хийж бгаад дээш нь шидэж цементэн дээр буулган дэлбэлдэг блаа...

Тэр үед интернэт, ПС, кабелийн ТВ энэ тэр гэж байх биш, иймэрхүү балай юм сэтгэж л "амиараа нааддаг" байлаа шүү дээ... :mrgreen:

:::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 4:09 pm
Бичсэн bemgx
2-р сувгийг бол ярихгүй шууд хийнээ :haha:

Ангийн нэг охин Си4 барьж ирэн амыг минь ангайлгаж, нүдийг нь бүлтэлзүүлж, шуналыг минь гозолзуулж, сонирхолыг минь их өдөөж билээ хаха...
Удалгүй 3310 тэгээд юу юу ч билээ...

Ангийнхан 3310 дээр алалцан snake тоглохоор бөөгнөрөн зогсоно.
Маанаг эр: тоглож эхлэв. Үлдсэн нөхдүүд элдвийг хүүрнэлдэнэ. Нэг нь тэр ангийн, тэр сургуулийн, тэр байрны охин гээл эхлэнгүүт хэн нэг нь аан ... тэр үү гэсээр сэдвээ өөрчилнө хаха...
20-30 -аад минут ярилцаад маанаг эрээс яасан дуусч байна уу? гэтэл, мань эр урдаас болоогүй ээ яагаачгүй байна гэлээ.
Нөхөд цааш үргэлжлүүлэн маанаг эр ч дэлгэцийг нь дүүргэж байгаан байна даа, хамаг цэгийг нь дүүргэчлээ дээ ухааны ярилцаж байтал маанаг эр яаа, ёооо, аааа болоод явчихлаа. Ашгүй нөгөөдөх чинь үхчихлээ гээд хартал. "Ёооо яг энэ муу цэгийг нь мөргөх гэжийшд" хэмээн уулга алддаг юмдаа хаха.

Залуус ФМ-д их холбогддог байсан л биздээ? бодвол.

:::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 4:29 pm
Бичсэн bemgx
Замын хар, ундааны бөглөөн доторх цагаан зөөлөвч этрийг зажлаад байхаар бохь болчихдог гээд ямар юм нь заагаад өгчихсөн юм бүү мэд, эрүүгээ өвтгөж, шүд амаа харлуулан барин зажлаал хаха...

Подвальд кино үзүүлдэг байхад 19 цагийн томчуудын киног үзэх гээд сандал доогуур орж нуугдаж бариад л хаха

Талоноор бараа өгдөг байхад: худалдагч хадаасанд хатгаад цоолчихсон талон хулгайлаад, бөөнөөрөө баахан шүлдсэж, гурилдаж эмэрч барьж янзан бүр болж байгаад ахиад юм авдаг хэсэг лаг гоё тэ? хаха

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 4:35 pm
Бичсэн Guy
Хүнсний дэлгүүрүүд орон сууцанд байрладаг, тэгээд талх авах гэж 2-3 давхар оочерлодог блаа ш д... Талх олдохгүй, даавуун тор бариад хэд хэдэн хорооллоор тэнэж талх хайдаг блаа ш д... Тэгээд талх олчих юм бол гэртээ нэг их гавьяа байгуулсан амьтан харьдаг блаа...хэхэ

Гүй ээ мөн сонин цаг үе бсан бгаам шүү...

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 5:33 pm
Бичсэн 3dMGL
Болгоно гэвэл ч болж л таарна. Бацаан байхад энэ дугуй ч бас л нандин эрдэнэ байвшд.

Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 5:38 pm
Бичсэн 3dMGL
Зураг

Энэнээс эхлээд тэр үеийн дугуйнуудыг ч элээсэн дээ. 190-н дугуйгаа гурван дугуйт болгож унажгаад овоо сурангуутаа хоёр дугуйт болгоод л.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 5:48 pm
Бичсэн 3dMGL
Зураг
Энийг үзээл Ноль-Ноль-Иксийг дуурайж хохохохо гээл инээдэг болж билээ. Дараа нь нөгөө хохохохо нь Хонгилдон инээд болсон доо.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 9:25 pm
Бичсэн Guy
Хэдэн кануны зураг хийгээдхэе. :bigthumpup:

Зураг

Зураг

Энэ ёстой хөөрхөн...Баахан сахилгагүй моншнуудтай, хөөрхий тэр ээж сармагчин... :haha:

Зураг

"Хэрмэл тоть эргэж ирсэн нь". За энэ бол ерөнхийдөө насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн кану... Би лав тухайн үедээ сайн ойлгодгүй бсан... :mrgreen:

Зураг

Энийг бүгд мэдэх байх аа... "От улыбки хмурый день светлей...." :bigthumpup:

Зураг

Энэ бас л татаадаг кино... :haha:

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 9:27 pm
Бичсэн cooltuvshin
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

МИНИЙ МУУ НИЙСЛЭЛ ХОТ 1 ИЙМ Л БСАН ЮМ БНА ДАА НААГ ЖААХАН БХАД БИ ХАРДГҮЙ Л БАЙЖДЭЭ ОДОО ХАРСАН ЧИНь САНАА АЛДАМ БНА

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.27.11 9:44 pm
Бичсэн ЭГЭЛ_
пооох, гайя лайтай хүүхэлдэй н канунууд оруулсан байшд,

тэр бүдүүн муур нээх зэвүүншд, эзэн нь гадаад явчаад ирсэн бохь этр зажилж гарч ирээд л кк, тоть бол бас азгүй гар тэ,

за, тэр сармагжин тай ээжийг бол санаад байна, үүү тэр хоккейг тэйг ч бас, ааа ёстой гоя,

тэр үеийн зурмал орос хүүхэлдэйнүүд ч хөөрхөн байсан байгаан шүү

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.28.11 8:07 am
Бичсэн Саруул
Зураг


Сансар огторгуйн хязгааргүй уудмаас эрэлхэг Волтрон цогцолно.
Энийг их үздэг байж билээ.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.28.11 12:59 pm
Бичсэн todko
manaid dunguj hip hop garch ehelj baihad amerikaas gadna france hip hop budaa bolgoj bailaa daa ...
ter ved ni MCM ih vzdeg baisan ... IAM , Supreme NTM geel ih sonsdog bailaa ... 98, 99 on





Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 7-р сар.28.11 1:05 pm
Бичсэн Guy
1998 онд Puff Daddy feat Faith Evans- I'll be missing you жинхэнэ улиг болж блаа ш д... :mrgreen:

1999 онд энэ дуу хит болсон доо... Миний бодлоор BSB-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу, шилдэг видео...